Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/04905

 

 

 

 

 

 

 

 

 

   2016 оны 08 сарын 18 өдөр

              Дугаар 102/ШШ2016/04905

                          Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 67б байрны 13 тоотод оршин суух, Элстэй овогтой Пүрэвийн Дэлгэрмөрөн /РД:ЧГ82013011/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Алтай хотхоны 27 байрны 135 тоотод оршин суух, Элжгэн овогтой Төмөрбаатарын Очирчуулган /РД:ОЕ75092616/-д холбогдох, Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулж, 38,680,186 төгрөг гаргуулах,

Олох байсан орлого 45,000,000 төгрөг гаргуулах тухай Т.Очирчуулганы сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагч Т.Очирчуулганы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь хариуцагч Т.Очирчуулгантай 2014 оны 04 сарын 08 ны өдөр Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хийж түүний эзэмшлийн “Цаст Богдын Оргил” ХХК-ийн бүх эрх болон тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны зам гудамж, “Парарома” зочид буудлын 2 дугаар давхарт байрлах байрны дотоод тохижилт, бүх тоног төхөөрөмжийн төлбөрт өөрийн эхнэр Т.Лхагважрагалаар дамжуулан 2014 оны 1 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 03-нд 500,000 төгрөг, 2014 оны 02 сарын 18-нд 1,500,000 төгрөг, 2014 оны 03 сарын 15-нд 16,000,000 төгрөг нийт 23,500,000 төгрөг өгсөн юм. Ингээд тус бараанд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж 2014 оны 04 сараас үйл ажиллагаа эхэлтэл надад шилжүүлэн өгсөн гэх тус барааны сандал ширээ, тоног төхөөрөмж зэрэг бүх эд зүйлс нь хариуцагч Т.Очирчуулганы өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь мэдэгдэж уг эд зүйлсийн эзэмшигч нар эд зүйлсээ авч эхэлснээр би цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах аргагүйд хүрсэн тул Т.Очирчуулганд хандаж компаниа буцааж аваад авсан мөнгөө буцааж авахыг шаардахад тэрээр байраа зараад мөнгөтэй болохоороо удахгүй өгье гэсэн тул 2014 оны 07 сараас би тус бааранд үйл ажиллагаа явуулахаа больсон юм. Гэвч Т.Очирчуулган нь өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан өгөхгүй байгаа ба одоо өөрөө тус байрныхаа үйл ажиллагааг явуулсаар байгаа бөгөөд харин надад зөвхөн “Цаст Богдын Оргил” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг л байгаа. Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дахь хэсэгт Бэлэглэлийн гэрээг байгуулахдаа хүлээн авагчид тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан заалтыг зөрчиж хийсэн энэхүү “Бэлэглэлийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,  56.1.2,   56.1.3,   56.1.8,  дахь хэсэгт заасны дагуу Хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул  2014 оны 04 сарын 08-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, гэрээний дагуу өгсөн 23,500,000 төгрөгийг хариуцагч Т.Очирчуулганаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна Мөн манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тухайн байрны засвар үйлчилгээнд зориулсан мөнгө болох 15,180,186  нэмэгдүүлж байгаа ба ингээд нийт 38,680,186 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь ямар шалтгаанаас үүссэн гэхээр хариуцагч Т.Очирчуулган анх хэлэлцэж тохирсон гэрээгээ зөрчсөн. Тухайн баарны үйл ажиллагааны олох ёстой орлого нь тайчих үзүүлбэр байсан.  Нийслэлийн засаг даргын баарны үйл ажиллагаа эрхлэгчид зориулсан тайчих үзүүлбэрийн тусгай зөвшөөрлийг хариуцагч Т.Очирчуулган нь гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Хариуцагч талын  23,500,000 төгрөгийг тухайн компанийн тусгай зөвшөөрлийг авахад худалдсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь тусгай зөвшөөрөл нь аж ахиу эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5,3 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг худалдах бэлэглэх барьцаалах зэргээр шилжүүлж үл болон гэсэн заалтыг зөрчсөн. Тийм учраас хариуцагч талын нэхэмжилж байгаа 42,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл дээр дурдаж байгаа 2 залууг 5,000,000 төгрөгөөр 3 сарын төлбөр нь 15,000,000 төгрөгөөр түрээсэлсэн гэж хэлж байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримттай зүйл биш байдаг. Мөн н.Чимгээ гэдэг хүнд 5,000,000 төгрөгөөр түрээслүүлэн ажиллуулсан гэж хэлж байна. н.Чимгээ гэдэг нь тухайн 5,000,000 төгрөгөөр түрээсэлсэн зүйл бол биш гэж гэрч н.Лхавгжаргал мэдүүлэг дээр хэлсэн байдаг. Тийм учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр тал анх харилцан тохиролцож 2014 оны 2 дугаар сараас эхэлж тус баарыг худалдаж авахаар тохиролцон гэрээ байгуулсан байдаг. Тухайн байранд үйл ажиллагаа явуулахын тулд засвар үйлчилгээ хийсэн. Хэдийгээр тус гэрээн дээр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан боловч үнэн хэрэг дээр тус баарыг 2014 оны 02 дугаар сараас эхэлж авсан. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж тус компани эрх шилжүүлэн авах, ширээ сандал, хөгжим зэргийг нийт 7,600,000 төгрөгийн үнэтэй зүйлийг эрх шилжүүлэн авагч буюу худалдан авагчид шилжүүлэн өгсөн. Хэдийгээр тус гэрээ нь бэлэглэлийн гэрээ гэсэн нэртэй байгаа боловч хариу төлбөртэй хийгдсэн. Ингээд нэхэмжлэгч тал тус бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгож өгнө үү гэсэн байгаа боловч тус гэрээ нь хариу төлбөртэй гэрээ байсан. Үүнийг нэхэмжлэгч тал сайн мэдэж байдаг. Ингээд тухайн төлбөрийг хариуцагч талаас хэсэгчлэн төлсөн ба 2, 3, 4 дүгээр сарын 23-ны өдөр 16 сая төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Үнэн хэрэгтээ дээр худалдах худалдан авах гэрээний үнэ нь 23,000,000 төгрөг биш 30,000,000 төгрөг байсан.  Ингээд энэ 30,000,000 төгрөг нь 23,000,000 төгрөгийг төлсөн ба 6 сая төгрөгийг  төлөөгүй байдаг. Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь тус Панарома зочид буудлыг 23,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлнө гэсэн байдаг. Харин нэхэмжлэгч тал тухайн хэлцлийг хийхдээ 30,000,000 төгрөгөөр хийсэн боловч 23,500,000 төгрөгийг нэхэмжилсэн болохоор манайх энэ баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Тийм учраас энэ гэрээ хэдийгээр бэлэглэлийн гэрээ  боловч үнэн хэрэгтээ өөр гэрээг халхавчилж, хууран мэхэлж хийсэн хэлцэл учраас тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй байна. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр тухайн төлбөрийг хэсэгчлэн төлсөн байдаг. Тийм учраас энэ гэрээ нь бэлэглэлийн гэрээ байсан боловч худалдах худалдан авах гэрээ байсан ба нэхэмжлэгч тал үлдэгдэл мөнгийг төлнө гэсэн болохоор энэ нь худалдах худалдан авах гэрээ байсан.  Ингээд тухайн гэрээг нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлт зааснаар бэлэлэлгилийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй зүйл. Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ нэхэмжлэгч тал тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол худалдах худалдан авах гэрээгээр энэ асуудлыг зохицуулдаг. Тэгэхээр иргэний хуулийн 205 дугаар зүйлд тусгайлан заасан байдаг. Тийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь маш ойлгомжгүй байгаа болохоор манайх 23,500,000 төгрөгийг  буцаан гаргуулахыг  хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цаст богдын оргил” ХХК нь байнгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллага. Панарома ХХК-ийн 2 дугаар давхрыг түрээсэлж үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Ингээд н.Лавахгажаргал, П.Дэлгэрмөрөн нар нь энэ байгууллагыг ашигтай ажиллаж байгааг судалж үзээд 2014 оны 04 дүгээр сард “Цаст богдын оргил” ХХК-ийг байнгын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй гэдгийг өөрсдөө мэдээд худалдаж авсан байдаг. Тусгай зөвшөөрөлтэй тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг байсан компанийг судалж үзээд байнгын үйл ажиллагаа явуулахад ашигтай гэж үзээд 2 дугаар сард худалдаж авсан байдаг. Эрх шилжүүлэх албан ёсны гэрээ нь хэдийгээр бэлэглэлийн гэрээ гэж бичигдсэн байгаа боловч худалдах худалдан авах гэрээг талууд 2014 оны 04 дүгээр сард хийж шилжүүлэн өгсөн. Тухайн компанийг үйл ажиллагааг хүлээж авснаас хойш 7 сар хүртэл өөрсдөө үйл ажиллагаа явуулж тодорхой ашиг олсон. 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 2 залууд сарын 5,000,000 төгрөгөөр түрээсэлж 3 сарын төлбөр болох 15,000,000 төгрөгийг бөөндөн нь авсан. Ажиллаж байгаад 10 дугаар сараас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өөрийн танил н.Чимгээд өгөөд мөн 5,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн байсан. Тэгээд 4 дүгээр сараас 7 дугаар сар хүртэл өөрсдөө үйл ажиллагаа явуулж орлого олсон байдаг. 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл сар бүрийн 5,000,000 төгрөг буюу нийт 15,000,000 төгрөгийг бэлнээр урьдчилж түрээслүүлсэн. н.Чимгээ болох өөрийн найздаа 10 дугаар сараас 12 сар хүртэл түрээслүүлээд ийм хэмжээний ашиг бол олсон байдаг. Гэтэл тухайн байрыг түрээсэлж байсан н.Чимгээ нь 12 сарын дунд үеэс түрээсэлж байсан Панарома ХХК-нд түрээсийн төлбөрийг төлөөгүй явсан байдаг. Тийм учраас ийм үйл ажиллагаа эрхэлж олох ёстой байсан орлогыг дундаа авч ашигласан байна. Олж байсан орлогын баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Нийтдээ 11 дүгээр сараас 12 дугаар сарын орлого 5,000,000 төгрөг болж байдаг. Үүнээс бусад зардал ашиг нь 5,000,000 төгрөг болж байгаа болохоор нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн, н.Ллавхагжаргал нар нь 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд ийм орлого олсон байдаг. Хэрвээ нэхэмжлэгч тал ажиллуулаагүй бол хариуцагч Т.Очирчуулган нь тухайн ашгийг олох байсан. Тийм болохоор манайх нэхэмжлэгч талын олох байсан ашиг болох 9 сарын мөнгө нийт 45,000,000 төгрөгийг иргэний хуулийн 205.1-т зааснаар нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгөөс нэхэмжилж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь хариуцагч Т.Очирчуулганд холбогдуулж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 38,680,186 төгрөг гаргуулах, хариуцагч Т.Очирчуулган нь П.Дэлгэрмөрөнд холбогдуулж олох байсан орлого 45,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэлийн гэрээг байгуулахдаа хүлээн авагчид тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэснийг зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул гэрээний дагуу хариуцагч Т.Очирчуулганаас 23,500,000 төгрөг, баарны засвар, тохижилтод зарцуулсан зардал 15,180,186 төгрөг нийт 38,680,186 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Зохигч 2014 оны 04 сарын 08-ны өдөр 03 дугаартай Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Т.Очирчуулган нь “Цаст Богдын Оргил” ХХК-ийн эрх, 100 хувийн хувьцаа болон баарны тоног төхөөрөмжийг П.Дэлгэрмөрөнд шилжүүлсэн байна. /хх-ийн 8-13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу хэлцлээр шилжүүлсэн 23,500,000 төгрөг, бусад зардал 15,180,186 төгрөг нийт 38,680,186 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

Гэвч талууд гэрээ байгуулахдаа бэлэглэлийн гэрээ гэж байгуулсан боловч нэхэмжлэгч нь “Цаст Богдын Оргил” ХХК-ийн бүх эрх болон тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан баарны дотоод тохижилт, бүх тоног төхөөрөмжийн төлбөрт өөрийн эхнэр Т.Лхагважрагалаар дамжуулан 2014 оны 1 сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 03-нд 5,000,000 төгрөг, 2014 оны 02 сарын 18-нд 1,500,000 төгрөг, 2014 оны 03 сарын 15-нд 16,000,000 төгрөг нийт 23,500,000 төгрөг өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...гэрээ хэдийгээр бэлэглэлийн гэрээ гэж хийгдсэн боловч 2014 оны 02 сараас эхлэн компаний бүх эрх, 100 хувьцааг, баарны тоног төхөөрөмжийг худалдах худалдан авахаар тохиролцож, төлбөрт нь 23,500,000 төгрөг төлсөн” гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд талуудын хооронд хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан боловч бодит байдалд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

  

Хавтаст хэрэгт П.Дэлгэрмөрөн, Т.Лхагважаргал нарын 2014 оны 02 сарын 03-ний өдөр мөнгө хүлээлцсэн баримтад 5,000,000 төгрөгийг “баарны тохижилт, тоног төхөөрөмжийн урьдчилгаа” гэж, 2014 оны 03 сарын 15-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтад 16,000,000 төгрөгийг “компанийн эрх шилжүүлэх гэрээний урьдчилгаа” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг төлбөрийг эхнэр Т.Лхагважаргалаар шилжүүлсэн гэж тайлбарлажээ. /хх-ийн 6, 7 дугаар тал/

 

Зохигч “Цаст Богдын Оргил” ХХК-ийн эрх болон баарны тоног төхөөрөмжийг худалдах худалдан авахаар тохиролцож нийт 23,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн тухайд маргаагүй байна.

 

Ингэснээр гэрээний талууд дээрх бэлэглэлийн гэрээг байгуулахдаа худалдах худалдан авах гэрээний агуулгыг халхавчлах зорилготой хийсэн бөгөөд энэ хэлцэл нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь хэлбэрийн хувьд бэлэглэлээр, агуулгын хувьд худалдах-худалдан авах гэрээгээр шилжсэн тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээр худалдах худалдан авах гэрээний харилцааг хүчингүй болгох үндэслэлийг бий болгохгүй.

 

Түүнчлэн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээний дагуу шилжүүлсэн 23,500,000 төгрөг, баарны засвар, тохижилтод зарцуулсан зардал 15,180,186 төгрөг нийт 38,680,186 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй.

 

Нөгөө талаар худалдах худалдан авах гэрээний харилцаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь хэрэгт заасан хүчин төгөлдөр бус байх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Т.Дэлгэрмөрөн нь П.Очирчуулгантай хийсэн худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах шаардлага гаргасантай холбогдуулан “Цаст Богдын Оргил” ХХК-ийн хувьцаа болон баарны тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид шилжүүлснээр нэг сард олох байсан орлого 5,000,000 төгрөгөөр тооцож, 2014 оны 04 сарын 08-ны өдрөөс 2015 оны 01 сарын 07-ны өдөр хүртэл хугацааны орлого 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үндэслэл тогтоогдоогүй тул олох байсан орлого 45,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56,1.8, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т.Очирчуулганд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 38,680,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэл, П.Дэлгэрмөрөнгөөс олох байсан орлого 45,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Очирчуулганы сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511,000 төгрөгөөс 351,351 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,000 төгрөгөөс 382950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 159,649 төгрөгийг нэхэмжлэгчид, 50 төгрөгийг хариуцагчид улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтсээс 2602002965 тоот данс/-өөс тус тус гаргуулж буцаан олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР