Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 049

 

Х.Тогталханы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгчД.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатнышүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 7 дугаар багт оршин суухНайман саржомарт овогт Хавдрашийн Тогталханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг ХайнарХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 9 дүгээрсарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Маншүк, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч З.Кадирхан,хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр 12589588 төгрөггаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие тус Хайнар ХХК-ны харъяа болох Хотгор нүүрсний уурхайд анх 1993 онд гагнуурчин, цахилгаанчнааражилд орсон бөгөөд уурхайн нүүрсний тоосонцор миний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, би 2007 онд мэргэжлээс шалтгаалах өвчингэсэн оношоор 7 дугаар сард өвчний групп буюу тэтгэвэрт гарсан. Анх группд гарахад байгууллагаас нөхөн төлбөр авсан. Дараа нь2010 онд миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ өөрчлөгдөх үед Хайнар ХХК-аас мөн тэтгэмж болох нөхөн төлбөрийгбайгууллагатай харилцан тохирч авсан.

Гэтэл улсын мэргэжлийн даатгалын Ерөнхий газрын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох мэргэжлийн эмчнарын комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтыг 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71% гэж тооцож, дараа нь 2014оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 75% гэж тооцож, сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хугацаа нь дуусна гэж тус тусхөдөлмөрийн чадвар алдалтын акт 2 удаа гараад байхад тус Хайнар ХХК-ны захирал, удирдлагууд нь нөхөн төлбөрийг өгөхгүй байхтул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Миний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ 2011 оны 11 дүгээр сарын 12-нд 71% болж, тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө 217284 төгрөг болсон бөгөөд би энэ мөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь75% болтол өөрчлөгдөх өдрийг хүртэл бүгд 3 жил 3 сар 2 хоногоор нийт сард 217284 төгрөг тэтгэвэр тэтгэмж болгон авч ирсэн. Энэ217284 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар 18 сарын турш авч байсан тэтгэврийнмөнгөний хэмжээгээр нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь 217284 төгрөгийг 36 сараар /2011.11.12-оос 2014.11.12/ үржүүлэхэд 7822116төгрөг болж байх тул энэ мөнгийг Хайнар ХХК-аас нэхэмжилж байна. Дараа нь миний хөдөлмөрийн чадвар алдалт 2014 оны 11 дүгээрсарын 03-д 5510 дугаартай актаар 75% гэж өсөж тогтсон бөгөөд энэ үеэс эхлэн би сар бүр 297967 төгрөг авч байгаа ба энэ 297967төгрөгийг 16 сараар үржүүлж 4767472 төгрөг /2014.11.03-аас 2016.05.01-ний хооронд/ гарч байна. Би тус Хайнар ХХК-аас 2011 оны11 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сар хүртэлх нийт 5 жил 5 сарын хугацааны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээөөрчлөгдсөний нөхөн төлбөр болох бүгд 12589588 төгрөгийг /Дээрх 4767472 төгрөг, 7822116 төгрөг/ Хөдөлмөрийн тухай хуулийн 97дугаар зүйлд заасныг үндэслэн нэхэмжилж байгаа тул тус компаниас энэ мөнгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хотгор ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Кадирхан шүүхэд гаргасан тайлбарт: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн97.1, 97.1.1-т заасны дагуу тус Хотгор ХХК-ны ажилтан Х.Тогталхан нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн учраас ажилолгогч буюу Хотгор ХХК-иас 2007, 2011, 2013 онд тус тус 3 удаа мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний нөхөн төлбөрүүдийголгож байсан. Тухайлбал Х.Тогталхан нь 2011 оны 01, 02 дугаар сард манай байгууллагын захиргаа, санхүүд мэргэжлээс шалтгаалахөвчний улмаас хөдөлмөрийн чадвараа урьд 55 хувиар алдсан байсан ба шинээр 65 хувь болж өссөн тул 9 сарын нөхөн олговрыголгож өгөх тухай хүсэлт гаргасан. Тус байгууллагын захиргаанаас Х.Тогталханы хүсэлтэд дурдсан 9 сарын үндсэн цалинтай тэнцэххэмжээний нөхөн олговор буюу төлбөрт 675,000 төгрөгийг түүнд 2011 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр олгосон. Дараа ньХ.Тогталхан нь 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа шинээр 71 хувьболгон тогтоолгосон учраас 18 сарын тэтгэмжийг олгож өгөхийг хүсэж хүсэлт гаргасан.

Ингээд түүнд компаниас 650,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр олгосон. Ажилтан Х.Тогталхан нь тухайн үедбайгууллагын захиргаанд хандаж гаргасан хүсэлтэд ... Хотгор компаниас МШӨ-ний нөхөн төлбөрийг 2007 онд эхний удаа, 2011 оны 2-р сарын 8-ны өдөр хоёр дахь удаа авсан. 2012 оны МШӨСТ-ийн эмч нарын үзлэгээр миний хөдөлмөр чадвар алдалтын хэмжээгнэмэгдүүлэн тогтоосон боловч компанийн санхүүгийн хувьд 3 удаа нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг ухамсарлан ойлгож байгааболно. Улаанбаатар хот орж эрүүл мэндийн талаар шинжилгээ хийлгэж эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул 650,000 төгрөгийн буцалтгүйтусламж олгоно уу. Хэрвээ компаниас дээрх хэмжээний буцалтгүй мөнгөн тусламж үзүүлсэн тохиолдолд миний бие компаниаснэхэмжлэх 3 дахь удаагийн нөхөн төлбөрийн талаар харилцан тохиролцоонд хүрлээ гэж бодож дахин төлбөр нэхэмжлэхгүй болногэжээ. Иймд одоо Х.Тогталхан нь тухайн үед компаниас 3 дахь удаагийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхгүй гэж байгаа учраас тэрээрнөхөн төлбөр төлүүлэх талаар шаардах эрхээ алдсан гэж үзэж байна. Энэхүү асуудал нь Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаарсарын 3-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 25 дугаар зүйлийн 25.1-тзаасан шаардлагад нийцэж байна. Х.Тогталханы энэхүү байр суурь нь тус байгууллагаас мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөрбуюу хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсаны нөхөн олговрыг олгох боломжгүй гэдгийг нотолж байна.

2. Тус Хотгор ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын Хоёрдугаар бүлгийн 2.7-т Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлийн 97.1.1-тзаасан үндэслэлээр Мэргэжлээс шалтгаалах өвчний комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг актаартогтоолгосон нөхцөлд нөхөн төлбөрийг зөвхөн нэг удаа олгоно. 2.8-т Харин хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоогдсон бөгөөдэмнэлгийн хяналтад байх үед тухайн хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувьд нэмж өөрчлөлт ороход нөхөн төлбөрийн нэмэгдсэнзөрүүг нэг удаа олгоно. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан асуудлыг Хотгор ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийнхорооны 2014 оны 09-р сарын 03-ны өдрийн № 14\02 дугаар хамтарсан тогтоолоор баталгаажуулан Хамтын гэрээ-ний Гуравдугаарбүлгийн 3.8, 3.9 дэх заалтаар нэгэн адил зохицуулсан байна. Тус байгууллага хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд заасанболзол нөхцөлийн дагуу Х.Тогталханд мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас авах нөхөн төлбөрийг олгосон учраас одоо нэмж нөхөнтөлбөр олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

3. Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилж хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан гэх Х.Тогталхан нь одоо СС МонголияХХК-д гагнуурчны ажлыг хийж байна. Гагнуурчны ажил бол маш хүнд, хортой ажил. Ер нь Х.Тогталхан нь тус байгууллагаас 2007 ондгагнуурчны ажлаас чөлөөлөгдсөн ба үүнээс хойш өөр байгууллага болон хувь хүмүүст гагнуурчнаар ажиллаж байсан. Иймд түүнийхөдөлмөрийн чадвараа нэмж алдсан асуудалд ажиллаж байсан байгууллагууд ч буруутай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Х.Тогталханнь манай компаниас хөдөлмөрийн гэрээг цуцлаад ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш эдүгээ 9 жил болж байна. Иймд Х.Тогталхан ньзөвхөн Хотгор ХХК-нд гагнуурчнаар ажиллаж байснаас болж хөдөлмөрийн чадварыг 75 хувиар алдсан гэдэг нь эргэлзээтэй гэж үзэжбайна. Хэрвээ Х.Тогталхан нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан нь эрх бүхий байгууллагыншийдвэрээр тогтоогдсон нөхцөлд хөнгөн ажилд шилжих ёстой. Энэ нь бүр 2007 оноос эхэлнэ гэсэн үг юм. Тэр үед Х.Тогталхан ньхөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан гэдэг нь эмч нарын комиссын шийдвэрээр тогтоогдсон. Асуудлыг энэ өнцгөөс авч үзвэлХ.Тогталхан нь хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол мэргэжлээс шалтгаалах өвчин авсан гагнуурчны ажил хийх ёсгүй бахарин өөр төрлийн хөнгөн ажил хийх ёстой.

4. Нэхэмжлэгч Х.Тогталхан нь нийт 12589588 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл Х.Тогталхан нь 1 сард 297967 төгрөгийнтэтгэмж авч байгаа ба үүнийг 18 сараар үржүүлэхэд 5,363,406 төгрөг гарч байна. Эндээс үзэхэд нэхэмжлэгч Х.Тогтолхан нь 7226182төгрөгийг ямар ч үндэслэлгүй нэхэмжилж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжилж буй12589588 /Арван хоёр сая таван зуун наян есөн мянга таван зуун наян найман мянга/ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугааршийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.1-ийг баримтлан хариуцагч ХотгорХХК-аас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр 12589588 төгрөгийг гаргуулахыг хүссэннэхэмжлэгч Найман саржомарт овогт Хавдрашын Тогталханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Тогталхан нь нэхэмжлэлулсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 413 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Нэхэмжлэгч Х.Тогталхан нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний нөхөн төлбөр болох 12589588төгрөгийг Хотгор ХХК-аас нэхэмжлэхдээ: 2011 оны 11 дүгээр сарын 12-нд хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээ 71 хувь болжөөрчлөгдсөн, 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн актаар 75 хувь болж хөдөлмөрийн чадвар алдалт нэмэгдсэн. Хотгор уурхайгааснэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар авах нөхөн төлбөрийг Улсын дээд шүүхийн 2006 оны7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 25 дугаар тайлбарын 25.1-д заасан хэсгийг үндэслэл болгож дээрх нөхөн төлбөрийгнэхэмжилсэн. Анхан шатны шүүх бага сага тусламжийн мөнгө авсан нь тогтоогдсон тул нөхөн төлбөр авах үндэслэлгүй мэтээр бичижнэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Нэхэмжлэгч авах ёстой нөхөн төлбөрөө нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь бүрэн төлж өгөх үүрэгтэйтул нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Х.Тогталхан нь хариуцагчХотгор ХХК-аас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдсэнээр 2 удаа нөхөн төлбөр гаргуулж авсан ба 3 дахь удаагаа нөхөнтөлбөр нэхэмжлэхгүй талаар өөрийн гарын үсэгтэй баримт хийж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагч Хотгор ХХК-иасчөлөөлөгдсөнөөс хойш 10 жил өнгөрсөн бөгөөд нэхэмжлэгч тухайн хугацаанд өөр компанид мэргэжлээр /гагнуурчнаар/ ажиллажбайгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нэмэгдсэнээр хариуцагч Хотгор ХХК-иас 3 дахь удаагаа нөхөн төлбөр нэхэмжилж байгаань үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Х.Тогталханы нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хариуцагч талаас хавтаст хэрэгтхавсаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэхийг хүсье. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасанхууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. 

1. Нэхэмжлэгч Х.Тогталхан нь хариуцагч Хайнар ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээсшалтгаалах өвчний нөхөн төлбөрт 12589588 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэнийхэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1001 дүгээр шүүгчийн захирамжаар Хайнар ХХК-дхолбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

Гэтэл шүүх 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэргийн оролцогч биш этгээд болох Хотгор ХХК-ийн захирал З.Кадирханднэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандоролцуулсан, улмаар Хотгор ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарыг хэрэгт хавсаргаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.3, 67 дугаар зүйлийн 67.1.2.-т заасан журмыг ноцтой зөрчжээ.

 

Анхан шатны шүүх Хотгор ХХК-ийг хариуцагч гэж үзсэн тохиолдолд, тус компанийн захирал З.Кадирхан нь Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.-т зааснаар хуулийн этгээдийг төлөөлж байгаа бол өөрийн албантушаал, эсхүл төлөөлөх эрх олгосныг гэрчлэх баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийн 22 дугаар талд авагдсан ХотгорХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11/03 дугаар тогтоолд тус компанийн хуулбар үнэнтэмдэг дарагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан бичмэл баримтадтавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбарт хариуцагчийгсолих тухай хүсэлт гаргасан эсэхийг шүүхээс тодруулах байжээ.

Тус тайлбарын Энэ маргааны хариуцагч нь Хайнар ХХК-ийн охин компани Хотгор ХХК мөн тул нэхэмжлэлд шүүх зөв дүгнэлтхийхийг хүсэж тайлбар гаргаж байна. гэснийг нэхэмжлэгч талын хариуцагчийг солих хүсэлт гэж үзвэл, анхан шатны шүүх Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 28.4.-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааныжурмыг хэрэгжүүлэх учиртай.

Гэвч, хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу хариуцагчийг солих ажиллагааявуулаагүй бөгөөд Хайнар ХХК-д холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн атлаа тус компанийг хариуцагчийн хувиар хэрэг хянаншийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, харин Хотгор ХХК болон түүний төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандоролцуулж, шүүхийн шийдвэрээр Хотгор ХХК-иас нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэж хэргийн оролцогчийниргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг ноцтой зөрчсөн байна.

Иймээс дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэхболомжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-т зааснаар анхан шатнышүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийг мөн шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаахүндэслэлтэй байна.

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны үйл баримттай холбоотой гаргасандавж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй.

Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг ямарүндэслэлээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т заасан тэтгэвэр, тэтгэмжийн талаар гарсаннэхэмжлэл гэж үзэж, тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт хийгдээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХнь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 413дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давжзаалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-тзааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийгхэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруухэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гарданавсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н. ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК