Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 209/МА2024/00066

 

*******, ******* нарын
 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого болох 66,749,642 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,

“Дархан-Уул аймгийн *******,*******,******* давхрын 104.42 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлтэй,

“Дархан-Уул аймгийн *******,*******,******* давхар 104,42 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай гуравдагч этгээд *******ын бие даасан шаардлагатай,

“Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэр дээр баригдсан үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах” тухай гуравдагч этгээд ын бие даасан шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл болон өөрчлөн тодруулсан шаардлага:

Дархан-Уул аймгийн ************** 10 дугаар байр 1 давхрын үйлчилгээний зориулалтай 586.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Ж Алтанцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, *******ээс 108,120,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

Ингэхдээ 2019 оны 02 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 51 сарын хугацаанд өөрийн 586 м.кв үл хөдлөх хөрөнгөөс 106  мкв-ийг нь түрээсэлсэн бол олох байсан ашиг хэмээн 1 мкв талбайг 20,000 төгрөгөөр тооцон сардаа 2,120,000 төгрөгийг олох байсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр 104.42 м.кв талбай хариуцагчийн хууль бус эзэмшилд байх ба “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тус талбайг 2019 оны 02 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын 30 хүртэлх 20 сарын хугацааны түрээсийн төлбөрийн тухайн үеийн зах зээлийн үнэ цэнийг 34,458,600 төгрөг хэмээн тогтоосон.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 108,120,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 04 дүгээр сарын 20-нд гаргасан.

Үл хөдлөх хөрөнгийнхөө 104,42 м.кв талбайгаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс шалтгаалан ашиглах боломжгүй болж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******д худалдсан.

Тиймээс нэхэмжлэгч нар нь 2019 оны 02 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийнхөө хөрөнгийг ашиглаж байсан бол, хариуцагч хууль бус эзэмшилдээ байлгаж, давхар үсчин, гоо сайханчдад түрээсэлж, өмчлөгчийн эрхэнд халдаагүй байсан бол олох байсан ашиг  хүртэх эрхтэй байсан.

Өмнөх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 34,458,600 төгрөг буюу сард олох байсан орлого нь 1,722,930 төгрөгийг 38 сар 23 хоногоор үржүүлж 66,749,642 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн 108,120,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа 41,370,358 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Хариуцагчаас 66,749,642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал тайлбарын агуулга:

Миний нөхөр овогтой 2012 онд овогтой той хамтран ажиллах гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-р хороолол, 10-р байрыг барьж 2013 оны 11 дүгээр сард бид үл хөдлөх хөрөнгийг 80%-ийн гүйцэтгэлтэй болоход /орон сууц, үйлчилгээний зориулалтаар 3860 м.кв талбай бүхий/ үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан юм. Гэрчилгээг тухайн үед , ******* нарын нэр дээр авч байсан. Өөрөөр хэлбэл үл хөдлөх хөрөнгийг 50, 50 хувиар өмчлөхөөр тохиролцсон байсан билээ. 20******* онд ******* нь манай нөхөр тай ирж уулзаад “банкнаас зээл авах гэсэн юм, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээрх нэрээ түр хасуулаад өгөөч, зээл авах гэсэн чинь барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгө нэг хүний нэр дээр байх шаардлагатай гэнэ, 1 жил хэрэглэчхээд 2016 оны 6 дугаар сард багтаан буцаагаад нэрийг чинь гэрчилгээнд оруулаад барьцаанаас суллаад өгнө” гэж гуйгаад байсан учир бид хоорондоо ярилцаж байгаад түүнд итгээд өөрөөр нь баталгаа гаргуулж аваад нөхөр ын нэрийг хасуулж байсан юм.

Гэтэл ******* нь биднийг хууран мэхэлж итгэлийг эвдэн манай нөхрийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг хуурч аваад өөрийн дүү ******* гэж хүний нэрийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ дээр оруулсан байна.

Ингээд 2016 оны 8 дугаар сараас хойш хөрөнгийн маргаан үүсэж, бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр удаа дараа шаардсан ч өгөлгүй өнөөг хүрсэн. ******* нь Б.Майдри гэж хүнтэй үгсэн хуйвалдаж нөхөр ын үл хөдлөх хөрөнгөөс эхнэр ******* намайг албадан гаргуулахаар санаархаж байгаа нь үндэслэлгүй, хууль бус байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болон өөрчлөн тодруулсан шаардлагын агуулга:

Хариуцагч *******оос Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгын 1 давхрын үйлчилгээний зориулалттай 102.9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

104.42 м.кв үл хөдлөх хөрөнгийг *******ийн өмчлөлд шилжүүлэх гэдэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл ******* гэж хүний өмнө ******* болон ******* нарын зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлэх ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй. ******* гэж хүн худалдаж авъя гэж мөнгө төлсөн юм уу? тийм харилцаа байхгүй. Энэ хүмүүс худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. *******ээс мөнгө төгрөг авсан, өр зээлд орсон асуудал нэхэмжлэгч нарын зүгээс байхгүй.

Нэгдүгээрт: Учир утгагүй үндэслэлгүй тайлбар гаргаж байна.

Хоёрдугаарт: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1072 дугаар захирамж байгаа. 2017 онд мөн л энэ хөрөнгүүд дээр маргаан үүсгээд нэхэмжлэл гаргасан. Гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Хэлэлцүүлгийн явцад уг нь манай тооцооллоор 102.9 м.кв яриад байгаа. Яг энэ талбайгаараа өмчлөлийн маргаан үүсгээд нэхэмжлэл гаргачхаад нэхэмжлэлээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл энэ хэргийг шүүхээр урьдчилаад шийдүүлчихсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн дараа дахиад ийм юмаа яриад сууж байж таарахгүй. ******* нэг ч үл хөдлөх хөрөнгийн үнийг төлсөн асуудал байхгүй. гэж төлөөлөгч орж ирээд хамаг бантан хутгаад хольж хутгаад яриад байна. *******той тийм асуудалтай байлаа гэхэд энэ хөрөнгийн 50 хувийг өмчилж байгаа *******тэй ямар учир холбогдол байна. ******* нь ын өмнө эсхүл *******ийн өмнө ямар үүрэг хүлээсэн юм, ямар ч үүрэг хүлээгүй. Харин өөрөө компанийн ажлын шугамаар *******той холбогдуулаад хольж хутгаж яваад өдий олон жил болж байна. Тийм учраас ******* нэг ч төгрөг тухайн үед үл хөдлөх хөрөнгийг худалдаж авъя гэж төлөөгүй, ямар ч гэрээ хэлцэл байхгүй. Дээрээс нь энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэчихсэн байгаа учраас шүүх дахиж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

5. Гуравдагч этгээд Э.Цогнямын бие даасан шаардлагын үндэслэл:

******* миний бие нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 хороолол, 10 байрны 1 давхар тоот үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийг *******, ******* нараас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, нийт 500,000,000 төгрөгийг *******, ******* нар луу тус бүрт нь 250,000,000 төгрөг шилжүүлэн худалдаж авсан. Анх худалдан авахдаа зарын сайтаас зар хараад холбогдож, очиж үзээд таалагдсан учир худалдан авахаар шийдсэн бөгөөд өмчлөгч нартай үнээ тохироод мөнгөө шилжүүлсэн.

Гэтэл *******ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 хороолол, 10 байрны 1 давхар тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч ******* нь “Алтан салон” нэрээр үсчин, гоо сайхны үйлчилгээ явуулж байгаа бөгөөд шаардлага тавихад гарахгүй хэл ам хийж, чөлөөлж өгөхгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгийн 104 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

6.Гуравдагч этгээд ын бие даасан шаардлагын үндэслэл:

...миний бие “” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал юм. 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “” ХХК болон “” ХХК нар нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж хамтран ажиллах болсон ба уг гэрээгээр талууд Дархан-Уул аймгийн, *******ийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулах, ашиг хүртэх зорилгоор хамтран ажилласан.

Хамтын ажиллагааны үр дүнд Дархан-Уул аймгийн, *******ийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий нийт 3860 м.кв талбай бүхий, үүнээс ашигтай талбай нь 3557 м.кв талбай бүхий 30 айлын супер орон сууцны барилгыг барьж, 2014 оны 12 сарын 31-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн.

“Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1, 2-т хамтын үйл ажиллагааны санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг “” ХХК, барилга барих газар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл зэргийг “” ХХК хариуцахаар, мөн гэрээний 3.2-т зааснаар “” ХХК 30 хувийн, “” ХХК 70 хувийн ашиг авахаар тохиролцсон байсан бөгөөд “” ХХК нь өөрт ногдох 30 хувийг авч чадаагүй, талуудын хооронд маргаан үүссэн тул “” ХХК-ийн зүгээс 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу МҮХАҮТ-н дэргэдэх Арбитрт нэхэмжлэл гаргасан ба Арбитрт нэхэмжлэлийг хүлээн аваад 36/18 дугаартай хэрэг үүсгэсэн байдаг.

Арбитр 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 36/18 дугаартай нэхэмжлэлийг хэлэлцээд Арбитраас 723 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ талуудын хооронд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдсан боловч уг гэрээ нь хэрэгжээгүй, өөрөөр хэлбэл барилга баригдсан гэх газар нь “” ХХК-ийн эзэмшлийн бус, иргэн ын эзэмшилд байсан байх бөгөөд харин иргэн , ******* нар нь ашиг олох зорилгоор уг орон сууцыг хамтран барьсан болох нь талуудын тайлбар, тэдний хоорондын тохиролцоо зэргээр тогтоогдож байгаа ба уг тохиролцоо нь Арбитрын хэлэлцээргүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл Арбитрын хэлэлцээртэй хэлцэл нь хэрэгжээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагч ******* нь 36/18 дугаартай нэхэмжлэлийг хэлэлцэх Арбитрын хэлэлцүүлэгт ...“” ХХК болон “” ХХК нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан зүйл байхгүй, харин иргэн , иргэн ******* нар нь Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэрт баригдсан 30 айлын орон сууцны барилга барихаар тохиролцсон ба ******* нь 88 хувь, 12 хувийг авахаар тохиролцож, т ногдох 12 хувьд үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй 30 айлын супер орон сууцны барилгын 1 давхрын 102.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалт бүхий талбай хамаарч байгаа бөгөөд уг үйлчилгээний талбайг ын эхнэр нь ашигладаг болно гэжээ.

Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгыг иргэн /”” ХХК-ийн захирал/, иргэн ******* /”” ХХК-ийн захирал/ нар нь хамтран барьж ашиглалтад оруулсан тул хамтын ажиллагааны үр дүнд бий болсон дээрх орон сууцны барилгаас хэн аль нь ашиг хүртэх нь дамжиггүй юм.

20******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр “хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл”-ийг байгуулсан ба уг гэрээний 1-т “Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэрт үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас иргэн 12 хувийг, иргэн ******* нь 88 хувийг эзэмшихээр" тус тус тохиролцож, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хэдийгээр уг гэрээний 2-т ... нь өөрт ногдох 12 хувийг буюу 602 тоот 1******* м.кв 3 өрөө орон сууцыг, *******, 16 тоот зогсоол, бэлэн мөнгө 160,000,000 төгрөг бүрэн авч дууссан, үлдэх 88 хувьд нь *******ийн өмч мөн" гэж тэмдэглэгдсэн боловч т 602 тоот 1******* м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 16 тоот зогсоолоос өөр ямар ч мөнгө, эд хөрөнгө өгөөгүй байна.

 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хэлцлээр 3557 м.кв ашигтай талбай бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас нэхэмжлэгч 12 хувь буюу 430.56 м.кв талбай өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон боловч нэхэмжэгч миний бие өөрт ногдох хэсгээ бүрэн авч чадаагүй байна.

Дээрх орон сууцны барилгаас нэхэмжлэгч миний бие 1******* м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий 16 тоот зогсоолын өмчлөх эрхийг тус тус шилжүүлэн авсан ба харин 1 давхрын 102.9 м.кв үйлчилгээний талбай, ******* тоот 18 м.кв зогсоол зэргийг барилга ашиглалтад орсон цагаас хойш өмчлөх эрхгүйгээр ашиглаж байна. Хариуцагч ******* нь анхлан 102.9 м.кв үйлчилгээний талбай, 18 м.кв талбай бүхий ******* тоог зогсоолын өмлөх эрхийн гэрчилгээг Хас банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийг надад шилжүүлэн өгнө гэсэн боловч уг үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, эцэст нь зөвшөөрөлгүйгээр түүний өмчийг эзэмшиж, ашиглаж байсан мэтээр албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх юм. Нэхэмжлэгч миний бие дээрх орон сууцны барилгаас нийт 430.56 м.кв талбайг өмчлөх эрхтэй байтал өнөөдрийн байдлаар 1******* м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд үлдэх 297.56 м.кв талбайн өмчлөх эрхийг хариуцагч *******оос шаардах эрхтэй юм.

Иймд хариуцагч *******оос Дархан-Уул аймгийн, *******ийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний тов бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас Зоорины давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот зогсоолын өмчлөх эрхийг, мөн 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 492 дугаар зүйлийн 492.1-т тус тус заасныг баримтлан *******ээс 66,749,642 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч *******ийн үйлчилгээний зориулалттай 104,42 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум 10-р баг,*******, 10 дугаар байр, 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай 104,42 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д олгож, бие даасан шаардлагыг гаргасан гуравдагч этгээд ын тус байрны зоорины давхрын 18 мкв талбай бүхий ******* тоот зогсоол, 176,66 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, *******оос гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 768,750 төгрөг, хариуцагч ******* болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 2,3*******,260 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******аас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд *******д олгохоор шийдвэрлэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , түүний өмгөөлөгч ******* нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Учир нь:

Дархан-Уул аймаг, Дархан сумын 10-р баг, 5-р хороолол, 10-р байрны 1 давхрын 102,9 м.кв үйлчилгээний талбай нь ******* миний, миний нөхөр нарын өмч юм.

 Уг хөрөнгийг бид 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах” тухай *******, нарын хооронд байгуулсан хэлцлээр /1-р хх-н 36х/, мөн *******ийн 2016 оны 03 сарын 07-ны өдрийн , ******* нарт гаргасан “БАТАЛГАА”-гаар /1-р хх-н 20х/ тус тус өмчлөх эрх олж авсан юм.

Мөн нэхэмжлэгч ******* нь 102,9 м.кв эрхийн талаар 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Арбитрын хуралдааны хэлэлцүүлэгт “*******т шилжүүлсэн, тэрээр үсчний зориулалтаар ашиглаж байгаа” гэж хариу тайлбарлаж байсан.

Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн баталгаагаар  иргэн ******* нь 2016 оны 06 дугаар сард багтаан иргэн . Ж. Алтанцэцэг нарын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн тул, мөн уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээс миний нөхөр татгалзаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт *******, нарын өмч, хөрөнгө болохоо илэрхийлж оролцсон юм.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ын сөрөг нэхэмжлэлд хамаарах шаардлагуудыг тус тус хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            9.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй байна. 

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , тэдгээрийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

11.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

12.Нэхэмжлэгч  нар нь шүүхэд Дархан-Уул аймгийн *******,*******, 1 давхар үйлчилгээний зориулалттай 102,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, зарим хэсгээс татгалзах, нэхэмжлэлийн шаардлагаа багасгах зэрэг байдлаар шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2019 оны 02 сараас 2023 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн хөрөнгийг ашиглаж байсан бол бусдад түрээсэлж олох байсан орлого болох 66,749,642 төгрөгийг гаргуулна гэж /1-р х.х-ийн 1-2, *******4, 2-р х.х-ийн 92/,

Хариуцагч ******* нь Дархан-Уул аймгийн *******,*******, 1 давхар үйлчилгээний зориулалттай 102,9 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл,

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь хариуцагч *******ийн үсчин гоо сайхны үйлчилгээ явуулж буй 104 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэр дээр үйлчилгээний төв бүхий 30 айлын супер орон сууцны барилгаас  зоорийн давхрын 18 м.кв талбай бүхий ******* тоот зогсоол, 176,66 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагч *******оос гаргуулах шаардлага тус тус гаргасан бөгөөд зохигчид хэн аль нь үндсэн болон сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдүүдийн гаргасан бие даасан шаардлагуудыг тус тус эс зөвшөөрч, маргажээ. / 1-р х.х-ийн 1-2, 186-188, 2-р х.х-ийн 92, 105, 161, 186/

Хэргээс үзэхэд:

13.Нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь Дархан-Уул аймгийн *******, Союз сургуулийн зүүн талд байрлах, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 3860 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран барьж, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “080*******3470 дугаартай 900 м.кв газарт 30х18 харьцаатай 6 давхар үйлчилгээ бүхий 30 айлын орон сууц барьж дуусаад дотор засал хийгдэж байгаа, уг өмчийн 88 хувийг иргэн *******, 12 хувийг иргэн хамтран эзэмшихээр тохиролцсон учир үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлт гаргасныг хүлээн авч, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд “...Дархан Уул аймаг, Дархан сум Союз сургуулийн зүүн талд байрлах /80 хувийн гүйцэтгэлтэй/ орон сууц, үйлчилгээ, 30 машины зогсоолтой, 3860 м.кв талбайтай /6 давхар барилга/ үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч , *******” гэж бүртгэгдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /1-р х.х-ийн 19, 190-191/

   , ******* нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэний дараа буюу 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ******* нь “миний бие , ******* нарт үйлчилгээний тайлбайгаас 106 м.кв хэмжээтэй үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 6 сард багтаан хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна. Барьцаанаас гаргаж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлнэ. Одоогоор барьцаанд байгаа болно. Баталгаа гаргасан ******* гэж” баталгаа гаргаж,

   Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь “... би 12 хувийг, ******* 88 хувийг эзэмшихээр тохиролцсон. Уг орон сууцнаас би тохиролцсоны дагуу 6 давхрын 602 тоот, 1*******,0 м.кв 3 өрөө орон сууц, зоорийн давхрын *******, 16 тоотын автомашины зогсоол, бэлэн мөнгө 160,000,000 төгрөгийг бүрэн авч дууссан тул үлдэгдэл 88 хувьд ногдох үйлчилгээний байр болон орон сууцууд, автомашины зогсоолууд *******ийн өмч мөн тул орон сууцыг бусдад худалдах, захиран зарцуулах асуудал т хамааралгүй.” гэх тодорхойлолтыг тус тус гаргаж байжээ. /1 х.х-ийн 20, 32/

   14.Талууд дээрх баталгаа, тодорхойлолтыг гаргасан өдрөө буюу 20******* оны 03 дугаар сарын 07-ны өдөр “хамтран барьсан орон сууцнаас хамтран өмчлөгч хасах хэлцэл” хийж, нотариатчаар батлуулсан бөгөөд уг хэлцэлд “... нь өөрт оногдох 12 хувьд уг орон сууцны 6 давхрын 602 тоот 1******* м.кв 3 өрөө орон сууц, зоорийн давхрын *******, 16 тоотын зогсоол, бэлэн мөнгө 160,000,000 төгрөг бүрэн авч дууссан, үлдэгдэл 88 хувьд ногдох үйлчилгээний байр, орон сууцууд болон автомашины зогсоолууд нь *******ийн өмч мөн тул уг орон сууцыг бусдад худалдах, захиран зарцуулах асуудал нь т хамааралгүй болно.” гэж дурдсан ба үүний дараа буюу 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч *******, ******* нар 586,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /1 х.х-ийн 4, 32/

   *******.Нэхэмжлэгч нарын өмчлөлийн 1 давхрын үйлчилгээний зориулалттай 586,5 мкв талбайн зарим хэсэг болох 104,42 м.кв талбайг хариуцагч ******* нь барилга ашиглалтад орсон цагаас хойш эзэмшиж байгаа бөгөөд талууд талбайн хэмжээг 106 м.кв, 102,9 м.кв гэх мэтээр өөр өөрөөр тодорхойлж байсан тул зохигчдын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилоход талбайн хэмжээг 104,42 м.кв гэж тогтоожээ. /1-р хх-ийн 217-219/

   Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нар нь 20******* оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс маргаж буй үйлчилгээний талбай оролцсон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч  , ******* нар нь 3860 м.кв талбайтай 6 давхар үйлчилгээ бүхий 30 айлын орон сууц барьж ашиглалтад оруулахад дээрх үсчин гоо сайхан, салоны үйлчилгээний зориулалттай 104,42 м.кв талбайн захиалагчаар , ******* нар бүртгэгдэж байсан болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн захиалгаар барьсан орон сууцны жагсаалтаар тогтоогдож байна. /2-р х.х-ийн 79-84/

   Иймд *******ийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсан гэж үзэх боломжгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэнээс олох байсан орлого 66,749,642 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

   16.Хариуцагч ******* нь маргаан бүхий үйлчилгээний зориулалттай 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар тухайн барилгыг хамтран барьж, ашиглалтад оруулах үед захиалагчаар бүртгэгдэж байсан боловч эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ авч байгаагүй байна.

   Хариуцагч *******ийн хувьд маргаж буй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэл нь нэхэмжлэгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хамтын ажиллагааны явцад бий болсон бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжсэн байх тул ******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

   17.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох *******ын хувьд 2023 оны 08 сарын 23-ны өдөр хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч нараас 586,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. / 2х.х-ийн 114-117/

   Мөн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******ын хувьд хариуцагч *******тэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, зөвшөөрөл олгоогүй байх тул дээрх хуульд зааснаар өөрийн өмчлөлийн хөрөнгийг түүнийг эзэмшиж байгаа этгээд болох *******ээс шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй.

   Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох *******ын шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нараас 2023 оны 08 сарын 23-ны өдөр хэлцлийн үндсэн дээр худалдан авсан 586,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

   18.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь *******,*******, 10 дугаар байрны зоорийн давхрын 18 мкв талбай бүхий ******* тоот зогсоол, 176,66 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, *******оос гаргуулах шаардлага гаргажээ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заасан бөгөөд ын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг маргааны зүйлтэй холбоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

   Учир нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага буюу маргааны зүйл нь тус орон сууцны 1 давхрын үйлчилгээний зориулалттай 586,5 м.кв талбайн зарим хэсэг болох 104,42 м.кв талбайн эзэмшилтэй холбоотой шаардлага байх бөгөөд нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлд бүртгэлтэй байсан 586,5 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 104,42 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ээс гаргуулахаар шаардсан нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох ын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2024/00663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд , өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,3*******,260 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

    

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА

                                              

                                   ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА

                                                                                         

                                                                                                 Я.ТУУЛ