Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 451

 

   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энх-Учрал,

Иргэдийн төлөөлөгч Б.Болорчимэг,

Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

Гэрч

Шүүгдэгч К., түүний өмгөөлөгч С.Соронзонболд /ҮД:2741/

Шүүгдэгч О., түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/

Шүүгдэгч Э., түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Казбек овогт н , Бүргэд овогт ы , Эмээгт овогт ын  нарт холбогдох 1808026650746 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын 2 дугаар баг Уурчийн 8 дугаар хэсгийн Цагаан худгийн тоотод оршин суух,

- 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            - 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Казбек овогт н  /РД: /.

 

            Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскеваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэн 7 дугаар гудамж тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Вива сити” хорооллын тоотод оршин түр оршин суух суух, 

            - 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

            - 1995 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

            - 1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 capын хорих ялаар,

            - 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

- 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар,

            - 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Бүргэд овогт ы  /РД: /.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймгийн Борнуур сум 3 дугаар баг, Бичигт хуримт гэх газар оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын тоотод түр оршин суух,

            - 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

         - 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар,

            - 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсгүүдэд зааснаар 08 жил 01 сарын хорих ялаар,

- 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар ангийн 147.2 дахь хэсгүүдэд зааснаар 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Эмээгт овогт ын  //.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

1.Яллагдагч К., Э., О. нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн  байнга амьдрах зориулалттай орон байранд жижиг өрөөнийх нь цонхоор нэвтэрч 498860 /дөрвөн зуун ерэн найман мянга найман зуун жаран/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

2.Яллагдагч К., Э. нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн  байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг нь татан нэвтрэн орж 507400 /таван зуун долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

3.Яллагдагч К., Э.. О. нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын  эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч 359000 /гурван зуун тавин есөн мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, кууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

4.Яллагдагч К., Э. нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн  эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч 814045 /найман зуун арван дөрвөн мянга дөчин таван/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

5.Яллагдагч О. нь К.тэй бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы  байнга амьдрах зориулалттай орон байранд цонхоор нэвтэрч 734000 /долоон зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийн эд өрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан.

6.Яллагдагч К. 2017           оны 08          дугаар сарын 21-ний         өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 276.000 /хоёр зуун далан зургаан мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

7.Яллагдагч К. 2018           оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн эвтрэн орж 404000 /дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан,

8.Яллагдагч К.         2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч 585000 /таван зуун наян таван мянган/ төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус туc үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан зарим нотлох баримтууд.Үүнд:

1.Шүүгдэгч К.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 17-ны үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ийнд архи ууж байгаад орой дэлгүүр рүү гарч яваад хажуу талын айл руу орсон. Ороод байж байтал 2, 3 хүн ирээд намайг барьж авсан. Тухайн үед би согтуу байсан. Хөдөлгөөнт эргүүл ирээд намайг эрүүлжүүлэгдсэн. Өглөө нь Бөхбаяр байцаагчид мэдүүлэг өгсөн. Бөхбаяр байцаагчтай уулзаад айлаас баригдсан. Айлд хулгай хийсэн байна. ,  хоёр чинь хамт явж байсан зугтаасан юм байна гэж хэлж байсан. Хохирлын хэмжээ бага юм байна хэргийг хүлээчих гэхээр нь зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Тухайн үед согтуу байсан. Энэ хоёр хамт яваагүй байхад явсан гэж хэлээд миний мэдүүлгээр энэ хоёрыг тэр айл руу орсон гэж байна. 8 үйлдэлд маргаан байхгүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2.Шүүгдэгч Э.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “4 үйлдлээс 2 үйлдэлд нь хамт явсан. 2018 оны 6 дугаар сарын 10, 17-ны өдрийн үйлдлийг мэдэхгүй. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ийн гэрт хонож байхад хоёр байсан.  болохоор хулгай орсон айлын хажуу талын айлаас баригдсан байсан. Надад  гэх гэрч гарч ирсэнд гайхаж байна. Тухайн үед 3 залуу гарч явсан нэг нь  гэх хүн мөн байна гэж гэрч мэдүүлсэн байсан. Ерөнхий шүүгчид зургийн талаар хүсэлт гаргаж байсан. Хаврын цагт стадионд ажил хийгээд тураад ядарсан байсан. Тарган махлаг хүний зурагтай харьцуулж таниулах ажиллагаа хийлгэе гэсэн хүсэлт гаргаж байсан. 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үйлдлийг мэдэхгүй.  бид хоёр архинд явж байсан. Намайг дэлгүүр ороод гараад явж байхад  алга болсон байсан. ийн гэрт архиа ууж байхад  эмээл авчираад маргааш нь эхнэртэйгээ аваад явсан. 5 дугаар сарын 28-ны өдрийн үйлдэлд  бид хоёр зурагт аваад ийн гэрт очсон. Энэ үйлдэлд  ийг хамааруулаад хамт байсан гэж янз бүрээр мэдүүлэг өгсөн байсан. Бөхбаяр байцаагч хамт яваагүй байхад хамт явсан гэж гэрч гаргаж ирсэн. Бөхбаяр байцаагчийг шалгуулахаар аудитын газарт хүсэлт гаргаж байсан. Би хамт яваагүй байхад надад гэрч гарч ирэх ямар ч үндэслэл байхгүй. гийн мэдүүлэгт Болдбаатар ахындаа очсон. Хашааны үүдэнд найзтайгаа уулзаж байхад 3 залуу 35-40 насны залуу нээлттэй хашаа руу орсон. Удалгүй 2 охин араас нь орсон. Энэ гурван хүний  нэг нь  мөн байна. нөгөө хоёрыг нь мэдэхгүй гэж мэдүүлсэн байсан. Таниулах ажиллагааг дахин хийлгэх хүсэлттэй байна. Шүүхийн шийдвэрийн тоо бүртгэлд анх цагдан хоригдож байхад зураг авч байсан. Тэгэхэд би нүүрэн дээрээ хоёр шархтай орж байсан ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Шүүгдэгч О.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Прокурор надад 3 удаагийн хулгайн үйлдэлтэй гэж 5-12 жилийн ял төлөвлөсөн байна. Би хулгайлаагүй гэдгээ бардам хэлнэ. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр  гэх хүнтэй Хархорин зах дээр таарсан. Тэгэхэд 2 ширхэг нөүтбүүк барьсан байсан. Зарна, авах хүн байна уу, эсвэл ломбарданд тавина бичиг баримт чинь байвал туслаач гэж байсан. Тухайн үед би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. эд буян болж байна гэж бодсон. 2017 оны 12 дугаар сард анх мэдүүлэг өгч байхдаа энэ өгч байгаа мэдүүлгээ өгч байсан. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхад 14 цагийн үед өдрийн цагаар гадуур хөдөлгөөнтэй байхад К., Э. хоёр нар манайд ирэхдээ зурагт, эд зүйл барьсан байсан.  тухайн үед манай гэрийг мэдэхгүй,  мэддэг байсан. Хүрээд ирэхээр нь юу хийж яваа юм бэ гэж асуусан чинь түрээсний байраас гараад явж байна. Танайд эд зүйлээ түр тавья гэсэн. Тэгээд   хоёр цүнхтэй жижиг зүйлээ авч гараад зарчихаад архи аваад ороод ирсэн. Ирээд энэ зурагтаа зарчихмаар байна авах хүн байна уу, түрээсийн байрандаа ормоор байна. Мөнгөний хэрэг байна гэж хэлэхээр нь зурагтыг нь хүнд зуучилж хэлж өгсөн. Би ийм хоёр үйлдэлд орооцолдсон. 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үйлдэлд гэртээ байхад 21-22 цагийн үед Махбол,  нар 1 шил архи бариад ороод ирэхээр нь манайх архины гэр биш шүү гэж уурлаж байсан. Би амрах гээд орондоо орсон байсан. Тэгсэн ,  хоёр архиа барьж гараад чимээгүй болсон. Гэрч Махбол, Дуламсүрэн хоёр намайг гэртээ хоносныг хэлэх байх. ,  хоёрыг хулгай хийж байхад нь хүн харж өгч туслаагүй. Хоёр гэрчийг байцаагаад өгөөч гэж олон удаа өргөдөл бичиж, прокуророос татгалзаж байсан. 6 дугаар сарын 17-ны өдөр гэртээ унтаж байсан болохоор ,  хоёр гараад хаашаа явсан талаар мэдэхгүй, сэрэхэд  манайд унтаж байсан. 5 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байхад  намайг хамт явж хулгай хийсэн гэж мэдүүлсэн байсан. Дараа нь мэдүүлэг өгөхдөө хамт яваагүй гэж мэдүүлсэн байсан.  надаас яагаад мэдүүлэг авахгүй байсан юм бэ. Олон удаа амаар болон бичгээр байцаалт мэдүүлгийг аваач гэж хүсэлт хүргүүлж байсан. Яг адилхан хоёр хүний мэдүүлэг байхад  худлаа мэдүүлээд байна.  үнэн мэдүүлж байна гэж үзээд байгаа юм бэ. Гэмт хэрэг хийсэн хүн бол худал, үнэн мэдүүлэг өгдөг байх. Би гэмт хэрэг хийгээгүй, зарахад нь зуучилж өгсөн, ломбарданд бичиг баримтаараа тавьж өгсөн асуудал байгаа. Би 10 сар гаран мөрдөнд суусан. Биеийн байдал маш муу байна. Хорих 461-ийн эмнэлгээс магадалгаа хэрэгт ирсэн байгаа байх. Хэргээ хурдан шийдүүлэх хүсэлттэй байна ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

               4.Гэрч С.Махбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ийг танина. Тухайн шөнө орцоо цэвэрлэх гээд байр руу зам гарах гээд явж байтал миний барьж байсан гар утас дуугараад ярих гэсэн чинь ардаас нэг залуу миний гар утсыг шүүрээд зугатаасан. Тэгтэл урдаас 3 муухай хувцастай 3 залуу өөдөөс алхаж яваа харагдсан, миний гар утсыг авч зугатаасан хүнийг дэгээдэж унагаагаад миний гар утсыг авч өгч байсан юм. тэр хүн нь  байсан, тэгж танилцсан. Найзындаа байдаг, барилга дээр ажилладаг гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 214 х/,

               5.Гэрч С.Махбалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн орой Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 9-3 тоот гэртээ байсан.  Би ийн гэрт нь очдог байсан. Гэхдээ 17-ны өдөр очсон эсэхээ мэдэхгүй байна. Би Бектэй танилцаад 1, 2 удаа ийнд очиж байсан. Хэдний өдөр очсноо санахгүй байна. Ямар ч байсан 2 удаа очсон. ийн гэрт 2 удаа очихдоо хоносон.2 удаа очихдоо эхний удаад би 21 цаг өнгөрөөгөөд очсон байх , , , Дуламсүрэн нар бүгд байсан. Тухайн өдөр Бек, Зоригоо хоёр гарч яваад Бек эргэж орж ирээгүй. Зоригоо орж ирэхээр нь “Бек яасан бэ” гэж асуусан чинь “найзтайгаа уулзахаар явсан” гэж хэлсэн. Би Бекийг 01 цаг хүртэл хүлээгээд ирээгүй. Хувцастайгаа ийн гэрт хоночихоод маргааш нь ажилдаа явсан. Тэгсэн манай ажлын гадаа Бек ирсэн байсан. Чи яасан бэ гэж асуусан чинь би эрүүлжүүлэхэд хонолоо гэж хэлсэн. Тухайн өдөр , Зоригоо, Дуламсүрэн бид дөрөв хоносон. Бид нар архи уугаагүй, кино үзээд борцтой хоол идсэн ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

6.Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бол миний хамтран амьдрагч байгаа юм, нөгөө 2 хүн болох ,  нарыг ийн найзууд гэдгээр нь мэднэ өөр хамаатан садны холбоо байхгүй. Намайг ажилдаа яваад ирэхэд манай гэрт ирээд той уулзаад байж байдаг байсан юм. Би той 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа. ... би тэрийг хулгайн эд зүйл гэж бодож байна. Манайд байсан эд зүйл биш цагдаа нар хурааж авсан хувцас болон эд зүйлээс ийн хувцас нь нэхий жинсэн өмд, улаан пүүз, миний хоёр гар утас өөр зүйл байхгүй.Намайг гэртээ ирэхэд баахан хүний хувцасыг , ,  нар авчирсан байсан. ...  архи уухаараа их агсам элдэв янзын зан гаргадаг бас намайг элдэв янзын юм аваад ир гэж дарамталдаг тэгээд би ийг хорих 461 дүгээр ангид байхад нь очиж уулзаж байсан тухайн үед намайг хүүхэдтэйгээ хамт Цагдаагийн газар очиж мэдүүлэг өг гэж хэлсэн тэгээд мэдүүлэг өгөх үедээ намайг гэрээсээ гардаггүй, архи хэрэглэдэггүй, ,  хоёрыг гарч хулгай хийсэн гэж хэлээрэй гэж хэлсэн.Ер нь  их сонин зантай би гэртээ айлд байгаа юм шиг гэрийнхээ хаяанд суудаг намайг дарамталдаг. ...” гэх мэдүүлэг /4 хх 47-48 /,

7.Гэрч Д.Дуламсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2014 оноос хойш той хамтран амьдарч байна. 2018 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 00 цагаас хойш шүүгдэгч О. гэртээ байсан. Манайд Махбал байсан. Тухайн өдөр  орж ирсэн. К. орж ирээгүй. Манай гэрт , Махбал бид гурав байсан.  намайг унтаж байхад ороод ирсэн. 2018 оын 6 дугаар сарын 17-ны өдөр  гэрээсээ гараагүй, архи ч уугаагүй. Миний урьд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Намайг  ямар нэгэн байдлаар шахаж дарамталсан зүйл байхгүй. Намайг орой ажлаас ирэхэд  согтуу байдаг. Цагдаа нар манай гэрт үзлэг хийгээд хураасан хувцсыг хэн, хаанаас авчирсныг би мэдэхгүй. Манай гэрт ,  нар намайг ажлаасаа ирэхэд ирчихсэн байдаг. Тэд нар хоорондоо юу ярьж байгааг нь би сонсдоггүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

8.К.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх 17 х/

9.О.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх 17 х/

10.Э.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх 17 х/

11.Э.ын ажлын газрын тодорхойлолт /3 хх 38, 39 х/

12.К.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх 41 х/

13.О.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх 43 х/

14.Э.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх 46 х/

15.О.ийн шийтгэх тогтоолын хуулбарууд /3 хх 50-59, 60-69, 70-78, 173-175 х/

16.К.ийн шийтгэх тогтоолын хуулбарууд /3 хх 80-81, 82-84, 170-171 х/

17.Э.ын шийтгэх тогтоолын хуулбарууд /3 хх 86-89, 90, 91, 92-93, 94-95, 96-97 х/

18.К.ээс хохирогч нарын хохирлыг мөнгийг хүлээлгэн өгсөн, дансаар нь шилжүүлсэн баримтууд /4 хх 134-153 х/

          19.К.ийн Асап сангийн бүртгэл /4 хх 210-211 х/.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд /гэрч С.Махбалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч  нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Асап сангийн бүртгэлээс бусад/ нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

            Шүүгдэгч Э.ын өмгөөлөгч Ч.Очбадрал: 4 дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудсанд авагдсан Б.гаас мэдүүлэг авах ажиллагаанд байцаах болон таньж олуулах ажиллагааг зэрэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэрч, хохирогч, яллагдагчид хөтлөх, тулгах асуулт тавихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн тул нотлох баримтаар тооцуулахгүй байх, мөн 2018 оны 06 сарын 17-ны өдрийн үйлдэл бүрэн нотлогдохгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжгүй учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү? гэх,

 

            Шүүгдэгч О.иййн өмгөөлөгч Л.Батаа: 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үйлдлийг нотлосон нотлох баримтууд эргэлзээтэй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг нотлож тогтоосон баримтгүй тул шүүгдэгчид ашигтайгаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү? гэх,

 

            Шүүгдэгч К.ийн өмгөөлөгч С.Соронзонболд: 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бүрэн дүүрэн тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэх саналуудыг тус тус гаргасан.

 

            Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.гаас мэдүүлэг /4 хх 208-209 х/ авахдаа шүүгдэгч Н., О. нарын зургийг харуулж таних эсэх талаар асууж авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу хийгдсэн ажиллагаа тул хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж шүүх үзэж яллах талын нотлох баримтаар тооцсон.

 

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /4 хх 47-48 х/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдсан, түүний өгсөн мэдүүлэгт шүүгдэгч нарын хоорондын харилцаа холбоо, мөн өөрийг нь Цагдаагийн байгууллагад хэрхэн мэдүүлэг өгөх талаар  зааварчилж байсан, хулгайн эд зүйл гэртээ авчирдаг байсан зэргээр хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг мэдүүлсэн тул шүүх яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Шүүгдэгч О.ийн “надад хийсэн хулгай байхгүй, мөн К., Э. нартай нийлж хулгайн гэмт хэрэг үйлдээгүй, 2018 оны 06 сарын 17-ны өдөр гэрээс гараагүй гэдгийг гэрч  нар нотлоно”, шүүгдэгч К.ийн “2018 оны 06 сарын 17-ны өдөр О., Э. нартай хамт яваагүй ганцаараа явсан”, шүүгдэгч Э.ын “2018 оны 6 дугаар сарын 10, 17-ны өдрийн үйлдлийг мэдэхгүй” гэх,

Гэрч Д.Дуламсүрэнгээс мөрдөн байцаалтын шатанд 06 сарын 17-ны өдөр О. гэрээс гарсан эсэх талаар тодруулаагүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт “...  тэр өдөр гэрээс гараагүй, архи ч уугаагүй...”, гэрч С.Махбалын “... , Зоригоо хоёр гарч яваад Бек эргэж ирээгүй, , Дуламсүрэн,  бид хэд хоносон...” гэх мэдүүлгүүд нь дараахь нотлох баримтуудаар няцаагдаж байгаа болно.Үүнд:

Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч О. түүнд нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдож байгаагийн зэрэгцээ 2018 оны 06 сарын 17-ны өдөр иргэн Г.Заяагийн гэрээс хулгай хийхдээ гурвуулаа явсан, зарим гэрчүүд зургаар нь танисан /ыг/ зэрэг нь насанд хүрээгүй гэрчүүд болох М.Ану-Үжин /1 хх 203-204 х/, М.Эмү-Үжин /4 хх 205 х/, Б. /4 хх 208-209 х/, хохирогч Г.Заяа /1 хх 196-201 х/ нарын мэдүүлгүүд, мөн гэрч Ө.Анужингийн “эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа К.тэй таарч биеийн байцаалтыг шалгаж, хэдүүлээ, хэн хэнтэй явсан талаар асуухад гурвуулаа ,  нартай явсан талаар хэлсэн” гэх мэдүүлэг /4 хх 207 х/ зэргээр,

Э.  нь 2018 оны 06 сарын 10-ны өдөр хохирогч Г.Жавзмаагийн гэрээс К.тэй хамтарч хулгай хийсэн болох нь шүүгдэгч К.ийн “...  бид хоёр хулгай хийх гэж гараад СХД-ийн 1-р хорооллын ар дэнж рүү буюу ийн гэрээс гараад баруун хойд зүгт шөнө 11 цагийн үед монгол гэрийн ханын шийрийг би хугалж  гэрлүү орсон тэгээд 1 эмээл, чемодантай хувцас аваад гараад ирсэн ...” гэх мэдүүлэг болон хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,

О. 3 удаагийн хулгайн үйлдэлд оролцсон болох нь яллагдагч, шүүгдэгч К.ийн мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан яллах талын бусад нотлох баримтуудаар тус тус шүүгдэгч О., Э., К. нарын болон гэрч Д.Дуламсүрэн /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/, гэрч С.Махбал /мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/ нарын мэдүүлгүүд няцаагдаж байгаа тул өмгөөлөгч, шүүгдэгч нарын гаргасан дээрх саналууд /Э., О. нар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэх талаар хууль зүйн дүгнэлтийн хэсэгт дурьдагдсан/-ыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

“К.ийн 2018.06.19-нд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан тухай” Асап сангийн бүртгэл /4 хх 210-211 х/ нь огнооны хувьд засвартай учраас хуульд заасан журмыг зөрчсөн, мөн энэ хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж шүүх үзсэн.

 

            Гэм буруугийн талаар:

1.К., Э., О. нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн  байнга амьдрах зориулалттай орон байранд жижиг өрөөнийх нь цонхоор нэвтэрч 39 инчийн марк тодорхойгүй зурагт, кабелийн төхөөрөмж, хар арьсан ботинк, хуучин пүүзэн гутал, савхин эрэгтэй, эмэгтэй куртик 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 498860 /дөрвөн зуун ерэн найман мянга найман зуун жаран/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Шүүгдэгч Э.ын “...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10, 11 цагийн үед хорин зах дээр архи уугаад явж байхдаа Дарханы хорих 435-р ангид хамт хоригдож байсан тэй таарсан. тэй нэг юм аваад хуваагаад уугаад явж байтал  “Дүү нь их ядарч байна. Орох орон ч алга байна. Би өөрөө орьё. Та гадаа байж бай” гэж хэлсэн. Тухайн үед ийн хувцас хунар нь хирдээ баригдчихсан, мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болчихсон явж байсан. Тухайн өдрийн 12-13 цагийн үед бид 2 хойшоо дэнжрүү гараад айлын хашааны завсраар хараад явж байгаад эзэнгүй айлруу  хашааг нь давж ороод хашааны хаалгыг онгойлгож өгөөд тухайн айлын вакуум цонхыг  түлхэж онгойлгоод бид хоёр тэр айлруу орсон. Тэр айлаас хэдэн маркийг нь мэдэхгүй LCD зурагт 1 ширхэг, бэлэн хувцас зэрэг эд зүйлсийг нь Хархорин захын хог зардаг газар дээр аваачиж зарсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 58, 103-104, 176-177, 3 хх 15-16 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

          Шүүгдэгч К.ийн “...2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна. Өөрийн найз ,  нарын хамт Хархорин захын арын гэр хорооллын жижиг улаан байшинтай айлын цонхыг хагалан орж 32 инчийн зурагт, хоёр удирдлага, пүүз, савхин куртик хулгайлсан. Тухайн эд зүйлээ аваад ийн гэрт очиж архи уусан бөгөөд тухайн айлаас авсан зурагтыг манай хоёр найз зарсан байх. Тэр айлаас хулгайлсан савхийг , эмэгтэй савхийг түүний эхнэр өмсөж байгаа. Бас тухайн айлаас хэд хэдэн гутал цүнхтэй хувьцас авсан ,  хоёр надаас гуйгаад байсан. ......” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Э.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 24-12 тоотод 2012 оноос одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 07.00 цагт гэрээ цоожлоод ажил руугаа явсан. Тэгээд уг өдөр манай дүү Шаравжамц гэрт хулгай орсон байна ах гэж над руу 17.50 цагийн үед залгасан тэгээд гэрт хулгай орсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. 39 инчийн ЛСД зурагт 2013 онд NEXT худалдааны төвөөс 450.000 төгрөгөөр авч байсан. Одоо зурагтаа 350.000 төгрөгөөр үнэлж байна. МНВС хүлээн авах төхөөрөмжөө 120.000 төгрөгөөр үнэлж байна. Хар арьсан ботинк манай дүү Шаравжамцын гутал 40.000 төгрөгөөр үнэлж байна. Миний сарын өмнө Хархорин захаас 55000 төгрөгөөр авсан пүүз алдсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. Сахлын машин 2017 оны 10 дугаар сарын 21-нд 35.000 төгрөгөөр авсан, тэр үнээрээ үнэлж байна. Миний савхин куртик, эхнэрийн савхин куртик 300.000 төгрөгөөр үнэлж байна. ...Би дээрх компаний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэн зөв гарсан гэж үзэж байна. Шаргал эрээн өнгийн орны даавуу, эмэгтэй хүний хар өнгийн гутал зэрэг нь манай гэрээс хулгайд алдсан эд зүйл байна. Үүнийг албан ёсоор хүлээн авлаа Өөр манай гэрийн хулгайд алдсан эд зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /хх 29-31 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “39 инчийн марк тодорхойгүй зурагт 201,960 т, кабелийн төхөөрөмж 48,900 т, хар арьсан ботинк 34,000 т, хуучин пүүз 26,000 т, эмэгтэй савхин куртик 88,000 т, эрэгтэй савхин куртик 88,000 т нийт 486,860 төгрөг” /1 хх 49-53 х, 2 хх 174-175 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2.К., Э.. О. нар бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын  эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг түлхэн нэвтэрч Ай фоне 5 гар утас 1 ширхэг, Айфоне 4 гар утас 1 ш, мөнгөн ээмэг, гинж, бөгж, кулон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 359,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Заяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 17-ний өглөө 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Чулуутын 8-18 тоотод байшингаа гадна талаас нь цоожлоод гарсан. Тэгээд орой нь манай дүү Ану-Үжин, Эмү-Үжин нар манай гэр лүү 21 цагийн үед ороход байшинд 2 үл таних хүн байж байсан бөгөөд гараад зугтаасан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан ба харьж явахад манай эгч Идэрзаяа залгаад гэрт чинь 2 хүн орчихсон юм ухаад хулгай хийж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд очиход гэрийн эд зүйлс онгичсон хулгай орсон байдалтай байсан удалгүй цагдаа нар ирсэн. Ай фоне 5 гар утас 1 ширхэг 200.000 төгрөгөөр үнэлж байна. Айфоне 4 гар утсыг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Манай ээжийн мөнгөн ээмэг, гинж, бөгж, кулонтой хосоор нь 95.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн шинэ цагийн хөөрөг 180.000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрийн цонхыг хагалсан уг цонхыг 30.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Манай гэрлүү орсон 2 залууг мэдэхгүй байна. Манай хажуу хашааны айлд нэг үл таних залуу гэрийн тооноор нь орж байгаад цагдаа нарт баригдсан уг залуутай цуг явж байсан гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 196-201 х/,

            Шүүгдэгч К.ийн “... Би ,  нартай уулзаагүй. Архи ууж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 17-ны орой цагийг нь сайн санахгүй байна. ямар ч байсан улаан тоосгон 2 вакум цонхтой айлын цонхоор нь орж гар утас, хөөрөг, мөнгөн ээмэг, гинж, бөгж аваад маргааш нь Хархорин зах дээр очиж зарж архи уусан. ...” гэх мэдүүлэг /3 хх 13 х/,

Насанд хүрээгүй гэрч М.Ану-Үжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 17-ны орой 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 8-18 тоотод эгч Идэрзаяагийн гэрт нь дүү Эмү-Үжингийн хамт очоод хаалгыг гаднаас нь онгойлгоод гэрт нь ороход хоёр залуу урдаас гэрэл тусгаад дайраад гараад зугатахаар нь эгч рүүгээ залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр хоёр залууг гараад хартал нэг залуу нь хашаа даваад, нөгөө залуу нь хаалгаар гараад зугатаасан. Тэгээд байж байхад манай ах Заяа буюу гэрийн эзэн ирээд тэр хавиар нөгөө хоёр залууг хайж байгаад цуг явсан залууг нь урд талын айлын гэр дээр гарчихсан тооноор нь хараад хэвтэж байхад нь барьсан юм. Нэг дэх нь хашаа давсан залуу нь хар өнгийн подвалктой царай зүсийг хараагүй залуу, хоёр дахь нь хаалгаар гарсан нь цэнхэр өнгийн усан цэргийн судалтай подвалк, саарал өнгийн өмдтэй 35-40 орчим настай хүн байсан. Мөн гадаа нэг залуу хараад зогсож байсныг цагдаа нар барьсан тэр залуу согтуу байсан. Би царайг нь сайн хараагүй болохоор танихгүй байх, өмнөөс гэрэл тусгаад шууд гараад зугатаасан юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 203-204 х/,

Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Болдбаатар ахынд очоод охин Энхжинтэй нь хамт гадагшаа гарч Тамираа гэдэг хүүхэдтэй уулзсан ба тухайн үед Тамираа бид хоёрын хажуугаар 35-40 орчим насны гурван эрэгтэй хүн хаалга нь нээлттэй хашаа руу орсон ба удалгүй хоёр охин хаалга нь нээлттэй хашаа руу орсон тэгтэл удалгүй нөгөө хоёр охин хашаанаас гарч ирээд ахтайгаа утсаар яриад байсан ба яриаг нь сонссон чинь ахаа ирж байна уу? хурдлаарай гээд байсан. Тэгтэл удалгүй ах нь машинтайгаа хүрээд ирсэн. Удалгүй манай хашаа руу дээд талын айлын хүмүүс орилоод ороод ирсэн тэр үед нь би юу болсон талаар асуусан чинь танай гэр дээр хулгайч байна гээд хашаа руу орж ирээд гэр лүү очоод гэр дээр байсан хүнийг барьж авсан ба тухайн үед нь би танай хашаа руу 3 хүн орж байсны нэг нь мөн байна гэж хэлсэн. Хулгайд юмаа алдсан айлын хүнийг манай хашаанд орж ирэхээс өмнө гудамжаар нэг мяраалагдуу халзандуу эрэгтэй хүн доошоо гүйж байсан. Тэгээд манай гэр дээр байсан хүнийг хажуу айлын хүмүүс барьж аваад хашаанаас гаргаж цагдаад барьж өгч явуулсан. Таны үзүүлсэн зураг  гэх хүн мөн энэ  гэдэг хүн 3-уулаа айлын хашаа руу орж байсан. Харин нөгөөдөхийг /ийн зургийг үзүүлсэн/ мэдэхгүй байна. Цагдаад баригдсан хүнтэй явж байсан. Яг мөн байна. Би андуураагүй буруу хараагүй. ...” гэх мэдүүлэг /4 хх 208-209 х/,

Насанд хүрээгүй гэрч М.Эмү-Үжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн ихэр Ану-Үжинтэй хамт ах Заяагийндаа юм авахаар очсон юм. Тэгтэл хашааных нь хаалгаар ороод байшингийнх нь хаалгыг нээгээд орсон өмнөөс манай ахын гэрт хоёр хүн юм ухаад зогсож байсан бид хоёр ороход бид хоёрын нүүр лүү гэрэл тусаагаад бид хоёрыг нэг нь мөргөөд гараад гүйсэн хоёр дахь нь яаж гарсныг сайн санахгүй ер нь хоёулаа манай ахын гэрээс зугтаагаад явсан. Тэгээд Ану-Үжин бид хоёр Идэрзаяа эгч рүү залгаад Заяа ахын гэрт хулгайч юм ухаад байж байна гэж хэлсэн. Тэгээд Идэрзаяа эгч манай Заяа ахад хулгайч гэрт нь орсон талаар хэлсэн. Тэгээд Ану-Үжин бид хоёр Заяа ахын гэрийн гадаа зогсож байтал Заяа ах удалгүй ирээд гэртээ ороод юм үзэж хараад буцаж гараад гудамжаар хулгай хийсэн хүмүүс байж магадгүй гээд хайсан ба хажуу айлын хашаанаас нэг согтуу хүнийг Заяа ах бариад авсан юм. Тэгээд Заяа ах цагдаад хүлээлгэж өгсөн юм. Царайг нь харж чадаагүй ямартай ч багахан үстэй дунд зэргийн нуруутай жаахан махлагдуу эрэгтэй хүн байсан нөгөө хүнийг нь харж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /4 хх 205 х/,

            Гэрч Ө.Анужингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 06 дугаар сарын 17-нд жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа цаг сайн санахгүй байна орой бүрэнхий болсон ба манайд дуудлага ирсэн. Тэр үед би жижүүрийн бүрэлдэхүүнтэй Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 08-18 тоотод хулгайн дуудлага ирсэн юм. Тэр үед дуудлаган дээр очиход гэрийн эзэн гэх залуу нэг согтуу залууг барьсан зогсож байсан ба тухайн үед хохирогч Г.Заяа 3 хүн байсан нэгийг нь барьсан гэж хэлсэн ба тухайн баригдсан гэх хүн нь  овогтой  болохыг тогтоож түүнээс хэнтэй явж байсан талаар асуухад  болон  нартай явж байсан тэр хоёр зугтаасан гэж хэлсэн ба Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Батбаяртай холбогдож ярихад надад дээр шалгагдаж байгаа гэсэн тул ийг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн Эрүүлжүүлэх байр луу хүргүүлсэн. Асуухад   нартай явж байсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /4 хх 207 х/

            Гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  архи уухаараа их агсам элдэв янзын зан гаргадаг бас намайг элдэв янзын юм аваад ир гэж дарамталдаг тэгээд би ийг хорих 461 дүгээр ангид байхад нь очиж уулзаж байсан тухайн үед намайг хүүхэдтэйгээ хамт Цагдаагийн газар очиж мэдүүлэг өг гэж хэлсэн тэгээд мэдүүлэг өгөх үедээ намайг гэрээсээ гардаггүй, архи хэрэглэдэггүй, ,  хоёрыг гарч хулгай хийсэн гэж хэлээрэй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /4 хх 47-48 / зэрэг нотлох баримтуудаар,

 

            3.К., Э. нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн  байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожны даруулгыг нь татан нэвтрэн орж зурагт, ди диш суваг хүлээн авагч, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 507400 /таван зуун долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Д.Тулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай эхнэр 09 цагийн үед хотын төв рүү модны хоёрт шүдний эмнэлэгт шүдээ янзлуулах гээд явсан юм. Тэгээд би үлдээд 11 цаг өнгөрч байхад манай урд айлын хүүхдийн даахь үргээх ёслол болоод тийшээ ороод гэрт нь байж байгаад их удлаа гэхэд 2 цar гаран тэрнээс нээх удаагүй гарч ирээд гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгойсон байхаар нь үүдээрээ шагайхад хойморт байсан зурагт байхгүй болсон байсан. Тэгээд би дотогш ороод хэрэггүй байх гэж бодоод юу ч гэсэн цагдаа дуудчихая гээд 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа ирээд юу юу алга болсон байсан гээд та дотогшоо ороод юманд битгий хүрээрэй гэж хэлсэн. Тэгээд дараа нь шинжээч ирээд үзчихээд явахдаа араас цагдаагийн газар ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр ирээд хүлээж байгаад цагдаатай уулзахад миний зурагт, ди диш суваг хүлээн авагч, орны бүтээлэг зэргийг надад хүлээлгэж өгсөн. Хар өнгийн Пунай маркийн дөрвөлжин хавтгай зурагт гол хэсэгтээ нэг хар зураастай байсан, Ди диш суваг хүлээн авагч, бор эрээн өнгийн орны бүтээлэг зэрэг зүйл манай гэрээс алдагдсан. Өөр алдагдсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 133-136 х/,

            Шүүгдэгч Э.ын “... Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хар хорин захын арын дэнж дээр байдаг найзынхаа гэрт очих гэж явж байгаад Дарханд хамт ял эдэлж байсан К.тэй тааралдаад тэнд нэг шил архи авч уугаад К. хоёулаа айлд очьё юм тавьсан байгаа тэрийг авъя гэхээр нь би хаана юм гэхэд Баруунсалаанд гээд хамт автобусанд суугаад Баруунсалаанд тэр айлд нь очиход цоожтой байсан ба буцаад явсан. Тэгээд К. миний урд явж байгаад нэг айлын хашааг даваад орсон. Тэгэхээр нь би хашааны буланд хүлээгээд зогсож байсан чинь К. боодолтой юм тэврээд гараад ирэхээр нь би юу юм бэ гэхэд К. зүгээрээ машин барьчих гэхээр нь бид хоёр зам дээр гарч такси зогсоогоод суугаад Баянхошууны тойрог дээр байдаг колонк дээр буугаад би шууд Ханхөхий гэх дэлгүүр лүү ороод тамхи аваад гараад ирэхэд К. цагдаад баригдсан байсан. Тэгээд тэр цагдаа колонк руу ороход К. над дээр ирээд цагдаад баригдчихлаа гэж хэлсэн. Тэгтэл тэр цагдаа гүйж ирээд К.ыг барьж аваад намайг нааш ир гээд хамт аваад явсан. ...” гэх мэдүүлэг //1 хх 58, 103-104, 176-177, 3 хх 15-16 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Шүүгдэгч К.ийн “... Би 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хар хорин зах дээр ачигч ажил хийгээд явж байгаад урд нь Дарханд хамт ял эдэлж байсан Э.тай тааралдаад мөнгөө нийлүүлээд нэг шил архи аваад хувааж уусан юм. Тэгээд Хар хорин зах дээр хамт ачигч хийдэг байсан миний танил насаар миний үеийн Тулга гэдэг залуугийн гэр нь Баруунсалаанд байдаг юм улмаар тэдний гэрт очих гээд автобусанд суугаад урд нь хоёр гурав очиж байсан буудлынх нь нэрийг мэдэхгүй баруун салаанд буугаад гэрт нь очиход гэр нь цоожтой хүнгүй байсан. Э. бид хоёр буцаад уруудаж явж байгаад дэлгүүрийн гадаа ыг үлдээгээд би ийшээ нэг айлд орчихоод ирье гээд ганцаараа яваад тэр дэлгүүрийн урд талын хашаанд нэг монгол гэртэй айлын хаалга нь цоожтой харагдахаар нь хүнгүй байна гэж мэдээд урд булангаар нь хашааг нь давж ороод хаалганы даруулгыг татаад хаалгыг нь онгойлгоод ороход хойморт авдар дээр нь байсан зурагт, суваг хүлээн авагч хоёрыг нь аваад баруун талын орон дээр нь тавиад бүтээлгэнд нь ороогоод аваад гарсан. Тэгээд урд хаалгаар нь гараад Э. дээр очоод зам дээрээс такси бариад Баянхошууны тойрог дээр буугаад дахиад такси барих гээд зогсож байтал хөдөлгөөнт эргүүл ирэхээр нь би уг зарагт, суваг хүлээн авагч хоёроо газар тавьж орхиод Э.тай хамт урагшаа алхаад явж байтал араас цагдаа ирээд энэ юун зурагт юм ийшээ суу гээд бид хоёрыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Пунай брэндийн 32 инчийн хавтгай зурагт 389,400 т, ДДиш суваг хүлээн авагч 108,000 т, орны бүтээлэг 10,000 т, нийт 507,400 төгрөг” /1 хх 145-147 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

4.К., Э. нар бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн  эзэмшлийн монгол гэрийн ханыг эвдэн нэвтэрч эмээл, Чемодантай хувцас, төрсний гэрчилгээ, түрийвч болон дотор нь байсан 1000 юань, 3 доллар, хичээл, дэвтэр ном зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 814045 /найман зуун арван дөрвөн мянга дөчин таван/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Г.Жавзмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн одоог хүртэл Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 79-18 тоотод амьдарч байна. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед гэрээ цоожпоод явсан. Манай нөхөр М.Цагааныг Хөдөө орон нутагт ажлаар явахад гаргаж өгсөн. Тэгээд би ээжийнх рүүгээ явсан ба 2018 оны 06 дугаар сарын 11-ний үдээс хойш 18.00 цагт манай хажуу айлын хөрш айлын Сувд-Эрдэнэ эгч над руу алгасан танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 2 сард манай хадам аав Г.Мөнхбаяр манай нөхөрт хийж өгсөн эмээл алга болсон байсан уг эмээлийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Чемодантай хувцас дотор нь миний хувцас, төрсний гэрчилгээ, түрийвч болон дотор нь байсан 1000 юань, 3 доллар, хичээл, дэвтэр ном зэрэг, мөн хувцаснууд байсан. ...” гэх мэдүүлэг /хх 236-239 х/,

         Шүүгдэгч К.ийн “... 2018 оны 06   дугаар 10-ны өдөр санагдаж байна. 1-р хороололд 21:00 цагийн үед ы  болох хорих ангид цуг ял эдэлж байсан ахтай тааралдаад 1 ширхэг 0.75 архи хувааж уугаад СХД-ийн 30 дугаар хороо 0тоотод ийн гэрлүү очиход Батгэрэл,  2 архи уугаад сууж байсан. Тэгээд  бид хоёр хулгай хийх гэж гараад СХД-ийн 1-р хорооллын ар дэнжрүү буюу ийн гэрээс гараад баруун хойд зүгт шөнө 11 цагийн үед монгол гэрийн ханын шийрийг би хугалж  гэрлүү орсон тэгээд 1 эмээл, чемодантай хувцас аваад гараад ирсэн тэгээд буцаад ийн гэрт очсон, тэгээд чемодантай хувцас, эмээл 2-ийг гэрийн хойд талд байрлах амбаарт хураасан. Тэгээд дахин дэлгүүр лүү архинд явж ирээд архиа ууж дуусгаад унтсан. Өглөө эрт ,  2 хоорондоо маргалдаж зодолдоод гэрээсээ намайг хөөсөн тэгээд би явсан хулгайлсан эд зүйлсийг хаана өгсөн талаар мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч А.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Эхнэр Жавзмаа нь Цагаанааг эзэнгүй үед аавынхаа гэрт байдаг юм. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад хорооны цагдаа Бөхбаяр гэдэг мөрдөн ирээд танай гэрт хулгай орсон байна гэхээр нь дүү Цагаанаагийн эхнэр Жавзмаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн юм. Би өглөө болгон ажилдаа явахдаа Цагааны гэрийн цоожийг шалгахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байхаар гэрт нь орж үзээгүй гаднаас нь харчихаад яваад байсан юм. Тэгээд цагдааг хэлэхээр гэрийг нь эргэж тойроод сайн шалгатал зүүн талын хаяагаар гэрийн ханыг хугалаад хулгай орсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 242-243 х/,

Гэрч Б.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цагаанаа 2018.06.05-нд хөдөө ажил руугаа явсан. Тэрнээс хойш гэр нь цоожтой байгаа юм. Хорооны цагдаа Бөхбаяр мөрдөгч ирээд танай гэрт хулгай орсон байна гэхээр нь дүү Цагаанаагийн нөхөр Жавзмаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Жавзмаа гэртээ ирээд эд зүйлээ шалгасан.  ...” гэх мэдүүлэг /1 хх 242-243 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Нэр тодорхойгүй чемодан 48,000 төгрөг” /2 хх 8-9 х/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “гар хийцийн эмээл 360,000, төрсний гэрчилгээ 5000, түрийвч 16,800, Юань 377,000, доллар 7245, нийт 766,045 төгрөг” /2 хх 12-12 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

5.О., К. нар бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы  хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч Саарал өнгийн HP гэсэн бичигтэй ай-З үзүүлэлттэй зөөврийн компьютер, Асер брэндийн хөх өнгийн ай-З үзүүлэлттэй зөөврийн компьютер, эмэгтэй хүний 3 ширхэг гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 734000 /долоон зуун гучин дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            Хохирогч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 08-нд 22 цаг 30 минутын орчим намайг хөдөө байж байхад манай хөрш Зоригоо над руу яриад танай гэрт цонхоор чинь хулгай орсон байна. Цагдаа нар ирээд явлаа хаалгыг онгойлгож орно гэж байна гэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 09 цагт цагдаа дээр ирээд уулзчихаад ажилтай байсан болохоор яараад яваад өгсөн. Тэгээд байж байхад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 22 цаг 07 минут 91114582 дугаараас над руу залгаад нөүтбүүкийн чинь хугацаа дуусах гээд байна би 25-н ломбарднаас ярьж байна гэхээр нь би хөдөө байж байгаад ирээд уулзаж чадаагүй юм. Тэгээд өнөөдөр цагдаагийн байгууллагад ирж дахин өргөдөл гаргаж байгаа юм. Саарал өнгийн HP гэсэн бичигтэй ай-З үзүүлэлттэй зөөврийн компьютер 2016 онд манай дүү бэлгэнд өгсөн, нугасны зүүн буландаа бага зэрэг хагарсан 600.000 төгрөгөөр үнэлнэ. Асер брэндийн хөх өнгийн ай-З үзүүлэлттэй зөөврийн компьютер байсан. 2013 онд 900.000 төгрөгөөр авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ.Манай гэрээс 3 эмэгтэй гутал алдагдсан зайсан. Эхний гутал бор арьсан 2016 онд авсан, 100.000 төгрөгийн үнэтэй, 2 дахь нь 2016 онд хар лакан гутал авсан, 120.000 төгрөгийн үнэтэй, 3 дахь бор саарал өсгийтэй гугал 2016 онд 65000 төгрөгөөр авсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 49-51 х/,

            Шүүгдэгч О.ийн “...Тухайн өдөр би ганцаараа Төв аймгийн Борнуур сумаас Улаанбаатар хотод ирээд Хар хорин захын зогсоол дээр буугаад гүүрний доогуур явж байгаад зүс таних Билгээ ахтай тааралдсан хажууд нь Атараа гэх зүс таних залуу зогсож байснаа чиний бичиг баримт байна уу? гэхээр нь миний бичиг баримт байгаа гэтэл Атараа надад хандан найз нь өөрийнхөө машиныг журмын хашаанд оруулчихсан юм авахад хэдэн төгрөг хэрэгтэй байна, чиний бичиг баримтаар нөүтбүүк ломбарданд тавиад удалгуй буцаагаад авъя гэхээр нь тэг тэг гээд Билгээ ах, Атараа бид гурав такси бариад 10 дугаар хороолол орчим явж байгаад нэрийг нь одоо санахгүй байгаа ломбард луу ортоп Атараа барьсан байсан хоёр цүнхээ гаргаж зээлийн ажилтанд нь нөүтбүүк тавих гэсэн юм машин журмын хашаанд орсон машинаа авах гэсэн юм гэж хэлээд намайг бичиг баримтаа өгчих гээд миний нэрээр тавиулаад 200 гаран мянган төгрөгийг Атараа өөрөө аваад бид гурав ломбарднаас гарсан. Ингэтэл Атараа, Билгээ ах хоёр журмын хашаа руу очиж машинаа авлаа гэхээр нь би салаад Нарантуул зах руу явсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 99-100, 2 хх 58-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Шүүгдэгч К.ийн “... Би 2017  дугаар сарын 08 дугаар сард Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хорооллын цамбагаравын арын дэнж дээр байрлах модон хашаатай улаан өнгийн тоосгон байшинруу орж хоёр ширхэг нөүтбүүк цүнхтэй нь хулгайлж авсан хулгайлж авсан нөүтбүүкээ Хархорин дээр явж байгаад О.той таарсан бичиг баримт байна уу гэж асуусан тухайн үед бичиг баримт байгаа гээд бид хоёр 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх ломбард орсон тэгээд хулгай хийж авсан хоёр ширхэг нөүтбүүкээ 250,000 төгрөгөөр тавьсан тэгээд бид хоёр цайны газар орж хоол унд идээд цайны газраас гараад пабд ороод ганц хоёр шил архи уугаад салсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Иргэний хариуцагч Д.Мягмархандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны зун он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Баянгол дүүрэгт байрлах ломбардыг ажиллуулж суусан. Тэр үед танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй гаднах байдал нь хөдөө орон нутгаас орж ирсэн юм шиг төрхтэй 2 эрэгтэй хүн орж ирсэн. Нэг эрэгтэй нь бичиг баримтаа гаргаж ирээд энэ хоёр нөүтбүүкийг барьцаалж зээл авах гэсэн юм хэдэн төгрөг хүрэх бол гэсэн тэр үед нь би тэр залууд хандаж хэлэхдээ энэ хоёр нөүтбүүк 200.000 төгрөгний үнэ хүрнэ гэсэн. Тэгтэл нөгөө бичиг баримт гаргаж ирсэн залуу 300.000 төгрөгөөр энэ хоёр нөүтбүүкийг аваач гэхэд нь тухайн үед би 250.000 төгрөгөөр барьцаалж зээл олгоно гэхэд за тэгье гээд авчирсан хоёр ширхэг нөүтбүүкийг үзүүлэлт болон хэвийн ажиллаж байгаа эсэх талаар үзэж шaлгaaд авсан. Тэр үеэс хойш 10 хоногийн дараа нөгөө хоёр ширхэг нөүтбүүк ломбарданд тавьсан хүний тэмдэглүүлсэн гар утас руу залгаад  гэдэг байна уу гэж асуухад миний хариуд нэг эрэгтэй хүн утас аваад тийм хүн байхгүй утас андуурсан байна гэсэн. Тэгээд тухайн хоёр нөүтбүүкнийх нь барьцаалдан зээлдэх хугацаа дууссан, тэгээд хоёр нөүтбүүкнийх нь хугацаа дууссан өдрөөс хойш 5 хоног хараад дахин ломбарданд хоёр ширхэг нөүтбүүкээ барьцаалан зээлдсэн хүний надад тэмдэглүүлсэн утас руу залгахад өмнөх шигээ тийм нэртэй хүн байхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн хоёр нөүтбүүкний үндсэн хугацаа болон хүлээлгийн хугацаа дууссан учир хоёр нөүтбүүкийн гаднах лацтай цааснаас нь гаргаад доторх мэдээллийг нь үзээд уг нөүтбүүкний дотроос нь холбоо барьж болох утасны дугаар олсон. Тэгээд тэр нөүтбүүкний дотроос олсон утасны дугаар луу залгаад нөүтбүүкээ авахгүй бол хугацаа нь дууслаа зарагдах гээд байна гэхэд миний өөдөөс наад хоёр нөүтбүүк чинь хулгайд алдагдсан нөүтбүүк байгаа юм хаанаас нөүтбүүкээ авч болох вэ гэхэд нь би хаягаа зааж өгсөн удахгүй Цагдаатай хамт нөүтбүүкний эзэн нь ирсэн. Тэгээд би цагдаагийн газар ирж болсон явдлын талаар хэлсэн. Тухайн үед ломбарданд учирсан хохирол маань хүүтэйгээ нийлээд 300 000 төгрөг болсон одоо манай ломбарданд учирсан хохирол гэвэл нийт 300.000 төгрөгний хохирол учирсан өөр хохирол байхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 53-54 х/,

Гэрч Н.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр миний утас руу 91114582 дугаараас залгаад таны 2 ширхэг зөөврийн компьютер манай ломбарданд байна хугацаа нь дууссан зарагдах гэж байна гэхээр нь би Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 58-59 х/,

Гэрч Ж.Баярмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08-р сарын 08-нд манай гэрт хулгай орсон байна гэж манай хөрш Зоригоо залгаж хэлээд манай нөхөр хот руу явсан. Тэгээд манай нөхөр утсаар хэлэхдээ манай СХД-н 31-р хороо Хайрхан 2-32а тоотод байсан 2 ширхэг зөөврийн компьютер, эмэгтэй хүний 3 ширхэг гутал алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд өчигдөр буюу 2017 оны 08-р сарын 22-ны өдөр миний утас руу 91114582 дугаараас залгаад таны 2 ширхэг зөөврийн компьютер ломбарданд байна хугацаа нь дууссан зарагдах гэж байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 58-59 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлэгээний тайлан: “Зөөврийн компьютер 2 ширхэг 520,000 төгрөг” /2 хх 65-66 х/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл: Д.Ганболдын хар өнгийн улаан цахилгаантай даавуун цүнхтэй HP гэсэн бичигтэй хар өнгийн дэлгэцний нугасны зүүн гар талын буланд жижиг хагарсан бусад хэсэгтээ ямар нэгэн гэмтэлгүй зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт, хар өнгийн улаан цахилгаантай даавуун цүнхтэй Асер гэсэн бичигтэй хөх өнгийн дэлгэц болон бусад хэсэгтээ ямар нэгэн гэмтэлгүй зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт хураасан”  /2 хх 35 х/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “Д.Ганболдын хар өнгийн улаан цахилгаантай даавуун цүнхтэй HP гэсэн бичигтэй хар өнгийн дэлгэцний нугасны зүүн гар талын буланд жижиг хагарсан бусад хэсэгтээ ямар нэгэн гэмтэлгүй зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт, хар өнгийн улаан цахилгаантай даавуун цүнхтэй Асер гэсэн бичигтэй хөх өнгийн дэлгэц болон бусад хэсэгтээ ямар нэгэн гэмтэлгүй зөөврийн компьютерийг цэнэглэгчийн хамт хүлээлгэн өгсөн” /2 хх 36, 63 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

6.К. нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн  хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн хар өнгийн Акира маркийн ЛСД зурагт, Самсунгийн гар утас, Скай гар утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 276.000 /хоёр зуун далан зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Г.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн буугаад удаагүй байгаа Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 52-09 тоот гэртээ байж байгаад өдөр 15 цагийн орчим хөдөө явах гэж байгаад Хар хорин захын тийшээ яваад буцаад гэртээ 17 цагийн орчим ирсэн чинь манай монгол гэрийн үүдний цоожийг хулгайч эвдэж ороод гэрт байсан 32 инчийн хар өнгийн Акира маркийн ЛСД зурагт, Самсунгийн гар утас, нөгөө утас нь Скай гар утас зэрэг алдагдсан байсан болохоор бид нар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /2 хх 111-115 х/,

         Шүүгдэгч К.ийн “...Би 2017 оны 08 сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 1-р хорооллын арын дэнжид жалганы хажууд төмөр цэнхэр хашаатай хашаан дотроо нэг Монгол гэртэй, гэрийнхээ ардаа улаан өнгийн тоосгон байшинтай хашаанд ганцаараа өдөр орсон юм. Тэгэхэд хашаан доторх айлд хүн байгаагүй ба Монгол гэр нь цоожтой байхаар нь хаалгыг нь татаж онгойлгоод дотроос нь 32 инчийн зурагт байсныг, Нокиа маркын гар утас, нөгөө нь Хятад улсад үйлдвэрлэсэн 2 сим карт уншдаг утас байхаар нь аваад зам дээрээс такси бариад Хархорин зах дээр очоод замын хүнд зурагтыг нь 50,000 төгрөгөөр зарчихсан юм. Харин хоёр утсыг нь Хархорингийн хаалган дээр нь утас авна гээд байж байдаг хүмүүст сэлбэгэнд хоёуланг нь нийлүүлээд 6000 төгрөгөнд өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа 08 цагийн орчим яваад өнөөдөр амарч байсан болохоор буцаад гэртээ ирсэн чинь Нямгэрэл ах намайг хамт Хар хорин руу юм хүргээд өгье гэхээр нь би хамт яваад буцаад бид хоёр 17 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг хулгайч эвдээд дотор байсан ЛСД-н зурагт, 2 ширхэг гар утас байсан чинь алга болсон байсан. Тэгээд ах цагдаад дуудлага өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 118-119 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Акира маркийн 32 инчийн зурагт 192,000 төгрөг” /2 хх 123-124 х/

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг s-1 гар утас 42,000 төгрөг, Скай вига маркийн гар утас 42,000 төгрөг, нийт 84,000 төгрөг ” /2 хх 127-128 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

7.К. нь 2018             оны 06          дугаар сарын 09-ний      өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтрэн орж Оёдлын машин, хэрэглэж байсан 4 ширхэг цүнх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 404000 /дөрвөн зуун дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Н.Бямбажаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 09-08 тоотод монгол гэрт амьдарч байгаад 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр түрээсийн байранд амьдарч байсан. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед манай хөрш айл танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Оёдлын машин өв залгамжилж ирсэн. Одоо 500.000 төгрөгөер үнэлж байна. Майхан 50.000 төгрөгөөр үнэлж байна Миний хэрэглэж байсан 4 цүнх нийлүүлээд 150.000 төгрөгөөр үнэлж байна. Миний болон хүүхдүүдийн хувцас. хичэзлийн хэрэгсэл номнууд 300000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 152-157 х/,

         Шүүгдэгч К.ийн “..2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөрхархорин зах дээр Алтансүх гэж зүс таних залуутай архи ууж байгаад салаад ганцаараа хойшоо гэр хороолол руу яваад нэг хашааны гадаа очоод цоожтой айлын хашаа давж ороод цоожийг мулт татаж ороод оёдлын машин, хүүхдийн хувцас, майхан зэргийг аваад хархорин зах  орж оёдлын машиныг 20,000 төгрөгөнд хувцасыг нь архинд өгсөн. Майхныг нь 10,000 төгрөгөөр зараад хоол унд авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “оёдлын машин 72,000 т, майхан 48,000 т, цүнх 108,000 т, нийт 228,000 төгрөг” /2 хх 171-172 х/ зэрэг нотлох баримтуудаар,

 

            8.К. нь           2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч 32 инч зурагт 1 ширхэг, Самсунг брэндийн 14 инчийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, МНВС кабелийн телевизийн хар өнгийн суваг дамжуулагч, DVD тоглуулагч, дугуйтай бор өнгийн чемодан, орны ногоон өнгийн даавуу зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 585000 /таван зуун наян таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед гэрийн хаалгыг түгжээд явсан. Тухайн үед сэжигтэй зүйл ажиглагдаагүй хэвийн байсан. Тэгээд 18 цагт гэртээ иртэл монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгай орж 2012 онд 550.000 төгрөгөөр худалдаж авсан хар өнгийн хэдэн инч хэмжээтэй нь сайн мэдэхгүй 32 инч байж магадгүй BSB билүү Панасоник маркийн аль нэг маркийн ЛСД зурагт 1 ширхэг, 2017 оны 06 дугаар сард Солонгосоос ирсэн Самсунг брэндийн 14 инчийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, МНВС кабелийн телевизийн хар өнгийн суваг дамжуулагч, DVD тоглуулагч, дугуйтай бор өнгийн чемодан, орны ногоон өнгийн даавуу зэрэг алдагдсан байна. Алдагдсан эд зүйлүүдэд содон шинж тэмдэг байхгүй. ...” гэх мэдүүлэг /2 хх 217-219 х/,

             Шүүгдэгч К.ийн “...2018 оны 08 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо толгойтын тэнд архи уугаад дэмий явж байгаад хаягийг нь мэдэхгүй зааж өгч чадна. Ногоон өнгийн төмөр хаалгатай банзан хашаан дотор 2 монгол гэртэй айлын зүүн талын гэрийн цоожийг эвдэж ороод 32 инчийн зурагт, ДВД тоглуулагч, чемодантай хувцсыг аваад гарсан. Тэгээд замаас такси бариад хархорин зах ороод эд зүйлсийг үл таних явуулын хүнд зурагтыг нь 80,000 төгрөгөөр, ДВД тоглуулагчийг чемодантай хувцастай нийлүүлээд 40,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 45-46, 63-65, 95-96, 171-172, 246-247, 2 хх 132-133, 161-162, 187-189, 3 хх 2-5, 9, 11-14 х/,

            Гэрч Б.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Уянга, Эрхэмбаяр гэх хоёр хүүхэдтэй бөгөөд охин Уянга 2012 онд хүнтэй сууж гэр барьсан. Уянга нь гэрээ манай хашаанд барьж амьдарч байгаа бөгөөд нөхөр Ганзориг нь гадаад явж ажилласан тул манайд ойр байх гэж манай хашаанд амьдардаг юм. Уянга нь хоёр хүүхэдтэй. Би хоёр хүүхдийг нь харж асардаг юм. Ийм учраас Уянгын гэрт хулгай орсны дараагаар цагдаа нар ирж гарын мөр илрүүлж авахад нь миний мөр авагдсан байх гэж бодож байна. Би Уянгын хоёр хүүхдийг харж өнжихдөө ихэвчлэн гэрт нь байдаг юм. ...” гэх мэдүүлэг /2 хх 220 х/,

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Панасоник 32 инчийн ЛСД зурагт 200,000 т, зөөврийн компьютер 180,000 т, суваг хүлээн авагч 100,000 т, DVD тоглуулагч 30,000 т, чемодан 35,000 т, орны даавуу 40,000 т, нийт 585,000 төгрөг” /2 хх 232-234 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

            Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч Э., О. нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

            Шүүгдэгч Э. нь шүүгдэгч О., К. нартай бүлэглэн Г.Жавзмаа, Д.Тулга, Г.Заяа, Э.Эрдэнэцогт нарын хүн байнга амьдрах зориулалттай гэр лүү 2018.05.28-06.17-ны өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр нэвтэрч бусдад нийт 2,179,305 төгрөгийн хохирол,

            Шүүгдэгч О. нь К., Э. нартай бүлэглэн Д.Ганболд, Г.Заяа, Э.Эрдэнэцогт нарын хүн байнга амьдрах зориулалттай гэр лүү 2017.08.08-2018.06.17-ны хугацаанд 3 удаагийн үйлдлээр нэвтэрч бусдад нийт 1,591,860 төгрөгийн хохирол тус тус учруулсан нөхцөл байдлуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Э., О. нарын бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн хоорондын давтамж харилцан адилгүй Тухайлбал: О. 10 сар орчмын хугацаанд 3 удаа, Э. 01 сар хүрэхгүй хугацаанд 4 удаа нэг төрлийн буюу хулгайн гэмт хэрэг үйлдсэн, тоон давтамжийн хувьд 3-аас дээш “байнга” гэх шинжийг хангаж байгаа боловч уг гэмт хэргийг үйлдэж олсон орлого, ашгийг өөрийн болон гэр бүлийн гишүүд, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх үүсвэр болгосон, эсхүл бусад байдлаар ашиг олох зорилготой үйл ажиллагаанд тогтвортой захиран зарцуулсан байдал нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байгаа, шүүгдэгч Э. нь 2017 оны 08 сараас 2018 оны 03 сарын хооронд “Есөн тамир констракшн” ХХК-д засалчин, мужаанаар ажиллаж байсан /3 хх 39 х/ тул дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

 

            К. нь 2017.08.08-2018.08.21-ний хооронд бусадтай бүлэглэн 5 удаа, дангаар 3 удаа, нийт 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлах нэг төрлийн гэмт хэргийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тогтвортой үйлдсэн, бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлттэйгээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн болгож хувийн зугаа цэнгэл /архидан согтуурах зэргээр/, хэрэгцээндээ зарцуулдаг, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй мөртлөө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хулгайн гэмт хэргийг байнга буюу 8 удаагийн үйлдлээр үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Шүүгдэгч К., О., Э. нар бусдын эд хөрөнгө хулгайлахдаа хүн амьдрах зориулалттай гэр, байшин руу эзэнгүй байх хойгуур нь хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар нэвтэрч, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар эд хөрөнгийг авдаг үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч О., Э. нарын нэвтэрсэн обьект нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч”-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан,

К.ийн хулгай хийхдээ нэвтэрсэн обьектүүд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, мөн түүний үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1. “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч К., О., Э. нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.  

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Хохирлын талаар.

К. нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын төлбөрт Э.Эрдэнэцогтод 166,287 т, Г.Заяад 119,667 т, Г.Жавзмаад 407,022 т, Д.Ганболдод 107,000 т, Н.Бямбажаргалд 404,000 т, М.Уянгад 585,000 т, Д.Мягмархандад 150,001 т, нийт 1,662,976 төгрөгийг төлсөн болох нь хохирогч нарын хохирол хүлээн авсан баримтууд /4 хх 134-153 х/-аар тогтоогдсон.

            Хохирогч Д.Тулгын гэрээс алдагдсан эд зүйл буцаан олгогдсон тул энэ тогтоолоор шийдвэрлэх хохиролгүй.

Хохирогч Э.Эрдэнэцогт 498,860 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч К. 166,287 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 332,573 төгрөгийг шүүгдэгч Э. 166.287 т, шүүгдэгч О. 166,287 төгрөг тус тус төлөх төлбөртэй,

Хохирогч Г.Заяа 359,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч К. 119,667 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 239,333 төгрөгийн 119,667 төгрөгийг шүүгдэгч Э.аас, 119,667 төгрөгийг шүүгдэгч О.оос,

Хохирогч Г.Жавзмаа 814,045 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч К. 407,022 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 407,022 төгрөгийг шүүгдэгч Э.аас,

Хохирогч Д.Ганболд 734,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч К. 627,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 107,000 төгрөгийг шүүгдэгч О.оос,

Иргэний нэхэмжлэгч Д.Мягмарханд 300,000 төгрөг нэхэмжилснээс 150,000 төгрөгийг шүүгдэгч К. төлж барагдуулсан, үлдсэн 150,000 төгрөгийг шүүгдэгч О.оос тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: К.д 8 жил 5 сарын хорих ял, Э., О. нарт 6 жил 5 сарын хорих ял тус тус оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч К.ийн өмгөөлөгч С.Соронзонболд: К. нь бусдад учруулсан хохирлын өөрт ноогдох хэсгийг бүрэн төлсөн, гэм буруу дээр маргадаггүй тул  түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч О.ийн өмгөөлөгч Л.Батаа: О.ид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Э., өмгөөлөгч А.Очбадрал: Э.т оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй тул хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оноож өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч К. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос өөрт ногдох хэсгийг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч О., Э. нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирол, хор уршиг их биш, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд К. 3 удаа, О. 4 удаа, Э. 6 удаа тус тус шүүхээр ял шийтгүүлж байсан нь тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч тэдгээрийн хувийн байдлын хувьд харгалзан үзэх хүчин зүйлд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн тул К.т 06 жилийн хорих ял, О.ид 03 жилийн хорих ял, Э.д 03 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдалд нь тохирсон гэж шүүх үзсэн.

 

К., О., Э. нар 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 301 хоног тус тус урьдчилан цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон хоногуудыг тэдний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э., О. нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

            2.Казбек овогт н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

Бүргэд овогт ы , Эмээгт овогт ын  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар К.ийг 06 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар О.ийг 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.ыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар К., О.Пүэвдорж, Э. нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар О.оос:

166,287 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 24-12 тоотод оршин суух АД89102112 регистрийн дугаартай Э.Эрдэнэцогтод,

119,667 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 8-18 тоотод оршин суух УК91092059 регистрийн дугаартай Г.Заяад,

107,000 төгрөг гаргуулж Төв аймгийн Заамар сум Хайлааст баг зээрэнцэгийн 4-2 тоотод оршин суух ГЭ76030515 регистрийн дугаартай Д.Ганболдод,

150,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо дэнжийн 2-43 тоотод оршин суух НЭ88041968 регистрийн дугаартай Д.Мягмархандад,

Э.аас:

166,287 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 24-12 тоотод оршин суух АД89102112 регистрийн дугаартай Э.Эрдэнэцогтод,

119,667 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 8-18 тоотод оршин суух УК91092059 регистрийн дугаартай Г.Заяад,

407,022 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 79-18 тоотод оршин суух ИМ98062201 регистрийн дугаартай Г.Жавзмаад тус тус олгосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар К., О., Э. нарын тус бүр урьдчилан цагдан хоригдсон 301 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

7.К., О.Пүэвдорж, Э. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, К. бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол К., О., Э. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДАШДОНДОВ

 

 

                                                   ШҮҮГЧ                           М.МӨНХБААТАР

 

 

                                                                                      Г.ГАНБААТАР