Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00303

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

,иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04446 дугаар шийдвэртэй,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

298,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

20******* оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *******/02 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-тай 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн , ******* гудамж, *******од байрлах, 698 м.кв газрыг ******* ХХК-ийн санал болгосон хүний өмчлөлд шилжүүлэх, ******* ХХК нь нэхэмжлэгч нарт 300 м.кв үйлчилгээний зориулалттай талбай, 2 өрөө орон сууц, 1 ш авто зогсоол өгөхөөр тохиролцсон.

1.2. Нэхэмжлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, *******ийн өмчлөлд байсан газрыг хариуцагч ******* ХХК-ийн санал болгосон *******гийн өмчлөлд шилжүүлсэн. Хариуцагч ******* ХХК нь уг газар дээр орон сууц барихаар төлөвлөсний дагуу үйлчилгээний орон сууцыг барьж, 2014 онд ашиглалтад оруулсан.

1.3. Хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч нарт 42,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, 92,48 м.кв бүхий үйлчилгээний зориулалттай талбайг шилжүүлсэн боловч авто зогсоол болон 202 м.кв үйлчилгээний талбайг өгөөгүй өнөөдрийг хүрсэн.

1.4. Гэрээний 3.1-т Б тал буюу *******, ******* нар нь гэрээний 4.1-т заасан үйлчилгээний талбай буюу орон сууц, авто зогсоолыг үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлдөө шилжүүлж авна гээд заасан.

1.5. ******* ХХК-д ашигтай байсан учраас *******ийн газрыг өндөр үнээр авах санал гаргасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн шилжүүлж байгаа газрын үнэтэй хариуцагчийн шилжүүлж байгаа хөрөнгийн үнэ дүйцэх албагүй.

Иймд 2014 онд баригдсан үйлчилгээний талбайн зах зээлийн дундаж үнэлгээгээр нэг м.кв-ыг 1,387,000 төгрөгөөр тооцож 280,000,000 төгрөг, авто зогсоолын үнийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр тооцож 18,000,000 төгрөг, нийт 298,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.6. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хэрэв хариуцагч тал гэрээ байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж байгаа бол 2013-2014 онд гомдлоо гаргах боломжтой байсан. Гэтэл энэ талаар мэдсээр байж гэрээгээ хүлээн зөвшөөрөөд барилга болон үйлчилгээний талбайг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Дутуу шилжүүлсэн авто зогсоол, үйлчилгээний талбайг шилжүүлнэ гэдэг тайлбар тавьсаар өнөөдрийг хүрсэн. Иймд энэ олон жилийн дараа ноцтой төөрөгдсөн гэдэг үндэслэлээр хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болон тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нарын шилжүүлэх үүрэг хүлээсэн газарт Хан-Уул дүүргийн , ******* гудамж *******, ******* хаягт байрлах газрын аль, аль нь хамаарч байсан.

2.2. ******* ХХК-ийн захирал ******* 20******* оны 4 дүгээр сард нэхэмжлэгч *******, ******* нартай уулзахад Хан-Уул дүүргийн , ******* гудамжны ******* болон ******* хоосон хашааг өмчилдөг гэсэн тул уг газруудыг нь худалдаж авах санал гаргасан.

2.3. *******, ******* нар нь Нийслэлийн Засаг даргад эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 20******* оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дүгээр захирамжаар тэдэнд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн ны ******* гудамжны *******, ******* хаягт байрлах газар дээр барилга барихыг зөвшөөрсөн.

2.4. Улмаар 20******* оны 7 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нараас ******* ХХК-ийн захирал *******т итгэмжлэл олгосны үндсэн дээр тэрээр барилга барих зөвшөөрлийг гаргуулахаар ажилласан.

2.5. Гэтэл барилгын газар шорооны ажил хийгдэж байхад ******* газрын хууль ёсны өмчлөгч ******* гэх хүн гарч ирснээр талуудын хооронд маргаан үүссэн.

2.6. Улмаар хариуцагч ******* ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ******* хаягт байрлах газрыг тус газрын өмчлөгч *******гаас 62,000,000 төгрөгөөр худалдан авсан.

2.7. ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан ч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.8. Иймд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч нарт *******гийн газрын үнээс илт илүү буюу 3 дахин илүү үнэ төлж, 2 өрөө орон сууц, үйлчилгээний зориулалтай 93 м.кв талбайг шилжүүлж өгсөн бөгөөд холбогдох гэрээг судлан үзэхэд хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэж үзэж байна.

2.9. Нэхэмжлэгч нар 698 м.кв газраа 500,0 орчим сая төгрөгөөр үнэлж, гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол *******д хамаарах 462 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр ******* ХХК-д өгсөн гэж үзэх боломжгүй. Хамтран ажиллах гэрээ тодорхой хэсгээр хэрэгжээд хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч *******, ******* нарт орон сууц, үйлчилгээний талбайг шилжүүлэн өгч, гэрээний нөхцөлд тохируулах байдлаар асуудлыг шийдвэрлэсэн.

2.10. Мөн нэхэмжлэгч ******* нь 2014 оны ******* сард орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар улсын бүртгэлд хүсэлт гаргахдаа төлбөр тооцоо дууссан гэж бүртгүүлсэн байдал нь өглөг, авлагагүй байсныг нотолно.

2.11. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг баримтлан ******* ХХК-иас 298,000,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан 20******* оны 5 дугаар сарын 23-ны өдрийн *******/02 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,647,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Талууд 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хамтран ажиллах гэрээг байгуулахдаа гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу харилцан солилцох хөрөнгийн хэмжээг өөрсдөө тохиролцон тогтоосон. Ингэхдээ Б тал /*******, ******* нар/ нь Хан-Уул дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн өмчлөлийн газрыг А тал "*******" ХХК/-д шилжүүлж, компанийн хөрөнгө оруулагчаар орохоор, А тал нь газар дээр үйлчилгээний заалтай орон сууц барьж Б талд баригдсан барилгаас орон сууцны тодорхой хэсгийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл анхан шүүх талуудын гэрээний чөлөөт байдалд халдаж, талуудын солилцож буй хөрөнгийн хэмжээг хөрөнгийн үнэлгээтэй харьцуулах замаар дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Тухайн үеийн үнэлгээгээр газар болон газрын оронд шилжүүлж байгаа хөрөнгийн үнэлгээний хэмжээ заавал тэнцүү байх албагүй, талууд энэ талаар анхнаасаа тохиролцсон.

4.1. Гэрээний нэг талаас ******* ХХК, нөгөө талаас *******ийг төлөөлж ******* гэрээг байгуулсан, мөн гэрээний дагуу шилжүүлэх хөрөнгийг ч эдгээр хүмүүсийн нэр дээр шилжүүлсэн. Түүнчлэн гэрээнд ******* буюу *******, ******* нарын маргаан бүхий газрын талаар огт үг үсэг дурдаагүй байхад *******ыг уг гэрээний нэг тал гэж үзсэн нь үндэслэлгүй.

******* нь газраа зараад 1-2 өрөө байртай болох бодол байсан, газрын маргаантай байсан учраас тэр компанитай гэрээ байгуулаагүй байсан талаараа хэлдэг. Гэтэл төрөл садангийн хамааралтай гэдэг үүднээс шууд гэрээний нэг тал гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Мөн шүүхээс *******ыг гэрээний нэг тал гэж үзчихээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Учир нь *******ын эзэмшлийн газрын өмчлөгчөөр тогтоогдсон *******гаас тухайн газрыг ******* ХХК нь 62,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгвэл хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс *******ын гэх 62,000,000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг нэхэмжлэгч нарт гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

4.3. ******* ХХК нь *******ыг хамтран ажиллах гэрээний нэг тал гэж үзэж байсан бол 462 м.кв газрын хууль ёсны өмчлөгч ******* болохыг мэдсэнээс хойш *******тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд яагаад өөрчлөлт оруулаагүй, уг гэрээтэй холбоотой маргаан үүсээгүй зэргийг шүүх тодруулж, хэргийн бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

4.4. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний нөхцөл байдал огт өөрчлөгдөөгүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа. 2014 онд барилга ашиглалтад орсноор ******* ХХК нь гэрээний дагуу 2 өрөө орон сууц, үйлчилгээний талбай шилжүүлсэн. Тухайн үед авто зогсоол болон дутуу талбайгаа авах талаар хэлэхэд удахгүй өгнөө л гэдэг байсан, маргаан үүссэн зүйл байхгүй. Гэтэл сүүлдээ утсаа ч авахгүй сураггүй алга болсон. Уг гэрээ нь *******ын эзэмшиж байсан ******* газартай огт хамааралгүй, шүүх хэт нэг баримталж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Хөрөнгийн үнэлгээний төвийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/02048 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/Ш32023/03159 дугаар шүүгчийн захирамжид заасан биелэлтийг хангаагүй. Энэ талаар шүүх хуралдааны явцад хэлсэн ч үл тоож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Үүнд: захирамжаар 1. "...******* /698 м.кв/ газрын 20******* оны байдлаарх зах зээлийн үнэлгээ байтал дүгнэлтээр ... ******* /462 м.кв/ газрын үнэлгээг тогтоосон. 2. 42,53 м.кв орон сууц болон 92,48 м.кв үйлчилгээний талбайн үнэлгээг 20******* оны байдлаар тогтоолгохоор захирамж гарсан байтал дүгнэлтээр эдгээр хөрөнгийг 2014 оны байдлаар зөрүүтэй гаргасныг шүүх анхаарч үзээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх шийдвэртээ хөрөнгийн үнэлгээтэй холбоотой дүгнэлтийг үндэслэн гэрээний зүйлчлэлийг арилжааны гэрээ гэж үзсэн. Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэг, мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасан үндэслэлийг баримталсан учраас үүнтэй холбоотой дүгнэлт хийсэн.

5.2. *******ийг төлөөлж ******* гэрээ байгуулсан, ******* оролцоогүй гэж маргадаг. Гэтэл гэрээний талуудыг тодорхойлж байгаа хэсэгт ******* болон ******* гэж хэн алийг нь тодорхойлж өгсөн. ******* өөрийнхөө газартай холбоотой хэсгийг төлөөлдөг. ******* нь *******ын төрсөн охин учраас ээжийгээ төлөөлөх боломжтой гэх үүднээс төлөөлсөн. *******, ******* нарын хэн аль нь гэрээнд гарын үсэг зураагүй. ******* газраа зараад, газрын маргаантай байсан учраас компанитай гэрээ байгуулаагүй талаар гомдолдоо дурддаг.

5.3. Хамтран ажиллах гэрээ 05 дугаар сард байгуулагдаж, 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд барилгын ажил эхэлсэн. ******* газрыг эзэмших эрхтэй байсан учраас барилгын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд тухайн компани зөвшөөрөл өгч оролцохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл энэ талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө үгүйсгэж мэдүүлдэг. Мөн хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК-ийн захиралд итгэмжлэл өгсөн нөхцөл байдал тогтоогддог. Мөн гэрээний 2.1 болон 3.2, 3.3-д хөрөнгө оруулагч тал буюу газар шилжүүлж байгаа тал нь компанид хөрөнгө оруулагч байна. Хувь эзэмшихгүй, ашиг хүртэхгүй, үйл ажиллагаанд оролцохгүй. Хамтын үйл ажиллагаа дууссаны дараа хувьцаа эзэмшигч биш болно гэх агуулгатай зохицуулалт байдаг. Гэрээ байгуулснаас 20 хоногийн дараа 20******* оны 06 сарын 06-ны өдөр ******* ХХК-иас төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргасан. *******, ******* нарыг газрын бичиг баримтууд, компанийн дүрэм өгсөн. Компанийн дүрэмд ******* 20 хувь, ******* 20 хувийн хувьцаа эзэмшигч ороод түүнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Энэ нь дээрх гэрээнд заасан үүргийг хэрэгжүүлж, хувь эзэмшихээр тохиролцсон харагдаг. Энэ талаар гэрч Ч.Байгальмаа Захиргааны хэргийн шүүхээр явж байх үедээ миний эзэмшлийн газрыг *******, ******* ХХК-д худалдахаар гэрээ байгуулсныг хожим мэдэж барилгын үйл ажиллагаа зогсоох хүсэлт гаргаж зогсоолгосон талаар тайлбарладаг.

