Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: О.Сарангэрэл,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-,

Иргэний хариуцагч: Б.Г.Ш-/B.G-/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг,

Орчуулагч: Ч.Батчулуун,

Шүүгдэгч: Б.Б-, Л.Г.М-/L.G/, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бүрнээ, П.Төрбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Б.Б-, БНХАУ-н иргэн Л.Г.М-нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1702002090079 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б-, 1984 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш мэргэжилтэй, “Даймонд Гласс” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ......  тоот регистртэй,

     2. Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Л.Г.М-/L.G/, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын Тиан Жин хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, ....., ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .... ....... дугаар гадаад паспорттой,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б- нь өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Л.Г.М, мөн БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулсанаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Б.Б- нь БНХАУ-ын иргэн Л.Г.М, Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч БНХАУ-н иргэн Л.Г.М-нь өөрийн эхнэр Монгол Улсын иргэн Б.Б- болон БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулсанаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Л.Г.М-нь Б.Б-, БНХАУ-ын иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би анхнаасаа энэ хоёр хятад хүмүүсийг мэдэхгүй талаар хэлж байсан. Энэ хэрэг 11 хоногийн хугацаанд болсон. Манай бариа заслын төвийг түрээслэнэ гэж ирсэн хүмүүс байсан. Бариа заслын төвийг түрээсэлж байх хугацаанд посс машиныг авч явж байсан. Би олон удаагийн үйлдлээр карт уншуулсныг мэдээгүй. Надад тэр өдрийн орлого гэж Хаан банкнаас мессэж ирдэг. Харин хэдэн удаа гүйлгээ хийсэн талаар мэдээлэл ирдэггүй. Би хулгай, дээрэм хийж байгааг мэдээгүй. Би тухайн үед хулгай, дээрэм хийж байгааг мэдсэн бол ийм асуудалд орохгүй байх байсан. Би анх удаа посс машиныг хэрэглэж байсан болохоор ямар нэгэн юм болвол Хаан банкнаас хэлэх байх гэж бодож байсан. “We chat”-аар тэр баримтыг харсан гэж байна. Тухайн үед тэр хоёр хятад хүн үүнийг орчуулаад өгөөч гэхээр нь орчуулж өгч байсан. Энэ талаарх нотлох баримтыг би өөрөө байцаагчид аваачиж өгсөн...” гэв

Шүүгдэгч Л.Г.М-/L.G/-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 онд Монголоос Хятад руу гэр рүүгээ явж байхдаа Ц.Ж.И, Ф.Л.Жнартай танилцаад хоолонд ороод Монголд ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар ярьсан. Монголд саяхан массажны газар нээгээд янз янзын үйл ажиллагаа явуулдаг талаар хэлсэн. Нөгөө хоёр массажны газар ажиллуулдаг юм чинь посс машин олоод өгөөч гэж хэлсэн. Тэр хоёр хятад бариа заслын төвийг түрээсэлж ажиллуулна гэж хэлснээс биш ямар үйлдэл хийж байсан нарийн асуудлыг мэдэхгүй байна. Би олон жил Монгол Улсад амьдрахдаа хууль зөрчиж байсан үйлдэл байхгүй, ядуу хүмүүст туслаад явж байсан. Би нэг нутгийн хүмүүс гээд итгэж байсан. Тэгтэл хууль бус үйлдэл хийсэн байсан. Би посс машиныг аваачиж өгөөд тэр хүмүүс яаж хэрхэн ашигласныг сайн мэдэхгүй байна...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 хоногийн хугацаанд нийт 172.049.197 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Банкны хэллэгээр луйврын гүйлгээ гэж үздэг. Энэ луйврын гүйлгээг бариа засал массажны газрын посс машин дээр гарсан. Бариа заслыг ажиллуулж тусгай зөвшөөрөл авсан хүн бол иргэн Б.Б- юм. Б.Б- Хаан банканд посс машин авах талаар холбогдох баримт бичгүүдийг цуглуулж албан ёсоор хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу зөвшөөрөл өгч тухайн поссыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл посс машинаар гадаадын иргэдийн хуурамч картуудыг уншуулж онц их хэмжээний хохирол гаргаж, мөнгө авсан. 2017 оны 11 дүгээр сарын 18-наас эхлээд карт уншуулахдаа нийтдээ 39 хүний карт уншигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар банканд Б.Б-гийн зүгээс 64.391.160 төгрөгийг бэлнээр төлсөн. 172.000.000 төгрөгнөөс олон улсын визанаас шимтгэлийн 3% төлөгдөх 5.000.000 гаран төгрөг хасаад үлдэгдэл 167.712.439 төгрөгийн бодит хохирол банканд учирсан. 167.712.439 төгрөгнөөс 64.391.150 төгрөгийг хасахаар 103.321.289 төгрөг үлдэж байна. Б.Б-гийн битүүмжилсэн дансанд 23.120.137 төгрөг байгаа талаар “би энэ мөнгийг банкны хохирол төлнө” гэж мэдүүлэг өгсөн тул дансанд байгаа мөнгийг банкны хохиролд гаргуулж өгнө үү. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд нийтдээ 7 удаагийн гүйлгээгээр 79.915.300 төгрөгийг БНХАУ-ын иргэн Б.Г.Ш-ий данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг гүйлгээний хуулбарын дэс дарааллаар үзэхээр яах аргагүй банкнаас луйврын гүйлгээгээр хууль бусаар авсан мөнгө байдаг. Иймд 79.915.300 төгрөгийг Б.Г.Ш-ий дансанд өнөөдрийг хүртэл байгаа учраас энэ данснаас төлөгдсөн хохирлыг хасаад нийтдээ 79.990.142 төгрөгийг иргэний хариуцагч Б.Г.Ш-ий данснаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Иргэний хариуцагч Б.Г.Ш-/B.G-/-ны төлөөлөгч Ц.Одончимэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч Б.Г.Ш-ий дансыг битүүмжилсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б-, Л.Г.М-гэх хүмүүс посс машиныг аваад гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тодорхой байна. Шүүгдэгч нар гэмт үйлдлээс олсон мөнгөө Эрээн хотод юань болгож солиулахаар Туяа буюу Д.Ш.М-гэх БНХАУ-ын иргэнтэй танилцсан. Туяаг хэрэгт авагдсан нотлох баримтаар валют сольдог хүн гэдэг нь нотлогдож байна. Туяагаар Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг БНХАУ-ын юань болгож солиулж арилжуулсан. Үүний тулд ямар үйлдэл хийсэн юм бэ гэхээр Б-, Туяагаар арилжуулах Монгол төгрөгийг Б.Г.Ш-ий монгол дансанд шилжүүлдэг байсан. Б.Г.Ш-д мөнгө орж ирснийг Туяа мэдээд Л.Г.Мий хэлсэн дансанд шилжүүлдэг. Тэгэхээр Б.Г.Ш-бол мөнгө авсан этгээд биш харин мөнгийг дансаараа дамжуулсан. Түүний дансанд орсон мөнгө бол Б.Г.Ш-шударгаар олсон. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар тодорхой зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч байхыг зохицуулсан. Мөн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаар хуульчилсан. Б- болон Л.Г.М-нар мэдүүлэг өгөхдөө “Туяа гэх хүнийг огт танихгүй, харин Эрээн хотод очиход нэрийн хуудсыг нь аваад нэрийн хуудасных нь дагуу мөнгө шилжүүлсэн. Б.Г.Ш-ийг бол огт танихгүй” гэж удаа дараа мэдүүлэг өгсөн. Тэгэхээр эдгээр үйл баримтаас харахад Б.Г.Ш-бол ерөөсөө мөнгийг дамжуулж өгсөн шударга өмчлөгч буюу эзэмшигч байна. Гэтэл прокуророос Б.Г.Ш-ийг иргэний хариуцагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Хаан банк 79.000.000 гаран төгрөгийг Б.Г.Ш-ий данснаас авъя гэх байр сууриа илэрхийлж байгаа болохоос биш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Г.Ш-ээс мөнгө нэхээгүй, Б.Г.Ш-ээс ямар нэгэн мөнгө гаргуулахыг хүсээгүй. Гэтэл иргэний хариуцагчаар татсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хариуцагчаар заасан этгээдийг иргэний хариуцагчаар татах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Г.Ш-ямар журмаар тэр мөнгийг олоод хэнд хэрхэн дамжуулсан талаар тодорхой нотлогдож байна. БНХАУ-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхой ажиллагаануудыг явуулсан. Энэ ажиллагаагаар Л.Г.М, Б.Г.Ш-ээс мөнгө аваад хэрхэн цааш нь дамжуулаад зарцуулсан талаар тодорхой нотлогдож байна. Иргэний хариуцагчаар татахаасаа өмнө нь Б.Г.Ш-ий дансны зарлагыг хаах шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд “хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж зааснаар битүүмжлэх ёстой байсан боловч гэрчийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар Б.Г.Ш-бол гэмт хэрэгт оролцоогүй. Мөн өмгөөлөгчийн зүгээс тухайн хүний дансанд шударга бизнесийн зарчмаар орсон. Тэр орж ирсэн мөнгийг өгөх ёстой хүнд нь өгсөн талаар нотлох баримт байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан. Гэтэл Б.Г.Ш-энэ 79.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олоогүй. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Б.Г.Ш-ий дансанд орсон мөнгөнөөс хохирол төлүүлэх эрх зүйн үндэслэл огт байхгүй. Б.Г.Ш-ийг иргэний хариуцагчаар татсан, түүний зарлагын дансны хөдөлгөөнийг битүүмжилсэн, зогсоосон прокурорын үйл ажиллагаа хууль зөрчиж хийгдсэн ажиллагаа байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч нарын хийсэн үйлдлийг хариуцах ёсгүй этгээдээр хариуцуулах гээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй зүйл харагдаад байна. Иргэн бүр Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон шударга шүүхээр шүүлгүүлэх эрхтэй. Шүүхийн шийдвэр нотлох баримтыг үндэслээд хуулийг баримтлаад хууль ёсны шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар бол Б.Г.Ш-дансанд орж ирсэн мөнгийг гэмт хэргийн улмаас олоогүй. Харин шударга бизнесийн зарчмаар дансанд орсон мөнгийг цааш нь дамжуулсан талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хуулийн зохицуулалтын хувьд Б.Г.Ш-ийг иргэний хариуцагчаар татах, дансын битүүмжлэх, цаашлаад түүнээс хохирол гаргуулах хууль зүйн үндэслэл огт байхгүй гэж төлөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Б.Г.Ш-ийг иргэний хариуцагчаар татсан, дансны зарлагыг битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Монгол Улсын иргэн Б.Б- гэх эмэгтэй нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баяр” нэртэй бариа заслын газар ашиглахаар “Хаан банк”-наас төлбөрийн карт унших посс терминал төхөөрөмжийг “картаар үйлчлэх байгууллагатай хамтрах ажиллах” 17 дугаартай гэрээ байгуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийж карт уншуулж эхэлсэн байна. Тус посс терминал төхөөрөмжийг авсанаас хойш өдөр бүр олон удаагийн карт уншуулах оролдлогууд хийгдсэн байна. Тухайн карт уншуулах оролдлогуудаас нилээдгүй их хувь нь амжилтгүй болоод байсан байна. Ийм их хэмжээний оролдлого хийж мөн тэр оролдлого тус бүр нь амжилтгүй болоод байсан учраас манай банкны картын үйл ажиллагааны хэлтсээс иргэн Б.Б-тай 2-3 удаа холбогдож хийгдэж байгаа гүйлгээ амжилтгүй болж байгаа шалтгааны талаар асууж лавлахад тухайн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, өөрөө хийж байгаа талаар хариулсан байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр картын үйл ажиллагааны газраас иргэн Б.Б-гийн авсан пос терминал төхөөрөмжинд олон удаагийн сэжигтэй их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа болон амжилтгүй маш их гүйлгээний оролдлого хийгдэж байгаа талаар мэдэгдсэн юм. Түүний дагуу посс терминал төхөөрөмжинд холбосон Б.Б-гийн нэр дээрх 5170011158 дугаартай дансанд шүүлт хийхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд буюу 13 хоногийн хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээний оролдлогоор нь 172.049.197 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээний оролдлого нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.168 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11.088 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19.246.934 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 9.511.432 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.234 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 28.130 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 689 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.982.885 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 8.052.698 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 28.082.877 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19.790.978 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 54.628.510 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.379.976 төгрөгийн орлого орсон байсан. Энэ тухай нарийвчлан шалгахад Б-гийн посс терминал төхөөрөмжинд нийт 506 удаа 248 ширхэг картыг уншуулан 1.032.763.187 төгрөгийг дансанд оруулах оролдлого хийсэн байсан. Түүнээс нь 178 удаагийн оролдлогоор 39 хүний мэдээлэл суусан карт амжилттай уншигдаж 13 удаагийн гүйлгээгээр 172.049.197 төгрөг Б.Б-гийн дансанд орсон. Энэ ямар учиртай гэхээр нэг өдөрт посс терминал төхөөрөмжинд уншигдсан нийт мөнгөн дүнг тухайн өдрийнхөө орой нь иргэний дансанд орлогоор тооцож гүйлгээ хийгддэг юм. Тэгээд 13 удаагийн гүйлгээ болж харагдаж байгаа. ...нийт 39 ширхэг хуурамч картаар, 178 удаагийн оролдлого 13 удаагийн гүйлгээгээр 172.899.422 төгрөгийг банкнаас хувийн дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс олон улсын картын шимтгэл гэж гүйлгээний шимтгэл 3 хувь буюу 5.186.983 төгрөгийг суутгаад одоо бодитоор 167.712.439 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 204-205/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Баярааг буусны дараа Б- “Хаан банк”-наас над руу залгаад манай компанийн пос машин дээр программын шалгалт хийх гээд байна, аваад ирээч” гэсэн тэгээд надаас “яах вэ” гэхээр нь “би аваачаад үзүүлчихье” гэсэн. Тэгээд бид хоёр 10 дугаар хороолол ороод нэг байранд очсон. ...Тэнд нь 2 хятад хүн байсан. Тэндээс Б- Хаан банкны посс машинаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 208-209/,

Гэрч Ч.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байх орой 18 цагийн үед над руу утсаар залгаад намайг Эрээн хот руу юм хүргэж өгөх ажилтай болчихлоо, Б- захиралтай уулзаад юмаа аваад Амгалангийн тэндээс вагоны билет аваад яваад ир гэсэн. Тэгээд тэр оройноо 13 дугаар хороололд байрлах Ногоон төгөл хотхонд Б- захирлаас очиж жижиг ногоон ууттай зүйл авсан. Тэгээд түүнийг аваад вагонд суугаад 17-ны өглөө Замын Үүдэд очиж Эрээн гараад Л.Г.М-захиралд нөгөө ногоон ууттай зүйлийг аваачиж өгсөн. Миний тухайн үед аваачиж өгсөн зүйлийг сүүлд хоол идэж байхад Л.Г.М-захирал авч гараад буцаж орж ирэхэд задалсан байхыг харсан. Тэгэхэд тэр зүйл нь нэг посс машин байсан. Тэгээд хоол идсэний дараа 11 цаг 40 минутын үед надад посс машиныг буцааж өгөөд Монгол руу аваад яв Б-д аваачиж өг гэсэн. Тэгээд би тухайн зүйлийг өөрийнхөө үүрч байсан цүнхэндээ хийгээд аваад явсан. Монголд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд 19-ний өглөө Б- захиралд өгсөн. Л.Г.М-надад тэр посс машин өгч явуулахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй, харин намайг хоол идэж байхад “сууж бай, манай 2 найз энд байгаа, оччихоод ирье” гээд ногоон ууттай зүйлийг аваад гарсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б- захирал яв гэсний дагуу дахиад посс машин аваад Эрээн хот руу явсан. Тэгээд Л.Г.Мтэй “ви” чатаар холбогдож хэнд өгөх талаар асуусан. Тэгэхэд намайг дээр ирсэн буудал дээрээ буугаад байж бай, чамаас хүн юм авна гэсэн. Эрээн хотод очоод 2 Хятад иргэнд өгч явуулсан зүйлийг өгсөн. Тэр үед нь задлахад хаан банкны посс машин байсан. Миний уулзаж юм өгсөн хүмүүс нь 2 Хятад иргэн байсан. Нэг нь нүдний шилтэй шивээстэй хүн байсан. Нөгөөдөх нь халимаг үстэй 170 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 210-211/,

Гэрчээр Б.Г.Ш-/B.G-/-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Таны асуугаад байгаа Б- гэдэг хүнтэй манай Дун Шао Мэй харьцдаг гэж байсан. Манай дүү надаас 2016 онд байхаа “ахаа таны дансыг ашиглаад хааяа хүнээс мөнгө авч байя” гэж гуйсан юм. Тэгээд би зөвшөөрсөн байсан. Дүүгээсээ миний дансанд орсон мөнгөний талаар асуухад нөхөр нь Тиан Жианы хүн Б- гэх 99081878 гэсэн монгол утасны дугаартай, 13820998652 гэсэн Хятад утасны дугаартай хүнээс шилжүүлэн авч Луй Кун гэх хүний 62284800186005136572 дугаарын Тариалан банкны данс руу юань болгоод шилжүүлдэг гэж хэлсэн. ...Миний дансанд мөнгө орсон үед надаас утасдаж асуудаг. Тэгээд мөнгө орсон байна гэж хэлдэг. Тэгээд өөрийн эхнэр лүүгээ хэлээд тэндээс нь юань болгоод өгдөг. ...Б-гийн шилжүүлсэн нийт 79.945.200 төгрөгийг 190 гаруй мянган юань болгоод Д.Ш.М-данс руу шилжүүлсэн. Заримыг нь бэлэн мөнгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 219-220/,

Гэрч Э.У-мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын дундуур байхаа манай ажилтан Ц.Г-поссын тайлангуудыг татан аваад хянаж байх явцдаа иргэн Б-гийн авсан посс терминал төхөөрөмжинд өндөр дүнтэй гүйлгээ их хийгдсэн байхаар нь сэжигтэй гүйлгээ гэж таамаглаад тус төхөөрөмжийг авсан байранд нь очиход тодорхойгүй хаягтай байсан бөгөөд уулзаж чадаагүй юм. Тэгээд буцаж ирээд харилцагчийн мэдээллийн дагуу би Б-тай гар утсаар нь холбогдож та посс машин авсан байна, хэвийн ажиллаж байгаа юу, ашиглаж чадаж байгаа юу зэрэг тойруу маягаар байрлах хаягийг амаар асууж тодруулахаар поссын цаас хүргэж өгөх гэсэн юм, байршлаа хэлээд өгөөч гэхэд өөдөөс посс хэвийн ажиллаж байгаа, ашиглаж чадаж байгаа, манай ажилтнууд Хаан банкны тэрүүгээр зөндөө явдаг, цаас авчирч өгөх хэрэггүй, бид нар өөрсдөө авчихна гэсэн. Тэгэхээр нь би сүүлд их өндөр дүнтэй гүйлгээнүүд гараад байна, та гүйлгээг өөрөө хийж байгаа юу гэхэд тийм ээ, санаа зоволтгүй гэж хэлээд утсаа тасдсан. Ер нь яриа нь халгаахгүй, дурамжхан, ам таглах маягтай шууд юм асуухаар хэрэггүй, шаардлагагүй гээд л дургүйцсэн маягтай ярьж байгаад утсаа тасдсан. Тэгээд энэ асуудал сэжигтэй боллоо гэж үзээд өөрийн харилцах шууд удирдлагадаа мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227-228/,

Эрээн хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооноос БНХАУ-ын иргэн Д.С--с авсан тайлбарт: “...Монгол Улсын иргэн Байгальсайханы Б- Монгол дахь Хаан банкны 5013172072 тоот дансанд мөнгө хадгалуулсан. Нийтдээ 100 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг Тяньжин хүн над дээр ирж төгрөг солиулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Би түүнд ах Б.Г.Ш-ий дансны дугаарыг өгөөд, бид харилцан утас, ви чатны дугаарыг солилцсон. Энэ Тяньжин хүн мөнгөө ахын дансанд шилжүүлсний дараа надад хэлсэн. Би мөнгийг шалгасны дараа тухайн үеийн ханшаар юаниар солиод нөгөө Тяньжин хүний заасан Хятад данс руу шилжүүлсэн....Тэр Хятад хүний дугаар нь 13820998652, монгол дугаар нь 99081878. Энэ Тяньжин хүн 40 орчим насны эрэгтэй хүн. Монгол Улсад байнга амьдардаг, Монгол эхнэртэй, 2 монгол хүүхэдтэй. Над руу мөнгө шилжүүлсэн монгол хүн, тэр хүний монгол эхнэр байх...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 216-218/,

Сэжигтнээр Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн 70020802 дугаартай посс терминал төхөөрөмж нь “Баяр” засал дээр байдаг. Тэгэхдээ би бариа засал дээр нэг их очоод байдаггүй юм. Тухайн поссын машиныг манай нөхөр Л.Г.М-ашигладаг. Тэгэхдээ цаашаа хэнд өгдөг, ямар зориулалтаар ашигладаг талаар сайн хэлж мэдэхгүй юм. Манай нөхөр надад хэлэхдээ “миний таньдаг хүн кредит карттай учраас АТМ-д уншуулж бэлэн мөнгө авч болохгүй байна гэнээ, тэгээд поссын машинаа ашиглуулаач, уншуулсан мөнгөнийхөө 2 хувийг өгье гэж байна. Тэгэхээр яах уу гэж асуухаар нь хэн хэндээ ашигтай юм бол өөрөө л мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгэхдээ би тухайн үед дээрх гүйлгээг хийх гэж байгаа манай нөхрийн танил нь хуурамч карт буюу өөр хүмүүсийн картын дугаарын мэдээллийг ашиглаж мөнгө авч байгаа гэж огт мэдээгүй. ...ямарч байсан би нэг хүнтэй нь гар утсасныхаа “ви чат”-р холбогдож ярьж байсан. Тэр хүн надаас посс дээр хийж байгаа гүйлгээний утгыг гэрэл зургаар авч явуулан, би тайлбарыг нь хэлж өгч байсан юм. Надтай “ви чат”-р холбогдсон БНХАУ-ын иргэн эрэгтэйг манай нөхөр надтай холбож өгсөн. Учир нь тэр хүн поссын гүйлгээний талаар манай нөхрөөс асуудаг юм шиг байгаа юм. Тэгээд манай нөхөр мэдэхгүй байсан учраас намайг тайлбарлаад өг гэж хэлээд над руу “ви” чатын хаягийг нь явуулсан. Би посс терминал төхөөрөмжөөр уншуулж байгаа гүйлгээг тайлбарлаж хэлж өгдөг байсан. Учир нь заримдаа амжилтгүй гүйлгээ хийгддэг байсан юм шиг байгаа юм. Миний данс руу орсон мөнгийг манай нөхөр дансны дугаар өгөөд тийшээ шилжүүлчих гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө өгсөн дансны дугаар руу хийдэг байсан. Би БНХАУ-ын Эрээн хотод валютын ченж хийдэг гэх Өвөр Монгол Туяа гэх иргэний Хаан банкны 5013172072 дугаартай данс руу мөнгө шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

Сэжигтнээр Л.Г.М-/L.G/-ны “...Тухайн үед өөрийгөө Cao Junying гэж танилцуулж байсан бөгөөд намайг ямар ажил хийдэг талаар асуухаар нь “Монгол улсад шилэн фасадны үйлдвэрлэл явуулдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийгээ ямар ч гэсэн шинээр үүсгэн байгуулсан уламжлалт бариа заслын төвдөө ажлын хэрэгцээгээр Хаан банкнаас посс терминал төхөөрөмж захиалаад авчих гэж хэлсэн. Үүний дагуу манай эхнэр Б-, Хаан банкнаас посс терминал төхөөрөмж захиалаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөр дээрээ хүлээж аваад Эрээнд байрлаж байсан Cao Junying, Fu Lianjiang нар руу өгч явуулсан. Тухайн үед би өөр газар байсан болохоор тэр хоёртой уулзаж чадаагүй юм. Тэгээд хэд хоногийн дараа Эрээн хотод очоод Cao Junying, Fu Lianjiang нартай өөрийн биеэр уулзахад “таны явуулсан посс терминал төхөөрөмжөө аваад Эрээн хот руу явуулчих” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө Эрээн хотод байгаагүй учраас Cao Junying, Fu Lianjiang нарын байрлаж байсан зочид буудлын хаягийг нь зааж өгөөд замын унаагаар өгч явуулсан байсан. Тэгээд би хэд хоногийн дараа өөрөө Эрээн хотод очоод Cao Junying, Fu Lianjiang нартай уулзаад дансанд орж ирсэн мөнгийг эхнэрийн дансаар Эрээн хотод валют арилжааны ченж хийдэг Туяагийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Cao Junying, Fu Lianjiang нарын хамт Монголд орж ирээд тэр өдрөө бид 3 манай ажлын оффист унтаж амарсан. Маргааш өдөр нь Cao Junying, Fu Lianjiang нар надаас посс терминал төхөөрөмжийг аваад Б-гийн данс руу их бага хэмжээгээр ойролцоогоор 140.000.000-150.000.000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгөний 17 хувь болох 25.000.000-30.000.000 төгрөгийг би хувьдаа аваад компанийн ажилчдын цалинг бэлнээр тараасан. Энэ байдал ойролцоогоор 7 хоног үргэлжилсэн ба Cao Junying, Fu Lianjiang нар нь дээрх мөнгийг посс терминал төхөөрөмжийг ашиглуулсаны оронд надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 11-12/,

Яллагдагч Ц.Ж.И /Cao Junying/-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Л.Г.М, Фү бид хоёрыг Монгол улс руу карт уншуулж мөнгө олно гэж дагуулж ирсэн. Ф.Л.Ж/Fu Lianjiang/ нь пос машинд карт уншуулдаг байсан. Би тухайн баримтыг нь гар утсаараа зургийг авч хооронд нь дамжуулдаг байсан. Энэ хэргийг үйлдэх асуудлыг Л.Г.М-зохион байгуулсан. Посс машин болон картыг Л.Г.М-олж өгсөн. Тэр карт болон посс машиныг цагдаад баригддагийн орой Л.Г.М-эхнэр болон бас нэг Монгол эмэгтэй гурвуулаа ирээд аваад явсан. Тэгээд тэр шөнө цагдаад баригдсан. Л.Г.Мий авчирсан картууд нь албан ёсны гадаадын банкны картууд байсан. 2-3 ширхэг картыг авчирч өгсөн. Тухайн картууд нь соронзон туузтай болон чиптэй картууд байсан. Хятад улсад байхад бид нарт тэр картуудыг өгсөн. Тухайн картуудыг уншуулсан мөнгөнөөс би нэг ч юань аваагүй. Л.Г.М-нь байрлах байр, хоол унд, бүгдийг нь даана гэж хэлж бид хоёрыг авчирсан боловч байр хоол даагаагүй, мөнгө өгөөгүй. Бүр сүүлдээ хоолгүйдээд бид хоёр өөрсдийн картаараа АТМ рүү очиж уншуулан мөнгө авсан. ...Эрээн хотод анх уулзахад Л.Г.М-эхнэрийнхээ хамт очиж уулзахдаа эхнэр нь Монгол Улсын Хаан болон өөр нэг банкинд танил найзтай тэгээд тухайн хүмүүст посс машин захиалсан байгаа гэж ярьж байсан. Анх Л.Г.М-бид хоёрыг Монголд авчрахдаа хэдэн төгрөг олохоо мэдэхгүй байна. Олсон мөнгөнөөсөө тодорхой хувийг өгнө гэж байсан. Би Фугийн карт уншуулсан байдлыг гар утсаараа авч тухайн хүмүүстэй харьцаж байсан чат байгаа юм. Посс машин дээр карт уншуулахад мэдээлэл нь Монголоор гарч ирээд байсан. Тэгээд тэр ямар учиртай талаар Л.Г.М-болон түүний эхнэртэй харьцаж асууж байсан. ..Л.Г.М-нь өдөрт 5-6 картыг бид хоёрт авчирч өгдөг байсан. Тэгээд өдөр өдөрт нь Л.Г.М-нь карт болон баримтыг нь нягтландаа аваачиж өгнө гээд аваад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 114-116/,

Яллагдагч Ф.Л.Ж/Fu Lianjiang/-ны “...Тэгээд хамт хоол идсэний дараа Л.Г.М-нь Цаод жижиг саарал өнгийн Хаан банкны посс машин, мөн 4-5 ширхэг банкны карт болон өөр бусад картуудыг өгсөн. Тэгэхдээ бүгдээрээ нэг нутгийн хүмүүс байна, ахдаа туслаарай, хэзээ хэдэн төгрөг уншуулахыг би хэлнэ, та нар хэлсэн дүнгээр нь картаа уншуулаарай гээд өгсөн. Банкинд манай танил хүн байгаа, тиймээс санаа зоволтгүй уншуул гэж хэлсэн. Тухайн үед утсаар яриад хэдэн цаг, минутанд хэдэн төгрөг уншуулахыг Цаод хэлдэг байсан. Тэгээд тэр үед нь картыг уншуулаад гарсан нарийн цаасыг нь зургаар авч үзүүлдэг байсан. Л.Г.М-картаа өгөөд уншуулсныхаа дараа маргааш өглөө нь ирээд картаа аваад явдаг байсан. Тэгээд маргааш өдөр юм уу, орой нь хоол идэх гээд уулзахаараа нөгөө авч явсан картуудаа эргүүлэн өгдөг. Мөн дээр нь дахиад өөр картуудыг нэмж өгдөг байсан. Монголд ирсэнээс хойш 5-6 хоног ийм байдалтай үргэлжилсэн. Өдөрт хэдэн карт уншуулсаныг хэлж мэдэхгүй байна. Цао тэр картуудыг уншуулдаг байсан. Янз янзын картууд байсан. Туузтай болон чиптэй картууд байсан, өнгө нь бол янз бүрийн өнгөтэй байсан. ...Л.Г.М-нь эхлээд 4-5 ширхэг карт өгдөг байсан. Тэгээд маргааш нь дахин карт өгөхдөө нөгөө урьд өдөр нь өгсөн карт дээрээ дахиад л нэмээд 7-8 цэнхэр, хөх, алаг, хар эрээн өнгийн картуудыг өгдөг байсан. Зарим нэг карт дээрээ Виза, Мастер гээд бичигтэй байсан. Бусдыг нь бол мэдэхгүй. Нийт хэдэн төгрөг уншуулсанаа мэдэхгүй байна. Тухайн үед тэдэн төгрөг уншуул гэдэг байсан. Тэрийг нь уншуулдаг байсан. Картуудыг уншуулсаных нь төлөө мөнгө өгнө гэдэг байсан. Урьдчилж мөнгө аваагүй, яг дууссаныхаа дараа мөнгийг нь өгнө гэж байсан..” гэсэн мэдүүлэг /хх 2-н 129-130/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өргөдөл /хх 1-н 9/, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /B6G-/ /хх 1-н 11-33, 3-н 27-77/, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Б.Б-/ /хх 1-н 34-43, 3-н 1-26, 162-164/, 70020802 терминал дугаартай Баяр саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг КҮБ дээрх картын сэжигтэй гүйлгээний мэдээлэл /хх 1-н 44-54/, Сэжигтэй гүйлгээ хийгдсэн картуудын ПИН дугаар /хх 1-н 55-67/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 68-72, 176-177/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 73-83/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 84-85, 175/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 87-92, 93-163/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 178/, нэгжлэг хийх тухай прокурорын тогтоол, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 179-190/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх 1-н 192, 199-200/, шинжээчийн дүгнэлт /хх 1-н 247-248/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 169-170, 172-181, 3-н 147, 174-185/, мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын тогтоол /хх 3-н 98-130, 145/, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоол /хх 4-н 131, 136, 139/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх 4-н 81/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг гэсэн зүйл анги байхгүй бөгөөд дээрх техникийн шинжтэй алдааг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт гэж зөвтгөх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Б-, БНХАУ-ын иргэн Ли Гуй Мин нар нь БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулсанаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Б.Б-, БНХАУ-н иргэн Л.Г.М-нар нь Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан тус тус гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн: “...Монгол Улсын иргэн Б.Б- гэх эмэгтэй нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баяр” нэртэй бариа заслын газар ашиглахаар “Хаан банк”-наас төлбөрийн карт унших пос терминал төхөөрөмжийг “картаар үйлчлэх байгууллагатай хамтрах ажиллах” 17 дугаартай гэрээ байгуулсан. ...Тус пос терминал төхөөрөмжийг авсанаас хойш өдөр бүр олон удаагийн карт уншуулах оролдлогууд хийгдсэн байна. Тухайн карт уншуулах оролдлогуудаас нилээдгүй их хувь нь амжилтгүй болоод байсан. Ийм их хэмжээний оролдлого хийж мөн тэр оролдлого тус бүр нь амжилтгүй болоод байсан учраас манай банкны картын үйл ажиллагааны хэлтсээс иргэн Б.Б-тай 2-3 удаа холбогдож хийгдэж байгаа гүйлгээ амжилтгүй болж байгаа шалтгааны талаар асууж лавлахад тухайн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, өөрөө хийж байгаа талаар хариулсан байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр картын үйл ажиллагааны газраас иргэн Б.Б-гийн авсан пос терминал төхөөрөмжинд олон удаагийн сэжигтэй их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа болон амжилтгүй маш их гүйлгээний оролдлого хийгдэж байгаа талаар мэдэгдсэн юм. Түүний дагуу пос терминал төхөөрөмжинд холбосон Б.Б-гийн нэр дээрх 5170011158 дугаартай дансанд шүүлт хийхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд буюу 13 хоногийн хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээний оролдлогоор нь 172.049.197 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээний оролдлогоор 172.049.197 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. ...Б-гийн пос терминал төхөөрөмжинд нийт 506 удаа 248 ширхэг картыг уншуулан 1.032.763.187 төгрөгийг дансанд оруулах оролдлого хийсэн байсан. Түүнээс нь 178 удаагийн оролдлогоор 39 хүний мэдээлэл суусан карт амжилттай уншигдаж 13 удаагийн гүйлгээгээр 172.049.197 төгрөг Б.Б-гийн дансанд орсон. Энэ ямар учиртай гэхээр нэг өдөрт пос терминал төхөөрөмжинд уншигдсан нийт мөнгөн дүнг тухайн өдрийнхөө орой нь иргэний дансанд орлогоор тооцож гүйлгээ хийгддэг юм. Тэгээд 13 удаагийн гүйлгээ болж харагдаж байгаа. ...нийт 39 ширхэг хуурамч картаар, 178 удаагийн оролдлого 13 удаагийн гүйлгээгээр 172.899.422 төгрөгийг банкнаас хувийн дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс олон улсын картын шимтгэл гэж гүйлгээний шимтгэл 3 хувь буюу 5.186.983 төгрөгийг суутгаад одоо бодитоор 167.712.439 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 204-205/, гэрч Б.Ц-ын: “...Баярааг буусны дараа Б- “Хаан банк”-наас над руу залгаад манай компанийн пос машин дээр программын шалгалт хийх гээд байна, аваад ирээч” гэсэн тэгээд надаас “яах вэ” гэхээр нь “би аваачаад үзүүлчихье” гэсэн. Тэгээд бид хоёр 10 дугаар хороолол ороод нэг байранд очсон. ...Тэнд нь 2 хятад хүн байсан. Тэндээс Б- Хаан банкны пос машинаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 208-209/, гэрч Ч.Б-ы: “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байх орой 18 цагийн үед над руу утсаар залгаад намайг Эрээн хот руу юм хүргэж өгөх ажилтай болчихлоо, Б- захиралтай уулзаад юмаа аваад Амгалангийн тэндээс вагоны билет аваад яваад ир гэсэн. Тэгээд тэр оройноо 13 дугаар хороололд байрлах Ногоон төгөл хотхонд Б- захирлаас очиж жижиг ногоон ууттай зүйл авсан. Тэгээд түүнийг аваад вагонд суугаад 17-ны өглөө Замын-Үүдэд очиж Эрээн гараад Л.Г.М-захиралд нөгөө ногоон ууттай зүйлийг аваачиж өгсөн. Миний тухайн үед аваачиж өгсөн зүйлийг сүүлд хоол идэж байхад Л.Г.М-захирал авч гараад буцаж орж ирэхэд задалсан байхыг харсан. Тэгэхэд тэр зүйл нь нэг пос машин байсан. Тэгээд хоол идсэний дараа 11 цаг 40 минутын үед надад пос машиныг буцааж өгөөд Монгол руу аваад яв Б-д аваачиж өг гэсэн. Тэгээд би тухайн зүйлийг өөрийнхөө үүрч байсан цүнхэндээ хийгээд аваад явсан. Монголд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд 19-ний өглөө Б- захиралд өгсөн. Л.Г.М-надад тэр пос машин өгч явуулахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй, харин намайг хоол идэж байхад “сууж бай, манай 2 найз энд байгаа, оччихоод ирье” гээд ногоон ууттай зүйлийг аваад гарсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б- захирал яв гэсний дагуу дахиад пос машин аваад Эрээн хот руу явсан. Тэгээд Л.Г.Мтэй “ви” чатаар холбогдож хэнд өгөх талаар асуусан. Тэгэхэд намайг дээр ирсэн буудал дээрээ буугаад байж бай, чамаас хүн юм авна гэсэн. Эрээн хотод очоод 2 Хятад иргэнд өгч явуулсан зүйлийг өгсөн. Тэр үед нь задлахад хаан банкны пос машин байсан. Миний уулзаж юм өгсөн хүмүүс нь 2 Хятад иргэн байсан. Нэг нь нүдний шилтэй шивээстэй хүн байсан. Нөгөөдөх нь халимаг үстэй 170 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 210-211/, гэрчээр Б.Г.Ш-/B.G-/-ны: “...Таны асуугаад байгаа Б- гэдэг хүнтэй манай Дун Шао Мэй харьцдаг гэж байсан. Манай дүү надаас 2016 онд байхаа “ахаа таны дансыг ашиглаад хааяа хүнээс мөнгө авч байя” гэж гуйсан юм. ...Дүүгээсээ миний дансанд орсон мөнгөний талаар асуухад нөхөр нь Тиан Жианы хүн Б- гэх 99081878 гэсэн Монгол утасны дугаартай, 13820998652 гэсэн Хятад утасны дугаартай хүнээс шилжүүлэн авч Луй Кун гэх хүний 62284800186005136572 дугаарын Тариалан банкны данс руу юань болгоод шилжүүлдэг гэж хэлсэн. ...Миний дансанд мөнгө орсон үед надаас утасдаж асуудаг. Тэгээд мөнгө орсон байна гэж хэлдэг. Тэгээд өөрийн эхнэр лүүгээ хэлээд тэндээс нь юань болгоод өгдөг. ...Б-гийн шилжүүлсэн нийт 79.945.200 төгрөгийг 190 гаруй мянган юань болгоод Д.Ш.М-данс руу шилжүүлсэн. Заримыг нь бэлэн мөнгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 219-220/, гэрч Э.Уянгын: “...Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын дундуур байхаа манай ажилтан Ц.Г-посын тайлангуудыг татан аваад хянаж байхад явцдаа иргэн Б-гийн авсан пос терминал төхөөрөмжинд өндөр дүнтэй гүйлгээ их хийгдсэн байхаар нь сэжигтэй гүйлгээ гэж таамаглаад тус төхөөрөмжийг авсан байранд нь очиход тодорхойгүй хаягтай байсан бөгөөд уулзаж чадаагүй юм. Тэгээд буцаж ирээд харилцагчийн мэдээллийн дагуу би Б-тай гар утсаар нь холбогдож “та пос машин авсан байна, хэвийн ажиллаж байгаа юу, ашиглаж чадаж байгаа юу” зэрэг тойруу маягаар байрлах хаягийг амаар асууж тодруулахаар посын цаас хүргэж өгөх гэсэн юм, байршлаа хэлээд өгөөч гэхэд өөдөөс “пос хэвийн ажиллаж байгаа, ашиглаж чадаж байгаа, манай ажилтнууд Хаан банкны тэрүүгээр зөндөө явдаг, цаас авчирч өгөх хэрэггүй, бид нар өөрсдөө авчихна” гэсэн. Тэгэхээр нь би “сүүлд их өндөр дүнтэй гүйлгээнүүд гараад байна, та гүйлгээг өөрөө хийж байгаа юу” гэхэд “тийм ээ, санаа зоволтгүй” гэж хэлээд утсаа тасдсан. Ер нь яриа нь халгаахгүй, дурамжхан, ам таглах маягтай шууд юм асуухаар хэрэггүй, шаардлагагүй гээд л дургүйцсэн маягтай ярьж байгаад утсаа тасдсан. Тэгээд энэ асуудал сэжигтэй боллоо гэж үзээд өөрийн харилцах шууд удирдлагадаа мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227-228/, Эрээн хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооноос БНХАУ-ын иргэн Д.С--с авсан тайлбарт: “...Монгол Улсын иргэн Байгальсайханы Б- Монгол дахь Хаан банкны 5013172072 тоот дансанд мөнгө хадгалуулсан. Нийтдээ 100 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг Тяньжин хүн над дээр ирж төгрөг солиулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Би түүнд ах Б.Г.Ш-ий дансны дугаарыг өгөөд, бид харилцан утас, ви чатны дугаарыг солилцсон. Энэ Тяньжин хүн мөнгөө ахын дансанд шилжүүлсний дараа надад хэлсэн. Би мөнгийг шалгасны дараа тухайн үеийн ханшаар юаниар солиод нөгөө Тяньжин хүний заасан Хятад данс руу шилжүүлсэн. ...Тэр Хятад хүний дугаар нь 13820998652, монгол дугаар нь 99081878. Энэ Тяньжин хүн 40 орчим насны эрэгтэй хүн. Монгол Улсад байнга амьдардаг, Монгол эхнэртэй, 2 Монгол хүүхэдтэй. Над руу мөнгө шилжүүлсэн Монгол хүн, тэр хүний монгол эхнэр байх...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 216-218/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна тус зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь бүлэглэн бусдын картанд байгаа буюу өөрсдийн эзэмшил, өмчлөлийн бус гэдгийг мэдсээр байж банкны посс машин ашиглан банкнаас мөнгө авсан нь хулгайлах гэмт хэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч нар нь тухайн хэргийн талаар мэдээгүй гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Б.Б- нь Хаан банктай гэрээ байгуулж посс машин авч өөрийн нөхөр болох Л.Г.М-болон БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнартай бүлэглэн, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, мөн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг нь хохирол шаардахгүй бөгөөд зөвхөн цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласнаар гэмт хэрэг төгсдөг онцлогтой.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийн хувьд уг хулгайлах гэмт хэргийн улмаас хохирол учирсан байхыг шаардах ба улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж бүлэглэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нар нь бүлэглэн цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Хаан банканд 167.712.439 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд тус хохирлыг шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нар нь төлсөн нь шүүхэд шинээр гаргаж өгсөн Хаан банкны 29/3812 тоот албан бичгээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нар нь уг хэргээс тусгаарлагдсан БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирол төлөх талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь ажлын 5 хоногийн завсарлага авсан болохыг дурдах нь зүйтэй.

Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Г.Ш-/Bai Guoxing/-г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө Б.Г.Ш-/Bai Guoxing/-ны дансанд шилжүүлэн орсноор түүнийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн гэж үзэх боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг Б.Г.Ш--ий дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон хэдий ч тэдний шилжүүлсэн мөнгийг юань болгон өөр данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Г.Ш-/Bai Guoxing/-ныг шүүгдэгч М.Б-, Л.Г.М-нартай ямар нэгэн харилцаа, холбоотой буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд болохыг тогтоогоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил хорих, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 02 жилийн хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 4 жил хорих ял, шүүгдэгч Л.Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрын нэгээс багагүй ял оногдуулах...” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй, бага насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-т заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял нэмж нэгтгэх боломжгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад, Л.Г.Мд оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарын урьд цагдан хоригдсон хоногийг тус тус тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хар өнгийн хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж, Iphone-6 plus загварын гар утсыг шүүгдэгч Л.Г.Мд, Хаан банк гэсэн бичиглэлтэй Посс терминал төхөөрөмжийг Хаан банканд тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

Прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгө шилжилт хөдөлгөөний хязгаарласан шүүгдэгч Б.Б-гийн нэр дээрх Хаан банк дахь 5027497379, 5170011158 дугаартай данс, БНХАУ-ын иргэн Bai Guohing /CHN7104284M паспортын дугаартай/ нэр дээрх Хаан банк дахь 5013172072 дугаар данс, Б.Б-гийн нэр дээрх Голомт банкны 2105103608, 3105111171 тоот төгрөгийн, 1605036887 тоот юаны данснуудын зарлагын гүйлгээг хязгаарласан, Б.Б-гийн нэр дээрх 4242 УБО улсын дугаартай Nissan Gloria, 0344 УНП улсын дугаартай Toyota mark-2 маркийн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, Y2204044179 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намъянжугийн гудамж Ногоон төгөл хотхоны 74 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон 5240336 регистрийн дугаартай газрын бичиг, 5421837 регистрийн дугаартай Хуягт цамхаг, 5604664 регистрийн дугаартай Бөх-Оч, 5615437 регистрийн дугаартай Даймондгласс зэрэг ХХК-ний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорих ял шийтгэгдсэн этгээдийн бага насны хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой зохицуулалт байхгүй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-нарын насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Булган /АЮ-06221437/, Б.Азжаргал /АЮ-08282109/ нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнарт холбогдох хэргийг тусгаарласан болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-, БНХАУ-н иргэн Л.Г.М-/L.G/ нарыг бүлэглэн “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,

- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-/L.G/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх,

            - “Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Л.Г.М-/L.G/ оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Б-гийн урьд цагдан хоригдсон 6 хоног, шүүгдэгч Л.Г.Мий урьд цагдан хоригдсон 8 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч БНХАУ-н иргэн Ц.Ж.И, Ф.Л.Жнарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж, Iphone-6 plus загварын гар утсыг шүүгдэгч Л.Г.Мд, Хаан банк гэсэн бичиглэлтэй Пос терминал төхөөрөмжийг Хаан банканд тус тус буцаан олгосугай.

8. Прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгө шилжилт хөдөлгөөний хязгаарласан шүүгдэгч Б.Б-гийн нэр дээрх Хаан банк дахь 5027497379, 5170011158 дугаартай данс, БНХАУ-ын иргэн Bai Guohing /CHN7104284M паспортын дугаартай/ нэр дээрх Хаан банк дахь 5013172072 дугаар данс, Б.Б-гийн нэр дээрх Голомт банкны 2105103608, 3105111171 тоот төгрөгийн, 1605036887 тоот юаны данс, Б.Б-гийн нэр дээрх 4242 УБО улсын дугаартай Nissan Glotia, 0344 УНП улсын дугаартай Toyota mark-2 маркийн тээврийн хэрэгсэл, Y2204044179 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намъянжугийн гудамж Ногоон төгөл хотхоны 74 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон 5240336 регистрийн дугаартай газрын бичиг, 5421837 регистрийн дугаартай Хуягтцамхаг, 5604664 регистрийн дугаартай Бөх-Оч, 5615437 регистрийн дугаартай Даймондгласс зэрэг ХХК-ны бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгосугай.

9. Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Г.Ш-/Bai Guoxing/-г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосугай.

   10. Шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-/L.G/ нарын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгасугай.

   11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   12. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Л.Г.М-/L.G/ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР