Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 366

 

                                                            

 

 

 

                                                                       

П.Болормаад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Р.Очирсүрэн,

Ялтан П.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр, Ц.Дэлгэрням,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Болормаад холбогдох 201626011217 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Пүрвээгийн Болормаа, 1995 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эмэг эх, үеэл нарын хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байр, 2 орцны 0 тоотод оршин суух,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД:УУ95020205/,

П.Болормаа нь давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар;

1. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Алтанзулаас “аав маань нас барсан тул бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 270.000 төгрөг болгоод буцаагаад мобайл дансаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

2. 2016 оны 7 дугаар сарын 22-23-ны шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газарт очиж 2 хоног амарч, тэндээ хэрэглэсэн хоол хүнс, 2 хоногийн гэрийн мөнгө, морь унасан үйлчилгээний хөлс болох 260.000 төгрөгийг иргэн Т.Хонгорзаяад “төлбөрийн мөнгийг таны данс руу шилжүүлсэн, миний данс валютын данс учир гүйлгээ нь уддаг юм, удахгүй орно гэж” 260.000 төгрөгийг залилан мэхлэн авч хохирол учруулсан,

3. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвийн худалдагч Д.Байгалмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 200.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230.000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200.000 төгрөгийг нь залилан авсан,

4. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн суврага” хүнсний дэлгүүрийн худалдагч П.Оюунцэндээс “яаралтай бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230.000 төгрөг болгоод мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200.000 төгрөгийг нь залилан авсан,

5. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн 16 дугаар гудамжны 04 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Нямсүрэнгээс “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230.000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200.000 төгрөгийг нь залилан авсан,

6. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн дунд буудлын орчим байрлах эмийн сангийн худалдагч Н.Ундрахаас “буяны ажил гараад ламаас юм авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 230.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 230.000 төгрөгийг нь залилан авсан,

7. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн хүсэл” дэлгүүрийн худалдагч Н.Баярмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 210.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 210.000 төгрөгийг нь залилан авсан,

8. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4-н замын автобусны буудлын “ТҮЦ”-ний худалдагч М.Болортуяагаас “надад ажил явдал гараад, гандан орох гэсэн юм, гадаа машин хүлээж байгаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

9. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнжийн 1000”-ын Цагаан байрны буудал дээр байрлах “Сувд” нэртэй ломбардны ажилтан С.Мөнхсувдаас “манай гэрт ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 260.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 260.000 төгрөгийг нь залилан авсан,

10. 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалангийн “МТ” шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Баярмаагаас “манай ээжийн бие муудаад нас барчихлаа, хөдөө явах гэсэн зардалгүй болчихлоо, виза картаа гэртээ орхисон байна, би таны данс руу 270.000 төгрөг шилжүүлье, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаж өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

11. 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 624 тоотод байрлах “Монгол тохь” хүнсний дэлгүүрийн худалдагч Ц.Мөнхжаргалаас “буяны ажилд явах гэсэн юм, картаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

12. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Нямаагаас “Баянхонгор явах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 280.000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

13. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах “Хоёр-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Р.Эрдэнэбилэгээс “бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 260.000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

14. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эх явах зам дагуу байрлах “Зуут” хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Пагамдуламаас “ажил явдал гарчихлаа, хөдөөнөөс гарахдаа бичиг баримтаа орхисон байна, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” ломбардны ажилтан Ц.Өлзий-Оршихоос “ажил явдал гарчихлаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 330.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 330.000 төгрөгийг авч 30.000 төгрөгийг нь буцаан өгч түүнээс 300.000 төгрөгийг залилан авсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байрлах “Буянт-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Урнаагаас “буяны ажилтай явж байна, гандангаас зул болон бусад эд зүйлс авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 300.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 300.000 төгрөгийг нь залилан авсан,

17. 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 233 дугаарын лангууны худалдагч Ө.Мөнгөн-Эрдэнэд “би зайсангийн Пүүжээ гэдэг дэлгүүр ажиллуулдаг хүний хүүхэд байна, манай ээж танайхаас бараа авдаг” гэж итгэл үнэмшил төрүүлэн түүнээс биет 150.000 төгрөг, 52.000 төгрөгийн үнэ бүхий чихэр залилан авч нийт 17 удаагийн давтан үйлдлээр бусдад 4.112.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Болормаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Болормааг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар П.Болормааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Болормаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар П.Болормаагийн цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, П.Болормаа нь хохирогч Н.Ундрахад 230.000 төгрөг, Б.Нямсүрэнд 200.000 төгрөг, М.Болортуяад 100.000 төгрөг, С.Мөнхсувдад 250.000 төгрөг, Д.Байгалмаад 200.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Болормаагаас 3.132.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Алтанзулд 250.000 төгрөг, хохирогч Ж.Нямаад 250.000 төгрөг, хохирогч Ц.Өлзий-Оршихид 300.000 төгрөг, хохирогч М.Болортуяад 150.000 төгрөг, хохирогч С.Мөнхсувдад 10.000 төгрөг, хохирогч Н.Баярмаад 210.000 төгрөг, хохирогч Ц.Мөнхжаргалд 250.000 төгрөг, хохирогч Э.Пагамдуламд 250.000 төгрөг, хохирогч Т.Хонгорзаяад 260.000 төгрөг, хохирогч П.Оюунцэндэд 200.000 төгрөг, хохирогч Р.Эрдэнэбилэгт 250.000 төгрөг, хохирогч Г.Баярмаад 250.000 төгрөг, хохирогч Д.Урнаад 300.000 төгрөг, хохирогч Ө.Мөнгөн-Эрдэнэд 202.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй ба, П.Болормаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хорих ялыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолож шийдвэрлэжээ.

Ялтан П.Болормаа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 22 настай бөгөөд өөрийн эх болон хойд эцэгтэйгээ гэр бүлийн таарамжгүй байдлаас болоод гэртээ амьдрахаа больсон юм. Түүнээс хойш байр түрээслэн амьдарч байсан ба хохирогч нараас авсан мөнгөнүүдийг тухайн үеийн байр, хоол, хувцасны хэрэгцээнд зарцуулсан. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Өмнө нь гэмт хэрэгт холбогдсон боловч ямар нэг учир шалтгааныг нь сайн ухаараагүй байсандаа ч их гэмшиж байна. Өөрийн холбогдсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлж хэргээ хүлээсэн. Одоо миний бие 8 сар гарантай жирэмсэн бөгөөд 30 хоногийн дотор төрнө. Миний анхны хүүхэд учраас хүүхдээ төрүүлж, эрүүл саруул өсгөж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдээ төрүүлээд эх хүн болсон учир дахин гэмт хэрэгт холбогдохгүй ариун цагаан хөдөлмөрийн үр шимээр хүүхдээ өсгөж амьдарна.

Иймд миний ар гэрийн байдал болон хохирлыг бага багаар төлж барагдуулж байгаа, төрөх гэж байгаа хүүхдийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү…” гэжээ.

 

Ялтан П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдолоо дэмжиж байна, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Ялтны өмгөөлөгч Ш.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй...” -д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба тус заалт нь шийтгэх тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах тухай агуулга бүхий заалт бус юм. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл П.Болормаа нь 2015 онд 7 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийт 17 хохирогчид хохирол учирсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хохирлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэж, өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн аваагүй болно” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах үндэслэл нь анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн байх, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг байх гэсэн 2 шаардлага тавигддаг.

Шүүгдэгч П.Болормаа нь давтан үйлдлээрээ бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас 4.112.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасны дагуу 2 жил 9 сар хорих ял шийтгүүлсэн. Өмнө нь 2015 онд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ялтай байдал нь арилсан байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. П.Болормаа нь 7 сартай жирэмсэн бөгөөд ураг хэвийн өсөж бойжиж буй талаарх “Цацрах Итгэл”' эмнэлгийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Ургийн хэт авианы шинжилгээний бичиг” хавтаст хэрэгт авагдсан. Дээрх баримтуудаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан ял хойшлуулах нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял ногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулах үндэслэлд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчдод учруулсан хохирол, нийгмийн хор аюулын шинж чанар, хор хохирол” зэрэг нь үндсэн нөхцөл болдоггүй байна.

Гэтэл шүүх дээрх үндэслэлүүдийг харгалзаж үзэлгүйгээр 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны өршөөлд хамрагдсан, ялтай байдал нь арилсан үйл баримтад дүгнэлт хийж, “...засрал хүмүүжил олоогүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийт 17 хохирогчид хохирол учирсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор хохирлыг харгалзан үзэж түүнд ногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Ургийн хэт авианы шинжилгээний бичигт дурдсанаар “тонустай” гэж дурдагдсан байдаг бөгөөд энэ нь П.Болормаа болон хэвлийд нь бойжиж буй урагийн эрүүл мэндэд эрсдэлтэй байдал үүсч болзошгүй байна.

Иймд П.Болормаа болон хэвлийд нь бойжиж буй урагийн эрүүл мэнд, үүсч болзошгүй эрсдэлтэй байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчим” зөрчигдөж болзошгүй, ирээдүйд хорвоод мэндлэх хүүхэд эрх чөлөөгөө хасуулсан орчин, хорих байранд төрж, өсөх нөхцөл байдал зэргийг харгалзан, шүүх энэрэнгүй хандаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, П.Болормаад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэв.

 

Ялтан П.Болормаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс П.Болормаад оногдуулсан ял шийтгэл, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй. П.Болормаа нь жирэмсэн, биеийн байдал маш хүнд, ураг нь хөдлөхгүй хүнд нөхцөл байдалтай, цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт удаа, дараа хэвтэн эмчлүүлж байгаа. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд “Шүүх ...жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ...хойшлуулж болно” гэж заасныг хэрэглэж өгнө үү. Би П.Болормаатай цагдан хорих 461 дүгээр ангид очиж биечлэн уулзахад тэрээр “дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Хүүхдээ төрүүлээд хүний дайтай сайхан амьдрах хүсэл зорилготой байгаа. Хүүхдээ төрүүлээд хохирогч нарт хохирлыг нь төлж барагдуулна. Хохирлыг барагдуулах талаар өөрийн ах, дүү, ар гэрийнхнээсээ тусламж, дэмжлэг хүссэн” гэж хэлсэн. Би П.Болормаагийн дүүтэй уулзахад “өнөөдөр төлж чадахгүй байгаа боловч түргэн хугацаанд хохирлыг нь төлж барагдуулна” гэж амласан...” гэв.

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх П.Болормаад  ял шийтгэл оногдуулахдаа түүний урьд нь давтан үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдал, тухайн үйлдэлдээ болон өөртөө дүгнэлт хийгээгүй байдал, нийт 17 хохирогчид хохирол учруулж, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд ялтан П.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                          ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

П.Болормаа нь давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар;

1. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Алтанзулаас “аав маань нас барсан тул бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 270.000 төгрөг болгоод буцаагаад мобайл дансаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

2. 2016 оны 7 дугаар сарын 22-23-ны шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газарт очиж 2 хоног амарч, тэндээ хэрэглэсэн хоол хүнс, 2 хоногийн гэрийн мөнгө, морь унасан үйлчилгээний хөлс болох 260.000 төгрөгийг иргэн Т.Хонгорзаяад “төлбөрийн мөнгийг таны данс руу шилжүүлсэн, миний данс валютын данс учир гүйлгээ нь уддаг юм, удахгүй орно гэж” 260.000 төгрөгийг залилан мэхлэн авч хохирол учруулсан,

3. 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвийн худалдагч Д.Байгалмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 200.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230.000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200.000 төгрөгийг нь залилан авсан,

4. 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн суврага” хүнсний дэлгүүрийн худалдагч П.Оюунцэндээс “яаралтай бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230.000 төгрөг болгоод мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200.000 төгрөгийг нь залилан авсан,

5. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн 16 дугаар гудамжны 04 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Нямсүрэнгээс “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230.000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200.000 төгрөгийг нь залилан авсан,

6. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн дунд буудлын орчим байрлах эмийн сангийн худалдагч Н.Ундрахаас “буяны ажил гараад ламаас юм авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 230.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 230.000 төгрөгийг нь залилан авсан,

7. 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн хүсэл” дэлгүүрийн худалдагч Н.Баярмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 210.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 210.000 төгрөгийг нь залилан авсан,

8. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4-н замын автобусны буудлын “ТҮЦ”-ний худалдагч М.Болортуяагаас “надад ажил явдал гараад, гандан орох гэсэн юм, гадаа машин хүлээж байгаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

9. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнжийн 1000”-ын Цагаан байрны буудал дээр байрлах “Сувд” нэртэй ломбардны ажилтан С.Мөнхсувдаас “манай гэрт ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 260.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 260.000 төгрөгийг нь залилан авсан,

10. 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалангийн “МТ” шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Баярмаагаас “манай ээжийн бие муудаад нас барчихлаа, хөдөө явах гэсэн зардалгүй болчихлоо, виза картаа гэртээ орхисон байна, би таны данс руу 270.000 төгрөг шилжүүлье, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаж өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

11. 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 624 тоотод байрлах “Монгол тохь” хүнсний дэлгүүрийн худалдагч Ц.Мөнхжаргалаас “буяны ажилд явах гэсэн юм, картаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

12. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Нямаагаас “Баянхонгор явах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 280.000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

13. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах “Хоёр-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Р.Эрдэнэбилэгээс “бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 260.000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

14. 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эх явах зам дагуу байрлах “Зуут” хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Пагамдуламаас “ажил явдал гарчихлаа, хөдөөнөөс гарахдаа бичиг баримтаа орхисон байна, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250.000 төгрөгийг нь залилан авсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” ломбардны ажилтан Ц.Өлзий-Оршихоос “ажил явдал гарчихлаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 330.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 330.000 төгрөгийг авч 30.000 төгрөгийг нь буцаан өгч түүнээс 300.000 төгрөгийг залилан авсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байрлах “Буянт-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Урнаагаас “буяны ажилтай явж байна, гандангаас зул болон бусад эд зүйлс авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 300.000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 300.000 төгрөгийг нь залилан авсан,

17. 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 233 дугаарын лангууны худалдагч Ө.Мөнгөн-Эрдэнэд “би зайсангийн Пүүжээ гэдэг дэлгүүр ажиллуулдаг хүний хүүхэд байна, манай ээж танайхаас бараа авдаг” гэж итгэл үнэмшил төрүүлэн түүнээс биет 150.000 төгрөг, 52.000 төгрөгийн үнэ бүхий чихэр залилан авч нийт 17 удаагийн давтан үйлдлээр бусдад 4.112.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ялтан П.Болормаа мөрдөн байцаалтын шатанд “...Би 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрт ороод үл таних 30 гаруй насны эмэгтэй худалдагчаас “эгчээ надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна, таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаад авч болох уу” гэж асуутал “хэдий хэр хэмжээний мөнгө юм бэ” гэхээр нь би “250.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгэхэд “тэг тэг” гээд тэр эгч надад өөрийнхөө дансны дугаарыг хэлж өгөөд би утсаараа оролдож, мөнгө шилжүүлж байгаа дүр эсгэсэн. Тэгээд мөнгө шилжүүлчихлээ гэж хэлтэл тэр эгч “өглөө намайг банк ороход сүлжээгүй гээд гүйлгээ хийгдэхгүй байсан. Одоо яасан бол” гэж тэр эгч хэлээд өөрийнхөө утсаар миний 5064390067 дугаарын данс руу 5.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл утсанд нь мессэж ирээгүй. Тэр үед тэр эгчийн нөхөр нь ажлаасаа ирж таараад “наад охиндоо мөнгө өгөөд явуулчихгүй юу даа” гэж хэлээд надад бэлнээр 150.000 төгрөг өгөөд явуулсан. Тэр үед миний утасны дугаарыг тэр эгчийн нөхөр тэмдэглэж аваад үлдсэн. Гэтэл нөгөөдөр нь нөхөр нь залгаад “чиний мөнгө чинь ороогүй байна, манай эхнэр намайг чамтай хардаад байх шиг байна, шөнөжин хэрүүл боллоо, чи мөнгөө шилжүүлээгүй юм биш үү” гэхээр нь би “үнэн учраа хэлээд надад одоо мөнгө байхгүй, би маргаашнаас шилжүүлж болох уу” гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 10 хоногийн дараагаар би тэр хүний данс руу бэлэн мөнгөний машинаар 150.000 төгрөг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 51/,

