Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
Хэргийн индекс | 153/2019/00268/И |
Дугаар | 10 |
Огноо | 2024-05-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 10
2024 05 0 206/МА2024/00010
О.*******, И.******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 14-ний өдрийн 15/ШШ2024/0012 шийдвэртэй,
Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Ховд аймаг Булган сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* нарын нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сум, ******* баг ******* гудамж тоотод байрлах, ХХК,
Хамтран хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, интернейшнл" ХХК-д тус тус холбогдох
“ 14,620,47 (арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун гучин долоо) төгрөг гаргуулах тухай ” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагчийн төлөөлөгч түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Миний бие Ховд аймгийн Булган суманд ерөнхий боловсролын дунд сургуульд багшаар ажилладаг. Ажиллахын зэрэгцээ барилгын материалын дэлгүүр ажиллуулж, бизнес эрхэлдэг. Миний бие Ховд аймгийн Булган сум дахь Ярант боомтоор барилгын материал оруулж ирдэг. И.******* нь Ховд аймгийн Булган сум дахь Ярант боомтод мэргэжлийн хяналтын байцаагчаар ажилдаг.
Би 2014 онд Булган сумын Ярант боомтоор зорчиж байх үедээ ХХК-ийн захирал той уулзаж, ХХК-д цемент нийлүүлэхээр тохиролцож, надад итгэмжлэл хийж өгсөн.
ийн олгосон итгэмжлэлийн дагуу би 2014 оны 07 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Ярант боомтоор 45-7 ХОҮ улсын тай авто машинаар 60 тн цементийг оруулан ирж ХХК-д хүлээлгэн өгсөн.
ХХК-иас цементийн үнийг удаа дараа нэхсэн боловч цементийн үнийг өгнө гэж явсаар одоог хүртэл цементийн үнийг төлөхгүй байгаа ба бидний нийлүүлсэн 60 тн цементийг 2018 оны 08 сарын 01-ний өдөр ХХК болон интернейшнл ХХК-ийн хооронд байгуулагдсан Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу интернейшнл ХХК-д зуурмаг болгон нийлүүлсэн гэж маргаж байгаа тул Иргэний хуульд зааснаар интернейшнл ХХК-г хариуцагчаар татан оролцуулж, 2014 оны 07 сарын 18-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь Ярант боомтоор 45-7 ХОҮ улсын тай авто машинаар жолооч тээвэрлэн оруулж ирсэн 60 тн цементийн үнэ 14,620,47 төгрөгийг хариуцагч ХХК, интернейшнл ХХК-иудаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжилж буй 14, 620, 47 төгрөгийн дүнг задлан тодорхойлбол:
1. Цементийн үнэ - 60 тн х520 юань х 299,6 юань=9,47,520 төгрөг,
2. Гаалийн татвар - 1,454,717 төгрөг,
. Зуучлалын үнэ - 7,000 төгрөг,
4. Мэдүүлгийн үнэ - 1,200 төгрөг,
5. Банкны лавлагаа - 10,000 төгрөг,
6. Жолоочийн тээврийн хөлс - ,800 төгрөг, бүгд 14,620,47 төгрөг.
ХХК, интернейшнл ХХК-иас 14,620,47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******, И.******* бидэнд олгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суудаг ******* овогт ******* *******ийн нэхэмжлэл болох 14,260,47 төгрөг нь ЭСБА интернейшнл ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлэлцээр, аман яриа байхгүй хаана хэзээ бараа материал буулгаж хүлээлгэж өгсөн татвар тээвэр хэн төлсөн нь манай компанид хамаарал байхгүй. Мөн манай компани нь Тулга ХХК-тай зуурмагийн гэрээний дагуу Тулга ХХК нь шүүхэд өгснөөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 15/ШШ2019/0091 тай шүүхийн шийдвэрээр Тулга ХХК-д 67,616,766 төгрөг төлж байгаа нь үнэн болно. ...Уг И.*******ийн нэхэмжилж байгаа 60 тн цементийн үнийг манай компанид буулгаагүй, манайд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй, гэрээ хэлэлцээр байхгүй учраас манайд хамааралгүй. Гаалийн татварыг ХХК төлж, тухайн цементийг ХХК-нд хүлээлгэж өгсөн гэдгийг тэр цементийг хүлээж авсан ХХК-ийн ажилчид гэрчилж байна. ... ХХК зуурмагийн үнийг нэхэж нэхэмжлэл гаргахдаа ямар ямар зүйл хасаж нэхэмжлэл гаргасныг мэдэхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу би мөнгийг төлөөд явж байгаа ба одоо надад 20,000,000 гаруй сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа.
