Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 207/ма2024/00063

 

 

 

 

 

 

 

 

 

2024     06        13                                           207/МА2024/00063

 

 

   Ч.д нэхэмжлэлтэй,

  хариуцагч С.Г, Н.М нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, шүүгч Б.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн *** дугаар танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/00600 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Г, Н.М нарт холбогдох,

Н.М-өөс694.112.088 төгрөг, С.Г-өөс 897.319.877 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М-ийн Ч.Д 547.310.033 төгрөг гаргуулах, хариуцагч С.Г-ийн Ч.Д 350.000.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Б илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н, хариуцагч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, М.Э, Ч.А, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Д би хариуцагч Н.М, С.Г нартай хамтран ажиллах талаар ярилцаж, 2013 оны 02 сард дундын хөрөнгө бүрдүүлэн 6 дугаар хорооллын ** дугаар байр буюу орон сууцны барилга барихаар тохиролцсон. Энэ үед хамтран ажиллах тооцоогоор 1.200.000.000 төгрөгөөр барилга босно, эхний ээлжинд 800.000.000 төгрөг байхад болно гэж ярилцсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд оруулсан хөрөнгөөрөө бариулсан барилгаа зарж, зээл, татвар гэх мэт бүх төлбөрийг төлсний дараах ашгаас анх оруулсан хөрөнгөө буцаан авахаас гадна олсон ашгаасаа тэнцүү хэмжээгээр хувь авахаар тохиролцсон байна. Ингээд хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх ажиллагаа эхлэхэд Ч.Д нь банк болон өөрийн ах дүү нараас зээлсэн мөнгөн хөрөнгө нийт 1.372.500.000 төгрөг оруулсан бөгөөд хамтрагч Н.М, С.Г нар нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Одоогоор нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас үзэхэд Ч.Д нь анх зээлийн эх үүсвэрээс барилгад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо банк болон бусад этгээдэд 669.493.073 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна. …Барилга баригдах явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс Н.М нь 217.900.000 төгрөг, С.Г нь 549.700.000 төгрөг, Ч.Д нь 1.074.880.000 төгрөг тус тус авсан байна. Энэ орлогоос авсан мөнгөө Ч.Д нь анхны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон банк болон бусад иргэдийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд болон барилгын ажилд зарцуулсан байна. Харин С.Г, Н.М нар нь хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Барилгын үйл ажиллагаанд зориулан Ч.Д Н.М-д 415.980.000 төгрөг, С.Гт 132.647.150 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Гэтэл эдгээр мөнгөний анхан шатны бүртгэл баримт байхгүй байгаа тул зарцуулалтыг тооцох боломжгүй байна. Н.М-д НӨАТ-ын 19.809.091 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 40.4**.997 төгрөгийг тус тус хариуцах, С.Гт НӨАТ-ын 49.972.727 төгрөг хариуцуулах, С.Г-ийн хууль бусаар эзэмшиж байгаа 6 дугаар хорооллын ** дугаар байрны 27 тоот 4 өрөө байрыг чөлөөлүүлэх, дээрхи тооцоонд банкны зээлийн нэмэгдүүлсэн хүү, алданги, иргэдээс авсан зээлийн хүү, алданги зэрэг нь ороогүй болно. Иймд Н.М-өөсборлуулалтын орлого 217.900.000 төгрөг, Ч.Д авсан 415.980.000 төгрөг, НӨАТ 19.809.091 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 40.4**.997 төгрөг нийт 694.112.088 төгрөг гаргуулах, С.Г-өөс борлуулалтын орлого 549.700.000 төгрөг, Ч.Д авсан 132.647.150 төгрөг, НӨАТ 49.972.727 төгрөг, 4 өрөө байр буюу 165.000.000 төгрөг нийт 897.319.877 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Н.М би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ч.Д, С.Г бид 3 хамтран ярилцаад ******** багийн **-** тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажлыг гардан хариуцаж, Ч,Дашболд, С.Г нараас барилгын ажилд оруулж байгаа хөрөнгийг тухай бүр нь бүртгэж, өөрөө зохих хэмжээгээр хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл Ч.Д нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон С.Г-өөс уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. …Ч.Д нь 44 айлын орон сууцнаас 27-г нь иргэдэд 1.704.500.000 төгрөгөөр зарсан. **5.000.000 төгрөгийн үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь Ч.Д авна/, 2 айл **2.500.000 төгрөгийг дутуу өгсөн байгаа өөрөө 83.200.000 төгрөгийн үнэтэй ** тоот 2 өрөө байранд амьдардаг, 195.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м2 талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2.270.200.000 төгрөгийн эд хөрөнгийг эзэмшдэг учраас Ч.д мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. Ч.Д нь өөрийнхөө оруулсан мөнгөө биднээс нэхэмжлээд тодорхой хөрөнгөөр босож сүндэрлэсэн барилгыг огт тооцохгүй байна, газрын төлбөрийг мөн л тооцоогүй байна гэв.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

С.Г би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Ч.Д, Н.М бид 3 хамтран ярилцаад ******** багийн **-** тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажпыг Н.М-ийн хамт хариуцаж өөрийнхөө хөрөнгөнөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл Ч.Д нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон Н.М-өөс уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Уг барилгын газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр миний бие С.Г нь хууль ёсны хамтран эзэмшигчээр байдаг. Гэвч Ч.Д нь бүх хөрөнгийг өөрийн мэт үзэж дураараа худалдан борлуулж ашгийн дийлэнх хувийг авч, Н.М биднийг ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй мэт үзэж байна. …Нэхэмжлэгч Ч.Д-той миний бие С.Г нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч бөгөөд одоогоор өөрт оногдсон эд хөрөнгийн хэсгийг авч чадаагүй байна. Түүнчлэн баригдсан байр нь байсаар байтал 1.500.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Н.М би Ч.Д, С.Г нартай 2012 оны өвөл манай гэрт уулзсан. Тэгэхэд би надад орон сууцны зориулалттай газар байна, би худалдаж авах гэж байгаа юм, хэдүүлээ нийлж орон сууц барих уу гэхэд нөгөө хоёр тэгъе, хэр ашиг гарах вэ гэж ярилцаж эхэлсэн. Тухайн үед бид нар орон сууц барихад оруулсан хөрөнгөө нэг дахин нугалдаг гэсэн тэгээд хэдүүлээ орон сууц барихаар тохиролцож би газрыг худалдаж авах зардлыг болон байшин барих ажлыг хариуцахаар, Ч.Д, С.Г нар хөрөнгө оруулахаар, оруулсан хөрөнгө, гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү буюу 33.3 хувиар хувааж авахаар тохиролцсон. …С.Г барилга барих явцад 435.508.000 төгрөгийг цувуулж цувуулж буюу 2013.05.02-ны өдрөөс 2014.02.23-ны өдрийг хүртэл 98 удаагийн шилжүүлгээр хөрөнгө оруулалт хийсэн ба энэ мөнгө нь бүгд барилга барих ажилд зарцуулагдсан. Ч.Д барилга барих явцад 8****.****0.000 төгрөгийг 2013.05.0**-ны өдрөөс 2013.11.25-ны хооронд 112 удаагийн шилжүүлгээр өгч хөрөнгө оруулалт хийсэн ба мөн л барилга баригдах ажлын зардалд зарцуулагдсан. Сүүлдээ барилга барихад хөрөнгө дутсан тул Ч.Д, С.Г нарын нэр дээр **00.000.000 төгрөгийн зээл авсан. Гэхдээ энэ зээлээс 325.000.000 төгрөгийн материал авсан үлдэгдэл зээлийн мөнгийг нь Ч.Д өөрөө авсан ба үүнээс үлдсэн 43 нэр төрлийн 28.438.100 төгрөгийн барилгын материалыг бүгдийг нь Ч.Д ганцаараа авсан. Тухайн үед байрны захиалганд 23.**00.000 төгрөгийн урьдчилгааг хүмүүсээс авсан байсан. Ингээд нийтдээ 1.750.7**8.000 төгрөгийн зардлаар уг орон сууцны барилга баригдаж ашиглалтанд орсон. Барилга ашиглалтанд орсноос хойш Ч.Д 2.37**.198.100 төгрөгийг, С.Г 818.000.000 төгрөг, би 158.500.000 төгрөгийг нийтдээ 3.392.**98.100 төгрөгийг авсан байна. Бид нарын авсан 3.392.**98.100 төгрөгөөс барилга барихад гарсан зардал 1.750.7**8.000 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 1.**41.930.100 төгрөг болж байгаа бөгөөд ашгийг 3 хуваахад 1 хүнд 547.310.033 төгрөг болж байна. Иймд би өөрийн 9 сарын хөлс хөдөлмөрөөр бий болсон ** давхар орон сүуцнаас өөрт ногдох ашиг болох 547.310.033 төгрөгийг Ч.Д гаргуулахаар шаардах эрхтэй гэж байна. Учир нь Ч.Д нь баригдсан орон сууцнаас олсон борлуулалтын орлогоос 2.37**.198.100 төгрөгийг буюу хамгийн их мөнгийг авсан хүн учир түүнээс нэхэмжилнэ. Ч.д хувьд ийм их мөнгө авчихаад дахиад С.Г бид хоёроос барилгад оруулсан хөрөнгөө нэхээд байгаа нь учир дутагдалтай бөгөөд бид гурав олсон ашгаа тэнцүү хуваахаар ярилцаж тохиролцсон бөгөөд аман гэрээний нөхцлийн дагуу Н.Г бид хоёр Ч.Д илүү авсан мөнгөнөөс нь өөрсдийн авах ёстой ашгаа гаргуулах нь бодит үнэнд нийцнэ. Иймд Ч.Д Орхон аймаг *********** сум ******** багийн **-** дугаар байрны орон сууцнаас өөрт оногдох ашиг болох 547.310.033 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Н.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Н.М барилгад 100.000.000 төгрөг оруулчихаад барилгын орон сууцны борлуулалтаас 238.400.000 төгрөг авчихаад одоо надаас 547.310.033 төгрөг нэхэж байдаг мөн бөх зүрхтэй хүнээ. Н.М, С.Г, Ч.Д бид гурав зарим нь мөнгө хайж өр тавьж гүйгээд, зарим нь материал татаж бэлдээд, Н.М талбай дээр зогсож хүмүүсээ ажиллуулаад барилгын түмэн ажилд эрвийх дэрвийхээрээ л явж байж 44 айлын сууц босгож ашиглалтад өгсөн. …Бид анхнаасаа тооцож ярилцаад барилгыг богино хугацаанд 1 тэрбум 200-300 саяд бариад зарахад гарсан зардлаа нөхөөд дахиад нэг нугарч ашиг гарах юм байна гэж ярилцсан. Тийм учраас барилгыг барьж дуусаад түүнийг барихад гарсан зардлаа нөхөөд, өөр өөрийн оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэх орлого аваад цаана нь дахиад ашиг үлдвэл тэнцүү 3 хуваана гэж тохирсон юм. Энэ талаар Н.М 2015 онд асуудал эрүүгийн журмаар шалгагдаж мөрдөгчид үнэнээр нь мэдүүлэг өгч байсан баримт байгааг энэ тайлбартай хамт шүүхэд гаргаж өгч байна. Би ч энэ талаар орлогоо тэнцүү хуваана гэсэн юм байхгүй, эцсийн ашиг гарвал хуваана гэж тохирсныг тайлбарлаж байсныг М буруу ойлгосон юм болов уу. Н.М-ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон тооцоо нь барилга барих үед хөтөлсөн гэх түүний тооцоо бөгөөд энэ тооцоогоо мөрдөн байцаагчийн тогтоолоор томилогдсон шинжээч “Далайван аудит” ХХК-ийн аудитор Д.М гаргаж өгч 2018 оны 01 дүгээр сарын 05-ны шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон тооцоо юм. Энэ нотлох баримт нь нэхэмжлэгч миний гаргаж өгснөөр хэргийн 1 дүгээр хавтасны 159-1**5, 3 дугаар хавтасны 111-115 дахь талд авагдсан байгааг шүүх нягталж үзнэ бизээ. М-ийн хувь хүний тооцоогоор надаас нэхэмжилсэн мөнгийг гаргуулдаг бол мини гаргасан тооцоогоор Н.М-өөс**94.112.088 төгрөгийг бас гаргуулж зөрүүгээр нь /**94 112 088 -547 310 033/ Н.М-өөснадад 14**.802.055 төгрөг гаргуулж олговол би зөвшөөрнө. Эцэст нь хэлэхэд Н.М-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлох баримтаар батлагдахгүй, үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2012 оны 12 дугаар сард орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг болох 350.000.000 төгрөгийг иргэн Ч.Д гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь С.Г-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Бидэнд баримтжиж баталгаажсан гэрээ байхгүй бөгөөд тохиролцооны талаар маргаантай болж одоо энэ хэргээр тэр маргаан минь шийдвэрлэгдэнэ. С.Г нар миний удаа дараа илэрхийлсэн. Бид борлуултаа хуваана гэж тохироогүй ашгаа тэнцүү хуваана гэж тохирсон" гэсэн тайлбарыг хуульчид нь буруу ойлгож, мушгин гуйвуулж сөрөг нэхэмжлэл гарган надаас 350.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бололтой. …Одоо энэ нэхэмжлэлд өөрөө бичсэнээр намайг уг барилгаас 2.47**.198.100 төгрөг, 2019 оны 04 сарын 09-ний анхан шатны шүүхийн хурал дээр намайг 2.702.000.000 төгрөг авчихсан гэж мэдүүлж тайлбарлаад байгаа мөртлөө 201** оны 10-р сард энэ иргэний хэрэг үусгэгдсэнээс хойш надаас өдий хүртэл юу ч нэхээгүй, тэнцүү хуваах ашгийг илүу авч хохироосон тухай ганц тайлбар гаргаагүй нь түүний сөрөг нэхэмжлэл бодит үндэслэлгүй зохиомол болохыг илтгэнэ. Барилгын газрыг Д авч мөнгөн төлбөрийг Н.М, С.Г нар төлж үлдэгдэлд тооцон **-р байрнаас 9 тоотыг шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Энд мөнгөн хэлбэрээр гарсан мөнгө нь Н.М, С.Г хоёрын хөрөнгө оруулалтад тооцогдох ба 9 тоот орон сууцыг 55.000.000 төгрөгт тооцон Д шилжүүлсэн нь бид гуравт адил хэмжээний /55.000.000 : 3/ 18.333.333 хөрөнгө оруулалтад тооцогдоно. Маргааныг Эрүүгийн хэргийн шугамаар шалгаж байх үед мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон "Далай ван аудит" ХХК-ийн 2018 оны 01 арын 05-ны дугнэлт нь Ч.Д, С.Г, Н.М нараас барилгын хөрөнгө оруулалтад оруулсан шууд нийлүүлсэн материал, бэлэн мөнгө, дансаар шилжүүлсэн мөнгө, зээлийн эх үүсвэр зэрэг гаргаж өгсөн бүх баримтыг үндэслэсэн ба энэ дүгнэлтэд С.Г ямар нэгэн гомдол гаргаагүй зөвшөөрсөн баримтыг шүүхэд өгсөн. Шүүх одоо энэ дүгнэлтээс гадна талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, ИХШХШТ хуулийн 38.**-д заасан журмаар цуглуулсон нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж энэ хэргийг шийдвэрлэнэ байх. Ч.Д минии бие нь **-р байрны орон Шүүх одоо энэ дүгнэлтээс гадна талуудын сиүүхэд гаргаж өгсөн нотлох баримт ИХШХШТ хуулийн 38.**-д заасан журмаар цуглуулсан нотлох баримтуудыг хуульд зааса-журмаар үнэлж энэ хэргийг шийдвэрлэнэ байх. Ч.Д миний бие нь **-р байрны орон сууцнаас өөрийн "Айргийн хоолой" ХХК-иар дамжуулж ямар ч борлуулалт хийгээгүй болно. Угаасаа дуусаагүй барилгын гэрчилгээ С.Г бид хоёрын нэр дээр байсан үчраас худалдан авсан хүмүүст бид хоёр л гарын үсэг зурж шилжүүлснээр тэр хүмүүс гэрчилгээгээ авч байгаа ба үүнийг нотлох баримт шүүхэд ирсэн. Орон сууцны барилгад хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, хэдэн төгрөгийн орлого авсан, хэн нь илүү завшсан болох тооцоо, баримтыг энз хзргийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх шатанд тодорхой хэлж өмгөөлөгчийн хамт мэтгэлцээн явуулна. Иймд С.Г-ийн сөрөг нэхэмжлэл илтэд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/00**00 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 47** дугаар зүйлийн 47**.1, 47**.2,478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.д хариуцагч С.Г-өөс 545.473.334 төгрөг ,хариуцагч Н.М-өөс1.333.334 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.М-ийн нэхэмжлэгч Ч.Д 547.310.803 төгрөг гаргуулах,хариуцагч С.Г-ийн нэхэмжлэгч Ч.Д 350.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлэх, шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн ажлын 3 ширхэг дэвтрийг хариуцагч Н.М-д хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Н нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүгч Б.Б хэргийг шийдвэрлэхдээ хуулиар хүлээсэн шүүгчийн үүргээ “мартаж”, маргаантай харилцааг буруу тодорхойлж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх явдлыг явцууруулж, өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж, хариуцагч талд ашигтай нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11** дугаар зүйлийн 11**.2, 11**.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Үүнд: 1. Шүүхийн талууд оруулсан хөрөнгө, гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү хувааж авахаар тохиролцсон гэдэг дээр маргахгүй байна гэсэн дүгнэлтийн хувьд: Нэхэмжлэгч Ч.Д нь “Талууд орон сууц барихад гаргасан зардалд буюу өр зээлээ дараад, тус бүрийн оруулсан хөрөнгөтэйгээ тэнцүү борлуулалтын орлого аваад, үлдсэн ашгийг тэнцүү хуваана” гэж тохиролцсон гэж, мөн 2019-04-09-ний шүүх хуралдааны /тэмдэглэл ** дахь тал/, 2024-04-11-ний шүүх хуралдааны тэмдэглэл/ 3 дахь нүүр/, Улсын Дээд шүүхэд гаргасан гомдолд илэрхийлсэн, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон /Шүүхийн 00**00 TOOT шийдвэр, эхний нүүр, дороос **-7 дахь мөр/ байхад, хариуцагч С.Г, Н.М нар нэхэмжлэлд гаргасан анхны ав адилхан хариу тайлбар /1-р хавтас хэрэг 29-31 тал/, 2019-04-09-ний шүүх хуралдааны тэмдэглэл, 2024-04-11-ний шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан тайлбараар нэхэмжлэлийн дээрх үндэслэлийг няцаасан болон зээл, татвараа хасаад.борлуулалтын орлогоо хасаад үлдсэн орлогыг тэнцүү хуваана гэж тохирсон талаар Ч.д нэхэмжлэлд холбогдуулан ойлгомжтой тодорхой нэг ч няцаасан тайлбар, баримт гаргаагүй байхад, шүүгч илт гүжирдэн “...талууд зээл, татвараа төлөөд үлдсэн ашгаа 3 тэнцүү хувааж авахаар тохирсон гэдэг дээр маргахгүй байна’’ гэж хэт үндэслэл, баримтгүй дүгнэлт хийснийг зөвтгөх боломжгүй. Харин ч бүр эсрэгээрээ Иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас хойш 7 жилийн дараа 2023 оны 03 сарын 23, 28-нд С.Г, Н.М нар зардлаа төлөөд үлдсэн ашгийг тэнцүү хуваана гэж тохиролцсон гэсэн агуулгатай сөрөг нэхэмжлэл өмгөөлөгч гаргасан байдаг. Үнэхээр гэрээгээр тохирсон ашгаа авч чадаагүй хохирсон юм бол энэ хүртэл энэ тухайгаа нэг ч удаа тайлбар, гомдол мэдүүлэг, нэхэмжлэл гаргаж байгаагүй. Н.М-ийн 2015.04.0**-нд мөрдөгчид өгсөн тайлбарт “Бид гурвын хооронд аман гэрээ хийгээд явж байснаас бичгээр хийсэн гэрээ огт байхгүй. Хөрөнгө босгоод оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр оруулсан мөнгөө нугалж авахаар тохирсон. Миний оруулсан 125.000.000 төгрөгөөс нугалж тооцоод 250.000.000 төгрөг авах болж байгаа. /3-р хавтас хэрэг 190 дэх тал/ гэж, С.Гантөмерийн 2015.3.21-нд мөрдөгчид өгсөн тайлбарт “Анх барилга баригдаж эхлэхэд Ч.Д, Н.М бид гурав оруулсан мөнгөө нэг нугалж авна шүү гэж ярилцаж аман гэрээ хийсэн юм. 01 сарын 30-нд Далай ван аудитын дүгнэлт танилцаад “Миний хувьд Н.М-д шаардлагатай үед шууд бэлэн мөнгө өгч байсан учраас өгөх нарийн баримт байхгүй байсан” гэж тайлбарлаж байсан /2-p хавтас хэрэг **7,**8, 3-р хавтас хэрэг 177,178/ зэрэг үйл баримтад шүүх огт дүгнэлт хийсэнгүй. 3. Ч.д гомдлоор С.Г, Н.М нарт холбогдуулан хэрэг буртгэлтийн хэрэг нээж шалгасан. прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны 5/59 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолтой хэрэг, түүнд авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон, дээрх прокурорын 5/59 тогтоол, прокурорын байгууллагын архивт буй хэргээс авч шүүхэд өгсөн баримтуудыг үнэлэхээс татгалзан анхан шатны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн эх баримтыг үндэслээгүй талуудын мэтгэлцэх тэгш эрхийн зарчимд тулгуурлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг үндэслэн хийгдсэн дүгнэлт биш тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй, гэрчүүдийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй" гэсэн дүгнэлт хийсэн нь ИХШХШТ хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан “...нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заана” гэснийг зөрчсөн хууль бус байна. Үүнд: а. Хэргийн зохигчид өөрт байсан хөрөнгө оруулалт, санхүүгийн бүхий л баримтаа уг баримтыг үндэслэн нягтлан бодогч Б хийсэн гүйлгээ балансаа мөрдөн байцаагчийн тогтоолоор томилогдсон санхүүгийн шинжээч “Далай ван аудит” ХХК-д гаргаж өгсөн байдаг ба одоо шүүхийн шатанд гаргаж өгөх өөр баримт тэдэнд байдаггүй. Энэ байдал нь 1-р хавтаст хэргийн 154-1**5, 3-р хавтаст хэргийн 111-115,117-127,175-181 талд авагдсан баримтуудаар нотлогдоно. б. Прокурорын 5/59 тоот тогтоолд уг асуудал нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн маргаан байх тул Ч.Д нь шаардлагатай нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хүчинтэй байна. Мөн энэ хэрэг бүртгэлтийн хэргийн мөрдөгч, прокурорын шийдвэр, түүний үндсэн дээр явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй буюу хууль бусад тооцсон эрх бүхий этгээдийн ямар ч шийдвэр байхгүй. в. Прокурорын архивт байгаа Далай ван аудитын дүгнэлт бүхий Эрүүгийн хэргийн баримтыг шүүх хуралдаанд судлахаар хариуцагч С.Г, түүний өмгөөлөгч М.Энхболд нар хүсэлт гаргасныг шүүгчийн 2019.3.19-ний 01443 тоот захирамжаар 20174000323 тоот эрүүгийн хэргийг авч судлахаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн /1-р хавтас хэргийн 135 дахь тал/, прокурор 2019.04.01-ний өдрийн 5/219 тоотоор 5 хавтас 10**0 хуудас хэргийг шүүхэд ирүүлсэн/ 1-р хавтас хэргийн 139 дэх тал/, 2019.4.09-ний шүүх хуралдаан дээр аудитын дүгнэлт, холбогдох баримтыг нотлох баримтаар судалсан/ хэргийн 200 дахь тал/ үйл баримтыг үгүйсгэсэн ямар ч дүгнэлтийг шүүхийн шийдвэрт заагаагүй. г. Нэхэмжлэгч тал маргаанд шууд хамаарах баримтуудыг прокурорын архиваас ИХШХШТ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 заасан шаардлагыг ханган албан ёсны хүсэлт гаргаж “хуулбар үнэн” баталгаажуулалт хийлгэж шүүхэд өгсний нотлох баримтын шаардлага хангахгүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт. “Далай ван аудит”-ын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны дүгнэлтийг С.Г, Н.М нар тухайн үед нь танилцсан /2-р хх **7,**8, 3-р хх 177,178/ байдаг ба уг тооцоо, дүгнэлтийн талаар “гомдол, санал. хусэлтгүй” гэдгээ илэрхийлсэн байдаг. д. Хариуцагч тал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх явцад шинжээч томилуулах талаар удаа дараа хүсэлт гаргасныг шүүх хангасан ба хариуцагч зохих баримтаа гаргаж өгөөгүй, шинжээчийн хөлс төлөх талаар тохиролцож гэрээ хийгээгүйгээс шинжилгээ хийх боломжгүй болсон баримт /2-р хавтас хэрэг 120, 3-р хавтас хэрэг 1 дэх тал/ хэрэгт авагдсан байгаа. Мөн түүнчлэн хариуцагчийн хүсэлтээр шинжээч Б.Оюунсангийн гаргасан төсөв хэрэгт авагдсан ба шинжээч Б.Оюунсангийн шүүхэд өгсөн тайлбар /4-р хавтас хэргийн **7 дахь тал/ авагдсан байгаа. Энэ талаар боломжит бүх ажиллагааг шүүхийн шатанд явуулсан үйл баримтыг шүүгч анзаарах, дүгнэлт өгөх ёстой байсан. е. Энэ хэрэг өмнө нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан.Тэдгээрээс одоо Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны 00**73 тоот хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчинтэй байна. Энэ тогтоолд “ Далай ван аудитын дүгнэлтэд тусгасан баримт. мэдээлэл бүрийг зохигчдоос тодруулж мэтгэлцүүлэн, маргааны зүйлийг тодруулж...” хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байх ба тэрхүү “Далай ван аудит”-ын дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь буруу, хууль бус гэсэн дүгнэлт байхгүй байхад шүүгч Б.Б хийсэн энэ дүгнэлт хяналтын шатны шүүхийн тогтоолын дүгнэлтийг үгүйсгэсэн, түүнээс давсан ИХШХШТ хуулийн 17** дугаар зүйлийн 17**.4 дэх заалтыг зөрчсөн байна. ж. Прокурорын 5/59 тоот тогтоол бүхий хэргээс нэхэмжлэгч нотлох баримтыг хуулбарлуулан авч баталгаажуулж шүүхэд гаргасан нь ИХШХШТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан эрх, үүргийн хүрээнд байх ба хариуцагч тал мөн хуулийн 25.1.3-д зааснаар нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзэж шалгуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байгаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хэрэг бүртгэлтийн хэргээс прокурорын архиваас авсан баримтыг"... хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзэж нотлох баримтаас хассан” шүүгчийн захирамж хэрэг байхгүй байна. 3. Энэ хэрэгт нэхэмжлэгч тал дан ганц прокурорын 5/59 тоот тогтоол, энэ тогтоол бүхий хэрэгт авагдсан “Далайван аудит”-ын дүгнэлт, гэрчийн мэдүүлгээр маргааныг шийдвэрлүүлэхээр хандаагүй. Эдгээр баримтыг батлах бусад олон олон баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлсэн, зохигчдын удаа дараагийн тайлбарууд байсаар байхад нотлох баримтыг ИХШХШТ хуулийн 40.1, 40.2-т зааснаар үнэлэхээс татгалзаж байгаа үндэслэл нь тодорхойгүй, энэ талаар хуулийн зохих заалт, зохицуулалтыг хэрэглээгүй, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь ИХШХШТ хуулийн 118.4 дэх заалтыг мөн зөрчсөн байна. и. Энэ хэргийн хянан шийдвэрлэх явцад ИХШХШТ хуулийн ** дугаар зүйлийн **.1-**.**-д заасан мэтгэлцэх зарчим алдагдсан, 2** дугаар зүйлд заасан зохигчид эрх зүйн хувьд ижил эрх, үүрэгтэй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх зарчим зөрчигдсөн зүйл байхгүй, шүүх хуралдаан мөн хуулийн 107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмаар явагдсан, эдгээр эрх зөрчигдсөн талаар зохигчдоос гаргаж байсан гомдол байхгүй байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд хийсэн талуудын мэтгэлцээний үндсэн дээр маргааны үйл баримт, тооцоо, ашиг алдагдал хуваах тохиролцоог тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлт нь бичгийн гэрээгүй, аман тохиролцоотой нөхцөл байдалд шүүх маргааныг шийдвэрлэх зарчмыг заасан дүгнэлт юм. Нэхэмжлэгч тал энэ эрх, үүргээ хангалттай хэрэгжүүлсэн байдал, хариуцагч талын сөрж мэтгэлцсэн үр дүнг шүүх үнэлж дүгнэх учиртай. к. Хариуцагч нар энэ иргэний хэрэгт С.Г-ийн “Кингдом инвест” ББСБ-тай хийсэн гэрээ гэгч үр дагавар, үйл байдал нь үгүйсгэгдэж байгаа баримтаас өөр ямар ч нотлох баримт гаргаагүй болохыг тэмдэглэж байна. Эдгээр баримт, байдлаас үзэхэд шүүгчийн шүүхийн 00**00 тоот шийдвэрт хийсэн дүгнэлт бүхэлдээ үндэслэлгүй, хууль бус шинжтэй байна. 4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад үндэслэл, нотлох баримт, хэргийг шийдвэрлэх үндэслэлийн талаар. 4.1. Барилгын бодит өртөг, түүнийг хэн хэрхэн бүрдүүлсэн талаар: а. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад “Далай ван аудит” ХХК-ийн талуудаас гаргасан бүхий л баримтыг үндэслэн гаргасан 2008 оны 01 дүгээр сарын 05-ны дүгнэлтэд барилгыг 1.442.905.500 төгрөгөөр барьсан гэж, шүүхээс томилогдсон шинжээч Б.Оюунсан барилгын батлагдсан зураг, зарим хэмжилтээр төсвийн программаар тооцоход барилгын шууд зардал 1.330.2**5.283 төгрөг гэж тооцжээ. б. Бодит байдлаар барилгыг анх эхлүүлэхэд Ч.Д нь иргэн Отгондаваагаас 250.000.000 төгрөг зээлж С.Г, Н.М нарын хамт очиж бэлнээр аваад түүгээр материал авсан гэдэг дээр талууд маргахгүй байна. Мөн Ч.Д нь иргэн В.Б 53**,**00.000 сая төгрөг зээлж барилгад оруулсан гэдэг дээр маргахгүй байна. Эдгээрийг болон бусад хувь хүнээс авсан зээлийг тооцоод барилгад Ч.Д 8****.**00.000 төгрөгийг оруулсан гэдгийг С.Г, Н.М нар зөвшөөрсөн /4-р хавтас хэргийн 5-10 дахь тал/ байна. Мөн хөрөнгө дутсан учир дуусаагүй барилгаа барьцаалж Капитал банкнаас Ч.д нэрээр **00.000.000 төгрөг зээлдэн авсан гэдэг дээр маргаангүй байна. Дээрх зээлээс Ч.Д 145.100.000 төгрөгийг барилгад оруулаагүй хувьдаа зарцуулсан болохыг “Далай ван аудит” дүгнэсэн дээр талууд маргаагүй, газрын үнэд Д шилжүүлсэн 9 тоот орон сууцны үнэ 55.000.000 төгрөг талуудын хөрөнгө оруулалтад адил тооцогдох тул /55.000.000 : 3 =18.3 сая/ Ч.Д / 8****.** +**00.0/ 144**.** саяас 145.100.000 төгрөгийг хасаж 18.300.000 нэмээд 1.339.2**4.933 төгрөг оруулсан байна. в. С.Г газар авахад 20.000.000 төгрөг оруулсан, Н.М-ийн данс руу 117.380.000 төгрөг шилжүүлсэн гэж “Далайван аудит” тооцсоноос өөр хөрөнгө оруулсан баримтгүй байх тул нотлох баримтыг үндэслэн С.Г-ийн хөрөнгө оруулалтыг 1.377.380.000 төгрөг гэж, Н.М-ийн хөрөнгө оруулалтыг газар авахад шилжүүлсэн 100.000.000 төгрөг гэж тооцон үүн дээр Д өгсөн 9 тоот байрны 55.000.000 сая төгрөгийг тайлбар; С.Г, Н.М нарт адил 18.333.333 төгрөг тус тус нэмбэл С.Г-ийн хөрөнгө тайлбар оруулалт /137.380.000 + 18.333.333/ 155.713.333 төгрөг, Н.М-ийн хөрөнгө оруулалт /100.000.000 + 18.333.333/ 118.333.333 төгрөг болно. С.Г барилга барихад 43**.000.000 төгрөг оруулсан гэж хэлдэг, Н.М дэмждэг боловч түүнийг батлах нэг ч нотлох баримт Эрүүгийн хэрэг бүртгэлт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй, “Кингдом инвест” ББСБ-аас 150.000.000 төгрөг зээлж барилгад оруулсан гэх 2019.4.1 зээлийн гэрээ нь зээл олголт, зээлийн мэдээлэлгүй, С.Г, түүний эхнэр Н.О бид нарын тайлбар мэдүүлэг, Н.М-ийн дансны хуулгаар/ 3-р хавтас хэргийн 151-153, 192, 202, 217-219, 249, 4-р хавтас хэргийн ** тал арын нүүр дээрээсээ 3-4 дэх мөр бүрэн үгүйсгэгдсэн болно. г. Дээрх батлагдаж байгаа, талуудын барилгад оруулсан хөрөнгөөр тооцоход байгаа 339.2**4.933 + 155.713.333 + 118.333.333/ буюу барилга 1.**13.311.599 төгрөгөөр баригдсан байх ёстой байна. Энэхүү тооцооны үндэслэл баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн санал, дүгнэлтийн 1-8 дахь талд дэлгэрэнгүй бичсэн байгааг давхар шалгаж үзэж болно. 4.2. Оруулсан хөрөнгөө нөхөх, ашиг олох, хуваах талаар авсан а. Орон сууцны барилгыг бариад хэн аль нь тус барилгад оруулсан зээл /хөрөнгө оруулалтаа нөхөөд/-ээ төлөөд өөр өөрсдийн оруулсан хөрөнгөө нугалах буюу түүнтэйгээ тэнцүү орлого аваад, цаана нь ашиг үлдвэл тэнцүү хуваана гэж тохиролцсон гэж Ч.Д тайлбарлаж байна. Тэрээр мөрдөн байцаалт болон шүүхэд энэ санаагаа байшингаа буюу борлуулалтаа хуваана гэж тохиролцоогүй, зөвхөн ашгаа адил тэнцүү хуваана гэж тохиролцсон гэж 2019 оны 04 сарын 09-ний шүүх хуралдаанд тодорхойлж байна. б. Анх барилга ашиглалтад орж, талуудын хооронд маргаан үүсэж Ч.Д цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн үед 2015.3.21-нд Н.М мөрдөгчид тайлбар өгөхдөө /3-p хавтас хэргийн 190 дэх тал/, 2015.3.21-нд С.Г мөрдөгчид тайлбар өгөхдөө/ 3-р хавтас хэргийн 248 дахь тал/ “Барилга барихад тус тусын гаргасан зардлаа нөхөөд, түүнийгээ нугалж авахаар тохирсон дээр гэж анхны аман тохиролцоогоо илэрхийлж байсан байна. Харин уг асуудал шалгагдаж явсаар сунжирсан үед хожим буюу 2017-2018 онд мэдүүлэг өгөхдөө “Тус тусын гаргасан зардлаа нөхөөд үлдэх ашгийг 33 хувиар адил хувааж авна гэж тохиролцсон” гэж өөрөөр тайлбарласан байна. 2019.4.09-ний шүүх хуралдаанд энэ тохиролцооны талаар тодорхой тайлбар, няцаалт гаргаагүй байна. в. Талууд эхний ээлжинд тус тусын оруулсан зардлаа нөхөөд түүнтэйгээ тэнцүү буюу нугалж орлого авах тохиролцоо нь тооцооны хувьд зөрүүтэй ч нэгэнт хэрэгжсэн болох нь хэрэгт Н.М-ийн гаргаж өгсөн орон сууцны барилгаас хэдэн сууцыг хэн авсан болохыг харуулсан өнгө ялгасан гар зураг/1-р хавтас хэргийн 115-212 дэх тал/, 2019.4.09-ний шүүх хуралдаанд С.Г-ийн /Тэмдэглэлийн ** дахь тал/ “Барилгын байраа бид нар өөрсдөө оруулсан мөнгөндөө тааруулж хуваарилалт хийсэн” гэсэн тайлбараар, мөн борлуулалтын бодит баримтуудаар нотлогдож байна. г. Бичгийн гэрээгүй, аман тохиролцоогоо тайлбарлаж байгаа ийм нөхцөлд шүүх талууд санал зөрүүтэй байдалд биш талуудын хүсэлт зоригийн илэрхийлэл зөрүүгүй байгаа, эргэж буцаж өөрчлөөгүй байгаа үндэслэлд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх ёстой. 4.3. Орон сууцны барилгаас талуудын авсан бодит орлого, талуудын 44 айлын орон сууцыг хэрхэн борлуулж, хэн нь хэдий хэмжээний орлого авсан болох хэрхэн нотлогдож байгаа байдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Өмгөөлөгчийн санал, дүгнэлт”-ийн 10-** дахь талд нэг бүрчлэн дурдаж нотлох баримтыг заасныг энэ гомдолд давхардуулсан бичсэнгүй. Шүүх, шүүгчид түүнийг энэ гомдлын нэг үндэслэлд тооцон судалж үзэхийг санал болгож байна. Энэхүү нотлогдож байгаа байдлаар: а. Ч.Д **-р байрны 32 сууц, подваль хэсгээс нийт 2.1**.959,** төгрөгийн эд хөрөнгө буюу орлого хүлээн авсан, б. С.Г 3,12, 20, 21, 32, 35, 2**, 27, 31, 33, 3**, 40, 43 тоот сууцнуудын борлуулалтын орлогоос авч С.Г 85**.900.000 төгрөг авсан, в. Н.М 8, 14, 23, 24, 37 ,39, 40, 41, 42 тоот сууцнуудын борлуулалтын орлогоос авч Н.М 238.400.000 төгрөг авсан болох нь тус тус хөдөлбөргүй нотлогдож тогтоогддог юм. Эдгээр нотолгоо үйл баримтыг хариуцагч нар, тэдний өмгөөлөгчид няцаасан тайлбар баримт гаргаагүй болохыг дурдаж байна. Тайлбар: Зарим орон сууцны борлуулалтаас талуудын заримаас нь хоёр нь ,заримаас гурав нь орлого хувааж авсан байдаг тул Ч.Д дээр 32, С.Г дээр 13, Н.М дээр 9 сууц гарч 44 сууцны тоотой тохирохгүй болохыг тэмдэглэж байна. 4.4. Орлого, ашиг хуваах тооцооолол. Талуудын хамтран ажиллах аман тохиролцоо, гаргасан зардал, түүний үр дүнг хуваарилсан байдал буюу борлуулалтаас авсан орлого, гарсан үр дүнг нэхэмжлэгчийн дээр өмгөөлөгчийн “Өмгөөлөгчийн санал, дүгнэлт” хэсэгт нэг бүрчлэн бичиж, нотлох баримтыг зааж дүгнээд, үр дүнг харуулсан хавсралт тооцоолол, хүснэгт хэргийн 4-р хавтаст байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд уншиж гаргасан санал, дүгнэлтээ авагдсан байгааг шүүх, шүүгчид энэ гомдлын нэг үндэслэлд тооцон судалж үзэхийг санал байдал болгож байна. Энэ маш чухал. 5. Бусад нотлох баримт, түүгээр тогтоогдох үйл байдал. а. Ч.Д эрүүгийн хэрэг шалгах болон шүүхийн шатанд тайлбарлахдаа С.Г, Н.М нар барилга барихад үндсэндээ газрын төлбөр 120.000.000 төгрөгөөс гадна маш бага мөнгө гаргасан атлаа олон байр зарж маш их орлого авсан, машин тэрэг шинээр авч, хөрөнгө худалдан авч, гадаадад олон удаа явж илт хөрөнгөжсөн, би бараг бүх зардлыг гаргасан атлаа өрөө ч бүрэн дарж чадаагүй, одоо ч шүүхийн нэхэмжлэлтэй үлдсэн гэж тайлбарладаг. **. Энэ байдлыг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргаж тодорхой ажиллагаа хийлгэсэн ба С.Г, Н.М нарын 2013 оноос хойш худалдан авсан, шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, гэр бүлийн хамт гадаадад зорчсон байдлыг харуулах баримт 2-р хавтас хэргийн 180-250 дахь талд авагдсан, Ч.дх 3-р хавтас хэргийн 85-87 дахь тал, 4-р хавтас хэргийн 13-19 дэх талд тус тус авагдсан байдалд шүүх дүгнэлт өгөх боломжтой. в. Барилгад анх Ч.Д нь өөрийн нагац В.Б 53**.**00.000 төгрөг авч барилгад оруулсныг хариуцагч нар зөвшөөрдөг ба түүнд холбогдох гэрээ баримт/ хавтас хэргийн 250-252/ хэрэгт авагдсан ба энэ талаар одоо 321.315.000 төгрөг шүүхээр нэхэмжилж байгаа, одоо арбитрт шилжсэнийг нотлох баримт болох шүүгчийн 2023.0**.15-ны 03**37 тоот захирамж /Хэргийн ...,р хавтас тал/ мөн хэрэгг авагдсан байгаа. г. Эдгээр байдлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан санал, дүгнэлтийн **-23 дахь талд тодорхой тайлбарласан байгаа. **. Сөрөг нэхэмжлэлийн хувьд: а. Ч.Д нь хамтран ажиллах гэрээний үр дүнг Н.М, С.Г нар завшсан, үүний улмаас өөрөө хохирсон гэж 2015 оны эхээр Цагдаагийн байгууллагад гомдол, улмаар энэ хэргээр шийдвэрлэгдэж байгаа иргэний нэхэмжлэлийг 2018 онд шүүхэд гаргаж маргаж яваа. Харин С.Г, Н.М нар энэ хугацаанд буюу 2015 оноос хойш Цагдаа, прокурор, шүүхийн маргаанд оролцож яваа боловч нэг ч удаа өөрсдөө авах ашгаа авч чадаагүй хохирсон, Ч.Д илүү их ашиг авч завшсан талаар мэдүүлэг, тайлбар, гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй. 2024.4.11-ний шүүх хуралдаан дээр хариуцагч нар өмгөөлөгч болон шүүгчийн асуутанд энэ талаар хариулахдаа /Тэмдэглэлийн 10,11,** дахь нүүр/ нэхэмжлэл гаргах хуулийн мэдлэггүйгээс болсон гэж байгаа нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар Ч.д өмнө гэрээ, хэлцлээр хүлээсэн тохиролцоо, үүргийг гүйцэтгэх хариуцлагаас чөлөөлөх, өөрөө давуу байдал олж авах үндэслэл болохгүй. б. Сөрөг нэхэмжлэгч нар эрх нь зөрчигдснөө сая шүүх дээр 2023 оны 3-4 дүгээр сард мэдсэн бол тэр үндэслэлээ нотлох ёстой. Орон сууцны барилга ашиглалтад орж борлуулалт хийж эхэлсэн, дууссан, талууд хэдэн тоот орон сууцны борлуулалтаас хэдэн төгрөг авснаа мэдэж байгаа учир хохирсон бол шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 7**.1-д заасан тэр үеэс үүсэх ба 3 жилийн хугацаатай байна. в. Сөрөг нэхэмжлэгч нар өөрсдийн нэхэмжлэл үндэслэлээ ч бодитой тайлбарлаж чадаагүй /Шүүх хуралдааны тэмдэглэл үнэн үү/, сөрөг нэхэмжлэлээ нотолсон ганц ч нотлох баримт гаргаагүй, нэхэмжлэлийн тоо, тооцооллын үндэслэлээ ч гаргаагүй, тайлбарлаж чадаагүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд, түүнийг дүгнэсэн тоо тооцоолол сөрөг нэхэмжлэлийг хангалттай няцаасан. Иймд сөрөг нэхэмжлэл хууль зүйн болон бодит үндэслэлгүй, нотолгооны хэрэгслээр нотолж чадаагүй хэлбэрийн шинжтэй тул шүүхээс хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шуухийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/00**00 тоот шийдвэрийг хянан үзэж Ч.д нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж, хууль шударга ёсны зарчмыг ханган, иргэний зөрчигдсөн эрхийг хамгаална уу. Давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч Ч.Д өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч С.Г, Н.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 1.591.431.9**5  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,  хариуцагч Н.М нь нэхэмжлэгч  Ч.Д од холбогдуулан  547.310.033 төгрөг , хариуцагч С.Г нь нэхэмжлэгч  Ч.Дод холбогдуулан 350.000.000 төгрөг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 47** дугаар зүйлийн 47**.1., 47**.2., 478 дугаар зүйлийн 478.8.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.д хариуцагч С.Г-өөс 545.473.334 төгрөг, хариуцагч Н.М-өөс1.333.334 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.М-ийн нэхэмжлэгч Ч.Д 547.310.033 төгрөг гаргуулах, хариуцагч С.Г-ийн нэхэмжлэгч Ч.Д 350.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**** дугаар зүйлийн 1****.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11** дугаар зүйлийн 11**.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлийн талаар заагаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлсэн нь тодорхойгүйгээс шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Энэ нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4. Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэснийг зөрчжээ.

Зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хэн нь хэдэн төгрөгийн болон эд хөрөнгийн хураамж төлсөн, ашиг алдагдлаа хэрхэн хуваарилахаар тохирсон, ашигтай ажилласан эсэх зэрэг хамтран ажиллах гэрээний онцлог шинж чанарыг харгалзан бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 47** дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ч.д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.891.984 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**7 дугаар зүйлийн 1**7.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2024/00**00 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ч.д давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2.891.984 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1**7 дугаар зүйлийн 1**7.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.У

 

                              ШҮҮГЧ                                   Б.О

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.Б