Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Халиун, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Б.З,  түүний өмгөөлөгч С. Чулуунбаатар, шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Г, Т.О, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дарханбаатар, хохирогч Х.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Э.Ганбат, иргэдийн төлөөлөгч Е.Арнагүл нарыг оролцуулан тус шүүхийн “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.7 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бархасын Зориг,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөх овогт Төмөрбаатарын Отгонбаатар, Боржигон овогт Батдэлгэрийн Ганхуяг,

 

Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Э нарт холбогдох эрүүгийн “1811029830998” дугаартай, 186/2019/0279/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  шүүн хэлэлцэв.                       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 45 дугаар гудамж 632 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 526 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ял шийтгэгдсэн, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 cap баривчлах ял шийтгэгдсэн, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 763 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Бархасын Зориг /РД:УУ90070210/,

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдер Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү, эхнэрийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 39 дүгээр гудамж 8 тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Цэвээндоржийн Эрдэнэбилэг/РД:ЧГ85010410/,

 Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо 47 дугаар гудамж 660 тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 438 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Боржигон овогт Батдэлгэрийн Ганхуяг/РД:УТ91022051/,

         Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Толгойт 47 дугаар гудамж 660 тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Бөх овогт Төмөрбаатарын Отгонбаатар /РД:УУ90121750/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Агуйт гэх газарт Н.Саруулыг гар хөл саажсан, булчин нь хатингаршсан, сарвуу нь юм барих бололцоогүй гэдгийг мэдсээр байж, өөртөө эдийн  ашигтай байдал бий болгох зорилгоор, төмрөөр арваас доошгүй удаа цохиж духны баруун хэсгийн шугаман, баруун титэм заадлын салалт, хоёр чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун, зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хуйхны олон тооны шарх, баруун сарвууны шарх учруулсан буюу олон тооны гэмтэл учруулж онц харгис хэрцгийгээр зодож алсан,

Шүүгдэгч Ц.Отгонбаатар, Б.Г нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Б.Зийг 05-77 УБС улсын дугаартай Сонота 7 маркийн автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 05-77 УБС улсын дугаартай Сонота 7 маркийн автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж Б.Г, Т.О нараас авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.Шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед Ховд явж байсан.Талийгаачын хуурай ах нь чанар болж байна хамт очье гээд л явсан.Эмээлтээс 05 гр архи аваад цаашаа яваад хувааж уусан.Яг юунаас болоод маргаснаа сайн санахгүй байна.Алчлаа гэж бодоогүй.Татсан хөдлөхгүй болохоор айгаад.Бид хоёр танилцаад удаагүй байсан.Гар хөл нь эвгүй гэдгийг мэддэг байсан.Тэгээд хот руу явсан.Эхлээд цагдаа руу явах гэж байгаад айгаад ангийнхаа хүүхэд Отгонбаатартай яриад очсон.Болсон явдлыг хэлээгүй.Манай найзын машин гэж хэлсэн.Тэгээд 1 сая төгрөгөөр зарсан.Мөнгөөрөө архи уугаад л дуусгасан.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.Ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна.Найзыгаа алсандаа харамсаж байна.Хохиролоо төлж барагдуулна.Гэм буруутай.Хөнгөн ял шийтгэж өгнө үү.

     1.2.Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Отгонбаатар гэдэг хүнийг танихгүй.Анх PC тоглож л танилцсан.Машин зарах гээд хамгийн түрүүнд санаанд орж ирсэн хүн нь Эрдэнэбилэг байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

    1.3.Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

   1.4.Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Мотор кроп нь жаахан муу гэхээр нь хямдхан зарж байгаан байна гэж бодсон.Тухайн үед надад 1 сая төгрөг л байсан.Машиныг засаад унах гэж байсан.Хулгайн машин гэхээр нь айгаад гудамжинд машиныг нь аваачиж тавьсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

1.5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Б.Зт хуульд заасан дээд хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Нийт 20.967.960 төгрөг нэхэмжилж байгаа.Үүнээс 2 000 000 төгрөгийг авсан.Үүнийг хасч тооцно.Талийгаач миний удам залгах, ууган хүү байсан. Миний хүү гэр бүл, үр хүүхэдгүй байсан. Б.З нэг айлын удмыг тасалсан. Зодолдсон зүйл огт байхгүй байсан. Миний хүүг зодсоор байгаад алсан. Маш их гомдолтой байна гэв.

Хоёр: Шүүгдэгч нар  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах  ажиллагааны явцад  хохирогч Х.Нямсүрэнгийн:..Ингээд байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн ба би.хүүгээ халтуур хийгээд гадуур хоносон гэж ойлгосон. Тэгэхэд зүгээрээ ээж би шөнө унтчихсан гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө өөрийнхөө автомашины радиаторыг янзлуулахаар 09 цагийн орчим гарч явсан. Гарахдаа 61-ийн гарам дээр тааралдсан хүүхэд буюу Зоригтойй хамт явна гэж хэлж байсан. Тэгээд радиатораа янзлуулчихлаа гээд 10 цагийн орчим гэртээ буцаж орж ирсэн. Ингээд буцаад гарсан. Тэр өдрөө би мөн гэрээсээ гарсан ба 16 цагийн орчим гэрийнхээ гадаа автомашинтайгаа ирэхэд нэг үл таних залуу надад автомашинаа ухраахад зааж өгөөд байсан юм. Учир нь би гэрийнхээ гадаа автомашинтайгаа ирж байхад манай хүүтэй хамт байрны булан тойроод гарч ирсэн залуу байсан. Тэгээд тэр залуу нь Зоригоо гэдэг залуу нь байсан. Би тухайн үед анх удаа Зоригоог харж байсан. Тухайн үед тэр Зориг надад хандан Н.Саруулын автомашиныг засуулахад 190,000 төгрөг болсон Саруул автомашинаа зараад надад өгнө гэж байсан гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед хүүгээсээ Зоригийн хэлсэн талаар асуухад 190.000 төгрөгний асуудал байгаа тэр нь үнэн гэж хэлсэн. Ингээд тэр өдрөө миний хүү Зоригтой хамт гарсан орой нь миний 99164505 гэсэн дугаар луу өөрийнхөө 86888998 гэсэн дугаараас 18 цаг 27 минутад ээж оройн хоол тавиад хэрэггүй шүү гэсэн утагтай мессеж үлдээсэн байсан. Ингээд тэр өдрөөс хойш миний хүүгийн мгар утас холбогдохгүй болж сураггүй болсон. Гэхдээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр аавынхаа 99190375 гэсэн дугаарлуу өөрийнхөө 86888998 гэсэн дугаараас аав би 1000 км цаана уул устай сайхан газар байна. Сахиустай хүнтэй хамт байгаа 3-4 хоног байх  ээжид битгий хэлээрэй гэсэн утагтай мессеж 10 цаг 57 минутын орчим бичсэн байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 160-161/,