“...2016 оны 8 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн санд 14 цагийн орчим ороод 50 гаруй насны эмийн санч  эгчээс “надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаж авах боломжтой юу” гэж асуухад “хэдэн төгрөг авах гэж байгаа юм бэ” гэхээр нь “200.000 төгрөг хэрэгтэй байгаа юм” гэхэд “илүү хэдэн төгрөг хийж өгөх юм бэ, тэгвэл би өгөх боломжтой” гэж хэлсэн. Би 210.000 төгрөг болгож хийж өгч чадна гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч “за, тэгээд шилжүүлчих” гэхээр нь би “мобайл банкаар мөнгө шилжүүлчихлээ” гэж худлаа хэлсэн. Тэгтэл тэр эгч “миний утсанд мессэж ирдэг юм, одоогоор ирээгүй байна, удахгүй ирчих байх” гэж хэлээд надад бэлнээр 200.000 төгрөг өгөөд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгтэл тэр оройдоо нөгөө эгч над руу тасралтгүй залгаж мөнгө ороогүй байна, чи миний ажлыг удлаа гээд залгаад байхаар нь би “өглөө эрт шилжүүлье” гэж үнэн учраа хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь шилжүүлье гээд тэр эгч рүү дансны дугаарыг нь авахаар залгахад тэр эгч урдаас уурлаж “миний өдрийн орлого 500.000 төгрөг байдаг тул чи яг одоо над руу 500.000 төгрөг шилжүүл. Тэгэхгүй бол би чамайг шоронд хийнэ” гэхээр нь би “эгчээ надад тийм их мөнгө байхгүй, уучлаарай би танд 230.000 төгрөг шилжүүлье” гэж хэлээд 230.000 төгрөг шилжүүлсэн...” /1-р хх-ийн 67-69/,

“...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр би гэрээсээ гарч хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг орох ажилтай автобусанд явж байгаад мөнгөний бололцоо байхгүй болохоор эмнэлэг орохоо болиод Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр дүүргийн буудал дээр буусан. Тэгээд би тухайн буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүн талд нь байдаг 8-н нэрийн дэлгүүр рүү явж ортол 40 гаруй насны, дунд зэргийн нуруутай эмэгтэй хүн, 20 гаруй насны эрэгтэй хүүхдийн хамт сууж байсан. Тэгээд би тэр эгчээс “танд данс байгаа юм уу, би таниас бэлэн мөнгө аваад данс руу чинь мобайлаар шилжүүлээд өгье” гэж асуутал “яах гэж байгаа юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “250.000 төгрөг хэрэгтэй байгаа юм, ажил явдал гарчихсан байгаа, надад яаралтай бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч хэдэн төгрөг аваад хийнэ гэнээ гэж асуухаар нь би бэлнээр 250.000 төгрөг аваад буцаагаад данс руу чинь 260.000 төгрөг болгоод өгье гэж хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд би тэр эгчээс дансных нь дугаарыг аваад утсан дээрээ бичээд за шилжүүлчихлээ гэж хэлээд, бичсэн мессэжээ уншуулчихаад бэлнээр 250.000 төгрөг авсан. ...Тэгээд нөгөөдрөөс нь тэр эгчийг залгахаар нь би дахин утсаа аваагүй. Би тэр дэлгүүр рүү мөнгөний хэрэг гараад худал хэлж, мөнгө авах зорилготой орсон. Би өөрийнхөө дугаарыг 131917 гэж банкны дугаараар хадгалаад, тухайн данснаас зарлага гарлаа гэсэн мессэж бичээд үзүүлсэн. Би тэр дэлгүүрийн худалдагчаас мөнгө авчихаад данс руу нь мөнгө хийгээгүй. Би хохирлыг нь барагдуулж өгнө...” /1-р хх-ийн 133/,

“...2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр ханын материалын эцэст ганцаараа явж байгаад өндөр шар байрны доор байдаг “Нандин” нэртэй ломбард байхаар нь орсон. 30 гаруй настай эмэгтэй хүн ажиллуулж байсан. Би тэр эмэгтэй дээр очоод “таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд бэлнээр мөнгө авч болох уу” гэж асуусан. Тэр эмэгтэй “ямар учраас мөнгө авах гэж байгаа юм” гэхээр нь би “картгүй явж байна, яаралтай бэлэн мөнгөний хэрэг гараад” гэж хэлсэн. Тэр хүн “хэдэн төгрөг авах юм бэ” гэхээр нь би “данс руу чинь 300.000 төгрөг хийнэ, та 300.000 төгрөг бэлнээр өгчих” гэж хэлсэн. Тэр хүн зөвшөөрөөд надад дансныхаа дугаарыг өгөхөөр нь би мессэж утсан дээрээ дансны дугаарыг нь бичээд 300.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессэжийг уншуулсан. Тэр хүн надад бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Намайг “над руу залгачих, би дугаарыг чинь тэмдэглээд авъя” гэхээр нь би тухайн хүнд өөрийнхөө 88774022 гэсэн дугаарыг өгөөд гарсан. Орой нь над руу тэр хүн залгаад “миний дансанд мөнгө ороогүй байна, чамайг хэн гэдэг юм бэ” гэхээр нь би “Хонгорзул” гэж танилцуулсан. Тэгээд тэр хүн “за за мөнгө орох юм бол холбоо барина” гэж хэлээд утсаа тасалсан. ...Би өөрийнхөө дугаарыг 131917 гэж банкны дугаараар хадгалаад тухайн данснаас зарлага гарлаа гэсэн мессэж бичээд үзүүлсэн.  Би тэр хүний данс руу мөнгө хийгээгүй, хохирлыг нь барагдуулж өгнө...” /1-р хх-ийн 164/,

“...2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуут” хүнсний дэлгүүрт ороод худалдагч эмэгтэйгээс “яаралтай мөнгөний хэрэг гарлаа, интернэт банкаар шилжүүлж өгье, өгөхдөө 260.000 төгрөг болгож өгье” гээд утаснаасаа мөнгө шилжүүлээд зарлага гарсан мессэжийг уншуулаад бэлэн мөнгө авч явсан. Тэгэхдээ 88774022 дугаарын утсаа үлдээсэн.  Тэгтэл араас “мөнгө чинь шилжиж орж ирээгүй байна шүү дээ” гээд утасдаад байхаар нь банкнаас асуугаад холбоо барих болно гэж хэлээд утасаа аваагүй. Тэр үед мөнгөний хэрэг гараад бэлэн мөнгө аваад данс руу нь шилжүүлэг хийсэн гэж итгүүлээд авсан...” /1-р хх-ийн 217/,

“...Би 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа хамт “Тэрэлж Мэлхий” хадны цаана байрлах “Мөнгөт цохио” гэр амралтын газар амарсан. Өнгөрсөн 5, 6 дугаар сард хоёр удаа очиж амарч байсан болохоор тухайн амралтын эгчийг таньдаг болсон. Дараа нь 7 дугаар сард очихдоо шөнө 02-03 цагийн үед очсон. Уг нь 1 хонох зорилгоор очсон боловч дахин нэг хоног байх болчихоод хоносон. Маргааш нь Аръяабалын сүм рүү явах гээд амралтын эгчээр 5 морь авчруулж унасан. Тэгэхдээ морины мөнгө болох 1 цагийн мөнгө 50.000 төгрөг өгсөн. Илүү цагийн мөнгө болох 50.000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон. Тэгээд амралтан дээрээ очоод амралтын газрын эгчийн дүүг нь дагуулаад “Мэлхий хад”-ны дэлгүүрт очоод 50.000 төгрөгийн хүнсний бараа авсан. Тэгээд төлбөрөө төлөх гээд Мобайл банкаар шилжүүлэх гэсэн чинь миний утасны сүлжээ болохгүй байсан. Дэлгүүрийн худалдагчийн утсанд мессэж ирдэггүй, төлбөр хийсэн мэдээ өөр хүнд очдог гэж хэлэхээр нь “амралтын газрын төлбөртэй нийлүүлээд шилжүүлье” гэсэн чинь худалдагч нь зөвшөөрсөн. Тэгээд хоночихоод маргааш нь явахдаа амралтын газрын эгчид хандаж “эгчээ хотод очоод тань руу шилжүүлье” гэж хэлсэн чинь “тэг тэг” гэж зөвшөөрсөн. Хотод орж ирээд мөнгө шилжүүлэх гэсэн чинь бүтэн сайн өдөр байсан болохоор шилжүүлж болохгүй байсан. Даваа гарагт шилжүүлье гэж бодоод амралтын газрын эгчийн дугаарыг мэдэхгүй утсаа хаячихсан байсан. Дараа нь дугаараа сэргээснээс хэд хоногийн дараа над руу мессэж бичсэн байхаар нь би залгаагүй. ...Манай найзууд төлбөрийг нь шилжүүлсэн гэж бодож байгаа...” /2-р хх-ийн 14-15/,

“...Би 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 хороо, Баруун дөрвөн замын автобусны буудлын түргэн үйлчилгээний цэгт ороход 20 гаруй насны эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйгээс “уучлаарай өөрөөс чинь нэг юм асуучих уу, өөрт чинь данс байвал би данс руу чинь мөнгө шилүүлээд бэлэн мөнгө авах боломж байна уу” гэсэн. Гэтэл тэр эмэгтэй “яасан ямар учиртай юм бэ” гэсэн. Би “яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм, данс руу чинь 260.000 төгрөг шилжүүлээд өөрөөс чинь 250.000 төгрөг авъя” гэж тэр эмэгтэйд хэлсэн. Тэр эмэгтэй надад “би гарах боломжгүй учраас байгаа бэлэн мөнгөө тоолж үзье хэрвээ хүрвэл тэгье” гэсэн. Тэгээд тэр эмэгтэйгийн данс руу нь интернет банкаар 260.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мессэжээ түүнд харуулаад 250.000 төгрөг бэлнээр авсан. Тэр эмэгтэй миний утасны дугаарыг авъя гэхээр нь түүний утас руу өөрийнхөө 88774022 дугаараас залгаж тэмдэглүүлээд мөнгөө аваад гарсан…” /2-р хх-ийн 41/,

“Би 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр санагдаж байна, 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан байр”-ны автобусны буудлын ард байдаг “Сувд” нэртэй ломбарданд ганцаараа орсон. Тэгээд “юм асуух гэсэн юмаа, өөрийн чинь данс руу мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаж авах боломжтой юу, яаралтай хэрэг гараад байна” гэж хэлсэн. Тэгэхэд “хэдэн төгрөг вэ” гэж асуухаар нь “250.000 төгрөг” гэхэд “хэд болгож хийх юм бэ” гэхээр нь “260.000 төгрөг болгож хийх боломж байна” гэсэн. Тэр эмэгтэй “10.000 төгрөгийн төлөө өөрөө бэлэн мөнгөний машин орох ажил гарах юм байна л даа, за яахав, яахав тэг тэг” гээд зөвшөөрч надад Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь өөрийн Голомт банкны данснаас 260.000 төгрөг, түүний Хаан банкны данс руу шилжүүлээд нэрийг нь англиар биччихсэн. Тэгтэл миний утсанд таны данснаас 260.000 төгрөгийн зарлага гарлаа, үлдэгдэл 8.000 төгрөг байна гэсэн мессэж ирэхээр нь өөрт нь уншуултал “миний дансанд мөнгө ороогүй байна” гэсэн. Тэгэхээр нь би “банк хоорондын гүйлгээ уддаг байх” гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй “над руу залгачих, би дугаарыг чинь тэмдэглээд авъя” гэхээр нь өөрийн 88774022 гэсэн дугаарыг үлдээж 250.000 төгрөг бэлнээр тоолж аваад явсан. ...Тэгээд над руу ярихгүй болохоор нь буцааж шилжүүлж чадаагүй...” /2-р хх-ийн 67-68/,

 “...Би 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр мөнгөний хэрэг гараад Хаан банкнаас мөнгө авах гэсэн чинь иргэний үнэмлэх байхгүй, лавлагаагаар үйлчлэхгүй, лавлагаа заавал иргэний бүртгэлийн тамгатай лавлагаа байх шаардлагатай гээд байхаар нь Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоса” худалдааны төв рүү орсон. Ороход 25-30 орчим насны хүн 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхаар нь үнэн учраа хэлээд гуйсан чинь “чи надад хэдэн төгрөг болгож өгөх юм” гэхээр нь би “230.000 төгрөг болгож өгье” гэсэн чинь зөвшөөрөөд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр дор нь худалдагч Д.Байгалмаагийн 5005192429 дансанд мөнгө шилжүүлсэн гэдгээ харуулаад гараад явсан. Тэгтэл маргааш нь Байгалмаа эгч над руу яриад мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Тэр үед би Хамрын хийд явж байсан болохоор “яг одоо дансаа шалгах боломжгүй байна, дансаа шалгаад хариу хэлье” гэж хэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 10-нд 100.000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 100.000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би тэр өдөр мөнгө шилжүүлсэн, алдаа заагаад яваагүй байсан....” /2-р хх-ийн 219/,

 “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой Баянгол дүүргийн 11 хорооны нутагт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна, 8 нэрийн хүнсний дэлгүүрт ороод 30-35 орчим насны ахаас “надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, боломжтой бол өөрийн чинь данс руу мөнгө шилжүүлж байгаад бэлнээр гаргаж авах гэсэн юм, 250.000 төгрөг өгөөч, би 260.000 төгрөг болгож шилжүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд ярьж зогсож байгаад мобайл банкны данс руу 260.000 төгрөг шилжүүлээд бэлэн 250.000 төгрөг аваад явсан. Тэгээд гарахынхаа өмнө холбоо барих утасны дугаараа үлдээсэн. Тэрнээс хойш дахин тэр дэлгүүр рүү очоогүй...” /3-р хх-ийн 43-44/,

“...2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 12-13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” ШТС-ын хүнсний дэлгүүр рүү ороод, уг дэлгүүрийн худалдагч 30 орчим насны эгчид хандаж, “надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, би тань руу мөнгөө мобайлаар шилжүүлье, та бэлнээр мөнгө өгөх боломж байна уу” гэсэн. Худалдагч эмэгтэй надад хандаж “хэдэн төгрөг хэрэгтэй юм” гэхээр нь би “250.000 төгрөг” гэж хэлэхэд зөвшөөрөөд бэлэн 250.000 төгрөг өгсөн. Би уг мөнгийг аваад худалдагч эмэгтэйн данс руу өөрийнхөө утсаар гүйлгээ хийж байгаа мэт үйлдлийг харуулаад “эгчээ мөнгө шилжчихлээ” гэж хэлсэн. Худалдагч эгч одоогоор мөнгө орсон эсэхийг шалгах боломжгүй байна, эгч нь итгэж байна гэж хэлээд үлдсэн. Өөрт мөнгө хэрэг болж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн...” /3-р хх-ийн 76-77/,

“...2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 хороо, “Гацуурт”-д байрлах “Буянт-Эрдэнэ” гэх хүнсний дэлгүүрт орсон. Дэлгүүрийн худалдагч болох 30-40 орчим насны эгчид хандаж “надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, би тань руу мөнгөө мобайлаар шилжүүлчихье, та бэлнээр мөнгө өгөх боломж байна уу” гэж асуусан. Тэр эмэгтэй надад хандаж “хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ” гэхээр нь би “300.000 төгрөг” гэж хэлсэн. Тэгтэл “чи энэ мөнгийг надад хэдэн төгрөг болгож хийж өгөх юм” гэхээр нь би “310.000 төгрөг болгож хийж өгье” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “330.000 төгрөг болгож хийвэл би чамд өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Бэлэн 300.000 төгрөг аваад, тэр худалдагчийн данс руу өөрийнхөө утсаар гүйлгээ хийж байгаа мэт үйлдлийг харуулаад “эгчээ мөнгө шилжчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй “чи эгчдээ утасныхаа дугаарыг үлдээчих, мөнгө хэсэг хугацааны дараа орохоор нь би чам руу залгаад хэлье” гэхээр нь би өөрийнхөө дугаарыг үлдээгээд явсан. ...Тухайн үед миний дансанд мөнгө огт байгаагүй. Би уг дэлгүүрийн эмэгтэйгээс залилж мөнгө авах нэрийдлээр худал хэлж, худал үйлдэл гаргасан...” /3-р хх-ийн 96-97,

“...Би 88774022 дугаарын утас эзэмшиж, ашиглаад 10 гаруй жил болж байна. ...Анх тэр чихэр зардаг лангуун дээр очоод барааны лангуу нь хаана байдаг талаар асуусан. Тэр үед хажууд нь шинэ бараа бууж байхаар нь лангууны худалдагч ахаас “энэ чихэр хэдээр ирж байгаа юм” гэж үнийг нь асуугаад 1 уут чихэр худалдаж авахаар болсон. Тэгээд мөнгийг нь бэлнээр өгөх гэсэн чинь миний мөнгө хүрэхгүй байсан. Тэгтэл лангууны худалдагч данс руу шилжүүлж болно гэсэн. Би данс руу нь мөнгө шилжүүлэх үедээ “нэгэнт таны данс руу мөнгө шилжүүлж байгаа юм чинь нэмээд 150.000 төгрөг хийгээд таниас бэлнээр авч болох уу” гэхэд “тэг тэг” гэсэн. Тэгэхээр нь би 200.000 төгрөг дансаар шилжүүлээд 2.000 төгрөгийг нь бэлнээр өгөхөөр болсон.  Тэгээд би тэр ахаас 52.000 төгрөгийн үнэ бүхий чихэр аваад, бэлэн 2.000 төгрөг өгөөд байж байгаад нэмээд 150.000 төгрөг авсан. Би мөнгийг нь шилжүүлээгүй байж шилжүүлчихлээ гэж хэлсэн...” /3-р хх-ийн 137-138/,

“...Би өөрийн гар утасны 88774022 гэсэн дугаараа утасны Contact хэсэг дээр +131917 гэж хадгалаад өмнө нь ирж байсан мессэж банкны мэдээллийг copy paste хийгээд шилжүүлэх гэж байгаа мөнгөн дүнгээ засаж бичээд өөрийн 88774022 гэсэн дугаар руу явуулчихдаг. Тэгэхээр +131917 гэсэн хаягтай болоод миний бичсэн мессэж буцаад надад ирдэг байсан. Ийм аргаар би бүгдээс нь мөнгө авсан...” /3-р хх-ийн 197/,

 

Мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн:

“...Анх 2016 оны 4 дүгээр сарын үеэр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг залилж авсан.

Дараа нь 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газрын хоногийн мөнгө болон морь унасан, хоол идсэн тооцоогоо хийгээгүй амралт ажиллуулдаг эгчид “хотод очоод өгье” гэж хэлээд 260.000 төгрөгийн тооцоо хийгээгүй.

2016 оны 8 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Наран”-гийн эцэс дээр байдаг эмийн сангийн худалдагчаас 230.000 төгрөг авсан.

Яг тэр өдрөө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг дэлгүүрийн худалдагчаас 200.000 төгрөг авсан.

8 дугаар сарын үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 6 дугаар сургуулийн хойд талын “Есөн хүсэл” мини маркетийн худалдагчаас 210.000 төгрөг залилж авсан.

2016 оны 8 дугаар сарын сүүлчээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Баруун 4-н замын автобусны буудлын “Түц”-ний худалдагчаас 250.000 төгрөг авсан.

8 дугаар сарын сүүлчээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэнжийн мянгын цагаан байрны буудал дээр байдаг “Сувд” нэртэй ломбардны ажилтнаас 260.000 төгрөг авсан.

2016 оны 9 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын 1-624 тоотод байрлах “Монгол тохь” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг авсан.

Үүнээс 2-3 хоногийн дараа нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг авсан.

Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байдаг “Хоёр эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг авсан. 

2016 оны 9 дүгээр сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарь эх” явах зам дагуу байдаг “Зуут” хүнсний дэлгүүрийн худалдагчаас авсан 250.000 төгрөг авсан.

2016 оны 10 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” ломбард дотор үйлчилж байсан хүнээс 300.000 төгрөг авсан.

2016 оны 10 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гачууртад байх “Буянт-Эрдэнэ” гэх хүнсний дэлгүүрийн худалдагчаас 300.000 төгрөг авсан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгаланд байх “МТ” клонкийн дэлгүүрт байсан худалдагчаас 250.000 төгрөг авсан...” /3-р хх-ийн 174-175/,

Мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн;

“...Урьд нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг тодорхой дэлгэрэнгүй ярьсан. Ийм учраас дахин бүх үйлдлээ ярих шаардлагагүй гэж бодож байна. Бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /3-р хх-ийн 190-192/,

 

Мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүдсэн;

“...Би дээрх хэргүүдийг бүгдийг нь үйлдсэн нь үнэн. Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байхгүй...” /3-р хх-ийн 195-196/,

 

хохирогч Б.Алтанзул мөрдөн байцаалтын шатанд “...Би Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Наранбулаг” 6 нэрийн дэлгүүрт худалдагч хийдэг. 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 20-22 цагийн хооронд манай дэлгүүрт үл таних 20-22 насны эмэгтэй ганцаараа орж ирээд “эгчээ таниас нэг юм гуйх гэсэн юм” гэхээр нь би “юу юм бэ” гэж асуусан. Тэгтэл “манай аав нас бараад ажил явдал гараад эндээс лам авах гэж ирсэн. Тэгтэл би яарч сандарч байгаад хэтэвч болон бичиг баримтаа гэртээ орхичихсон байна. Та “Хаан банк”-ны данстай юу, би таны данс руу мобайлдаад мөнгө шилжүүлчихье, та надад дэлгүүрээсээ бэлэн мөнгө гаргаад өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл тэр охин надаас дахин, дахин гуйгаад би таньд нэмж 20,000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний дансны дугаарыг надад харуулаад өөрийнхөө утсан дээр хийгээд над руу 250.000 төгрөг шилжүүлээд утсанд нь гүйлгээ ажилттай хийгдлээ гэсэн мессэж харуулахаар нь би утсаа үзтэл миний утсан дээр мессэж ирээгүй тул би миний данс руу орсонгүй гэж хэлсэн. Тэгээд би чиний данс руу 5.000 төгрөг шилжүүлээд үзье гэж хэлтэл тэр эмэгтэй надад 5064390067 гэсэн дансны дугаар хэлээд би тэр данс руу нь 5.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл бас адилхан мессэж ирэхгүй байхаар нь би итгээд дэлгүүрээсээ бэлэн 250.000 төгрөг өгөөд явуулсан. Явуулсанаас хойш би дансаа шалгаж үзээд мөнгө огт ороогүй байгааг мэдсэн тул Хар хорины “Хаан банк”-ны салбар дээр очоод дансаа шалгуултал мөнгө огт ороогүй байсан. Тэгээд би өөрийгөө залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад хандсан. Тэр эмэгтэй өөрийгөө Болормаа гэж танилцуулж байсан. Утасны дугаар байхгүй, надад 5064390067 гэсэн дансны дугаараас өөр мэдэх зүйл байхгүй...” /1-р хх-ийн 16/,

хохирогч Н.Ундрах мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн дунд буудалд мини маркеттай эмийн санг ажиллуулж байхад үл таних 21-22 орчим насны эмэгтэй орж ирээд “мобайл банк байна уу, данс руу чинь мөнгө шилжүүлээд, бэлэн мөнгө гаргаж авах гэсэн юм. Мөнгө хэрэг болоод буяны ажил гарчихсан, ламаас юм авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь дансанд ирэхээр шууд мөнгө өгнө гэсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй “гадаа машин хүлээлгэсэн яарч байна, хөдөө явах гээд байна, та надад мөнгө өгчих, би таньд утсан дээрх мессэжээ үзүүлье” гээд надад утсаа үзүүлсэн. Утсыг нь үзэхэд таны данснаас 5025422804 гэсэн миний дансанд 230.000 төгрөг шилжиж орсон гэсэн мессэжээ надад үзүүлсэн. Тэгээд би 230.000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Түүнээс хойш 3 цаг хүлээгээд миний дансанд мөнгө орж ирэхгүй болохоор цагдаад хандсан...” /1-р хх-ийн 98-99/,

хохирогч Б.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд “...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны Их Нарангийн 16 дугаар гудамжины 2 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүнсний дэлгүүр дээрээ ажиллаж байхад 11 цагийн үед үл таних эмэгтэй “Моби эксперэсс” асууж орж ирсэн. “Ойрхон АТМ байхгүй байна, яаралтай мөнгөний хэрэг байна, ажил явдал гарсан тул 200.000 төгрөг өгөөч, 230.000 төгрөг мобайлаар данс руу хийчихье” гэж хэлсэн. Тэгээд надаас гуйгаад итгэлтэй нь аргагүй яриад байхаар нь би итгээд 200.000 төгрөг өгсөн. Тэгээд надаас мобайлаараа миний данс руу хийж харуулахад нөгөө эмэгтэйн данснаас 230.000 төгрөгийн гүйлгээ гарлаа гэж хариу ирсэн. Тэр эмэгтэй “миний данс валютын данс учраас 20-30 минутын дараа дансанд чинь орно шүү” гэж хэлээд гарсан. ...Тэгээд би 7 хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан…” /1-р хх-ийн 102-103/,

хохирогч Ж.Нямаа мөрдөн байцаалтын шатанд “...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал 12 цагийн орчим хар цамцтай, цагаан футболктой, 20 гаруй насны эмэгтэй хүн орж ирээд “танайх Хас банкны амар үйлчилгээ ажиллуулдаг юм уу” гэж асуухаар нь би ажиллуулдаггүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэн намайг “та надад туслаач би Баянхонгор явах гэсэн юм, яараад байна, Голомт банк хол болохоор бэлэн мөнгө авах шаардлагатай байна, та надад бэлэн 250.000 төгрөг өгчих. Би танд 280.000 төгрөг болгож дансаар шилжүүлж өгье, би тань руу одоо утсаараа мобайлаар хийчихье” гэж хэлсэн. Тэгээд би тэр охинд итгээд 250.000 төгрөг өгсөн. Тэр охин надад утсаа үзүүлээд таны данс руу 280.000 төгрөг орсон гэсэн мессэж ирлээ, та хараарай гээд надад үзүүлсэн. Намайг харахад тэр охины үзүүлсэн мессэж зарлага гарлаа гэсэн мессэж байсан. Тэр охин миний данс валютын данс шүү, таны дансанд 2 цагийн дараа орох байх гэж хэлэхээр нь би итгэсэн. Тэр охин надад өөрийгөө Хонгорзул гэж танилцуулсан. Бас 88774022 гэсэн дугаар дээр байдаг, тэр дугаараасаа миний утас руу залгаж надтай ярьсан. ...Би тэр хүнээс мөнгөө олж авмаар байна...” /1-р хх-ийн 130/,

хохирогч Ц.Өлзий-Орших мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Нандин” нэртэй ломбарданд сууж байтал 14 цагийн орчим нэг үл таних 20 гаруй настай эмэгтэй орж ирээд “танд мобайл байна уу” гэж надаас асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй “эгчээ надад ажил явдал гарчихсан, яаралтай бэлнээр мөнгө хэрэгтэй, та надад картнаасаа 300.000 төгрөг аваад өгчих, би тань руу мобайлаар шилжүүлчихье” гэж гуйгаад миний хажууд нэг хүнтэй утсаар яриад цаад хүнийгээ тайвшруулаад байсан. Тэгээд би тэр охинд дансаа өгтөл “миний данс руу мөнгө хийчихлээ” гээд надад зарлага гарсан мессэж ирсэн гээд үзүүлсэн. Тэгээд би хартал миний данс руу 330.000 төгрөг орсон байна гэсэн мессэжийг уншсан. Би тэр эмэгтэйд 330.000 төгрөг өгөхөд буцаагаад 30.000 төгрөг өгсөн. Би танд 30.000 төгрөг надад тусалсан гэж өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал миний утсанд мессэж ирэхгүй болохоор нь тэр эмэгтэйд мэссэж ирэхгүй байна гэтэл минийх валютын данс болохоор одоо очихгүй байх, 2 цагийн дараа таны данс руу орно гэж хэлээд явсан. Тэр эмэгтэйг явсаны дараа миний дансанд мөнгө орохгүй болохоор нь 88774022 гэсэн дугаар руу нь залгаж асуутал утсаа авахгүй байсан. Тэр эмэгтэй надад өөрийгөө Хонгорзул гэж танилцуулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” /1-р хх-ийн 161/,

хохирогч Э.Пагамдулам мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 9 дүгээр сарын 24-ний 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуут” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байтал 19-20 орчим насны үл таних эмэгтэй орж ирээд “ажил явдал гарчихлаа, хөдөөнөөс яарч ирэхдээ бичиг баримтаа мартчихсан байна, би таны данс руу мобайл банкаар мөнгө шилжүүлж өгье, та надад бэлэн 250.000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгтэл надад зовлон тоочоод байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд миний нүдэн дээр мобайл банкаар гуйвуулга хийгээд зарлага гарсан мессэж үзүүлсэн. Тэгэхээр нь би итгээд бэлэн 250.000 төгрөг өгөөд явуулсан. Тэгтэл 30-40 минутын дараа дансанд орно гэсэн мөнгө нь орж ирээгүй. Тэгэхээр нь би надад 88774022 дугаарын утас руу залгасан боловч дуудаад авахгүй байсан. Маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр утсаа авахад нь “мөнгө чинь орж ирээгүй байна, чи дансаа шалга” гэж хэлтэл “айн за, би ажил явдалтай байна, дансаа шалгаад эргээд залгая” гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй болчихсон. Тэгэхээр нь би дахин 2016 оны  9 дүгээр сарын 26-ны өдөр холбогдоход “хөдөө явж байна, төв рүү ороод мөнгө хийж өгье, дансаа шалгасан чинь мөнгө буцаад ирсэн байна, төв рүү орж байгаад банкаар шилжүүлье” гэсэн. Тэгээд утсаа авахгүй болчихсон. Би залилуулсаныхаа дараа фэйсбүүкээр харьцаж байтал намайг залилсан эмэгтэйн зургийг өөр хүн файсбүүк хаяг дээрээ тавиад залилуулсан талаараа тавьсан байхаар нь би хувилж аваад цагдаад намайг залилсан эмэгтэй энэ байна гээд өгсөн. 250.000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” /1-р хх-ийн 214/,

хохирогч Т.Хонгорзаяа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед манай гэр амралт дээр 6 залуучууд ирсэн. Тэгээд манай амралтын гэрт хоёр хоносон. Тэгэхдээ хоол захиалж идээд, морь унах үйлчилгээ авсан. Тэгээд хоёр хоночихоод явахдаа нэг эмэгтэй нь миний дансны дугаарыг аваад “мөнгө шилжүүллээ” гэж хэлээд “миний данснаас хасагдсан, одоо таны данс руу орж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “миний утсанд мессэж ирэхгүй байна” гэж хэлсэн чинь “валютын данс байгаа юм, даваа гарагийн өглөө гэхэд таны данс руу орно” гэж хэлээд явсан. Тэгээд би даваа гарагийн өглөө 88774022 дугаарын утас руу залгаад “мөнгө чинь орохгүй байна” гэж хэлсэн чинь “одоо би өөрөө гарч шилжүүллээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд дансанд мөнгө орохгүй байхаар нь 12 цагийн үед дахин залгасан чинь “одоо гэрээсээ гарч байна, цагийн дотор мөнгө орно” гэж хэлсэн. Тэгээд дахин залгасан чинь утсаа аваагүй, ямар ч дугаараас залгаад авахгүй байсан. Тэр эмэгтэй өмнө нь 6 дугаар сард ирж амарч байсан. Нэрийг нь мэдэхгүй, зүс харвал танина...” /1-р хх-ийн 242-243/,

хохирогч М.Болортуяа мөрдөн байцаалтын шатанд “...Би 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Баруун 4 замын автобусны буудлын ТҮЦ-д ажиллаж байх үед нэг үл таних эмэгтэй орж ирээд надаас “данс руу чинь мөнгө шилжүүлээд чамаас мөнгө авъя, чамд би дансаар мөнгө нэмж өгье” гэсэн. Би татгалзсан боловч тэр эмэгтэй надаас гуйгаад шалаад байсан. “Ажил явдал гарчихсан, Гандан орох ёстой, бас хөдөө явах машин намайг хүлээж байгаа” гэх мэтээр тасралтгүй шалаад байсан. Тэгээд би “мөнгөө шилжүүлчих” гэсэн чинь миний дансны дугаарыг авснаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн. Тэгээд надад гар утсаа харуулахад утсан дээр нь “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн бичиг байсан. Би тэр бичгийг нь хараад түүнд бэлнээр 250.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр эмэгтэй “20-30 минутын дараа дансанд чинь орчихно” гэж хэлээд гараад явсан. Би тэр эмэгтэйг өмнө нь харж байгаагүй, одоо харвал танина. ...Тэр эмэгтэй өөрийгөө Болормаа гэж хэлж байсан. ...Тэгээд миний дансыг авсанаас хойш маргааш нь миний дансанд 100.000 төгрөг хийсэн байсан. Одоо надад 150.000 төгрөгийн хохиролтой...” /2-р хх-ийн 37/,

хохирогч С.Мөнхсувд мөрдөн байцаалтын шатанд “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байрны автобусны буудлын ар талд байрлах “Мажик Эм Жи Ай” ХХК-ийн нэрээр “Сувд” нэртэй ломбард ажиллуулдаг. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын үед ажил дээрээ сууж байтал үл таних эмэгтэй орж ирээд “өөрөөс тань нэг юм асуух гэсэн юм, надад тус болооч, манай гэрт ажил явдал гараад мөнгө хэрэгтэй байдаг, надад карт байдаггүй, мобайл банкаар чиний данс руу 260.000 төгрөг шилжүүлчихье, харин чи надад 260.000 төгрөг бэлнээр өгчих тэгэх үү, яаралтай хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь эхэндээ “үгүй боломжгүй” гэтэл зовлон яриад байсан. Тэгэхээр нь өөрийн “Хаан банк”-ны дансны дугаараа хэлсэн чинь банк хоорондын гүйлгээ хийчихлээ гээд утсаа надад харуулж, чиний данс руу орчихлоо баярлалаа гэхэд нь миний данс руу мөнгө ороогүй байна гэхэд банк хоорондын болоод 30-40 минут болдог, битгий санаа зов, одоо орчихно, хэрэг болбол миний 88774022 гэсэн дугаар руу залгаарай гээд миний 88052132 гэсэн дугаар руу дохиод 260.000 төгрөг аваад явсан. ...Надад тэр эмэгтэй утсаа харуулаад гүйлгээ хийгдсэн баримтаа харуулахад 8.000.000 гаруй төгрөг үлдлээ гэж байсан. Гэхдээ миний данс руу мөнгө шилжиж ороогүй. Тэр эмэгтэйгээс 260.000 төгрөгөө нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 62-63/,

хохирогч Н.Баярмаа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн эгч Наранжаргалын “Есөн хүсэл” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тэгтэл эмэгтэй хүн орж ирээд “надад ажил явдал гарчихлаа, банк руу орох гэсэн чинь карт байдаггүй, мобайл банкаар шилжүүлье 210.000 төгрөг гаргаад өгөөч” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би “эхлээд мобайл банкаараа шилжүүлчих, тэгээд болно” гэж хэлсэн. Хэсэг байж байгаад тэр охины утсанд мөнгө шилжлээ гэсэн мессэж ирсэн. Гэхдээ Голомт банкны валютын данстай болохоор удаж орох байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би 88774022 гэсэн дугаар руу залгаад мөнгө ороогүй байна гэхэд удахгүй орно гэж хэлсэн...” /2-р хх-ийн 125/,

хохирогч Ц.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-624 тоотод “Монгол тохь” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 7 дугаар сараас хойш ажиллуулж байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ажлаа хийгээд байж байтал 14 цагийн үед, хяналтын камерын цагаар 15 цаг өнгөрч байхад гаднаас үл таних эмэгтэй орж ирээд “би буяны ажилд явахаар яараад явж байна, танай дэлгүүрийн урд талд байгаа хийдээс өөр хийд байхгүй биз дээ, надад мөнгө хэрэгтэй байна, бэлэн мөнгө авах гэхээр картаа гэртээ орхичихсон байна, би таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд таниас бэлнээр мөнгө авч болох уу” гэхээр нь зөвшөөрөөд, орлогын мөнгөнөөс 250.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй надад гар утсаа харуулаад мөнгө таны данс руу амжилттай шилжлээ гэсэн мессэжийг харуулсан. Тэгэхээр нь итгээд нөгөө эмэгтэйг явуулсан. Хэсэг хугацааны дараа өөрийнхөө “Хаан банк”-ны дансыг шалгахад миний дансанд 250.000 төгрөгийн орлого ороогүй байсан учраас “Хаан банк” руу залгаж дансаа шалгуулсан боловч ямар ч гүйлгээ хийгдээгүй байсан. ...өөрийнхөө нэрийг Хангалын Хонгорзул гэж хэлж байсан. 250.000 төгрөг нэхэмжилж байна...” /2-р хх-ийн 156/,

хохирогч Д.Байгалмаа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 15 цаг 20-30 минутын хооронд намайг “Тоса” худалдааны төвийн мини маркет дотор худалдагчаар ажиллаж байхад гаднаас 20 орчим насны эмэгтэй орж ирээд “та надад данснаасаа 200.000 төгрөг гаргаад өгөөч, би танд валютаар шилжүүлэг хийгээд өгье” гэхээр нь “чамд бичиг баримт байна уу” гэж асуусан. Тэгтэл “байхгүй болохоор би банкнаас мөнгө авч чадахгүй байгаа юм, ажил явдал гарчихаад яаралтай явах гээд байна, та надад туслаач” гэж хэлээд барьж байгаа гар утас дээрээ мобайл банк гаргаж ирээд миний дансыг асууж оруулаад 230.000 төгрөг гэж шилжүүлэг хийсэн. Тэгтэл утсан дээр нь амжилттай шилжлээ гэсэн хариу ирсэн. Би тухайн үед мөнгө орчихлоо гэж бодоод 200.000 төгрөг тоолж өгсөн. ...2016 оны 8 дугаар сарын 10-ны үеэр миний данс руу тэр эмэгтэйгээс 100.000 төгрөг, 4 хоногийн дараа 100.000 төгрөг орсон байсан. Тэр эмэгтэй өөрийнхөө нэрийг Болормаа гэж танилцуулж байсан. Тухайн үед баримт үйлдэж өгөөгүй, “Тоса” төв дээр хяналтын камер байхгүй. Тэр эмэгтэй АТМ-с мөнгө шилжүүлээд өөрийнхөө 88774022 дугаарын утаснаас яриад таны мөнгийг хийчихлээ, удаасанд уучлаарай гэж хэлсэн...” /2-р хх-ийн 206/,

хохирогч П.Оюунцэнд “...2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 13 цаг 30 минутын үед өөрийн ажиллуулдаг “Сайн суварга” нэртэй дэлгүүртээ худалдаа үйлчилгээгээ хийгээд байж байтал 25-30 орчим насны эмэгтэй хүн орж ирээд “найзаа надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, надад 200.000 төгрөгийн хэрэг байна, чамд 230.000 төгрөг болгоод өгье” гэсэн. Тэгэхээр нь би “чи яаж өгөх гэж байгаа юм бэ” гэсэн чинь “би чамд долларын мобайл банкаар шилжүүлье” гэсэн. Тэгээд утсаа гаргаж ирээд миний данс руу 230.000 төгрөг хийсэн. Тэгээд харсан чинь миний данс руу 230.000 төгрөг шилжлээ гэсэн мессэж ирсэн. Тэр хүний утсанд би өөрийхөө дансыг шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгтэл тэр эмэгтэй валютын данс 2 цагийн дараа шилжиж ордог гэсэн. Тэгэхээр нь би итгээд 200.000 төгрөг өгчихсөн. Тэр хүн надаас гуйгаад байсан. Учир нь уурхайд хүн дарагдсан байна, ламд үзүүлсэн чинь догшин газрыг аргад гэсэн. Тэгээд бэлэн мөнгөгүй байна гэж ярьж байсан...” /3-р хх-ийн 16/,

хохирогч Р.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед манай дэлгүүрт нэг охин орж ирээд “ахаа ажил явдал гарчихлаа, мөнгө шилжүүлээд өгөөч, би буцаагаад интернэт банкаар шилжүүлээд өгье, одоо надад 250.000 төгрөг шилжүүлээд өгөөч” гэж гуйгаад байхаар нь 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд буцаагаад утаснаасаа мөнгө шилжүүлээд гүйлгээ хийгдлээ гэсэн бичиг гараад ирсэн байсан. “Мөнгийг чинь 260.000 төгрөг болгоод өгье” гээд байсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” /3-р хх-ийн 40-41/,

хохирогч Г.Баярмаа “...2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 14-15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” супермаркетад ажил дээрээ байж байхад 20 орчим насны, жижиг биетэй, цайвар шар царайтай охин орж ирээд, “эгчээ манай ээжийн бие муудаад нас барьчихлаа, би орон нутаг руу явах гэсэн чинь зардал мөнгөгүй болчихлоо, виза картаа орхичихсон байна, би таны данс руу 270.000 төгрөг мобайлаар шилжүүлье, та надад 250.000 төгрөг өгчих” гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд тэр охинд 250.000 төгрөг бэлнээр өгтөл, тэр охин утсаа надад харуулаад би мобайлаар мөнгө шилжүүлчихлээ гэсэн. Би тухайн үед утсыг нь анзаарч хараагүй итгээд явуулчихсан. Тэр охин надад өөрийнхөө 88774022 гэсэн дугаарыг үлдээгээд, нэрээ Хонгорзул гэж хэлсэн...”  /3-р хх-ийн 71-72/,

хохирогч Д.Урнаа мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 10 дугаар сарын 8-нд 15 цагийн орчим өөрийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Буянт-Эрдэнэ” ХХК дэлгүүртээ байхад ...жижиг биетэй охин орж ирсэн. Тэгээд “эгчээ танай урд байрлах бэлэн мөнгөний машин ажиллахгүй байна, би таньд мобайлаар мөнгө шилжүүлчихье, та надад бэлнээр 300.000 төгрөг өгчих, би буяны ажилтай явж байна, би энд байдаг Гандангаас зул болон бусад эд зүйлс авахаар ирсэн. Тэгтэл АТМ болохгүй байна” гэхээр нь би хүнд тус болох зорилгоор 300.000 төгрөг өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй утсаа оролдож байгаад “за эгчээ би мөнгөө шилжүүлчихлээ, өөр банкнаас шилжүүлж байгаа учир 30 минутын дараа орох байх” гэж хэлээд надад өөрийнхөө 88774022 дугаарын утсаа үлдээгээд явсан. Тэгтэл тэр хүнээс мөнгө орж ирээгүй, би утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” /3-р хх-ийн 91-92/,

хохирогч О.Мөнгөн-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 12 цаг минутын орчим “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 233 дугаарын лангуун дээрээ ажлаа хийгээд байж байх үед 20 орчим насны эмэгтэй ирээд “Зайсангийн Пүүжээ гээд дэлгүүр ажиллуулдаг манай ээж танайхаас бараа зээлээр авч дэлгүүртээ зардаг 88.000 төгрөгийн үлдэгдэлтэй тэр мөнгийг намайг өгчих гээд гадаад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм хүн мэдэхгүй, би тийм хүнд зээлүүлээгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь утсаар ярьж байгаад “яах аргагүй энд гэж байна, эхнэр нөхөр хоёр зогсдог, нөхөр нь өндөр сахалтай гэж байна” гээд “88.000 төгрөгөө энд үлдээчихээд явъя, хэрэв ээж тэр хүнтэй нь холбогдоод та биш байх юм бол тань руу утсаар хэлээд өгүүлье” гээд миний утас руу 88774022 гэсэн дугаараас дохиж утасны дугаар авсан. Тэгээд надаас “52.000 төгрөгийн чихэр худалдаж авъя, захаас юм авах гэсэн чинь мөнгө дутаад АТМ-с мөнгө авах гэсэн чинь маш их оочиртой байгаа тул та надад нэмээд 150.000 төгрөг бэлнээр өгчих, би таны данс руу бүх мөнгийг чинь мобайл банкаар явуулъя” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр эмэгтэйд 52.000 төгрөгийн 1 уут чихэр, бэлэн 150.000 төгрөг өгөхөд, надаас дансны дугаар аваад данс руу чинь  290.000 төгрөг шилжүүллээ” гэхээр нь би “дансанд орсон гэх мессэж ирэхийг хүлээнэ” гэж хэлсэн. Тэр үед утас нь дуугараад “одоохон ах гээд утсаар яриад машин гаргая гээд байна, миний данснаас явсан мессэж нь байна” гээд өөрийнхөө утсан дээр миний данс руу 290.000 төгрөг амжилттай шилжлээ, үлдэгдэл 3.100.000 төгрөг гэсэн байхаар нь би чиний утсан дээр шилжсэн гэсэн мессэж ирсэн байгаа юм чинь миний данс руу орчих байх гээд яараад байхаар нь явуулсан. Тэгээд 2 цаг орчим болсон боловч миний дансанд мөнгө орохгүй байхаар нь 88774022 гэсэн дугаар руу нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд цагдаа утас руу нь залгахад утсаа авчихаад цагдаа байна гэсэн чинь салгаад дахин утсаа аваагүй...” /3-р хх-ийн 125-127/,

гэрч Г.Маналмаа “...Болормаа миний үеэл дүү буюу манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Нэг ёсондоо бид нар эгч дүүсийн хүүхдүүд юм. Болормаа бид 2 Баянгол дүүргийн 47 дугаар дунд сургуулийн 11г ангийг  2002-2012 оны хооронд цуг суралцаж төгссөн. 2012 онд 10 жилийн сургуулиа төгсөөд ШУТИС-н КТМС-н сургуулийн Олон улсын тээврийн менежментийн ангид орж суралцан. 2016 онд төгсөх ёстой байсан боловч сургуулиа төгсөж чадаагүй. 10 жилийн сургуульд байхдаа өөрийнхөө ээж болон хойд аав Пүрвээтэй хамт амьдардаг байсан. ...Эмээтэйгээ 2016 оны зунаас хойш амьдрах болсон. Тэрнээс өмнө ээжтэйгээ байж байгаад урьдныхан хэрэг төвөг болон хойд аавтайгаа таарахгүй болоод л хамт байхаа больсон. Тэрнээс хойш ээж нь болон хойд аав нь Болормааг тоохгүй, огт холбоогүй байгаа. Утасныхаа дугаарыг сольчихсон. Одоо хаана амьдарч байгааг нь ч мэдэхгүй юм байна. Эмээ дээрээ хааяа, хааяа ирдэг боловч бид нартай бараг харьцдаггүй ямар нэгэн холбоогүй байдаг. ...Уг нь дутагдах гачигдах зүйл нээх байхгүй л дээ. Би болон манай ээж энэ тэр хааяа унаа хоолны мөнгө өгдөг, тэгээд эмээтэйгээ байдаг болохоор уг нь болоод л байдаг юм. Яагаад ингэж хүмүүсээс мөнгө төгрөг авч юунд зарцуулдаг талаар огт мэдэхгүй байна. Өөртөө нь ярилцах гэсэн боловч өөрөө юм ярьдаггүй...” /3-р хх-ийн 154-155/ гэх мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээнүүд /1-р хх-ийн 123, 3-р хх-ийн 128/, хохирлын тооцоо хийсэн баримт /3-р хх-ийн 217-219/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс П.Болормаагийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан П.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарын гаргасан гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

Ялтан П.Болормаагийн “…ар гэрийн байдал болон хохирлыг бага багаар төлж барагдуулж байгаа, төрөх гэж байгаа хүүхдийг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү…”, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаярын “…П.Болормаад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий гомдлуудыг хүлээн авах боломжгүй болно.

Учир нь анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан П.Болормаад ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирогч нар гомдол саналтай, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Болормаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.” гэх энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Ялтан П.Болормаа нь урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ялаар шийтгүүлж байсан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс түүнд оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан хэдий ч тэрээр энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, дахин энэ төрлийн гэмт хэргийг 17 удаагийн давтан үйлдлээр үйлдсэн зэрэг нь түүний хувийн байдлыг харуулах хүчин зүйл гэж үзнэ.

Түүнчлэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, хамгаалагчийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар төөрөгдөлд оруулсны хүчээр бусдын өмчлөлийн эд зүйл, өмчлөх эрхийг түүний зөвшөөрөлтэйгээр авдаг. Өөрөөр хэлбэл энэ хэргийн үед хууртагдаж, төөрөгдсөн этгээд өөрөө гэмт этгээдэд өөрийн өмчлөлийн эд зүйл, өмчлөх эрхээ өгсөн байдаг нь тухайн хэргийн гол онцлог шинж юм.  

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад тулгуурлан ялтан П.Болормаа нь удаа, дараагийн давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт 17 удаагийн үйлдлээр “…буяны ажил гараад мөнгөний хэрэг болоод байна, та надад бэлнээр мөнгө гаргаад өгөөч, би таны мөнгө дээр нэмээд буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье…” гэх мэтээр худал хэлж, хуурч мэхлэх аргаар нэр бүхий 17 иргэдээс нийт 4.112.000 төгрөгийг залилан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан тухай дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж үзнэ.

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан П.Болормаагийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

Үүнээс гадна П.Болормаагийн үйлдсэн гэмт хэргүүдээс хэрэг бүртгэлтийн шатанд 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Н.Баярмаагийн 210.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг прокурорын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 1338 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлж /2-р хх-ийн 140/, прокурорын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1268 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийг сэргээн явуулсан /2-р хх-ийн 142/ байхад түүнийг 2016 оны 10 дугаар сарын 9-ний өдөр /2-р хх-ийн 128, 129/, мөн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хохирогч П.Оюунцэндийн 200.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг прокурорын 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1230 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлж /3-р хх-ийн 22/, прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1357 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийг сэргээн явуулсан /3-р хх-ийн 52/ байхад түүнийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус сэжигтнээр тооцож, байцаасан /3-р хх-ийн 19, 20/ байна.

Дээрх хэргүүдийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлсэн байхад ялтан П.Болормааг сэжигтнээр тооцож, байцаасан мэдүүлгийг үнэлэх боломжгүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Харин тэдгээр хэрэгт П.Болормааг яллагдагч болон урьд сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоолоор яллагдагчаар татаж, /3-р хх-ийн 188-197, 3-р хх-ийн 244-246/ түүнээс мэдүүлэг авсан байх тул ялтны хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхгүйг тэмдэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Болормаа, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: