Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч М.Болортуяа, Ж.Нямаа, Д.Урнаа, Р.Эрдэнэбилэг,

шүүгдэгч П.Болормаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр / шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2226/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Пүрвээгийн Болормаад холбогдох эрүүгийн 2016 2601 1217 дугаартай 4 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Пүрвээгийн Болормаа Монгол Улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  одоогоор ам бүл 3, эмэг эх, үеэл нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байр, 2 орцны 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хорих ял шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон. (РД:УУ95020205 дугаарын регистртэй). 

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч П.Болормаа нь давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар

1.2016 оны 04 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Алтанзулаас “аав маань нас барсан тул бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 270,000 төгрөг болгоод буцаагаад мобайл дансаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

2.2016 оны 07 дугаар сарын 22-23-ны шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газарт очиж 2 хоног амарч, тэндээ хэрэглэсэн хоол хүнс, 2 хоногийн гэрийн мөнгө, морь унасан үйлчилгээний хөлс болох 260,000 төгрөгийг иргэн Т.Хонгорзаяад “төлбөрийн мөнгийг таны данс руу шилжүүлсэн, миний данс валютын данс учир гүйлгээ нь уддаг юм, удахгүй орно гэж” 260,000 төгрөгийг залилан мэхлэн авч хохирол учруулсан,

3.2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвийн худалдагч Д.Байгалмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 200,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230,000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200,000 төгрөгийг нь залилан авсан,

4.2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн суврага” хүнсний дэлгүүрийн худалдагч П.Оюунцэндээс “яаралтай бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230,000 төгрөг болгоод мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200,000 төгрөгийг нь залилан авсан,

5.2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ихнарангийн 16-р гудамжны 04 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Нямсүрэнгээс “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230,000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200,000 төгрөгийг нь залилан авсан,

6.2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их нарангийн дунд буудлын орчим байрлах эмийн сангийн худалдагч Н.Ундрахаас “ буяны ажил гараад ламаас юм авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 230,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 230,000 төгрөгийг нь залилан авсан,

7.2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн хүсэл” дэлгүүрийн худалдагч Н.Баярмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 210,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 210,000 төгрөгийг нь залилан авсан,

8.2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4-н замын автобусны буудлын “ТҮЦ”-ний худалдагч М.Болортуяагаас “надад ажил явдал гараад, гандан орох гэсэн юм, гадаа машин хүлээж байгаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

9.2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэнжийн мянгын цагаан байрны буудал дээр байрлах “Сувд” нэртэй ломбардны ажилтан С.Мөнхсувдаас “манай гэрт ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 260,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 260,000 төгрөгийг нь залилан авсан,

10.2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалангийн “МТ” шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Баярмаагаас “манай ээжийн бие муудаад нас барчихлаа, хөдөө явах гэсэн зардалгүй болчихлоо, виза картаа гэртээ орхисон байна, би таны данс руу 270,000 төгрөг шилжүүлье, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаж өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

11.2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-р гудамжны 624 тоотод байрлах “Монгол тохь” хүнсний дэлгүүрийн худалдагч Ц.Мөнхжаргалаас “буяны ажилд явах гэсэн юм, картаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

12.2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Нямаагаас “Баянхонгор явах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 280,000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

13.2016 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах “Хоёр-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Р.Эрдэнэбилэгээс “бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 260,000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

14. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эх явах зам дагуу байрлах “Зуут” хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Пагамдуламаас “ажил явдал гарчихлаа, хөдөөнөөс гарахдаа бичиг баримтаа орхисон байна, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” ломбардны ажилтан Ц.Өлзий-Оршихоос “ажил явдал гарчихлаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 330,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 330,000 төгрөгийг авч 30,000 төгрөгийг нь буцаан өгч түүнээс 300,000 төгрөгийг залилан авсан,

16.2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байрлах “Буянт-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Урнаагаас “ буяны ажилтай явж байна, гандангаас зул болон бусад эд зүйлс авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 300,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 300,000 төгрөгийг нь залилан авсан,

17.2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 233 дугаарын лангууны худалдагч Ө.Мөнгөн-Эрдэнэд “би зайсангийн Пүүжээ гэдэг дэлгүүр ажиллуулдаг хүний хүүхэд байна, манай ээж танайхаас бараа авдаг” гэж итгэл үнэмшил төрүүлэн түүнээс биет 150,000 төгрөг, 52,000 төгрөгийн үнэ бүхий чихэр залилан авч нийт 17 удаагийн давтан үйлдлээр бусдад 4,112,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Болормаагаас: Мөрдөн байцаалтад хэргээ үнэн зөвөөр ярьсан. Нэмж ярих зүйл байхгүй, дахин мэдүүлэг гаргахгүй. Хөнгөн ял оноож өгнө үү  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

 

2.Хохирогч М.Болортуяагаас: Би Баянгол дүүргийн баруун дөрвөн замын автобусны буудлын дэргэдэх түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажиллаж байсан юм. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 15.00 цагийн үед Болормаа гэх эмэгтэй орж ирээд “буяны ажил явдал гарчихлаа, хөдөө явах гэсэн чинь бэлэн мөнгө байдаггүй, 250,000 төгрөг бэлнээр өгөөч, данс руу чинь буцаагаад шилжүүлчихье, Гандан орж хэрэгцээтэй юмнуудаа авах гэсэн юм. Хөдөө явах машинаа 22-н товчоон дээр дуудсан байгаа, яаралтай явах гэсэн юм, банк орох гэхээр иргэний үнэмлэх байхгүй байна гэсэн. Би виза картаа яасан юм гэж асуухад Болормаа картаа хугалсан, надад туслаач гэж хэлсэн. Тэгээд бас би Герман улсад суралцдаг, 2 жилийн дараа төгсөнө гэж хэлж байсан. Би П.Болормаад мөнгө өгөхгүй гээд байж байхад надаас гуйгаад байхаар нь сүүлдээ би үнэхээр л буяны ажил явдалтай яваа юм байна гэж бодоод 250,000 төгрөг Болормаад өгсөн. Мөнгө шилжүүлэхэд нэр чинь хэрэгтэй гэхээр нь өөрийнхөө нэрийг хэлэхэд намайг ч гэсэн Болормаа гэдэг гээд байхаар нь итгээд  мөнгө өгсөн. Тэгээд надад П.Болормаа мөнгөө шилжүүлнэ гэсэн болохоор бэлэн мөнгөний машин дээр очиж хэд, хэдэн удаа дансаа шалгахад мөнгө ороогүй байсан. Болормаа надаас авсан 250,000 төгрөгөө 270,000-280,000 төгрөг болгож өгье гэсэн. Тухайн үедээ Болормаа надад мөнгө чухал биш миний дансны үлдэгдлийг хар гээд дансны үлдэгдлээ харуулж байсан. Тэгээд Болормаагаас мөнгө шилжиж орж ирэхгүй байхаар нь “түц”-ний эзэн ирэхээр нь “юу болсон талаар хэлэхэд “тийм хүмүүст битгий итгэ, саяхан манай найз бас залилуулсан” гэж хэлсэн. Тэгээд залилуулсан гэх Хонгорзултай уулзахад түүнд байсан утасны дугаар надад байсан П.Болормаагийн утасны дугаартай адил байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. П.Болормаа бид хоёр нас чацуу, миний үеийн хүн байна. П.Болормаа мөнгөө хувийн хэрэглээндээ зарцуулсан гээд байна. Бидний хэрэглээ ямар гэдгийг би мэднэ. 4.000.000 төгрөгийн хэмжээтэй хэрэглээ гарахгүй. П.Болормаад зохих ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Шүүгдэгч П.Болормаа нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр над руу утсаар яриад миний данс руу 100.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо үлдэгдэл 150.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв. 

 

3.Хохирогч Ж.Нямаагаас: Миний бие Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны автобусны буудлын хажууд байрлах “Чандмань” нэртэй дэлгүүрт худалдагч хийдэг байсан. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 14 цагийн үед П.Болормаа манай дэлгүүрт орж ирээд “Баянхонгор явж бөө буулгах гэж байна, буяны ажил явдал гарсан” гэж яриад, сандраад л утсаар яриад байсан. Би эхлээд хаширлаад өгөөгүй юм. Гэтэл П.Болормаа нь 1 цаг орчим манай дэлгүүрт зогссон. Тэгээд өрөвдөлтэй харагдаад байхаар нь П.Болормааг дуудаад уулзсан чинь “хөдөө буяны ажил явдал гарсан, бөө буулгах гэж байгаа” гэхээр нь “чи надад мөнгө яаж буцааж өгөх юм” гэхэд валютын данстай, валютын данснаас төгрөгийн данс руу шилжүүлэг хийхэд 30 минут болно” гэж хэлсэн. Тэгээд та надад 250.000 төгрөгийг бэлнээр өгчих, би 280.000 төгрөг болгоод таны данс руу шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 250.000 төгрөгийг бэлнээр нь П.Болормаад өгсөн. Тэгээд мөнгө орохгүй байхаар нь П.Болормаагийн утас руу залгасан чинь эхлээд дуудаад авахгүй байсан, дараа нь дахин залгасан чинь утас нь холбогдохгүй болохоор үнэхээр хөдөө явсан байна гэж бодсон. Тэгээд маргааш нь дахин залгасан чинь утсаа авахгүй байхаар нь залилуулснаа мэдэж цагдаад хандсан. Би шүүгдэгч П.Болормаагаас 250.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

4.Хохирогч Р.Эрдэнэбилэгээс: 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би “Хоёр Эрдэнэ” дэлгүүрт түр зогсож байсан юм. Тэгэхэд П.Болормаа манай дэлгүүрт орж ирээд бумба яриад байсан. Манай хойд талд хийд байдаг юм. Тэгээд хийдээс “бумба авах гэсэн чинь мөнгөгүй болсон байна. 250.000 төгрөг бэлнээр өгчих, тань руу дансаар чинь шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь П.Болормаад 250.000 төгрөг өгөөд явуулсан. Тухайн үед би П.Болормаад ажил явдал гараад яаралтай явж байгаа юм байх гэж бодоод 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед утас руу нь залгасан чинь утас нь дуудаад аваагүй. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өглөө нь дахин утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь залилуулсан гэдгээ мэдээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Надаас авсан 250.000 төгрөгийг 280.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Тухайн үед бумбаны талаар хүнтэй ярьж байгаа юм шиг утсаар яриад л байсан чинь одоо бодоход утсаар өөрөө өөртэйгээ л яриад байсан юм байна. Цагдаа нар манай дэлгүүрийн камерыг шүүж үзээд, уг бичлэг дээрээс буулгасан П.Болормаагийн зургийг бусад цагдаагийн газар руу явуулсан. Тэгээд цагдаагаас над руу залгаж П.Болормааг баригдсан гэж хэлсэн. Энэ хүн итгэлийг минь ашигласан. П.Болормаад өгсөн 250,000 төгрөгөө нэг дахин нугалж авах хүсэлттэй байна гэв. 

 

5. Хохирогч Д.Урнаагаас: 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр П.Болормаа манай дэлгүүрт орж ирээд “буяны ажил гарчихлаа 300.000 төгрөг бэлнээр өгөөч, би таны данс руу шилжүүлчихнэ” гэж хэлсэн. Тэгээд манай дэлгүүрийн хажууд гандан, хийд байдаг юм. Тэгээд П.Болормаа 108 зул өргөх талаар утсаар яриад байхаар нь П.Болормаад итгэсэн.  П.Болормаад “чи бэлэн мөнгөний машинаас мөнгөө авчих” гэхэд виза картаа хаясан гэж хэлсэн. П.Болормаад 300.000 төгрөг өгсөн. П.Болормаа надад хэлэхдээ “банк хоорондын  гүйлгээ хийхэд 30 минут болно” гэж хэлсэн. Удалгүй П.Болормаагийн өгсөн гар утас нь холбогдохгүй болсон. Тэгэхээр нь П.Болормаагийн гар утас руу “цагдаад өгнө” гээд мессеж бичээд үлдээсэн байсан. Гэтэл нэг өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас над руу залгаад П.Болормаа гэдэг хүнд мөнгө өгсөн үү гээд ярьж, хохирогчоор тогтоогдсон. 300.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 2016 2601 1217 дугаартай хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

6.Хохирогч Б.Алтанзулын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн:“...Би Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт “Наранбулаг” 6 нэрийн дэлгүүрт худалдагч хийдэг. Тэгтэл 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20-22 цагийн хооронд манай дэлгүүрт үл таних 20-22 насны эмэгтэй ганцаараа орж ирээд “эгчээ таниас нэг юм гуйх гэсэн юм” гэхээр нь би “юу юм бэ” гэж асуусан. Тэгтэл “манай аав нас бараад ажил явдал гараад эндээс лам авах гэж ирсэн. Тэгтэл би яарч сандарч байгаад хэтэвч болон бичиг баримтаа гэртээ орхичихсон байна. Та “Хаан банк”-ны данстай юу, би таны данс руу мобайлдаад мөнгө шилжүүлчихье, та надад дэлгүүрээсээ бэлэн мөнгө гаргаад өгөөч” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөгүй. Тэгтэл тэр охин надаас дахин, дахин гуйгаад би таньд нэмж 20,000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд миний дансны дугаарыг надад харуулаад өөрийнхөө утсан дээр хийгээд над руу 250,000 төгрөг шилжүүлээд утсанд нь гүйлгээ ажилттай хийгдлээ гэсэн мессэж харуулахаар нь би утсаа үзтэл миний утсан дээр мессэж ирээгүй тул би миний данс руу орсонгүй гэж хэлсэн. Тэгээд би чиний данс руу 5,000 төгрөг шилжүүлээд үзье гэж хэлтэл тэр эмэгтэй надад 5064390067 гэсэн дансны дугаар хэлээд би тэр данс руу нь 5,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл бас адилхан мессэж ирэхгүй байхаар нь би итгээд дэлгүүрээсээ бэлэн 250,000 төгрөг өгөөд явуулсан. Явуулсанаас хойш би дансаа шалгаж үзээд мөнгө огт ороогүй байгааг мэдсэн тул Хар хорины “Хаан банк”-ны салбар дээр очоод дансаа шалгуултал мөнгө огт ороогүй байсан. Тэгээд би өөрийгөө залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад хандсан. Тэр эмэгтэй өөрийгөө Болормаа гэж танилцуулж байсан. Утасны дугаар байхгүй, надад 5064390067 гэсэн дансны дугаараас өөр мэдэх зүйл байхгүй. Тэр эмэгтэйн зураг мөн байна. Гэхдээ хөмсөгөө шивүүлсэн, энэ зурагнаасаа арай туранхай эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйгээс 250,000 төгрөгөө олж авмаар байна, өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг [1],

 

7.Хохирогч Н.Ундрахын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 хороо, Их нарангийн дунд буудалд мини маркеттай эмийн санг ажиллуулж байхад үл таних 21-22 орчим насны эмэгтэй орж ирээд “мобайл банк байна уу, данс руу чинь мөнгө шилжүүлээд, бэлэн мөнгө гаргаж авах гэсэн юм. Мөнгө хэрэг болоод буяны ажил гарчихсан, ламаас юм авах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь дансанд ирэхээр шууд мөнгө өгнө гэсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй гадаа машин хүлээлгэсэн яарч байна, хөдөө явах гээд байна, та надад мөнгө өгчих, би таньд утсан дээрх мессэжээ үзүүлье гээд надад утсаа үзүүлсэн. Утсыг нь үзэхэд таны данснаас 5025422804 гэсэн миний дансанд 230,000 төгрөг шилжиж орсон гэсэн мессэжээ надад үзүүлсэн. Тэгээд би 230,000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Түүнээс хойш 3 цаг хүлээгээд миний дансанд мөнгө орж ирэхгүй болохоор цагдаад хандсан. Тэр охин надад өөрийгөө танилцуулахдаа Х.Хонгорзул гэж цаасан дээр бичиж өгсөн. Мөн гэрийн хаяг бичиж өгсөн, худлаа хаяг юм шиг байсан. Тэр эмэгтэй шаравтар царайтай, дунд зэргийн 140-150 см орчим өндөртэй, туранхай, хар үстэй, үсээ боосон, хар савхин куртиктэй, хөх өнгийн өмдтэй, жижиг хар, бор өнгийн цүнх үүрсэн, Ай пони утастай байсан. 88774022 гэсэн дугаараас эмийн санд байхдаа миний утас руу залгасан байсан...” гэх мэдүүлэг [2] ,

 

8.Хохирогч Б.Нямсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 4 хорооны Их нарангийн 16-р гудамжины 2 тоотод хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүнсний дэлгүүр дээрээ ажиллаж байхад 11 цагийн үед үл таних эмэгтэй “Моби эксперэсс” асууж орж ирсэн. “Ойрхон АТМ байхгүй байна, яаралтай мөнгөний хэрэг байна, ажил явдал гарсан тул 200,000 төгрөг өгөөч, 230,000 төгрөг мобайлаар данс руу хийчихье” гэж хэлсэн. Тэгээд надаас гуйгаад итгэлтэй нь аргагүй яриад байхаар нь би итгээд 200,000 төгрөг өгсөн. Тэгээд надаас мобайлаараа миний данс руу хийж харуулахад нөгөө эмэгтэйн данснаас 230,000 төгрөгийн гүйлгээ гарлаа гэж хариу ирсэн. Тэр эмэгтэй миний данс валютын данс учраас 20-30 минутын дараа дансанд чинь орно шүү гэж хэлээд гарсан. 40 гаруй минутын дараа би утсаар нь залгахад одоо орчих байхаа гэж байсан. Тэгээд би 7 хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Тэр эмэгтэй надаас мөнгө авч явсанаас хойш уулзаагүй. Өдөр болгон шахуу утсаар холбоо барьсан. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сарын 15-нд утсаар ярьж сүрдүүлж байгаад би мөнгөө авсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [3],

 

9.Хохирогч Ж.Нямаагийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байтал 12 цагийн орчим нэг хар цамцтай, цагаан футболктой, 20 гаруй насны эмэгтэй хүн орж ирээд “танайх Хас банкны амар үйлчилгээ ажиллуулдаг юм уу” гэж асуухаар нь би ажиллуулдаггүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэн намайг “та надад туслаач би Баянхонгор явах гэсэн юм, яараад байна, Голомт банк хол болохоор бэлэн мөнгө авах шаардлагатай байна, та надад бэлэн 250,000 төгрөг өгчих. Би таньд 280,000 төгрөг болгож дансаар шилжүүлж өгье, би тань руу одоо утсаараа мобайлаар хийчихье” гэж хэлсэн. Тэгээд би тэр охинд итгээд 250,000 төгрөг өгсөн. Тэр охин надад утсаа үзүүлээд таны данс руу 280,000 төгрөг орсон гэсэн мессэж ирлээ, та хараарай гээд надад үзүүлсэн. Намайг харахад тэр охины үзүүлсэн мессэж зарлага гарлаа гэсэн мессэж байсан. Тэр охин миний данс валютын данс шүү, таны дансанд 2 цагийн дараа орох байх гэж хэлэхээр нь би итгэсэн. Тэр охин надад өөрийгөө Хонгорзул гэж танилцуулсан. Бас 88774022 гэсэн дугаар дээр байдаг, тэр дугаараасаа миний утас руу залгаж надтай ярьсан. Тэр охин удахгүй орчих байх, над руу залгаарай гэж хэлээд манай дэлгүүрээс гараад явсан. Би мөнгө орохыг нь хүлээгээд байтал миний дансанд мөнгө орохгүй байхаар нь би тэр охины 88774022 гэсэн дугаар руу нь залгаж яриад миний дансанд мөнгө орохгүй байна гэтэл би шилжүүлсэн, орох байх гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би хүлээгээд орохгүй болохоор нь залгатал тэр охин дахин миний дугаарыг аваагүй. 150 см өндөртэй, хар савхин куртиктэй, цагаан өнгийн майктай, үсээ хойшоо боосон, 20 гаран настай охин байсан. Би тэр хүнээс мөнгөө олж авмаар байна...” гэх мэдүүлэг [4],

 

 10.Хохирогч Ц.Өлзий-Оршихын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Нандин” нэртэй ломбарданд сууж байтал 14 цагийн орчим нэг үл таних 20 гаруй настай эмэгтэй орж ирээд “танд мобайл байна уу” гэж надаас асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Тэр эмэгтэй “эгчээ надад ажил явдал гарчихсан, яаралтай бэлнээр мөнгө хэрэгтэй, та надад картнаасаа 300,000 төгрөг аваад өгчих, би тань руу мобайлаар шилжүүлчихье” гэж гуйгаад миний хажууд нэг хүнтэй утсаар яриад цаад хүнийгээ тайвшруулаад байсан. Тэгээд би тэр охинд дансаа өгтөл миний данс руу мөнгө хийчихлээ гээд надад зарлага гарсан мессэж ирсэн гээд үзүүлсэн. Тэгээд би хартал миний данс руу 330,000 төгрөг орсон байна гэсэн мессэжийг уншсан. Би тэр эмэгтэйд 330,000 төгрөг өгөхөд буцаагаад 30,000 төгрөг өгсөн. Би таньд 30,000 төгрөг надад тусалсан гэж өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд байж байтал миний утсанд мессэж ирэхгүй болохоор нь тэр эмэгтэйд мэссэж ирэхгүй байна гэтэл минийх валютын данс болохоор одоо очихгүй байх, 2 цагийн дараа таны данс руу орно гэж хэлээд явсан. Тэр эмэгтэйг явсаны дараа миний дансанд мөнгө орохгүй болохоор нь 88774022 гэсэн дугаар руу нь залгаж асуутал утсаа авахгүй байсан. Тэр эмэгтэй надад өөрийгөө Хонгорзул гэж танилцуулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэр охин 20 гаруй настай, цагаан шар царайтай, хар өнгийн савхин куртиктэй, урт түрийтэй гуталтай, үсээ арагшаа боосон үстэй байсан. Би мөнгөө олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [5],

 

11.Хохирогч Э.Пагамдуламын 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 09 дүгээр сарын 24-ний 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуут” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байтал 19-20 орчим насны үл таних эмэгтэй орж ирээд “ажил явдал гарчихлаа, хөдөөнөөс яарч ирэхдээ бичиг баримтаа мартчихсан байна, би таны данс руу мобайл банкаар мөнгө шилжүүлж өгье, та надад бэлэн 250,000 төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгтэл надад зовлон тоочоод байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд миний нүдэн дээр мобайл банкаар гуйвуулга хийгээд зарлага гарсан мессэж үзүүлсэн. Тэгэхээр нь би итгээд бэлэн 250,000 төгрөг өгөөд явуулсан. Тэгтэл 30-40 минутын дараа дансанд орно гэсэн мөнгө нь орж ирээгүй. Тэгэхээр нь би надад 88774022 дугаарын утас руу залгасан боловч дуудаад авахгүй байсан. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр утсаа авахад нь мөнгө чинь орж ирээгүй байна, чи дансаа шалга гэж хэлтэл “айн за, би ажил явдалтай байна, дансаа шалгаад эргээд залгая” гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй болчихсон. Тэгэхээр нь би дахин 2016 оны  9 дүгээр сарын 26-ны өдөр холбогдоход хөдөө явж байна, төв рүү ороод мөнгө хийж өгье, дансаа шалгасан чинь мөнгө буцаад ирсэн байна, төв рүү орж байгаад банкаар шилжүүлье гэсэн. Тэгээд утсаа авахгүй болчихсон. Би залилуулсаныхаа дараа фэйсбүүкээр харьцаж байтал намайг залилсан эмэгтэйн зургийг өөр хүн файсбүүк хаяг дээрээ тавиад залилуулсан талаараа тавьсан байхаар нь би хувилж аваад цагдаад намайг залилсан эмэгтэй энэ байна гээд өгсөн. 250,000 төгрөгөө эргүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг [6],

 

12.Хохирогч Т.Хонгорзаяагийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 07 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн үед манай гэр амралт дээр 6 залуучууд ирсэн. Тэгээд манай амралтын гэрт хоёр хоносон. Тэгэхдээ хоол захиалж идээд, морь унах үйлчилгээ авсан. Тэгээд хоёр хоночихоод явахдаа нэг эмэгтэй нь миний дансны дугаарыг аваад мөнгө шилжүүллээ гэж хэлээд миний данснаас хасагдсан, одоо таны данс руу орж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь миний утсанд мессэж ирэхгүй байна гэж хэлсэн чинь “валютын данс байгаа юм, даваа гарагийн өглөө гэхэд таны данс руу орно” гэж хэлээд явсан. Тэгээд би даваа гарагийн өглөө 88774022 дугаарын утас руу залгаад мөнгө чинь орохгүй байна гэж хэлсэн чинь “одоо би өөрөө гарч шилжүүллээ” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд дансанд мөнгө орохгүй байхаар нь 12 цагийн үед дахин залгасан чинь “одоо гэрээсээ гарч байна, цагийн дотор мөнгө орно” гэж хэлсэн. Тэгээд дахин залгасан чинь утсаа аваагүй, ямар ч дугаараас залгаад авахгүй байсан. Тэр эмэгтэй өмнө нь 06 дугаар сард ирж амарч байсан. Нэрийг нь мэдэхгүй, зүс харвал танина. Манай амралтанд 2 хоногийн гэрийн мөнгө 120,000 төгрөг, хоол 60,000 төгрөг, морь 50,000 төгрөг, өмнөх үлдэгдэл 30,000 төгрөг дутуу байсан нийт 260,000 төгрөгийн тооцоо төлөлгүй явцгаасан. Тэр хүмүүс шөнө ирсэн болохоор ямар машинтай ирсэнийг анзаараагүй, гал түлүүлээд гэрт орцгоосон. Манайх хяналтын камертай, тухайн үед бичлэг нь хадгалагдаагүй байсан. Тухайн өдөр ямар машинаар явсаныг мэдэхгүй байна, олон машин байсан болохоор анзаараагүй. Тооцоо хийнэ гэсэн эмэгтэй намхан биетэй, шар царайтай, хар бор өнгийн богино үстэй, 150 см орчим өндөртэй байсан...” гэх мэдүүлэг [7],

 

13.Хохирогч М.Болортуяагийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 5 хороо, баруун 4 замын автобусны буудлын ТҮЦ-д ажиллаж байх үед нэг үл таних эмэгтэй орж ирээд надаас “данс руу чинь мөнгө шилжүүлээд чамаас мөнгө авъя, чамд би дансаар мөнгө нэмж өгье” гэсэн. Би татгалзсан боловч тэр эмэгтэй надаас гуйгаад шалаад байсан. “Ажил явдал гарчихсан, Гандан орох ёстой, бас хөдөө явах машин намайг хүлээж байгаа” гэх мэтээр тасралтгүй шалаад байсан. Тэгээд би “мөнгөө шилжүүлчих” гэсэн чинь миний дансны дугаарыг авснаа “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн. Тэгээд надад гар утсаа харуулахад утсан дээр нь “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн бичиг байсан. Би тэр бичгийг нь хараад түүнд бэлнээр 250,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр эмэгтэй “20-30 минутын дараа дансанд чинь орчихно” гэж хэлээд гараад явсан. Би тэр эмэгтэйг өмнө нь харж байгаагүй, одоо харвал танина. Тэр эмэгтэй намхан нуруутай, богино үстэй, шар царайтай, царайлаг 20-22 орчим настай, цагаан пүүзтэй, хөх өнгийн жинсэн өмдтэй, чихээ хоёр цоолсон, хас хэлбэртэй мөнгөн ээмэг зүүсэн байсан. Мөн тэр охин өөрийнхөө утасны дугаарыг өгсөн. 88774022 гэсэн дугаартай байсан. Би тэр дор нь утас руу нь залгаж шалгаж үзсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Болормаа гэж хэлж байсан. Тэр өдөртөө холбогдоход “мөнгө удахгүй орно” гэж хэлж байсан. Тэрнээс хойш 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр над руу залгаж “би хөдөө явж байгаад ирсэн, дансны хуулгаа авсан чинь таны данс руу мөнгө шилжээгүй байна. Та одоо дансныхаа дугаарыг өгчих” гэсэн. Тэгээд миний дансыг авсанаас хойш маргааш нь миний дансанд 100,000 төгрөг хийсэн байсан. Одоо надад 150,000 төгрөгийн хохиролтой...” гэх мэдүүлэг [8],

 

14.Хохирогч С.Мөнхсувдын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Чингэлтэй дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах цагаан байрны автобусны буудлын ар талд байрлах “Мажик Эм Жи Ай” ХХК-ийн нэрээр “Сувд” нэртэй ломбард ажиллуулдаг. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын үед ажил дээрээ сууж байтал үл таних эмэгтэй орж ирээд “өөрөөс тань нэг юм асуух гэсэн юм, надад тус болооч, манай гэрт ажил явдал гараад мөнгө хэрэгтэй байдаг, надад карт байдаггүй, мобайл банкаар чиний данс руу 260,000 төгрөг шилжүүлчихье, харин чи надад 260,000 төгрөг бэлнээр өгчих тэгэх үү, яаралтай хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь эхэндээ үгүй боломжгүй гэтэл зовлон яриад байсан. Тэгэхээр нь өөрийн “Хаан банк”-ны дансны дугаараа хэлсэн чинь банк хоорондын гүйлгээ хийчихлээ гээд утсаа надад харуулж, чиний данс руу орчихлоо баярлалаа гэхэд нь миний данс руу мөнгө ороогүй байна гэхэд банк хоорондын болоод 30-40 минут болдог, битгий санаа зов, одоо орчихно, хэрэг болбол миний 88774022 гэсэн дугаар руу залгаарай гээд миний 88052132 гэсэн дугаар руу дохиод 260,000 төгрөг аваад явсан. Гэтэл 1 цаг хүлээгээд миний дансанд мөнгө ороогүй. Түүний дугаар руу залгаж асуухад мөнгө чинь орчихсон шүү дээ гээд уурлаад байсан. Одоо гар утас нь холбогдохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний танихгүй хүн байсан. Өөрийгөө гадаадад сурдаг болохоор бэлэн мөнгө байхгүй байна гэж байсан. Манайх хяналтын камертай, 22-28 орчим настай, шар царайтай охин байсан. Надад тэр эмэгтэй утсаа харуулаад гүйлгээ хийгдсэн баримтаа харуулахад 8,000,000 гаруй төгрөг үлдлээ гэж байсан. Гэхдээ миний данс руу мөнгө шилжиж ороогүй. Тэр эмэгтэйгээс 260,000 төгрөгөө нэхэмжилж байна. Тэгээд тэр өдрийн ажлаа бараг хийж чадаагүй тул сэтгэл санаагаар хямарсан. Ажлаа тогтвортой хийж чадахгүй, ойр ойрхон  банк руу явсан...” гэх мэдүүлэг [9] ,

 

15.Хохирогч Н.Баярмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн эгч Наранжаргалын “Есөн хүсэл” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Тэгтэл эмэгтэй хүн орж ирээд надад ажил явдал гарчихлаа, банк руу орох гэсэн чинь карт байдаггүй, мобайл банкаар шилжүүлье 210,000 төгрөг гаргаад өгөөч гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би эхлээд мобайл банкаараа шилжүүлчих, тэгээд болно гэж хэлсэн. Хэсэг байж байгаад тэр охины утсанд мөнгө шилжлээ гэсэн мессэж ирсэн. Гэхдээ Голомт банкны валютын данстай болохоор удаж орох байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би 88774022 гэсэн дугаар руу залгаад мөнгө ороогүй байна гэхэд удахгүй орно гэж хэлсэн. Тэр эмэгтэй үсээ шууж боосон, бүлтгэр нүдтэй, хар хөх өнгийн биеийн тамирын цамцтай, жинсэн цагаан кеттэй, хэлээ хазаж ярьдаг, 160 см өндөртөй, дунд зэргийн биетэй, 20-25 орчим насны эмэгтэй байсан. Тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Мөнгө авсан эмэгтэй 88774022 гэсэн дугаараас над руу мессэж бичиж байсан...” гэх мэдүүлэг [10],

 

16.Хохирогч Ц.Мөнхжаргалын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Хан-Уул дүүргийн 4 хороо, Арцатын 1-624 тоотод Монгол тохь нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 2014 оны 07 дугаар сараас хойш ажиллуулж байгаа. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа хийгээд байж байтал 14 цагийн үед, хяналтын камерын цагаар 15 цаг өнгөрч байхад гаднаас үл таних эмэгтэй орж ирээд би буяны ажилд явахаар яараад явж байна, танай дэлгүүрийн урд талд байгаа хийдээс өөр хийд байхгүй биз дээ, надад мөнгө хэрэгтэй байна, бэлэн мөнгө авах гэхээр картаа гэртээ орхичихсон байна, би таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд таниас бэлнээр мөнгө авч болох уу гэхээр нь зөвшөөрөөд, орлогын мөнгөнөөс 250,000 төгрөг гаргаж өгсөн. Тэгтэл нөгөө эмэгтэй надад гар утсаа харуулаад мөнгө таны данс руу амжилттай шилжлээ гэсэн мессэжийг харуулсан. Тэгэхээр нь итгээд нөгөө эмэгтэйг явуулсан. Хэсэг хугацааны дараа өөрийнхөө “Хаан банк”-ны дансыг шалгахад миний дансанд 250,000 төгрөгийн орлого ороогүй байсан учраас “Хаан банк” руу залгаж дансаа шалгуулсан боловч ямар ч гүйлгээ хийгдээгүй байсан. Дансанд мөнгө ороогүй байсан учраас надаас мөнгө авсан эмэгтэйн 88774022 гэсэн дугаар руу залгаж мөнгө чинь ороогүй байна гэхэд би долларын данснаас мөнгө шилжүүлсэн учраас 2-3 цагийн дараа орох байх гэхээр нь итгээд хүлээгээд байсан боловч бас ороогүй. Мөнгө дансанд орохгүй болохоор тэр эмэгтэй рүү залгаад миний дүү мөнгө чинь дансанд орсонгүй гэтэл миний өөдөөс миний шилжүүлсэн мөнгө надад буцаад ирчихсэн байна, дахин шилжүүлье, та мөнгө орвол над руу хариу хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед шилжүүлчихлээ гэхээр нь бас 2-3 цаг болох байх гэж бодоод хүлээсэн боловч дансанд мөнгө ороогүй. Маргааш өдөр нь дахин залгахад надад ажил явдал гараад явж байна, дуусгачихаад шилжүүлье гэж хэлээд одоог хүртэл мөнгө өгөлгүй намайг залилан мэхэлж байна. Надад овог нэрээ хэлээгүй. Мөнгө орохгүй болохоор нь ямар данснаас хэн гэдэг хүнээс мөнгө шилжиж ирэх талаар лавлаж асуухад өөрийнхөө нэрийг Хангалын Хонгорзул гэж хэлж байсан. Жижиг туранхай биетэй, 25-26 орчим настай эмэгтэй байсан. Намайг залилсан эмэгтэй таны харуулсан лавлагаан дээр бичигдсэн П.Болормаа гэх эмэгтэй мөн байна. Би 250,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[11],

 

17.Хохирогч Д.Байгалмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг 20-30 минутын хооронд намайг “Тоса” худалдааны төвийн мини маркет дотор худалдагчаар ажиллаж байхад гаднаас 20 орчим насны эмэгтэй орж ирээд та надад данснаасаа 200,000 төгрөг гаргаад өгөөч, би танд валютаар шилжүүлэг хийгээд өгье гэхээр нь чамд бичиг баримт байна уу гэж асуусан. Тэгтэл байхгүй болохоор би банкнаас мөнгө авч чадахгүй байгаа юм, ажил явдал гарчихаад яаралтай явах гээд байна, та надад туслаач гэж хэлээд барьж байгаа гар утас дээрээ мобайл банк гаргаж ирээд миний дансыг асууж оруулаад 230,000 төгрөг гэж шилжүүлэг хийсэн. Тэгтэл утсан дээр нь амжилттай шилжлээ гэсэн хариу ирсэн. Би тухайн үед мөнгө орчихлоо гэж бодоод 200,000 төгрөг тоолж өгсөн. Хэзээ мөнгө нь орох юм бэ гэж асуусан чинь 1 цагийн дараа орно гэж хэлээд гараад явсан. Тэгээд 10 минутын дараа Хаан банк руу ороод дансаа шалгасан чинь ороогүй болохоор нь буцаж гараад явж байтал тэр охиныг явж байхаар нь дагуулаад Хаан банк руу ороод ахлах теллер дээр нь очиж уулзахад надаас мөнгө авсан охин теллер дээр очиж, энэ эгч ойлгохгүй байна, би мобайлаар эгч рүү валютаар мөнгө шилжүүлсэн болохоор 1 цагийн дараа орно гэдгийг ойлгохгүй байна гэж хэлсэн. Теллер нь тийм юм гэж байхгүй, 5 минутын дотор мөнгө орох ёстой гэж хэлэхээр нь би тэр эмэгтэйг дагуулаад гадаа зогсож байхад би яараад байна гэж хэлээд явсан. Би цаг гаруй хүлээж байгаад ирэхгүй байхаар нь түүний 88774022 дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан учраас залилуулсан гэдгээ мэдсэн. 88774022 гэсэн дугаар руу нь залгахад тэр эмэгтэй зүгээр, зүгээр санаа зоволтгүй эгч, мөнгө орно гэж хэлээд утсаа авахгүй салгаад байгаа юм. Улмаар 2016 оны 08 дугаар сарын 10-ны үеэр миний данс руу тэр эмэгтэйгээс 100,000 төгрөг, 4 хоногийн дараа 100,000 төгрөг орсон байсан. Тэр эмэгтэй өөрийнхөө нэрийг Болормаа гэж танилцуулж байсан. Тухайн үед баримт үйлдэж өгөөгүй, “Тоса” төв дээр хяналтын камер байхгүй. Тэр эмэгтэй АТМ-с мөнгө шилжүүлээд өөрийнхөө 88774022 дугаарын утаснаас яриад таны мөнгийг хийчихлээ, удаасанд уучлаарай гэж хэлсэн...” [12] гэх мэдүүлэг,

 

18.Хохирогч П.Оюунцэндийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 08 дугаар сарын 05-ны 13.30 цагийн үед өөрийн ажиллуулдаг “Сайн суварга” нэртэй дэлгүүртээ худалдаа үйлчилгээгээ хийгээд байж байтал 25-30 орчим насны эмэгтэй хүн орж ирээд найзаа надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, надад 200,000 төгрөгийн хэрэг байна, чамд 230,000 төгрөг болгоод өгье гэсэн. Тэгэхээр нь би чи яаж өгөх гэж байгаа юм бэ гэсэн чинь би чамд долларын мобайл банкаар шилжүүлье гэсэн. Тэгээд утсаа гаргаж ирээд миний данс руу 230,000 төгрөг хийсэн. Тэгээд харсан чинь миний данс руу 230,000 төгрөг шилжлээ гэсэн мессэж ирсэн. Тэр хүний утсанд би өөрийхөө дансыг шалгахад мөнгө ороогүй байсан. Тэгтэл тэр эмэгтэй валютын данс 2 цагийн дараа шилжиж ордог гэсэн. Тэгэхээр нь би итгээд 200,000 төгрөг өгчихсөн. Тэр хүн надаас гуйгаад байсан. Учир нь уурхайд хүн дарагдсан байна, ламд үзүүлсэн чинь догшин газрыг аргад гэсэн. Тэгээд бэлэн мөнгөгүй байна гэж ярьж байсан. Мөнгө өгч явуулаад 2 цагийн дараа шалгахад ороогүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр эмэгтэй шар царайтай, намхан биетэй бүлтгэр давхраатай, 88774022 гэсэн дугаартай утастай байсан. Над руу энэ дугаараас залгасан, цэвэрхэн цагаан хүүхэн байсан. Манай дэлгүүр камер байхгүй...” [13] гэх мэдүүлэг,

 

19.Хохирогч Р.Эрдэнэбилэгийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед манай дэлгүүрт нэг охин ирээд ахаа ажил явдал гарчихлаа, мөнгө шилжүүлээд өгөөч, би буцаагаад интернэт банкаар шилжүүлээд өгье, одоо надад 250,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь 250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд буцаагаад утаснаасаа мөнгө шилжүүлээд гүйлгээ хийгдлээ гэсэн бичиг гараад ирсэн байсан. Мөнгийг чинь 260,000 төгрөг болгоод өгье гээд байсан. Тэгээд мөнгө орж ирэхгүй байхаар нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Би өмнө нь тэр эмэгтэйг харж байгаагүй, манай эхнэр харсан хүн байна гэж хэлж байсан. Тэр эмэгтэй 155-160 см өндөртэй, шар царайтай, хүн залилахааргүй хүүхэд харагдаад байсан. Тэгээд би итгээд өгөөд явуулчихсан. Надад 250,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг [14],

 

20.Хохирогч Г.Баярмаагийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” супермаркетад ажил дээрээ байж байхад 20 орчим насны, жижиг биетэй, цайвар шар царайтай охин орж ирээд, эгчээ манай ээжийн бие муудаад нас барьчихлаа, би орон нутаг руу явах гэсэн чинь зардал мөнгөгүй болчихлоо, виза картаа орхичихсон байна, би таны данс руу 270,000 төгрөг мобайлаар шилжүүлье, та надад 250,000 төгрөг өгчих гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд тэр охинд 250,000 төгрөгөө бэлнээр өгтөл, тэр охин утсаа надад харуулаад би мобайлаар мөнгө шилжүүлчихлээ гэсэн. Би тухайн үед утсыг нь анзаарч хараагүй итгээд явуулчихсан. Тэр охин надад өөрийнхөө 88774022 гэсэн дугаарыг үлдээгээд, нэрээ Хонгорзул гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй явсанаас хэсэг хугацааны дараа мөнгө ороогүй байхаар нь би утас руу залгахад холбогдохгүй байсан. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр би 88774022 руу мөнгө чинь ороогүй байна гэж мессэж бичихэд би хөдөө ирчихсэн байна, хэд хонох юм шиг байна, ямар ч мөнгө явуулах боломж байдаггүй, хэд хоногоос очоод өгье гэж мессэж бичиж явсаар байгаад хэл сураггүй таг болсон. Би түүнд 250,000 төгрөг өгсөн, Энэ хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг [15],

 

21.Хохирогч Д.Урнаагийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 10 дугаар сарын 08-нд 15 цагийн орчим өөрийн ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 20 хороо, “Буянт-Эрдэнэ” ХХК дэлгүүртээ байхад цагаан өнгийн богино куртиктэй, цагаан царайтай, жижиг биетэй охин орж ирсэн. Тэгээд эгчээ танай урд байрлах бэлэн мөнгөний машин ажиллахгүй байна, би таньд мобайлаар мөнгө шилжүүлчихье, та надад бэлнээр 300,000 төгрөг өгчих, би буяны ажилтай явж байна, би энд байдаг Гандангаас зул болон бусад эд зүйлс авахаар ирсэн. Тэгтэл АТМ болохгүй байна гэхээр нь би хүнд тус болох зорилгоор 300,000 төгрөг өгсөн. Тэгтэл тэр эмэгтэй утсаа оролдож байгаад за эгчээ би мөнгөө шилжүүлчихлээ, өөр банкнаас шилжүүлж байгаа учир 30 минутын дараа орох байх гэж хэлээд надад өөрийнхөө 88774022 дугаарын утсаа үлдээгээд явсан. Тэгтэл тэр хүнээс мөнгө орж ирээгүй, би утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна...” [16] гэх мэдүүлэг,

 

22.Хохирогч О.Мөнгөн-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг минутын орчим Баялаг-Ундраа худалдааны төвийн 233 дугаарын лангуун дээрээ ажлаа хийгээд байж байх үед 20 орчим насны эмэгтэй ирээд Зайсангийн Пүүжээ гээд дэлгүүр ажиллуулдаг манай ээж танайхаас бараа зээлээр авч дэлгүүртээ зардаг 88,000 төгрөгийн үлдэгдэлтэй тэр мөнгийг намайг өгчих гээд гадаад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би тийм хүн мэдэхгүй, би тийм хүнд зээлүүлээгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь утсаар ярьж байгаад яах аргагүй энд гэж байна, эхнэр нөхөр хоёр зогсдог, нөхөр нь өндөр сахалтай гэж байна гээд 88,000 төгрөгөө энд үлдээчихээд явъя, хэрэв ээж тэр хүнтэй нь холбогдоод та биш байх юм бол тань руу утсаар хэлээд өгүүлье гээд миний утас руу 88774022 гэсэн дугаараас дохиж утасны дугаар авсан. Тэгээд надаас 52,000 төгрөгийн чихэр худалдаж авъя, захаас юм авах гэсэн чинь мөнгө дутаад АТМ-с мөнгө авах гэсэн чинь маш их оочиртой байгаа тул та надад нэмээд 150,000 төгрөг бэлнээр өгчих, би таны данс руу бүх мөнгийг чинь мобайл банкаар явуулъя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр эмэгтэйд 52,000 төгрөгийн 1 уут чихэр, бэлэн 150,000 төгрөг өгөхөд, надаас дансны дугаар аваад данс руу чинь  290,000 төгрөг шилжүүллээ гэхээр нь би дансанд орсон гэх мессэж ирэхийг хүлээнэ гэж хэлсэн. Тэр үед утас нь дуугараад одоохон ах гээд утсаар яриад машин гаргая гээд байна, миний данснаас явсан мессэж нь байна гээд өөрийнхөө утсан дээр миний данс руу 290,000 төгрөг амжилттай шилжлээ, үлдэгдэл 3,100,000 төгрөг гэсэн байхаар нь би чиний утсан дээр шилжсэн гэсэн мессэж ирсэн байгаа юм чинь миний данс руу орчих байх гээд яараад байхаар нь явуулсан. Тэгээд 2 цаг орчим болсон боловч миний дансанд мөнгө орохгүй байхаар нь 88774022 гэсэн дугаар руу нь олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдээд цагдаа утас руу нь залгахад утсаа авчихаад цагдаа байна гэсэн чинь салгаад дахин утсаа аваагүй. Тэр эмэгтэй 20 гаруй насны, туранхай биетэй, 160 орчим см өндөртэй, үсээ ардаа боосон, цагаан захтай урт хар өнгийн куртик, жижиг цүнх үүрсэн, бараан өнгийн бойтикин гуталтай эмэгтэй хүн байсан. Урьд өмнө харж байгаагүй. Надад бэлэн 150,000 төгрөг, 52,000 төгрөгийн үнэ бүхий 1 уут америк чихэр, нийт 202,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлоо буцааж авмаар байна. Камерын бичлэг байсан, утсан дээр бичсэн байсан чинь устчихсан байсан. Надад камер шүүж өгсөн Баялаг-Ундраагийн харуул тэр эмэгтэйг сайн харсан, тэр хүнийг манай павилоноос гараад явж байгаа хяналтын камерын бичлэгийг шүүж өгсөн мэдэж байгаа. Дараа нь Баялаг-Ундраагийн камерын бичлэг шүүхээр очсон боловч бичлэг устсан байсан...” гэх мэдүүлэг [17],

 

23.Гэрч Г.Маналмаагийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Болормаа миний үеэл дүү буюу манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Нэг ёсондоо бид нар эгч дүүсийн хүүхдүүд юм. Болормаа бид 2 Баянгол дүүргийн 47-р дунд сургуулийн 11-г ангийг 2002-2012 оны хооронд цуг суралцаж төгссөн. 2012 онд 10 жилийн сургуулиа төгсөөд ШУТИС-н КТМС-н сургуулийн олон улсын тээврийн менежментийн ангид орж суралцан 2016 онд төгсөх ёстой байсан боловч сургуулиа төгсөж чадаагүй. 10 жилийн сургуульд байхдаа өөрийнхөө ээж Пүрвээ болон хойд аав Пүрвээтэй хамт амьдардаг байсан. ...Эмээтэйгээ 2016 оны зунаас хойш амьдрах болсон. Тэрнээс өмнө ээжтэйгээ байж байгаад урьдныхан хэрэг төвөг болон хойд аавтайгаа таарахгүй болоод л хамт байхаа больсон. Тэрнээс хойш ээж нь болон хойд аав нь Болормааг тоохгүй, огт холбоогүй байгаа. Утасныхаа дугаарыг сольчихсон. Одоо хаана амьдарч байгааг нь ч мэдэхгүй юм байна. Эмээ дээрээ хааяа, хааяа ирдэг боловч бид нартай бараг харьцдаггүй ямар нэгэн холбоогүй байдаг. ...Уг нь дутагдах гачигдах зүйл нээх байхгүй л дээ. Би болон манай ээж энэ тэр хааяа унаа хоолны мөнгө өгдөг, тэгээд эмээтэйгээ байдаг болохоор уг нь болоод л байдаг юм. Яагаад ингэж хүмүүсээс мөнгө төгрөг авч юунд зарцуулдаг талаар огт мэдэхгүй байна. Өөртөө нь ярилцах гэсэн боловч өөрөө юм ярьдаггүй. ...” гэх мэдүүлэг [18],

 

24.Шүүгдэгч П.Болормаагийн мөрдөн байцаалтад сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 4 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрт ороод үл таних 30 гаруй насны эмэгтэй худалдагчаас эгчээ надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, юм авах гэсэн чинь мөнгө дутаад байна, таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаад авч болох уу гэж асуутал хэдий хэр хэмжээний мөнгө юм бэ гэхээр нь би 250,000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхэд тэг тэг гээд тэр эгч надад өөрийнхөө дансны дугаарыг хэлж өгөөд би утсаараа оролдож, мөнгө шилжүүлж байгаа дүр эсгэсэн. Тэгээд мөнгө шилжүүлчихлээ гэж хэлтэл тэр эгч өглөө намайг банк ороход сүлжээгүй гээд гүйлгээ хийгдэхгүй байсан. Одоо яасан бол гэж тэр эгч хэлээд өөрийнхөө утсаар миний 5064390067 дугаарын данс руу 5,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл утсанд нь мессэж ирээгүй. Тэр үед тэр эгчийн нөхөр нь ажлаасаа ирж таараад наад охиндоо мөнгө өгөөд явуулчихгүй юу даа гэж хэлээд надад бэлнээр 150,000 төгрөг өгөөд явуулсан. Тэр үед миний утасны дугаарыг тэр эгчийн нөхөр тэмдэглэж аваад үлдсэн. Гэтэл нөгөөдөр нь нөхөр нь залгаад чиний мөнгө чинь ороогүй байна, манай эхнэр намайг чамтай хардаад байх шиг байна, шөнөжин хэрүүл боллоо, чи мөнгөө шилжүүлээгүй юм биш үү гэхээр нь би үнэн учраа хэлээд надад одоо мөнгө байхгүй, би маргаашнаас шилжүүлж болох уу гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 10 хоногийн дараагаар би тэр хүний данс руу АТМ-р 150,000 төгрөг шилжүүлсэн байгаа. ... Үүний дараа 2016 оны 8 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эмийн санд 14 цагийн орчим ороод 50 гаруй насны эмийн санч  эгчээс надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаж авах боломжтой юу гэж асуухад хэдэн төгрөг авах гэж байгаа юм бэ гэхээр нь 200,000 төгрөг хэрэгтэй байгаа юм гэхэд илүү хэдэн төгрөг хийж өгөх юм бэ, тэгвэл би өгөх боломжтой гэж хэлсэн. Би 210,000 төгрөг болгож хийж өгч чадна гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч за, тэгээд шилжүүлчих гэхээр нь би мобайл банкаар мөнгө шилжүүлчихлээ гэж худлаа хэлсэн. Тэгтэл тэр эгч миний утсанд мессэж ирдэг юм, одоогоор ирээгүй байна, удахгүй ирчих байх гэж хэлээд надад бэлнээр 200,000 төгрөг өгөөд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгтэл тэр оройдоо нөгөө эгч над руу тасралтгүй залгаж мөнгө ороогүй байна, чи миний ажлыг удлаа гээд залгаад байхаар нь би өглөө эрт шилжүүлье гэж үнэн учраа хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь шилжүүлье гээд тэр эгч рүү дансны дугаарыг нь авахаар залгахад тэр эгч урдаас уурлаж миний өдрийн орлого 500,000 төгрөг байдаг тул чи яг одоо над руу 500,000 төгрөг шилжүүл. Тэгэхгүй бол би чамайг шоронд хийнэ гэхээр нь би эгчээ надад тийм их мөнгө байхгүй, уучлаарай би таньд 230,000 төгрөг шилжүүлье гэж хэлээд 230,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр үед эмэгтэйчүүдийн эмнэлгээр явах шаардлагатай байсан. Би тэр үед 04 сард 2 сартай, 6 сард 6 сартай жирэмсэн байсан. Жаахан байхад нь улаан бурханы вакцин хийгээд, мөн эцэг нь байхгүй болохоор би хүүхэд өсгөж чадахгүй юм шиг санагдаад өөрөө зулбуулдаг эм уучихсан. Тэгээд эмнэлгээр явах болоод мөнгөний хэрэг гараад ийм арга хэрэглэсэн. Би одоо 3,4 хороололд хоёр найзын хамт амьдарч байгаа. 2015 оны 02 дугаар сараас хойш гэртээ амьдраагүй, хааяа очдог байсан. Тэрнээс хойш байр түрээслэж өөрийн хоёр найзтайгаа амьдарч байгаа. ...Манай хоёр найзыг Батмөнх, Лхагваа гэдэг. Би дандаа ганцаараа явдаг байсан. Намайг ингэж залилан хийдэг болохыг хэн нэгэн хүн мэдэхгүй ...” гэх мэдүүлэг [19],

-2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би гэрээсээ гарч хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг орох ажилтай автобусанд явж байгаад мөнгөний бололцоо байхгүй болохоор эмнэлэг орохоо болиод Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр дүүргийн буудал дээр буусан. Тэгээд би тухайн буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүн талд нь байдаг 8-н нэрийн дэлгүүр рүү явж ортол 40 гаруй насны, дунд зэргийн нуруутай эмэгтэй хүн, 20 гаруй насны эрэгтэй хүүхдийн хамт сууж байсан. Тэгээд би тэр эгчээс таньд данс байгаа юмуу, би таниас бэлэн мөнгө аваад данс руу чинь мобайлаар шилжүүлээд өгье гэж асуутал яах гэж байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би 250,000 төгрөг хэрэгтэй байгаа юмаа, ажил явдал гарчихсан байгаа, надад яаралтай бэлэн мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр эгч хэдэн төгрөг аваад хийнэ гэнээ гэж асуухаар нь би бэлнээр 250,000 төгрөг аваад буцаагаад данс руу чинь 260,000 төгрөг болгоод өгье гэж хэлтэл зөвшөөрсөн. Тэгээд би тэр эгчээс дансных нь дугаарыг аваад утсан дээрээ бичээд за шилжүүлчихлээ гэж хэлээд, бичсэн мессэжээ уншуулчихаад бэлнээр 250,000 төгрөг авсан. Тэгээд би тэр эгчид банк хоорондын гүйлгээ болохоор таны дансанд жаахан удаж байгаад орох байх гэж хэлсэн. Тэгэхэд тэр эгч за гэж хэлээд үлдсэн. Би тэндээс 250,000 төгрөг аваад гарсан. Би дэлгүүрээс гарахаасаа өмнө тэр эгчид 88774022 гэсэн дугаараа энэ миний дугаар шүү гэж хэлээд үлдээгээд явсан. Тэгтэл орой нь байж байтал тэр дэлгүүрийн эгч миний утас руу залгасан байхаар нь би буцаагаад, тэр эгчийн дугаар руу залгаад ярьтал чиний шилжүүлсэн мөнгө миний дансанд ороогүй байна гэхээр нь би уг нь орох ёстой гэж хэлтэл за за орохоор нь залгая гээд тасалсан. Тэгээд нөгөөдрөөс нь тэр эгчийг залгахаар нь би дахин утсаа аваагүй. Би тэр дэлгүүр рүү мөнгөний хэрэг гараад худал хэлж, мөнгө авах зорилготой орсон. Би өөрийнхөө дугаарыг 131917 гэж банкны дугаараар хадгалаад, тухайн данснаас зарлага гарлаа гэсэн мессэж бичээд үзүүлсэн. Би тэр дэлгүүрийн худалдагчаас мөнгө авчихаад данс руу нь мөнгө хийгээгүй. Би хохирлыг нь барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг [20],

-2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэр ханын материалын эцэс дээр ганцаараа явж байгаад өндөр шар байрны доор байдаг “Нандин” нэртэй ломбард байхаар нь орсон. 30 гаруй настай эмэгтэй хүн ажиллуулж байсан. Би тэр эмэгтэй дээр очоод таны данс руу мобайлаар мөнгө шилжүүлээд бэлнээр мөнгө авч болох уу гэж асуусан. Тэр эмэгтэй ямар учраас мөнгө авах гэж байгаа юм гэхээр нь би картгүй явж байна, яаралтай бэлэн мөнгөний хэрэг гараад гэж хэлсэн. Тэр хүн хэдэн төгрөг авах юм бэ гэхээр нь би данс руу чинь 300,000 төгрөг хийнэ, та 300,000 төгрөг бэлнээр өгчих гэж хэлсэн. Тэр хүн зөвшөөрөөд надад дансныхаа дугаарыг өгөхөөр нь би мессэж утсан дээрээ дансны дугаарыг нь бичээд 300,000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессэжийг уншуулсан. Тэр хүн надад бэлнээр 300,000 төгрөг өгсөн. Намайг над руу залгачих, би дугаарыг чинь тэмдэглээд авъя гэхээр нь би тухайн хүнд өөрийнхөө 88774022 гэсэн дугаарыг өгөөд гарсан. Орой нь над руу тэр хүн залгаад миний дансанд мөнгө ороогүй байна, чамайг хэн гэдэг юм бэ гэхээр нь би Хонгорзул гэж танилцуулсан. Тэгээд тэр хүн за за мөнгө орох юм бол холбоо барина гэж хэлээд утсаа тасалсан. ...Би өөрийнхөө дугаарыг 131917 гэж банкны дугаараар хадгалаад тухайн данснаас зарлага гарлаа гэсэн мессэж бичээд үзүүлсэн.  Би тэр хүний данс руу мөнгө хийгээгүй, хохирлыг нь барагдуулж өгнө...” гэх мэдүүлэг [21],

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуут” хүнсний дэлгүүрт ороод худалдагч эмэгтэйгээс яаралтай мөнгөний хэрэг гарлаа, интернэт банкаар шилжүүлж өгье, өгөхдөө 260,000 төгрөг болгож өгье гээд утаснаасаа мөнгө шилжүүлээд зарлага гарсан мессэжийг уншуулаад бэлэн мөнгө авч явсан. Тэгэхдээ 88774022 дугаарын утсаа үлдээсэн.  Тэгтэл араас мөнгө чинь шилжиж орж ирээгүй байна шүү дээ гээд утасдаад байхаар нь банкнаас асуугаад холбоо барих болно гэж хэлээд утасаа аваагүй. Тэр үед мөнгөний хэрэг гараад бэлэн мөнгө аваад данс руу нь шилжүүлэг хийсэн гэж итгүүлээд авсан...” гэх мэдүүлэг [22],

-2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр найзуудтайгаа хамт “Тэрэлж Мэлхий” хадны цаана байрлах Мөнгөт цохио гэр амралтын газар амарсан. Өнгөрсөн 5, 6 дугаар сард хоёр удаа очиж амарч байсан болохоор тухайн амралтын эгчийг таньдаг болсон. Дараа нь 7 дугаар сард очихдоо шөнө 02-03 цагийн үед очсон. Уг нь 1 хонох зорилгоор очсон боловч дахин нэг хоног байх болчихоод хоносон. Маргааш нь Аръяабалын сүм рүү явах гээд амралтын эгчээр 5 морь авчруулж унасан. Тэгэхдээ морины мөнгө болох 1 цагийн мөнгө 50,000 төгрөг өгсөн. Илүү цагийн мөнгө болох 50,000 төгрөгийг дараа нь өгөхөөр болсон. Тэгээд амралтан дээрээ очоод амралтын газрын эгчийн дүүг нь дагуулаад “Мэлхий хад”-ны дэлгүүрт очоод 50,000 төгрөгийн хүнсний бараа авсан. Тэгээд төлбөрөө төлөх гээд Мобайл банкаар шилжүүлэх гэсэн чинь миний утасны сүлжээ болохгүй байсан. Дэлгүүрийн худалдагчийн утсанд мессэж ирдэггүй, төлбөр хийсэн мэдээ өөр хүнд очдог гэж хэлэхээр нь амралтын газрын төлбөртэй нийлүүлээд шилжүүлье гэсэн чинь худалдагч нь зөвшөөрсөн. Тэгээд хоночихоод маргааш нь явахдаа амралтын газрын эгчид хандаж эгчээ хотод очоод тань руу шилжүүлье гэж хэлсэн чинь тэг тэг гэж зөвшөөрсөн. Хотод орж ирээд мөнгө шилжүүлэх гэсэн чинь бүтэн сайн өдөр байсан болохоор шилжүүлж болохгүй байсан. Даваа гарагт шилжүүлье гэж бодоод амралтын газрын эгчийн дугаарыг мэдэхгүй утсаа хаячихсан байсан. Дараа нь дугаараа сэргээснээс хэд хоногийн дараа над руу мессэж бичсэн байхаар нь би залгаагүй. ...Манай найзууд төлбөрийг нь шилжүүлсэн гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг [23],

- 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 хороо, баруун дөрвөн замын автобусны буудлын ТҮЦ-д ороход 20 гаруй насны эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйгээс “уучлаарай өөрөөс чинь нэг юм асуучих уу, өөрт чинь данс байвал би данс руу чинь мөнгө шилүүлээд бэлэн мөнгө авах боломж байна уу” гэсэн. Гэтэл тэр эмэгтэй “яасан ямар учиртай юм бэ” гэсэн. Би “яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм, данс руу чинь 260,000 төгрөг шилжүүлээд өөрөөс чинь 250,000 төгрөг авъя” гэж тэр эмэгтэйд хэлсэн. Тэр эмэгтэй надад “би гарах боломжгүй учраас байгаа бэлэн мөнгөө тоолж үзье хэрвээ хүрвэл тэгье” гэсэн. Тэгээд тэр эмэгтэйгийн данс руу нь интернет банкаар 260,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мессэжээ түүнд харуулаад 250,000 төгрөг бэлнээр авсан. Тэр эмэгтэй миний утасны дугаарыг авъя гэхээр нь түүний утас руу өөрийнхөө 88774022 дугаараас залгаж тэмдэглүүлээд мөнгөө аваад гарсан. Маргааш өглөө нь тэр эмэгтэй над руу залгаж “дансанд мөнгө ороогүй байна” гэсэн. Би “ярих боломжгүй байна” гэсэн чинь “хоёулаа танилцъя, чамайг хэн гэдэг вэ” гэсэн. Би “Намайг Болормаа гэдэг” гэж хэлсэн. Тэрнээс хойш над руу залгахаар нь би утсаа авч чадаагүй. Миний бие өвдөөд утасныхаа дууг хаачихсан байсан. Тухайн үед шилжүүлэг хийх үед хүлээн авагчийн нэрийг алдаатай бичсэн. Тэгээд шилжүүлсэн мөнгө буцаад миний дансанд орсон. Би хүлээн авагчийн нэрийг англиар бичсэн учраас шилжүүлэг хийгдсэн хирнээ маргааш нь гүйлгээ буцсан. Тухайн үедээ би мэдээгүй. Мобайл банктай адилхан байх гэж бодсон. Гэтэл интернэт банк заавал криллээр бичихийг шаарддаг юм шиг байна лээ. Миний Голомт банкны дансанд 268,000 төгрөг байсан. Би голомт банкны данснаасаа тэр эмэгтэйгийн хаан банкны дансанд гүйлгээ хийсэн. Тухайн үед миний карт байхгүй, түрүүвчээ гэртээ үлдээчихсэн байсан...” гэх мэдүүлэг [24],

-2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр санагдаж байна, 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны автобусны буудлын ард байдаг “Сувд” нэртэй ломбарданд ганцаараа орсон. Тэгээд юм асуух гэсэн юмаа, өөрийн чинь данс руу мөнгө шилжүүлээд бэлнээр гаргаж авах боломжтой юу, яаралтай хэрэг гараад байна гэж хэлсэн. Тэгэхэд хэдэн төгрөг вэ гэж асуухаар нь 250,000 төгрөг гэхэд хэд болгож хийх юм бэ гэхээр нь 260,000 төгрөг болгож хийх боломж байна гэсэн. Тэр эмэгтэй 10,000 төгрөгийн төлөө өөрөө АТМ орох ажил гарах юм байна л даа, за яахав, яахав тэг тэг гээд зөвшөөрч надад Хаан банкны дансны дугаар өгөхөөр нь өөрийн Голомт банкны данснаас 260,000 төгрөг, түүний Хаан банкны данс руу шилжүүлээд нэрийг нь англиар биччихсэн. Тэгтэл миний утсанд таны данснаас 260,000 төгрөгийн зарлага гарлаа, үлдэгдэл 8,000 төгрөг байна гэсэн мессэж ирэхээр нь өөрт нь уншуултал миний дансанд мөнгө ороогүй байна гэсэн. Тэгэхээр нь би банк хоорондын гүйлгээ уддаг байх гэж хэлсэн. Тэгээд тэр эмэгтэй над руу залгачих, би дугаарыг чинь тэмдэглээд авъя гэхээр нь өөрийн 88774022 гэсэн дугаарыг үлдээж 250,000 төгрөг бэлнээр тоолж аваад явсан. Маргааш өглөө нь миний Голомт банкны данс руу залруулга гэсэн утгатай 260,000 төгрөг буцаад орчихсон байсан. Учир нь банк хоорондын гүйлгээ нь данс нэр хоёр зөрөхөөр уг данс руу шилждэггүй, буцаад дансандаа орчихдог юм байна лээ. ...Тухайн үед эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэх гээд явж байтал надад бэлэн мөнгө байгаагүй, картаа орхичихсон байсан байсан тул тэр ломбард руу орж мөнгө гуйсан. Маргааш нь миний данс руу буцаж мөнгө орсон. Тэгээд над руу ярихгүй болохоор нь буцааж шилжүүлж чадаагүй. ...” гэх мэдүүлэг [25],

-2016 оны 10 дугаар сарын 09-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 08 дугаар сарын дундуур тээврийн товчооны орчмын байрны 1 давхарт байрлалтай мини маркет ороход касс дээр нь залуухан эмэгтэй хүн байсан. Тэгээд би уучлаарай өөрөөс чинь нэг юм гуйя, данс руу чинь мөнгө шилжүүлээд бэлнээр гаргуулах боломжтой юу, би өөрөө карт түрүүвчгүй явж байна гэж хэлсэн. Тэгтэл кассчин эмэгтэй хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэхэд 200,000 төгрөг хэрэг болж байна, би чамд 210,000 төгрөг болгож өгье гэхэд надад дансны дугаараа өгөөд 200,000 төгрөг өгсөн. Тэгээд би өөрийнхөө утаснаас тэр эгч рүү залгаад дугаараа тэмдэглүүлээд мөнгөө аваад явсан. ...Надад тухайн үед мөнгөний хэрэг гараад данс руу нь мөнгө шилжүүлж байгаа мэт үйлдэл харуулсан...” гэх мэдүүлэг [26],

-2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөнгөний хэрэг гараад Хаан банкнаас мөнгө авах гэсэн чинь иргэний үнэмлэх байхгүй, лавлагаагаар үйлчлэхгүй, лавлагаа заавал иргэний бүртгэлийн тамгатай лавлагаа байх шаардлагатай гээд байхаар нь Баянгол дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тоса” худалдааны төв рүү орсон. Ороход 25-30 орчим насны хүн 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхаар нь үнэн учраа хэлээд гуйсан чинь чи надад хэдэн төгрөг болгож өгөх юм гэхээр нь би 230,000 төгрөг болгож өгье гэсэн чинь зөвшөөрөөд 200,000 төгрөг өгсөн. Тэгээд би тэр дор нь худалдагч Д.Байгалмаагийн 5005192429 дансанд мөнгө шилжүүлсэн гэдгээ харуулаад гараад явсан. Тэгтэл маргааш нь Байгалмаа эгч над руу яриад мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Тэр үед би Хамрын хийд явж байсан болохоор яг одоо дансаа шалгах боломжгүй байна, дансаа шалгаад хариу хэлье гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын 10-нд 100,000 төгрөг, 8 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би тэр өдөр мөнгө шилжүүлсэн, алдаа заагаад яваагүй байсан....” гэх мэдүүлэг [27],

-2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна, 8 нэрийн хүнсний дэлгүүрт ороод 20-30 орчим насны эмэгтэй хүнд надад яаралтай ажил гараад бэлэн мөнгөний хэрэг байна, боломжтой бол 200,000 төгрөг өгөөч, өөрийн чинь данс руу 210,000 төгрөг болгоод шилжүүлээд хийчихье гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг авсан. Банк хооронд болохоор жаахан удаж орох байх гэж хэлсэн. Тэгээд гарахынхаа өмнө холбоо барих утасны дугаараа үлдээсэн. Тэрнээс хойш дахин дэлгүүр рүү очоогүй. Миний утас руу тэр дэлгүүрээс залгаагүй. Яаралтай мөнгөний хэрэг гараад биеэ эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод залилан хийсэн.  ...” гэх мэдүүлэг [28],

-2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 18-ны орой Баянгол дүүргийн 11 хорооны нутагт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна, 8 нэрийн хүнсний дэлгүүрт ороод 30-35 орчим насны ахаас надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна, боломжтой бол өөрийн чинь данс руу мөнгө шилжүүлж байгаад бэлнээр гаргаж авах гэсэн юм, 250,000 төгрөг өгөөч, би 260,000 төгрөг болгож шилжүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд ярьж зогсож байгаад мобайл банкны данс руу 260,000 төгрөг шилжүүлээд бэлэн 250,000 төгрөг аваад явсан. Тэгээд гарахынхаа өмнө холбоо барих утасны дугаараа үлдээсэн. Тэрнээс хойш дахин тэр дэлгүүр рүү очоогүй. ...” гэх мэдүүлэг [29],

-2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 12-13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байрлах “МТ” ШТС-ын хүнсний дэлгүүр рүү ороод, уг дэлгүүрийн худалдагч 30 орчим насны эгчид хандаж, надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, би тань руу мөнгөө мобайлаар шилжүүлье, та бэлнээр мөнгө өгөх боломж байна уу гэсэн. Худалдагч эмэгтэй надад хандаж хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхээр нь би 250,000 төгрөг гэж хэлэхэд зөвшөөрөөд бэлэн 250,000 төгрөг өгсөн. Би уг мөнгийг аваад худалдагч эмэгтэйн данс руу өөрийнхөө утсаар гүйлгээ хийж байгаа мэт үйлдлийг харуулаад “эгчээ мөнгө шилжчихлээ” гэж хэлсэн. Худалдагч эгч одоогоор мөнгө орсон эсэхийг шалгах боломжгүй байна, эгч нь итгэж байна гэж хэлээд үлдсэн. Өөрт мөнгө хэрэг болж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн. ...” гэх мэдүүлэг [30],

-2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 хороо, Гацууртад байрлах “Буянт-Эрдэнэ” гэх хүнсний дэлгүүрт орсон. Дэлгүүрийн худалдагч болох 30-40 орчим насны эгчид хандаж надад яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, би тань руу мөнгөө мобайлаар шилжүүлчихье, та бэлнээр мөнгө өгөх боломж байна уу гэж асуусан. Тэр эмэгтэй надад хандаж хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гэхээр нь би 300,000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл чи энэ мөнгийг надад хэдэн төгрөг болгож хийж өгөх юм гэхээр нь би 310,000 төгрөг болгож хийж өгье гэж хэлсэн. Тэр эмэгтэй 330,000 төгрөг болгож хийвэл би чамд өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Бэлэн 300,000 төгрөг аваад, тэр худалдагчийн данс руу өөрийнхөө утсаар гүйлгээ хийж байгаа мэт үйлдлийг харуулаад “эгчээ мөнгө шилжчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй чи эгчдээ утасныхаа дугаарыг үлдээчих, мөнгө хэсэг хугацааны дараа орохоор нь чи чам руу залгаад хэлье гэхээр нь би өөрийнхөө дугаарыг үлдээгээд явсан. ...Тухайн үед миний дансанд мөнгө огт байгаагүй. Би уг дэлгүүрийн эмэгтэйгээс залилж мөнгө авах нэрийдлээр худал хэлж, худал үйлдэл гаргасан. ...” гэх мэдүүлэг [31],

-2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн “...Би 88774022 дугаарын утас эзэмшиж, ашиглаад 10 гаруй жил болж байна. ...Анх тэр чихэр зардаг лангуун дээр очоод барааны лангуу нь хаана байдаг талаар асуусан. Тэр үед хажууд нь шинэ бараа бууж байхаар нь лангууны худалдагч ахаас “энэ чихэр хэдээр ирж байгаа юм” гэж үнийг нь асуугаад 1 уут чихэр худалдаж авахаар болсон. Тэгээд мөнгийг нь бэлнээр өгөх гэсэн чинь миний мөнгө хүрэхгүй байсан. Тэгтэл лангууны худалдагч данс руу шилжүүлж болно гэсэн. Би данс руу нь мөнгө шилжүүлэх үедээ нэгэнт таны данс руу мөнгө шилжүүлж байгаа юм чинь нэмээд 150,000 төгрөг хийгээд таниас бэлнээр авч болох уу гэхэд тэг тэг гэсэн. Тэгэхээр нь би 200,000 төгрөг дансаар шилжүүлээд 2,000 төгрөгийг нь бэлнээр өгөхөөр болсон.  Тэгээд би тэр ахаас 52,000 төгрөгийн үнэ бүхий чихэр аваад, бэлэн 2,000 төгрөг өгөөд байж байгаад нэмээд 150,000 төгрөг авсан. Би мөнгийг нь шилжүүлээгүй байж шилжүүлчихлээ гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [32],

-2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сэжигтнээр дахин мэдүүлсэн:

“...-Анх 2016 оны 04 дүгээр сарын үеэр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг залилж авсан.

-Дараа нь 2016 оны 07 дугаар сарын сүүлээр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газрын хоногийн мөнгө болон морь унасан, хоол идсэн тооцоогоо хийгээгүй амралт ажиллуулдаг эгчид хотод очоод өгье гэж хэлээд 260.000 төгрөгийн тооцоо хийгээгүй.

-2016 оны 08 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг төмөр замын вокзалын хойд талын “Тоса” худалдааны төвд ажиллаж байсан  худалдагчаас 200.000 төгрөг авсан.

-Үүнээс 2-3 хоногийн дараа Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн суврага” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 200.000 төгрөг авсан.

-2016 оны 08 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их нарангийн эцэс дээр байдаг эмийн сангийн худалдагчаас 230.000 төгрөг авсан.

-Яг тэр өдрөө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг дэлгүүрийн худалдагчаас 200.000 төгрөг авсан.

-08 дугаар сарын үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 6-р сургуулийн хойд талын “Есөн хүсэл” мини маркетийн худалдагчаас 210.000 төгрөг залилж авсан,

-2016 оны 08 дугаар сарын сүүлчээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4-н замын автобусны буудлын “Түц”-ний худалдагчаас 250.000 төгрөг авсан.

-08 дугаар сарын сүүлчээр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэнжийн мянгын цагаан байрны буудал дээр байдаг “Сувд” нэртэй ломбардны ажилтнаас 260.000 төгрөг авсан.

-2016 оны 09 дүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Арцатын 1-624 тоотод байрлах “Монгол тохь” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг авсан.

-Үүнээс 2-3 хоногийн дараа нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг авсан.

-Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байдаг “Хоёр эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагчаас 250.000 төгрөг авсан.

-2016 оны 09 дүгээр  сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дарь эх” явах зам дагуу байдаг “Зуут” хүнсний дэлгүүрийн худалдагчаас авсан 250.000 төгрөг авсан.

-2016 оны 10 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” ломбард дотор үйлчилж байсан хүнээс 300.000 төгрөг авсан.

-2016 оны 10 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гачууртад байх “Буянт-Эрдэнэ” гэх хүнсний дэлгүүрийн худалдагчаас 300.000 төгрөг авсан,

-Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгаланд байх “МТ” клонкийн дэлгүүрт байсан худалдагчаас 250.000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг [33],

 

25.П.Болормаагийн яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн “...  Би дандаа ажил явдал гарчихлаа, миний үнэмлэх байхгүй болохоор би банкнаас гүйлгээ хийх боломжгүй байна, надад бэлнээр өгчих, би мобайл банкаар шилжүүлье гэж хэлээд мөнгө авдаг байсан. Би “Хаан” банкны мессеж банк үйлчилгээг дуурайж, орлого зарлагын мессежийг хуулбарлан тэр хүнээс авах гэж байгаа мөнгөн дүнгээ бичээд хадгалчихаад харуулаад болчихлоо гэж хэлээд л гараад явчихдаг байсан. Заримдаа болохоор банк хоорондын дугаарыг бүгдэнд нь өгөөд,тэгээд явчихдаг байсан юм. Ер нь бол өөрөө өөртөө зарцуулаад л дуусчихдаг байсан юм. Би бас нэг удаа жирэмсэн болоод зайлшгүй мөнгөний хэрэгцээ гараад мөнгө авсан тохиолдол ч байгаа. Би өөрөө л бодож байгаад л ингэвэл болж магадгүй юм гэж бодсон юм. ...” гэх мэдүүлэг [34],

-26.П.Болормаа яллагдагчаар дахин 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн “...Би өөрийн гар утасны 88774022 гэсэн дугаараа утасны Contact хэсэг дээр +131917 гэж хадгалаад өмнө нь ирж байсан мессэж банкны мэдээллийг copy paste хийгээд шилжүүлэх гэж байгаа мөнгөн дүнгээ засаж бичээд өөрийн 88774022 гэсэн дугаар руу явуулчихдаг. Тэгэхээр +131917 гэсэн хаягтай болоод миний бичсэн мессэж буцаад надад ирдэг байсан. Ийм аргаар би бүгдээс нь мөнгө авсан...” гэх мэдүүлэг [35] ,

27.201626011217, 201626012101, 201626012388, 201626012389, 201625013579, 201625022310, 201625031808, 201625022227, 201626031308, 201626022179, 201626022552, 201625013852, 201625013853, 201625014468 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолууд [36] , Дээрх эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолуудыг нэгтгэсэн тогтоолууд [37],

-28.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургууд [38],

-29.Эд зүйлийн үнэлгээнүүд [39],  

-30.П.Болормаагийн иргэний үнэмлэхийн лавлагаа [40], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [41], П.Болормаагийн хувийн байдлыг тодруулсан баримтууд [42], П.Болормаагийн жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар [43], Хохиролын тооцоо хийсэн баримт [44],

-31.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолын хуулбар [45] зэрэг баримтууд, бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн хохирогч, гэрчээс нараас мэдүүлэг авахдаа болон П.Болормааг сэжигтэн, яллагдагчаар байцааж мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүхийн хууль зүйн дүгнэлт:

Шүүх нотлох баримтуудыг судалж, дүгнэвэл:

 

Шүүгдэгч П.Болормаа нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар:

1. 2016 оны 04 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Алтанзулаас “аав маань нас барсан тул бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 270,000 төгрөг болгоод буцаагаад мобайл дансаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

2. 2016 оны 07 дугаар сарын 22-23-ны шөнө 03 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газарт очиж 2 хоног амарч, тэндээ хэрэглэсэн хоол хүнс, 2 хоногийн гэрийн мөнгө, морь унасан үйлчилгээний хөлс болох 260,000 төгрөгийг иргэн Т.Хонгорзаяад “төлбөрийн мөнгийг таны данс руу шилжүүлсэн, миний данс валютын данс учир гүйлгээ нь уддаг юм, удахгүй орно гэж” 260,000 төгрөгийг залилан мэхлэн авч хохирол учруулсан,

3. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоса” худалдааны төвийн худалдагч Д.Байгалмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, би бичиг баримтаа гэртээ орхисон байна, надад бэлнээр 200,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230,000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад данс руу чинь шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200,000 төгрөгийг нь залилан авсан,

4. 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн суврага” хүнсний дэлгүүрийн худалдагч П.Оюунцэндээс “яаралтай бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230,000 төгрөг болгоод мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200,000 төгрөгийг нь залилан авсан,

5. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ихнарангийн 16-р гудамжны 04 тоотод байрлах хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Нямсүрэнгээс “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 200,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 230,000 төгрөг болгоод, мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 200,000 төгрөгийг нь залилан авсан,

6. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их нарангийн дунд буудлын орчим байрлах эмийн сангийн худалдагч Н.Ундрахаас “ буяны ажил гараад ламаас юм авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 230,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 230,000 төгрөгийг нь залилан авсан,

7. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн хүсэл” дэлгүүрийн худалдагч Н.Баярмаагаас “надад ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 210,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 210,000 төгрөгийг нь залилан авсан,

8. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун 4-н замын автобусны буудлын “ТҮЦ”-нд худалдагчаар ажиллаж байсан иргэн М.Болортуяагаас “надад ажил явдал гараад, гандан орох гэсэн юм, гадаа машин хүлээж байгаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

9. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дэнжийн мянгын цагаан байрны буудал дээр байрлах “Сувд” нэртэй ломбардны ажилтан С.Мөнхсувдаас “ манай гэрт ажил явдал гараад бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 260,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг мобайл банкаар буцаагаад таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 260,000 төгрөгийг нь залилан авсан,

10. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14-15 цагийн үед Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амгалангийн “МТ” шатахуун түгээх станцын хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Баярмаагаас “манай ээжийн бие муудаад нас барчихлаа, хөдөө явах гэсэн зардалгүй болчихлоо, виза картаа гэртээ орхисон байна, би таны данс руу 270,000 төгрөг шилжүүлье, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаж өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

11. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-р гудамжны 624 тоотод байрлах “Монгол тохь” хүнсний дэлгүүрийн худалдагч Ц.Мөнхжаргалаас “буяны ажилд явах гэсэн юм, картаа гэртээ орхисон байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

12. 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чандмань” хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Нямаагаас “Баянхонгор явах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 280,000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар таны данс руу шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

13. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, зурагтын хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах “Хоёр-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Р.Эрдэнэбилэгээс “бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг 260,000 төгрөг болгоод, буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

14. 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эх явах зам дагуу байрлах “Зуут” хүнсний дэлгүүрийн худалдагч Э.Пагамдуламаас “ажил явдал гарчихлаа, хөдөөнөөс гарахдаа бичиг баримтаа орхисон байна, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 250,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 250,000 төгрөгийг нь залилан авсан,

15. 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” ломбардны ажилтан Ц.Өлзий-Оршихоос “ажил явдал гарчихлаа, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 330,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 330,000 төгрөгийг авч 30,000 төгрөгийг нь буцаан өгч түүнээс 300,000 төгрөгийг залилан авсан,

16. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгонд байрлах “Буянт-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч Д.Урнаагаас “ буяны ажилтай явж байна, гандангаас зул болон бусад эд зүйлс авах гэсэн юм, бэлэн мөнгө хэрэг болоод байна, та надад бэлнээр 300,000 төгрөг гаргаад өгөөч, би таны мөнгийг буцаагаад мобайл банкаар шилжүүлчихье” гэж түүнд итгэл үнэмшил төрүүлэн 300,000 төгрөгийг нь залилан авсан,

17. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Баялаг-Ундраа” худалдааны төвийн 233 дугаарын лангууны худалдагч Ө.Мөнгөн-Эрдэнэд “би зайсангийн Пүүжээ гэдэг дэлгүүр ажиллуулдаг хүний хүүхэд байна, манай ээж танайхаас бараа авдаг” гэж итгэл үнэмшил төрүүлэн түүнээс биет 150,000 төгрөг, 52,000 төгрөгийн үнэ бүхий чихэр залилан авч, 202,000 төгрөгний хохирол учруулсан,  нийт 17 удаагийн давтан үйлдлээр бусдад 4,112,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтанзул [46], хохирогч Н.Ундрах [47] , хохирогч Б.Нямсүрэн [48], хохирогч Ж.Нямаа [49], хохирогч Ц.Өлзий-Орших [50], хохирогч Э.Пагамдулам [51], хохирогч Т.Хонгорзаяа [52], хохирогч М.Болортуяа [53], хохирогч С.Мөнхсувд  [54], хохирогч Н.Баярмаа  [55], хохирогч Ц.Мөнхжаргал [56], хохирогч Д.Байгалмаа  [57], хохирогч П.Оюунцэнд  [58], хохирогч Р.Эрдэнэбилэг [59], хохирогч Г.Баярмаа  [60], хохирогч Д.Урнаа   [61], хохирогч О.Мөнгөн-Эрдэнэ[62] нарын гаргасан мэдүүлгүүд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогч нарын мэдүүлгүүд, П.Болормаагийн удаа дараа сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгүүд [63] , П.Болормаагийн яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [64], яллагдагчаар дахин 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг, [65] , Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд, гэрэл зургууд [66], Эд зүйлийн үнэлгээ [67] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Болормаа гэм буруугийн талаар маргаагүй болно.  

Шүүгдэгч П.Болормаа нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ “...ажил явдал гарчихлаа, буяны ажилтай явж байна, аав, ээж нас барчихлаа, уурхайд хүн дарагдчихлаа, догшин газрыг аргадах гэсэн юм, гандан орох гэсэн юм, яаралтай хөдөө явах гэсэн юм банкны картаа орхиод гарсан, бэлэн мөнгөний хэрэг байна, мобайл банкиар шилжүүлж өгье, мөнгийг чинь өсгөж өгье гэх зэргээр худал хэлж, хохирогч нарын банкинд эзэмшдэг дансны дугаарыг нь асууж, тэдний данс руу мөнгө шилжүүлж байгаа мэт дүр эсгэн, хуурч, мөнгө шилжсэн гэсэн мессэжийг өөрөө хуурамчаар гар утсан дээрээ бичиж хохирогч нарт үзүүлэх замаар тэдний  итгэл үнэмшилийг төрүүлж, хохирогч нарын мөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан, мөн амралтын газарт очиж үйлчлүүлэхдээ үйлчилгээний хөлсийг нь төлдөггүй, Улаанбаатар хотод очиж байгаад шилжүүлье, дансаа өгчих гэх зэргээр,  худалдааны төв дотроос бараа бүтээгдэхүүн авч, мөнгийг нь шилжүүлье гэх зэргээр хуурч бусдын эд хөрөнгийг буцааж өгөх санаа зорилгогүйгээр хувьдаа авч, залилан, өөрийн хувийн хэрэгцээгээ бусдын эд хөрөнгөөр хангаж, шууд санаатай, шунахайн сэдэлтээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Нөгөө талаас хохирогч нарын амар, хялбар аргаар ашиг орлого олох гэсэн шунахай зорилго нь тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн П.Болормаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч П.Болормааг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын тухай.

Шүүгдэгч П.Болормаа нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийн улмаас бусдад нийт 4,112,000 төгрөгийн хохирол учруулсан байх ба үүнээс хохирогч Н.Ундрахад 230,000 төгрөг [68], Б.Нямсүрэнд 200,000 төгрөг [69], М.Болортуяад 100,000 төгрөг [70], С.Мөнхсувдад 250,000 төгрөг [71], Д.Байгалмаад 200,000 төгрөг [72] буюу нийт 980,000 төгрөгийг төлсөн байна. Иймд шүүгдэгч П.Болормаагаас 3,132,000 төгрөгийг гаргуулж:

-хохирогч Б.Алтанзулд 250,000 төгрөг,

-хохирогч Ж.Нямаад 250,000 төгрөг,

-хохирогч Ц.Өлзий-Оршихид 300,000 төгрөг,

-хохирогч М.Болортуяад 150,000 төгрөг,

-хохирогч С.Мөнхсувдад 10,000 төгрөг,

-хохирогч Н.Баярмаад 210,000 төгрөг,

-хохирогч Ц.Мөнхжаргалд 250,000 төгрөг,

-хохирогч Э.Пагамдуламд 250,000 төгрөг,

-хохирогч Т.Хонгорзаяад 260,000 төгрөг,

-хохирогч П.Оюунцэндэд 200,000 төгрөг,

-хохирогч Р.Эрдэнэбилэгт 250,000 төгрөг,

-хохирогч Г.Баярмаад 250,000 төгрөг,

-хохирогч Д.Урнаад 300,000 төгрөг,

-хохирогч Ө.Мөнгөн-Эрдэнэд 202,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох үндэстэй байна.

 

Гурав.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар.

Шүүгдэгч П.Болормаа нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар[73] зэргээр 2015 оны 2 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын хооронд үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ял шийтгэгдэж, тус хорих ялыг шүүх 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс мөрдөж байгаа “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж,

-мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т хорих ялыг нь тэнссэн  хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж,

-10 дугаар зүйлийн 10.5-д энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй ...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч П.Болормаад дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнссэн хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т хамаарч байх буюу түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг  хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иймээс шүүдэгч П.Болормааг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бий болсон, мөн тус хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болсон байна.

 

Хэрэгт яаралтай тусламжийн тасгийн эмчийн анхны үзлэгийн баримт, жирэмсэн эмэгтэйн хяналтын дэвтрийн хуулбар авагдсан байх ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1849 дугаартай дүгнэлтээр “П.Болормаа нь 15-16 долоо хоногтой жирэмсэн ...” тухай акт дүгнэлтийг гаргасан [74] байна.

Шүүхээс шүүгдэгч П.Болормаад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 5 хохирогчийн төлбөрийг төлсөн,  жирэмсэн зэрэг байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Отгонбаяраас шүүгдэгч П.Болормаад шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийг хэрэглэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд “анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй..” -д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба тус заалт нь шийтгэх тогтоол биелүүлэхийг заавал хойшлуулах тухай агуулга бүхий заалт бус юм.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч П.Болормаа нь 2015 онд 7 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч засрал хүмүүжил олоогүй, өөртөө дүгнэлт хийгээгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийт 17 хохирогчид хохирол учирсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор хохирлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэж, өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн аваагүй болно.

Шүүгдэгч П.Болормаад ногдох эд хөрөнгө хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул түүнд нэмэгдэл хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн иргэний бичиг баримтгүй зэргийг дурдаж, П.Болормаагийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 28, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 11 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар тал.

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал.

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал.

[8] 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал.

[9] 2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[10] 2 дугаар хавтаст хэргийн 125 дугаар тал.

[11] 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал.

[12] 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал.

[13] 3 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал.

[14] 3 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[15] 3 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[16] 3 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[17] 3 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар тал.

[18] 3 дугаар хавтаст хэргийн 154-155 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 51, 68-69 дүгээр тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 133 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 164 дүгээр тал.

[22] 1 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар тал.

[23] 2 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар тал.

[24] 2 дугаар хавтаст хэргийн 41 дүгээр тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар тал.

[26] 2 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр тал.

[27] 2 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр тал.

[28] 3 дугаар хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[29] 3 дугаар хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.

[30] 3 дугаар хавтаст хэргийн 76-77 дугаар тал.

[31] 3 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар тал.

[32] 3 дугаар хавтаст хэргийн 137-138 дугаар тал.

[33] 3 дугаар хавтаст хэргийн 174-175 дугаар тал.

[34] 3 дугаар хавтаст хэргийн 190-192 дугаар тал.

[35] 3 дугаар хавтаст хэргийн 197 дугаар тал.

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 1, 86, 117, 154, 207, дугаар тал. 2 дугаар хавтаст хэргийн 31, 55, 120, 151, 199 дүгээр тал. 3 дугаар хавтаст хэргийн 25, 61, 63, 111

[37] 1 дүгээр хавтаст хэргийн 116, 153,  206, 231 дүгээр тал. 2 дугаар хавтаст хэргийн 30, 54, 119, 150, 198, 245 дугаар тал. 3 дугаар хавтаст хэргийн 24, 50, 60, 62, 110, 153,

[38] 3 дугаар хавтаст хэргийн 176-180, 181-187 дугаар тал.

[39] 1 дүгээр хавтаст хэргийн 123, 3 дугаар хавтаст хэргийн 128,

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 20, 148 дугаар тал. 2 дугаар хавтаст хэргийн 132, 162, 211 дүгээр тал. 3 дугаар хавтаст хэргийн 83, 99, 144,

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 22, 144, 165, 218 дугаар тал. 2 дугаар хавтаст хэргийн 7, 42, 69, 160, 209 дүгээр тал. 3 дугаар хавтаст хэргийн 82, 98, 129

[42] 3 дугаар хавтаст хэргийн 198-212 дугаар тал.

[43] 3 дугаар хавтаст хэргийн 213-215 дугаар тал.

[44] 3 дугаар хавтаст хэргийн 217-219 дүгээр тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дугаар тал. 2 дугаар хавтаст хэргийн 86-89, 247-250 дугаар тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 16 дугаар тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугаар тал.

[49] 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар тал.

[50] 1 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал.

[51] 1 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр тал.

[52] 1 дүгээр хавтаст хэргийн 242-243 дугаар тал.

[53] 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар тал.

[54] 2 дугаар хавтаст хэргийн 62-63 дугаар тал.

[55] 2 дугаар хавтаст хэргийн 125 дугаар тал.

[56] 2 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал.

[58] 3 дугаар хавтаст хэргийн 16 дугаар тал.

[59] 3 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр тал.

[60] 3 дугаар хавтаст хэргийн 71-72 дугаар тал.

[61] 3 дугаар хавтаст хэргийн 91-92 дугаар тал.

[62] 3 дугаар хавтаст хэргийн 125-127 дугаар тал.

[63] 1 дүгээр хавтаст хэргийн 51, 68-69, 111, 133, 164, 217 дугаар тал. 2 дугаар хавтаст хэргийн 14-15, 41, 67-68, 129, 219 дүгээр тал. 3 дугаар хавтаст хэргийн 20-21, 43-44, 76-77, 96-97, 137-138, 174-175 дугаар тал.

[64] 3 дугаар хавтаст хэргийн 190-192 дугаар тал.

[65] 3 дугаар хавтаст хэргийн 197 дугаар тал.

[66] 3 дугаар хавтаст хэргийн 176-180, 181-187 дугаар тал.

[67] 1 дүгээр хавтаст хэргийн 123, 153, дугаар тал. 3 дугаар хавтаст хэргийн 128,

[68] 1 дүгээр хавтаст  хэргийн 111 дүгээр тал.

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дугар тал.

[70] 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар  тал.

[71] 2 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар  тал. 3 дугаар хавтаст  хэргийн 221 дүгээр тал.  

[72] 2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал.

[73] 1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дугаар тал. 2 дугаар хавтаст хэргийн 86-89, 247-250 дугаар тал.

[74] 3 дугаар хавтаст хэргийн 158-159, 213-215 дүгээр тал.