Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02114

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02114

 

 

 

,,,,,,,,,,ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан, даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04ий өдрийн 101/ШШ2023/04307 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,446.21 ам.доллар буюу 104,013,475 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

 

1.1. Зээлдэгч ,,,,,,,,,,нь 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус банктай 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 21,480 ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар, мөн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60,150 ам долларыг 180 сарын хугацаатай, 6,96 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар тус тус зээлсэн.

 

1.2. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-31 тоот, УБ-200300034, Г-0005843Да, 44 м.кв талбайтай, 3 өрөө байр, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны Зам, 99Б байр, ,,,,,,,,,,,,,,, тоотын орон сууцыг барьцаалсан.

 

1.3. 93000168 данстай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 443, зээлийн үлдэгдэл 4,942.62 ам доллар, хүү 766.92 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 33 ам доллар,

1000001295 данстай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 413, зээлийн үлдэгдэл 32,934.45 ам доллар, хүү 5,675.28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 91 ам доллар,

 

2 зээлийн төлбөрийн нийт дүн 44,443.27 ам доллар байна.

 

1.4. Банк зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардахад төлөлт хийхгүй 433 хоног болсон учраас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлан 2022 оны 03 дугаар сарын 15-ны дотор зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар төлөх хугацаа өгөхөд үүргээ биелүүлээгүй тул ,,,,,,,,,,,аас зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар буюу гэрээ цуцалсан өдрийн Монгол банкны ам долларын албан ханш 2,853.89 төгрөгөөр тооцон нийт 126,836,203.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч ,,,,,,,,,,, нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаас гарснаас хойш тус зээлийн гэрээнүүдийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах байсан боловч банкнаас бэлдэн өгсөн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнүүд болон барьцаалбарт гарын үсэг зураагүй тул зээлийн хүүг 13,5 хувийн хүүтэйгээр бус анх барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа тооцсон 6,5 хувиар тооцон зөрүү 7,462.27 ам доллараар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

1.5. Хариуцагч ,,,,,,,,,,, нь банкинд төлсөн төлбөр, төлөгдсөн дүнгийн хувьд маргадаггүй бөгөөд гагцхүү маргааны гол агуулга нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдах үеийн ам долларыг Монгол төгрөгт арилжих ханшаар тооцож тухайн долларын зээлүүдийг төлөгдсөн гэж үздэг.

 

1.6. ,,,,,,,,,,,тай байгуулсан 2 зээлийн гэрээг 2022 оны 02 сарын 11-ний өдөр цуцалж, уг өдрөөр гэрээний үүргээ шаардсан. Э.,,,,,,,,,,,,,аас 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт

 

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент,

 

2012 оны 03 сарын 07-ны өдрийн 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт

2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар, нийт 36,446.21 ам долларыг өнөөдрийн ханш болох 3,457 төгрөгөөр тооцож, 126,012,042 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/, Нарны зам, ,,,,,,,,,,,,, байрны ,,,,,,,,,,,,,,, тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн,,,,,,,,,,,дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

 

2.1. ,,,,,,,,,,,,, нь 2002 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ,,,,,,,,,,,анд ажилласан. 2008 оны 05 сарын 08-ны өдөр ,,,,,,,,,,,тай 93000168 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,480 ам долларыг жилийн 6,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

 

2.2. Мөн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1000001295 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60,150 ам долларыг жилийн 6,96 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 13374, Нарны Зам, 99б байр, ,,,,,,,,,,,,,,, тоотын, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

 

2.3. ,,,,,,,,,,, ХК-тай байгуулсан гэрээний дагуу авсан валютын 2 зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлж явах хүсэлтийг 2013 оноос хойш банкинд илэрхийлсэн. 2020 оны 08 дугаар сард 20,000,000 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрөө нэг мөсөн төлж болно. Сар сард нь төлөхөөр бол тухайн сард анх зээл авсан үеэс хойш ханш өөрчлөгдсөн бол үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар сар бүр төлнө гэсэн үг.

 

2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 21,480 ам.долларыг, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 60,150 ам.долларыг тус тус зээлэн авсан ба зээлээ төлөхдөө энэ ханшаар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө.

 

Зээлээ үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар тооцоход төлөөд дууссан ба 40,000,000 гаруй төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа.

 

Иймд зээлийн төлбөр гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.       Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,аас 104,013,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХК-д олгож,

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Н.Батхуяг, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,, нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 1 дүгээр хороолол, 7 дугаар байр 31 тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, ,,,,,,,,,,,ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, Нарны зам, ,,,,,,,,,,,,, байр, ,,,,,,,,,,,,,,, тоотод байрлах, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 748,217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрлэжээ.

 

4.       Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Шүүх 2 зүйлийг үндэслэл болгон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь гадаад валют буюу ам долларын ханш өссөн, буурсанд хамаарахгүй, Монгол төгрөгийн ханш өссөн, буурсан тохиолдолд хамаарна (ШШ-н 7 дугаар тал)

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, 217.2. Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж тус тус заасан.

 

,,,,,,,,,,, нь валютаар авсан зээлээ төгрөгөөр гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд харин валютаар төлөх эрхтэй байхаар заасан. Мөн "Төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т "Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно" гэж заасан.

 

Дээрх хуулийн заалтуудаар гадаад валютаар илэрхийлэхийг зөвшөөрсөн болохоос үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаар үүрэгчилж өгөөгүй. Хуулийн дагуу мөнгөн төлбөрийн үүргийг валютаар илэрхийлэгдсэн зээл эсэхээс үл хамааран төгрөгөөр төлөх үүрэгтэй тул энд хөрвүүлэх ханшийн асуудал яригдана.

 

 

4.2. Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харгалзан зээлийн төлбөрийг гэрээ байгуулах үеийн ам долларын ханшаар төлөх талаар тохиролцоогүй. Талуудын хооронд байгуулсан 2008 оны 5 дугаар сарын 08-ий өдрийн 93000168 тоот барьцаат зээлийн гэрээний 1.3-т "Зээлийг АНУ-н доллароор олгох, АНУ-н доллароор олгосон зээлийг төгрөгөөр тооцож төлөх, эсхүл төгрөгийн зээлд хөрвүүлэх бол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-н доллар худалдах ханшаар тооцно" гэж, 2012 оны 3 дугаар сарын 07-ий өдрийн 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээний 1.4-т "Зээлийг АНУ-н доллароор олгох, АНУ-н доллароор олгосон зээлийг төгрөгөөр тооцож төлөх, эсхүл төгрөгийн зээлд хөрвүүлэх бол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-н доллар худалдах ханшаар тооцно" гэж тус тус тохирсон байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан. Уг зээл нь 2008, 2011 онд ам.доллароор олгогдсон учраас тухайн дүнгээр буцаан төлөхийг шаардсан.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт шүүхийн практик тогтсон гэж үзэж байна.

Учир нь мөнгөний ханш гэж байгаа болохоос биш гадаад валютын Монгол төгрөгтэй харьцах ханш гэх ойлголт байхгүй. Валютын зохицуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар арилжааны банканд доллароор зээл олгох, буцаан доллароор төлүүлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

 

Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн ханш буурсан буюу 1991 оны 02 дугаар тогтоолыг манай улс нэг удаа хэрэглэсэн байдаг. Уг зохицуулалтыг валютын төрөл өөрчлөх тухай ойлголтод хэрэглэдэггүй гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэв.  

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,ХК нь хариуцагч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,479.48 ам.доллар, хүү 2,395.64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5.64 ам.доллар, нийт 36,446.21 ам.доллар буюу 104,013,475 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 1-3, 96-97,40/

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. Зохигч 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 93000168 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ,,,,,,,,,,, ХК нь 21,480 ам.долларыг, 180 сарын хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, ,,,,,,,,,,, нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /1-р хх 23-25/

Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-31 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн,,,,,,,,,,,дугаартай, 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалах барьцааны гэрээ байгуулагдсан. /1-р хх 23-25/

3.б. Мөн талууд 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 дугаартай зээлийн гэрээ байгуулж, ,,,,,,,,,,, ХК нь 60,150 ам.долларыг, 180 сарын хугацаатай, жилийн 6,96 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, ,,,,,,,,,,, нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг хүлээжээ. /1-р хх. 12-14/

Улсын бүртгэлийн Ү-2204040817 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 13-р хороолол, Нарны зам ,,,,,,,,,,,,, байрны ,,,,,,,,,,,,,,, тоот хаягт байрлалтай, 74,65 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд барьцааны гэрээ байгуулсан. /1-р хх 12-14/

3.в. ,,,,,,,,,,, ХК нь 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 21,480 ам.долларыг, 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээл болох 60,150 ам.долларыг тус тус зээлдэгчид шилжүүлэн өгч, үүргээ биелүүлсэн. Хариуцагч зээлийг хүлээн авсанд маргаангүй. /1-р хх 9-11, 51/

3.г. Нэхэмжлэгч талын гаргасан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцолол, дансны хуулга гэх баримтад зээлдэгч 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэрээний үүргийн зөрчил гаргасан нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон байна.

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Хариуцагч нь ... Зээлийг анх үүрэг үүссэн 2008, 2012 оны ханшаар тооцон төлнө. Энэ байдлаар тооцоход 40,000,000 төгрөгийг илүү төлсөн гэж маргасан.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.а. Анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,аас

2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот гэрээний үүрэгт зээл 4,479.79 ам.доллар, хүү 85.02 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 0.64 цент,

2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 29,479.48 ам.доллар, хүү 2,395.64 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 5.64 ам.доллар, нийт 36,446.21 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар монгол төгрөгт хөрвүүлэн гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт нийцнэ.

Учир нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан. Үүрэг үүсэх үе гэдэг нь зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үеийг ойлгох юм.

5.б. ,,,,,,,,,,ХК ам.доллараар зээл олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт зааснаар Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болохоор заасан.

 

6. Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД