Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 777

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Гантулгабат, шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.З холбогдох эрүүгийн 1806044781185 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

   Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Яллагдагч Ч.З нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн орчим иргэнЛ.Нжолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашины салхины шилийг чулуу шидэж хагалан, их гэрлийг нь өшиглөж гэмтээн 460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.З мэдүүлэхдээ: “...” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Н н хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 9-10, 15-16/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.С н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.М гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Э н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Т гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 26-28/, Ч.З гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 34-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатаас Ч.З нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн орчим иргэн Л.Н н жолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашины салхины шилийг чулуу шидэж хагалан, их гэрлийг нь өшиглөж гэмтээн 460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.З г 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Н н жолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашины салхины шил, их гэрлийг нь өшиглөж гэмтээн 460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Н хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 10/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.С "...." гэх мэдүүлэг /хх-н 14/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Г.М өгсөн: "...” гэх мэдүүлэг /хх-н 20/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Ж.Э өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 22/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Э.Т "...." гэх мэдүүлэг /хх-н 24/,

“Ашид Билгүүн" ХХК-ийн автомашин, техникийн эвдрэл, хохирлыг тогтоосон 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 727 дугаартай үнэлгээний тайлан /хх-н 26/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ 450 нэгж, дээд хэмжээ 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар тухайн гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.З нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэнЛ.Нжолоодон явсан 78-58 УНХ улсын дугаартай Тоёота приус-11 маркийн автомашины салхины шил болон их гэрлийг нь өшиглөж гэмтээн 460.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тотлогдон тогтоогдож байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н 460.000 төгрөгийн хохирол учирсан автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-н 26/ байх боловч хохирогч шүүхэд гаргасан хүсэлтдээ хохирол 400.000 төгрөгийг нэхэмжилж /хх-н 141/ байх тул шүүгдэгч Ч.Згаас 400.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Хүрлүүд овогт Ч. З  бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.З эрүүгийн 1806044781185 дугаартай хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.З  400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуаран 2-41 тоотод оршин суух Н овогт Л.Н т олгосугай. 

            4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Ч.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.   

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.