5.4. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэг Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасныг шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Нэхэмжлэгч талд нийт 230,000,000 гаруй төгрөгийг үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Харин эргээд 68,000,000 орчим төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий газрыг шилжүүлэн авсан. Тухайн үед захиалгын гэрээ хийж үйлчилгээний талбай болон орон сууцаар Улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд тооцоо дууссан талаар гэрээндээ тодорхой заасан.

5.5. *******д хамаарах үүргийг газар шилжүүлэх боломжгүй болсон учраас 2015 оны 01 дүгээр сард гэрээ байгуулахдаа тухайн үед шилжүүлсэн 300 м.кв талбайгаас 92 м.кв талбай шилжүүлсэн гэдгийг тухайн өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг тохируулсан асуудал юм.

5.6. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй гэх хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдааны явцад тайлбар гаргаагүй. 2014 оны 09 дүгээр сард барилгыг ашиглалтад хүлээж авсан учир шинжээч 20******* оны байдлаар үнэлгээ гаргах боломжгүй нөхцөл байдал байсан. Учир нь Ү дугаараар дүгнэлт гаргах гэхээр шинжилгээний объекттой очиж танилцан мөн Ү дугаар нь 2014 онд гарсан учраас мөн оны байдлаар орон сууц болон үйлчилгээний талбайг үнэлсэн нь буруу зүйл биш. Үнийн хувьд 462 м.кв талбай үнэлсэн гэж шинжээч андуурч дүгнэлтдээ бичсэн. Гэхдээ 1 м.кв талбайг 90,000 төгрөг гэж гаргасан. Нэхэмжлэгч тал 698 м.кв талбай шилжүүлсэн учраас үүний 1 м.кв талбайг 90,000 төгрөгөөр тооцож үзэхэд 62,820,000 төгрөг гарч байна. Энэ нь шилжүүлэн авсан хөрөнгөтэй харьцуулахад, нэхэмжлэгч талд ашигтай нөхцөл байдал харагдаж байгаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлтийг өөрчилж, тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 298,000,000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдрийн *******/02 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. *******, ******* болон ******* ХХК-иудын хооронд 20******* оны 5 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б тал буюу *******, ******* нар нь өөрийн өмчлөлийн газрыг ******* ХХК-ийн санал болгосон хүний нэр дээр шилжүүлэх, А тал буюу ******* ХХК нь баригдсан барилгаас 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, 1 машины зогсоолыг Б талд шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон.

 

Анхан шатны шүүх *******, ******* болон ******* ХХК-иудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Зохигчид гэрээний зүйл болсон нэхэмжлэгч талаас хариуцагч талын нэрлэн заасан этгээдэд шилжүүлэх газрын хэмжээний талаар маргасныг анхан шатны шүүх зөв тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал *******ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн , гудамж, ******* хаягт байрлах, 698 м.кв газар өмчлөх эрх гэрээний зүйл болсон гэж тайлбарласан бол хариуцагч тал Хан-Уул дүүргийн , гудамж, ******* болон ******* хаягт байрлах газар өмчлөх эрх гэж маргасан.

4.1. Гэрээний Гуравдугаар зүйлийн 5-д Б тал нь өөрийн өмчлөлийн газрыг санал болгосон хүний нэр дээр шилжүүлэх үүргийг хүлээнэ гэж талууд тохиролцсон боловч уг тохиролцоонд газрыг тодорхойлоогүй тул гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлах боломжгүй байна.

4.2. Мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар талуудын дээрх тохиролцоог гэрээний бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар мөн тодорхойлох боломжгүй байна. Учир нь гэрээний бусад нөхцөлд газрын хэмжээний талаар дурдаагүй, гэрээний агуулгаас талууд хэлэлцэн тохиролцсон зүйлүүдийг харилцан солилцохоор тодорхойлсноос өөрөөр газрын хэмжээг тодорхойлох агуулга тусгагдаагүй байхад анхан шатны шүүх мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний тохиролцоог тайлбарласан нь алдаатай болжээ. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Өөрөөр хэлбэл гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй тохиолдолд талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд энэ тохиолдолд үнэлэх нотлох баримтыг өргөжүүлж гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн бичиг баримт, үйлдэл зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх учиртай.

4.3.а. Гэрээний Гуравдугаар зүйлийн 5-д заасан өмчлөлийн газарт *******ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн , гудамж, ******* хаягт байрлах, 698 м.кв газар болох талаар талууд маргаагүй.

4.3.б. Хан-Уул дүүргийн Засаг даргын 20******* оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/223 дугаар захирамжаар *******д тус дүүргийн 16 дугаар хороо, -*******од гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 642 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 5 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

4.3.в. Нийслэлийн Засаг даргын 20******* оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/490 дугаартай Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамжаар *******, ******* нарт Үйлчилгээтэй орон сууцны барилга-ын зориулалтаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* гудамжны 0-*******, 0-*******од байршуулан 0,07 га газрын зориулалтыг өөрчлөн барилга барих зөвшөөрөл олгож, 162 дугаартай мэдэгдэл хүргүүлжээ.

4.3.г. 20******* оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******, ******* нараас *******т Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газарт эскиз зураг батлуулахаар холбогдох материалыг хүргэн өгөх, Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газартай гэрээ байгуулж, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулах, Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газраас батлагдсан эскиз зургийн дагуу материалыг хүлээн авах, Мэргэжлийн хяналтын газарт барилга эхлүүлэх зөвшөөрөл авах материалыг бүрдүүлж хүлээлгэн өгөх, зөвшөөрлийг хүлээн авах эрх олгосон итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосон.

Дээрх итгэмжлэлийн дагуу ******* ХХК-ийн 20******* оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ******* албан бичгээр Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт тус компанийн хувь нийлүүлэгч ******* болон ******* нарын нэр дээр өмчлөгдсөн газар дээр ******* ХХК-ийн барихаар төлөвлөсөн барилгын эскиз зургийг хянан баталгаажуулахаар хүсэлт гаргасан.

4.3.д. Гэрээний Гуравдугаар зүйлийн 2-т Б тал гэрээний хугацаанд ******* ХХК-ийн хөрөнгө оруулагчаар орох бөгөөд компанийн үйл ажиллагаанд оролцох болон ашгаас хувь хүртэх эрхгүй болно гэж тохиролцсоны дагуу уг компанийн дүрмийн 2.1-т *******, ******* нарыг ******* ХХК-ийн үүсгэн байгуулагчаар бүртгэж, дүрмийн санд ******* компанийн 20 хувь, ******* компанийн 20 хувьд тус тус ногдох хувьцааг эзэмшихээр оруулжээ.

4.4. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл талуудын хооронд 20******* оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдсаны дараа ******* болон ******* нарын өмчлөлийн газрын зориулалт өөрчлөгдөж барилга барих зөвшөөрөл олгогдсон, ******* болон ******* нараас хариуцагч ******* ХХК-ийн захирал болох иргэн *******т Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газарт эскиз зураг батлуулахаар холбогдох материалыг хүргэн өгөх, Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газартай гэрээ байгуулж, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулах, Нийслэлийн Барилга, хот төлөвлөлтийн газраас батлагдсан эскиз зургийн дагуу материалыг хүлээн авах, Мэргэжлийн хяналтын газарт барилга эхлүүлэх зөвшөөрөл авах материалыг бүрдүүлж хүлээлгэн өгөх, зөвшөөрлийг хүлээн авах эрхийг итгэмжлэлээр олгосон, гэрээнд зааснаар ******* болон ******* нарт компанийн хувьцааг шилжүүлсэн байдлуудыг харгалзан үзвэл 20******* оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулагдсан хамтран ажиллах гэрээний Гуравдугаар зүйлийн 5-д заасан өмчлөлийн газар нь Хан-Уул дүүргийн , гудамж, ******* болон ******* хаягт байрлах газар байна.

4.5. Иймд гэрээний зүйл болох газар нь Хан-Уул дүүргийн , гудамж, ******* хаягт байрлах газраар хязгаарлагдана гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

4.6. Түүнчлэн гэрээний зүйлийн талаар төөрөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ******* болон ******* нар гарын үсэг зураагүй ч уг гэрээ нь үүргийн хэлцлийн хувьд хүчин төгөлдөр юм.

6. Арилжааны гэрээний хувьд өмчлөлийн зүйлийг харилцан солилцох эрхийг зөвхөн өмчлөгч нар эдлэх юм.

6.1. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүрэг, , гудамж, ******* хаягт байрлах 698 м.кв талбай бүхий газрыг ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээд болох *******д шилжүүлснээр гэрээний Гуравдугаар зүйлийн 5-д заасан үүргийг ******* биелүүлсэн, энэ талаар талууд маргаагүй.

6.2. ******* нь Хан-Уул дүүрэг, , гудамж, ******* хаягт байрлах өөрийн өмчлөлийн газрыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 20******* оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/378 дугаар захирамжаар *******д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, тэрээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний гаргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болгогдсон талаар талууд маргаагүй. Уг газрыг иргэн ******* өмчлөх эрхтэй бөгөөд тэрээр иргэн *******тай гэрээ байгуулж өмчлөх эрхийг 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байна.

 

7. Гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 1-д А тал буюу ******* ХХК нь баригдсан барилгаас 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, 1 машины зогсоолыг Б тал буюу ******* болон ******* шилжүүлэх байсан боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээний Дөрөвдүгээр зүйлд заасан үүргийг бүхэлд нь гүйцэтгэх үндэслэлгүй юм.

7.1. *******ийн өмчлөлийн газар 698 м.кв талбайтай, *******ын эзэмшлийн газар 642 м.кв талбайтай байгааг гэрээний дагуу сольж авах 300 м.кв талбай бүхий үйлчилгээний заал, 2 өрөө орон сууц, 1 машины зогсоолтой харьцуулан дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас нэхэмжлэгч *******ийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ******* гудамж, ******* байр, ******* хаягт байрлах, 42.53 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, тус хаягт байрлах ******* байрны 1 дүгээр давхрын 92.48 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус шилжүүлснээр гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нөгөөтэйгүүр, гэрээний чөлөөт байдлын зарчим хязгааргүй хэрэгжихгүй бөгөөд иргэний эрх зүйн суурь зарчим болох хэн ч өөрийн хууль бус эсхүл шударга бус үйлдлийн улмаас давуу эрх бий болгох учиргүй юм. Иргэний эрх зүйн харилцаа нь харилцан тэгш эрхтэй байх зарчимд үндэслэгддэг бөгөөд талуудын эрх, ашиг сонирхол тэнцвэртэй байх ёстой. Иймд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг талуудын тайлбар, хамгаалагдах ашиг сонирхлыг харьцуулан дүгнэж нэг талаас шилжүүлсэн газар өмчлөх эрхэд нөгөө талаас шилжүүлсэн хөрөнгийн хэмжээ ойролцоо байх агуулгаар дүгнэлт хийснийг буруутгахгүй юм.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/04446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,647,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА