Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01556

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 05 210/МА2024/01556

 

 

 

Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т,

Б.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02295 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.А, Ч.Г, Ч.О, М.Л, М.Б, Л.Д, Л.Х нарт холбогдох,

 

Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин Т бус болохыг тогтоолгож, хариуцагч М.Лас орон сууцны үнэ 145,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О, хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Энэ хэрэг нь анх би Э.Аоос 5,000 ам.долларын зээл аваад тэрийгээ тухайн цаг үед өгөх боломжгүй байгаад, бид 2 хөөцөлдөж гүйж байсан удаа байгаа. Тэгээд энэ асуудал нь Э.А бас хүнд байдалд орчихсон 5,000 ам.доллароо авах гээд, би байраа зараад төлье гэж бодоод И.Гтэй уулзаад байраа зарахаар болоод, үнэ хөлсөө тохироод, нотариат дээр очоод гэрээ хийх гэж байтал манай том хүүхдийн паспорт байхгүй, өөрөө байхгүй байна гээд нотариатч буцаасан юм. Тэгээд би байрныхаа гэрчилгээг ч аваагүй явчихсан. Дараа нь байрныхаа гэрчилгээ авъя гэхээр И.Г нь байхгүй гээд, ингэж явсаар байгаад Э.А болохгүй байна гэхээр нь би мөнгө зээлэх хүн байвал чи олоод ир байрандаа суулгаж байгаад дараа нь мөнгөтэй болохоороо өгье гэсэн. Тэгээд М.Лыг олж ирсэн. М.Лас 10,000,000 төгрөг авсан.

...И.Г гэдэг хүн худлаа юм хийлгэлээ гээд нотариатаар явсан, гарын үсэг зуруулсан баримтыг нь шалгуулсан. 10-аад удаа шалгасан. Тэгтэл нөгөө байхгүй байсан хүүхдийн гарын үсэг хүртэл мөн байна гээд л гараад ирдэг юм байна лээ.

...Тэгээд арай гэж мөнгөө бүрдүүлээд, өмгөөлөгчийнхөө дансанд хийгээд за одоо учраа олъё гэсэн чинь нөгөө мөнгө 50,000,000 болоод сунжраад өдийг хүрч байна. Миний гол сонирхол бол байраа авах юм. Байр минь зөндөө хамтран эзэмшигчтэй болчихсон байна лээ. Аргаа бараад мөнгө нэхэмжлээд сууж байна гэжээ. 

 

2. Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Энэ хэрэгт үндсэн 3 гэрээ байгаа. Эхнийх нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Я.Баас И.Г нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ. Хоёр дахь гэрээ нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр И.Ггээс Э.А руу шилжсэн байгаа юм. Үүний дараа ахиад 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Э.Аоос М.Лд 10,000,000 төгрөгөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгаа юм. Гэтэл сүүлийн 2 гэрээний талаар Я.Б гэдэг хүн өөрөө мэдээгүй байдаг ба энэ гэрээний зүйл болох орон сууцны үндсэн өмчлөгч нь Я.Б болон Ш.Ш гэсэн нийт 5 хүн байдаг.

...М.Л нь анх орон сууцыг шилжүүлж авахдаа үндсэн орон сууцны өмчлөгч нь өөрөө Э.А биш гэдгийг мэдэж байсан, Иргэний хуулийн дагуу шударгаар шилжүүлж авсан гэж үзэх үндэслэлгүй. Өнөөдөр яг нэхэмжлэгч нарын тухайд бодитоор орон сууц нь, орон сууцны мөнгө нь ч байхгүй болчихсон хохироод байгаа юм. Тэгэхээр М.Л нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу бас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйл баримт бий болоод байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчаа тодорхойлно. Орон сууц нь бодитоор М.Л гэдэг хүнд байгаад байгаа юм. Гэтэл орон сууцны үндсэн өмчлөгч өөрөө орон сууцандаа бодитоор амьдарч чадахгүй, орон сууцыг нь хүнд хөлслүүлээд хамтран өмчлөгч нараар нь давхар хүмүүс оруулчихсан. Иймд М.Лас орон сууцыг шаардах болоод байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Э.А би танд 5,000 ам.доллар зээлдүүлье. 5,000 ам.долларынхоо хүүгийн оронд би таны орон сууцыг хөлсөлье гэж тохирсон ба гэрээ нь Э.Аын эхнэр н.Зандансүрэнтэй хийгдсэн. Ингээд Э.Аод мөнгөний хэрэгцээ гараад зээлсэн мөнгөө нэхэхэд ахад нь шууд шилжүүлэх мөнгө байхгүй байна гэдэг. Э.А нь та орон сууцаа зарах бодол байхгүй юу. Зээл хөөцөлдөхгүй юм уу гэхэд, Я.Б нь орон сууцаа худалдаж болж байна. Гайгүй өндөр үнээр худалдаад авах хүн байвал болно гэдэг. Тэгээд Э.Аын зүгээс И.Гтэй уулзуулдаг.

Ингээд ...И.Ггийн нэр дээр шилжүүлж өгөөд цаашаа банкнаас зээл гаргуулах асуудал яригдсан. Тэгээд бэлэглэлийн гэрээ хийдэг. Үндсэндээ бол худалдах, худалдан авах гэрээ хийх хүсэл зориг байдаг боловч И.Г нь бэлэглэлийн гэрээ хийе. Татварын асуудал бага, тэгээд банкны асуудал бүтвэл би орон сууцыг авна. бүтэхгүй бол орон сууцыг буцаагаад өгье гэдэг асуудал яригдсан. Ингээд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ хийгдээд, нотариатаар батлуулах гэтэл н.Тийн паспортын хугацаа дууссан гээд буцаасан. Ингээд гэрээ, үл хөдлөхийн гэрчилгээг И.Г болон Э.А нарт үлдээгээд явчихсан.

...Я.Б нь зээлээ төлж чадахгүй байсан учраас мөнгө зээлээд оронд байранд суух хүн олоод өгөөч гэсэн. ...Э.А нь өөрийн найз М.Лыг дагуулж ирээд уулзуулдаг. Таны зээлийг М.Лас авлаа. М.Л танд зээлүүлсэн мөнгөнийхөө хүүд таны орон сууцанд амьдарна. Та М.Лд мөнгөө төлөхөөр М.Л орон сууцыг чөлөөлөхөөр тохиролцсон.

...Я.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар очиход тухайн орон сууц нь М.Лын нэр дээр шилжсэн байдаг. Яагаад гэдгийг ойлгохгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаад, орон сууцны түүвэрчилсэн лавлагаа гаргуулахад хамгийн анх 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр И.Гд, И.Ггээс Э.Аод, Э.Аоос М.Лд шилжсэн байдаг.

Шүүхэд нэхэмжлэл гаргаад 2016 оны 05354 дүгээр захирамжаар тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлчихсэн. Тухайн үед н.Б, н.ДХ гэдэг хүмүүс байгаагүй. Ингээд Давж заалдах шатны шүүхээс н.Б, н.ДХ гэдэг хүмүүс гараад ирдэг ба энэ хүмүүсийг оролцуулаагүй нь буруу байна гээд буцаадаг. Мөн энэ хүмүүс ямар журмаар яаж бүртгэгдсэн бэ гэдгийг тодруулахаар хэргийг буцаасан. Ингээд н.Б, н.ДХ нарыг хамтран хариуцагчаар татсан. Энэ хүмүүс нь Монголд байдаггүй, хальт ирээд л явдаг. Иймэрхүү байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учраад 3 жилийн хугацаанд хэрэг шийдэгдээгүй байна.

...Хууль зүйн хувьд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Я.Баас И.Г нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин Т бус гэрээ. Талуудын хувьд дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн. н.Тийн иргэний үнэмлэхийн хуулбар анхны гэрээний ард байдаг. Тухайн үед үнэмлэхийн хугацаа дууссан гэж буцаасан. Гэтэл 2010 оны 02 дугаар сарын гэрээнд 2010 оны 05 дугаар сарын 08-ны өдөр олгосон иргэний үнэмлэхийн хуулбар байдаг. Нэхэмжлэгч нар нэг ч худлаа тайлбар гаргадаггүй. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт заасан хүчин Т бус хэлцлийн үндсэн дээр гэрээ хүчин Т бус 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин Т бус юм.

Тухайн үед Э.А нь өмчлөгч бус этгээд байсныг М.Л өөрөө зөвшөөрдөг. Тийм учраас худалдах худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээг хийхэд нь Я.Б байгаагүй. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасны дагуу энэ гэрээнүүдийг хүчин Т бусад тооцох гэрээ юм. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу хүчин Т бус хэлцэл хийсэн буруутай этгээд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Та нар буруутай этгээдээсээ шаард гэдэг. Гэвч бид нар хохирол шаардаагүй. Бид шилжүүлж өгсөн хөрөнгийнхөө үнийг шаардаж байгаа юм. Бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх шаардаж байгаа. Мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин Т бус болсон байна гэдгээр шаардаж байгаа юм. Тэгэхээр М.Л болон Я.Б нарын хооронд худалдах, худалдан авах хэлцэл үүсээгүй. Тиймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардах эрх нь нэхэмжлэгч нарт үүсэж байгаа юм. Тиймээс М.Л нь хариуцагч мөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү

  

4. Хариуцагч М.Лын төлөөлөгч М.Бадралын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзын агуулга:

...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу М.Лас орон сууцны үнийг шаардах боломжгүй. Хуульд хэлцэл хийсэн талууд гэж бичсэн. М.Л нь 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Атой худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч нартай гэрээ байгуулаагүй юм. Нэхэмжлэгч нь би М.Лас мөнгө зээлсэн гэж байна. Гэтэл М.Л нь би мөнгө зээлээгүй. Би Э.Атой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний үнийн дүн 10,000,000 төгрөг байсан. Энэ мөнгөө би Э.Аод өгсөн. Э.А нь мөн М.Лас 10,000,000 төгрөг авсан. Тэгээд түүнийгээ Я.Бт би энэ мөнгийг танаас авах өрөндөө тооцож авлаа шүү гэж хэлээд авч байсан гэж хэлдэг. ...Я.Б нь И.Гтэй л гэрээ байгуулсан.

Нөгөө шаардлага нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах байдаг. Нотариат нь өөрсдийг байлцуулаад баталсан гэдгээ бичгээр гаргасан тайлбартаа дурдсан. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрсдөө бэлэглэлийн гэрээнд гарын үсэг зурсан байна гэдэг нь тогтоогдсон. Тэгэхээр энэ шаардлагын тухайд болсон гэж ойлгож байна.

Гэрээ нь 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрээ. Нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гаргасан. 6 жил 6 сарын дараа. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байдаг. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 6 жил байдаг. Тэгэхээр аль аль хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

Хөөн хэлэлцэх хугацааг сэргээхийн тулд хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой. Нэхэмжлэгч нарын тухайд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан хэлдэггүй.

...Дараагийн нэг асуудал нь Э.А, М.Л нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин Т бусад тооцуулъя гээд байгаа. И.Г, Э.А нарын хоорондын асуудлыг М.Л мэдэхгүй. М.Л нь Я.Быг танихгүй, Э.Аыг таньдаг байсан. Э.А нь ийм байр байна чи авах уу гэж хэлсний дагуу уулзаад 10,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээ 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан. Байгуулаад гэрчилгээ өөрийнх нь нэр дээр гарсны дараа банкин дээр очоод мөнгөө аваад мөнгөө өгье гээд яваад очиход Я.Б хамт байсан гэсэн. Тэгээд саяны зарсан байрыг Я.Б чамаас буцааж авна. Я.Б надад авлагатай байсан учраас зарсан гэж хэлээд мөнгөө авсан. Тэгэхээр Я.Б нь Э.А, М.Л нарын гэрээ байгуулсныг мэдсэн. Тэгээд 09 дүгээр сарын 26-ны өдөр М.Л нь Э.Аод мөнгөө өгсөн. Э.А нь би мөнгөө авсан гээд гарын үсэг зуруулж энэ баримтыг үйлдсэн.

...Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч Э.Аын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Я.Баас И.Г рүү шилжсэн процессыг шинжилгээний хүрээлэнгийн 3 шатны шинжээч дүгнээд гарын үсгийг нотолсон байна. Мөн Дом хад гэдэг компанийн нэр дээр энэ байрыг барьцаанд тавиад энэ байр нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Тэгээд энэ хэрэг дээр 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Я.Баас И.Г рүү шилжсэн нь үнэн гэхдээ мөнгө өгөөгүй. 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр И.Ггээс Э.А руу шилжсэн. 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Э.Аоос М.Л руу шилжсэн. Бүх процессыг Я.Б мэдэж байсан.

Энэ дээр Я.Бт 5,000 ам.доллар байсан. Я.Б үйлдэл хийгээгүй. Дом хад гэдэг компанийн нэр дээр шүүхийн шийдвэр гарахад н.Дүгэрзончуд гэдэг хүнд Я.Б нь 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр итгэмжлэлээ өгсөн байгаа юм. Дом хад компанийн захиралд итгэмжлэл өгсөн мөртөө 09 дүгээр сарын 22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг хараад мөнгийг нь аваад байгаа юм. Э.Аод энэ мөнгөнөөс 7,520,000 төгрөгийг өгөөд, үлдсэн мөнгийг Я.Б өөрөө авсан. Энэ бүх процессыг Я.Б өөрөө мэдэж байгаа. Мөн бас нэг зүйл нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр энэ байрыг Сүхбаатар дүүргийн шүүхээс битүүмжилсэн. М.Л тэр Дом хад компанитай шүүхдээд, шүүх М.Лын талд шийдсэн. Эндээс харахад Я.Б нь барилгын инженер, харин М.Л, Э.А нар нь жолооч нар. Энд И.Гд шилжсэн асуудал хуулийн дагуу болсон байсан ч мөнгө төлөгдөөгүй учраас энэ угаасаа хүчин Т бус, И.Ггээс Э.А руу өгөхөд Э.А нь мөнгөө авах гээд хараад байгаа бөгөөд мөнгийг өгч чадахгүй байгаа учраас өнөөдрийн түүх үүссэн. Тиймээс аль алиных нь гомдлыг харахад хөөн хэлэлцэх хугацаа мөнгөн дүнгээр яригдаж байна. Хэн аль нь юу хийж байгаагаа маш сайн мэдэж байсан гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.Онолтбаатар болон хариуцагч Ч.Г нарын хооронд2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг, хариуцагч Ч.Г болон Э.А нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээг, хариуцагч Э.А болон М.Л нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин Т бус байх хэлцэлд тооцож, хариуцагч М.Лас орон сууцны үнэ 113,287,386 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.Онолтбаатар нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын 31 712 614 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.Онолтбаатар нарын хариуцагч Ч.От холбогдуулан Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч М.Б, Л.Д, Л.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 953,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М.Лас улсын тэмдэгтийн хураамжид 724 386 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.Г, Э.А, М.Л нараас 70,200 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч Я.Б нарт олгож шийдвэрлэжээ.

 

7. Харуицагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадралын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн хугацааг зөв тогтоогоогүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Нэхэмжлэгч нар нь 2016-08-19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ч.Гд холбогдуулан нэхэмжлэгч нарын Ч.Гтэй байгуулсан 2010-02-08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин Т бус байх хэлцэлд тооцуулах, Ч.От холбогдуулан уг Бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2010-02-08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч нар Ч.Гтэй байгуулахдаа өөрсдөө гарын үсэг зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзсэн. Харин 2010-02-08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин Т бус байх хэлцэлд тооцохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан 6 жилийн хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

...нэхэмжлэгч нарын Ч.Ггээс шаардах эрх 2010-02-08-ны өдрөөс эхлэх ёстой тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгч нар 2010-06-15-ны өдрөөс хойш 7 жил өнгөрсний дараа буюу 2018-04-02- ны өдөр шүүхэд Э.Аод холбогдуулан түүний Ч.Гтэй 2010-06-15-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин Т бусад тооцуулах шаардлагыг нэмж гаргасан. Мөн нэхэмжлэгч нар 7 жилийн дараа буюу 2018-04-02-ны өдөр Э.А, М.Л нарт холбогдуулан тэдний хооронд 2010-09-22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин Т бусад тооцуулах шаардлагыг нэмж гаргасан. Энэ бүх шаардлагыг Иргэний хуульд заасан 6 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч нар гаргасан байхад анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэнгүй.

...М.Лын хувьд Э.Атой орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхэд байрны өмчлөгч нь Я.Б биш, Э.А гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээг харж мэдсэн тул Я.Бт мөнгө зээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохиролцох боломжгүй юм.

2010-09-26-ны өдөр Э.А нь М.Лас орон сууцны үнэ 10 сая төгрөг авахад Я.Б хамт байж, байрыг Э.А М.Лд 10 сая төгрөгөөр зарсан, байрны гэрчилгээ М.Лын нэр дээр шилжсэн гэдгийг мэдсэн. Уг уулзалтаар Я.Б Э.А, М.Л нараас байрны гэрчилгээг өгөхийг шаардаж байгаагүй, харин М.Лд байрны өмчлөх эрхийг шилжүүлснийг мэдээд, дараа мөнгөтэй болохоороо байрыг өөрийн нэр дээр буцаан худалдан авахаар М.Лтай тохиролцсон нь хариуцагч Э.Аын тайлбараар нотлогддог.

Нэхэмжлэгч нь 2010-09-26-ны өдөр М.Лыг байрны өмчлөгч болсныг мэдсэн боловч 2018-04-02-ны өдөр хүртэл Э.А, М.Л нарын хооронд 2010-09-22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин Т бусад тооцуулах шаардлага гаргаагүй байсан.

М.Л нь 2010-09-22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч нартай биш, Э.Атой байгуулсан тул уг хэлцпийг шүүх хүчин Т бус гэж үзсэн тохиолдолд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг нь зөвхөн М.Л, Э.А нарын хооронд үүснэ.

...Гэтэл Э.А болон М.Л нарын хооронд байгуулагдсан 2010-09-22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш, аль нэг талыг төлөөлөх эрхгүй этгээд болох нэхэмжлэгч нар өөрийн оролцоогүй хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар орон сууцны үнийг М.Лас шаардах эрхгүй. Э.А болон М.Л нарын хооронд байгуулагдсан 2010-09-22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг шүүхээс хүчин Т бус хэлцэл гэж үзэхийн тулд гэрээний аль нэг тал нь шүүхэд уг хүчин Т бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргах ёстой, уг шаардлагыг гаргах эрх зөвхөн Э.Аод байгаа бөгөөд Э.А шүүхэд тийм шаардлага гаргаагүй болно.

М.Л нь нэхэмжлэгч нартай 2010-02-08-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хийгээгүй, уг гэрээгээр нэхэмжлэгч нараас байр шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч нарыг уг гэрээгээр хохироосон гэм буруутай этгээд биш юм.

Нэхэмжлэгч нарт гэрээ байгуулсан талаасаа хохирлоо шаардах эрх байгаа боловч тийм нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй нөхцөл үүссэн байсан.

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-д заасныг буруу хэрэглэсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нөхцөл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох боломжгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг хэрэглэхийн тулд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан нөхцөл эхлээд үүсэх ёстой. Энэ хэрэгт нэхэмжлэгч нь өөрийн байрны өмчлөх эрхийг гэрээний үндсэн дээр М.Лд биш Ч.Гд шилжүүлсэн. Ч.Г нь Э.Аод үнэ төлбөргүй шилжүүлсэн бол Э.А нь М.Лд худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 10 сая төгрөгөөр худалдаж шилжүүлсэн.

...М.Л нь Э.Аоос тухайн хөрөнгийг үнэ төлбөргүй аваагүй тул эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэг түүнд үүсэх ёсгүй. Эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэг бүхий этгээдэд Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-д заасан үнийг төлөх үүрэг үүсэх ёстой.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-05-24-ний өдрийн 183/ШШ2024/02295 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, М.Лд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, өмгөөлөгч Л.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т Эдгээрээс дүгнэхэд хариуцагчаас М.Лас маргаан бүхий орон сууцны үнийг түүний төлөөлөгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023.09.08-ны өдрийн 2023 оны 05 сарын байдлаар үнэлсэн үнэлгээ болох 113,287,386 төгрөгөөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр маргаан бүхий орон сууцны зах зээлийн үнэлгээг гаргуулахаар Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, 2023 оны 05 сарын 18-ны өдрийн дүгнэлтээр Баянгол дүүргийн 2-р хороо Барилгын 7-6 байрны 11 тоот орон сууцны үнэлгээг 144 324 829 төгрөг гэж тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр хариуцагч М.Лгийн хувиараа хийлгэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээж үндэслэсэн талаараа үндэслэлээ заалгүйгээр тухайн шинжээчийн тогтоосон 113,287,386 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг үнийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02295 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, 113,287,386 гаргуулж гэснийг 144,324,829 төгрөг гаргуулж гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар нь хариуцагч Э.А, Ч.Г, Ч.О, М.Л, М.Б, Л.Д, Л.Х нарт холбогдуулан нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин Т бус болохыг тогтоолгох, хариуцагч М.Лас орон сууцны үнэ 145,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б, Л.Д, Л.Х нарт холбогдох хэсгээс татгалзсаныг шүүх баталж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

3.      Хэрэгт цугларсан баримтаар Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч.Гтэй бэлэглэлийн гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байр, 11 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг бэлэглэхээр тохирсон.

 

Улмаар Ч.Г нь энэхүү гэрээний дагуу уг орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэгдэж, 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Э.Аын өмчлөлд шилжүүлсэн.

 

Үүний дараагаар Э.А нь тус орон сууцыг 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Лтай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж 10,000,000 төгрөгөөр түүний өмчлөлд шилжүүлсний дараагаар М.Л нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Л.Д, М.Б нарыг, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Л.Хыг тус тус хамтран өмчлөгчөөр бүртгүүлжээ.

 

Анхан шатны шүүх энэхүү үйл баримтыг зөв тогтоосон ба зохигчид гэрээний хүчин Т байдал, нотариатын үйлдэл хууль зөрчсөн эсэх талаар маргасан байна.

 

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3123 тоот дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4559 тоот дүгнэлт, мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6523 тоот дүгнэлтэд тус тус 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ч.Гтэй байгуулсан бэлэглэлийн гэрээн дэх гарын үсэг нь Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нарын гарын үсгийн хэв загвартай тохирч байна гэсэн байх тул нотариатч Ч.Оыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Мөн зохигчид дээрх бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатч Ч.Оын үйлдэлтэй холбоотой гомдол гаргаагүй тул энэ талаар талуудын зарчмын үүднээс давж заалдах шатны шүүхээс дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

5. Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Я.Б нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Э.Аоос 5,000 ам.долларыг зээлсэн ба зээлийн хүүгийн хариу төлбөрт өөрийн өмчлөлийн орон сууцыг Э.Аод хөлслүүлэхээр түүний эхнэр З.Отэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсан үйл баримтын талаар хэн аль нь тайлбарласан.

 

Гэвч Я.Б нь зээлийг эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй учир тэрээр Э.Аын санал болгосон буюу холбож өгсөн Ч.Гтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний дагуу авах мөнгөөр зээлийг буцаан төлөхөөр тохирсон хэдий ч түүнтэй 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулжээ.

 

Анхан шатны шүүх тухайн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин Т бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд халхавчлагдсан хэлцэл болох худалдах, худалдан авах гэрээ огт хэрэгжээгүй учир Ч.Г нь тус орон сууцны өмчлөх эрхийг Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нарт мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаж шилжүүлэх үүрэг хүлээнэ.

 

Гэтэл Э.А нь 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Ч.Гтэй бэлэглэлийн гэрээ байгуулж, тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан үйлдэл нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасныг зөрчжээ.

 

Тодруулбал, хэдийгээр Э.А нь Я.Баас 5,000 ам.долларын авлагатай боловч тэрээр зохигчдын маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нар гэдгийг, мөн Ч.Гг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь анхнаасаа буруу гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр шилжүүлж авсан үйлдлийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй юм.

 

Тиймээс Э.А, Ч.Г нарын байгуулсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин Т бус хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан хэлцэл гэж дүгнэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх уг хэлцлийг хүчин Т бус байх хэлцэл гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

 

6. Я.Б нь М.Лас 10,000,000 төгрөгийг авч, үүнээс Э.Аоос урьд өмнө зээлсэн зээлийн төлбөрт түүнд 8,000,000 төгрөгийг төлж, үлдэх 2,000,000 төгрөгийг өөртөө авсан гэснийг М.Л нь 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Э.Атой худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, тус 35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон ба гэрээний төлбөрийг Э.Аод төлсөн гэж маргадаг.

 

Хэрэгт цугларсан баримтаар Я.Б нь 2010 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1 ам.долларыг 1,350 төгрөгөөр тооцож 6,750,000 төгрөгийг бусад зардлын хамт 8,000,000 төгрөгийг Э.Аод төлсөн ба Э.А, Я.Б нарын тайлбар, гэрч Г.Бын мэдүүлгээр Я.Б нь М.Лас 10,000,000 төгрөгийг Э.Аын зээлийг төлөх зорилгоор авахдаа дээрх орон сууцны өмчлөх эрхийг Э.Аоос худалдах, худалдан авах гэрээгээр М.Лын нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

 

Иймд, анхан шатны шүүхийн Э.А болон М.Л нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг дээрх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл гэж дүгнэн хүчин Т бус гэж шийдвэрлэснийг өөрчлөхгүй.

 

7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин Т бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүргийн хүрээнд М.Л нь Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нарт тус орон сууцны өмчлөх эрхийг эзэмшлийн хамт буцааж өгөх үүрэгтэй.

 

Гэвч уг орон сууцыг М.Лас гадна Л.Д, М.Б, Л.Х нар хамтран өмчилж байгаа гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч нар орон сууцны үнэд 145,000,000 төгрөгийг хариуцагч М.Лас нэхэмжилснийг буруутгахгүй. Учир нь, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гэрээ хүчин Т бус болсны улмаас хэлцлээр өгсөн зүйлийг буцаах боломжгүй тохиолдолд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т зааснаар үнийг нь төлөх зохицуулалттай.

 

Өөрөөр хэлбэл, М.Лд хүчин Т бус гэрээний үндсэн дээр олж авсан тухайн орон сууцыг үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа боловч тэрээр орон сууцыг буцааж өгөх боломжгүй бол үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээгээр нэхэмжлэгч Я.Б, Ш.Ш, Б.М, Б.Т, Б.О нарт орон сууцны үнийг төлөх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Барилгын 7-6 дугаар байр, 11 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийг үнийг тогтоолгохоор Хөрөнгө-Эстэймэйт ХХК-ийг шинжээчээр томилсны дагуу тус компанийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд 144,324,829 төгрөг гэж үнэлжээ.

 

Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар шүүх шинжилгээ нь шүүхийн захирамж, тогтоолоор шинжилгээний объектод тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа бөгөөд талуудын маргаж буй орон сууцны бодит үнийг тогтоолгохоор ийнхүү шүүхээс томилогдсон шинжээчийн ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотлох баримтаар үнэлэх шинжээчийн дүгнэлт мөн юм.

 

Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч М.Лд 20,000,000 төгрөгийг өгнө гэснийг хариуцагч нь 90,000,000 төгрөг авна гэж татгалзсан ба талуудын 10,000,000 төгрөгтэй холбоотой төлбөл зохих үүрэг тодорхойгүй байна.

 

Иймээс хариуцагч М.Лас Хөрөнгө-Эстэймэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 144,324,829 төгрөгөөс түүний Я.Бт өгсөн 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 134,324,829 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-т нийцнэ.

 

9. Хариуцагч М.Лын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн гомдлын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэсэн зохицуулалт нь гагцхүү хүчин Т гэрээний харилцаанд хамаарах бөгөөд харин энэ хэргийн тухайд зохигчдын байгуулсан гэрээнүүд анхнаасаа хүчин Т бус учир гэрээний үр дагаврыг арилгах шаардлага гаргахад тус хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан 10 жилийн хугацаа хамаарах тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/02295 дугаар  шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 113,287,386 ... гэснийг 134,324,829 гэж, ... 31,712,614 ... гэснийг 10,675,171 гэж,

 

2 дахь заалтын ... 724,386 ... гэснийг 829,574 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 724,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Т.ГАНДИЙМАА

 

 

  Б.МАНДАЛБАЯР