2.2. Мөрдөн шалгах  ажиллагааны явцад  хохирогч Ч.Энхцэцэгийн:..Миний бие нөхөр, 3 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороон 19-24 тоотод 20 жил орчин оршин сууж байгаа. Манай хүүхдийн том нь Н.Саруул эрэгтэй, 26 настай, Н.Намуун эмэгтэй, 20 настай, Н.Номин-Эрдэнэ эмэгтэй, 15 настай, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний том хүү болох Н.Саруул нь найз гэх үл таних эрэгтэй хүнтэй хамт гараад сураггүй алга болсон. Учир нь миний хүүгийн гар болон зүүн хөл нь хөгжил дутуу, зүүн гар нь бүрэн тэнийдэггүй. Миний хүү Н.Саруул нь одоогоос 1 жил орчимын өмнөөс өөрийгөө бөө болно гэх мэтээр ярьж бөө болох сонирхолоор хөтлөгдөж явдаг байсан. Ингээнд 2018 оны 10 дугаар сарын эхээр буюу 09-н хавьцаа 61 дүгээр гарамын орчим барилгын тоосго зөөдөг ажил хийнэ гээд  явсан. Гарахдаа эцгийнх нь нэр дээр байдаг 05-77 УБС улсын дугаартай өөрийнхөө унаж хэрэглэдэг саарал өнгөтэй Соната-7 маркийн автомашинтай гарсан. Ингээд тэр газраа 2 хоног ажилласан ба 2 хоногийн дараа миний 99164505 гэсэн дугаар луу өөрийнхөө 86888998 гэсэн  дугаараас ээж би ажлаасаа гарлаа энд гэрээгүй хүнд цалин мөнгө олдохгүй юм шиг байна гэж 17 цагийн орчим хэлсэн. Тэгэхээр нь битгий ганцаараа гараарай наад газар чинь Улаанбаатараас хол зайтай болгоомжтой яваад ирээрэй гэж хэлсэн. Ингээд байж байхад тэр өдрийнхөө орой нь 22 цагийн орчим утаснаас миний хүү надруу залгасан. Тэгээд надад хандан ээж би ажлаасаа гарсан миний гар утас цэнэггүй болоод мөн энэ хавьд гааз байдаггүй юм байна, автомашины аккумлятор суучихсан гэж надруу ярьсан. /ярьсан дугаарыг нь санахгүй байна./ Ингээд би хүүгийнхээ “5007611111” тоот  дансруу нь 30,000 төгрөг хийсэн. /2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр/. Тэгээд эргээд нөгөө ярьсан дугаарлуу нь залгахад эрэгтэй хүн авч эгчээ би замын хүн байгаа. Замд нэг хүнтэй тааралдахад тэр хүн утсаар гуйж ярьсан юм тэр хүн төв замаас хол байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн үедээ аавтай нь хамт 61-ийн гарам орж хүүгээ хайсан боловч олоогүй. Ингээд миний хүү тэр өдрөө ямар нэгэн сураггүй болж хоносон. Маргааш нь буюу 2018 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн орчим 80840725 гэсэн дугаараас миний хүү залгаж автомашиных нь аккумлятор сууж, гаазгүй болсон тэгээд хээр хонолоо. Ашгүй нэг сайн хүн таарч надад тусалж гаазтай газар чирж өгөхөөр боллоо гэж хэлсэн. Уг дугаарын эзэн нь Зориг гэж хүн байдаг юм байна лээ. Тэр өдрөө би хүүгийнхээ Хаан банкны дансруу 10,000 төгрөг ахиж хийсэн. Тэгээд тэр өдрөө манай хүү 2 дахь өдөр байсан болохоор автомашин нь явахгүй гэх шалтгаанаар орой гэртээ ирсэн.  Өөрийнх нь яриагаар Зориг тусалж автомашиныг нь чирж Баянчандманий оруулж өгсөн гэж байсан. Тэр өдрөөс хойш тэр Зориг гэх залуутай байнга  байх болсон. Өөрөө ч надад хэлдэг байсан. Ингээд байж байгаад 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн ба би халтуур хийгээд гадуур хоносон гэж ойлгосон. Тэгэхэд зүгээрээ ээж би шөнө унтчихсан  гэж хэлсэн.   Ингээд тэр өдрөө өөрийнхөө автомашины  радиаторыг янзлуулахаар 09 цагийн орчим гарч явсан. Гарахдаа 61-ийн гарам дээр тааралдсан буюу Зоригтой хамт явна гэж хэлж байсан. Тэгээд радиатораа янзлуулчихлаа  10 цагийн орчим гэртээ буцаж орж ирсэн. Ингээд буцаад гарсан. Тэр өдрөө би мөн гэрээсээ  гарсан ба 16 цагийн орчим гэрийнхээ гадаа автомашинтайгаа ирэхэд нэг үл  таних залуу надад автомашинаа ухраахад зааж өгөөд байсан. Учир нь би гэрийнхээ гадаа автомашинтайгаа ирж байхад манай хүүтэй хамт байрны булан тойроод гарч ирсэн залуу байсан. Тэр залуу нь Зоригоо гэдэг залуу нь байсан. Би тухайн үед анх удаа Зоригийг харсан. Тухайн үед тэр Зориг надад хандан Н.Саруулын машиныг засуулахад 190,000 төгрөг болсон Саруул автомашинаа зараад надад өгнө гэсэн гэж надад хэлсэн. Тэгээд би тухайн үед хүүгээсээ Зоригийн хэлсэн талаар асуухад 190,000 төгрөгний асуудал байгаа тэр нь үнэн гэж хэлсэн. Тэр миний хүү Зоригтой хамт гарсан ба орой нь миний 99164505 гэсэн дугаарлуу өөрийнхөө 86888998 гэсэн дугаараас 18 цаг 27 минутанд ээж оройн хоол тавиад хэрэггүй шүү гэсэн утгатай мэссэж үлдээсэн байсан. Ингээд тэр өдрөөс хойш миний хүүгийн гар утас нь холбогдохгүй болж сураггүй болсон. Гэхдээ 2018 оны 10 дугаар 17-ны өдөр аавынхаа 99190375 гэсэн дугаарлуу өөрийнхөө 86888998 гэсэн дугаараас  аав би 1000 кмийн цаана уул, устай сайхан газар байна. Сахиустай хүнтэй хамт явж байгаа 3-4 хонох байх ээжид битгий хэлээрэй  гэсэн утгатай мэссэж 10 цаг 57 минутын орчим бичсэн байсан. Ингээд тэр өдрөөс хойш гар утас нь холбогдохгүй, автомашин нь олдохгүй сураггүй болсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас-155-157/,  

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Алтанзаяагийн:..Би Зоригоо гэх эрэгтэйтэй 2018 оны 10 дугаар сарыy 04-ний өдөр / Алтан Мо гэж дууддаг/ гэдэг эрэгтэй найзаараа дамжуулж танилцсан. Тухайн өдөр би 32-ийн тойрогийн орчимд түрээслэн амьдардаг нийтийн байрад 80660499 дугаараас миний 86760502 дугаарлуу 15 цагийн орчим залгаж би 2 эрэгтэй найзтайгаа очиж байна. Бид нарт хоол хийгээд өгөөч гэж гуйгаад манай гэрт ирсэн. Тэр үед Зоригоо гэх эрэгтэй хамт ирээд анх танилцсан. Тэгээд би тэр 3-т хоол хийж өгсөний дараа тэд Архангай аймаг руу модны ажил хийнэ одоо инээд шууд явлаа гэж хэлээд явсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа буюу ням гарагт Зоригоо над руу залгаж /дугаарыг нь санахгүй байна/ чи хаана байгаа юм бэ? 2-уулаа уулзъя, би хотод байна. Нөгөө 2-ыг орхиод ирсэн гэж хэлсэн. Тухайн үед би найзуудын хамт 3, 4 дүгээр хороололд явж байсан. Тэгээд би найзууддаат явлаа гэж хэлээд Зоригоо руу ирж аваад хүргээд өгчих гэж хэлээд 30 минутын орчимын дараа Зоригоо ирсэн. Зоригоогийн унаж явсан цагаан өнгийн /маркийг нь сайн мэдэхгүй байна/ суудлын автомашинтай 32-ын тойрогт байх гэртээ хүргүүлсэн. Замдаа явж байх үед Зоригоо надад 2 уулаа үерхэе гэж хэлэхээр нь би дуугай явж байгаад гэрийнхээ үүдэнд бууж гэртээ ороод Алтан руу залгаж танай найз Зоригоо үерхэе гээд байна гэж хэлэхэд Алтан миний найз наад Зоригоотойгоо холбоотой байж бай. Хотод очоод уулзах асуудал байгаа гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш Зоригоо над руу өдөр болгон залгадаг байсан боловч уулздаггүй байсан. Би 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Чойр сумруу явсан. Тэгээд 10 дугаар сарын 22-ны өдөр Чойроос ирэхдээ Зоригоо над руу залгаж Нарантуул захаас намайг ирж аваад гэрлүү хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгсэн Зоригоо машингүй болчихсон, толгойтоос таксины жолоочтой үнэтохироод ирлээ гэж байсан. Тэгээд бид 3,4 дүгээр хорооллын өргөө кинотеатрт 17:10 цагийн үзвэрээр кино үзсэн. Үзвэр дуусаад намайг гэрт хүргэж өгсөн. Би машинаа яасан талаар  тодруулахад хүн мөргөчихсөн цагдаад журамлуулсан гэж хэлж байсан. Намайг 2-уулаа Дархан-Уул аймагт очиж амьдаръяа би энд асуудалд орчихлоо гэж хэлсэн, би тоогоогүй 20 цагийн орчим гэртээ орсон.Тэр өдрөөс хойш Зоригоо над руу залгаад уулзъя гэдэг байсан боловч би уулзаддаггүй байсан. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Зоригоо залгаж би бүх асуудлаа зохицуулсан 2-уулаа хамт амьдаръя гэж хэлсэн. Энэ өдрийн маргааш нь би Алтантай утсаар ярихад Алтан Зоригоотой уулзаад найздаа бариад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Зоригоогоос чиний утас яагаад өдөр холбогдохгүй байсан юм бэ гэж асуухад Зоригоо манай Архангай хамт явсан нэг найз алга болчихсон, бараг хүн амны хэрэгт орж байх шиг байна. Өдрийн цагаар цагдаа нар утас чагнаад байх шиг байна. Чамтай ярьчихвал цагдаа нар намайг мэдчихнэ гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Алтан над руу залгаж Зоригоотой уулзаад найздаа бариад өгчих гэж хэлэхээр нь би Зоригоо руу залгаж уулзъяа гэж хэлсэн тэгээдж Зоригоотой уулзаад найздаа бариад өгчих гэж хэлэхээр нь би Зоригоо руу залгаж уулзъяа гэж хэлсэн тэгээд 3,4  дүгээр хороололд уулзахаар болоод би очиж байх үед   Зоригоогийн эгч гэх эмэгтэй залгаж Зоригоо чамайг гэрт дагуулаад ир гэж байна гэж хэлээд би тэр эгчтэй Цамбагарав дээр уулзаж Нарангийн голын цэнхэрийн автобусны буудлын орчим байх Зоригогийн гэрт очсон. Тэгээд би тэндээ хоноод маргааш нь 17 цагийн үед гэрлүүгээ харьсан. Тэрнээс хойш уулзаж холбоо бариагүй гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 227-228/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Пүрэвдуламын:..Манай дүү Зоригт 1990 онд Улаанбаатар хотод айлын 7 дахь хүүхэд буюу бага хүүхэд болж төрсөн. Төрсөн цагаасаа хойш манай аавын гэрт буюу Толгойт 45-642 тоотод амьдарч байсан. Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар  сургуульд 8-р анги хүртлээ сурсан. Бүрэн бус дунд боловсролтой. Тэрнээс хойш том машин механизм барих жолооны сургалт, компьютерийн сургалтанд явж байсан. Энэ хугацаанд надтай хамт алт мөнгөний дарханы ажил хийж, заримдаа таксинд явдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 07 дугаар  сард санагдаж байна Төв аймгийн Заамар суманд алтны уурхайд хамгаалагчаар ажилд орсон гээд 2018 оны 08  дугаар сарын сүүлээр гэртээ ирсэн. Зоригоо өмнө нь 3 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдож, баривчлах ял авч байсан. Хамгийн сүүлд 2014 онд ял шийтгэл эдэлж, Өршөөлийн хуулиар суллагдсан. /он, cap,өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна/. Манай дүү Зоригоогийн зан байдлын хувьд эвдэрсэн янз бүрийн муухай зан араншин байхгүй, архи уухгүй, тамхи татдаг. Архи уувал бие нь улаан болоод иракц өгөөд байдаг болохоор архи уудаггүй. Уурлаж бухимдаад муухай ааш гаргаад байдаггүй. Би бол дээрээсээ 4 дэх эгч нь миний үгэнд сайн орно, дуулгавартай, надаас их айдаг, найз нөхөдтэйгээ нийлж уусан үедээ ямар зан араншин гаргадагыг мэдэхгүй байна. Эхнэр, хүүхэдгүй. Зоригоо аавын гэрт болон манай гэрийн хооронд ирж очин амьдардаг. 2016 онд бөөгийн сахиус авч, бөө болсон. Уг нь сахиус аваад зан араншингийн хувьд их зөв болж эхэлсэн. Өмнө нь найзалж байсан найзуудаасаа холбоогоо тасалсан. Бөө болоод аавын хашаанд жижиг гэртэй тэрэндээ хүмүүс хүлээж авч уулздаг байсан. Бөөгийн үйлээ хийхдээ Монгол шимийн архи л уудаг, өөр архи уудаггүй. Онгод нь буусан үедээ уудаг болохоор биед нь иракц өгдөггүй. Манай аав хэвтрийн өвчтэй 75 настай хөгшин байгаа гэр нь манайхаас урагшаа ойрхон байдаг. Манай дүү Зоригоог чанга дуугаар ширүүн загнах үед салаглаад чичрээд байдаг, жаахан зүрх муутай. Өөр ямар нэг удамшлын , архаг хууч өвчин байхгүй. Туранхай, огт таргалдаггүй, туниа муутай биетэй. Би 2018 оны 07 дугаар сард санагдаж байна, дүүдээ 8822 дугаартай /серийн дугаарыг нь санахгүй байна/ Hyundai Verna маркийн  цагаан өнгийн автомашиныг 2,200,000 төгрөгөөр худалдаж  аваад дүүдээ өгсөн. Дүү маань машинаараа хот дотор таксинд явдаг байсан. 2018 оны 09 дүгээр  сарын сүүлээр нөхөр бид 2-ыг Сэлэнгэ аймар руу яваад ирсний дараа машинаа найзтайгаа солиод 2606 улсын дугаартай Соната 5 маркийн саарал өнгийн автомашинаар сольчихсон гэж хэлэхэд өөрөө мэдэж байгаа юм бол яахав гээд хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үүрээр гэр бүлээрээ буюу аав, аавын дүү Жамбал, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймаг руу үргээх ёслолд яваад 10 дугаар сарын 14-ний өдөр хотод ирсэн. Энэ хугацаанд манай дүү Зоригийн утас нь холбогдохгүй холбогдож чадаагүй. Ааваас асуухад 10 дугаар сарын 15-ны өдөр Зориг хөдөө явна гэж хэлж байсан гэж надад хэлсэн. Би бол дүүтэйгээ өөрийнхөө хүүхдийн даахьүргээх өдөр буюу 09 дүгээр сарын 26-ны өдөр уулзаад тэрнээс хойш хэд хоног манай гэрээр орж гарч уулзсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Тухайн үед манай дүү Зориг дүү Сүнжидмаагийн 80840725 дугаарын утсыг ашиглаж байсан. Ойролцоогоор 1-2 cap ашигласан. Би өөрөө алт мөнгөний дархан хийдэг болохоор ажил их, захиалга ихтэй байдаг. Тэрнээс хойш Зоригоотой огт холбогдоогүй байж байтал 2018 оны 10 дугаар сарын 21 билүү 22-ны өдөр манай дүү Чинбилэг /эм/ манай гэрт ирэхдээ Зоригоог Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа хайж ирсэн, хамт эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирсэн гэж хэлсэн. яг надтай тэр талаар яриад байж байтал манай дүү Чинбилэгийн утас нь дуугараад ярихад Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 5 дугаар хорооны хэсгийн байцаагч Отгонзаяа гэж хүн ярьсан. Тэгээд би гар утсыг нь аваад тэр цагдаатай нь яриад Зоригоогийн эгч байна гээд асуусан. Цагдаа хэлэхдээ манай дүү Зоригоог эрэн сурвалжилж байгаа, хөгжлийн бэрхшээлтэй залуутай хамгийн сүүлд явсан байна, та хүрч ирээд уулзаач ээ гэхээр нь маргааш очъё гээд хэлсэн. Тэр орой дахиад тэр цагдаа над руу залгаад ажил тарахаас өмнө хүрч ирээд уулзаадхаач ээ гэхээр нь ажилтай байсан болохоор амжаагүй. Дахиад над руу орой 17-18 цагийн үед цагдаа над руу залгаад манай ажлыг хайгаад олсонгүй гэж хэлэхээр нь маргааш өглөө яваад очъё гэж хэлсэн. Энэ талаар өөрийн нөхөртөө хэлээд бид 2 Зоригоог хайсан. Зоригоогийн 10 жилийн найз Отгонбаатарыг танидаг болохоор 88853280 дугаарын утас руу нь залгаж Зоригоог асуухад уулзаагүй, холбогдоогүй гэж хэлсэн. Тэр оройдоо манай нөхрийн шавь Болормаагийн нөхөр Мөнх-Эрдэнэд Зоригоог олохын тулд худлаа хэлээд машин эвдэрчихлээ гээд дуудаад уулзаадхаач ээ гэж хэлүүлээд Зоригоогийн фейсбүүк хаяг руу мессеж бичүүлэхэд хариу бичээд юу нь болохгүй байгаа юм гээд асуусан байсан. Мөнх-Эрдэнэд өөрийгөө Толгойтын нефтийн автобусны буудлын ойролцоо байна гэж хэлсэн байхаар нь  яваад оч гээд Мөнх-Эрдэнийг явуулаад, нөхрийгөө Мөнх-Эрдэний машины тэвшинд хийлгээд би хүний машиныг аваад араас нь дагсан. Мөнх-Эрдэнийг 3,4 дүгээр хорооллын Өргөө кино театрын хойд талд байдаг гэр хорооллын тэнд дуудаад Зоригоотой уулзаж байхад нь би араас нь очоод дүүтэйгээ уулзаж, загнаж зодсон. Зоригоод цагдаагаас асуугаад байна, яасан юм гээд асуухад би ямар ч хэрэг хийгээгүй гэж хэлсэн. Манай дүү Чинбилэгт алга болсон хүний ээж нь өөрийнхөө утасны дугаарыг үлдээсэн байсныг би аваад тэр оройдоо Зоригоотой уулзахаас өмнө яриад Зоригоог хайгаад явж байна, олдоогүй байна гэж хэлсэн. Тэгээд Зоригоотой уулзаад манай гэрт очиж хоносон. Зоригоогоос машинаа яасан юм бэ гэхэд танихгүй хүнд зарчихсан гэж хэлсэн. Зоригоогоос гэртээ байхдаа ямар хүнтэй хамт явсан, ямар хүн юм гэж асуухад 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэж хэлсэн, Борнуур луу нэг эмэгтэйг хотоос хүргэж өгөөд таксинд яваад тэр хүүхэн нь мөнгөө өгөлгүй алга болчихоор нь буцаад хот руу ирэх замдаа 61 дүгээр гарамын ойролцоо нэг эрэгтэй хүн гараа өргөөд машин нь газгүй гээд зогсож байхад манай дүү зогсоод тэр залуугийн машиныг чирээд газтай залгуулсан гэсэн. Тэгээд тэр залуутай юм ярьж байгаад бөө шашны талаар ярихад тэр залуу өөрийгөө удахгүй бөө болох гэж байгаа гэж хэлсэн гэсэн. Бас Зоригоо 10 дугаар сарын 16-ны өдөр тэр залуугийн гэрийнх нь хашаанд машиныг нь засаж янзалж өгөөд байж байтал тэр залуу нь удахгүй Ховд аймагт Бөөгийн чанар болох гэж байгаа, тийшээ явах уу гээд 2-уулаа яваад Завхан аймгийн Тосонцэнгэл сум дээр очоод бйгаа мөнгөндөө газ хийгээд Ховд аймаг руу явахад газ хүрэхгүй болоод, цаашаа явбал газ зардаг газар байхгүй гээд тийшээ явалгүй наашаа хот руу буцсан гээд тэр алга болсон хүнээ зүүн талын хөл, гар нь саажилттай юм шиг чөлөөтэй хөдөлдөггүй тийм залуу байгаа юм, хотод цуг ирсэн л гэж хэлсэн. Манай дүүгийн ярьсан зүйл энэ. Зоригоо надад хэлэхдээ миний авч өгсөн машиныг хүнд зарчихсан болохоор айгаад манайд ирээгүй гэж хэлсэн. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад би 5 дугаар хорооны хэсгийн байцаагч Отгонзаяа руу бас алга болсон хүнийх нь ээж рүү залгаж Зоригоог олсон гэж хэлээд ойролцоогоор 20-30 минутын дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас гээд эрэгтэй , эмэгтэй 2 цагдаа орж ирсэн. Тэр 2 цагдаа Отгонзаяа байцаагчтай ярьж байсан бололтой, Зоригоог дагуулаад гарч явахад би нөхөртэйгээ хамт араас нь очсон. Отгонзаяа байцаагч нь манай гэрийн ойролцоо ирчихсэн хүлээж байсан. Зоригоог машиндаа суулгаад явсан, намайг 5 дугаар хороон дээр хүрээд ирээрэй гээд очоод байж байтал алга болсон хүний ээж, аав нь ирсэн. Тэр өдрөөс хойш алга болсон хүнийх нь ээжтэй өдөр болгон утсаар холбогдож асууж байсан. Энэ хугацаанд Зоригоо манай гэрт байсан. Зоригоог харахад ямар ч хэрэг хийсэн хүний шинжгүй, айж эмээсэн зүйлгүй, цагдаагаас дуудаж байна гэхэд очихгүй гэж эсэргүүцээгүй болохоор санаа амраад янз бүрийн юм болсон гэж огт бодоогүй. Тэгээд өчигдөр орой 19 цагийн үед санагдаж байна, Зоригоо манайд байхад цагдаа нар дуудаад юм асууна гэж байна гээд утсаар яриад гарч явсан. Шөнө ирэхгүй байхаар нь 00 цагийн үед цагдаа руу залгаад Зоригоог асуухад тантай эргээд холбогдоно гэж хэлсэн. Шөнө нойр ч хүрэхгүй байж байтал 01 цагийн үед цагдаа нар ирээд манай гэрт байж байгаад явахдаа намайг өглөө цагдаагийн хэлтэс дээр ирээрэй гэхээр нь одоо цуг явна гээд 03 цагийн үед дагаад машинд суугаад ирсэн. Цагдаа нараас юу болоод байгааг асуухад хэн нь ч надад юу ч хэлэхгүй байсан болохоор бүр санаа зовоод байсан юм. Зоригоог би ийм асуудалд холбогдоно гэж бодоогүй гэх мэдүүлэг. /1дүгээр хавтас хуудас 229-232/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Одонбаатарын:..2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойшхи хугацаанд Зориг хаагуур юу хийж явсан талаар сайн мэдэхгүй байна. Хөдөө Архангайд билүү сайн санахгүй байна ямар ч  байсан нэг Алтны уурхайд хамгаалагчаар ажилд орж байна гэж ярьж байсан. Өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэдманай дүү  Зориг манайд байж байсан. Тухайн үед Зориг ямар нэгэн дэлгэрэнгүй зүйл яриаагүй, манайхаас холгүй байх хадам аав Бархасын гэрт байж байгаад ирлээ гэж ярьж байсан. Зориг гэр бүлгүй ганц бие, аавтайгаа, эгч болон дүү нартайгаа хамт амьдардаг. Зоригийн хувьд хааяа манай ажил дээр очиж ээмэг бөгж хийж мөнгө олно, өөрөө нэг жижиг машинтай байсан. Тэгээд тэрүүгээрээ халтуур хийдэг байсан. Соната 5 маркийн автомашинтай байсан, хэзээ зарсныг мэдэхгүй. Би эхнэр Пүрэвдуламтай 10 жилийн өмнөөс гэр бүл болон амьдарч байгаа. Тэгээд Зоригийг 10 жилийн өмнөөс мэднэ. Зориг 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бага насаа хороолол болон Нарангийн голд гэртээ өнгөрөөж, цэцэрлэгээр хүмүүжсэн. Зоригийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд элсэн орж 2008 билүү 2009 онд сургуулиа төгсөж байсан гэж өөрөөс нь сонсож байсан. Сургуулиа төгсөөд цэргийн алба хаагаагүй, хувиараа ойр зуурын барилгын  ажил хийдэг байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 235-236/,

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Болортуяагийн:..Миний төрсөн дүү Зориг нь 7 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү болж 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Зориг нь дээрээ 5 эгч  1 ахтай хамгийн том эгчийг Бадам гэдэг бөгөөд одоо Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Ах Пүрэвсүрэн Хөвсгөл аймагт амьдардаг. Утас нь 89231212, даагийн эгч Пүрэвдулам маань Хар хорин захад алт мөнгөний дархан ажилтай Улаанбаатар хотод амьдардаг, утас нь 89114216, Сүнжидмаа гэх эгч нь Улаанбаатар хотод амьдардаг,  утас нь 80830725, Чинбилэг гэж эгч нь Улаанбаатар хотод амьдардаг утас нь 88644073, манай аав Бархас Улаанбаатар хотод амьдардаг, утас 88661462. Аав Зоригтой хамт амьдардаг байсан. Зориг бага насандаа эцэг эхийн дээр болон 1 дүгээр хорооллын 104 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, манайх толгойт руу 42 дугаар сургуульд 1998 онд элсэн суралцаж 8 дугаар ангиа төгсөөд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж байсан. Би багадаа эцэг эх дээрээ өсөөгүй ах дээрээ өссөн болохоор Зоригийн талаар зарим зүйлийг тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Зориг их аймхай, сургууль төгссөнийхөө дараа толгойтын хэдэн хүүхдүүдтэй нийлж хулгайн хэрэгт холбогдсон гэж сонсож байсан. Архи хэрэглээд байхыг нь би мэдэхгүй л би жилдээ 1-2 удаа л Улаанбаатар хотод ирдэг болохоор Зоригийн амьдралын талaap сайн мэддэггүй. Зориг 2016 онд надтай утсаар ярих үедээ бөө болж байгаа гэж хэлж байсан. Би хамгийн сүүлд Зоригтой 2018 оны 2 дугаар сард цагаан сарын үеэр /уулзсанаас хойш огт уулзалдаагүй. 2018 оны зун намайг Улаанбаатарт ирэхэд Зориг алтны уурхайд хамгаалагчаар ажиллаж байгаа гээд гэртээ байхгүй байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 244-245/,

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2442 тоот актын:

1.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Шинжилгээ хих үед нас бараад 72 цагаа дээш болжээ.

2.Н.Саруулын цогцосонд духны баруун хэсгийн шугман, баруун титэм заадлын салалт, хоёр зулайн цөмөрсөн хугарал, Инка ясны заадлын салалт, хоёр чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, духны баруун зүүн чамархайн дэлбэнгийн няцралт, хуйхны олон тооны шарх, баруун сарвууны шарх тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн араваас доошгүй удаагийн цохих, үрэх үед үүснэ. Хуйхны шархнууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт, гавлын хугара, аалзан бүрхүүлийн доорх цус цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд 2018.10.17-нд үүссэн байж болно.

4.Талийгаач нь зүү гар,  хөлийн саажилт, булчингийн хатингаршилт өвчтэй байжээ.

5. Нас барах үедээ согтолтгүй байжээ.

6.Цус нь 2-р бүлэг байна.

7.Талийгаачийн зүүн гар хөл саажсан, булчин нь хатингаршсан, сарвуу нь юм барих бололцоогүй зэрэг нь өөрийгөө хамгаалах тэмцэлдэх боломжийг ихээр багасгана. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Ц.Ганболдт гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 34-36/,  

 

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11494 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх хувцаснууд дээр цус илрээгүй. Биологийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Ж.Оюунаа гэх дүгнэлт.  /2 дугаар хавтас, хуудас 42/,

 

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6217 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна.Мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Ганцэцэг гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 43/,

 

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11779 тоот актын:

1.Бор өнгийн хүрэм, цагаан болон хар өнгийн шоотой эрээн өнгийн цамц, цайвар цэнхэр срочикин цамц, цагаан өнгийн майк, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн 2 ширхэг хадаг дээр цус илэрсэн.  Бусад зүйл дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй.

2.Бор өнгийн хүрэм, цагаан болон хар өнгийн шоотой эрээн өнгийн цамц, цайвар цэнхэр срочикин цамц, цагаан өнгийн майк, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн 2 ширхэг хадаг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяа гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 46-47/, 2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6216, 6250 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн 05-77 УБС улсын дугаартай Соната-7 маркийн автомашины голын толины гадаргуу дээрээс гарын мөр 2 ширхэг, голын хайрцагт байсан нэрийн хуудасны гадаргуу дээрээс 2 ширхэг гарын мөр, голын толины хүрээний дээд талын гадаргуу дээрээс 2 ширхэг гарын мөр, доод талын гадаргуу дээрэс 1 ширхэг гарын мөр, нийт 7 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн автомашины бусад хэсгүүдээс гарын мөр илрээгүй.

          2. Шинжилгээнд ирүүлсэн 05-77 УБС автомашины голын толины хүрээний дээд тал дээрээс илрүүлсэн 5 дугаартай гарын мөр Б.Зийн баруун гарын долоовор хуруугаар, 6 дугаартай гарын мөр Б.Зийн баруун гарын дунд хуруугаар, голын толины хүрээний доод тал дээрээс илрүүлсэн 7 дугаартай гарын мөр Б.Зийн баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

         3.Шинжилгээнд ирүүлсэн 05-77 УБС автомашинд хийсэн үзлэгээр голын хайрцаг доторхи нэрийн хуудас дээрээс илрүүлж бэхжүүлсэн 3,4 дугаартай 2 ширхэг гарын мөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд дурдсан, санд МN0000ЧД001894 дугаараар бүртгэгдсэн Төмөрбаатарын Отгонбаатарын баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.

         4.Шнжилгээнд тэнцэж буй голын толины гадаргуу дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1,2 дугаартай гарын мөр Б.З, Т.О нарын гарын дардас болон санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй.

         5.Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд дурдсан Б.Г, Ц.Э нарын гарын дардсыг шинжилгээнд ирүүлээгүй тул голын толины гадаргуу дээрээс илрүүлж бэхжүүлсэн 1,2 дугаартай гарын мөртэй харьцуулан шинжлэх боломжгүй.

         6.Шинжилгээнд ирүүлсэн Б.Зийн гарын дардас санд MN004610007192, MN005210006751, МN0000ӨРШ01506 дугаараар 3 удаа бүртгэгдсэн байна.

         7.Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолд дурдсан Ч.Валя, Б.Булган  нарын гарын дардсыг шинжилгээнд ирүүлээгүй байна. Ахлах шинжээч,  цагдаагийн ахмад Б.Золзаяа гэх дүгнэлт./2 дугаар хавтас, хуудас 49-50/,

2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6347 тоот актын:

1.шинжилгээнд ирүүлсэн наалтуузаар бэхэлсэн цэнхэр өнгийн 2 хадагт хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр гарсан 15мм, 18мм, 17мм, 14мм хэмжээтэй 4 ширхэг зүсэгдэлт байна.

2.Цэнхэр цамцны баруун ханцуйн товч, хар эрээн цамцны баруун ханцуйн товч, энгэрийн дээрээсээ 3 дахь товч чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан тасарсан байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна. Шинжээч, цагдаагийн ахмад Г.Ганзориг гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 61-62/,

 

2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6420 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Саруулын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Н.Саруулын гарын дардас папилон системийн нэгдсэн санд байгаа гарын дардас болон мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэх пүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 68/,  

 

2.13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11498 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.З гэж хаягалсан үс ДНХ-ийн шижилгээнд тэнцэхгүй.

2.Б.З гэж хаягалсан цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.