Түүнээс И.*******ийн цементийг буулгасан, манайх хүлээж авсан, аваагүй гэсэн асуудал байсан бол тухайн үед нь яагаад бид нар дээр ирж акт хийлгэж аваагүй юм бэ?. ...Бид ХХК-ийн бетон зуурмагийн түүхий эдээ хэнээс, хаанаас авч байгааг мэдэхгүй.... ХХК нь ганц манай компанид нийлүүлээгүй. Өчнөөн олон компаниудад зуурмаг нийлүүлж байсан. ХХК-ийн зуурмаг нь шаардлага хангахгүй байсан учраас манай компани сүүлд авахаа больсон. Манай дээр буулгасан цементүүдийг хар. Яг гаалийн татвартайгаа, хүлээж авсан акттайгаа, тэр өдөр хааш нь хэн зарцуулсан бүх юм байна гээд би И.******* болон түүний нөхөр хоёрт бүх тооцоогоо гаргаж үзүүлж байсан. Тэгэхээр энэ И.*******ийн нэхэмжилж байгаа 14,620,47 төгрөгийг Тулга ХХК төлөх ёстой гэж үзэж байна. ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээг 2014 оны 08 сарын 01-ний өдөр хийсэн, үүнээс өмнө амаар харилцан тохиролцож манай 9 давхар барилга мөн оны 05 сараас эхэлснээр зуурмагаа авч эхэлсэн байсан гэжээ.
.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 14-ний өдрийн 15/ШШ2024/0012 шийдвэрээр:
.1 Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 60 тн цементийн үнэ 9,47,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс ,800,000 төгрөг, нийт 14,620,47 төгрөгийг хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.*******, И.******* нарт олгож, хариуцагч ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,996 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас 20,996 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,
.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч интернэшнл” ХХК-ний төлөөлөгчийн Ц.Батхишигийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч нар болон хариуцагч " ” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 262, 26 зүйлд заасны дагуу 60 тонн цемент зээлээр худалдах худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 42 зүйлийн 42.1-д заасны дагуу амаар хийсэн болох нь нэхэмжлэгч О.*******ын хил дээр той тааралдаж тохиролцон компанийх нь нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэл хийлгэж авсан, гаалийн бүрдүүлэлтийг " " ХХК-ний нэр дээр хийсэн, " ” ХХК-ний хашаанд уг цементийг буулгаж хүлээлгэж өгсөн гэх баримтуудаар нотлогддог. Гэтэл шүүхээс хариуцагч " " ХХК-ийн захирал , нэхэмжлэгч нарын хооронд ямар нэгэн гэрээний болон эрх, үүргийн харилцаа үүсээгүй ямар нэгэн бичгээр гэрээ байгуулаагүй, мөн тухайн 60 тонн цементийг ямар үнээр нийлүүлэх, цементийн мөнгийг ямар журмаар, хэзээ авах талаарх гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг нэхэмжлэгч тал баримтаар нотолж чадаагүй болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
4.2 Иргэний хуулийн 26 зүйлд зээлээр худалдах-худалдан авах гэрээний хэлбэрийг заасан бөгөөд мөн зүйлийн 26.4 дэх хэсэгт Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө.” гэж заасны дагуу хариуцагч " " ХХК-ний захирал оос нэхэмжлэлийн шаардлага болох 14,620,47 төгрөгийг гаргуулах байтал нэхэмжлэгчтэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, харилцан үүрэг хүлээгээгүй " интернэйшнл" ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж байгаад " интернэйшнл" ХХК-иас шаардах эрхгүй этгээд болох нэхэмжлэгч нарт 14,620,47 төгрөгийг Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 492 зүйлд заасан бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн шаардах эрхтэй этгээд нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нар нь " интернэйшнл" ХХК-д ямар нэгэн хөрөнгө шилжүүлж өгөөгүй, тэдний хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй, ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй юм.
Иймд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 14-ны өдрийн 2024/ШШ2024/0012 тай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч И.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:
5.1 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 29-ний өдрийн 2024/ШШ2024/0012 тай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан хариуцагч " интернэйшнл" ХХК-ны өмгөөлөгч Д.Хуягбаатарын гаргасан гомдолтой нэхэмжлэгч И.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг би танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн " " ХХК-ийн иргэн О.*******т 2014 оны 07 сарын 18-ны өдрийн 2014/8 тай итгэмжлэлээр иргэн И.*******, О.******* нар нь Ховд аймгийн Булган сум дахь ярант боомтоор 2014 оны 07 сарын 8-ны өдөр 60тн цементийг оруулж ирээд " " ХХК-д хүлээлгэн өгсөн. И.*******, О.******* нар нь цементийн үнэ болон холбогдон гарсан зардалд 14,620,47 /арван дөрвөн сая зургаан зуун хорин мянга/-н төгрөгийг " " ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.2 Хариуцагч " ” ХХК нь И.*******, О.******* нараас 60 тн цемент хүлээж аваад уг цементийг зуурмаг болгон " интернэйшнл ХХК-д нийлүүлсэн тул манайх хариуцахгүй гэж маргадаг." " ХХК, "интерхэйшнл ХХК-ны хооронд 2014 оны 08 сарын 01-ний өдөр. "Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ" байгуулсан. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 14-ний өдрийн 2024/ШШ2024/0012 тай шийдвэрийг хянан үзэж бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Хариуцагч ХХК-ний төлөөлөгч түүний өмгөөлөгч Л.Эрдэнцэцэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хамтран хариуцагч " интернэйшнл ХХК-ний давж заалдах шатын шүүхэд хандан гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гомдол байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч И.*******ийн хувьд Ховд аймгийн Булган сумын хил дээр мэргэжлийн хяналтыг хариуцсан байцаагч хийдэг байсан. Тухайн үед 60 тонн цементээ Ховд аймаг руу илгээхдээ интернэйшнл ХХК-ний менежерээр ажиллаж байсан Анхаад гэж хаяглаад өөрөө гарын үсгээ зураад 2014 оны 07 сарын 18-ны өдөр гэсэн тэмдэглэл хөтлөөд явуулчихсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч И.*******, О.******* нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан цементийн үнэ 14,620,47 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь шүүхэд хүсэлт гаргаж хамтран хариуцагчаар “ интернэшнл” ХХК-ийг хамтран хариуцагчаар татуулжээ.
. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “... манай компани интернэшнл ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус зуурмагт орох цементийг интернэшнл ХХК өөрөө авч манайд нийлүүлэхээр тохиролцсон. И.*******ийн нэхэмжилж буй цемент нь интернэшнл ХХК-ийн цемент юм” гэж тайлбарлажээ.
4. Хамтран хариуцагч “ интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батхишиг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “И.*******ийн нэхэмжлэл болох 14,260,47 төгрөг нь “ интернэшнл” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлэлцээр, аман яриа байхгүй, хаана хэзээ барилгын материал хүлээлгэж өгсөн, татвар, тээвэр хэн төлсөн нь манай компанид хамааралгүй. Мөн манай компани нь ХХК-тай зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу шүүхийн шийдвэрээр 67,616,766 төгрөг төлж байгаа нь үнэн болно” гэж тайлбарлажээ.
5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан 60тн цементийн үнэ 9,47,520 төгрөг, гаалийн татвар 1,454,717 төгрөг, зуучлалын үнэ 7,000 төгрөг, мэдүүлгийн үнэ 1,200 төгрөг, банкны лавлагаа 10,000 төгрөг, жолоочийн тээврийн хөлс ,800,000 төгрөг нийт 14,620,47 төгрөгийг хамтран хариуцагч “ интернэшнл” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч О.*******, И.******* нарт олгож, хариуцагч “ ” ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
6. Хамтран хариуцагч интернэшнл ХХК-ийн төлөөлөгч Х.Батхишигийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь “нэхэмжлэгч нар болон хариуцагч ХХК-ийн хооронд цемент зээлээр худалдах, худалдан авах харилцаа үүссэн болох нь О.*******ын мэдүүлэг, ХХК-ийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх итгэмжлэл хийлгэж авсан, гаалийн бүрдүүлэлтийг ХХК-ийн нэр дээр хийсэн, цементийг ХХК-ийн хашаанд буулгаж хүлээлгэн өгсөн зэрэг баримтуудаар тогтоогдсон байхад нэхэмжлэгч нартай ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаанд ороогүй хамтран хариуцагч интернэшнл ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
6.1 Хариуцагчийн төлөөлөгч ийн “уг цементийг манайх хүлээж авсан нь үнэн боловч цементийг интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бетон зуурмаг үйлдвэрлэн интернэшнл ХХК-д нийлүүлсэн. Цементээ интернэшнл ХХК өөрөө нийлүүлж байсан ба манай компани өөрсдийн элс хайргаа гаргаж, бетон зуурмаг үйлдвэрлэсэн. Гаалийн мэдүүлгийг манай компани дээр хийхээр тохирсон. Цементийг интернэшнл ХХК-иас н.Анхбаяр гэдэг хүн ирж, би орчуулагч нь байгаа юм гээд буулгаад, гаалийг мэдүүлгийг нь өгөөд явдаг байсан. Иймээс манай ХХК нь интернэшнл ХХК-иас бетон зуурмагийн үнийг нэхэмжлэхдээ тэдний оруулж ирсэн 5 машин буюу 258.65 тн цементийн үнэ, гаалийн мэдүүлэг зэргийг хасаж тооцсон” гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Үүнд. Гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлгээр хариуцагчийн татгалзал буюу дээр дурдсан үйл баримт тогтоогддог бөгөөд ХХК нь интернэшнл ХХК-иас бетон зуурмагийн үнэ нэхэмжилсэн хэрэгт түүний гаргасан тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч И.*******, О.******* нарын 45х7 ХОҮ улсын тай авто машинаар тээвэрлэн хилээр оруулж ирсэн 60 тн цементийг хасаж тооцсон байна. Энэ нь анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн үзлэгээр тогтоогдсон байна.
6.2 Мөн хариуцагч ХХК-ийн төлөөлөгч ийн “уг цементийг манайх хүлээж авсан нь үнэн боловч цементийг интернэшнл ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бетон зуурмаг үйлдвэрлэн интернэшнл ХХК-д нийлүүлсэн. Цементээ интернэшнл ХХК өөрөө нийлүүлж байсан ба манай компани өөрсдийн элс хайргаа гаргаж, бетон зуурмаг үйлдвэрлэсэн” гэх тайлбар, татгалзлыг хамтран хариуцагч “ интернэшнл” ХХК-ийн төлөөлөгч Ц.Батхишиг нь үгүйсгэж маргаагүй байна.
Тухайлбал “ интернэшнл” ХХК-ийн захирал Ц.Батхишиг нь 2022 оны 7 сарын 1-ний өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...хоёр компани гэрээ байгуулахдаа бетон зуурмагийн түүхий эд болох цементийг манай компани хариуцан ХХК-нд нийлүүлэхээр тохирсон. Манай компанийн нийлүүлэх цементийг хөрөнгө оруулагч Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн хариуцан гаргаж байсан.” гэж,
“ интернэшнл” ХХК-ийн нягтлан О.Тунгалаг 2022 оны 7 сарын 1-ний өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “ интернэшнл ХХК нь ХХК-нд түүхий эд болох цементийг нийлүүлж, бетон зуурмаг авсан.” гэж тус тус мэдүүлсэн байна.
6. Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч ийн “Гаалийн мэдүүлгийг манай компани дээр хийхээр тохирсон. Цементийг интернэшнл ХХК-иас н.Анхбаяр /Б.Анхжаргал/ гэдэг хүн ирж, би орчуулагч нь байгаа юм гээд буулгаад, гаалийг мэдүүлгийг нь өгөөд явдаг байсан.” гэх үйл баримт тогтоогдсон байна.
Тухайлбал хамтран хариуцагч интернэшнл ХХК-ийн захирал Ц.Батхишиг 2022 оны 7 сарын 1-ний өдөр шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Б.Анхжаргал нь манай компанид менежерээр ажиллаж байсан. Тэрээр манай компанийн орон сууцанд хөрөнгө оруулж байсан Бүгд найрамдах Хятад ард улсын иргэний /нэрийг одоогоор санахгүй байна/ орчуулагчаар ажиллаж байсан.” гэж мэдүүлсэн байна.
Мөн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд авагдсан “Мэргэжлийн хяналтанд хамруулсан тухай мэдэгдэл” гэх баримтын арын хэсэгт “Ховд аймаг Анхаад И.*******ээс 2014.07.18-ны өдөр” гэж бичсэн байна.
6.4 Иймд анхан шатны шүүх “хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна“ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
7. Дээр дурдсан үндэслэлүүдээр хамтран хариуцагч “ интернэшнл” ХХК-ийн захирал Ц.Батхишигийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
8. Өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,052 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож
ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 0 сарын 14-ний өдрийн 15/ШШ2024/0012 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 57 зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,295 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР