Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01419

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01419

 

 

,,,,,,,,,,, ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01140 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, ХК

Хариуцагч: ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,

Гуравдагч этгээд: ,,,,,,,,,,,,,,

Зээлийн гэрээний үүрэгт 698,537,652 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,, хариуцагч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Зээлдэгч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар нь ,,,,,,,,,,, ХК-д ХУД-ийн 8 дугаар хороо, Нүхтийн зам 4 хаягт байрлах орон сууцны 5 тоот 150 м.кв орон сууц, авто машины зогсоолыг банкны 8 хувиар худалдаж авахаар хүсэлт гаргасныг банк хүлээн авч, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн ерөнхий хорооны хурлын 69/04 тоот шийдвэрийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 307 тоот зээлийн гэрээ байгуулан 432,000,000 төгрөгийг сарын 0.66 хувийн хүүтэй, жилийн 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай зээлийг сар бүрийн 25-ны өдөр зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээлээс 5,654,893.24 төгрөг, зээлийн хүү 19,336,933.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,973.68 төгрөг, нийт 24,993,800 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 426,345,106 төгрөг, үндсэн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөгийн бодит хохирлыг банкинд учруулаад байна.

1.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 жил 10 сар гаран удааширсан тул 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 167,080,559.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,261,349.06 төгрөг, нийт 182,341,908.10 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

1.3. Иймд ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нараас үндсэн зээлийн төлбөр 426,345,106.79 төгрөг, үндсэн хүү 256,386,055.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,806,496.06 төгрөг, нийт 698,537,652.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

,,,,,,,,,,,наас дотоод эх үүсвэрээр хөнгөлөлттэй зээл олгож, орон сууцыг борлуулах талаар танилцуулсны дагуу ,,,,,,,,,,, дээр очиж уулзсан. Ингэхдээ барилга барьж буй ,,,,,,,,,, ХХК-тай огт уулзаагүй бөгөөд гэрээ хийх шатанд ,,,,,,,,,, ХХК гарын үсэг зурсныг зээлийн гэрээтэй хамт ,,,,,,,,,д танилцуулж гарын үсэг зуруулсан.

Зээл олгох шийдвэрийн дагуу мөнгө орж ирснийг нь ,,,,,,,,,гын данс руу хийгээд буцаад ,,,,,,,,,,, татаад авсан. Зээл олгох нэрийг халхавчилж банк өөрийн орон сууцаа худалдаж байгаа үйлдэл юм. Одоо орон сууц байхгүй, зээл ч байхгүй маш их хохирсон нөхцөл байдалтай байна.

Тухайн орон сууцыг авахгүй, илүү төлсөн мөнгө, зөрүү мөнгөө авмаар байна гэж ,,,,,,,,,,,анд хандаж, 4, 5 удаагийн уулзалт зохион байгуулсан. ,,,,,,,,,,,наас таны асуудлыг зохицуулж өгье, удахгүй орон сууц зарагдахаар таны асуудлыг цэгцэлнэ гэсэн ч 2015 онд авсан зээлтэй холбоотой асуудлаар 2019 онд шүүхэд хандсан.

Зээлийн гэрээний дагуу мөнгийг авч ашиглаагүй. Иймд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Манай компани иргэн ,,,,,,,,,той 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний дагуу тухайн орон сууцыг иргэн ,,,,,,,,,д хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан байх тул манай компанид хамааралгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нараас 698,537,652 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,808,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нараас 3,808,610 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХК-д олгож шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. ,,,,,,,,,,,ны зүгээс ипотекийн зээлийн журмын 3.1.6-т заасан өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан шинэ болон хуучин орон сууцыг барьцаалан тухайн зээлийг олгох, улмаар зээлээ төлж чадахгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулах үр дагавартай гэрээ байгуулах ёстой байсан талаарх тайлбарт шүүх дүгнэлт өгөөгүй.

Мөн нэхэмжлэгч зээл олгох тухай хэм хэмжээний актыг илтэд зөрчиж зээл олгосон талаар дүгнэсэн атлаа зээлийн ерөнхий хорооны шийдвэр хүчинтэй гэсэн үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Талуудын хооронд эрх зүйн үр дагаврыг шууд бий болгож байгаа эрх зүйн баримт бол зээлийн гэрээ болохоос ,,,,,,,,,,,ны дотооддоо гаргаж байгаа зээлийн ерөнхий хорооны шийдвэр биш юм.

5.2. Хэрэгт ,,,,,,,,,,, болон ,,,,,,,,, нарын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн "Зээлдэгч ,,,,,,,,,той хийсэн уулзалтын тэмдэглэл", 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Зээлдэгч ,,,,,,,,,той хийсэн хуульчийн уулзалтын тэмдэглэл" гэх баримтууд авагдсан. Эдгээр уулзалтын тэмдэглэлд хариуцагчийн зүгээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр яригдаж байгаа асуудлыг маш тодорхой хэлсэн байдаг.

Энэ үеэс хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзаж, дуусгавар болсон гэсэн ойлголттой явж ирсэн. Хэрэв шүүхээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр, холбогдох журам, хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй.

5.3. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 307 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-ний 7.1, 7.2, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 307 тоот "Батлан даалтын гэрээ"-ний 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6, 2.2.2, 2.2.3-т тус тус зааснаас үзэхэд батлан даагчийн үүрэг дуусгавар болоогүй, зээлийн гэрээний зээлдэгчийн үүргийг ,,,,,,,,,,,,,, хариуцахаар байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээ байгуулсны үндсэн дээр зээлийг олгосон. Аливаа журам, хууль зөрчсөн зүйл байхгүй. Орон сууцтай холбоотой асуудал нь банкинд хамаагүй, тухайн гэрээний талуудын асуудал. Гэрээ цуцлагдаагүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХК нь хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарт холбогдуулан үндсэн зээл 426,345,106 төгрөг, хүү 256,386,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,806,496 төгрөг, нийт 698,537,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нар нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,-иар Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Нүхтийн зам-4 хаягт байрлах орон сууцны 4 дүгээр байрны 5 тоот, 150 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг автомашины зогсоолын хамт 480,000,000 төгрөгөөр бариулахаар тохиролцож, уг гэрээний төлбөрийг төлөх үүднээс 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ,,,,,,,,,,, ХК-иас 432,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар авах гэрээг мөн байгуулжээ.

Мөн зээлийн гэрээний үүргийг хариуцагч нарын бариулж буй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд баталж ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,, ХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулсан.

 

3.1. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын ,,,,,,,,,,,ны 340004076976 тоот дансанд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 432,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,, ХК нь шилжүүлсэн.

 

3.2. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4.1. Хариуцагч нарын зүгээс орон сууцны ипотекийн зээл олгох журмыг зөрчсөн, барьцаа хөрөнгөгүй байхад банк өөрөө тухайн орон сууцыг худалдан борлуулах зорилгоор зээл олгосон үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Зээлийн гэрээг талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан болох нь хариуцагч нарын зээл авах үүднээс бүрдүүлж өгсөн бүрдлийн баримтууд болон гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн мөнгөн хөрөнгө бодитоор олгогдсон үйл баримтаар тогтоогдсон.

Мөн орон сууцны ипотекийн зээл олгох журмыг зөрчсөн, барьцаа хөрөнгөгүй байхад зээл олгосон нь банкны дотоод зохион байгуулалт, эрсдэлийн асуудал бөгөөд бодитоор хийгдсэн зээлийн гэрээний харилцааг үгүйсгэх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл болохгүй.

Энэ талаар анхан шатны шүүх Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам-ын 3.3, 3.3.3-т заасан шаардлагыг хариуцагч нарын худалдан авч буй орон сууц хангаагүй боловч ,,,,,,,,,,,ны зээлийн ерөнхий хорооны 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 69/04 дугаар шийдвэр хүчинтэй тул журам зөрчиж зээл олгосон үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохгүй гэж дүгнэсэн нь зөв.

 

4.2. Гэрээний хэрэгжилтийн явцад буюу 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс хариуцагч нар нь зээлийг хуваарийн дагуу төлөх үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар урт хугацаатай байгуулсан зээлийн гэрээг цуцалжээ.

Ийнхүү гэрээг цуцлах өдрийн байдлаар нэхэмжлэгч нь үндсэн зээл 426,345,106 төгрөг, үндсэн хүү 89,305,496 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 545,147 төгрөг, нийт 516,195,749 төгрөгийг шаардах эрхтэй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлагдсанаас хойших хугацаанд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шаардах эрхгүй.

Дээрх тооцооллыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй.

Мөн хариуцагч нар нь банктай 2017 оны 01 дүгээр сарын 26, 02 дугаар сарын 04-ний өдөр хийсэн уулзалтаар гэрээ цуцлагдсан гэж маргаж буй боловч эдгээр уулзалтын тэмдэглэлд гэрээ цуцлагдсан утга тусгагдаагүй, мөн эрх бүхий этгээд гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдоогүй.

 

4.3. Анхан шатны шүүх гэрээ цуцалсан үйл баримтыг тогтоож эрх зүйн дүгнэлт өгөөгүй, гэрээ цуцлагдсан маргаанд хамааралгүй хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг дээрх байдлаар залруулан дүгнэв.

 

5. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу зээлийн гэрээний талаас үүргийг шаардсан тул ,,,,,,,,,,, ХК болон ,,,,,,,,,,,,,,-ийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээнд энэ маргааны хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

Хариуцагч нарын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ,,,,,,,,,,,,,,-тай байгуулсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон автомашины зогсоолыг 480,000,000 төгрөгөөр бариулахаар байгуулсан гэрээний доголдол, үүргийн зөрчил нь зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй тул үүнд холбогдох хариуцагч талын татгалзал үндэслэлгүй.

Харин энэ талаарх шаардлагаа хариуцагч тал нь гэрээний нөгөө талд холбогдуулан гаргах эрх нээлттэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01140 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нараас 516,195,749 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХК-д олгож, нэхэмжлэлээс 182,341,903 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 56.1 гэснийг 56.2, нараас 3,808,610 гэснийг нараас 2,738,929 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,808,610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