Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 603

 

                            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            улсын яллагч Н.Уранбайгаль,

            хохирогч Х.,

           иргэний нэхэмжлэгч ,

           шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт ийн т холбогдох 1903001490156 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, драмын багшаар ажилладаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

Д. нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар үйлчилгээний төвийн урд замд Тоёота Соролла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.ий жолоодож явсан Тоёота Харриер маркийн улсын дугаартай, гийн жолоодож явсан Мазда Демио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, зорчигч Х.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Б.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, Тоёота харриер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.т нийт 23,749,000 төгрөгний хохирол, Мазда Демио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.д нийт 1,693,000 төгрөгний хохирол, Улаанбаатар хотын захирагчийн албанд нийт 3,046,059 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Х.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний оройн 20 цагийн орчимд Баянхошуунд найзындаа оччихоод буцаад харихаар Баянхошууны эцэс дээрээс Мазда демо маркийн улсын дугаартай автомашинд 4 үүлээ суусан. Тэгээд 01 цаг 40 минутын орчимд Сансарын үйлчилгээний төвийн урд замаар явж байтал өөдөс гэрэл гялсхийн түс тас хийх чимээ гарсан. Тэгтэл манайхны нэг нь урдаас урсгал сөрөөд автомашин мөргөчихлөө гэж хэлсэн. Миний духнаас цус гоожоод ямар автомашинууд хоорондоо мөргөлдсөнийг харж чадаагүй. Би арын голын суудал дээр сууж явсан юм. Удалгүй гэмтлийн эмнэлэг дээр ирээд оёдол тавьсан. Эмч үзээд хөмсөг задарсан байна гээд оёо тавьсан. Мөн хүзүүний 6 дугаар үений сэртэн яс хугарсан, зүүн талын дал хугарсан, хоёр хөлийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Дараа нь нарийн мэргэжлийн шинжилгээ өгөхөд баруун тархиндаа хаван хавдар ихтэй цус хуралттай байна гэж хэлсэн. Мөн баруун чихний араас хоолой хүртэл зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн. Зүүн чихэнд их хэмжээний шингэн хурсан байна гэсэн. Баруун нүдний ухархай цус хуралттай байна гэж эмч хэлсэн. Жолоочийн хажуу талын суудал дээр эхнэр , хүүхдийн хамт, арын суудал дээр ,  бид дөрөв сууж явсан. ы нуруу нь өвдөөд байна гэсэн. Мөн толгойдоо хаван хавдартай гэж байсан.   нарт ямар гэмтэл учирсан эсэхийг би мэдэхгүй. Цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Цагаан сар болж байсан тул айлд ороход биднийг дайлсан. Би хувьдаа айраг уусан. ,  нар юу уусныг би мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашины жолооч эрүүл байсан. Жолоочид гомдолтой байна. Согтуугаар автомашин бариад дуудлагын жолооч аваад автомашинаа бариулж болоогүй юм уу гэж хэлмээр байна. Миний нүүрэнд нэлээн том сорви тогтох шинжтэй байна. Би өөрөө ажил хийж хүүхдээ тэжээдэг хүн. Жолооч хохирол барагдуулаагүй. Миний тархины цус хуралт 3 сарын дараа шимэгдэнэ гэсэн. Хохирлоо сүүлд жич нэхэмжилнэ. …” гэх мэдүүлэг /1 хх 15-17 х/,

 

2.Хохирогч Х.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянхошуунд найзындаа золголт хийх гэж явж байгаад зам тээврийн осолд орсон. Аваарт орсны дараа 103 түргэнээр гэмтлийн эмнэлэгт хүргүүлж оёдол тавьж өгөөд гэртээ харьж болно гэсэн тэгсэн гэртээ хариад ухаан алдаж унаад буцаж гэмтлийн эмнэлэгт ирээд 2 хоног эмчилгээ хийлгэсэн. Дараа нь дахин дүүргийн харьяа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. т хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна. Хувийн эмнэлэгт хэвтэх санал гаргаж  намайг Яармагийн эмнэлгээс гаргаад шууд “Манал оточ” хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 550.000 төгрөгийг хоёр хувааж  төлсөн. Урд эмнэлгэт хэвтэж байхад тархины имрай хийлгэх шаардлагатай болж Мөнгөн гүүр эмнэлэгт 350.000 төгрөгөөр имрай хийлгэсэн. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй, сургуулийн насны 4 хүүхэдтэй, манай гэрт надаас өөр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй. Ослоос хойш ажил хийж чадалгүй, хүзүү өвчтэй, гар соольттой 2 сар орчим байсан. Ослын улмаас нуруу өвдөж, хүзүү шохойжсон. Энэ хугацаанд ажил хийж чадахгүй гэртээ байсан. Эмчилгээ хийлгэж эдгэрч одоогооор шарлага хийлгэж байгаа. Нүдний хараа муудаж нүдний дусаалга, түрхлэг хэрэглэж байна. Тухайн ослын үеэр хиймэл шүд маань унаж гэмтсэн. Эмчилгээ хийлгэж байх хугацаанд шүүгдэгч Д. нэг ч удаа яриагүй. “Манал оточ” эмнэлгээс гаргаад сураггүй болсон. Дээл цэвэрлэгээнд өгчих гэсэн цэвэрлэгээнд өгөөгүй 1 сар болгосон байхаар нь дээлээ буцаагаад авсан. Нүүрэндээ үлдсэн сорвийг яахын бэ гэж Д.аас асуухад таньдаг эмчтэйгээ уулзана гэж хэлээд алга болсон. Хүний биед гэмтэл учруулсан хүн өөрөө санаа тавих хэрэгтэй. Одоо гомдолтой байна. Хохиролд 921.000 төгрөг төлсөн нь үнэн. Ах дүү хамаатнаараа тэжээлгэж байна. Хүүхэд маань тэжээгчээ алдсны тэтгэмж авдаг түүнийг хэдэн сараар нь зээлсэн. Би хувиараа барилга дээр тогооч хийдэг. Ажил хийдэг нь үнэн боловч түүнийгээ нотолж чадахгүй байна. Ажил хийдэг байхдаа хүнээс гуйхгүй 4 хүүхдээ тэжээгээд явдаг байсан. Үр хүүхдүүддээ өгөх мөнгө болон 4 хүүхдийн сургуулийн анги засварын мөнгө нэхэгдээд өгч чадахгүй байна. Одоо тэнгэр муудахаар дал, хүзүү, бие өвдөж байна. Цаашид гоо сайхан сорвиндоо мөнгө нэхэмжилнэ. Сорвио арилгахаар эмнэлгээс асуухад нүдэнд ойрхон тул боломжгүй гэж хэд хэдэн эмнэлэг хэлсэн.Сайн харвал хөмсөг зөрсөн. Миний нүүрэнд их гэмтэл учирсан. Ослоос өмнө ийм хүн байсан, ослоос болоод ийм нүүр царайтай болсон гэдгээ хавтас хэрэгт тусгасан, амьдралын хэм хэмжээ өөрчлөгдөж, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болохоор сэтгэл санаа бухимддаг тул хохирол нэхэмжилнэ. Ажилгүй мөнгөгүй болохоор бухимдана. Сорви арилгахаар Солонгосын эмнэлгээс ямар төлбөр гарна түүниийг нэхэмжилнэ. Гэр орондоо хоол унд авах гэхээр ах дүү нарын гарыг харж байна. Би хохирч миний ах, дүү, хүүхэд давхар хохирч байна. Ажлын хөлсөө нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Иргэний нэхэмжлэгч П.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 09-ний орой гарсан зам тээврийн осол хэргийн талаар 3 хоногийн дараа надад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгаас мэдэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сансар” худалдааны төвийн урд замд зорчих хэсгийн голоор явган зорчигчийн хөдөлгөөнийг тусгаарлах, автомашины хөдөлгөөний тусгаарлах зорилгоор тавьсан төмөр сараалжин хайснууд Нийслэлийн хөрөнгөөр хийгдсэн улсын өмч болно. Би хэргийн газарт очоогүй. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасаг дээр очиход эвдэрсэн хайснуудыг хураасан байсан. Нийт 9 ширхэг хайс эвдэрсэн байна. Нэг метр нь 88000 төгрөг болно. 9 ширхэг хайс нь 27 метр буюу 2.376.000 төгрөг ажлын хөлстэйгээ нийлээд 3.046.059 төгрөг болно. Сүүд гаргасан үнэлгээгээр 2,868,459 төгрөгөөр хохирлын хэмжээ тогтоогдсон байгаа тул энэ үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1 хх 20 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

4.Иргэний нэхэмжлэгч Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тай хуурай эгч дүүс байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагийн орчимд Баянхошуунд айлд очсон.  нар хамт явсан. Тэнд айраг уугаад би хувьдаа ганц хоёр хундага татсан. Тэндээс бид дөрөв 01 цаг 20 минутын орчимд Баянхошууны эцсээс такси барьсан. Тэгээд яармаг орохоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Сансар” үйлчилгээний төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байсан. Би гар утсаараа оролдоод явж байтал тас хийх дуу чимээ гарсан. Би жолоочийн эсрэг талын арын суудалд сууж явсан. Тэгтэл нэг хүн буугаач гараач гээд орилоод байсан. Машинд дотор битүү утаа байсан. Би хаалгаа онгойлгож гараад урд талд хүүхэд байгааг гэнэт санаад хаалгыг нь хөшөөд хүүхдийг эхлэж гаргахад араас нь ээж нь дагаад гараад ирсэн. Хартал  зүүн хойд хаалганы гадна талд зогссон. Дух хэсгээс нь цус гарч байсан. Удалгүй 103-н автомашин ирээд жолооч болон эхнэр хүүхдийг нь мөн    нар хамт явсан. Би өөрөө хэргийн газар үлдсэн. Бид Баянхошуунаас Мазда Демио маркийн дугаартай автомашин хөлслөн зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөс улаан өнгөтэй дугаартай автомашин мөргөсөн байсан. Би өөрийнхөө гар утсаар оролдоод явж байсан тул анзаараагүй. Зургаан том хүн нэг хүүхэд явсан. Бүгд л гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Би 24 цагийн дотроо багтаж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Рентген зураг авхуулсан. Комьпютерийн томограф толгой нуруундаа хийлгэсэн. Толгой хавантай доргилттой байна гэсэн. Үүнээс улбаалан даралт буурахгүй байна. Би хоёр удаа түргэн дуудан үзүүлсэн. Мөн гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэх явцдаа толгой өвдөөд хамаг бие салгалаад ухаан алдан унах шахсан. Тэгээд эмч намайг насилкаар авч яван дусал тариа хийсэн. Миний бие өвдөөд Хан-уул дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт долоо хоног хэвтэн эмчлүүлээд гарсан. Одоо нуруу болон баруун хөл өвдөөд баруун гар бадайраад байна. Хүзүү толгойтой холбоотой гэж эмч хэлсэн. Дүүргийнхээ мэдрэлийн эмчид үзүүлээд 3 дугаар эмнэлэгт А маягтаар үзүүлэхэд мэс заслын гуравдугаар эмнэлэг дээр үзүүл гэж хэлсэн. Осол гарсанаас хойш би огт ажилдаа яваагүй. Гомдолтой байна. Би өрх толгойлсон эмэгтэй. 4 хүүхдийн хамт түрээсийн байшинд амьдардаг. Ажилдаа явж чадахгүй болсны улмаас цалин огт авч чадаагүй. Эмнэлэгт хэвтэхдээ ор хоногийн мөнгө 32.500 төгрөг төлсөн. Сарын 150.000 төгрөгний түрээстэй. Би эрүүл мэндийн даатгалаар эмчид үзүүлсэн. Хэрэглээний зээлд 68.000 төгрөг сар болгон төлдөг. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. Гурван сая төгрөг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /1 хх 22-23 х/,

 

5.Иргэний нэхэмжлэгч Б.ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн зам тээврийн ослоос хойш 2 сар ажлаа хийж чадаагүй. 4 хүүхдийн хамт өрх толгойлж түрээсийн байранд байдаг. Бие өвдөөд ажилгүй болоод банкинд найдваргүй зээлдэгч болсон. Д. ирээд 300.000 төгрөг өгье гэж доромжлоод явсан. Даралт байнга ихсэж, өдөр болгон түргэн дуудаж байгаа. Одоо баруун гар, хөл бадайрч өвдөж байна. 2 сар ажил хийгээгүй цалингаа гаргуулж авмаар байна....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

6.Иргэний нэхэмжлэгч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний 01 цаг 40 минутын орчимд Баянхошуунаас яармаг орохоор өөрийн эзэмшлийн Мазда Демио маркийн улсын дугаартай автомашинаа жолоодон зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байгаад 3 дугаар эгнээ рүү орох мөчид Тоёота Королла маркийн дугаартай автомашин урсгал сөрөөд зорчих хэсэг тусгаарласан төмөр сараалжин хайс мөргөөд түрээд зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд зогсож байсан Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашиныг мөргөөд шууд өөдөс ирээд миний автомашиныг мөргөсөн, ар талд хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүн суусан байсан. Тэд нарыг Баянхошуунаас аваад Яармаг хүргэж өгөхөөр явж байсан юм . Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашины жолооч 102 болон 103 дуудсан. Тэгээд 103 ирэхээр нь би эхнэр болон охин Эгшиглэн, зорчигч  нарын хамт явсан. Зам тээврийн ослын улмаас Мазда Демио маркийн улсын дугаартай автомашины хөргөлтийн радиатор, урд тэнхлэг, урд буфер копуд зүүн талын хаалга мотор кропны хөндлөн трэбус лонжром чихэгдэн орсон. Би үнэлгээ хийлгэхэд 1.600.000 төгрөг болсон. Засуулах хөлс нь эргэлзээтэй гарсан. Тэгээд тодруулахад автомашиныхаа үнэнээс давах боломжгүй гэж хэлсэн.  голд сууж явсан. Толгой нь хагараад нэлээн цус гоожсон байсан. Манай охин Эгшиглэн нэлээн шоконд орсон байдалтай байсан. Эхнэр толгой нь эргээд байсан. Миний цээжээр хөндүүрлээд зовиуртай байна. Эмчид үзүүлээд явж байна. Арын суудалд сууж явсан хоёр залуу одоогоор хэвийн байна гэж байсан.  гэдэг хүүхэн толгой нь өвдөөд байна гэж байсан. 30 гаруй насны эмэгтэй байсан. Согтуу байсан. Лав л жолооч ганцаараа байсан. Өөр хүн харагдаагүй. Гомдолтой байна. Би тэр автомашиныг авахгүй. Миний автомашинтай ижил төрлийн автомашин авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 26-27 х/,

 

7.Иргэний нэхэмжлэгч Г.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр энэ хоёр хүнийг таньдаг хүн суулгаж өгсөн. Өглөө нь би эрт ажилтай байсан болохоор дургүйцсэн. Өмнө нь гуйж байсан хүн болохор аваад явсан. Тэгээд осолд орсон. Би өөрийн унаж явсан тээврийн хэрэгслийн гэмтлийн мөнгийг нэхэмжилсэн. Демио-гийн жолооч шинэ машин нэхэмжлээд байна гэж худлаа хэлдэг. Утсаар залгахад утсаа авдаггүй. Саяхан утсаар ярихад согтуу байсан. Өөрийн үйлдлийг ухаарч байна уу, надад хохирол барагдуулсан зүйл байхгүй. Осолд орсон машиныг авах шаардлага байхгүй. Машины өөрийн өртгөөс илүү зардал гараж машиныг засаж унахгүй лонжерон нь чихэгдээд орсон машин техникээс хасагддаг. Надтай уулзаж ярилцсан зүйл байхгүй. Нэг удаа уулзсан машины оношлогооны зардлыг өгье та гэмтсэн хүмүүсээ зохицуул гэсэн. Би энэ шаардлагыг нь хүлээж аваагүй. Миний машины үнэлгээ нь гарсан. Санаанд нийцсэн машин авч чадахгүй гэж байгаа бол мөнгийг нь төл гэсэн. Эхнэр, хүүхдийнхээ имрай авахуулсан мөнгийг би өөрөө гаргасан. Би өөрөө хүртэл бэртэж сарын хугацаанд миний цээж хүндүүр явсан. Манай хүүхэдтэй адил хүүхэд болохоор элдвийн шалтгаан гаргаж хатуурхаагүй. Би харанхуй шөнө гэрээсээ гарч, шөнө гэртээ харьж, нар үзэхгүй ажил хийдэг. Ажил гэр хоёрын хооронд унадаг машин байсан. Хуучны машин ч гэсэн мотор корпыг нь сольсон машин байсан. Ослын үед миний машины аваарын дэр бүгд ажилласан. Шүүгдэгчийн унаж явсан машины аваарын дэр нь ажиллаагүй. Гол хохирол нь миний машинд гарсан. Надтай яагаад уулзахгүй байсан юм бэ. Би шөнө орой ажлаасаа дуудагдахад таксигаар явдаг. Ослоос хойш 3 сарын хугацаанд учирсан хохирлыг нэхэмжлээгүй. Осол болсны маргааш нь ажилтай байсан.Машины хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

8.Шүүгдэгч Д.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрт сонсгож байгаа зүйл ангитай холбоотой санал хүсэлт алга, тиймээс өөрийн гаргасан үйлдлийг зөвшөөрч гэмшиж байна. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 22 цаг 30 минутын үед 10 дугаар хорооллын нэг пабд 2 найзын хамт 1 шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад найзыгаа хүргэж өгөхөөр машинаа жолоодож явах үедээ 01 цаг 40 минутын орчимд СХД-ийн 18 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн урд замд Төрийн банкнаас зээлээр авсан өөрийн эзэмшлийн Тоёота Кролла Румион маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ эсрэг урсгал сөрж яваад Тоёота Харриер маркийн , Мазда Демио маркийн улсын дугаартай автомашинуудыг мөргөж улмаар тус автомашинд зорчиж явсан Х.гийн эрүүл мэндэд хохирол учруулсан. Гэтэл гэнэт урдаас хурц гэрэл туссан, тэгэхээр нь би тооромзоо гишгэх гэтэл андуурч хаазаа гишгээд сандарсандаа дээрх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн. ... би хохирогч иргэний нэхэмжлэгч нарын шүүхээс тогтоож өгсөн хохирлыг болон цаашид гарах эмчилгээ, бусад зардлыг төлөхийг зөвшөөрч байна ... Хэрэг гарсан нь 100 хувь миний буруу. Хэрэг гарснаас хойш Harrier маркийн тээврийн хэрэгслийн 2.750.000 төгрөг, хохирогч Х.д 921.160 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.д 300.000 төгрөг, үлдсэн 3 тээврийн хэрэгслийн ачилт, оношлогоонд 3.000.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан. Шүүхийн тогтоосон хохирлыг төлөхөөр бэлэн 1 сая төгрөг авчирсан байна. Цаашид гарах зардлыг шүүхийн тогтоосон баримтын хүрээнд төлнө. Хохирогч, иргэниий нэхэмжлэгч нараас авчирсан баримтуудыг үзэхэд хуурамч баримт байх тул шүүхээс тогтоосны дагуу гарсан зардлыг төлнө гэх мэдүүлэг /1 хх 108-109 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

9.Гэрч Р.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 01 цаг 40 минутын орчимд нөхрийн хамт Мазда Демио маркийн улсын дугаартай автомашинаар Баянхошуунаас яармаг явж байсан юм. Энэ автомашиныг манай нөхөр жолоодож явсан юм. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сансар үйлчилгээний төвийн урд замаар эргэх гээд явж байтал өөдөөс урсгал сөрөөд нэг автомашин ороод ирсэн. Тэгээд манай нөхөр тормоз гишгэхэд автомашины урд талаас ирж мөргөсөн. Хүүхэд уйлаад сандраад мөн миний хөл чинэрээд босож чадахгүй байсан. Би мөргөсөн автомашины дугаарыг нь анзаараагүй. Хүрэн өнгийн автомашин байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй цаг агаар тогтуун байсан. Толгой өвдөөд байна. Би эмчийн бичиж өгсөн эм авч уумаар байна. Арын суудал дээр 4 хүн сууж явсан. Урд талд нөхөр хүүхдийн хамт явсан. Арын суудал дээр сууж явсан нэг эмэгтэйн толгой хагарсан гэсэн. Хамт явсан хоёр залуу гэмтээгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 29 х/,

 

10.Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр  болон ,  нарын хамт 20 цагийн орчимд Баянхошуунд айлд оччихоод 00 цаг өнгөрч байхад Баянхошууны эцэс дээрээс нь Мазда Демио маркийн дугаартай автомашин хөлслөөд 2019 оны 02 дугаар сарын 09-ний 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Сансар худалдааны төвийн урд замаар зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөс жип маркийн улаан өнгийн нэг автомашин хашлага мөргөөд ороод ирсэн. Тэгээд миний сууж явсан автомашины өөдөс мөргөсөн. Тэгээд би буугаад урд сууж хүүхдийг автомашинаас буулгаад хартал манай найз хүүхний толгой нь хагарсан цус гоожоод байсан. Тэгэхээр нь хоёр гараараа чимхээд цусыг нь тогтоож байтал өөдөс мөргөсөн автомашинаас жолоочоос гадна нэг согтуу хүүхэн бууж ирээд баахан хэл амаар доромжилчихоод зам хөндлөн гараад яваад өгсөн. Тоёота Королла маркийн дугаартай автомашин эхлээд хайс мөргөөд дараа нь гэрлэн дохион дээр зогсож байсан Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашин мөргөөд дараа нь миний сууж явсан автомашиныг мөргөсөн байсан. Удалгүй 103-н автомашин ирээд Мазда автомашины жолоочийг эхнэр хүүхдийн хамт мөн манай найз хүүхэн г авч явсан.  бид хоёр араас нь такси бариад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод эмчид үзүүлсэн. гийн нуруу толгой дал зэрэг хэсгүүдэд гэмтэл учирсан. Мөн , ын нарын хөл нь хавдсан байсан. Автомашины урд бүхэлдээ эадэрсэн байсан. Жолооч нь шал согтуу байсан. Мөн хажууд нь сууж явсан хараагүй. Гэмтсэн хүн байхгүй. Тэр мөргөсөн автомашины урд хэсэг бүхэлдээ эвдэрсэн харагдсан. Би эмчид үзүүлсэн. Тухайн үед рентгэн зураг авахуулахад ил харагдах гэмтэлгүй, ын хөл нь хавдсан байсан. Өөр ил харагдах биед учирсан гэмтэл байхгүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 31-32 х/,

11.Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2019 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 01 цаг 40 минутын үед Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашинаа жолоодон Сонгинохайрхан дүүргийн 18 хороо Сансар худалдааны төвийн урд замаар таван шараас нүхтийн ам орохоор эхнэрийн хамт явсан. Тэгээд таван шарын уулзвар дээр очоод зорчих хэсгийн гуравдугаар эгнээнд сонсголон чигтээ эргэхээр гэрэл дохио хүлээгээд зогсож байтал өөдөс хурц гэрэл гарч ирээд зорчих хэсгийн голын төмөр хайс хуйлраад улбар шар өнгийн автомашин урсгал сөрж орж ирээд миний автомашины урд хэсэг болон хойд хэсгийг мөргөөд төмөр хайс хамаад араас ирж явсан Мазда демио маркийн автомашины урд хэсгийг очиж мөргөөд тулаад зогссон. Тэгээд зугтах оролдлого хийхээр нь би очиж хартал 40 орчим насны эмэгтэй жолоон дээр суусан амнаас нь архи үнэртэж байсан. Тэгтэл ар болон урд талын суудлаас нь хоёр хүн гараад зугтаасан. Би жолоочийн түлхүүрийг нь салгаж аваад мөргөсөн автомашины дотор хүүхэд орилоод байхаар нь очтол арын суудалд суусан хүүхэд тэвэрсэн эмэгтэй шоконд орсон хүүхдийн толгойноос нь цус гарсан байсан. Мазда Демио маркийн автомашины жолооч ослын улмаас урд шилээ мөргөсөн жолооны хүрдээ дэрлэсэн байдалтай байсан. Би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн. Эхлээд өөдөөс хурц гэрэл орж ирээд сайн харж чадаагүй. Ард өөр автомашин мөргөлдсөн байхаар нь очиход Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашин байсан. Би нэмэлт гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Манай дүү гийн автомашин байгаа юм. Цагаан сараар түр унасан юм. Манай эхнэр болон миний толгой өвдөөд байна. Автомашины хохирол барагдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /1 хх 34-35 х/,

  12.Гэрч Ж.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид хоёр найзууд байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд уулзаад пабад сууж 0.5 граммын архи аваад 3 цаг орчим хиртэй суусан. Тэгээд толгойт руу айлд очихоор явсан. Тэгээд толгойтод очиход хүнгүй байхаар нь буцаад хотын төв рүү явсан. Би Тоёота Королла маркийн улсын дугаартай автомашины арын суудалд сууж явснаа унтсан байсан.  жолооны ард сууж явсан. Тэгтэл түс тас хийх дуу чимээ гараад би урд суудлаа мөргөсөн. Юу болов гээд хартал миний сууж явсан автомашин Мазда Демио маркийн улсын дугаартай автомашины өөдөөс урсгал сөрж очоод мөргөсөн байсан. Миний толгой өвдөөд би тухайн үед шоконд орсон байсан. Тэгтэл Мазда Демио маркийн дугаартай автомашинаас нэг согтуу хүүхэн бууж ирсэнээ жолоочийг хэл амаар доромжлоод хэрэлдээд байсан. Удалгүй цагдаа нар ирэхээр нь би суугаад яваад өгсөн. Миний сууж явсан автомашин хэдэн км цагийн хурдтай явсныг мэдэхгүй байна.  бид хоёр л байсан. Тухайн үед бага зэрэг толгой өвдөөд байсан. Одоо зүгээр болсон. Миний биед гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 37 х/,

  13.Гэрч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019.02.08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхошууны эцсээс такси бариад яармаг руу явж байх үед Сонгинохайрхан дүүргийн нутагт эсрэг урсгалаас марк дугаарыг нь мэдэхгүй нэг машинтай согтуу эмэгтэй ирээд миний сууж явсан машиныг урдаас нь мөргөсөн. Тэгээд цагдаа ирж хэмжилт хийсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 217 х/,

14.Шинжээчийн 2172 дугаар дүгнэлт.

           1.Х.гийн биед хүзүүний 6-р нугаламын зуүн сэртэн, зүүн дал ясны далд кгарал, тархи доргилт, нүүр, хүзүү, доод мөчинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр , хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 40-41 х/,

15.Шинжээчийн 2295 дугаар дүгнэлт.

           1.Б.ы биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, гуя, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /1 хх 43 х/,

           16.Шинжээч эмч Г.Ханхүү: “2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэягийн 2295 дугаартай шинжээчийн дүгнэлг 1.Б.ы биед тархи доргилт, баруун, зүүн шилбэ, гуя, хэвлийд цус хураг^ бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” Гэх мэдүүлэг /1 хх 43 х/

 

           17.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 127 дугаар дүгнэлт:

1.Тоyota Согоllа Rumion маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн харэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2.Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3.Мазда Демио маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4.Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй ба осолд нөлөөлөхүйц зам, бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй зам байна” гэх дүгнэлт /1 хх 90-91 х/,

 

             18.“Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: Мазда Демио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 1.693.000 төгрөг /1 хх 57-59 х/

 

             19.“Итгэл Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: Тоёота Харриэр маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2.749.000 төгрөг, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 65-66 х/

 

            20.“Ухаа шүрт консалтинг ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан: “Үйтэн хуаран дээл 200,000 т,  эмжээр 100,000 т, хантааз магнаг торго 90,000 т, дээлний дотор 34,000 т, дээлний эмжээр хавчуурга 20,000 т, оёдлын хөлс 120,000 т, магнаг  эмжээрт хантаазны оёдлын хөлс 100,000 т, нийт 664,000 төгрөг /1 хх 233-234 х/,

 

            21.Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хайсны материал 2,48,400 т,  ажлын хөлс 670,059 т, тээвэр 50,000 т, нийт 2,868,459 төгрөг /1 хх 242 х/

 

22..Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /1 хх 6 х/

23.Д.ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: “1,94 хувийн согтолттой” /1 хх 8 х/

24.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 110 х/

25.Жолоочийн лавлагаа /1 хх 111 х/

26.Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хх  112 х/

27.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 113 х/

28.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 114 х/

29.Б., Х. нарын хохирлын баримтууд /1 хх 123-132, 159-162, 193, 230-231 х/

30.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хохирлын баримт /1 хх 210 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Д. нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 01 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансар үйлчилгээний төвийн урд замд Тоёота Королла” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Г.гийн жолоодож явсан Мазда Демио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч Х.гийн “... 01 цаг 40 минутын орчимд Сансарын үйлчилгээний төвийн урд замаар явж байтал өөдөс гэрэл гялсхийн түс тас хийх чимээ гарсан. Тэгтэл манайхны нэг нь урдаас урсгал сөрөөд автомашин мөргөчихлөө гэж хэлсэн. Миний духнаас цус гоожоод ямар автомашинууд хоорондоо мөргөлдсөнийг харж чадаагүй. Би арын голын суудал дээр сууж явсан юм. Удалгүй гэмтлийн эмнэлэг дээр ирээд оёдол тавьсан. Эмч үзээд хөмсөг задарсан байна гээд оёо тавьсан. Мөн хүзүүний 6 дугаар үений сэртэн яс хугарсан, зүүн талын дал хугарсан, хоёр хөлийн зөөлөн эд гэмтсэн байна гэсэн. Дараа нь нарийн мэргэжлийн шинжилгээ өгөхөд баруун тархиндаа хаван хавдар ихтэй цус хуралттай байна гэж хэлсэн. Мөн баруун чихний араас хоолой хүртэл зөөлөн эд гэмтсэн байна гэж хэлсэн. Зүүн чихэнд их хэмжээний шингэн хурсан байна гэсэн ...” гэх мэдүүлэг /1 хх 15-17 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Б.ы “... Бид Баянхошуунаас Мазда Демио маркийн дугаартай автомашин хөлслөн зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр явж байтал өөдөс улаан өнгөтэй дугаартай автомашин мөргөсөн байсан. Би өөрийнхөө гар утсаар оролдоод явж байсан тул анзаараагүй. ... Рентген зураг авхуулсан. Комьпютерийн томографи толгой нуруундаа хийлгэсэн. Толгой хавантай доргилттой байна гэсэн. ... Осол гарсанаас хойш би огт ажилдаа яваагүй. Гомдолтой байна. Би өрх толгойлсон эмэгтэй. 4 хүүхдийн хамт түрээсийн байшинд амьдардаг. Ажилдаа явж чадахгүй болсны улмаас цалин огт авч чадаагүй. Эмнэлэгт хэвтэхдээ ор хоногийн мөнгө 32.500 төгрөг төлсөн. Сарын 150.000 төгрөгний түрээстэй. Би эрүүл мэндийн даатгалаар эмчид үзүүлсэн. Хэрэглээний зээлд 68.000 төгрөг сар болгон төлдөг. Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 22-23 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Г.гийн “Тоёота Харриер маркийн улсын дугаартай автомашиныг мөргөөд шууд өөдөс ирээд миний автомашиныг мөргөсөн, миний ар талд хоёр эрэгтэй хоёр эмэгтэй хүн суусан байсан. Тэд нарыг Баянхошуунаас аваад Яармаг хүргэж өгөхөөр явж байсан юм ...” гэх мэдүүлэг /1 хх 26-27 х/,

Шүүгдэгч Д.ын “... пабд 2 найзын хамт 1 шил 0.5 литрийн цагаан архи хувааж уугаад найзыгаа хүргэж өгөхөөр машинаа жолоодож явах үедээ 01 цаг 40 минутын орчимд СХД-ийн 18 дугаар хороо, Сансар үйлчилгээний төвийн урд замд Төрийн банкнаас зээлээр авсан өөрийн эзэмшлийн Тоёота Королла Румион маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон явах үедээ эсрэг урсгал сөрж яваад Тоёота Харриер маркийн , Мазда Демио маркийн улсын дугаартай автомашинуудыг мөргөж улмаар тус автомашинд зорчиж явсан Х.гийн эрүүл мэндэд хохирол учруулсан, би тоормозоо гишгэх гэтэл андуурч хаазаа гишгээд сандарсандаа дээрх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 108-109 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шинжээчийн 2172 дугаар дүгнэлт.

           1.Х.гийн биед “хүзүүний 6-р нугаламын зуүн сэртэн, зүүн дал ясны далд кгарал, тархи доргилт, нүүр, хүзүү, доод мөчинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан” гэх дүгнэлт /1 хх 40-41 х/,

           Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 127 дугаар дүгнэлт:

1.Тоyota Согоllа Rumion маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д. нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 дахь заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн харэгсэл жолоодох, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 11 дүгээр бүлгийн 11.5 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. ...” гэх дүгнэлт /1 хх 90-91 х/,

Д. “1,94 хувийн согтолттой” /1 хх 8 х/ гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болгоомжгүй үйлдэл, хүнийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, согтуурсан байсан зэрэг нь уг гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

Д. нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүй, эсрэг урсгал сөрсөн” зэрэг өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй хор уршигт хүргэсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Д. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ согтуурсан байсан нь согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Д.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал үндэслэлтэй.

           

Хохирлын талаар:

Ц.ийн эзэмшлийн автомашинд нийт 2,749,000 төгрөгний хохирол, Г.гийн эзэмшлийн Мазда Демио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1,693,000 төгрөгний хохирол, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд нийт 2,868,459 төгрөгний хохирол тус тус учруулсан, дээрх хүмүүс иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон.

 

Хохирогч Х.Бизьяа Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн зардал 550,000 т, тархины бичлэг 350,000 т, эм тарианы 21,600 т, эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэхэд гарсан бензиний зардлын 236,000 т, дээл, хантаазны үнэ 694,000 т, гар утасны 620,000 т, эмнэлгээс гадуур эмчилгээний 112,000 т, эргэлтийн хоол цайны өдрийн 20,000 төгрөг х 23 өдөр = 460,000 т, эмнэлэгт очиж үйлчилгээ авахад гарсан зардлын 92,000 т, өмгөөлөгчтэй хамт хоолонд ороход гарсан зардал 64,800 т, эм, эмчилгээний зардлын 1,699,390 /үүнд эрүүл мэндийн даатгалаас төлсөн 752,240 төгрөг орсон/ төгрөг нийт 4,899,790 төгрөг нэхэмжилснээс 921,600  төгрөг төлөгдсөн /2 хх 26 х/, үлдэгдэл 3,978,190 төгрөгнөөс эм, тарианы зардлын 930,750 т, дээл, хантаазны 694,000 т нийт 1,860,750 төгрөгийг гаргуулж,

эмнэлэгт хэвтэхэд ар гэрээс зарцуулсан эргэлтийн мөнгө 460,000 төгрөг, авто осолд орсны улмаас эрүүл мэндийн даатгалаас төлсөн 752,240 төгрөг, эмнэлэгт хэвтэж байхдаа алдсан гар утасны үнэ 620,000 т, гадуур эмчилгээ хийсэн, шүүх, цагдаагаар явсны зардал 112,000 т, 3 сарын 08-нд хүнтэй уулзаж зөвлөгөө авахад зарцуулсан хоол бусад зардлын мөнгө 64,802 төгрөг нийт 2,009,042 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн.

Даатгалаас төлсөн мөнгийг Даатгалын байгууллагын өмнөөс хохирогч Х.Бизьяа нэхэмжлэх эрхгүй, ар гэрийн эргэлт, гадуур эмчилгээний зардлууд нь баримтгүй /энэ талаар гаргаж өгөх баримт байхгүй гэсэн/, гар утас алдсан нь энэ хэрэгт хамааралгүй, хүнээс зөвлөгөө авахад зарцуулсан хоол бусад зардал бол зайлшгүй гарах зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Иргэний нэхэмжлэгч Б.ы эмчилгээний зардал 488,500 т, эм тарианы 9,500 төгрөг /1 хх 112 х/, бензиний зардал 36,000 төгрөг /1 хх 112 х/, хоёр сарын байрны түрээс 300,000 төгрөг нийт 834,000 төгрөг нэхэмжилснээс 300,000 төгрөг төлөгдсөн /2 хх 27 х/, эмчилгээний зардлын зөрүү 174,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.ы эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй хөнгөн гэмтэл учирсан бөгөөд уг гэмтлийн улмаас байрны түрээс төлөх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түрээсийн 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох.

 

Иргэний нэхэмжлэгч Г.гийн автомашинд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтээр 1,693,000 төгрөгөөр тогтоогдсон тул уг үнэлгээгээр тооцож,

Замын хашлагын нийт хохирол 2,868,459 төгрөгөөр үнэлэгдсэн тул уг үнэлгээгээр тооцож хохирлыг тус тус гаргуулахаар гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Үүнээс хохирогч Х.Бизьяа, иргэний нэхэмжлэгч Б. нарын хохирол төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Г.гийн хохирол 1,693,000 төгрөгөөс 1,100,000 төгрөг төлөгдсөн үлдэгдэл 593,000 төгрөгийг гаргуулах, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд учирсан хохирол 2,868,459 төгрөг төлөгдөөгүй тул дээрх хохирлуудыг энэ тогтоолоор гаргуулах.

 

Иргэний нэхэмжлэгч Б. өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү, бензиний зардлын, хохирогч Х.Бизьяа авто ослын улмаас цаашид гарах эрүүл мэндийн зардлын холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Г. эхнэр, охин хоёрынхоо эмнэлэгт үзүүлсний болон ойр зуурын эм тарианы зардал гэж 200 мянга гаруй төгрөг нэхэмжилсэн бөгөөд дээрх хүмүүс энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, энэ талаар хүсэлтээ гаргаагүй тул Г. тэдний өмнөөс нэхэмжлэл гаргах эрхгүй /энэ талаар баримт хэрэгт авагдаагүй/ учраас иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.ийн автомашинд учирсан  2,750,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудсан дахь баримтаар нотлогдон тогтоогдсон.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас чин санаанаасаа уучлалт гуйсан, хохирлыг төлсөн, цаашид ч гарах хохирлыг төлнө гэж байгаа тул хорихгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч Д.ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувьд хохирогчид учирсан баримтаар нотлогдож байгаа зардлыг төлсөн боловч хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй хэдий ч цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагуудыг хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 02 жилээр оногдуулж, түүнд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Олхонууд овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Д.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Д.т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.т мэдэгдсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.аас 593,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баянуулын 18-36 тоотод оршин суух, ЧБ64121119 регистрийн дугаартай иргэний нэхэмжлэгч Г.д, 2,868,459 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус олгож, Х.Бизьяагийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,009,042 төгрөгийг, Б.ы нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Х.Бизьяа, иргэний нэхэмжлэгч Б., Г. нар эрүүл мэндийн болон бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Д.ын иргэний болон жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