3.ШШҮХ-ийн ДНХ-ийн цахим сан байхгүй тул тогтоолд дурдсан “Хэрэв тэнцэх бол ДНХ-ийн бүтцийг тогтоож эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлж авсан ДХН-ийн ул мөртэй тохирох эсэх? Хэрэв тохирч байгаа бол ямар хэргийн газраас бэхжүүлж авсан ДНХ-ийн ул мөртэй ямар содон шинж тэмдэгээр тохирч байгаа эсэхийг тогтоох? Гэсэн асуултанд хариулах боломжгүй. ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяа гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 73-74/,

 

2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11496 тоот актын:

1.Шинжилгээнд Б Зориг 28 н/эр гэж хаягалсан хуруу шилтэй 4 мл орчим цус, хуванцар савтай 50мл орчим шээсийг тус тус битүүмжлэн ирүүлсэн басан ба шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд Б Зориг 28 н/эр гэж хаягалсан цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй.

3. Шинжилгээнд Б Зориг 28 н/эр гэж хаягалсан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 75/,

 

2.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11497 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Зийн гэх цус нь АВО системээр АВ/IY/  бүлгийн харьяалалтай байна. Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бямбадорж гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 77/,

 

2.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11594 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн 130cm X 72см хэмжээтэй хар өнгийн шалавчны ирмэг хэсэгт дахь улаан хүрэн өнгийн толбо, 45cм X 16 см хэмжээтэй хар өнгийн хуванцар хайрцаг дээрх улаан хүрэн өнгийн толбо, "05-77 УБС Соната-7 автомашины багажны хажуу талын хуванцар саван доороос авсан цм зүйл гэж хаягласан улаан хүрэн өнгийн нунтаг толбо, 05-77 УБС Соната-7 автомашины зүүн талын баганы хэсгээс цмз гэж хаягласан марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

2.05-77 БС голын хайрцаг дээрээс үс мэт зүйл гэж хаягласан 3 ширхэг үс мэт зүйл үс мөн байна. Дээрх үснүүдийн уг хэсэгт булцуу илрээгүй тул ДНХ шинжилгээнд тэнцэхгүй.

3.Хар өнгийн шалавч, хар өнгийн хуванцар хайрцаг, 05-77 УБС Сoната-7 автомашины багажны хажуу талын хуванцар саван доороос авсан цм зүйл гэж хаягласан улаан хүрэн өнгийн нунтаг толбо, 05-77 УБС Соната-7 автомашины зүүн талын баганы хэсгээс цмз гэж хаягласан марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна.

4.Хар өнгийн шалавч, хар өнгийн хуванцар хайрцаг, 05-77 УБС Соната-7 автомашины багажны хажуу талын хуванцар саван доороос авсан цм зүйл гэж хаягласан улаан хүрэн өнгийн нунтаг толбо, 05-77 УБС Coната-7 автомашины зүүн талын баганы хэсгээс цмз гэж хаягласан марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь Б.З гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяа гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас79-80/,

 

2.17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11778 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн Н.Саруулын хумс гэж хаягласан 10 ширхэг хумсанд цус болон арьсны эд   илрээгүй. ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяа гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 83/,

 

2.18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №11593 тоот актын:

1.Шинжилгээнд ирүүлсэн бор хүрэн өнгийн эрэгтэй хүний савхин хүрмэнд цус болон биологийн гаралтай толбо илрээгүй. ДНХ-ийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч  Б.Гантуяа гэх  дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 85/,

 

2.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6254 тоот актын:

1.Шинжилгээнд    ирүүлсэн    Т.Оын    гарын    дардас  шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Т.Оын гарын дардас папилон  системийн нэгдсэн санд байгаа гарын дардас ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

3.Папилон системийн нэгдсэн санд 2018-4278-ЧД /3/, 2018-4278 /4/ дугаараар орсон гарын мөр нь 05-77 УБС дугаартай автомашины голын хайрцагны дотроос гарсан гэх нэрийн хуудаснаас илрүүлж бэхжүүлсэн  гарын  мөр  гэж  кодлогдон  орсон  гарын мөртэй Т.Оын баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна. 2018-4278-ЧД /3/ дугаартай гарын мөрийг зурж харуулав. Шинжээч, цагдаагийн хошууч Б.Мөнхбат гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 87/,

2.20.Шүүх сэтгэц эмгэг судлалын 131 тоот актын:

1.Б.З нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.З нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдж  удирдах чадвартай

 

байсан байна.

2. Б.З нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

3.Б.З нь одоо ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна.  Б.З нь гэмт үйлдэлдээ хариуцах чадвартай байна.

4.Б.Зт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

5.Б.З нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Комиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, Гишүүн Я.Ганхүү /сэтгэцийн эмч/, Илтгэгч Б.Энх-Ундрах /сэтгэцийн эмч/ гэх дүгнэлт. /2 дугаар хавтас, хуудас 93-94/,   

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Улсын яллагч хавтас хэргээс:..Нэгдүгээр хавтаст хэргээс 18-32 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 33-39 дүгээр хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 40-47 дугаар хуудас цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 49-51 дүгээр хуудас, 53-65 дугаар хуудас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 66-99 дүгээр хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 156-157 дугаар хуудас Ч.Энхцэцэгийн мэдүүлэг, 168 дугаар хуудас хохирогч Х.Нямсүрэнгийн мэдүүлэг, 192-194 дүгээр хуудас “Кости эстимэйт” ХХК-ний 19/15 дугаартай үнэлгээний тайлан, 215-217 дугаар хуудас яллагдагч Б.Зийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 221-223 дугаар хуудас яллагдагч Б.Зийн Б.Гийн мэдүүлэг, 224-226 дугаар хуудас яллагдагч Г.Отгонбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг, 241-242 дугаар хуудас гэрч Л.Болдбаярын мэдүүлэг, 243 дугаар хуудас гражийн гэрээ, хоёрдугаар хавтаст хэргээс 3-4 дүгээр хуудас гэрч У.Содгэрэлийн мэдүүлэг, 5-7 дугаар хуудас гэрч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, 10-11 дүгээр хуудас Өлзийбуян ХХК-ний зочид буудлын бүртгэл, 34-36 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт 2442 дугаартай дүгнэлт, 49-59 дүгээр хуудас шинжээчийн 6116, 6250 дугаартай дүгнэлт, 93-94 дүгээр хуудас Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, 134-138 дугаар хуудас , 142 дугаар хуудас яллагдагч Б.Зын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбат:..Нэгдүгээр хавтаст хэргээс 18-32 дугаар хуудас, 36 дугаар хуудас, 40 дүгээр хуудас, 49 дүгээр хуудас, 171-196 дугаар хуудас хохирлын баримт, 197 дугаар хуудас хохирогчийн хувийн байдалтай холбоотойгоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон баримт, 198-199 дүгээр хуудас хохирогчийн гар утас ашиглаж, зурвас илгээсэн баримт, 211 дүгээр хуудас, хоёрдугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар:..Нэгдүгээр хавтаст хэргээс 66-69 дүгээр хуудас, 79-82 дугаар хуудас, 85-86 дугаар хуудас, 92-99 дүгээр хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатар:..Нэгдүгээр хавтаст хэргээс 169 дүгээр хуудас цагдаагийн газраас тээврийн хэрэгслийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 246-247 дугаар хуудас яллагдагч Т.О, Б.Г нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, хоёрдугаар хавтаст хэргээс 198 дугаар хуудас Т.О, Б.Г нарын ял шалгах хуудас, 206 дугаар хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.З, шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь, мөн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бархасын Зоригийг хүнийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дах хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байх тул уг гэмт хэрэгт түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан санал, дүгнэлтэндээ  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зийг гэм буруутайд тооцуулж, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7-д зааснаар бүх насаар нь хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Г, Т.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуулинд зааснаар 10 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Ц.Э мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн замаар олж авсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн 10 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан, шүүгдэгч Б.Зийн өмгөөлөгч Чулуунбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7-д заасан гэмт хэрэг үйлдсэн дээр анхнаасаа маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийн тухайд 2 000 000 төгрөг өгсөн, үлдэгдэл хохиролыг төлж барагдуулна, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал бол хэцүү гэдгийг мэдэж байгаа, аргагүй эрхэнд л архи ууж байсан. Хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

 

Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Е.Арнагүль нь шүүгдэгч Б.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5, 2.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн байна, гэм буруутайд, мөн шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.З, шүүгдэгч Т.О, Б. Ганхуяг, Ц.Э, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, санал дүгнэлтээ танилцуулсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Зтод ял шийтгэл оногдуулахдаа амь хохирогчид бие махбодын зовиур үүсгэж онц хагис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тооцож, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүх хүнийг онц харгис хэрцгийгээр, өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Зийн эрх чөлөөг хязгаарлаж хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, Эрүүгийн хариуцлагын зорилго ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх хүрээнд бүх насаар нь хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэн “...Талийгаачийн оршуулгын зардалд 20 967 020 төгрөг гарсан.Шүүгдэгчийн ар гэрээс 2 000 000 төгрөг авсан.Үлдсэн хохирол буюу оршуулгын зардлыг нэхэмжилж байна.” гэж мэдүүлсэн,  шүүх  хавтаст хэргийн материалд авагдсан хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж шүүгдэгч Иргэний хуулийн 497 дугаарзүйлийн 497.1 дэх хэсэгт хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Зоос 18 967 020 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн нийт 179 хоног цагдан хоригдсон байх ба уг цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Бусад шүүгдэгч нарын тухайд:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөх овогт Төмөрбаатарын Отгонбаатар, Боржигон овогт Батдэлгэрийн Ганхуяг,

              мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц .Энарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч      нарыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г, Т.О нарын өмгөөлөгч Дарханбаяр, Ц.Эийн өмгөөлөгч Э.Энххэрлэн нар нь гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь уг гэмт эрүүгийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагын ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Г, Т.О нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Б.Зийг 05-77 УБС улсын дугаартай Сонота 7 маркийн автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан,

 

шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 05-77 УБС улсын дугаартай Сонота 7 маркийн автомашиныг гэмт хэргийн замаар олж авсан хөрөнгө болохыг мэдсээр байж Б.Г, Т.О нараас авсан гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Эрдэнбилэг нарын дээрх байдлаар Б.Зоос  Сонота 7 маркийн автомашиныг авч ашигласан, худалдаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшисэн, ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Г, Т.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн шүүгдэгч Ц.Эрдэнбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээгээр  ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогч Н.Саруулын өмсөж явсан бор өнгийн хүрэм 1 ширхэг, хар эрээн өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, биеийн тамирын хар өмд 1 ширхэг, яагаан өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цэнхэр өнгийн хадаг 3 ширхэг, автомашины суудлын бүс 2 хэсэг, эрээн хадаг зэрэг нь Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтуудыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэн, устгахыг Шүүхийн Тамгын газарт, Б.Зийн мэдүүлэг шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийн СД 1 ширхэг, амь хохирогч Н.Саруулын биед хийсэн задлан шинжилгээний бичлэгтэй СД 1 ширхэг, замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн 05-77 УБС улсын дугаартай автомашины бичлэгтэй СД 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалахыг тус тус даалгаж, шүүгдэгч Б.Г, Т.О нар нь цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

Шүүгдэгч Б.Зийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч Ц.Э, Б.Г, Т.О нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Боржигон овогтой Бархасын Зоригийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй буюу гар хөл саажсан, булчин хатангиршсан, сарвуу тэнийдэггүй гэдгийг мэдсээр байж, хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Боржигон овогтой Цэвээндоржийн Эрдэнэбилэгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Боржигон овогтой Батдэлгэрийн Ганхуяг, Бөх овогтой Төмөрбаатарын Отгонбаатар нарыг бүлэглэн гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зтыг бүх насаар нь хорих ялаар,

 

мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Боржигон овогтой Батдэлгэрийн Ганхуяг, Бөх овогтой Төмөрбаатарын Отгонбаатар нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогтой Цэвээндоржийн Эрдэнэбилэгийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн хуулийн 5.3  дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бархасын Зоригийн ялыг хаалттай хорих байгууллагад тусгаарлаж бүх насаар хорих ял эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан Б.Зийн мэдүүлэг шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийн СД 1 ширхэг, амь хохирогч Н.Саруулын биед хийсэн задлан шинжилгээний бичлэгтэй СД 1 ширхэг, замын хөдөлгөөний удирдлагын төвөөс ирүүлсэн 05-77 УБС улсын дугаартай автомашины бичлэгтэй СД 1 ширхэг зэргийг  хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах,

 

-амь хохирогч  Н.Саруулын өмсөж явсан бор өнгийн хүрэм 1 ширхэг, хар эрээн өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, биеийн тамирын хар өмд 1 ширхэг, яагаан өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цэнхэр өнгийн хадаг 3 ширхэг, автомашины суудлын бүс 2 хэсэг, эрээн хадаг 1 хэсэг, Мөрдөн байцаах албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадаглагдаж байгаа эд мөрийн зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэн, устгахыг Тамгын газарт даалгасугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

баримтлан шүүгдэгч Б.Зтын цагдан хоригдсон 173  /нэг зуун далан гурав/ хоног, шүүгдэгч Б.Г, Т.О нарын баривчлагдсан 2 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Зтоос нийт 18 967 020 /арван найм сая есөн зуун жаран долоон мянга хорин/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Нямсүрэнд олгосугай.

 

 7.Шүүгдэгч Б.Зт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.Г, Т.О, Ц.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 8. Энэ шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт, Б.Г, Т.О, Ц.Э нарт      авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 10.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ

 

 

                                            ШҮҮГЧИД                             Б.ХАЛИУН

 

 

                                                                                           Л.ГАЛБАДАР