Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2024/0011

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар  сарын 06-ны өдрийн 128/ШШ2022/0919 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2023/0635 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15, 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын Б.Т-д холбогдох хэсэг, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/334 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Т-ийн 2020 оны 2 дугаар улирлын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшууллыг олгоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Т-д 2020 оны 4, 5 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Татварын ерөнхий газрын даргад даалгасугай.” гэж,

2 дахь заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай” Б/64 дүгээр тушаал, хавсралтын Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоонд явуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/840 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сургалтын төвийн Татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагч болох Б.Т-г Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасны дагуу шалгаруулан авч, Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргаар томилох боломжтой байхад томилоогүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Б.Т-г Татварын ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаал, хавсралт, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, үнэлгээний хуудасны Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2020 оны 6 дугаар сарын гүйцэтгэлийн үнэлгээнд тооцогдох үр дүнгийн урамшууллыг нөхөн олгохыг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Татварын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангасугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т тус тус зааснаар хариуцагч Татварын ерөнхий газрын дарга улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ  

                         ШҮҮГЧИД                                                       М.БАТСУУРЬ

                                                                                                   Х.БАТСҮРЭН

                                                                                                              П.СОЁЛ-ЭРДЭНЭ   

                                                                                                            Г.БАНЗРАГЧ