Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд

 

                              Даргалагч,

                              Ерөнхий шүүгч           Б.Батзориг

                              Шүүгчид                      Ц.Амаржаргал

                                                                  Д.Буянжаргал

                        Оролцогчид

                                 Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

                                  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Б.Эрдэнэхишигийн шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч бичсэн зөрчил гаргагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдсан гомдлоор Нямжавын Батмөнхөд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч танилцаад шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багт  оршин суух Харагчууд овогт Нямжавын Батмөнх  нь “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Жавхлант сумын иргэн Х.Отгонжаргалд агсам тавьж, хэл үгээр дайрч доромжлон, амгалан тайван байдал алдагдуулсан” зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхэд ирүүлжээ.

                            

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын  13-ны өдрийн 56  дугаартай  шийтгэврээр:

-Захиргааны  хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар  Харагчууд овогт Нямжавын Батмөнхийг 30 /гуч/ хоног баривчилж шийдвэрлэжээ.

 

          Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг  давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай шийтгэвэрт  гомдол гаргасан

Н.Батмөнхийг Х.Отгонжаргалын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзээд анхан шатны шүүхээс 30 хоногийн баривчилгаа оногдуулсан. Дээрх хүмүүс нь нэг айлын хүргэн бэрүүд юм.

Ингээд 3 дугаар сарын 8 буюу Мартын 8-нд үл ойлголцох байдлаар маргаж, Х.Отгожаргал нь  Н.Батмөнхийг цагдаад өгсөн байдаг.

Н.Батмөнх нь хувийн байдлын хувьд түүний 5 настай хүүхэд нь Эх нялхаст байнга эмчилгээ хийгддэг. Төрөхдөө эмч нарын буруу удирдлагын улмаас төрөхийн тархины гэмтэлтэй, байнгын хүний асаргаанд байдаг. 2 дахь хүүхэд нь сая төрсөн 1 сар 18 хоногтой.  Мөн  эмчилгээтэй  хүүхэд ба Дархан-Уул аймгийн Нүүдэлчин эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Арьсны битүү тууралттай төрсөн. Эхийн хувьд төрөхдөө эх нялхаст очиж  хүндрэлтэй төрсөн.

Н.Батмөнхөөс өөр дээрх хүмүүсийг асрах хүн байхгүй тул энэ байдлыг харгалзан баривчлах шийтгэлийг өөрчилж, торгож өгнө үү гэв.

Тодорхойлох  нь:

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын 2 дугаар багт  оршин суух Харагчууд овогт Нямжавын Батмөнх  нь “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Жавхлант сумын иргэн Х.Отгонжаргалд агсам тавьж, хэл үгээр дайрч доромжлон, амгалан тайван байдал алдагдуулсан” зөрчил гаргасан  үндэслэлээр материалыг бүрдүүлэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56 дугаартай  шийтгэврээр Н.Батмөнхийн гаргасан зөрчил нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэм буруутай байх тул зохих хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 30 хоногийн баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн  байна.

         Зөрчил гаргагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн  гаргасан давж заалдах гомдлын дагуу захиргааны зөрчлийн материалыг судлан үзэхэд:

         Зөрчил гаргагч Н.Батмөнх  нь “2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Жавхлант сумын иргэн Х.Отгонжаргалд агсам тавьж, хэл үгээр дайрч доромжлон, амгалан тайван байдал алдагдуулсан” зөрчил гаргасан болох нь материалын 4 дүгээр талд авагдсан  илтгэх хуудас, 7-8 дугаар хуудсанд авагдсан Х.Отгонжаргал,  10 дугаар хуудсанд авагдсан зөрчил гаргагч Н.Батмөнх нарын тайлбар болон бусад баримтуудаар нотлогдож байгаа ба шүүхээс түүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй.

Гэвч зөрчил гаргагчийн хувийн байдал болон 2012 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн охин Б.Чимэдсүрэн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Отгонзул нар нь эрүүл мэндийн байдлын улмаас байнгын асаргаа, эмчилгээтэй байдаг, эхнэр Ж.Отгон кесар хагалгаагаар хүндрэлтэй төрсөн болохыг тодорхойлсон Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудыг үндэслэн зөрчил гаргагч Х.Батмөнхөд  оногдуулсан 30 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэлийг 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 56  дугаартай шийтгэврийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, шийтгэврийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэлээ.