Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 207/ма2025/00073

 

 

   2025      06        19                                           207/МА2025/00073

............

Тамгын газрын нэхэмжлэлтэй,

  хариуцагч ............ ХХК, ............ ХХК,

............

албанд холбогдох иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр,  Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00418 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : ............Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ ХХК

Хариуцагч: ............ ХХК

Хариуцагч: ............ОНӨААТҮГ тус тус холбогдох,

“............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг засварлахад гарсан зардал 856,172,399 төгрөгийг ............ ХХК-иас, захиалагчийн хяналтыг хангалтгүй хийсэн ............алба ОНӨААТҮГ-аас үндсэн хохирлын хэмжээтэй дүйцүүлэн төсөвт зардлын 37.1 хувьтай тэнцэх 14,949,695.80 төгрөг, зохиогчийн хяналтыг хангалтгүй биелүүлсэн ............ ХХК-иас нийт зардал 20,147,838 төгрөгийн 37.1 хувьтай тэнцэх 7,474,847.89 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч ............ ХХК-ийн төлөөлөгч ............, хариуцагчийн өмгөөлөгч Д.Буяндалай нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бямбадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, хариуцагч ............ ХХК-ийн захирал ............, хариуцагч ............ ХХК-ийн өмгөөлөгч Д.Буяндалай, хариуцагч ............алба ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсайхан, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............Тамгын газрын нэхэмжлэлийн шаардлага, агуулга:

Захиалагч ............ гүйцэтгэгч ............ ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх ............дугаартай гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр гүйцэтгэгч ............ ХХК нь ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сар44ын 19-ний өдрийн 38/16 дугаартай актаар барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авсан. Барилгыг ашиглалтад хүлээн авснаас хойш 3 удаа барилгын улсын байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-025/118 дугаартай дүгнэлтээр ...сургууль, цэцэрлэгийн барилгын 1-р давхарын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад 15-20 ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн байна. Энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90" 4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж дээрх цууралт үүссэн болох нь тогтоогдсон. Энэ дүгнэлтийн дагуу захиалагч ............ ............ ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 27 тоот шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх ............дугаартай гэрээний дагуу тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД 3.02.01-90 ийн 4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг "............ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. ............ ХХК нь дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ажлаа гүйцэтгэж ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй байхад буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин барилгын 1 дүгээр давхарын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Ингээд ашиглагч байгууллага дээрх нөхцөл байдлыг газар дээр нь шалгуулах хүсэлт гаргасны дагуу Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж үзэж танилцсан. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 14-07-025/135 дугаартай дүгнэлтээр ...барилгын 1 дүгээр давхрын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюултай нөхцөл үүссэн. Барилгын цэвэр усны далд шугамуудаас их хэмжээний ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн. Барилгын аяган суурийг хийхдээ 1.5-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж тэгшлэн суурь цутгасны дараа нягтруулалтыг Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90-ийн 4-д заасны дагуу гүйцэтгээгүйгээс 1 дүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн зэрэг зөрчил илэрч байна. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.7, 46 дугаар зүйлийн 46.5-ыг баримтлан гүйцэтгэгч ............ ХХК өөрийн хөрөнгөөр засвар хийж ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах гэсэн дүгнэлтээр ............ ХХК буруутай болох нь тогтоогдсон. Барилгын тухай хуулийн 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан. Иймд барилгын тухай хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10-д заасан Чанарын баталгаат хугацаа 3 жил байна гэж заасны дагуу барилга, байгууламжийн хэвийн ашиглалтын буюу чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад зөрчил, дутагдал илэрсэн тул захиалагч, гүйцэтгэгчийн хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх ............дугаартай гэрээний 1.7-д ...ажлыг гүйцэтгэж зөрчил, гологдлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэг хариуцлагыг хүлээнэ, мөн Барилгын тухай хуулийн 14.7-д "Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж заасны дагуу чанаргүй хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг гүйцэтгэгч ............ XХК-аар гүйцэтгүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн шаардлагаа ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ............ ХХК-д даалгаж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хамтран хариуцагч татах тухай нэхэмжлэлдээ: ............сумын ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ............ ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж хамгийн сүүлчийн байдлаар Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүээр сарын 18-ны 001/ХТ2022/01123 тоот тогтоолоор энэ хэргийг шийдвэрлэсэн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчингүй болж дахин шийдвэрлэгдэхээр болоод байна. Иймд хэргийг шүүхээр хэлэлцүүлэхийн өмнө нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар өөрчлөлт оруулж, хамтран хариуцагч татаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны шүүх хуралдааны үед ............ баг 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын засварын төсөв гараагүй байсан тул шүүхэд гаргах, хэлэлцүүлэх боломжгүй байсан, Дээд шүүхийн тогтоолын 10.1, 10.2 дахь хэсэгт энэ талаар тодорхой дүгнэлт хийсэн байдлаас үндэслэн үүрэг даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл болон шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг үндэслэн дараах байдлаар өөрчилж байна.

а. ............сумын ............ багийн 280 хүүхдийн сургууль, цзцэрлэгийн цогцолборын барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг батлагдсан зураг, төсвийн дагуу гүйцэтгэж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисст хүлээлгэн өгөхийг ............ ХХК-д даалгах гэсэн шаардлагаа ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын засварын ажлын нийт төсөвт өртөг 856,172,399 /найман зуун тавин зургаан сая нэг зуун далан хоёр мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийн хохирлыг барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсэний улмаас барилгын далд шугам сүлжээний ус алдалт удаан хугацаанд үргэлжилж барилгыг дахин засварлахад хүргэсэн ............ ХХК-иас гаргуулж өгнө үү гэж өөрчилж байна.

б............. багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн боловч захиалагчийн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, гүйцэтгэгчийн ажлын дутагдлыг илрүүлж арилгуулаагүй зөвшөөрсөн ............, Зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн боловч мөн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж гүйцэтгэгчийн ажлын доголдлыг илрүүлж арилгуулаагүй зөвшөөрсөн ............ ХХК-ийг тус тус хамтран хариуцагчаар татаж шүүхээр тогтоогдсон гэм буруугийн хэмжээнд хохирлыг хамтран хариуцагчаар татаж байна. Хамтран хариуцагчаас гаргуулах хохирол зардлын хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болгож шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ... гэжээ.

 

Нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэлийн шаардалгаа тодруулахдаа: ............ нь хариуцагч ............ ХХК, ............ ХХК, ............алба ОНӨААТҮГ-д холбогдуулан ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын засварын ажлын нийт төсөвт өртөг 856 172 399 төгрөгийн хохирлыг барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас барилгын далд шугам сүлжээний ус алдалт удаан хугацаанд үргэлжилж барилгыг дахин засварлахад хүргэсэн ............ ХХК-иас гаргуулах, Хожим барилгад эвдрэл гэмтэл үүссэн нь захиалагчийн хяналт хангалтгүйтэй холбоотой тул үндсэн хохирлын хэмжээтэй дүйцүүлэн төсөвт зардлын 37.1 хувьтай тэнцэх 14 949 695.80 төгрөгийн хохирлыг ............алба ОНӨААТҮГ-аас гаргуулах, зохиогчийн хяналтын зардал 20 147 838 төгрөгөөр батлагдсан бөгөөд хожим барилгад эвдрэл гэмтэл үүссэн нь зохиогчийн хяналт хангалтгүйтэй холбоотой тул үндсэн хохирлын хэмжээтэй дүйцүүлэн төсөвт зардлын 37.1 хувьтай тэнцэх 7 474 847.89 төгрөгийн хохирлыг ............ ХХК-иас гаргуулах тухай гэж тодруулсан байна .

 

Хариуцагч ............ ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: 

 

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Орхон аймаг ............сум, ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын засварын ажлын нийт төсөвт өртөг 856,172,399 төгрөгийн хохирлыг барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсний улмаас барилгад далд шугам сүлжээний ус алдалт удаан хугацаанд үргэлжилж барилгыг дахин засварлахад хүргэсэн ............ ХХК-иас гаргуулж өгнө үү гэж өөрчилжээ. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг анхнаас нь эс зөвшөөрч байсан ба энэ талаарх үндэслэлээ бичгээр гаргасан тайлбар болон, шүүх хуралдааны явцад удаа дараа тавьж байсан. Бидний нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа нь үндэслэлтэй болох нь Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01123 дугаартай тогтоолын 10.1, 10.2 , 14,15 дугаар заалтуудад тусгагдсан байна гэж үзэж байна. Маргаан бүхий сургуулийн барилгад үүссэн эвдрэл гэмтэлд ............ ХХК барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэснээс болсон гэж үзэх шууд нотолгоог нэхэмжлэгч талаас гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар ямар нэг баримт цуглараагүй байдаг. Эсрэгээрээ ус алдалтын үндсэн шалтгааны талаар шинжээч ............ын дүгнэлтийн 6-д Энэ гэмтлүүд нь барилгын барьсан биш ашиглалтын үеийн алдаа." Гэж хоёрдмол утгагүйгээр шууд дүгнэсэн байдаг. мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-026/118 тоот дүгнэлт , 2021 оны 03 дүгээр сарын 17-ны өдрийн 14-7-025/52, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14-7-025/135 дугаартай дүгнэлтүүдэд ханын хагарал, суултын шалтгаан нөхцөлийг тухай бүртээ зөрүүтэй дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгч тал анх гүйцэтгэгчийг буурь суурийн ажлыг норм дүрэмд заасны дагуу хийгээгүйгээс хананд суулт өгсөн гэж буруутгаж байсныг ............ ХХК зөвшөөрч байгаагүй бөгөөд ашиглалтын явцад далд шугаманд ус алдаснаас болж байна гэж тайлбарлаж байсан боловч хүлээж авч байгаагүй. Энэ нь нэхэмжлэгч талын иш татдаг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлд ч тусгагдсан байдаг. Мөн хэрэгт авагдсан гэрч Болдсүхийн мэдүүлэгт дурдсан гэмтэл, сургуулийн жижүүрийн тэмдэглэл нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааг хамарсан бөгөөд сангийн ил шугамнаас ус дусах гэх мэт жижиг хэлбэрийн гэмтлүүд байсныг тухай бүрт засаж янзалсан байдаг ба уг эвдрэлүүд нь одоогийн маргаж байгаа гэмтэлтэй шууд холбоотой гэж дүгнэх ямар ч үндэслэлгүй юм. Хамгийн гол нь барилгын эвдрэлийн үндсэн шалтгаан болсон ус алдалт нь гүйцэтгэгч компанийг чанаргүй материал ашигласан, барилгын ажлын норм дүрэмд заасны дагуу явуулаагүйгээс шалтгаалсан гэж буруутгах ямар ч баримт нотолгоо байхгүй юм. Түүнчлэн Шинжээч Дүйнхэржавын дүгнэлтийн 10 дугаар заалтад Барилгад үүссэн гэмтэл гарахад барилгын ажлын гүйцэтгэгч болон өмчлөгч эзэмшигч байгууллагуудын хэнийх нь ямар үйлдэл эс үйлдэл нөлөөлсөн бэ" гэсэн асуултад Яг энэ гэмтлийн хувьд гүйцэтгэгч дээр буруу харагдахгүй байна" гэж дүгнэсэн нь тухайн гэмтэл ............ ХХК-г буруутгах үндэслэлгүйг нотолсон гэж үзэж байна. Барилга байгууламжийн инженерийн далд шугамнаас ус алдаж байгаа эсэхийг мэдэх боломж нь гүйцэтгэгч байгууллагын хувьд тухайн барилгыг өөрийн эзэмшилд хариуцан ашиглаж байгаа этгээдээс илүү байх боломжгүй гэдгийг анхаарч үзэх шаардлагатай юм. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 46 дугаар зүйлийн 46.5 дугаар зүйлүүдэд барилгад учирсан гэмтлийн буруутай этгээд нь тогтоогдсон байхыг шаардаж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлтэй холбоотой баримтуудаар манай компанийг буруутгаж байгаа үндэслэл нь тодорхойгүй, ус алдалт үүссэн шалтгааныг тогтоосон ямар нэг баримт нотолгоо байхгүй байхад тухайн эвдрэл гэмтэл нь заавал гүйцэтгэгч байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалсан байх ёстой гэдэг байдлаар таамгаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 352 дугаар зүйлд Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх...-тэй холбоотой шаардлага гаргах эрхийг зохицуулсан. Маргаан бүхий барилгад үүссэн ус алдалтаас үүдэлтэй эвдрэл гэмтэл нь ............ ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн үр дүнгээс шалтгаалсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд харин ч шинжээчийн дүгнэлтээр ашиглагчийн буруу гэдэг нь тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ............ ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: 

 

.Миний бие ............ овогтой ............ нь Барилгын дулаан хангамж, агаар сэлгэлтийн системийн зураг төслийн хүрээнд Монгол улсын зөвлөх инженер бөгөөд зураг төслийн ............ ХХК-ийн захирлаар ажиллаж байна. 1977 онд Улсын барилгын зургийн төв институтэд инженерээр томилогдон ажлын гараагаа эхлэж 46 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. Тус шүүхэд ЗДТГазрын дарга ............гаргасан манай зураг төслийн компанийг хариуцагчаар нэмж татан оруулах тухай нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбар гаргаж байна. Барилгын ажлын анхны мэдэгдэхүүнгүй төрийн албан хаагч хүн өөрийн хүслээр бичсэн зүйлд нь давхар хариу өгч байна. Эхний ээлжинд манайд огт хамааралгүй асуудлаар албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөрийн нутгийн хамаарал бүхий барилгын компаний алдаа зөрчлийг бусад байгууллагад хилсээр тохож ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх гэж санаархаж байгаа тул уг барилгын ажлын түүхээс эхлэе гэж бодож байна. Уг 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгын зураг төсөл нь 100% Улаанбаатар хотын зургийн компаний бүтээл болно. Уг бүрэн зураг төслийг орон нутагт тохируулан холболт хийхээр Хотын захирагчийн албаны барилгын инженер ............авч ирж барилга архитектурын хэсэгт ............ХХК-ийн захирал архитектор ............хамт суурь барилгын хийцэд зохиогчийн хяналт хийж байсан болно. Хотын захирагчийн албанаас манай зургийн компанид гадна Инженерийн шугам сүлжээний зураг хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу зургийн ажлыг хийж гүйцэтгээд гадна шугамд зохиогчийн хяналт хийсэн. Тухайн үед гадна дулаан, ус хангамжийн шугам сүлжээний зураг төслийн тусгай зөвшөөрөлтэй, туршлагатай компани орон нутагт өөр байгаагүй юм. Тэгэхээр уг барилгын зураг төсөл нь 100% Улаанбатар хотын зургийн компани хийж гүйцэтгэсэн тул зохиогчийн хяналтыг мөн хийж гүйцэтгэсэн байж таарна үүнийг ............даргын харьяа байгууллага буюу ерөнхий захиалагч Хотын захирагчийн албаны хариуцсан хүмүүс тодорхой мэдэж байгаа тул тайлбар үнэн зөвөөр өгнө гэж найдаж байна. Манай компани болон миний бие уг барилгын дотор зураг буюу барилга архитектурын хэсэг-48-50%, халаалт-салхивч-7-8%, цэвэр бохир усны хэсэг-7-8%, дотор цахилгаан- 8%, дохиолол холбоо-5-8%, технологийн хэсэг-10%, төсөв-10% бүрдэлд нэг ч зураас зураагүй оролцоогүй бөгөөд энэ бүгдэд зурсан инженерүүд зохиогч хяналт хийх үүрэгтэй байдаг хийсэн байх гэж бодож байна. Тэгэхээр манай компани дотор зурагт зохиогч хяналт хийгээгүй бөгөөд нэхэмжлэлд дотор системд удаан хугацаанд ус алдсанаас барилгын хийц суурь хананд хагарал үүссэн гэж бичжээ. Унасан бөхд шалтаг мундахгүй гэгчээр барилгын угсралтыг ............ ХХК өөрөө барилгын суурь хийцийг чанаргүй хийсэн, мөн дотор сантехникээ чанаргүй угсарснаас болсон бол өөрсдийн 100% буруу биз дээ хэнд ч ойлгомжтой асуудал шүү дээ. Хаана хэдий хугацаагаар ямар хэмжээний ус алдаад ямар хэсэгт яаж үйлчлээд гэдгийг хэн тогоосон юм бэ өөрсдийн буруугаа бусдад чихэх гээд нутаг нэгтэй хамаарал бүхий албан тушаалтнаар дамжуулж арга эрэлхийлж байна гэж үзэж байна. Ер нь ............ ХХК өмнө нь ............ хотын сургууль, цэцэрлэгийн өргөтгөл засварын ажлыг Боловсролын яамны тендрээс авж ирээд шаадлага хангахгүй чанаргүй ажил хийгээд хар дансанд орох хэмжээнд яригдаж байсныг ............ийн барилгын салбарынхан бүгд мэддэг, гэтэл дахиад боловсролын яамны тендрээс бүр том ажил авж ирээд ийм асуудал дахиад үүсгэж байна тэгээд өөрийн алдааг бусадтай хуваалцах гэж албан тушаалтан эрх мэдэлтэй хамаарал бүхий хүмүүсээ ашиглаж байна гэж бодож байна. Улсын комиссоор 10 гаруй байгууллагын албан тушаалтнууд шалгаж гарын үсэг зурж тамгаа дарж авсан тэд бүгд харуцлага хүлээхгүй юм уу. Улсын комиссоор аваад уг сургуулийн удирдлага байгууллага нь ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллдаг тэгвэл хаа нэгтээ ус алдаж байсан бол мэдэхгүй байсан уу мэдээд тоохгүй байсан уу ашиглагч байгууллага хариуцахгүй юм уу. Барилга сантехникийн угсралт хийсэн байгууллага Монгол улсын барилгын хуулиар 1-3 жил баталгаа гаргаж хариуцан ажиллах заалт байдаг энэ үүргээ ............ ХХК-ийн удирдлага яагаад биелүүлээгүй юм. Тэгэхээр барилга угсралтын байгууллага ............ ХХК чанар муу барилгын суурь хийсэн, ашиглагч байгууллага сургууль нь ус алдаад байна гээд суугаад хугацаа алдсан хариуцлагаа хүлээхгүй бусад руу тохох гэсэн санаархал байна гэж бодож байна. Манай компаний хувьд Хотын захирагчийн албаны хүсэлтээр гадна шугам сүлжээний зураг төсөл хийж, угсралтын үед зургийн инженер Б.Мөнхцэцэг, МУ-ын зөвлөх инженер миний бие зохиогч хяналт хийж ажилласан бөгөөд гадна дулаан, ус хангамжийн шугамд ус алдалт байхгүй хэвийн ажиллагаатай хүлээж авсан. Ер нь гадна шугамд эвдрэл гэмтэл гарж ус алдлаа гэхэд барилга руу орохгүй гадна худаг руу налуу гаргаж хийдэг тул гадна дулааны худагт орж зайлуулах төлөвлөлттэй хийдэг юм. Миний бие ............ хотод 20 жил ажиллаж амьдрахдаа ............ хотын гэр хорооллын багийн төвүүдийг төвлөрсөн дулаан, ус хангамж, ариутгах татуургын нэгдсэн системд холбох төслийг удирдан хийж 15-20 дулаан, ус дамжуулах төвүүд, хотын ихэнх хувийг хамрах гадна шугам сүлжээний зураг төсөлд гар бие оролцож одоо эдгээр төсөл амжилттай хэрэгжиж хүн ардын амьдрах нөхцөлийг сайжруулж байгаад бахархаж баярлаж явдаг жирийн нэг инженер хүн юм. Таван жилийн өмнө өндөр насны тэтгэвэрт гараад үр хүүхдээ бараадан УБ хотод шилжэн суурьшиж, эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн байнгын хяналтад байгаа боловч ийм асуудал гарсанд өөрийн биеэр ирж хариу тайлбар хийж байна. Нас ахисан тэтгэвэрт гарсан хойно өөрийн хамааралгүй асуудалд холбогдож, өөрсдийн алдаа дутагдлаа бусдад тохож хариуцлагаа хөнгөлөх гэсэн явуургүй санаархал зарим хүмүүс гаргаж байгаад харамсаж байнаа. Үнэн зөвөөр шийдэж өгөх байх гэж бодож байна. Ахмад туршлагатай инженер хүний хувьд хэлэхэд барилга сантехникийн ажил угсралт чанаргүй хийсэн компани, ашиглалтын үед ус алдаад байхад засдаггүй ядахдаа угсралтын компанид хэлээд засуулдгүй сургууль буюу ашиглагч 2-ын буруу гэж бодож байна. Ер нь ус алдлаа ч гэсэн суурь нь сууж хагаралт өгдөг барилгын компани чанаргүй ажил хийсэн гэдэг нь ойлгомжтой. Чанартай суурь хийц бол ус алдахад тэгж амархан суулт өгдөггүйг өөрийн ажлын туршлагаас мэднэ. Хяналт хийж явахад уг компани өөрийн гэсэн инженер техникийн ажилтан дутагдалтай энд тэндээс хүн хөлсөлж ажиллуулдаг нь мэдрэгдэж байсан. Зураг төслийн байгууллага угсралтын үе шатанд өөрийн хийсэн зураг төслөөр Барилгын норм дүрмийн дагуу, стандарт баримталж хийж байгаа эсэхэд хяналт тавьж, шахалт туршилт хийхэд байлцаж актанд зөвшөөрөл өгч ажилладаг энэ үүргээ биелүүлж ажилласан гэж бодож байна. Тухайн барилга дээр хэд хэдэн зохиогч хяналт тавьж ажилласан байтал барилгын дотор ажилд хамааралгүй манай компанийг хариуцагчаар татах гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд мэдээллээс хол байдгыг далимдуулж хэрэгт хамруулах гэж байна гэж ойлголоо. Ер нь Улсын комиссоор орсны дараа угсралтын компани 3 жил баталгаа гаргаж хэвийн байдлыг хариуцдаг бөгөөд ашиглагч байгууллага өдөр тутмын хэвийн ажиллагааг хангах зорилгоор мэргэжлийн хүмүүс цалинжуулж ажилладаг байгаад буруугаа бусадтай хуваалцах гэсэн санаа байна. ............ийн барилгын салбарын туршлагатай инженер удирдлагуудтай санал солилцож байхад Хөвсгөл аймагт бүртгэлтэй барилга угсралтын ............ ХХК хийсэн ажил болгон нь алдаа дутагдалтай байдаг талаар ярьж байдаг юм. ............ хотын үндсэн бүртгэлтэй, олон жилийн туршлагатай хотын бүтээн байгуулалтанд оролцож байсан олон барилгын компани байдаг ч ажил олддоггүй нь үнэн байдал юм. Эцэст нь хэлэхэд олон зуун сая төгрөгийн орлоготой тэр бумаар яригдах хэмжээний /Боловсролын яамны барилгын тендерийг байнга авч байдаг/ компаний бурууг жирийн нэг тэтгэврээс өөр орлогогүй, хийдэг ажлаа хийж дуусгаад гэрийн ажилтай байгаа ахмад инженер хүнд хамруулах гээд байгаа учир шалтгааныг олж шударгаар шийдэж өгөх байх гэж найдаж байна. Одоогоор манай компани миний өөрийн эрүүл мэнд, насны байдлаас болж, мөн ажиллаж байсан хүмүүс орон нутагтаа өөр ажилд шилжсэн тул үйл ажиллагаа явуулахгүй байгаа болно. Холбогдох материалыг хавсаргав. ЗДТГазрын дарга ............280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор барилгын ажилд дотор системд ус их алдсанаас гарсан эвдрэлийн хохирлыг барилга угсралтын ............ ХХК дээр хяналтын үүргээ хангалтгүй биелүүлсэн Барилга, захиалагчийн газар, зохиогч хяналт хийж гүйцэтгэсэн ............ ХХК-ийг хамтран хариуцагчаар татах санал оруулжээ. Мэргэжлийн хүний зүгээс тодорхой хариулт өгье. Барилга обьектыг ашиглалтад авахад Техникийн комисс дараа нь Улсын комиссоор хамтран шийддэг юм. Эдгээр комиссд Барилга захиалагч, Зохиогч хяналтын байгууллагаас гадна Ус, дулааны шугам сүлжээ хариуцсан байгууллагууд ............ ТӨХК-ны албаны дарга, инженерүүд, ............-Ус, ДТС ОНӨҮГ-ын ус хангамж, дулааны албадын дарга нар, инженерүүд байлцаж шахалт туршилт хийсний дараа акт үйлдэж хүлээн авдаг журам дүрэмтэй болно. Дулаан, Ус хангамжийн системийн битүүмж байдлыг шалгахын тулд ус буюу хийгээр ажлын даралтыг 1,25 ата даралтаар дахин авсан даралтаар 30 минутын турш шахаж даралтын алдагдал байхгүй бол байнгын ашиглалтад авах боломжтой гээд акт үйлдэж холбогдох хүмүүс гарын үсэг зурж, тамга дарснаар баталгааждаг юм. Дулаан хангамжийн системийг 72 цагийн турш даралт, температурыг жигдрүүлж хэвийн болгосноор хүлээн авна. Тэгэхээр Улсын комиссд авахад ус алдалт байхгүй даралтын уналтгүй байсан учраас комисс зөвшөөрч ашиглалтад авсан байна. Улсын комиссоор барилга обьектыг ашиглалтад авснаар Зохиогчийн хяналтын ажил дуусгавар болж холбогдох байгууллагатай гэрээг дүгнэж баталгаажуулдаг болно. Улсын комисс авсны дараа Барилгын гүйцэтгэгч ............ ХХК гэрээнд зааснаар 3 жилийн батлан даалтын хуулийн дагуу эвдрэл гэмтэл гарвал үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх үүрэгтэй. Мөн ашиглагч байгууллага буюу сургууль өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг журамтай байдаг. Тэгэхээр барилга дотор ус алдсан бол Улсын комисс хүлээж авснаас хойш байх тул барилгын гүйцэтгэгч ............ ХХК болон ашиглагч байгууллага хариуцах ёстой байна. Хэрэв ус алдаагүй угсралтын чанар муу шаардлага хангахгүй байсан бол гүйцэтгэгч 100% хариуцах ёстой гэж МУ-ын зөвлөх инженер хүний хувьд дүгнэж байна гэжээ.

 

Хариуцагч ............ОНӨААТҮГ тайлбар татгалзлын агуулга: 

 

Миний бие ............нь ............тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/200 тоот дугаартай Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, хамтран хариуцагч татах тухай гаргасан нэхэмжлэлийг уншиж танилцаад дараах шалтгааны улмаас нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: 1.Намайг хариуцагчаар татах боломжгүй. Би 2020 оны 11 сарын 09-ний өдрөөс эхлэн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаа бөгөөд тухайн барилга байгууламжийн зураг төсөв боловсруулах, Захиалагчийн техник хяналтын гэрээ байгуулах ажилд оролцоогүй, техникийн комисс /урьдчилсан комисс/ болон ашиглалтад оруулах комиссын /улсын комисс/ бүрэлдэхүүнд орж ажиллаагүй тул надад ямар ч хамааралгүй. Би тухайн үед 2017-01-03 хүртэл ............нэрэмжит Технологийн сургуульд тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан ба 2017.01.03-аас 2020.05.26-ны өдөр хүртэл Аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажилласан тул надаас биш тухайн ажлыг хариуцаж байсан хүмүүсээс тодруулга авах нь зүйтэй. Орон нутгийн төсвийн 2 329 757 571 төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 ажпын ............тоот гэрээг 2016 оны 05 сарын 31-ний өдөр тухайн үеийн Засаг дарга ............, Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.*******, гүйцэтгэгч ............ ХХК-ийн захирал ............, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын захирал ............, хяналтын инженер ............нар харилцан байгуулсан байдаг. Би гэрээнд огт оролцоогүй болно. /гэрээг хавсаргав/. Гэрээний ерөнхий хугацаа нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 90 хоног байсан ба сунгалтын гэрээний хугацаа нь 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл хийгдсэн. Барилгын ажил дуусч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр техникийн комисс ажиллаж /урьдчилсан үзлэг/ 16/160 дугаартай актаар баталгаажуулж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 38/16 дугаартай комиссын актыг үйлдэж ашиглалтад оруулах комисс /улсын комисс/ хүлээн авсан байна. Ашиглалтад оруулах комисс нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй /бүрэлдэхүүнийг хавсаргав/ байсан бөгөөд тус бүрэлдэхүүнд миний бие оролцоогүй болно.

- ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажил Зохиогчийн хяналтыг ............ ХХК хэрэгжүүлээгүй.

Захиалагч Хотын захирагчийн албаны захиалгаар ............ ХХК-ийн 2013 онд боловсруулсан НМЗ-2013/007 шифртэй ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажил нэг маягийн зураг төслийг 2014 онд Барилгын магадлан хийлгэж, суурийн болон гадна талбайн тохижилтын холболтын зургийг ............ХХК 12/15 шифртэй гүйцэтгэн зохиогчийн хяналт хэрэгжүүлж дүгнэлт гаргасан байна. /хавсралт/

- Барилга, байгууламж барих ажилд захиалагчийн техник хяналтыг хууль тогтоомжийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Захиалагчийн техник хяналтыг Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын захирал ............, хяналтын инженер ............нар барилгын ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу гүйцэтгүүлж, ашиглалтад хүлээлгэн өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр техникийн комисс ажиллаж /урьдчилсан үзлэг/ 16/160 дугаартай акт үйлдэж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 38/16 дугаартай комиссын актыг үйлдэж ашиглалтад оруулах комисс /улсын комисс/ Засгийн газрын 2021 оны 212-р тогтоолын барилга ашиглалтад оруулах дүрмийн 5.1-т заасны дагуу зураг төсвийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм, нормативийг хангасан байх, бичиг баримт, захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн шаардлага хангасан тул ашиглалтад хүлээн авч актаар баталгаажуулсан байна.

- Барилгын ажилд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд эвдрэл нь ашиглалтын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоосон.

Аймгийн засаг даргын тамгын газар хүсэлт гарган ШУТИС-ын Барилга архитекторын сургуулийн Оношлогоо, зураг төсөл, судалгааны Реконстракшн төвөөр 2021 оны 11 сарын 21-ний өдөр 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын суурийн оношлогооны хэмжилтийг ШУТИС-ийн БАС-ын профессор, доктор, МУ-ын зөвлөх инженер ............, инженер ............, ............ нарын бүрэлдэхүүнтэй газар дээр нь ажиллаж үзлэг шалгалт хийсэн. Газар дээр нь үзлэг шалгалт хийхэд Аймгийн засаг даргын орлогч ............, ХЗА-ны дарга ............, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ............ ХББЗА ӨНӨААТҮГ-ын хяналтын инженер ............, ............ ХХК-ийн захирал ............, инженер ............нар байлцаж хөрсний нягтаршилтыг Роrtablе bearing capacity teastr багажаар, барилгын бүтээцийн бат бэхийг үл эвдэх силвер шмидтын багажаар хэмжиж, бетоны бат бэх болон барилгын бүтээцийн арматурчлалыг шалгаж зураг төсвийн дагуу гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гарсан байна. Дүгнэлтээр:

- Барилгын даацын бүтээцийн геометр хэмжээ зураг төслийн дагуу хийгдсэн

- Барилгын төмөрбетон каркасын бетоны бат бэх зураг төслийн дагуу хийгдсэн

- Барилгын төмөрбетон карказын арматурчлал зураг төслийн дагуу хийгдсэн

- Барилгын тоосгон хананд ан цав үүссэн, суурь суусан гол шалтгаан нь барилгын цэвэр, бохирын шугам сүлжээний ус алдагдаж, буурь хөрсний даацыг бууруулснаас болсон байна. Шугам сүлжээний ус олон жилийн өмнөөс буурь хөрс рүү алдсан байна.Өөрөөр хэлбэл барилгын ажил зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн ба үүссэн эвдрэл нь ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болсон тул манай байгууллага хариуцах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг нягтлан үзээд нэхэмжлэл гаргагч нь материалыг бүрэн судлалгүй ямар ч холбогдолгүй намайг болон ............ ХХК-ийг хариуцагчаар татаж, ХББЗА-ыг үндэслэл, нотолгоогүйгээр захиалагчийн техник хяналтын үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас эвдрэл, гэмтэл гарсныг албан ёсоор нотолсоор байгаа тул хариуцагчаар татаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00418 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-с 674,198,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............т олгож, нэхэмжлэлээс 179,014,357 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ............11,959,756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд холбогдох нэхэмжлэлээс 2,989,939 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч ............ ХХК-с 7,474,847.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ............ ХХК-с улсын тэмдэгтийн хураамжаар 3,528,941 төгрөг, хариуцагч ............улсын тэмдэгтийн хураамжаар 206,306 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д зааснаар шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Шанд багийн 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын бичиг баримтууд /1 хавтас 284 хуудас/, Орхон аймаг 280 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолбор барилгын барилга угсралтын ажлын төсөв /1 хавтас 111 хуудас/-ийг шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа ............т хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бямбадорж, өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт нөхөн төлүүлэх зардлын хэмжээг бодит байдалд нийцүүлэн залруулах боломжтой байна. Үүнд: а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн 2023 оны 02 сарын 02-ны үед ............сумын ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлаж хүчитгэсэн нийт зардлыг ............” ХХК-ийн 2022 оны 07 сарын 05-ны Т-13/2022 шифртэй төсвийг үндэслэн /Хэргийн II 80 тал/ 865,172,399 төгрөг гэж трдррхрйлрн нэхэмжпэлээ өөрчилсөн. Энэ хэмжээ нь тус барилгын анхны нийт төсөв 2,329,757,571 төгрөгийн 37.1 хувьтай тэнцэж байсан тул үүнд дүйцүүлэн захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн ............ захиалагчийн санхүүжсэн зардлын 37.1 хувьтай тэнцэх 14,949,695 төгрөг, зохиогч “............” ХХК-иас зохиогчийн санхүүжсэн зардлын 37.1 хувьтай тэнцэх 7 474 847 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. б. ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын доголдлын байдалтай хамаарах бүх талууд газар дээр нь танилцаж 2023 оны 02 сарын 07-нд хуралдаж /Хэргийн 2019-230 дахь талд үзнэ үү/ засвар хийх ажлын байдлыг тогтсоны үндсэн дээр 2023 онд төсвийг шинэчлэн хийлгэсэн ба энэхүү №23-04 шифртэй төсвийн шинэчлэлээр нийт зардал 835,982,759 төгрөг болсрн байна. в. Энэхүү шинэчлэгдсэн төсөв 835,982,759 төгрөгөөр гүйцэтгэгч “............” ХХК-тай гэрээ байгуулж ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, шинэтгэлийн ажлыг гүйцэтгүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 30-нд улсын комиссын актаар их засварын ажлыг хүлээж авснаар тус барилгад цэцэрлэг, сургуулийн хичээл, хүмүүжлийн ажил явагдаж байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй, өмгөөлөгчид холбогдох шинэчлэгдсэн төсвийг танилцуулаагүйгээс энэ нөхцөл байдал анхан шатны шүүх хуралд дээр тодруулагдаагүй байна. г.Иймд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдэж хариуцагчийн эрх зүйн байдал, төлбөр хохирлын хэмжээ нэмэгдээгүй, харин хорогдож байх тул давж заалдах шатны шүүх бодит байдалд үндэслэн “............” ХХК-иас гаргуулах төлбөрийг 835,982,759 төгрөг болгож, анхны төсөвт дүйцэх хувь нь /835,982,759 :2,329,757,571/ х100/=35,9 хувь гэж тооцож Захиалагчаас /40, 295, 676 х 35.9/: 100 = 14,466.147 төгрөг, Зохиогчоос /20,147,838 х 35.9/= 7,233,073 төгрөг гаргуулан “............” ХХК-иас илүү нэхэмжилсэн /865,172,399 - 835,982,759/ 29,189,640 төгрөгийг, ............ илүү нэхэмжилсэн /14,949,695 - 14,466,147/ 483,547 төгрөгийг, “............” ХХК- иас илүү нэхэмжилсэн /7,474,847 - 7,233,073/ 241,774 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна. Анхан шатны шүүх барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн хариуцагч “............” ХХК болон захиалагч ............гаргуулах нөхөн төлүүлэх зардал, хохирлыг 20 хувиар бууруулж шийдвэрлэсэн нь ундэслэлгүй. Үүнд: а. Доголдолтой ажил гүйцэтгэснээ “............” ХХК хүлээн зөвшөөрч барилгыг 2016 оны 12 дугаар сарын 19-нд ашиглалтад авснаас хойш хэд хэдэн удаа засвар хийж байсан байдаг бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 05-ны 00027 тоот шийдвэрээр /Хэргийн 17-23 дахь тал/ “сургууль, цэцэрлэгийн барилгад гарсан эвдрэл гэмтлийг засварлах, өөрөөр хэлбэл “...БНбД 32.02.01-90”-4 заасны дагуу үечилсэн нягтруулалт хийж буурь, суурийг цутгаж янзлахыг “............” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн брловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2023 оны 02 сарын 07-нд болсон хурал дээр /Хэргийн 219-230 дахь тал/ ............ “Засварын ажлыг 150 сая төгрөгт багтаагаад өөрөө хийхээр санал тавьж байсан, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийсэн улсын байцаагчийн дүгнэлт, мэргэжлийн шинжээч, гэрчийн мэдүүлэг зэргээр ажил гүйцэтгэгчийн ажлын доголдол бүрэн нотлогдсон байна. б. Ажлын доголдол нь далд шугам сүлжээнээс удаан хугацаанд ус алдаж буурь, суурь хөрсийг сийрэгжүүлж хөрсний суулт бий болгосон, барилгын суурийн бетоныг чанаргүй хийсэн, буурь суурь хөрсний үечилсэн нягтруулалтыг “Барилгын газар шороо ба буурь суурийн ажил /БНбД 3.02.01-90/-ын шаардлагыг хангасан байдлаар гүйцэтгэсэн тухай далд ажлын нэг ч акт, тэмдэглэл байхгүй, шинжээч ............, гэрч ............нар энэ талаар тодорхой дүгнэлт гаргасан шүүх хуралдаанд дүгнэлтийнхээ талаар танилцуулж, асуултад хариулсан ба хариуцагч нар үүнийг үгүйсгэсэн баримт сэлт, үндэслэл гаргаагүй болно. Энэ тохиолдолд шүүхийн хэрэглэсэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар захиалагч гаргасан зардлаа бүрэн нөхөн төлүүлэх эрхтэй. Гэрээний доголдолтой холбоотой нөхөн төлүүлэх зардалд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасан гэм хорын хохирлыг багасгах шүүхийн эрх үйлчлэхгүй. Тэгээд ч шүүх нэхэмжлэлээс 20 хувийг хэрэгсэхгүй болгосон хуулийн үндэслэлийг шүүхийн шийдвэрт заагаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй байна. в. ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд тавих захиалагчийн хяналтыг бие даасан хуулийн этгээд буюу ............хэрэгжүүлсэн. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсргэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг дарга, түүний ажлын алба буюу Тамгын газарт барилга байгууламжийн захиалагчийн чиг үүрэг байхгүй, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд Засаг даргын эрх хэмжээг тодорхойлсон ба мөн хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг тодорхойлж мөн хуулийн 32.1,9-д зааснаар Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор баталсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”/ Legalonfo.mn/-ийн  2.2-т зааснаар захиалагчийн үүргийг байнгын ажиллагаатай хуулийн этгээдээр гүйцэтгүүлж байгаа нөхцөлд Засаг дарга, түүний Тамгын газар тухайлсан барилга бүр дээр үүрэг, хариуцлага хүлээхгүй, захиалагчийн гэрээ байгуулсан эрх зүйн чадамж бүхий хуулийн этгээд хариуцлагаа хүлээх тул хөрөнгө оруулагч Засаг даргын Тамгын газрыг буруутгах боломжгүй. Ийм учраас хариуцагч ............ хариуцах төлбөрийг 20 хувиар хөнгөлж бууруулсан нь үндэслэлгүй байна. 3.Зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн “............” ХХК-ийг дотор шугам сулжээнд зохиогчоор ажиллаагүй гэж хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Үүнд: а. ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд зохиогчийн хяналтыг бүхэлд нь хэрэгжүүлсэн этгээд нь “............” ХХК бөгөөд энэ компани нь сургуулийн барилгын нэг маягийн зураг боловсруулсан, энэ барилгын зурагт холболт хийсэн гэх “............” ХХК-тай гэрээ байгуулж ажилласан болох  нь энэ талаар хэрэгт баримт авагдаагүй ч гэрч ............/ Шүүх хуралдааны тэмдэглэл 12 дахь тал/, хариуцагч “............” ХХК-ийн төлөөлөгч Ц............. / Шүүх хуралдааны тэмдэглэл 19 дэх тал/ нарын хэргийн оролцогчид болон шүүгчийн асуултад хариулснаар тодорхой байгаа, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т зааснаар нотлох баримт болно. Иймд зохиогчийн бүх үүргийг захиалагч, гүйцэтгэгчийн өмнө “............” ХХК хүлээсэн бөгөөд 2016.12.19-нд ашиглалтад оруулсан 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгын бичиг баримтууд дээр “ зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн” гэсэн дээр ............” ХХК буюу зохиогчийн төлөөлөгчөөр ............гарын үсэг зурсан байдаг. б. Хэрвээ зохиогч “............” ХХК нь Барилгын тухай хуулийн 48.5.3 дахь заалт, Барилга, Хот байгуулалтын сайдын 2016.11.10-ны 178 дугаар тогтоолорр баталсан “Барилгын ажилд зохиогчийн хяналт тавих дүрэм” /БНбД 11-04-16/-ийн 3-р хавсралтаар баталсан”Зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”-ийг зохих ёсоор хэрэгжүүлсэн бол энэ барилгын доголдлын үндэс болсон нөхцөл байдлууд тухайн үедээ илэрч, ашиглалтад авах нөхцөл бүрдэхгүй байх, барилгын холбогдох бичиг баримтууд бүрэн бүрдэх байсан. Зохиогчид хамаарах ийм бичиг баримт байдаггүй бөгөөд энэ талаар шүүх хурал дээр хариуцагч Ц.............гаас тодруулахад / Шүүх хуралдааны тэмдэглэлийн 17 дахь тал/  “Мэдэхгүй” гэх ба тодорхой баримт үндэслэл хэлж чадахгүй байхад түүнийг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. в. Ер нь барилгын ажилд гүйцэтгэгч, захиалагчийн үйл ажиллагаа хангалтгүй байвал зургаа барьж хяналт тавих этгээдийн хувьд ажлыг зургийн дагуу хийж байна уу, түүнийгээ баталгаажуулж баримтжуулж байна уу гэдгийг зохиогч л илрүүлж хангуулах, дээр дурдсан дүрмийн 5.9-д заасан барилгын бүх үе шатны ажилд зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн тэмдэглэлээ барилгын бичиг баримтад, нэгдсэн дүгнэлтийн хамт хавсаргуулсан байх ёстрй. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4, 38.1.10-т зохиогчийн хяналтын цар хүрээ, эрх хэмжээг тодорхойлж, шаардлага хэрэгжүүлэхгүй байвал зохих эрх бүхий этгээдэд мэдэгдэж ажлыг зогсоолгох эрхтэйг заасан байгаа. г.Анх 2016.12.19-нд Барилгыг ашиглалтад авах комисс ажиллахад комиссын бүрэлдэхүүнд орсон ГХБХБГ-ын дарга ............“Зураг төсөл зохиогч дүгнэлт гаргах”, “Барилгын баримт бичгийг иж бүрэн бүрдүүлэх” /Хэргийн 98 дахь тал/гэсэн санал гаргаж байсныг зохиогч огт хэрэгжүүлээгүй байна. Байдал ийм байхад “............” ХХК-тай гэрээ байгуулж зохиогчийн хяналтын бүх эрх үүргийг өөртөө авч барилгын төсөвт суусан зохиогчийн хяналтын зардал 20,147,838 төгрөгийн санхүүжилтийг авсан “............” ХХК-ийг төлбөр хариуцлагаас чөлөөлсөн нь маргааны энэ талаарх үйл байдал, баримтыг буруу дүгнэсэн байна. Иймд хэргийг хянан үзэж Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 11-ний 312/ШШ2025/00418 тоот шийдвэрт бодит баримт, байдлыг үндэслэн, Барилгын тухай хууль, түүнд нийцүүлэн гүйуэтгэгч,захиалагч, зохиогчийн эрх үүргийг тодорхойсон эрхийн актуудын зохицуулалтад дүгнэлтхийжАжил гүйцэтэгч “............” ХХК- иас 835,982,759 төгрөг, , Захилагч ............14,466.147 төгрөг, Зохиогч “............” ХХК-иас 7,233,073 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулна уу. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү давж заалдах гомдол гаргахад төлөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162.4-т заасан тэмдэгтийн хураамжаас /Дээд шүүхийн 2012.12.24- ний 04 тоот зөвлөмжийн 4.1 -ийн 2 дахь хэсэг/ чөлөөлнө үү гэжээ.

Хариуцагч ............ ХХК-ийн төлөөлөгч ............, өмгөөлөгч Д.Буядалай нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Энэхүү иргэний хэрэг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэн хэлэлцэгдэж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч ............ашиглагч байгууллагын хүсэлтээр нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14-07-026/118, 2021 оны 03 дүгээр сарын 17-ны өдөр 14-7-025/52 , 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 14-7-025/135 дугаартай “барилгад засвар хийх тухай”, “ Улсын байцаагчийн дүгнэлт”-үүдийг гаргасан байдаг. ............нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтийг гаргахдаа л шалыг хуулж эвдрэл болсон далд хэсгийн байдлыг бодитоор үзэж байж гаргасан, бусад хоёр дүгнэлтийг бол зөвхөн гадна байдлаас нь харж гаргасан нь тус дүгнэлтүүдээр нотлогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 3 удаа барилгын эвдрэл, түүний шалтгаан, барилгын материалын бат бөх шинж чанарыг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэн шинжээч томилсон. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийн эхний 2 дүгнэлт нь буурь хөрсний нягтруулалтыг хариуцагч ............ ХХК нь зураг норм, стандартын дагуу гүйцэтгэсэн бөгөөд эвдрэлийн шалтгааныг ус алдалт гэж дүгнэсэн байдаг. Тодруулбал: Реконстракшн төвийн шинжээч ............ын 2022.02.5-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийн 1-р заалт / Сургуулийн барилгад үүссэн гэмтлийн үндсэн шалтгаан нь барилгын бохирын болон хэрэглээний ус олон жилийн явцад алдагдсанаас болсон гэж үзэж байна , 2-р заалт “ Бид барилгын суурь гэмтсэн хэсэгт 2 цэгт /3-4-В, Б-В-1-2 тэнхлэг/, хэвийн байгаа 4 өөр өөр цэгт Япон улсын MARUIСО фирмийн MIS-244-0-62 маркийн багажаар хэмжилт хийсэн. Энэ гэмтсэн болон хэвийн хэсэгт хийсэн хэмжилтүүдийн үр дүн маш их ялгаатай байна. Иймд барилгын буурь хөрсний анхны нягтруулалт тийм ч муу хийсэн гэх үндэслэл байхгүй байна. / 6 дахь заалт / Энэ гэмтлүүд нь барьсан биш ашиглалтын үеийн алдаа... / 10 дахь заалт / Барилгын ямар нэг бүтээцэд анхны ан цав үүсэхэд мэргэжлийн байгууллага мэргэжилтэнд хандах байсан. Эзэмшигч өмчлөгч нар мэргэжлийн хүмүүс биш шүү дээ. Яг энэ гэмтлийн хувьд гүйцэтгэгч дээр буруу харагдахгүй байна. \ 12 дахь заалт / 17 дугаар сургуулийн хичээлийн 2 дугаар байрны инженерийн шугам сүлжээнээс ус алдалтаас хөрсний шинж чанар өөрчлөгдөж хөрсний даац буурсан гэсэн бол Шүүх шинжилгээний хуулийн 27,28 дугаар зүйлүүдийг үндэслэн явуулсан Барилгын хөгжпийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023.09.04-ний өдрийн дүгнэлтийн a/ заалт : ............сургуулийн хичээлийн 2-р байрны барилгын хананд үүссэн гэмтлийн шалтгаан нь ашиглалтын үед ус алдсанаас үүссэн. б/ заалт: Барилгын суурь хөрсний нягтруулалтыг зураг , нормын стандартын дагуу гүйцэтгэсэн. гэж дүгнэсэнээр ............ ХХК-г эвдрэл гэмтлийн шалтгаанд буруутгах үндэслэл тогтоогдоогүй юм. Гэвч нэхэмжпэгч талын барилгын материалд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаснаар 2024.03.11-ны шинжээч томилсон захирамж гарч Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Дархан уул аймаг дахь Технологийн сургуулийн лабароторийг шинжээчээр томилсон. Шүүгчийн захирамжид тухайн шинжилгээгээр бетоны марк тогтоохыг даалгасан боловч хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал гэдэг үүднээс барилгын эвдрэлийн шалтгаан, хөрсний нягтруулалтын талаар дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгосон. Анхан шатны шүүх зохигч нараас өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, түүний үндэслэл болгон ирүүлсэн баримтууд, зохигч нарын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэн зөв .эргэлзээгүй талаас бус зөвхөн хариуцагчийг буруутгаж гаргасан нэхэмжпэлийн шаардлагад нийцсэн талаас нь үнэлснээс тухайн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагыг нийцээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргах гомдлын үндэслэлээ дараах байдпаар тодорхойлж байна. Нэг. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй учраас “Үндэслэл бүхий” болоогүй талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11-р заалтад “.... гэснээс дүгнэхэд барилгын ханын доорх бетон суурь цутгах хэсгийн хөрсийг барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3,02,01-90”4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж цууралт үүссэн, үүний улмаас барилгын хананд цууралт үүссэн гэж үзэх үндэслэл дээрх шинжээчийн 3 дүгнэлтээр тогтоогдож байна." гэжээ. Ингэхдээ дээрх шинжээчийн 3 дүгнэлт гэдэгт шинжээч ............2024.04.29-ны өдрийн дүгнэлтээс гадна Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ............2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14-07-025/118, 2021 оны 03 дүгээр сарын 17-ны өдөр 14-7-025/52 дугаартай “улсын байцаагчийн дүгнэлт”- үүдийг иш татан бичиж “ шинжээчийн дүгнэлт” гэж тодорхойлсон байна. Энд шүүх “улсын байцаагчийн дүгнэлт”-ийг “шинжээчийн дүгнэлт” гэж тооцон нотлох баримтаар үнэлсэн нь бусад шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэх улмаар нотлох баримтын тэнцвэр, хүрэлцээний байдлыг нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэж үнэлэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Шүүх нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх хэдий ч ингэж үнэлэхдээ хуулинд захирагдах ёстой. Гэтэл анхан шатны шүүх хуульд заагаагүй үндэслэлээр “улсын байцаагчийн дүгнэлт”-ийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж нотлох баримтаар үнэлсэн байна. Тодруулбал Шүүх шинжилгээний хуулийн 4.1.4-т ."шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг 4.1.8-д "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг; ойлгохоор хуульчилсан. Түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 .Шүүх шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх шийдвэр байна. Шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаарна. 6.2.Хүн, хуулийн этгээдээс шинжээчийн дүгнэлтийн талаар шинжилгээний байгууллагад гаргасан гомдол, хүсэлт нь шинжилгээ хийх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1.Хэрэз хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. гэж заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчин мэргэжлийн хяналтын “Улсын байцаагчын дүгнэлт”-ийг шинжээчийн дүгнэлт гэж тодорхойлон шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч нар болох Ре констракшн төвийн шинжээч ............ болон Барилга хөгжпийн төвийн шинжээч нарын дүгнэлтийг үгүйсгэсэн байна. Шинжилгээ хийж буй этгээд нь хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж / санаатай худал дүгнэлт гаргавал хариуцлага хүлээх гэх мэт/ байдаг төдийгүй эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдож хуульд заасан арга, аргачлал, үндэслэл журмын дагуу явагддагаараа Шинжээчийн дүгнэлт нь “улсын байцаагчийн дүгнэлт”- ээс ялгаатай бөгөөд үндэслэлтэй юм. Ийм ч учраас ............гаргасан “улсын байцаагчийн дүгнэлт”-үүдийг шинжээчийн дүгнэлт гэж тооцох, адилтган үнэлэх нь хуульд нийцэхгүй юм. Анх шүүх манай хүсэлтээр ............шүүх хуралд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд өмнөх шүүх хурлуудад гэрчээр дуудагдаж байсан байдаг/ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хурал/. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралд “шинжээч”-ээр оролцуулсан нь ойлгомжгүй байгаа юм. Энэ нь шүүх ............гаргасан “улсын байцаагчийн дүгнэлт”-үүдийг шинжээчийн дүгнэлт гэж тооцон үнэлж шийдвэр гаргаж байгаатай холбоотой бол ИХШХТ хуулийн 40.3 дахь заалтыг зөрчиж байгаа бөгөөд тодруулбал шүүх хуралдаанаас өманө тухайн улсын байцаагчийн дүгнэлтүүдийг “шинжээчийн дүгнэлт” гэж үзэн урьдчилан үнэлсэн байсан байж болзошгүй байна. Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 5.1,5.шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх;

5.2.8. шинжээч шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах бөгөөд дүгнэлтийн үндэслэлийг шинжээч өөрөө хариуцах гэж заасан зарчмыг хэрхэн хэрэгжүүлсэн, энэ нь дүгнэлт гаргахад хэрхэн үндзслэл болсон зэрэг нь тухайн шинжээчийн дүгнэлтүүдийг шүүхээс үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гол шалгуур байх ёстой гэж бодож байна. Шинжээч ............ нь шүүгчийн захирамжаар 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлт гаргасан байдаг. Мөн дүгнэлт гаргахдаа явуулсан шинжилгээндээ үндэслэн тухайн маргаан бүхий барилга дээр оношилгоо хийж “экспертизийн тайлан” гаргаж ашиглагч байгууллагад өгсөн нь хэргийн материалд / 1р ХХ-ийн 116-131/ хавсаргасан байгаа. Шинжээч ............ нь 2021 оны 09 дүгээр сард барилгын эвдрэл гарч шалыг хуулан гэмтэлтэй хэсгүүдийг ил гаргасны дараа бодит нөхцөл байдал дээр нь гэмтэл эвдрэл үүссэн хана, бетон зэргийг биет байдлаар нь шинжилгээ хийсэн гэдгээрээ бусад шинжээч нараас илүү бодитоор шинжилгээг явуулсан гэж үзэх үндэслэлтзй. Түүнчлэн түүний гаргасан шинжээчийн дүгнэлт болон “экспертизийн тайлан”- гаас харахад буурь хөрсний анхны нягтруулалт хийгдсэн байдлыг Япон улсын MARUI СО фирмийн MIS-244-0-62 маркийн багажаар хэмжилт хийсэн бөгөөд дзлгэрэнгүй үр дүнг нь “экспертизийн тайлан”-д хүснэгтээр тусгасан байдаг. Мөн экспертизийн тайлан”-д тусгаснаар тухайн “барилгын бүтээцийн бетоны бат бэх”-ийг “үл эвдэх силвер шмидтын багаж”-аар хэмжсэн байдаг бөгөөд “ЕБ-ын ............хичээлийн 2-р байрын барилгын төмөр бетон каркасын бетон нь В20 ангийн бетоны шаардлагыг хангаж байна” гэж дүгнэсэн байдаг. Энэ шинжпэгдсэн бетонд суулт, эвдрэлт үүссэн бетон суурийн бетон ч /2-Б-В, В-1-2 тэнхлэгүүд/ хамрагдсан байдаг. Ийнхүү шкнжээч ............ нь барилгын эвдрэлийн шалтгаан нь ус алдалт бөгөөд хөрсний нягтруулалт муу хийгдээгүй, бетоны бат бөх нь шаардлага хангаж байсныг тусгай багаж хэрэгсэл ашиглан тогтоосон байна. Дээрх дүгнэлт нь Барилга хөгжпийн төвийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр үндэслэлтэй болох нь давхар батлагдсан байдаг. Барилга хөгжпийн төвийг шүүхээс шинжээчээр томилохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 27,28 дугаар зүйлийг үндэслэж хийгдсэн “дахин шинжилгээ” тул дүгнэлт нь өмнех буюу шинжээч ............ын дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг хянаж үндзслэлтэй болохыг нь баталж байгаа дүгнэлт юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа 2024 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн дүгнэлтийг гаргасан шинжээч ............өмнө дурдсан дүгнэлттэй харьцуулахад Барилгын гадна хананы доорх дам нуруу /суурь/ 2 дугаар давхрын дотор болон хамар хананы ерөг хийх давхар дундын хучилтын хавтан туслах дам нурууны бетоиы маркийг үл эвдэх аргын багажаар хэмжсэнээс өөрөөр ямар нэг техник багаж хэрэгсэл ашиглаагүй байна. / Шүүгчийн захирамжаар бол тухайн шинжилгээг Дарханы ШУТИС-ын лабороторийг томилсон. /Тухайн багаж ашигласан ганц тохиолдолд шинжилгээнд хамрагдсан бетон нь В250 маркийн шаардлага хангасан байдаг. Харин Дүгнэлт хэсэгт: -Барилгын төлөв байдалтай танилцаж байхад шалан доогуур сантехникийн системийн цооролтоос ус алдаж суулт үүсгэсэн гэсэн яриа гарч байсан нь бодит байдалтай нийцэхгүй юм. Учир нь ус алдлаа гэхэд тэр том барилгын нийт талбайгаар ус тархах хүртэл тийм олон хоногоор хэрэглэгч мэдэхгүй байх нөхцөл байдал хэзээ ч байдаггүй гэдгийг анхаарах. Хананы доорх бөтон суурь цутгах хэсгийн хөрсийг БНбД-д заасан хайрга, дайрган асгаас хийж стандартын шаардлагын хэмжээнд үелүүлэн нятгруулаагүй. гэх мэтээр тусгасан байдаг. Гэсэн атлаа тухайн дүгнэлтийг гаргах болсон үндэслэл нь тодорхойгүй. Ямар нотлох баримтад үндэслэсэн, ямар арга хэрэгсэл, багаж техникээр тодорхойлсоноо огт тусгаагүй. Үндэслэлээ дамжмал байдлаар бусдаас сонссон яриа / бетон суурийг сольсон ажлыг хийж гүйцэтгэсэн хүмүүстэй уулзаж ярилцахад гэх мэтээр / шууд бус шинжтэй мэдээлэл баримтад / архивын баримт материалын бүрдэл дутуу гэх мэт/ тулгуурлан өөрийн хувийн дүгнэлтийг голчлон тусгасан нь илэрхий харагддаг. Өөрөөр хэлбэл ............гаргасан дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 18.1.9-д зааснаар. шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэл- ийг тусгахаар заасан хуулийн шаардлагад нийцээгүй бөгөөд ямар багаж хэрэгсэл, арга аргачлаар тухайн шинжилгээг явуулсан, дүгнэлтэд дурдсан зөрчилтэй гэх үйлдлүүд нь ямар хууль, журам, зааварт нийцэхгүй байгаа талаар огт тодорхойлоогүй байдаг. Хэрэгт шүүгчийн захирамжаар явагдсан шинжээчийн дүгнэлтүүд, тухайн шинжилгээг явуулсан арга аргачлал, багаж хэрэгсэл, шинжилгээнд хамруулсан обьектийн хамрах хүрээ зэргийг харьцуулж үзэхэд дээр дурдсан байдалтай байна. Гэтэл шүүхээс ............дүгнэлтийг /улсын байцаагчийн дүгнэлттэй нийлүүлэн тооцож/ үндэслэлтэй гэж үзэхдээ бусад хоёр дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн үгүйсгэсэн байна.

Гэхдээ шүүх шинжээч ............ын тусгай багаж хэрэгсэл ашиглан тогтоосон шинжилгээний үр дүнгүүдийг үгүйсгэж байгаа талаарх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, /шинжээч ............ч мөн үүнд няцаалт өгөөгүй үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй/ улсын байцаагчийн дүгнэлт болон шинжээч ............гаргасан дүгнэлтийг яагаад бусад шинжээч нарын дүгнэлтээс давууд тооцож үнэлсэн нь ойлгомжгүй байгаа учир бидний зүгээс хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Хамгийн гол нь шинжээч ............ын гаргасан дүгнэлт нь тусгай багаж хэрэгсэл ашигласнаас гадна тухайн барилга байгууламжын эвдрэлийг засахаас өмнө хийгдэж, суулт өгсөн хөрс, суулт өгсөн суурь бетоныг биет байдлаар нь шинжилгээнд хамруулсан бөгөөд энэ нь Шинжилгээний объектэд тавих шаардпагыг хуульчилсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 12.3.1 ./шинжилгээ хийхэд шаардагдах тоо, хэмжээ, чанарын үзүүлэлтийг хангасан байх /12.3.2./эх хувь буюу биет байдлаар, эсхүл энэ хуульд заасан тусгай шаардлагыг хангасан байх,/ -т заасан шаардлагад нийцсэнээрээ нотлох баримтын хувьд анхдагч эх сурвалжаас авсан гэж тооцогдох давуу талтай бөгөөд шинжээч ............дүгнэлт гаргахдаа ашигласан шинжилгээний объектууд нь дээр дурдсан хуулийн шаардпагад огт нийцэхгүй байгаа юм. Мөн энэ үүднээс ............гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14-7-025/135 дугаартай “улсын байцаагчийн дүгнэлт” нь барилгын эвдрэлтэй хэсгийн шалыг хуулж ил гаргасны дараа хийсэн гэдгээрээ бусад “улсын байцаагчийн дүгнэлт”-үүдээсээ давуу талтай бөгөөд уг дүгнэлтэд “ус алдаж буурь хөрсөнд суулт үүсгэсэн” тухай тодорхой дурдсан байдаг.Гэтэл шүүх ............гаргасан “улсын байцаагчийн дүгнэлт”-үүдээс хөрсний нягтруулалттай холбоотой 2 дүгнэлтийг нь үнэн зөв гэж үнэлээд ус алдсан талаар дүгнэсэн дүгнэлтийг нь үгүйсгэж байгаа нь илт эргэлзээтэй бөгөөд ойлгомжгүй шийдвэр болжээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 дахь заалтад инженерийн далд шугамнаас ус алдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна. Ингэхдээ хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт .улсын байцаагчийн дүгнэлт.гэрчийн мэдүүлэг / ............шүүх хурал дээр өгсөн “2021 оны 9 дүгээр сарын эхээр барилга дээр очиж үзэхэд далд шугам байсан. Шалан доор ус тунасан байсан. Би ганцаараа хараагүй. Надтай хамт олон хүн байсан... Нэлээдгүй ус тунасан байсан. / Шүүх хурлын тэмдэглэлийн 10-р тал/.. Ус алдуулахгүй байх ёстой энэ нь ашиглагчийн үүрэг. гэх мэдүүлэг, Гэрч ............ийн шүүх хурал дээр өгсөн “Далд шугамуудад эвдрэл үүссэн учраас солих болсон. / Шүүх хурлын тэмдэглэлийн 15-р тал/ -ийг үл хайхран ус алдсан гэх нөхцлийг илт үгүйсгэсэн шийдвэр гаргах гэж эрмэлзсэн нь харагдаж байна. Тухайлбал "Түүнчлэн тийм олон жил ус алдсан бол энийг хэзээ зассан, энэ нь хаана гарсан гэмтэл болох, одоогоор ус алдсан байдал байхгүй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг төрүүлж байна" гэсэн байна. Эвдрэл үүссэн барилгын шалыг 2021 оны 09 дүгээр сарын 03-д хуулсан, 2023 онд бүрэн засвар хийж янзалсан, ингэхдээ ил ба далд байсан эвдрэлтэй инженерийн шугам сүлжээний хэсгийг бүрэн сольж засварласан бөгөөд энэ талаарх баримт материалыг нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэргийн материалд /3-р ХХ-ийн 87-119/ авагдсан байгаа. Гэтэл шүүхээс "..одоогоор ус алдсан байдал байхгүй байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг төрүүлж байна” гэж дүгнэж байгаа нь барилгын эвдрэлийг хөрсний нягтруулалттай холбох гэж хэт улайрсан дүгнэлт болжээ.

Түүнчлэн маргаан бүхий барилгын холболтын зургийг хийхдээ даацын бус тусгаарлах ханын доод суурийг арматурчлалгүй хийхээр төлөвлөсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор шинжээч ............ын гаргасан экспертизийн тайланд "даацын биш , хашлага тоосгон ханын доорх суурийг төмөр бетоноор хийх” зөвлөмж өгсөн байдаг бол шинжээч ............дүгнэлтэд “Зоорьгүйгээр нягтруулсан хөрсөн дээр харьцангуй их ачаалал өгдөг тоосгон ханын доорх бетон суурийг дүлий буюу арматарчлалгүй төдийгүй бага маркийн бетоноор бага өндөртэй цутгаж хийсэн" гэснээс үзэхэд тухайн даацын бус тусгаарлах ханын суурьны доод хөрс ус нэвчсэнээс болж хөрсөнд суулт өгөн зай гарахад ачааллаа даалгүй суулт өгсөн байдаг бөгөөд хэрвээ тухайн суурь арматурчлалтай байсан бол ийм суулт өгөхгүй гэдэг нь тодорхой. Шүүх хурал дээр шинжээч гэрчүүд тухайн суурийг арматартай, арматургүй хийхийг даацыг нь тооцоолж байж хийдэг талаар мэдүүлж үүнийг нь шүүх үндэслэн "суурийн хананд арматурчлалтай байх байсан гэсэн нь нотлогдоогүй." гэж дүгнэсэн байдаг. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д Ашиглалтын явцад барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учрах, нурах тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, өмчлөгч, эзэмшигч, материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн аль буруутай нь хариуцлага хүлээнэ" гэж заасан байхад шүүхээс зураг төсөл зохиогчийн талаар хэт яарсан дүгнэлт хийх ёсгүй гэж үзэж байна.Хэргийн үйл баримтыг шүүх нэхэмжлэлийн шаардпага, үндэслэлд тулгуурлан зөв зохистой нийцэж байгаад дүгнэлт хийн шийдвэрлэх ёстой байтал засвар хийгдэн дууссан барилгын төсөвт тусгагдсан тооцоогоор хохирол / зардал / гэж тооцон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

Хоёр: Нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө тодорхойлох үүргийг шүүх өөрөө дур мэдэн хэрэгжүүлж, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыгзөрчсөн нь “шүүхийн шийдвэр хууль ёсны байх” нөхцөлийг алдагдуулсан талаар. Нэхэмжлэгч ............тамгын газраас “ ............сум ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын засварын ажпын нийт төсөвт өртөг 856,172,399 төгрөгийн хохирлыг... “ нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан шаардпагыг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 / доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх,/-шг үндэслэн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн тухайн зохицуулалт нь доголдлыг арилгахад гарсан бодит зардлын тухай асуудалтай зайлшгүй холбогдох ёстой бөгөөд тухайн зардал бодитойгоор тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжпэлийн шаардлага түүний үндэслэлээ тодорхойлох, нотлох баримтыг гаргаж өгөх нь ИХШХШТ хуулийн 25.2.2, 38.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн үүрэг юм. Нэхэмжпэгч тал барилгын засварын ажлын нийт төсөвт өртөг буюу тухайн барилгын засварт төсөвлөсөн хөрөнгийг нэхэмжилсэн байхад шүүх Иргэний хуулийн 352.2-ийг үндэслэн тухайн төсвийг гарсан зардал гэж тооцон хохирогчийн нэхэмжлэлдээ тавиагүй шаардлагыг дур мэдэн тодорхойлж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас маргаан бүхий барилгын ажпын засвартай холбоотой “Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн тооцоо”, “барилгын ажпын гэрээ”, “барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” болон бусад баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн байдаг. Энэ талаар хариуцагч талаас дор дурдсан үндэслэлүүдээр маргасан боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 20 дахь заалтад гэж мэтгэлцэж байгаа ч шинээр дахин зураг төсөл гаргана гэснийг юугаар нотлох, барилга байшин шинээр бариагүй суурийн хүчитгэл хийж, барилгыг засаж янзалсан тул өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй" гэж дүгнэсэн. /энэ хэсэгт шүүх хариуцагчийн “дахин магадлал хийх ёстой” гэдгийг юугаар нотлох гэж хууль тогтоомжоор заасан асуудлыг хариуцагч талаар нотлуулахаар шаардсан нь илт хуульд нийцэхгүй юм/ Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа засварын ажлын зардал гэх мөнгөн дүн нь тодорхойгүй, зарцуулалтын баримт материал байхгүй учраас тухайн барилгын ажлыг гүйцэтгэх зураг төсөлд магадлал хийгдэх хуулийн заалттай байхад магадлал хийгдээгүй зураг төслөөр гүйцэтгэсэн ажил, гарсан гэх зардлын төсвийг бодитоор учирсан хохирол, гарсан хохирлыг арилгасан зардал гэж үзэх боломжгүй гэсэн үндэслэлээр маргасан. Үүнийг анхан шатны шүүхээс үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн барилгын эвдрэлийг засаж хэвийн байдалд оруулсантай холбоотой зардлын санхүүгийн баримт хэрэгт огт байхгүй. Нэхэмжлэгч талын “Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн тооцоо” / 2-р XX- ийн 81-125-р тал/ -д барилга угсралтын ажилд нийт 856,172,399 төгрөг төсөвлөснөөс 680,000,000 төгрөгийг “хөрс бэхжүүлэх ажил”-д хэрэглэхээр төсөвлөсөн байдаг. Тухайн төсвийн 176.172.399 төгрөгийн ажил үйлчилгээний дэлгэрэнгүй задаргаа буюу ямар тесөвт өртгөөр ямар бараа ажил үйлчилгээ гүйцэтгэх зэрэг тодорхой тусгагдсан байх бөгөед харин тухайн “ хөрс бзхжүүлэх ажил”-д зориулсан гэх 680.000.000 төгрөг нь 2-р ХХ-ийн 83-р талд байх “Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн тооцоо” гэсэн хуудсанд ямар нэг задаргаагүй тусгагдсанаас өөрөөр зардал, гүйцэтгэлийн төсөв нь огт байдаггүй. Мөн тухайн 680,000,000 төгрөгөөр ямар нэг ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн эсэх талаар нягтлахад нэхэмжлэгч талын гаргаж өгсөн засварын ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримтууд дотор /ХХ-ийн 95-119-р тал/ “хөрс бэхжүүлэх” ажилтай холбоотой ямар нэг акт, комиссын шийдвэр, зардлын баримт байдаггүй. Тодруулбал тухайн баримтад “Заслын ажил хийсэн акт” , “Өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт”,”Дотор бохир усны системийгугсарсан, сорилоор шалгасан акт” зэрэг баримтууд байдаг. Тодруулбал, тухайн “хөрс бэхжүүлэх ажил” гэж төсөвлөсөн 680,000,000 төгрөгөвр ямар ажил үйлчилгээ хийсэн засварын ажилд тухайн зардал бодитойгоор гарсан эсэх иь тодорхойгүй.ойлгсмжгүй бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч нотолж чадахгүй байхад шүүх үндэслэл тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна. Нэхэмжлэгч талын өөрсдийн нэхэмжлэлийк шаардлага үндэслэлээ нотолж чадахгүй байгаа шалтгаан нь тухайн засварын ажлыг явуулахдаа тендер зарлалгүйгээр шууд нэг компанитай гэрээ байгуулж тухайн ажил үйлчилгээг гүйцэтгүүлсэн төдийгүй, засварын ажилд магадлал хийгдээгүй зураг төсөл ашигласантай холбоотой юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.2-т Энэ хуулийн 31.2-т зааснаас бусад тохиолдолд нийт төсөвт өртөг нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаараас хэтрээгуй бараа, ажил, үйлчилгээг захиалагч шууд худалдан авч болно. гэж заасан бөгөөд ЗГ-ын 2021,05.05-ны өдрийн “Босго үнэ шинэчллэн батлах тухай” тогтоолоор “Харьцуулалгын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 100 сая, Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 20 сая төгрөг байсан тул ............засварын ажилд зайлшгүй тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулах ёстой байсан. Барилгын тухай хуулийн 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн гпесвв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг 4.1.16 "барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг; ойлгохоор хуульчилснаас дүгнэхэд аливаа барилгын зураг төсөл гэдзгт тухайн барилгын өртгийн төсөв багтах бөгөөд зураг төсөлд магадлал хийгдэх ажилд өртгийн төсөв мөн хамаарагдах ёстой байна. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах магадлал хийх дүрмийн 6.3. / Барилгын тухай хуулийн 25.2, 25.3, 25.5-д заасан зураг төсөлд заавал магадлал хийнэ./, Барилга байгууламжийн ашиглалтын дүрмийн 3.8. /Барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх боло.ч их засварын ажил гүйцэтгүүлэхэд холбогдох зураг тасэл боловсруулан түүнд ыагадлал хийлгүүлэх бөгөөд зохих журмын дагуу барилаын ажлын зөвшөөрөл авч, ашиглалтад оруулан тухайн барилга байгууламжид ашиглалтын гэрчилгээ авна.1-д тус тус заасны дагуу ............барилгын засварын ажлын зураг төсөлд магадлал хийгдэх ёстой байсан гэдэг нь дээрх үндэслэлээр илэрхий хууль, журамд заагдсан зүйл юм. Шүүх хуралд оролцсон шинжээч болон гэрчүүд ч тухайн зураг төсөлд магадлал хийгдэх ёстой байсан , магадлал хийгдээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайлбал: Шинжээч ............/ Барилга хөгжлийн төвийн хяналтын инженер/” Орон нутаг, Улсын төсвийн хөрөнгөөр ажил хийгдэж байгаа бол их засвар ажлыг манай магадлалын дүгнэлтийг үндэслэж ашиглалтад оруулдаг.” /2025.03.11-ний өдрийн Шүүх хурлын тэмдэглэлийн 7-р талд/,.... “Магдадлалын нэгтгэл гэж гарна түүний дагуу төсөвтэйгээ зураг төсөл гарч хавсаргагдах ёстой. Тэгж байж дараагийн ажлууд хийгдэх ёстой байдаг.” /2025.03.11-ний өдрийн Шүүх хурлын тэмдэглэлийн 8-р талд/ Шинжээч Нямцэрэн / Барилга хөгжлийн төвийн хяналтын инженер/” Гадаадын зээл тусламж, улсын төсөийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа барилга байгууламж, засвар үйлчилгээ зайлшгүй магадлалаар орж баталгаажих ёстой. Эхлээд зураг гүйцэтгэх ёстой түүний дагуу тоо хэмжзэ, төсвийн асуудал яригдана. /2025.03.11- ний эдрийн Шүүх хурлын тэмдэглэлийн 8-р талд/ Гэрч ............... “Барилгын ажлын зураг дээр магадлал хийгдээгүй. Гэрч ............... "Уг нь хуулиараа магадлал хийгдэх ёстой. Намайг хамтарч ажиллахаас өмнө барилгын ажил эхэлсэн байсан ... / 2025.03.11-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлийн 14-р тал/ Хэдийгээр төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр тендер зарлалгүйгээр ажил үйлчилгээ авах, магадлал хийлгээгүй зураг төслөөр ажил гүйцэтгүүлэх , төсөвлөсөн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл боловч бид энэ үүднээс маргаагүй юм.

Гол нь төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажил үйлчилгээний тухайд үнэн зөв эргэлзээгүй байх гол үндэслэл нь тухайн барилгын ажпын зураг төсөлд магадлал хийгдэж дүгнэлт гарсан байх явдал юм. Гэгэл нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа мөнгөн дүн бодитой эсэх, төсөвлөсөн гэх хөрөнгийг тухайн засвар үйлчилгээнд зарцуулсан нь бодитой эсэх нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар тодорхойгүй байгаа учраас тухайн магадлал хийгдээгүй зураг төсөл, төсөвт өртгийн тооцоог үнэн зөв гэж дүгнэх боломжгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Шүүхээс бидний маргаж буйтай холбогдуулан ямар баримт, нотолгоо, хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэгч талын тавьсан 856,172,399 төгрөгийг эвдрэл, доголдлыг арилгахад гарсан бодит зардал гэж тооцсон талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна. Энэ байдал нь нэхэмжлэгч тал тодорхой ажил үйлчилгээ хийсэнтэй холбоотой гарсан зардлаа баримтаар нотлох шаардлагагүй гагцхүү тухайн ажлыг хийхээр төлөвлөсөк төслөе /магадлал хийгдээгүй, хянагдаж баталгаажаагүй/ шүүхэд гаргаж өгсөнөөр нзхэмжлэлийн шаардлагаа нотлох, хангагдах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэсэн юм байна гэж ойлгогдож байна. Хариуцагч тал 680,000 000 төгрөгийн. зардалтай холбоотойгоор маргаж буй нь үндэслэлтэй болох нь засварын ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж ажилласан ............ийн шүүх хурал дээр мэдүүлсэн :Үүнд хөрс хүчитгэлийн ажил дээр задаргаа байхгүй зүгээр 600 сая төгрөг гэсэн мөнгөн дүн тавьсан байсан. Харин бусад ажил дээр задаргаа нь байгаад байдаг ганцхан энэ хөрс бэхжүүлэх ажил дээр задаргаа байхгүй. Энэ мөнгийг яг юунд зарцуулсан юм бэ гэсэн асуултад... “Суурийн ажлыг шинэ технологиор хийж гүйцэтгэх гэсэн боловч болоогүй. Өмнө нь суурийн дам нуруунд хүчитгэл хийгээгүй байсан учир тэр зардлаараа хөрсөнд хүчитгэл хийж бетонуудыг бүгдийг авч суурийн бетонд арматурчлал авсан. Шинэ технологи туршиж үзэхээр авч ирсэн боловч цавуу нь хөлдөөд хэрэглэх боломжгүй болсон учир арматур авсан. Арматур авахад тэр төсөв нь орсон..../ 2025.03.11-ний өдрийн Шүүх хурлын тэмдэглэлийн 15-р тал/ гэж хариулсанаас тодорхой байгаа юм. Энэ хүний мэдүүлгээс үзэхэд төсөвлөсөн мөнгөөр авсан цавуу нь ямар нэг шалтгаанаар хөлдөөд ашиглах боломжгүй болсон учраас арматур авсан гэж ойлгогдож байна. Тухайн сургуулийн барилгын анхны төсөвт өртөг нь 2,329,757,571 төгрөг байсан. Гэтэл уг зардлын 29,1 хувь болох 680,000,000 төгрөгөөр зөвхөн барилгын доод суурийн нэг хэсгийн бетонд зориулж арматур авсан байна гэж тооцоход ч илэрхий эргэлзээтэй байгаа юм. Барилгын засвартай холбоотой зардпын талаар асуусан асуултанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ч ямар нэг тодорхой тайлбар хэлж чадахгүй байсныг / 2025.03.11-ний өдрийн Шүүх хуралдааны тэмдэглэлийн 18-р тал/ хэлэх нь зүйтэй. Хариуцагч талаас нэхэмжлэлтэй холбоотой шаардлагаа тодорхой болгох нэхэмжлэлийн мөнгөн дүн эргэлзээтэй байгаа тул зураг төсөлд магадлал хийгдэх шаардлагатай талаар 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хурал дээр /3-р ХХ-ийн 10-р тал/ хүсэлт гаргахдаа хэлж байсан боловч нэхэмжлэгч тал үүнийг хүлээн авч хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй байна. Түүнчлэн тус иргэний хэргийг өмнө нь Улсын дээд шүүхээр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгохтой холбоотой дүгнэлт хийсэн. Ийнхүү Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой заасан, мөн хариуцагч тал ч энэ талаар тодорхой тайлбар гарган мэтгэлцсэн байхад нэхэмжлэгч тал одоог хүртэл нэхэмжпэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнтэй холбоотой баримтгүй байгаа учир шүүх нэхэмжлэлийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч боломжит хугацаа нөхцөл байсаар байтал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй, үндэслэл нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байхад нотолгооны үүргийн зарчмыг зөрчиж шүүх өөрөө нэхэмжпэлийн шаардлагыг тодорхойлон шийдвэрлэжээ. Энэ нь нэхэмжпэгч тал барилгын ажлын төсөвт тавигдсан мөнгөн дүнгээр хохирол гаргуулахаар нэхэмжилсэн байхад шүүхээс үүнийг гарсан зардал гэж тооцон нэхэмжлэлийг хангасан байгаагаар нотлогдож байна. Эцэст нь хэлэхэд хэрэгт цугларсан нотлох бармтууд, анхдагч болон давтан шинжилгээний дүгнэлтүүдээр барилгын эвдрэл гэмтэл нь ус алдалттай холбоотой, үүнд гүйцэтгэгч байгууллагыг буруутгах нөхцөл байхгүй бөгөөд хөрс хүчитгэх ажил хэвийн хэмжээнд явагдсан болох нь нотлогдож байхад нэг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ............ ХХК-г барилгын эвдрэлд буруутгасан, улмаар нэхэмжлэгч талын тодорхойгүй үнэн зөв эсэх нь илт эргзлзээтэй зураг, төсөв баримтыг үндэслэн 674,198,286 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцоно гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бямбадорж, өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

............ багийн 280 хүүхдийн цэцрлэг, сургуулийн барилгын хана сууж цууралт өгсөн, шал цөмөрсөнөөс хичээллэх боломжгүй болсон барилгын ажлын доголдлыг "Реконстракшн" төвийн шинжээч ............ ашиглалтын үеийн алдаа, ашигагчаас болсон гэж дүгнэсэн байхад гүйцэтгэгчийн буруу гэсэн нь үндэслэгүй гэсэн агуулга илэрхийлсэн байна. Энэ нь үндэслэлгүй болох нь а.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн /IIIхавтас хэргийн.-189-196 талд/ 2-4 дэх талд хууль тогтоомж, нотлох баримт, тэдгээрийн харилцан хамаарлыг нэг бүрчлэн харьцуулан үнэлж "Эдгээр дүгнэлт, баримтаас үзвэл барилгын цэвэр, бохирын шүгам сүлжээнээс үлс алдаж, нилээд олон жил болсон, тэр нь буурь хөрсийг сийрэгжүүлж суулт үүсгэсэн гэдэг эргэлзээгүй болж байна" гэснийг хянан үзэхэд бүрэн тодорхой болох ба энд дурдсан баримт, үндэслэлийг няцаасан зүйл давж заалдах гомдолд байхгүй байна. б.Барилгыг засварласан "............ХХК ажлын явцад ус шүүрүүлж байгаа далд шугам сүлжээг солих шаарлагатай болж захиалагчид санал тавьж улмаар 2,810,686 төгрөгийн нэмэлттөсөв гаргаж бохирын шугам хоолойг сольсон байна.  2.Шүүх шинжээчийн дугнэлтийг харьцуулан зөв үнэлээгүй, гагцхүү нэхэмжлэгчид ашигтай талаас нь үнэлсэн, ............улсын байцаагчийн дүгнэлт, шүүх хуралд өгсөн мэдүүлгийг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн, ус алдалтын талаар зөрөөтэй дугнэлт хийсэн, шинжээч ............ суурийн чанарын талаар шаардлага хангасан гэж дүгнэснийг буруу унэлсэн гэжээ. а.Хэрэгт шинжээчийн удаа дараагийн дүгнэлт, Экспертизийн тайлан, ............ Засаг даргын хүсэлтээр тайлан болон дүгнэлийнхээ талаар лавлагаа ирүүлсэн баримт, барилгын засварын өмнө сургууль, цэцэрлэгийн барилгын захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч оролцсон 2019 оны 06 сарын 05-ны хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд ............аас бусад шинжээч гэрчүүд оролцож шинжээчийн дүгнэлтийн талаар хэргийн оролцогчдын асуултад хангалттай хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-14 дэх талд бүрэн авагдсан бөгөөд эдгээр баримт байдлыг харьцуулан үзэхэд зөрүүтэй гэх тэр тусмаа ашиглагч ийм, тийм үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэх нэг ч баримт байхгүй. б.Барилгад гарсан эвдрэл доголдлын талаар ашиглагч, захиалагчийн хүсэлтээр 4 удаагийн улсын байцаагчийн дүгнэлт гаргаж байсан улсын байцаагч ............хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцож акт дүгнэлтийнхээ талаар дэлгэрэнгүй хариултыг итгэлтэйгээр өгсөн бөгөөд шүүхийн шийдвэрт ............шинжээч гэж ташаарч бичсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй. Шүүх хуралдаанд оролцсон Барилгын хөгжлийн төвийн шинжээч ............, Дарханы Технологийн сургуулийн шинжээч ............, гэрч ............ ............нарын өгсөн мэдүүлэг тайлбар, дүгнэлт актаа тайлбарлаж асуултад хариулсан нь гүйцэтгэгчийн буруутай ажиллагааг илүүтодорхой болгосон ба хариуцагч давж заалдсан гомдолдоо үүнийг баримт, үндэслэлээр няцаасан зүйлгүй байна. в. Далд шугамыг угсарч сорилоор шалгасан акт бүрэлдэхүүн хангаагүй, БНБД-ийн шаардлага биелүүлээгүй, архивт байгаа барилгын бичиг баримтад байхгүй баримтыг хариуцагч Хөвсгөл аймагт нотариатаар гэрчлүүлж гаргасныхаа учрыг тайлбарлаагүй нотлох баримтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч "Санал, дүгнэл"-ийнхээ 7-8 дахь талд 4.3 гэсэн хэсгийн "а", "б", "в" хэсэгт тодорхой авч үзэж дүгнэлт хийсэн, үүнийгээ шүүх хуралдаанд тайлбарласныг хариуцагч нотлох баримт, үндэслэлтэйгээр няцаагаагүй байна. г. Барилгын буурь суурь хөрсийг "Барилгын газар шороо ба буурь суурийн ажил" /БНбД 3.02.01-90/ гэсэн техникийн шаардлага /Шүүхэд эрх зүйн бичиг баримтаар өгсөн/ норм ба дүрмийн: -Хоёр. Ухлага ба өндөржилтийн ажил хэсэг 3.3 дахь хэсэг /Шугам хоолой угсрах.Хүснэгт 2/, 3.28 дахь хэсэг /Буурь байгуулах ухлагын ажлыг хөрсний байгалийн нөхцөлд гүйцэтгэхдээ ажлын чанар шалгах арга/...гүйцэтгэсэн ажлын шалгалтанд хамрагдах хэмжээ...шалгуур үзүүлэлт. Хүснэгт 4/, -  Ес. Байгалийн байдлаар байгаа хөрс шороог нягтруулах, шороон дэр хийх ажил 9.13 дахь хэсэг/ Байгалийн байдлаар байгаа хөрс шороог нягтруулах, шороон дэр хийх ажилд хяналт хийх техникийн үзүүлэлтүүд шалгах арга, шалгалтанд хамруулах хэмжээ. Хүснэгт 17/ хэсэгт заасан нарийвчилсан үе шатны ажлын гүйцэтгэл, чанарыг шалгаж баталгаажуулсан нэг ч акт баримт тус барилгын архивт өгсөн болон ашиглагчид байгаа баримт бичигт авагдаагуй байна. Энэ нь барилгын буурь суурь хөрсийг БнБД-ийн дагуу хийж баталгаажуулсан гэж үзэх үндэслэлгүйг харуулж байна. д.Шинжээч ............дүгнэлт, барилгыг дахин засварлахаар барилгын суурийг хуулахад бетон материалын чанар ямар байсан талаар "............ХХК-ийнхан ярьж байсан гэх ............шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариултаар батлагдаж байна. Хэрэгт цугларсан бүхий л нотлох баримт, БНБД-ийн шаардлага, түүнийг хангаж ажлыг гүйцэтгэснийг батлах акт, баримт байхгүй байгаа байдал, шинжээч гэрчийн мэдүүлгээс үзэхэд "............" ХХК барилгын суурыг үечлэн нягтруулж норм дүрмийн шаардлагын дагуу хийгээгүй/бетоны чанарын баталгааны хуудас, үечлэн нягтруулж шалгасан акт ганц ширхэг ч байхгүй/, далд шугам сүлжээнээс удаан хугацаанд ус шүүрч буурь хөрсийг сийрэгжүүлснээс суулт өгсөн нөхцөл байдал хангалттай нотлогдож байна. Ашиглагчийн буруугаас ийм хэмжээний эвдрэл гэмтэл гарахгүй гэдэг нь ердийн ухаанаар ойлгомжтой зүйл бөгөөд ............ "Ашиглагчийн буруугаас болсон" гэж оновчгүй томьёлсноо дараа нь залруулснаас өөр ашиглагчийг буруутгах ямар ч баримт байхгүй байна. Чухам ийм учраас энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тууний ундэслэлээ тодорхойлох уургийг шуух хэрэгжуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх ундэслэлийн тухайд: Давж заалдах гомдлын энэ хэсэгт дурдсан үндэслэлүүд бүгд бодит байдалд нийцэхгүй ташаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж хариуцагч үзэж энд дурдсан баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасан бол шүүх мөн хуулийн 38.9-өөр асуудлыг шийдэх, нэхэмжлэгч баримтыг гаргаж өгөх боломжтой байсан. Түүнчлэн хариуцагч тал маргаанд ийм байр суурьтай оролцож байгаа бол 280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгын зураг төсөл, төсөв, ажлын гүйцэтгэлийг хууль бусад тооцуулах ч юмуу хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцох ёстой байх. Тэгсэн бол нэхэмжлэгч дурдаад байгаа баримтыг гаргаж нотолж оролцох бүрэн боломжтой байсан. Хариуцагчийн эдлээгүй эрхийн төлөө нэхэмжлэгч хийгээд шүүх буруутан болох үндэслэл байхгүй. Эдгээр гомдолд дурдсан үндэслэлийг нэгбүрчлэн тайлбарлая. а.280 хүүхдийн сургууль цэцэрлэгийн барилгын засварын төсөв анх 856,172,399 төгрөгөөр хийгдсэн,энэ төсөвт "Хөрс бэхжүүлэх ажил" гэж 680,000,000 төгрөгийн зардал задаргаагүй тавигдсан байсан төсвийг шүүхэд өгсөн нь үнэн. Зураг төсөл зохиогч, захиалагч нь нэгэнт баригдсан барилгыг нураахгүйгээр хүчитгэн засварлахад суурийн ажилд нэн шинэ технологи ажил гүйцэтгэнэ гэж 680,000,000 төгрөгийг урьдчилан тавиад тэр технологи ажиллагааны бичиг баримт тодорхой болмогц энэ 680,0 саяын төсвийг нарийвчлан гаргана гэж тохирч тавьсан. б.Энэ шинэ технологиор ажил гүйцэтгэх нь боломжгүй болсон тул 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн барилгын төсвийг дахин боловсруулсан бөгөөд мэргэшсэн төсөвчин ............үйлдсэн 23-04 шифртэй гүйцэтгэлийн төсвөөр нийт зардал 835,982,759 төгрөг болсон.  Энэ төсвийг захиалагч гүйцэтгэгч зөвшөөрснөөр ............, "Асуд консртакшн" ХХК-тай 835,982,759 төгрөгөөр гэрээ байгуулсан ба энэ гэрээ хэрэгт байгаа. Энэ гэрээний дагуу хийгдсэн ажлын гүйцэтгэлийг тооцон 2023.02.13-нд ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга ............, "............ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Одончимэг нар баталсан, Захиалагч ХББЗА-ны дарга ............нар ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн бөгөөд нэгэнт гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 672,620,521 төгрөг, санхүүжээгүй үлдэгдэл 163,362, 238 төгрөг болохыг баталж санхүүжүүлсэн байна. Энэ гүйцэтгэлээр барилгын суурийн ажилд 91,825,602 төрөг, газрын ажилд 65,647,638 төгрөг, эдгээр зөвхөн суурийн ажилд 157,473,240 төгрөг зарцуулсан байна. Хариуцагч ийм баримт гаргуулах хүсэлтээ гаргасан бол гаргаж өгөхөд бэлэн байсан. в. Барилгын засварын ажлын төсвийг Орхон аймаг орон нутгийн төсвөөр санхүүжүүлсэн бөгөөд төсөв нь аймгийн ИТХ-аар батлагдаж төсвийн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хөрөнгө, санхүүжилт шийдэгдсэн. Уг ажил дээр аймгийн худалдан авах ажиллагааны газар 2 удаа тендер зарласан байдаг бөгөөд нэг ч оролцогч санал өгөөгүй болохыг Tender.gov.mn нээлттэй мэдээллээс үзэж болно. Ийм нөхцөл бий болсон тул тухайн үед мөрдөж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн хөрөнөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3, 34.2-т зааснаар 2022.12.20-нд "............ХХК- тай хэлэлцээ хийж, мөн өдөр Засаг дарга ............тус компанид 01/2692 тоот гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлснээр гэрээ байгуулагдаж, ажил хийгдэж хэрэгжсэн. г.Сургууль цэцэрлэгийн барилгын засварын ажлын бэхэлгээ хүчитгэлийн зураг "Орхон конструшн" ХХК, ............ боловсруулснаар хэрэгт авагдсан. Сургууль цэцэрлэгийн хамар хана буулгах, ан цавыг засварлах зэрэг ажил нь Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан зөвшөөрөл шаардахгүй ажил бөгөөд харин дээрх бэхэлгээ хүчитгэлийн ажлын зураг төсөлд хянан магадлагаа хийлгээгүй гэх асуудлыг ХББЗА буюу мэргэжлийн хүмүүс анх "............" ХХК-ийн барьсан барилгын үндсэн зурагт өөрчлөлт ороогүй, зөвхөн бэхэлгээ хүчитгэл хийсэн учраас тухайн зургийг мөрдөөд явахад заавал хянан магадлагаа хийлгэх шаардлагагүй гэж захиалагч БХБЗА-ны төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд үүнд мэргэжлийн бус хүмүүс дүгнэлт өгөх,буруутгах боломжгүй юм. 4.Хариуцагч "............" ХХК, түүний төлөөлөгч ............, өмгөөлөгч нар тус сургуулийн барилгад гарсан эвдрэл гэмтэл дээр удаа дараа үүрэг хүлээж, тэр ч бүү хэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гүйцэтгэгч буруутай тул Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажлын доголдлыг арилгах буюу барилгын суурийг хүчитгэн засварлах үүргийг биелүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, 2023 оны 02 сарын 07-ны бүхталын төлөөлөгч оролцсон хурал дээр "............" ХХК-ийн захирал ............ эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг 150 сая төгрөгт багтаан өөрийн компаниар гүйцэтгэх тухай санал гаргаж ажлын доголдлоо хүлээн зөвшөөрч байснаа таг мартаж эрх бүхий хөндлөнгийн хяналт хэрэгжүүлдэг этгээд мэтээр ............, ИТХ-ын баталсан гүйцэтгэлийн төсөв, барилгын зураг төсөл зохиогчийн үйл ажиллагааг буруутгаж, бодитойгоор хийгдсэн засвар хүчитгэл, түүнд зарцуулсан хүч, хөрөнгийг, Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг аюулгүй нөхцлөөр хангагдах эрхийг үгүйсгэж байгаа нь зарчимгүй явдал юм.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ............, хариуцагч ............ ХХК, ............ ХХК, ............алба ОНӨААТҮГ-т холбогдуулан ............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг засварлахад гарсан зардал 856,172,399 төгрөгийг ............ ХХК-аас гаргуулах, Захиалагчийн хяналтыг хангалтгүй биелүүлсэн ............алба ОНӨААТҮГ-аас үндсэн хохирлын хэмжээтэй дүйцүүлэн төсөвт зардлын 37.1 хувьтай тэнцэх 14,949,695.80 төгрөгийг гаргуулах, зохиогчийн хяналтыг хангалтгүй биелүүлсэн ............ ХХК-аас нийт зардал 20,147,838 төгрөгийн 37.1 хувьтай тэнцэх 7,474,847.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ./2 дугаар хх 77,78, 3 дугаар хх40, 41х/

 

2.1.Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч “…............ 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БЗА-01/23 дугаар ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах” ажлын гэрээг “............ХХК-тай байгуулж, засвар хийх ажлын зардлыг 835,982,759 төгрөгөөр тогтоосон” гэсэн тайлбар гаргаж, “............” ХХК-аас гаргуулах төлбөрийг 835,982,759 төгрөг, ............ОНӨААТҮГ-с 14,466,147 төгрөг, “............” ХХК-аас 7,233,073 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан./3 дугаар хх251-254х/

2.2.Хариуцагч “............” ХХК “….илэрсэн доголдлууд нь ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн, нэхэмжлэгчийн буруугаас шалтгаалсан тул хариуцах үндэслэлгүй гэж,

2.3.Хариуцагч ............ ХХК “….Хотын захирагчийн албанаас манай зургийн компанид гадна Инженерийн шугам сүлжээний зураг хийлгэх хүсэлт ирүүлсний дагуу зургийн ажлыг хийж гүйцэтгээд гадна шугамд зохиогчийн хяналт хийсэн. Дотор зурагт зохиогчийн хяналт хийгээгүй…барилга дотор ус алдсан бол Улсын комисс хүлээж авснаас хойш байх тул барилгын гүйцэтгэгч ............ ХХК болон ашиглагч байгууллага хариуцах ёстой.Манай компани хариуцах үндэслэлгүй” гэж,

2.4.Хариуцагч ............ОНӨААТҮГ “….Барилгын ажилд хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан бөгөөд эвдрэл нь ашиглалтын буруутай үйл ажиллагаа болохыг тогтоосон. ...Өөрөөр хэлбэл барилгын ажил зураг төслийн дагуу бүрэн хийгдсэн ба үүссэн эвдрэл нь ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас болсон тул манай байгууллага хариуцах үндэслэлгүй” гэж тус тус маргасан.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1.Нэхэмжлэгч ............, гүйцэтгэгч ............ ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх ............дугаартай гэрээ байгуулагдаж ............ ............ уг гэрээг баталсан,

 

3.2.Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч ............ ХХК нь ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж гүйцэтгэн, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38/16 дугаартай актаар барилга, байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгсөн,

 

3.3.Тухайн барилга ашиглалтад орсноос хойш 2018 онд барилгын дээврийн баруун талд хагарал үүссэн, салхивч ажиллахгүй, хананд цууралт үүссэн зэрэг зөрчил гарч байсныг тухай бүрд нь хариуцагч ............ ХХК-д мэдэгдэж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр талууд хамтарсан хурал хийж, хурлаас гарсан шийдвэрийн дагуу хариуцагч ............ ХХК ханын суултыг засаж янзлаагүй байсан. Түүнээс өмнө нь нийт 8 удаа цэцэрлэг, сургуулийн барилгад засвар хийсэн талаараа хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж /1-р хавтас хх20/ байсан, 2018 оноос барилгын 1 дүгээр давхарын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад 15-20 мм ташуу болон хэвтээ цууралтууд үүсэж эхэлсэн байх ба уг гэмтлийн талаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14-07-025/118 дугаартай дүгнэлт гаргасан,

 

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-025/118 дугаартай дүгнэлтээр ...ашиглалтын явцад 2018 оноос тус сургууль, цэцэрлэгийн барилгын 1 дүгээр давхарын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад 15-20 мм ташуу болон хэвтээ цууралтууд үүссэн, энэ нь гүйцэтгэгч компани барилгын ажлын явцад дотор ханын буурь хөрсийг, аяган суурь хийж буцааж булахдаа Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90" 4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж дээрх цууралт үүссэн гэж,

 

2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14-07-025/52 дугаартай дүгнэлтээр Сургуулийн барилгын 1 дүгээр давхрын тусгаарлах хануудын буурь, суурь сууснаас анги танхимуудад 10 мм-50 мм хэмжээтэй хэвтээ, ташуу цууралт үүссэн, ханын хэв гажилтаас хуванцар цонхны шил олон газар хагарсан, дээврийн хар цаасны налуу алдагдсанаас дээврээс ус нэвчдэг, материалын ашиглалтаас 2 дугаар давхрын хануудад босоо, хэвтээ хялгасан цууралт үүссэн, гадна ханын дулаалгын хөөс хөндийрч, хөдөлгөөнд орсон, хаяавч бетон суусан, ханаас хөндийрсөн байна. Энэ нь барилгын гүйцэтгэгч компани барилгын ажлыг холбогдох норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгээгүй, захиалагч болон зохиогч байгууллага хуулиар олгосон эрх үүргийн дагуу хяналт шалгалтыг тогтмол хийгээгүйгээс болсон гэж,

 

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 14-07-025/135 дугаартай дүгнэлтээр барилгын 1 дүгээр давхарын зүүн жигүүрийн тусгаарлах 12 см тоосгон ханууд сууснаас нурах аюул үүссэн, барилгын цэвэр усны далд шугамнуудаас их хэмжээний ус алдаж, буурь хөрсөнд суулт үүссэн, барилгын аяган суурийг хийхдээ 1.5 м-3.1 м гүн аяган суурийн улаар ухаж тэгшлэн суурь цутгасны дараа нягтруулалтыг Барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90" 4-д заасны дагуу хийгээгүйгээс 1 дүгээр давхрын шал, ханын хийцүүд нилдээ суулт өгсөн зэрэг зөрчил гарсан. Энэ нь гүйцэтгэгч ............ ХХК барилгын ажилд чанаргүй материал ашигласан, технологийг нарийн баримталж гүйцэтгээгүй, захиалагч, зохиогч ажлын тогтмол хяналт тавиагүйгээс үүссэн гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,

 

3.4.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2021/00027 дугаартай шийдвэрээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх ............дугаартай гэрээний дагуу тус сургууль цэцэрлэгийн нэгдүгээр давхрын баруун жигүүрийн ангиудын даацын бус, тусгаарлах хануудад Барилгын газар шороо ба буурь, суурийн ажил БНбД 3.02.01-90 4-д заасны дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлахыг "............ ХХК-д даалгаж шийдвэрлэсэн, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байсан,

 

3.5.Шүүхээс томилогдсон шинжээч 2022.02.15-ны өдөр дүгнэлт гаргахдаа “...барилгад үүссэн гэмтлийн шалтгаан нь барилгын бохирын болон хэрэглээний ус олон жилийн явцад алдсанаас болсон, барилгын буурь хөрсний анхны нягтруулалт тийм муу хийсэн гэх үндэслэл байхгүй...” гэж дүгнэсэн атлаа барилгын далд ажлын акт байхгүй тул хөрсний ажлыг барилгын тухай хууль, барилгын норм стандартад нийцсэн эсэх талаар хариулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан,

3.6............. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БЗА-01/23 дугаар ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах” ажлын гэрээг “............ХХК-тай байгуулж, гэрээний үнийг 835,982,758 төгрөгөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

4.Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

4.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

 

4.2."............ ХХК Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2021/00027 дугаартай шийдвэрийн дагуу үечлэн нягтруулалт хийж буурь, суурь цутгаж янзлах ажлыг хийгээгүй тул нэхэмжлэгч нь “............ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр БЗА-01/23 дугаар ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгад гарсан эвдрэл, гэмтлийг засварлах” ажлын гэрээг байгуулж, “............ХХК заслын ажил гүйцэтгэсэн акт /3хх 95-99х/, өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт /3хх100, 101х/, дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт/3хх102, 103/-уудад тусгасан ажлыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байна./3хх87-119х/

 

4.3 ............ ХХК доголдолгүй ажлын үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр хариуцагч нараас шаардсан.

 

5.Нэхэмжлэгч “............ багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын засварын ажлын нийт төсөвт өртөг 856,172,399 төгрөгийн хохирлыг барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэсэний улмаас барилгын далд шугам сүлжээний ус алдалт удаан хугацаанд үргэлжилж барилгыг дахин засварлахад хүргэсэн ............ ХХК-аас гаргуулна,

 

5.1............. багийн 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилд захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн боловч захиалагчийн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, гүйцэтгэгчийн ажлын дутагдлыг илрүүлж арилгуулаагүй зөвшөөрсөн ............, Зохиогчийн хяналт хэрэгжүүлсэн боловч мөн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж гүйцэтгэгчийн ажлын доголдлыг илрүүлж арилгуулаагүй зөвшөөрсөн ............ ХХК-ийг тус тус хамтран хариуцагчаар татаж шүүхээр тогтоогдсон гэм буруугийн хэмжээнд хохирлыг хамтран хариуцах ёстой гэж үндэслэлээ тайлбарлан, хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байгаа.

 

5.2.Ажил гүйцэтгэгч нь барилгын буурь хөрсний нягтруулалтыг норм стандартын дагуу хийсэн эсэх, эсхүл барилгын бохирын болон хэрэглээний усыг олон жилийн турш алдсан бол шугам сүлжээний ажлыг хэн гүйцэтгэсэн, яагаад ус алдах болсон, ус алдалт ил эсвэл далд байсан эсэх, далд тохиолдолд нэхэмжлэгч мэдэх боломжгүй, эсвэл мэдэх боломжтой нөхцөл байдал байсан эсэх асуудлыг шинжээчээс тодруулах зорилгоор шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1643 дугаар захирамжаар Шинжлэх ухаан техникийн Их сургуулийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль барилгын материал судлалын төвийн итгэмжлэгдсэн лабораторийг шинжээчээр томилсон ба шинжээч Дахин шинжилгээ хийсэн 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн дүгнэлтэд Барилгын төлөв байдалтай танилцаж байхад шалан доогуур сантехникийн системийн цооролтоос ус алдаж хөрсийг дэвтээж суулт үүсгэсэн гэсэн яриа гарч байсан нь бодит байдалд нийцэхгүй юм. Учир нь ус алдлаа гэхэд тэр том барилгын нийт талбайгаар ус тархах хүртэл тийм олон хоногоор хэрэглэгч мэдэхгүй байх нөхцөл байдал хэзээ ч байдаггүй гэдгийг анхаарах; Зоорьгүйгээр нягтруулсан хөрсөн дээр харьцангуй их ачаалал өгдөг тоосгон хананы доорх бетон суурийг дүлий буюу арматурчлалгүй төдийгүй бага маркийн бетоноор бага өндөртэй цутгаж хийсэн; Хананы доорх бетон суурь цутгах хэсгийн хөрсийг БНбД-д заасан хайрга, дайрган асгаас хийж стандарт шаардлагын хэмжээнд үелүүлэн нягтруулаагүй; Гурван тэс" ХХК-ийн хийсэн инженер геологийн дүгнэлтэд цогцолбор барих барилгын буурийн хөрс нь Бор саарал өнгөтэй, длюви-пролювийн гаралтай орчин үе-дээд дөрөвдөгчийн настай, хатуугаас хагас хатуу консистенцитэй улирлын хөлдөлтийн бүсэд хүчтэй овойлт үүсгэнэ гэж тодорхойлсон нь уг хөрсийг буурийн булаасанд дахин ашиглах боломжгүй байсан; Холбогдох хууль дүрмийн дагуу барилгын суурийн доорх буурийн нүхийг шаардлага хангасан зориулалтын материалаар дүүргэж нягтруулсны дараа эрх бүхий байгуулгага, лабораториор шилжлүүлж хөрсний нягтрал, техникийн үзүүлэлтүүд шинж чанарыг хангасан эсэхийг тогтоолгоогүй нь алдаа болсон; Барилга ашиглалтад ороод 7 жил гаруй хугацаа өнгөрсөн тул одоогоор барилгын I ба 2 дугаар давхрын цөөн өрөө тасалгааны гадна хананы дотор талын хэсэгт бий болсон мөн зарим дотор, хамар хананы хэсэгт үүссэн бага зэргийн хагарал, цуурал нь цаашид нэмэгдэхгүй бүрэн зогссон байх бүрэн боломжтой; ............ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр гаргасан Барилгын бүтээц, элементүүдийн физик элэгдлийг засварласан ажлын гүйцэтгэлийн акт-д тус обьектын засвар хийсэн хэсгийн бүтээц элементүүдийн физик элэгдлийн эзлэх хувь буюу үнэлгээ 10-аас 40% байна гэж тэмдэглэсэн (хяналтын инженер ............, мэргэжлийн хяналтын улсын байцаагч ............ БУ инженер Э.Ялалт) нь баригдаад 7 жил болж байгаа барилгын чанарын хувьд маш хангалтгүй чанаргүй барьсан болох нь батлагдаж байгаа үзүүлэлт; "............ ХХК нь сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын үндсэн даацын төмөрбетон хийцлэлийг (төмөрбетон аяган суурь, багана, дамнуруу, давхар дундын хучилт г.м) ажлын зургийн шаардлагын дагуу сайн хийсэн байна; Барилгыи гадна зүүн урд хаяавчны хэсгийн бетон доош цөмөрч гарсан (I дүгээр зургийн улаан сумаар тэмдэглэсэн хэсэг) нь хурын ус орж хөлдөлт үүсэж барилгын гадна хана суултад орох эрсдэлтэй тул яаралтай засварлах шаардлагатай; Уг барилгыг барих явцад хөндлөнгийн хяналт шалгалт, шаардлага сул байсны зэрэгцээ ашигласан материалын шинж чанарыг тодорхойлсон, тодорхойлуулсан шинжилгээний үр дүн байхгүй зэрэг ажил хүлээлгэн өгсөн бичиг баримтын иж бүрдэл дотор хавсаргагдсан акт, баталгаажуулалтын фото зургийн цомог байхгүй байгаагаас харагдаж байна... гэж дүгнэсэн.

6. Анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14-07-025/118 дугаартай дүгнэлт, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14-07-025/52 дугаартай дүгнэлт, 2024 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн дүгнэлтэд үндэслэн ….барилгын хананы доорх бетон суурь цутгах хэсгийн хөрсийг барилгын газар шороо ба буурь суурийн ажил БНбД 3.02.01-90" 4-д заасны дагуу үечлэн нягтруулалгүй булснаас буурь сууж цууралт үүссэн, үүний улмаас барилгын хананд цууралт үүссэн гэж үзэх үндэслэл дээрх шинжээчийн 3 дүгнэлтээр тогтоогдож байна” гэж дүгнэн ............ ХХК-иас зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2.-т нийцсэн байна.

 

6.1. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ гэж заасан бөгөөд барилгыг улсын комисс 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр хүлээж авснаас хойш Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна. гэсэн хугацааны дотор гэмтэл илэрсэн гэмтлийн талаар холбогдох газарт мэдэгдэж дүгнэлтүүд гарч байсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

7.2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ............дугаартай ............, гүйцэтгэгч ............ ХХК нарын хооронд байгуулсан ............ багт 280 хүүхдийн цэцэрлэг, сургуулийн цогцолборын барилгыг барьж эхлүүлэх, багц-1 барилгын үндсэн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх ............дугаартай гэрээний 5.2-т Захиалагч ажлын явц, чанарт үе шатны техникийн хяналтыг тогтмол тавьж талбайн журналд тогтмол тэмдэглэл хөтөлж, ил далд ажлын актыг хянан баталгаажуулна гэж заасан.

 

7.1.Гэрээнд заасан дээрхи үүргээ хариуцагч ............ биелүүлээгүй тул захиалагчийн хяналтыг бүрэн хэрэгжүүлж ажиллахдаа хяналтыг хангалтгүй тавьсан, үүний улмаас барилгын суурийн ажлыг барилгын норм дүрмийн дагуу хийгээгүйгээс барилгад гэмтэл гарч зардал гарсан гэж дүгнэн ............зардал гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэстэй байна.

 

7.2.Харин ............ ХХК барилгын суурийн холболт, гадна шугамд зохиогчийн хяналт тавьж ажилласан, түүнчлэн шинжээч С.Нямцэрэнгийн мэдүүлэгт үндэслэн   хариуцагч ............ ХХК-ийг шууд буруутай гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

8.Хариуцагч ............ ХХК “нэхэмжлэгч Зураг төсөлд магадлал хийлгээгүй, тендер зарлаагүй, 680,00,000 төгрөгийн задаргаа байхгүй” гэж маргасан.

 

8.1.Нэхэмжлэгч “…............ ХХК-ийн гаргасан доголдлыг “............ХХК дахин засварлаж арилгасан, ийнхүү доголдыг арилгахад 856,172,399 төгрөгийн зардал гарахыг төсөвчин ............ХХК тодорхойлсон, гэхдээ “............ХХК-тай байгуулсан гэрээгээр талууд ажлын хөлсийг 835,982,758 гэж тохиролцсон тул энэ тохиролцоог үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан гэж тайлбарлан ............ХХК-ийн төсвийг нотлох баримтаар ирүүлсэн./2 дугаар хх 125х/

 

8.2.............ХХК-ийн төсөвт “…хөрс бэхжүүлэх ажил 680,000,000 төгрөг” гэж тодорхойлсон боловч хөрс бэхжүүлэх ажил хийгдээгүй, харин арматур авсан болох нь гэрч ............ийн “…Суурийн ажлыг шинэ технологоор хийж гүйцэтгэх гэсэн боловч болоогүй.Өмнө нь суурийн дам нуруунд хүчитгэл хийгээгүй байсан учир тэр зардлаараа хөрсөнд хүчитгэл хийж бетонуудыг бүгдийг авч суурийн бетонд арматурчлал авсан.Шинэ технологи туршиж үзэхээр авч ирсэн боловч цавуу нь хөлдөөд хэрэглэх боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа.

 

8.3.Хариуцагч ............ ХХК-ийн өмгөөлөгч “…төсөв дээр хөрс бэхжүүлэх ажлыг  680,000,000 төгрөгөөр хийнэ гэж тооцсон боловч хөрс бэхжүүлэх ажил хийгдээгүй, 680,000,000 төгрөгөөр ямар материал авсан нь тодорхойгүй, задаргаа байхгүй, магадлал хийгдээгүй, зардлын талаархи санхүүгийн баримтгүй…., бусад ажил дээр нь задаргаа байгаад, ганцхан хөрс бэхжүүлэх ажил дээр задаргаа байхгүй. Энэ мөнгийг яг юунд зарцуулсан юм бэ? гэхээр “суурийн ажлыг шинэ технологиор хийж гүйцэтгэ гэсэн боловч болоогүй. Өмнө нь суурийн дам нуруунд хүчитгэл хийгээгүй байсан учир тэр зардлаараа хөрсөнд хүчитгэл хийж бетонуудыг бүгдийг авч суурийн бетонд арматурчлал авсан. Шинэ технологи туршиж үзэхээр авч ирсэн боловч цавуу нь хөлдөөд хэрэглэх боломжгүй болсон учраас арматур авсан. Арматур авахад тэр төсөв нь орсон” гэдэг. Тэгвэл арматур авахад хэдэн төгрөгийн төсөв орсон юм. Тэгээд л тодорхой болгочихно. Ер нь төсөл гэдэг чинь зүгээр нэг хоосон хөрс бэхжүүлэх ажил гээд л баахан тоо тавьчихдаг юм биш. Энэ ажил нь ингээд хийгдэх ёстой байсан юм уу гэдэг л магадлал хийгдсэн юм уу гэдэг шаардлага тавиад байгаа. Бид нар 2023 оноос хойш төсөвөө тодорхой болгоод өгөөч гэж шаардаад байгаа. Үүнийг одоо болтол хэрэгжүүлээгүй. Ажил хийгдээгүй биш хийгдсэн. Гэхдээ хамгийн ноцтой нь бусад ил харагдаж байгаа үндсэн ажлууд нь зуун далан хэдэн сая төгрөгт нь багтаад орчихсон байгаа. Хана буулгасан, сангийн юм сольсон төсвийн задаргаа нь байна лээ. …үнэтэй технологи аваад, цавууг нь хөлдөөгөөд хаячихсан, … манайхтай холбоотой 856.000.000 төгрөгийг бууруулаад байх шиг байна. Энэ нь өөрсдийнх нь алдааг бас илэрхийлж байгаа асуудал. Одоо болтол төсөв нь үнэн зөв гэдгээ нотолсон санхүүгийн баримтаа шүүхэд ирүүлээгүй, илт эргэлзээтэй үндэслэлгүй баримтаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй“ гэж маргасан.

 

8.4.Нэхэмжлэгч 835,982,758 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа ............ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн төсөвт үндэслэж байгаа бөгөөд ажил гүйцэтгэгч “............ХХК-д ажлын хөлсөнд хэдэн төгрөг шилжүүлсэн талаархи, хөрс бэхжүүлэх ажилд ямар, ямар материал авсан, мөн бусад зардалтай холбоотой санхүүгийн баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй.

 

Гэвч хариуцагч ............ ХХК-ийн зүгээс ............ХХК-ийн төсөвт тусгагдсан 170 гаруй сая төгрөгийн хувьд маргаагүй, хөрс бэхжүүлэхээс бусад төсөвт тусгагдсан ажил хийгдсэн, очиж үзсэн гэдгээ хариуцагч ............ ХХК-ийн  захирал ............ хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгчийн бууруулсан 835,982,759 төгрөгөөс хөрс бэхжүүлэх ажлын төсөвт зардал 680,000,000 төгрөгийг хасч, үлдэх 155,982,759 төгрөгөөс ерөнхий захиалагч буюу нэхэмжлэгч ............ хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул зардлын 5 хувийг нэхэмжлэгчид хариуцуулж, хариуцагч ............ ХХК-с 148,183,621 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 687,799,138 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, /835,982,759₮- 680,000,000₮=155,982,759 ₮, 155,982,759х5%=7,799,137-155,982,759=148,183,621/

 

Мөн хариуцагч захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч ............нэхэмжлэгч анхны шаардлагаас бууруулан 14,466,147 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэгчийн буюу захиалагчийн хяналт муу байсныг үгүйсгэхгүй тул зардлын 5 хувийг хасаж тооцон 13,742,839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Хот байгуулалт, барилга захиалагчийн албанд холбогдох нэхэмжлэлээс 723,307 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ............ ХХК-с 7 474 847.89 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

9.Дээрхи үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, хариуцагчийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангаагүй тул хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,528, 941 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 312/ШШ2025/00418 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасныг баримтлан хариуцагч ............ ХХК-с 148,183,621 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............т олгож, нэхэмжлэлээс 687,799,138 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ............ ОНӨААТҮГ-с 13,742,839 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............т олгож, нэхэмжлэлээс 723,308 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ............ ХХК-с 7,474,847.89 төгрөг гаргуулах ............тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай…” гэж,

 

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч ............ ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 898,868 төгрөг, хариуцагч ............улсын тэмдэгтийн хураамжид 21,909 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Бямбадорж, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ............ ХХК-ийн төлөөлөгч ............, өмгөөлөгч Д.Буядалай нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  3,528, 941 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй...

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАТТӨР

 

                                                    ШҮҮГЧ                                Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                             ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА