Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 0324

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч М.Онон

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

          Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг

          Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мд холбогдох эрүүгийн 1825004650342 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Боржигон овогт Д.М, Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Агар дүнз” ХХК-ий гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо 30-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ФБ83071311.

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 Шүүгдэгч Д.М нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Калм” пабд М.Ононгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэг авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч М.Ононгийн “2018 оны 06 сарын 22-ны өдөр 22 цагийн үед Зэст багт байрлах Калм пабын вип өрөөнд найз нар болох Батболд, Баясгалан, Батбаяр нарын хамт хөлбөмбөг үзээд сууж байсан. Баясгалан гаднаас Мягмарсүрэнг дуудаад удалгүй Мягмарсүрэн гаднаас ганцаараа орж ирээд юм яриад сууж байхад би гадагшаа гарч утсаар ярьж байгаад буцаж орж ирэхэд Баясгалан, Мягмарсүрэн 2 юунаас болж маргалдсан бүү мэд Мягмарсүрэн Баясгаланг цохих гэж байхаар нь би хөөе юу болж байна гээд салгах гэж  Баясгалан, Мягмарсүрэн нарын голоор ороход Мягмарсүрэн миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Яаж байгаа юм бэ? гэхэд Мягмарсүрэн дахиад миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиход миний хамраас цус гарч эрүүний яс хэлэн доороос цоолж дээш гарч эрүү унжаад юм ярьж болохгүй байсан. Би Мягмарсүрэнг яаж байгаа юм бэ? гэхэд ална шүү та нарыг гээд байхаар нь дахиад зодож магадгүй гэж бодоод хойшоо буйдан дээр суугаад цагдаа дуудахад Мягмарсүрэн гараад явсан. Нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Мягмарсүрэн намайг цохиход зүүн шанааны дээд эрүүний хэсгээр хугарч доошоо цуурсан. Мөн доод эрүүний урд хэсгээр хугарсан. Би Улаанбаатар хотод очиж нэгдүгээр эмнэлгийн эрүү нүүрний мэс заслын тасагт 06 сарын 23-нд хэвтээд маргааш нь хагалгаанд ороод 7 хоноод эмнэлгээс гарсан. Миний урд эрүүнд дээр, доор 2 төмөр тавьж холбож хадсан. Зүүн талын эрүүний дээд хэсэгт төмөр тавьж холбож хадсан. Миний шүдэнд чиг тавьж боогоод юм идэх ямар ч боломжгүй болоод 10 гаруй кг турж хоол хүнс, уургийн дутагдалд орсон. Би 07 дугаар сарын 23-ны өдөр шүдний чигийг авахуулж хүнтэй бага зэрэг ярьдаг болсон. Миний зүүн шанаа хавдартай байгаа, эмч намайг дахиад 2 сар хатуу юм зажилж идэх, мах идэж болохгүй гэсэн. Эрүүнд тавьсан төмрийг эдгэрэлтийн явцыг харж байж авна гэсэн. Эмчилгээнд гарсан зардал болон өвчтэй байх хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Япон улс руу явж нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж, эрүүний төмрийг авахад дахин хагалгаанд орно. Би Мягмарсүрэнд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 07-09-р хуудас/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 8102 дугаартай ...“М.Ононгийн биед эрүү ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлийн ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт./хх-ийн 17-р хуудас/

3. Гэрч П.Баясгалангийн ... “Тухайн өдөр Батболд, Онон, Батбаяр бид 4 Зэст багт байдаг Калм пабд хөл бөмбөг үзэж байсан. Гэтэл хажуугаас Онон, Батболд хоёрын нэг нь Мягмарсүрэн энд ирчихсэн байгаа шүү дээ гэхээр нь би Мягмарсүрэн рүү залгатал та хаана байна би яваад очъё гээд бид хэдийн сууж байсан газар ирсэн. Удалгүй Мягмарсүрэн ирээд түүнд архи хийж өгөөд бид нар хөлбөмбөг үзээд сууж байсан. Батбаяр, Мягмарсүрэн нар нь хоорондоо юм ярьж байгаад Мягмарсүрэн Батбаярыг занаад байхаар нь би Мягмарсүрэнг боль гээд 2-3 удаа цохиж авсан. Гэтэл Мягмарсүрэн босч ирээд надтай маргалдаж бид 2 нэгнийгээ ганц нэг цохисон. Бид 2 ноцолдож байтал Онон дундуур орж ирээд салгах гэтэл Мягмарсүрэн Ононг эрүү рүү нь цохисон. Онон ёолоод байхаар нь харсан чинь шүд рүү нь цохисон бололтой шүднээс нь цус гараад байсан. Гараараа цохисон байх” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/

             4. Гэрч Х.Батболдын “Юунаас болж маргалдаж байгааг анзаараагүй. Гэнэт л гурвуулаа босч ирээд пижигнэлдээд унасан. Тэгэхээр нь Батбаяр бид хоёр босч ирээд тэд нарыг салгасан чинь Ононгийн амнаас цус гарсан байсан. Гэтэл Мягмарсүрэн сууж байгаад гараад явсан. Миний санаж байгаагаар Баясгалан, Мягмарсүрэн нар хоорондоо маргалдаад улмаар Онон дундуур нь орж ирээд Мягмарсүрэнд цохиулсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг. /хх 13-р хуудас/

5. Шүүгдэгч Д.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Би Баясгаланг цохих гэтэл Онон дундуур орж ирээд зүүн шанаа хавьцаа газраа цохиулсан. Онон чи одоо яаж байгаа юм бэ? гээд над руу ухасхийгээд дайрахаар нь би Ононгийн шанаанд нэг удаа цохисон. Онон надад цохиулаад сандал дээр суусан” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчөөс гэм хорын хохирлын 17 хуудас баримт, шүүгдэгчээс М.Ононд хохирол төлсөн тухай Хас банкны төлбөрийн баримт зэргийг  ирүүлжээ.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээж байна. 29 сая төгрөг нэхэмжилж байгааг арай их гэж бодож байна. Хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлнө” гэв.

Хохирогч М.Онон мэдүүлэхдээ “2018 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 22 цагийн орчим Калм пабад ийм зүйл болсон. Би Улаанбаатар хотод нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Батбаяр, Баясгалан бид 4 Калм пабад сууж байхад Мягмарсүрэн орж ирсэн. Баясгалантай маргалдаж Баясгаланг цохих үед нь салгах гэсэн чинь намайг зүүн шанаа руу цохисон. Цохисны улмаас шанааны нарийн яс хугарсан. Шанааны ясыг тайрч төмрөөр холбосон. Үүнээс үүдэж би эрүүл мэндээрээ хохирсон. Хохирлоо төлүүлж авмаар байна. Миний хувьд Мягмарсүрэнгийн үйлдлээс болж нүүрний гажигтай болсон. Урд хэсгээрээ мэдээ ороогүй байгаа. Энэ асуудлаас болж 10 гаруй килограмм жин хассан. Олон эмнэлэг судалж үзсэн. Үнэтэй хийгддэг хагалгаа байсан. Тайваны эмч нарт үзүүлсэн. Яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй гэсэн. Мөн Медипас эмнэлэгт үзүүлсэн. Хотод бас эмнэлэгт үзүүлсэн. Яаралтай төмрөө авахуулахгүй бол болохгүй гэсэн. Эмчилгээний зардлаа гаргуулж, эмчлүүлэх шаардлагатай байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж авмаар байна” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Д.Мг хохирогч М.Ононгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд “Шүүгдэгч гэм буруугаа чин сэтгэлээсээ хүлээж байна уу? гэдэг дээр дүгнэлт хийх ёстой байх. Д.Мг би анх удаа харж байна. Өөрөө над руу утсаар ярьж хохирол төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ? гэж асуусан. Чи сэтгэлээрээ Ононтой хохирол төлбөрт хэдэн төгрөг төлөх талаар ярилц гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сард 2.000.000 төгрөг төлсөн байна. Миний зүгээс эхний ээлжинд 15.000.000 төгрөг өгчих, тэгээд иргэний журмаар нэхэмжилье гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Цалингийн баримттай холбоотой төлбөрийг нь төлчих гэсэн. Төлнө гэсээр байгаад өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. М.Ононг мэхэлчихлээ гэж үзэж байгаа. Яаран сандарч нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргасан. Хүнийг хохироочихоод тоохгүй явсаар байгаад ийм байдал үүсгэсэн. Шүүхээр нэхэмжлэлээ хангуулах боломжгүй байдал бий болгосон. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг санаачлага гаргаж төлөөгүй. Гэм буруутайд тооцож, хохирлыг тооцохдоо энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна. Хүндэвтэр гэмтэл нь амь насанд аюулгүй боловч өөрт зовиуртай байгаа. Эдгэрэлтээс хамаарч хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх боломжтой. Зүүн талын шанааны ясыг холбох боломжгүйгээс болж төмөр холбож бэхэлсэн. Эрүүний яс нэг газраа хугарсан ч 2 металлаар холбосон. Ингэж холбосноос болж мэдрэлийн эсүүд гэмтсэн. Хожим нас ахиад ирэхээр эрүү унжих магадлалтай. Эмч нар яаралтай эмчилгээ хийлгэ гэсэн. Медипас эмнэлгээр дамжуулж олон эмнэлгээр явж судалж үзсэн байсан. Хохирогчийн зүгээс уур бухимдлын улмаас 100 сая төгрөг төл гэсэн байсан. Би өчигдөр 1.500.000 төгрөг төлчих гэсэн. Өмгөөлөгчийн хөлсийг хасахыг зөвшөөрч байна. Энэ асуудлаас болж маш их зардал гарсан байсан. М.Онон ажил хийгээд удаагүй цалин бол өндөр биш. Иргэний хуульд зааснаар эмчилгээний зардлаа урьдчилж нэхэмжилж байгаа. Амаа ангайж болохгүйгээс болж шүдний пааланг янзалж чадахгүй байсан. 89 кг жинтэй байсан хүн уураг алдсанаас болж 59 кг болж турсан. Эмчилгээний зардлыг илүү төлсөн байвал буцаан шаардах эрх шүүгдэгчид байдаг. Эмчилгээний зардлаа Тайланд улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг харж байгаад долларт шилжүүлж бодсон. Хөдөлмөрийн чадвар сэргэж болно. Гол нь мах, ааруул идэж болохгүй уургийн дутагдалд орж байгаа. Цаашид хэрвээ иргэний журмаар нэхэмжлэхээр бол цаг хугацаа алдахаар байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хангаж буцаан шаардах эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч М.Ононгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт, гэрч П.Баясгалан, Х.Батболд нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Калм” пабд М.Ононгийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, Орхон аймгийн Прокурорын газраас яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Мг хохирогч М.Ононг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6-д заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт үндэстэй байх тул шүүгдэгчид торгох ял оногдуулж, торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч М.Онон эмчилгээ, эм тариа, хагалгааны төлбөр, өмгөөлөгчийн зардал, ажилгүй өвчтэй байсан хугацааны цалин, Тайланд улсад эрүү нүүрний мэс засал хийлгэхэд шаардлагатай зардал нийт 29.747.600 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч Д.М нь хохирогчид 2 сая төгрөг төлсөн тухай баримт шүүхэд ирүүлсэн байна.

Хохирогч М.Ононгоос шүүхэд ирүүлсэн гэм хорын хохиролтой холбоотой баримтуудыг шинжлэн судлаад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрүү нүүрний тасагт эмчилгээ хийлгэсэн тухай өвчний түүх, 507.960 төгрөг төлсөн тэмдэглэл, /х/х-н 59-73-р хуудас/, Медипас эмнэлэгийн эрүү нүүрний эмчийн үзлэгийн баримт, дүрс оношилгооны дүгнэлт /х/х-н 108,109-р хуудас/, ялтас, шураг, чиг зэргийн төлбөрт 280.000 төгрөг төлсөн тухай Мюши ХХК-ийн зарлагын баримт /х/х-н 110-р хуудас/, шинжилгээний төлбөр 22.000 төгрөг төлсөн тухай баримт, Тавин ус эмийн сангийн баримт /5.200 төгрөг төлсөн тухай/, Толгойн КТГ-д 90.000 төгрөг төлсөн тухай баримт, шинжилгээний төлбөрт 8.000 төгрөг төлсөн тухай баримт /х/х-н 111-114-р хуудас/, өмгөөллийн хөлс төлсөн баримт /х/х-н 115-р хуудас/, Бумрунград олон улсын эмнэлгийн гадаад өвчтөний эмнэлгийн магадлагаа болон эмчилгээний төлбөрийн жагсаалт, орчуулгийн хамт /х/х-н 116-119-р хуудас/, Айрлинк Монголиа ХХК-ийн нислэгийн нийт төлбөрийн жагсаалт орчуулгийн хамт /х/х-н 120-121-р хуудас/, Толгойт өртөөний цалингийн тодорхойлолт, эмнэлгийн хуудас /х/х-н 122-124 хуудас/ зэрэг нийт 29.747.600 төгрөгийн нэхэмжлэлийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзлээ.

Хохирогч нь “эрүү нүүрний гэмтлээ гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай, яаралтай эмчлүүлэхгүй бол цаашид эрүү унжиж ажиллагаагүй болох магадлалтай, Монголд бүрэн эмчлэх боломжгүй гэсэн” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь хохирогчийн мэдүүлэг, өвчний түүх зэргээр нотлогдсон, эмчилгээний төлбөр, замын зардлын баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байх тул уг зардлыг урьдчилан гаргуулах үндэстэй гэж үзлээ. Харин өмгөөллийн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн гэм хорын нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг, шүүгдэгчээс хохирогчид төлсөн 2.000.000 төгрөгийг хасч, шүүгдэгч Д.Мгээс 26.747.600 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5.д зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгээс 26.747.600 / хорин зургаан сая долоон зуун дөчин долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж хохирогч /Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 92-26 тоотод оршин суух, регистрийн дугаар ФМ83050714, утас 99091649/ М.Онондолгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС