Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01911

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК, ******* ХХК,

******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04587 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК, ******* ХХК, ******* нарын нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* нарт холбогдох,

 

******* ХХК, ******* ХХК нарын ******* ХХК-аас 326,6,225 төгрөг гаргуулах, ******* ХХК-ийн ******* ХХК-аас 580,144,7 төгрөг гаргуулах, *******ын ******* ХХК болон ******* нараас 53,207,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай үндсэн,

******* ХХК-ийн ******* ХХК-аас 461,886,414 төгрөг гаргуулах, ******* ХХК-аас 3,608,883,174 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч , хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...ын хүү болох нь тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******д орон сууцны барилгын ажлыг хамтран барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөх, муу зээлийн харилцааг дуусгавар болгох талаар санал тавьж, уг саналыг талууд харилцан хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч нь хотхоны барилгын ажлын эхлүүлэх болсон. Барилгын ажлыг эхлүүлэхэд бидэнд санхүүжилт шаардлагатай байсан тул ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн нэг болох *******д барилга барихад санхүүжилт хэрэгтэй байна ажилд туслаад хамтран барилга барих боломж байгаа эсэх талаар тодруулахад ******* болно, гол асуудал төмөр байдаг, тэрийг чи бүтээж чадвал бусад нь гайгүй байдаг гэсэн хариу өгснөөр бид хамтран ажиллах нөхцөл бүрдсэн. Ингэснээр ******* ХХК нь ийн ажилчдын 53 айлын орон сууцны гүйцэтгэгчээр ажиллах болсон. Улмаар дээрх тохиролцооны дагуу ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын зүгээс ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр /2017 дугаар Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан нийт 304.38 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг итгэмжлэлээр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *******д олгосон байдаг. Бид харилцан тохиролцсоны дагуу барилгын ажлыг эхлүүлсний дараа *******гийн зүгээс банктай зээлийн харилцаа үүсгэсэн байсан бөгөөд нийт 218,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар мэдэгдэж энэ зээлээ төлүүлэн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, 6 иргэнтэй шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөрийн асуудал үүсгэсэн байгаа нийт 51,000,000 төгрөг байгаа үүнийг төлүүлэх талаар санал гаргасан. Тухайн үед *******гийн зээл муудаж шүүхэд хандсан байсан. Бидний зүгээс *******гийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрч 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр банкны тусгай активын газрын тоот дансанд 218,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн өмнөөс төлж, тэдний бусдын өмнө хүлээсэн өр төлбөрийг барагдуулан зээлийг бүрэн хаасан. Үүний дараа ******* ХХК нь манай банк бус санхүүгийн байгууллагатай дээрх авсан зээлийг нь хаасан дүнгээр Зээлийн гэрээ байгуулан зээл болон зээлийн хүүг бодох график гарган төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл 218,000,000 төгрөг болон түүнд ногдох 2017 оны 04 дүгээр сараас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 44,017,981 төгрөг буюу нийт 262,017,981 төгрөг төлөөгүй. Дээрх банктай холбоотой зээлийг төлөх явцад ******* ХХК дээрх 6 иргэнээс шүүхийн шийдвэрийн дагуу маргаан үүсгэсэн байсан бөгөөд ******* нь тухайн үед энэ асуудлыг шийдвэрлээд өг, би 7 хоногийн дотор мөнгийг буцаан төлнө, 51,000,000 орчим төгрөг хэрэгтэй байна гэсэн санал тавьсан. ******* ХХК болон ******* нар нь барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул түүнд итгэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн банкны тоот данснаас 51,000,000 төгрөгийг бэлнээр авч *******д хүлээлгэн өгч бусдад төлөх өр төлбөрийг нь бүрэн барагдуулсан. Уг төлбөрийг төлөхдөө ******* нь ХЗХ-ноос зээл авч төлсөн байдаг. ийн ажилчдын 53 айлын орон сууцны барилгыг нэхэмжлэгчийн зүгээс түргэн шуурхай барьж ашиглалтад оруулахын тулд *******гийн тавьсан саналын дагуу ******* ХХК-ийн зүгээс ХХК-тай зээлээр төмөр худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулан нийт 330.4 тонн төмөр авахаар болж, төмөр хүлээн авах эрхийг тухайн үед барилгын гүйцэтгэгчээр ажиллаж байсан ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч *******д олгосон байдаг. *******гийн итгэмжлэлийн дагуу ******* ХХК нь ХХК-аас нийт 6 удаагийн падаанаар нийт 505,019,960 төгрөгийн барилгын арматур төмөр хүлээн авсан байх боловч уг төмрийг манай компанийн барьж байсан барилгад огт оруулалгүйгээр шууд ХХК-д худалдан борлуулан ашиг олж байсан бөгөөд одоогоор манай компанид ******* ХХК-ийн төлөх төмрийн үлдэгдэл төлбөр нь алдангийн хамт 405,144,7 төгрөг болсон байна. Уг төмрийн тооцоог ХХК-ийн зүгээс ******* ХХК-иас нэхэмжилсэн иргэний хэрэг маргаан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Иймд, нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарын нэхэмжлэлтэй ******* ХХК-аас 262,017,981 төгрөг, ******* ХХК-ийн, ******* ХХК нараас 580,144,7 төгрөг, *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК болон ******* нараас 53,207,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагч тал өөрийн татгалзлаа сөрөг нэхэмжлэл гаргах замаар нотолж нэхэмжлэлийг няцаах болно. ******* ХХК болон ******* ХХК-ийн барилгын ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд маргахгүй. 2017 оны 0 сарын 08-ны өдөр барилгын шав тавьсан. Санхүүжилт байхгүй тул *******аас ХХК-иас арматур авч түүнийг худалдан борлуулж, олсон орлогоос барилгын ажлыг гүйцэтгэж болох юм байна гэсний дагуу ХХК-иас арматур авч худалдан борлуулсан. Санхүүжилт ингээд ч хүрэхгүй байсан тул банкнаас дахин зээл авахаар болсон. Гэтэл ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө нь банкны 218,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд бариулсан байсан тул уг зээлийг төлөх шаардлага бий болсон. Ингээд хэлцэл хийж, ******* ХХК-ийн банкны зээлийг чөлөөлж, банктай 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Мөн өдрөө зээлийн барьцааны гэрээг байгуулж, ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалсан. Энэ гэрээний үүрэг зөрчигдсөн тул банк ******* ХХК-ийн зээлийн төлбөрийг ******* ХХК-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан. Бид хүү тохироогүй тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй. Харин 218,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн барьцаа хөрөнгийг банкны зээлийн барьцаанаас чөлөөлсөн тохиолдолд төлж болно. Уг зээлийг ******* ХХК авч ашиглаагүй. ******* ХХК нь 3 иргэн, компанид нийт 21,1,048 төгрөгийн өртэй байсныг иргэн *******аас авч төлсөн. Иймд, *******ын шаардлагаас 21,1,048 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө. Гэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3-т зааснаар банкны барьцаанаас хөрөнгийг чөлөөлж өгөөгүй тохиолдолд бид татгалзах эрхтэй. Энд хамаарах нэхэмжлэлээс бусад хэсгийг зөвшөөрөхгүй. ******* ХХК-иас арматурын үнийг хохиролд тооцон шаардаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь ******* ХХК-тай байгуулсан 2017 оны 0 сарын 08-ны өдрийн 1A/2017 дугаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээний дагуу 5 давхар барилга угсралтын ажил хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг захиалагч ******* ХХК хүлээн авсан атлаа уг барилгад ашигласан арматурыг хохирол гэж нэхэмжилж байгаатай холбоотой юм. ******* ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь тус компанийн хүлээн авсан дуусаагүй барилгад буюу барилга угсралтын ажилд орсон байхад арматур төмрийн 405,144,7 төгрөгийн хохирол гаргуулах хэмээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь ******* ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Манай компани ******* ХХК-ийн нийлүүлсэн арматурыг өөр хөдлөх эд хөрөнгөтэй нийлүүлэх холих замаар барилга угсралтын ажлын үр дүн барилга буюу салгаж үл болох барилгын бүрэлдэхүүн хэсэг болгон захиалагч ******* ХХК-ийн эзэмшилд үлдээсэн. ******* ХХК нь барилга угсралтын ажлын хөлсөө нэхэмжлэх нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд харилцан тооцогдох шаардлага болохоор байна. Өөрөөр хэлбэл, хэрэв ******* ХХК-ийн арматур төмрийн 405,144,7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх тохиолдолд ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох барилга угсралтын ажлын хөлсөнд ******* ХХК-ийн нэхэмжилж буй арматур нь материалын зардлаар шингэсэн байгаа учраас харилцан тооцогдох шаардлага мөн гэж үзэж байна. 

...*******ын зүгээс иргэн *******гийн өмнөөс өр төлбөр төлсөн ямар ч үйл баримт байхгүй. Харин ******* ХХК-ийн өмнөөс 21,1,048 төгрөг төлсөн нь үнэн. Харин *******гийн өмнөөс нэг ч төгрөг төлөөгүй тул *******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ХХК болон ******* ХХК-иуд нь 2017 оны 0 сарын 08-ны өдөр 1А/2017 дугаар Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, гудамжны а, б тоот хаяг бүхий 0,1328 га газар дээр 17.6мх13.6м хэмжээтэй, зоорийн давхраас дээш 9 давхар 53 айлын төмөр бетон каркасан цутгамал хийцтэй орон сууцны барилгыг барьж, улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч ******* ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1,800,000,000 төгрөгийн санхүүжилтийг ажлын гүйцэтгэлийн үе шатаар гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. Уг гэрээг ажил эхэлсний дараа нөхөж байгуулсан бөгөөд ******* ХХК нь барилгын ажлыг 2017 оны 4 дүгээр сард эхлүүлсэн байсан. ******* ХХК нь барилга баригдах газрын хөрш залгаа газар дээр байрлах гараашнуудын эзэмшигч этгээдүүдтэй хэлцэл хийж чөлөөлүүлэхээс эхлээд 5 давхар хүртэл барилгын каркас цутгалтын ажил гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд бараа материал, ажиллах хүч, техник, машин, тээвэр гэх мэт зардалд 817,571,414 төгрөг зарцуулсан. Захиалагч буюу ******* ХХК нь барилгын ажилд зарцуулах мөнгөгүй байсан тул захирал ******* нь өөрийн холбоо харилцааг ашиглан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ХХК-тай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж арматур зээлээр авч, авсан арматурынхаа нэг хэсгийг барилгад ашиглах, нөгөө хэсгийг ХХК-д худалдаж мөнгө босгохоор болсны дагуу ******* ХХК нь ХХК-иас авсан арматурын 225 тонныг барилгад зарцуулсан. Түүнчлэн барилгын ажлыг цааш санхүүжүүлэх зорилгоор ******* ХХК-ийн 139.5 м.кв талбайтай дугаартай Сарора зочид буудлын барилгыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК-ийн нэрээр банкны барьцаанд тавьж, 1 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэвч банкны зээл гарсны дараахан ******* ХХК нь ******* ХХК-ийн ажилчдыг барилгын талбайгаас гаргаж Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг дангаар цуцалсан. Улмаар ******* ХХК нь банкнаас авсан 1 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/02197 дугаар шийдвэрээр ******* ХХК нь өөрийн үл хөдлөх хөрөнгөөрөө нэхэмжлэгч ******* ХХК-ийн 1 тэрбум гаруй төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцах болоод байна. ******* ХХК нь дээр дурдсан 53 айлын орон сууцны барилгыг ******* ХХК-ийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл авч барьчхаад тус компанийн гаргасан зардал, ажлын хөлс, ашгийг төлөлгүйгээр ажлын үр дүнг хүчээр эзэмшилдээ аваад зогсохгүй тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны өрөнд үлдээх замаар ашиг хонжоо олсон. Харин ******* ХХК нь туслан гүйцэтгэгч, бараа материал нийлүүлэгч, түрээслүүлэгч нараас ихэвчлэн зээлээр бараа материал авч барилгын ажлыг гүйцэтгэсэн учраас тэдгээр өр төлбөрийг хариуцаж хохироод байгаа юм. ******* ХХК нь ******* ХХК-ийн 53 айлын орон сууцны барилгын зоорийн давхраас 5 давхар хүртэлх каркас цутгалтыг хийхдээ цалин нийт 109,889,600 төгрөг, бараа материалын зардалд нийт 682,596,814 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 17,285,000 төгрөг, тээврийн зардалд нийт 7,800,000 төгрөг буюу бүгд 817,571,414 төгрөг болж байна. Үүнээс ******* ХХК нь цалинд нийт 104,143,000 төгрөг, бараа материалын зардалд нийт 117,947,000 төгрөг, тээврийн хэрэгслийн түрээсэнд нийт 2,600,000 төгрөг, тээврийн зардалд нийт 1,800,000 төгрөг буюу нийт 226,490,000 төгрөг төлсөн, ХХК-иас 129,195,000 төгрөгийн 87 тонн арматур авсныг барилгад оруулсан тул манайхаас гарсан зардлаас бүгд 355,685,000 төгрөг хасагдаж, үлдэх 461,886,414 төгрөгийн зардал төлөгдөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд ******* ХХК-иас барилга угсралтын ажлыг гүйцэтгэх стандарт гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын зардал 817,571,414 төгрөгөөс төлөгдөөгүй хэсэг болох 461,886,414 төгрөгийг гаргуулна.

...Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.24-ний өдрийн 102/ШШ2022/00650 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 210/МА2022/0081 магадлалаар:

******* ХХК-иас зээл, зээлийн хүүнд 1,095,147,756 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,703,888 төгрөг нийт 1,100,851,4 төгрөгийг гаргуулан банканд олгох, уг төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс дээрх төлбөрийг гаргуулан банкинд олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул дээрх татгалзлаа сөрөг нэхэмжлэл болгон гаргаж байна.

Учир нь, ******* ХХК нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу банканд өр төлбөрөө барагдуулаагүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн ******* ХХК-ийн барилга, газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар хөрөнгийн үнэлгээний " ХХК-иар хөрөнгийн үнэлгээг гаргуулахад 5,0,063,059 төгрөгөөр үнэлсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулсан боловч дээрх хөрөнгө маань худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний 50 хувь буюу 2,508,031,529 төгрөгөөр тооцон төлбөр авагч банканд шилжүүлэн өгөхөөр болоод байна.

Үүний улмаас манай ******* ХХК нь өөрийн хөрөнгөөр ******* ХХК- ийн өмнөөс 1,100,851.4 төгрөгийг банканд төлөхийн зэрэгцээ 5,0,063,059 төгрөгийн зах зээлийн үнэ бүхий барилга, газраа 50% бууруулан төлбөр авагчид шилжүүлсний улмаас 2,508,031,529 төгрөгийн алдагдал хүлээх бодит нөхцөл байдал үүсээд байна.

Иймд, ******* ХХК нь дээр дурдсан үндэслэлээр буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд ******* ХХК-иас 3,608,883,174 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Жич: ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн нийт шаардлагын үнийн дүн нь 4,070,769,588 төгрөг болох бөгөөд үүний 461,886,414 төгрөгийг ******* ХХК-иас барилгын ажил гүйцэтгэхэд гаргасан зардалд, 3,608,883,174 төгрөгийг нь ******* ХХК-иас хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нэхэмжилж байгааг тодруулж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

...Хавтаст хэрэгт ******* ХХК-аас нотлох баримтаар Ажил хүлээлцэх акт гэсэн нэг талын баримтыг гаргаж өгсөн бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар барилгын зураг төслийн дагуу 9 давхар барилгын 4 давхрын каркас, цутгалтын ажлыг дуустал хийснээр барилгын ажлыг хүлээлцсэн талаар, мөн ажил хүлээлцэх өдрийн байдлаар талбай дээр 55,454,0 төгрөгийн бараа материал үлдсэн талаар акт үйлдэж захиалагч талын инженер ээр гарын үсэг зуруулсан баримтыг гаргаж өгсөн байдаг. Энэ баримтаар гүйцэтгэгч ******* ХХК нь 4 давхар хүртэл каркасын ажил хийсэн гэх үйл баримт мөн үлдсэн бараа материалыг хүлээлгэж өгсөн үйл баримтаар сөрөг нэхэмжлэлийн дээр дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна. Талууд төслийг хэрэгжүүлэхдээ захиалагч тал ******* ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр 206,000,000 төгрөгийг банканд төлж барьцааг чөлөөлөх, чөлөөлсөн барьцаа хөрөнгийг банканд барьцаалан 1,000,000,000 төгрөгийн зээлийг авахаар, гүйцэтгэгч тал дүүргийн хороо, хороолол, хаягт байрлах , дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг банкнаас авсан зээлийг төлж барьцаанаас чөлөөлж, банкны барьцаанд тавих эрхийг ******* ХХК-д олгоно гэж тохиролцож, авсан зээлээр барилгын ажлыг үргэлжлүүлэх байсан болох нь баримтаар нотлогддог. ...Нэхэмжлэгч нараас арматурын тооцооны талаарх дэлгэрэнгүй жагсаалт, зарцуулалтын баримтуудыг нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд 53 айлын орон сууцанд ашиглагдах арматурын тоо хэмжээг ажлын зургаар нь авч үзвэл хавтан суурь, зоорийн давхраас техникийн давхар хүртэл нийт 285.11 тонн арматур төмөр буюу 423,376,585 төгрөг болохоор байсан. ******* ХХК нь 53 айлын орон сууцны барилгын 4 давхар хүртэл итгэмжлэлийн дагуу ХХК-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний хооронд 353.37 тонн буюу 505,019,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан байдаг. Үүнээс 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 159 тонн буюу 246,577,100 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг ХХК-д өгсөн. Дараа нь нэмэлтээр дахин 50.91 тонн буюу 75,600,000 төгрөгийн төмөр нэмж авч нийт 404.28 тонн буюу 580,619,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр хүлээн авсан боловч үүнээс 239.28 тонн арматур төмрийг барилгад огт зарцуулаагүй бусдад худалдан борлуулсан байсан. Ийнхүү худалдан борлуулснаа хариуцагч тал хүлээн зөвшөөрч ******* ХХК-д бид харилцан тохиролцоод төмөр зарсан нь үнэн, зарсан төмрийн үнийг барилгад оруулсан гэж өөрөө тодорхой тайлбарласан байдаг. Нөгөө талаар ******* ХХК нь 1-4 давхар хүртэл нийт 5 тонн буюу 245,025,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг барилгад зарцуулсан үйл баримтын талаар талууд мөн маргахгүй байгаа. Суурийн давхраас 4 давхар хүртэл ашиглагдах арматурын тоо хэмжээ нь батлагдсан зургаар 157.15 тонн төмөр орно гэсэнтэй нийцэж байгаа. Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь барилгын ажлыг хийхгүй 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр орхин явснаас хойш нэхэмжлэгч ******* ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 53 айлын орон сууцны барилгын 5-9 дүгээр давхарт хэрэглэгдэх арматур төмрийг ХХК, ХХК, ХХК-иас худалдан авсан бөгөөд нийт 190,013,290 төгрөгийн арматур төмөр дахин худалдан авч барилгадаа ашигласан байдаг. Дээр дурдсан нөхцөл байдлуудаар ******* ХХК-ийн ХХК-иас авсан арматур төмрийн 225 тонныг барилгад зарцуулсан гэх тайлбар хэргийн баримтаар үгүйсгэгдэж байна.

...Захиалагч ******* ХХК-ийн хувьд гүйцэтгэгч талд дансаар нийт 418,298,827 төгрөгийг арматур, хэв хашмал, зуурмаг, краны мөнгө, хоолны мөнгө, цахилгааны түр холболт, брусны төлбөр, ХХК-ийн ажлын хөлс, н. ажлын хөлс, н.өд ажлын хөлс зэрэг гүйлгээний утгаар шилжүүлж байсан байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч талд ажлын зардлуудыг захиалагч тал бүрэн төлж байсан. Мөн гүйцэтгэгч ******* ХХК-д 110.56 тонн арматурын үнэд 231,241,650 төгрөгийг, 838 м.куб зуурмагийн үнэнд 118,850,000 төгрөгийг, хэв хашмалын үнэнд 42,400,000 төгрөгийг, ажлын хөлсөнд 54,768,960 төгрөгийг, нийт 447,260,610 төгрөгийг захиалагч талаас ажил гүйцэтгэгч талд төлсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд захиалагч тал гүйцэтгэгчид дээр дурдсан хоёр тооцооллын нийлбэр дүнгээр бүгд 865,559,437 төгрөгийг ******* ХХК-д төлсөн тооцоо гарч байгаа бөгөөд ******* ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт орсон байгаа тул дүгнэлт гарсны дараа холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар гарган өгөх болно.

...Иймд, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 239,299,284 төгрөгийг гаргуулан 218,000,000 төгрөгийг ******* ХХК-д, 21,299,284 төгрөгийг *******д тус тус олгож, хариуцагч ******* ХХК-д холбогдох ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, ******* ХХК-ийн ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 108,6,225 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч *******ын гаргасан ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,304,3 төгрөгт холбогдох хэсгийг, *******д холбогдох 26,603,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 34 зүйлийн 343.1, 35 зүйлийн 355.6-д заасныг баримтлан ******* ХХК-иас 381,753,817 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож, ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 80,132,597 төгрөгт холбогдох хэсгийг, ******* ХХК-иас хохирол 580,144,7 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, ******* ХХК-иас 3,608,883,174 төгрөг гаргуулах ******* ХХК-ийн сөрөг шаардлагын хамт тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,222,919.36 төгрөг, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,539,627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 1,512,396.5 төгрөгийг гаргуулж 1,247,950 төгрөгийг ******* ХХК-д, 2,446 төгрөгийг *******д тус тус олгож, ******* ХХК-иас 2,066,719 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.1. Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гийн хүсэлтээр *******ХХК-ийн бусдад төлөх өр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өрийг барагдуулах зорилгоор ХЗХ-оос 51,000,000 төгрөг зээлсэн, улмаар холбогдох этгээдүүдийн төлбөр нийт 21,299,284 төгрөгийг төлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон үйл баримтыг шүүх зөв дүгнэсэн. Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь ХЗХ-тай 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.2-т 51,000,000 төгрөг авах болсон шалтгаан нөхцөл, зорилгыг маш тодорхой тодорхойлсон ба шүүх зээлэх болсон зорилгыг зөв тодорхойлсон боловч хэрэгт нотлох баримтаар бэхжигдсэн хариуцагч *******гийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны тэмдэглэл, магадлалыг нотлох баримтаар үнэлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэнгүй.

Учир нь хэрэгт Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын -ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 214 магадлал, түүний хянавал хэсэгт хариуцагч ******* тайлбар ...миний өр биш компанийн өр байсан 50 сая төгрөгийг өр байсан төлбөр төлөгдөж хаагдсан... гэх дүгнэлт хийсэн байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах журмаар гомдол хэлэлцэх шүүх хуралдаан дээр хариуцагч ******* нь 51,000,000 төгрөгийг авсан болох, мөн уг төгрөгөөр компанийн төлбөр төлөгдсөн буюу *******ын 51,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар, тэмдэглэл, магадлал зэрэг нотлох баримтууд авагдсан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр 51,000,000 төгрөг авсан, улмаар уг мөнгөөр ******* ХХК-ийн өр төлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх огт үнэлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, алдааг гаргажээ.

Мөн шүүх нэмэгдүүлсэн шаардлагын тухайд хүү төлөхөөр тохиролцоогүй байх тул хүү 2,207,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь ******* нь ХЗХ-с 51,000,000 төгрөгийн анх зээлж авахдаа хүүтэй авсан, улмаар өөрөө зээлийг төлж дуусгавар болгохдоо хадгаламж зээлийн хоршоонд 2,207,200 төгрөгийн хүү төлсөн ба хариуцагч нараас хүү тохиролцсон эсэхээс үл хамаарч гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ын нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нийт 31,907,9 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Намайг тухайн үед ******* ХХК-ийн захирал байсан гэж нэхэмжлэгчийн зүгээс дурдсан боловч, би тухайн үед ч, одоо ч ******* ХХК-ийн захирал байгаагүй болно. Уг компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцож байгаагүй бөгөөд тухайн компанийн уг асуудлын талаар мэдэхгүй. ******* ХХК-ийн зүгээс 21,299,284 төгрөгтэй холбоо анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний хувьд нэхэмжлэгч *******аас ямар нэгэн мөнгө, төлбөр, эсвэл эдийн засгийн ашиг хүртэж байгаагүй болно. Би түүнээс ямар нэгэн төлбөр хүлээн аваагүй, мөн түүнд төлбөр шилжүүлээгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээг үндэслэн тайлбар хийсэн боловч тухайн гэрээ нь өөрөө аливаа ажлын гүйцэтгэлийг шууд нотлох баримт болохгүй. Гэрээ бол талуудын хооронд байгуулсан хэлэлцэл, харин гэрээний хэрэгжилт нь нотлох баримтаар баталгааждаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримтуудаар гэрээний хэрэгжилт хангалттай батлагдаж байгаа тул анхан шатны шүүх уг үндэслэлээр 51,000,000 төгрөгийн зээлийн холбогдолтой нэхэмжлэлийн шаардлагад бодит, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

 

6.3. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн тайлбарын агуулга:

Хадгаламж, зээлийн хоршоотой нэхэмжлэгч *******ын байгуулсан зээлийн гэрээний 2.2-д 51,000,000 төгрөгийн зээлийн зориулалт тодорхой заасан бөгөөд энэхүү зээл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэлтэй байсан 6 иргэний өр төлбөрийг барагдуулах зорилготой болохыг гэрээнд тодорхой тусгасан. Хадгаламж, зээлийн хоршоотой байгуулсан уг гэрээ өөрөө 51,000,000 төгрөгийн зээлийн зориулалт болон зорилгыг нотолж байгаа бодит баримт юм. Гэвч анхан шатны шүүх уг баримтыг хангалттай үнэлэхгүйгээр дүгнэлт хийсэн буюу 51,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахгүй орхихдоо нотлох баримтыг дутуу үнэлж, алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна гэв.

 

7.1. ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлын агуулга:

...1. ...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ******* ХХК нь ХХК-тай Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ-г 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан. Уг гэрээгээр нийт 304,38 тонн буюу 448.099.560 төгрөгийн арматур зээлээр худалдан авахаар тохиролцсон. Мөн 2017 оны 06 дугаар сарын 09-нд №НГ-03/2017 дугаар Нэмэлт гэрээ гэрээ байгуулж 25.66 тонн буюу 37,531,230 төгрөгийн арматур төмөр зээлээр худалдан авахаар тохиролцсон ба нэхэмжлэгч ******* ХХК нийт 330.04 тонн буюу 485,630,790 төгрөгийн арматур төмөр авахаар тохиролцсон үйл баримт нотлогддог.

Хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгын ажлыг 2017 оны 04 дүгээр сард эхлүүлж ХХК-аас нийт 404.28 тонн буюу 580,619,960 төгрөгийн арматурыг хүлээн авсан нь хавтаст хэрэгт авагдсан ХХК-ийн зарлагын падаанаар нотлогдох ба энэ талаарх тооцооллыг нэхэмжлэгч тал шүүхэд гарган өгсөн боловч шүүх нотлох баримтаар тооцож үнэлээгүйд гомдолтой.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ дүгнэсэн актаар суурийн давхар /зоорийн давхар/ тус бүрийн арматурчилсан төмрийн хэмжээг тодорхой тусгасан. Уг актад үндэслэн ******* ХХК-ийн 53 айлын орон сууцанд хэрэглэсэн арматурыг тооцвол нийт 5 тонн буюу 245,025,000 төгрөгийг зарцуулсан болох нь нотлогдох ба 335,594,960 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийг барилгад зарцуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул арга буюу гэрээг дүгнэж дуусгавар болгосон үйл баримт ч нотлогддог. Эдгээр агуулгаар цаг хугацааны хувьд ажил гүйцэтгэх гэрээнээс өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр авсан арматур төмрийг барилгын ажилд ашигласан гэж үзэх тул шүүхийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

...******* ХХК-наас 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэн гэрээг дуусгавар болгосноос хойш өөр бусад компаниудаас арматур төмөр худалдан авч барилгын ажлыг бүрэн дуусгасан ба 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 53 айлын орон сууцны 5-9 давхарт хэрэглэгдэх арматур төмрийг ******* ХХК худалдаж авсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 175,000,000 төгрөг шилжүүлсэн, ингэхдээ ХХК, ХХК, ХХК-уудаас арматур төмөр нэмэлтээр худалдан авч барилгыг бүрэн барьж дуусган ашиглалтад оруулсан. Ийнхүү барилгыг ашиглалтад оруулахад гарсан төмрийн үнэд зарцуулсан дээрх зардлыг хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн ба энэхүү ихэсгэсэн шаардлагын талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул арматур төмрийн үнэ гэж нэхэмжилсэн 580,144,7 төгрөгт холбогдох хэсгийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж энэ талаар эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

2. ...Талууд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргадаггүй ба нэхэмжлэгч нараас гэрээний дагуу төлбөрийг цаг тухай бүрд нь зохих ёсоор шилжүүлж байсан нь төлбөрийн баримтад үндэслэн хийсэн нэмэлт тооцооллоор нотлогдоно. ******* ХХК, М. нарт арматурын төлбөр, хэв хашмалын төлбөр, ажлын хөлс, хоолны мөнгө, краны мөнгө гэж нэхэмжлэгч нараас 155,661,000 төгрөгийг шилжүүлсэн анхан шатны баримтуудыг шүүхэд нэмэлт тайлбарын хамт гаргаж өгснийг шүүх анхаарч үзээгүй, энэ талаарх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой.

******* ХХК-ийн захирал М., ХХК-ийн захирал Ч. нар 2017 оны 04 дүгээр сарын 30-нд барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг ба Монголфакторинг ХХК-аас барилгын ажлын туслан гүйцэтгэгч ХХК-ний захирал Ч.өд 2017 оны 0 сарын 29-нд 9,000,000 төгрөг, 2017 оны 0 сарын 31-ний өдрийн *******ын дансны хуулгаар 1,000,000 төгрөгөөр 15 удаагийн гүйлгээ хийж нийт 15,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 15-нд 39,817,500 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-нд 12,178,500 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-нд 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба нийт 78,996,000 төгрөгийг түүнд барилгын ажлын зардалд шилжүүлэн өгсөн нь нотлогдож байгаа.

...Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад /сөрөг нэхэмжлэлд 381,753,817 төгрөг, хохиролд шаардсан 580,144,7 төгрөгт холбогдох хэсэг/ нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 508,144,7 төгрөгийг хууль зүйн үндэслэлтэйгээр дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ...Маргаанд хамаарах арматур нь барилгын санхүүжилт босгох зорилгоор худалдан авсан бөгөөд ******* ХХК-д итгэмжлэл олгож, уг арматурыг ХХК-ийн захирал ******* хүлээн авч, улмаар тус компаниар дамжуулан ХХК-д борлуулж олсон орлогоос ХХК нь 146,000,000 төгрөгийг цааш нь ХХК-д шилжүүлсэн. Харин ХХК-д шилжүүлээгүй үлдэгдэл төлбөрийг ******* ХХК нэхэмжилсэн үйл баримтууд хэрэгт авагдсан бөгөөд нотлох хүрээнд тогтоогдсон. Тухайн арматур төмрийг заавал тухайн барилгын ажилд ашиглах ёстой байсан гэх байр суурийг нэхэмжлэгч тал илэрхийлдэг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг арматураас барилгын ажилд 87 тонн буюу нийт 129,000,000 сая төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон бөгөөд үлдэх хэсэг буюу барилгын ажилд ашиглагдаагүй арматур нь ХХК-д нийлүүлэгдсэн тул тусдаа эрх зүйн харилцаанд хамаарах болсон. Анхан шатны шүүх уг асуудлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг өөрөө тодорхойлсон бөгөөд ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ ******* ХХК биелүүлээгүйгээс шалтгаалан шүүхийн шийдвэрээр 485,000,000 төгрөгийг төлөхөөр болсон гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ******* ХХК нь ХХК -д төлбөр төлөхөөр тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээтэй холбон гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Иргэний хуульд заасны дагуу гэрээний улмаас учирсан хохирол нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрт хавсаргасан шинжээчийн дүгнэлт, төсөвчний хийсэн тооцоо болон анхан шатны зардлын баримтуудаар ажил гүйцэтгэсэн байдал нотлогдсон тул энэ талаар маргаан үүсээгүй. Анхан шатны шүүх нь төсөвчний тооцоог үндэслэн зардлын бүрэлдэхүүнийг тодорхойлж, хариуцагчаас төлөгдсөн төлбөрийг хасах байдлаар шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч тал ******* ХХК-д нийтдээ 700,000,000 гаруй төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч уг тайлбараа нотлох баримтаар бүрэн үндэслэлтэйгээр нотлоогүй болно. ...анхан шатны шүүх хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үнийг бүрэн төлсөн талаарх тайлбараа баримтаар нотолж чадаагүй. Харин нотлогдож буй төлбөрийн дүн нь 76,710,000 төгрөг байна. Гэвч ******* ХХК нь арматурын үнэ, төлбөрийн тооцоог багтаан нийт 226,490,000 төгрөгийг төлсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр тооцож шийдвэрлэсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэргийн материал, нотлох баримтаар бүрэн нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэв.

 

7.3. Нэхэмжлэгч *******ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Уг маргаан нь 580,000,000 төгрөгийн арматур төмрөөс 246,000,000 төгрөгийн төмөр нь бусад этгээдэд дамжуулсан нь үнэн бөгөөд баримтаар нотлогдож байна. Үлдсэн 404 тонн төмрөөс барилгад ашигласан нь 157.15 тонн байна. Нэхэмжлэгч тал тухайн барилгыг барихын тул дахин арматур төмрийг худалдаж авсан. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХК уг арматур төмрийн авсан тул ******* ХХК-д хамааралгүй гэж тайлбарласан. Тэгвэл ХХК уг арматур төмрийг яагаад ХХК-д өгсөн гэх асуудал гарч ирнэ. Мөн нэхэмжлэгч тал яах гэж *******д итгэмжлэл олгосон гэх асуудал үүссэн гэв

 

8.1. Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...1. Шүүхийн шийдвэрийн 1 талд №21-д "... ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд бичгээр хийгдсэн хэлцэл нь ******* ХХК-иас зээлийн төлбөрт төлсөн 218,000,000 төгрөгийг шаардах эрхийг Максимускапитап ББСБ ХХК-д олгохгүй гэж үзэж, ******* ХХК-ийг шаардах эрхгүй гэх дүгнэлтэд хүрлээ. Харин ******* ХХК-ийн өрийг төлсөн болох нь тогтоогдсон тул ******* ХХК нь шаардах эрхтэй байна гэж дүгнэжээ.

Гэтэл дээрх хоёр хуулийн этгээд нь тухайн шаардлагын тухайд хамтран нэхэмжлэгчид бөгөөд, нэг үндэслэлээр уг шаардлагыг гаргасан байхад шүүхээс шаардах эрхийн үндэслэлийг харгалзахгүйгээр ******* ХХК нь мөнгө шилжүүлсэн гэх үндэслэлээр тус компанид 218,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. ...Нэхэмжлэгч нар нь ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлж банканд барьцаалан нэг тэрбум төгрөгийн зээл авах санаа зорилгоор ******* ХХК-ийн зээлийн үлдэгдлийг банканд төлөх, нэхэмжлэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ******* ХХК-ийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, улмаар банканд төлсөн төлбөрийг ******* ХХК эгүүлэн төлөх тухай тохиролцоо талуудын хооронд байгуулагдсан.

Гэтэл ******* ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр банкнаас зээлсэн нэг тэрбум төгрөгийн зээл, түүнийг хүүг өнөөг хүртэл төлөөгүйн улмаас барьцаа хөрөнгө буюу ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж улмаар иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Тодруулбал тус компани ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 496 дугаар зүйл нь гэрээний бус харилцаанд үйлчлэх шинжтэй гэж үзэж байна.

Талуудын хооронд орон сууцны барилга барьж, ашиглалтад оруулахтай холбоотой Ажил гүйцэтгэх гэрээний харилцааны явцад барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор харилцан итгэлцлийн үндсэн дээр 1-р хавтасны 28-р талд авагдсан гэрээ байгуулагдсан буюу хүчин төгөлдөр гэрээний үүргийн харилцаа байна гэж дүгнэж байна.

Энэ тохиолдолд дээрх гэрээний дагуу банканд төлөгдсөн 218,000,000 төгрөгийг буцаан шаардах эрх нь гэрээнээс татгалзаж эсхүл цуцалж нэхэмжилж байгаа эсэх, эсхүл гэрээнд заасан эргэн төлөх хугацаа, нөхцөл болзол бүрдсэн үү гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Гэрээний харилцаанд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийг хэрэглэхгүй.

...******* ХХК-ийн хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн, өр төлбөрөөсөө чөлөөлөгдсөн, нэхэмжлэгчийн хувьд бодитоор хохирсон, зардал гаргасан үр дагавар үүсээгүй болох нь харагдана. Барьцааны гэрээ, шүүхийн шийдвэрийн дагуу ******* ХХК нь нэхэмжлэгч нарын өр төлбөр / зээл, зээлийн хүүнд 1,095,147,756 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,703,888 төгрөг нийт 1,100,851,4 төгрөг/-ийг өөрийн эд хөрөнгөөрөө хариуцахаар болсон бөгөөд одоогоор барьцаа хөрөнгө нь төлбөрт хураагдсан байдалтай байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч банкны барьцаанаас чөлөөлж өгөх үүрэгтэй, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан зээл авахтай холбогдон гаргасан зардал нь үл хөдлөх эд хөрөнгийн үнээс бага бөгөөд буцаан төлөөгүй ашиглаж байгаа 1,000,000,000 төгрөгийн зээлийн дүнд багтсан, зээлийн гэрээний болон, бусдын эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх үүргээ биелүүлэх эсэх нь нэхэмжлэгчээс өөрөөс нь хамаарах нөхцөл байдалд байгаа тул уг үүргээ гүйцэтгэмэгц шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой, харин ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхгүй бол ******* ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийнх нь үнэ, хохирлыг төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөртөө дээрх 218,000,000 төгрөгийг хасуулах байдлаар харилцан тооцогдох тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Гэтэл шүүх ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй буюу уг үйл баримт болсны дараа дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгосон атлаа ******* ХХК, ******* ХХК-иудад бодитоор уг шаардлагыг мөн дараа нэхэмжлэх эрхтэйгээр хэрэгсэхгүй болгох боломжтой байсан боловч хэрэгсэхгүй болгоогүйд гомдолтой байна.

Иймд, нэхэмжлэлийн шаарддагаас 218,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

8.2. ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ хариуцагч талаас шаардсан. Харин анхан шатны шүүх шийдвэрлэхдээ гэрээний бус үүргийн харилцааны хүрээнд хэрэглэх зүйл заалтыг баримтлан уг хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол маань хариуцагчийн гаргасан гомдлын хариу тайлбар болох учраас нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

 

8.3. Хариуцагч *******гийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...******* ХХК нь өөрийн гаргасан бодит зардал болон талуудын хооронд үүссэн өр, төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилсэн болно. Харин ******* ХХК-ийн шаардах эрхгүй гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал нь ******* ХХК-ийн барьцаанд байсан хөрөнгийг ашиглан зээл авсан тохиолдолд уг зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Энэ нь шударга ёсны болон гэрээний эрх зүйн зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн захирал ******* нь ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нар хариуцагч ******* ХХК-аас 326,6,225 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-аас 580,144,7 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК болон ******* нараас 53,207,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас 461,886,414 төгрөг, нэхэмжлэгч ******* ХХК-аас 3,608,883,174 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нар хариуцагч нарын өмнөөс бусдад төлсөн 218,000,000 төгрөг, хүү 108,6,225 төгрөг, мөн 51,000,000 төгрөг, түүний хүү 2,207,200 төгрөг, арматур төмөр хувьдаа завшсанаас учирсан хохирол 580,144,7 /405,144,7+175,000,000/ төгрөгийг, хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 461,886,414 төгрөг болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,608,883,174 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

 

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч тооцооллын алдаатай, нотлох баримтыг зохих ёсоор үнэлж чадаагүй, шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэнд хамааралтай хуулийн заалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нар 2017 оны 0 сарын 08-ны өдөр 1А/2017 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, хариуцагч ******* ХХК нь 2017 оны 0 сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүрэг, дугаар хороо, гудамжны а, б тоот хаягт 17.6 х 13.6 метр хэмжээтэй, 53 айлын 9 давхар, зоорьтой, төмөр бетон каркасан хийцтэй барилга угсралтын ажлыг өөрийн материалаар хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ******* ХХК нь 1,800,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцжээ. /1.х.х-ийн 36-37/

 

3.2. Мөн нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нар бусдад төлөх төлбөр тооцоо болон бусдаас авах зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны зүйлийн талаар гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн банк ХК-д төлөх зээлийн үлдэгдэл төлбөр болох 206,000,000 төгрөгийг төлж, тус компанийн өмчлөлийн дүүрэг, хороо, хороолол, хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн , үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, улмаар ******* ХХК нь банк ХХК-аас авах 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулахаар харилцан тохиролцсон байна. /1.х.х-ийн 28/

3.3. Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хадгаламж, зээлийн хоршоо-той зээлийн гэрээ байгуулж, 51,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт төлөх төлбөрийг барагдуулах зорилгоор сарын 8 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлжээ. /1.х.х-ийн 29-31/

 

Талуудын хооронд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тухайн гэрээний дагуу ******* ХХК нь барилгыг 4 давхар хүртэл барьсан, мөн ******* ХХК нь ******* ХХК-ийн банк ХХК-д төлөх ёстой байсан 218,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /1.х.х-ийн 33, 2.х.х-ийн 20-21/

 

Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгад ашиглах ёстой байсан арматурын төмрийг хариуцагч ******* ХХК нь хувьдаа хэрэглэсэн эсэх, мөн нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн өмнөөс бусдад төлөх өр төлбөр болох 51,000,000 төгрөгийг төлснөөр хариуцагч нь энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх, түүнчлэн ******* ХХК-аас ******* ХХК-ийн өмнөөс банк ХК-д төлсөн 218,000,000 төгрөгийг 1,000,000,000 төгрөгийн зээл төлөгдөж, барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөний дараа төлөх болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас шаардах эрхтэй эсэх талаар тус тус маргажээ.

 

4. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийн бусдад төлөх өр авлагад 51,000,000 төгрөгийг төлсөн байхад 21,299,284 төгрөг төлсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

4.1 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч *******ын хадгаламж, зээлийн хоршоо-той байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/268 дугаартай зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т Зээлийн зориулалт: Зээлдэгч зээлийг тоот регистрийн дугаартай ******* ХХК-ийн дугаар бүхий 379 м.кв, дүүрэг, хороонд байршилтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлбөрийг барагдуулах зориулалтаар ашиглана гэжээ.

 

4.2 Түүнчлэн хариуцагч *******гийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан ...218,000,000 төгрөгийн зээлийг төлж хаасан, гэтэл банкнаас шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр дахиад төлбөртэй юм байна гэж хэлсэн, төлбөр яаж хийснээ санахгүй байна, ямартай ч төлбөр төлөгдөж барьцаанаас суллагдсан, төлбөр нь миний төлбөр биш харин компанийн төлбөр байсан, яг 51,000,000 төгрөг биш байсан, 50,000,000 гаруй төгрөг байсан... гэх тайлбараас үзэхэд тэрээр ******* ХХК нь банк ХХК-д 218,000,000 төгрөгийн өр төлбөртэй байснаас гадна бусад этгээдэд 51,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсныг нэхэмжлэгч *******ын хадгаламж, зээлийн хоршоо-оос авсан 51,000,000 төгрөгийн зээлээс төлсөн болох нь тогтоогдож байна. /3.х.х-ийн 90/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч *******ын хадгаламж, зээлийн хоршоо-оос авсан 51,000,000 төгрөгөөр хариуцагч ******* ХХК нь өөрийн өр төлбөрийг барагдуулсан утгатай тайлбарыг хариуцагч *******гийн зүгээс өгсөн байхад анхан шатны шүүх үүнийг анхаараагүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК болон ******* нараас уг 51,000,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилсэн боловч зөвхөн хариуцагч ******* ХХК-ийн өр төлбөр төлөгдсөн байх тул хариуцагч *******г бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэсэн гэж дүгнэх боломжгүй учир түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Иймд, хариуцагч ******* ХХК-ийг 51,000,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, үүнийг тус компаниас гаргуулан нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

Харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг барагдуулахаар хадгаламж, зээлийн хоршоо-оос зээл авсан нь тусдаа үүссэн эрх зүйн харилцаа бөгөөд тийнхүү зээл авахдаа хүү төлнө гэдгээ мэдэж байсан, хүү төлөхөө хүлээн зөвшөөрч зээл авсан тул хүүгийн төлбөр болох 2,207,200 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгахгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь бусдын зардлаар өөрийн хөрөнгийг 51,000,000 төгрөгийн хэмжээнд хэмнэсэн байх учир энэ хэмжээгээр зардал гаргасан нэхэмжлэгч *******д нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

 

5. Иргэний хуулийн 35 зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан.

 

Тайлбарлавал, хариуцагч ******* ХХК нь үүргээ ноцтой зөрчсөн бол нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээг цуцалж, тийнхүү гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/042 тоот шийдвэрээр ******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг ******* ХХК зөрчсөн гэж дүгнэж, түүнээс 405,144,7 төгрөг /арматурын үлдэгдэл төлбөр 2,700,233 төгрөг, алданги 140,444,414 төгрөг/ гаргуулахаар шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 121-123/

 

Тодруулбал, ******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн зөрчилд хариуцагч ******* ХХК-ийн оролцоо байгаа талаар тухайлан дүгнээгүй байх тул хариуцагчийн буруутай үйлдлээс ******* ХХК-аас 405,144,7 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

5.2. Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болох ХХК-ийн зарлагын падаанаар уг компаниас 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нийт 283.427 тонн арматурын төмөр гарсан байна. /1.х.х-ийн 170-174/

 

Шинжээч гийн 2019 оны Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг дугаар хороо, ******* ХХК-ийн 53 айлын орон сууцны барилгын 4 дүгээр давхар хүртэлх каркас цутгалтын ажлын төсвөөр тухайн барилгыг 4 давхар хүртэл барихад нийт 180.6952 тонн /174.88 + 6.52/ арматур ашигласан болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 213/

 

Үүнээс гадна талууд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж ажил гүйцэтгэх гэрээг дуусгавар болгохдоо барилгын ажлын талбайд нийт ,858,0 төгрөгийн үнэ бүхий арматурын төмөр үлдсэн болохыг баталгаажуулжээ. /2.х.х-ийн 20-21/

 

Хариуцагч ******* ХХК нь ХХК-аас нийт 283.427 тонн арматурын төмөр авсан бөгөөд үүнээс 180.6952 тонныг барилгад ашигласан гэхээр 102.7318 тонн арматурын төмөр үлдэж байна. Үүнийг ******* ХХК болон ХХК нарын хооронд байгуулсан гэрээнд заасан арматурын үнэ болох 1,465,000 төгрөгөөр тооцоход нийт 150,502,087 төгрөг /102.7318 х 1,465,000/ болох бөгөөд үүнээс барилгын ажлын талбай дээр үлдсэн арматурын үнэ ,858,0 төгрөгийг хасаад үлдэх 133,3,927 төгрөг /150,502,087 - ,858,0/-ийн арматурыг ХХК-д худалдсан гэж үзнэ.

 

Улмаар ХХК-д худалдсан арматур төмрийн үнийг ХХК-аас ******* ХХК руу болон түүний өмнөөс ХХК руу тус тус шилжүүлж байсан болох ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна. /2.х.х-ийн 1-6/

 

Тодруулбал, хариуцагч ******* ХХК нь ХХК-аас нийт 283.427 тонн арматурын төмөр авснаас 180.6952 тонныг барилгад ашиглаж, ,858,0 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр үлдээсэн бөгөөд үлдэх 133,3,927 төгрөгийн арматурыг ХХК-д худалдсаны төлбөрийг нэхэмжлэгч ******* ХХК нь хүлээн авсан байна.

 

Иймд, хариуцагч ******* ХХК нь нийт 283.427 тонн арматурыг хүлээн аваад үүнээс барилгад 180.6952 тонн арматурыг ашиглаад үлдэх 102.7318 тонн арматурыг хувьдаа завшсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

5.3. Хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар тухайн барилгыг 4 давхар хүртэл барьсан бөгөөд үүнээс хойш барилгыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагын хүрээнд 5-аас 9 дүгээр давхар хүртэл арматурын төмөр зайлшгүй хэрэглэгдэх тул худалдан авсан арматурын үнэ болох 175,000,000 төгрөгийг гарах ёсгүй зардал гарсан гэж үзэхгүй. Учир нь,

 

ХХК-аас авсан 283.427 тонн арматураас 180.6952 тонн арматурыг барилгад ашигласан, мөн ,858,0 төгрөгийн үнэ бүхий арматур барилгын талбайд үлдсэн, үлдэх 133,3,927 төгрөгийн арматурыг ХХК-д худалдсан бөгөөд үүний үнийг ХХК төлсөн байх тул хариуцагч ******* ХХК нь ХХК-аас худалдан авсан арматурыг дутаасан гэж дүгнэх боломжгүй тул уг барилгыг үргэлжлүүлэн барихад шаардлагатай арматурыг худалдан авсан үнэ болох 175,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй.

 

6. Иргэний хуулийн 34 зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д гэрээгээр тохирсон барилгыг чанарын болоод эрхийн доголдолгүй барьж гүйцэтгэж хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл гэрээгээр тохирсон ажил болох 53 айлын 9 давхар орон сууцыг 4 давхар хүртэл барьсан болон гэрээг цуцалсан үйл баримтын талаар маргаагүй боловч захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлсөн эсэх талаар маргажээ.

 

6.1. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог бол хийсэн ажлын үр дүнг актаар баталгаажуулсан, гарсан зардал нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогддог.

 

Шинжээч нь ил - далд ажлын акт, барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан баримт, хийсэн ажлын цар хүрээ зэргийг тус тус харгалзан тухайн барилгын 4 давхар хүртэлх ажлын төсвийг гаргасан бөгөөд анхан шатын шүүх уг төсвийг баримталсныг буруутгахгүй.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч ******* ХХК-ийн нотлох баримтаар өгсөн барилгын ажлын зардалтай холбоотой баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй, харин анхан шатны шүүх талууд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцсэн байгааг үндэслэн тухайн үеийн зах зээлийн үнэлгээг баримтлан хийсэн шинжээч гийн 2019 оны төсвийг нотлох баримтаар үнэлсэн нь зөв болжээ.

 

Иймээс анхан шатны шүүх барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ, зардлыг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн тул хэрэгт хариуцагч ******* ХХК-аас барилгын ажлын зардалтай холбоотой өгсөн баримтууд тодорхойгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

6.2. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заажээ.

 

Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар орон сууцны барилга угсралтын ажлыг түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байхад нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 865,559,437 төгрөгийг урьдчилж өгсөн, аль эсхүл гэрээ дуусгавар болсон 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Харин хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу 226,490,000 төгрөгийг авсан, мөн ХХК-аас авсан 87 тонн арматурын үнэ 129,195,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байх тул үүнийг шинжээч гийн дүгнэлтээр тогтоогдсон 737,438,417 төгрөгөөс хасаж үлдэх 381,753,817 төгрөг /737,438,417-226,490,000-129,195,000/-ийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, шинжээч гийн дүгнэлтэд дурдсанаар хариуцагч ******* ХХК нь 4 дүгээр давхар хүртэл барилгыг барьж гүйцэтгэхэд нийт 737,438,417 төгрөгийн зардал гаргасан гэж дүгнэсэн байгааг үндэслэн тус компанийн авсан 226,490,000 төгрөг, мөн арматураар авсан 129,195,000 төгрөгийг тус тус хасвал 381,753,817 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна.

 

6.3 Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК, , , нараас ******* ХХК-д болон тус компанитай гэрээ байгуулсан этгээд /туслан гүйцэтгэгч/ нарт шилжүүлсэн 306,834,912 төгрөгөөс ХХК-д төлсөн арматурын үнэ 69,619,912 төгрөгийг хасаад үлдэх 237,215,000 төгрөг нь ******* ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт авсан гэх 226,490,000 төгрөгөөс хэт зөрүүгүй, харин илүү гэх 10,725,000 төгрөгийг тус барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч компани болон туслан гүйцэтгэгч нарт ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

7. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нарын хооронд байгуулсан хэлцлээр ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-ийн банк ХХК дахь зээлийн үлдэгдэл төлбөр болох 206,000,000 төгрөгийг төлж, түүний өмчлөлийн дүүрэг, хороо, хороолол, хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн , үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, улмаар ******* ХХК-ийн банк ХХК-аас авах 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалах эрхийг олгохоор харилцан тохиролцжээ.

 

Гэвч ******* ХХК-ийн банк ХХК-д төлөх 218,000,000 төгрөгийг өр төлбөрийг ******* ХХК нь бус, харин ******* ХХК төлсөн болох нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлгээр тогтоогдож байх тул ******* ХХК нь ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүргээ гүйцэтгэсний дараа 218,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэсэн хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй. /1.х.х-ийн 33/

 

Хэдийгээр ******* ХХК-ийн банк ХХК-аас авсан 1,000,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан боловч ******* ХХК нь ******* ХХК-ийн өмнөөс түүний банк ХХК-д төлөх ёстой байсан 218,000,000 төгрөгийн өр төлбөрийг төлсөн байх тул тэрээр Иргэнийн хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон ******* ХХК-ийн хоорондын тохиролцооны дагуу бус, өөр хуулийн этгээд болох ******* ХХК нь өрийг төлсөн тул дээрх гэрээний тохиролцоо үйлчлэхгүй.

 

Түүнчлэн, тус гэрээнд ******* ХХК нь банк ХХК-аас авсан 1,000,000,000 төгрөгийн төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн тохиолдолд ******* ХХК нь 218,000,000 төгрөгийг буцааж төлнө гэсэн тохиролцоо байхгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх ******* ХХК болон ******* ХХК-ийн хоорондын тохиролцооны дагуу 218,000,000 төгрөгийг буцааж төлөхөд хүү тохирно гэсэн боловч энэ талаар талууд тухайлан гэрээ байгуулаагүй учир хүү гэж шаардсан 108,6,225 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч нар энэ талаар гомдол гаргаагүй.

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт доорх өөрчлөлтийг оруулна.

 

8.1. Хариуцагч ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо барилгын 4 давхар хүртэлх ажлыг хийхэд ажилчдын цалин хөлс 109,889,600 төгрөг болсноос нэхэмжлэгч ******* ХХК-аас цалин хөлсөнд 104,143,000 төгрөгийг төлснийг хасаад үлдэх 5,746,600 төгрөгийг бусад зардлын хамт нэхэмжилж байна гэсэн бөгөөд шинжээч гийн 2019 оны ажлын төсөвт ажиллах хүчний зардал 69,230,9 төгрөг гэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК-ийн барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд тооцоолон нэхэмжилсэн цалин хөлс 109,889,600 төгрөгөөс, авсан 104,143,000 төгрөгийг хасаад 5,746,600 төгрөгийг дутуу өгсөн гэсэн боловч шинжээчийн дүгнэлтээр 69,230,9 төгрөг гэж тогтоосон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 5,746,600 төгрөгийг хасна.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч ******* ХХК-аас 376,007,217 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

8.2. Мөн нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нар хариуцагч ******* ХХК-ийг гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой гэрээг цуцалж, учирсан хохирлоо шаардаж байна гэж,

 

хариуцагч ******* ХХК нь ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон банк ХХК-аас авсан 1,000,000,000 төгрөгийн зээлийг төлж барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүргээ билүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

9. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан ******* ХХК-аас 3,608,883,174 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт,

 

******* ХХК, ******* ХХК нарын нэхэмжлэлийн шаардлагаас 108,6,225 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт зохигч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/04587 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 34 зүйлийн 343.1, 35 зүйлийн 355.1, 496 дугаар зүйлийн 496.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 269,000,000 төгрөг гаргуулан 51,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д, 218,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,207,200 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсэг, нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарын хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 108,6,225 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч ******* ХХК-ийн 580,144,7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 34 зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас 376,007,217 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,879,197 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч ******* ХХК-аас 3,608,883,174 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

3 дахь заалтад ...1,512,396.5 гэснийг 1,660,990 гэж, ...2,446 гэснийг 412,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 2 дугаар зүйлийн 2.4-т тус тус заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 3,058,680 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас төлсөн 1,247,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас төлсөн 317,490 төгрөг, нэхэмжлэгч ******* ХХК-аас төлсөн 2,066,720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР