Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч хяналтын прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л.Бт холбогдох эрүүгийн 1907000580030 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, *******тай, эрэгтэй, яс үндэс Халх, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, *******, ******* хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Л.Б /**********/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

            Шүүгдэгч Л.Б нь Баянзүрхийн 3-699А тоотод 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн хүүхэд болох Б.Ттай маргалдан улмаар баруун гарын шуу хэсэгт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Л.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт : мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй. Хүүтэйгээ гал түлэхээс болж маргалдсан. Утасгүй болохоор хажуу айл руу утсаар ярих гэж орсон. Цаашид арх уухгүй, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ганцаараа архи уугаад орон дээрээ гараад унтаж байх үед манай хүүхэд Б.Т гаднаас согтуу орж ирсэн юм. Ингээд шөнө болсон байх үед сэрээд галаа түлэх талаар яриа гараад маргалдаж байгаад хөргөгч дээр байсан хар иштэй хутгийг аваад баруун гарын шуунд нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохрол учруулсан гэмт хэргийг үйлдсэн юм” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 50-54 дүгээр хуудас/

 

            Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр архи уусан согтуу гадаа явж байгаад 20 цагийн орчимд гэртээ орж ирээд гэрт хүн байхгүй байхаар нь орон дээр гараад унтсан юм. Ингээд орой сэрээд харах үед манай аав Л.Б согтуу зүүн талын орон дээр сууж байхаар нь гэр хүйтэн байхад галаа түлэхгүй архи уугаад гэж хэлээд маргалдаж байгаа зуухны өмнө очиж суугаад гал түлэх санаатай сууж байсан чинь аав Л.Б баруун  талын гарын шуунд нэг удаа хутгалсан түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна эмнэлэг дээр ирээд ухаан орсон юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-20 дугаар хуудас/

 

            Гэрч Р.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 01 сарын 27-ны өдөр 21 цагийн  үед намайг гэртээ байхад хажуу айлын  Л.Б  орж ирээд Т болохоо байчихлаа гэхээр нь Л.Бтай хамт түүний гэр болох Налайх дүүргийн тоотод очоод гэрийнх нь хаалгыг татаад харсан чинь гэрийн үүд хэсгээр битүү цус болчихсон Т гэрийхээ зуухны урд хэсэгт хэвтэж байхаар би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч хандсан ...эмнэлэг явах замд ухаан ороод аав намайг хутгалчихсан гэж надад хэлж байсан” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 92 дугаар:

  1. Б.Т-н биед баруун шууны дотор дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун шууны мэдрэл, судасны бүрэн тасрал гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

 

  1. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- 03-07 дугаар хуудас/,

           

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.02.04 ны өдрийн №775 дугаартай дүгнэлтээр

  1. Хохирогч Б.Тын өмсөж явсан хар гадуур хүрмэнд 206 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, 8х9 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт байна. Хар гадуур хүрмэнд 30 мм , малгайтай саарал цамцанд 23 мм , цэнхэр цамцанд 24 мм хурц иртэ зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэлтүүд байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хар иштэй хутганы ажлын хэсэгт амьтны гаралтай ширхэгтийг химийн аргаар нийлэгжүүлэн гарган авсан хар өнгийн вискоз ширхэгт байна.
  3. Хохирогч Б.Тын өмсөж явсан гэх хар гадуур хүрэмний гадна материал нь амьтны гаралтай ширхэгтийг химийн аргаар нийлэгжүүлэн гарган авсан хар өнгийн вискоз ширхэгт байна.
  4. Иймд хохирогчийн өмсөж байсан хувцаснуудад гарсан зүсэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байна. гэсэн дүгнэлт /хх-35 дугаар

 хуудас/, зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 21 цагийн орчим , Баянзүрхийн 3 дугаар гудамжны 699А тоотод өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн хүү болох Б.Ттай гэр хүйтэн байна, гал түлэх түлэхгүй гэсэн асуудлаас болж харилцан маргалдаж улмаар түүний баруун шуу орчимд нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...галаа түлэх талаар яриа гараад маргалдаж байгаад хөргөгч дээр байсан хар иштэй хутгийг аваад баруун гарын шуунд нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохрол учруулсан..." гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “аав Л.Б баруун  талын гарын шуунд нэг удаа хутгалсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Р.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эмнэлэг явах замд ухаан ороод аав намайг хутгалчихсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 773 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Л.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүү хохирогч Б.Тын эсрэг эрүүл мэндэд нь хохирол учруулах гэмт хэргийг үйлдэхдээ хэн аль нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ахуйн хүрээний асуудлаар муудалцсан нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байх тул улсын яллагчийн шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэл нь үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч, хохирогч нар нь төрсөн эцэг, хүүгийн харилцаатай хэдий ч гэр бүлийн хүрээнд согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс үүдэлтэй бие биедээ харилцан хүндэтгэлгүй ханддагаас энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч ******* овогт Л.Бт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Л.Бт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгий хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноох, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай  дүгнэлт гаргасныг шүүхээс  шүүгдэгчийн өндөр настай хэдий ч хөдөлмөрлөх чадвартай байдал, гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, прокурорын шатанд эрүүгийн хариуцлагыг харилцан тохиролцсон байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            Хохирогч нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотойгоор шүүгдэгчид холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хэрэгт мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 10 см, ажлын үзүүр хэсгийн дундаж 25 мм, бариул нь 12.5 см, хойд хэсэг нь цэнхэр өнгийн оруулгатай, бариул дээр 3 ширхэг хадаасны нүхтэй, нийт урт 22.5 см урттай, ажлын хэсгийн 7 см зайд дугуй дүрсэн дотор арслангийн мэт дүрстэй, өргөн нь 4.4 см, үзүүрийн хэсэг  нь 1 см ажлын хэсэг дээр “CHENGWANG STAINLESS STEEL” гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, урд хэсгээрээ хар өнгийн цахилгаантай 6 ширхэг товчтой хар өнгийн малгайтай, ар урд хэсгээрээ нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэг, ногоон өнгийн цэнхэр өнгийн судалтай саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг 1 ширхэг, урд хэсгээрээ adidas гэх бичигтэй цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Л.Бт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар  Л.Бт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг ******* дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

5. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг нь 10 см, ажлын үзүүр хэсгийн дундаж 25 мм, бариул нь 12.5 см, хойд хэсэг нь цэнхэр өнгийн оруулгатай, бариул дээр 3 ширхэг хадаасны нүхтэй, нийт урт 22.5 см урттай, ажлын хэсгийн 7 см зайд дугуй дүрсэн дотор арслангийн мэт дүрстэй, өргөн нь 4.4 см, үзүүрийн хэсэг  нь 1 см ажлын хэсэг дээр “CHENGWANG STAINLESS STEEL” гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, урд хэсгээрээ хар өнгийн цахилгаантай 6 ширхэг товчтой хар өнгийн малгайтай, ар урд хэсгээрээ нэлэнхүйдээ цус мэт зүйлээр бохирлогдсон куртик 1 ширхэг, ногоон өнгийн цэнхэр өнгийн судалтай саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг 1 ширхэг, урд хэсгээрээ adidas гэх бичигтэй цэнхэр өнгийн цамц 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд шилжүүлсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД