| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 142/2015/01468/И |
| Дугаар | 207/ма2025/00123 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 207/ма2025/00123
| 2025 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 207/МА2025/00123 |
2025 11 17 207/МА2025/00123
Ч.****ын нэхэмжлэлтэй,
хариуцагч С.****, Н.**** нарт
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Ч.****ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.****, Н.**** нарт холбогдох,
“Хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч Н.****өөс 694,112,088 төгрөг, С.****өөс 897,319,877 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.**** нь нэхэмжлэгч Ч.****оос 547,310,003 төгрөг, хариуцагч С.**** нь нэхэмжлэгч Ч.****оос 350,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн хариуцагч Н.****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, хариуцагч С.****, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Н.****өөс 694,112,088 төгрөг, С.****өөс 897,319,877 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Н.****өөс 1,333,334 төгрөг, С.****өөс 545,473,334 төгрөгийг нэхэмжилж шаардлагын үндэслэлээ “...хэргийн үйл баримтад нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаа С.****өөс 545,473,334 төгрөг, Н.****өөс 1,333,334 төгрөг болгон бууруулсан. Талууд аман байдлаар хамтран ажиллах гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн ****гэх 44 айлын орон сууцыг өөрсдийн хөрөнгөөр барьж, борлуулах хамтын ажиллагаанд орсон. 2014 онд уг барилгыг улсын комисс хүлээн авсан тул борлуулалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тухайн орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой талуудын хооронд оруулсан хөрөнгө мөнгө, борлуулалтаас авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн. Барилга барихын тулд эхлээд газар хэрэгтэй байсан ба иргэн Г.Долгороос Н.**** 100,000,000 төгрөг, С.****т 20,000,000 төгрөг гаргаад нийт 120,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрөө орон сууц ашиглалтад орж 09 тоот байрыг 55,000,000 төгрөгт тооцож өгсөн. 09 тоот байр бол талуудын оруулсан хөрөнгө оруулалтад тооцогдож байгаа бөгөөд хүндээ хуваахаар нэг хүнд 18,333,333 төгрөг болж байна. Оруулсан хөрөнгийн хувьд Н.****ын хувьд төрөл садны холбоотой ****гаас С.**** Н.**** нарын хамт очиж 250,000,000 төгрөг зээлж барилгын ажлыг эхлүүлсэн, үеэл ****оос 536,600,000 төгрөг гээд 866,600,000 төгрөгийн хөрөнгө оруулсан боловч дахин мөнгө хэрэгтэй болж Н.****ын нэрээр Капитал банкнаас 600,000,000 төгрөг зээлж авсан. Уг зээлийг Н.**** дангаараа хариуцаж төлсөн. **** талуудын оруулсан хөрөнгийг дүгнээд Н.****ыг 1,303,271,000 төгрөг оруулсан гэдэг. С.**** 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан, Н.**** мөн С.**** нь 436,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан миний данс руу 98 удаагийн шилжүүлгээр шилжүүлсэн гэдэг боловч ****ийн дүгнэлтээр 117,380,000 төгрөг гэдэг үүн дээр газар авсан 20,000,000 төгрөг, 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 155,713,333 төгрөгийг, Н.****ийн хувьд анх газар авахад 100,000,000 төгрөг Г.Долгорт шилжүүлсэн, 09 тоот байрнаас 18,300,000 төгрөг нийт 118,333,333 төгрөгийг, Н.****ын хувьд 866,600,000 төгрөг, 600,000,000 төгрөгийн зээл нэмээд өөртөө зарцуулсан 145,100,000 төгрөгийг хасаад 09 тоот орон сууцны ногдох 18,300,000 төгрөгийг нэмэхэд нийт 1,339,264,933 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан нь тогтоогдож байна. **** компани 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар уг барилгыг 1,442,905,500 төгрөгөөр барьсан гэж дүгнэсэн, шүүхээс **** гэж шинжээчийг томилж барилгын зургаас үндэслэж, барилгын норм дүрмээр тооцож, энэ барилгын өртгийг гаргуулсан. Үүнээс харвал шууд зардал нь 1,330,265,283 төгрөг гэж гарсан. Энэ хоёр албан ёсны тоог нэмээд дунджийг нь гаргахаар 1,442,585,392 төгрөг гэж гарч байгаа ба **** ХХК-ийн дүгнэлтээс хэдхэн зуун мянган төгрөгийн зөрүүтэй л гарч байна. Бесге гэдэг компаниар зогсоолыг 84,159,900 төгрөгөөр үнэлсэн. Орон сууцны борлуулалтын орлогоос подвалын 84,159,900 төгрөгийг тооцоод Н.**** 2,122,959,600 төгрөг, С.**** 856,000,000 төгрөг, Н.**** 238,000,000 төгрөг авсан. Бүгд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулсан тул оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр мөнгөө нугалж авахаар тохирсон. Барилгад оруулсан мөнгийг хувилаад үзвэл Н.**** 83 хувийг, С.**** 9.6 хувийг, Н.**** 7.4 хувийг гаргасан. Борлуулалтын орлогыг тэнцүү хуваагаад хүнд тус бүр оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцох юм бол Н.**** 66.7 хувийн алдагдал, Н.**** 92.6 хувийн ашиг, С.**** 90.7 хувийн ашиг авах нөхцөл байдал бий болж байна...” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.**** шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Хариуцагч С.**** “...435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан ба 818,000,000 төгрөг авсан гэдэг борлуулалтын орлогоос талуудын оруулсан хөрөнгийг хасвал 1,600,000,000 төгрөгийн цэвэр ашгийг энэ барилгаас олсон, ашгаа 3 хуваахад 533,000,000 төгрөг, өөрийн оруулсан хөрөнгө болон борлуулалтын орлогоос авах ашгаа нэмэхээр нийт 968,000,000 төгрөг авах ёстой, үүнээс 818,000,000 төгрөгөө хасвал 150,000,000 төгрөг аваагүй үлдсэн байна. 818,000,000 төгрөгийг аваагүй 200,000,000 төгрөг дутуу авсан. 150,000,000 төгрөг дээр Ч.****ын өгөөгүй үлдээсэн 200,000,000 төгрөгийг нэмээд нийт 350,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.**** болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хамтран ажиллах гэрээ хийгдсэн. 2013 оны 02 дугаар сард Н.**** байшин барих нь ашигтай байдаг талаар Ч.****, С.**** нарт хэлж хамтран ажиллах санаагаа гаргасан. Ашгаа 3 хувааж авахаар тохиролцсон. Газрыг Н.**** нь Г.Долгор гэж хүнтэй тохиролцож 160,000,000 төгрөгөөр газар худалдаж авахаар гэрээ хийсэн. Тухайн газрын урьдчилгаа төлбөрт С.**** 20,000,000 төгрөг, Н.**** 100,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 40,000,000 төгрөгөд нь нэг өрөө байр өгөхөөр тохиролцож Ч.****, С.**** нарын нэр дээр газрыг шилжүүлэн авсан. Н.**** тухайн барилгыг гардаж барьж, ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр болсон. С.**** 435,508,000 төгрөгийн, Ч.****оос нийт 866,666,000 төгрөг, сүүлд 600,000,000 төгрөгийн зээл авснаас 325,000,000 төгрөгийг барилгад оруулсан, үлдэгдэл мөнгийг хувьдаа зарцуулсан. Ч.****оос нийт 1,191,666,000 төгрөг орж ирсэн. Тухайн орон сууц 1,750,768,000 төгрөгөөр баригдсан, нийт 3,392,698,100 төгрөг болсон. Энэ мөнгөнөөс Ч.**** 2,376,198,100 төгрөгийг, С.**** 818,000,000 төгрөгийг, Н.**** 158,500,000 төгрөгийг авсан. Ашгаа 3 хувааж авъя гэх тохиролцоотой байсан боловч Ч.**** би 1,200,000,000 төгрөг гаргасан учир 2,000,000,000 төгрөг авна гэдэг байдлаар маргасан. 2014 онд ашиглалтад орсон цагаас хойш Ч.**** гаражийг ашиглаж байгаа. Н.****ийн хувьд 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан хэр нь 150,000,000 төгрөгийг авсан ба 10 сарын хугацаанд өөрөө барилгаа бариад 50,000,000 төгрөгийн л ашиг авсан. Ч.**** 1,200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулаад 2,300,000,000 төгрөг авсан буюу 1,100,000,000 төгрөгийн ашиг авсан. Мөн С.****ийн хувьд оруулсан хөрөнгөө нэг нугалж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Хөрөнгө оруулсан бараа материал болон мөнгийг он сар өдөртэй нь нэг бүрчлэн Н.**** бичиж байсан. Хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ гэдэг нь энэ баримтаар нотлогдох ёстой ба бид 3 мөнгө өгсөн өдрөө бичээд гарын үсгээ зураад явъя гэж тохироход Ч.**** бид 3 бие биедээ итгэхгүй юм бол яах юм бэ? гарын үсэг зураад яах вэ чи бичээд яв гэж Н.****д хэлж байсан. Тухайн үед намайг зээл аваад бүгдийг нь барилгад оруулсан үйл явдлыг Ч.**** мэдэж байсан учраас байрны гэрчилгээ болон газрын хамтран өмчлөгчөөр би байгаа юм. Гэрчилгээнээс харвал бид 2 тухайн барилгын 50, 50 хувийн эзэмшигч. Миний хувьд 435,500,000 төгрөгийн хөрөнгө оруулсан. Бид нар байрнуудаа хуваарилчихсан байсан. Мөн оруулсан мөнгөө нэг нугалж гаргаж авна гэдгээ би хэлж байсан. Ч.**** оруулсан мөнгөө нэг нугалаад авчихсан. Ч.**** банкнаас 600,000,000 төгрөгийн зээл аваад барилга руу оруулсан гээд байгаа дансны хуулгаа өгчих хаашаа хэдэн төгрөг шилжүүлсэн талаар харъя гэхэд дансны хуулгаа гаргаж өгдөггүй. Барилга руу 325,000,000 төгрөг оруулаад бусдыг нь өөрийнхөө өр зээлд өгсөн. Н.****д мөнгийг бэлнээр, дансаар өгч байсан. Миний зүгээс 10 гаруй жилийн хугацаанд тухайн орон сууцнаас нэг ч байрыг дур мэдэж зараагүй. Барилга 1,750,768,000 төгрөгөд баригдсан, би 818,000,000 төгрөгийг аваагүй, 780,300,000 төгрөгийг авсан байна. ****ын дүгнэлт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй. Н.****ийн талбай дээр ажиллаж байх явцдаа тэмдэглэсэн баримт дээр тулгуурлаж гаргасан мөртлөө бусад хүмүүсийн оруулсан хөрөнгө оруулалтыг орхигдуулж гаргасан байна. ****ын дүгнэлтийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй гэжээ.
Хариуцагч Н.**** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
1,750,768,000 төгрөгөөр барилга боссон. Барилгаас Н.**** 2,376,198,100 төгрөгийг, С.**** 818,000,000 төгрөгийг, Н.**** 158,500,000 төгрөгийг авсан, нийт мөнгө 3,392,698,100 төгрөг болж байна. Энэ 3,392,698,100 төгрөгөөс барилга барихад гарсан зардал болох 1,750,768,000 төгрөгийг хасахаар 1,641,930,100 төгрөгийг ашиг гарч ирсэн. Энэ ашгийг 3 хуваахаар нэг хүнд 547,000,000 төгрөг болно. Үүнээс 100,000,000 төгрөгийг Н.**** 10 сарын хугацаанд барилга барьсан ажлын хөлсөнд, үлдсэн 447,000,000 төгрөгийг өөрийн барилгад оруулсан хөрөнгөөс авах цэвэр ашиг гэж нэхэмжилж байна...” гэж тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан,
Хариуцагч С.**** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
2012 оны 12 дугаар сард орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах. Хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг болох 350,000,000 төгрөгийг иргэн Ч.****оос гаргуулж өгнө үү...Намайг Ч.**** 856,000,000 төгрөгийг, Н.**** 818,000,000 төгрөгийг авсан гэх боловч би ийм мөнгө аваагүй. 435,500,000 төгрөгөө авсан гэж тооцоод аваагүй үлдсэн 350,000,000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан...” гэж тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан,
Нэхэмжлэгч Ч.**** сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Барилга бол 1,613,000,000 төгрөгөөр баригдсан бөгөөд талуудын оруулсан хөрөнгө бүгд энэ дотор шингэсэн. Барилга баригдаж дууссаны дараагаар нийт борлуулалтын орлогод 3,217,900,000 төгрөг болсон. Талууд анх оруулсан хөрөнгөө нугалж аваад үлдсэн ашгаа хуваана гэж тохирсон боловч ашиг гараагүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар нэхэмжлэгч Ч.****ын хариуцагч С.****өөс 545,473,334 төгрөг, Н.****өөс 1,333,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.****ын Ч.****оос 350,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.****ийн Ч.****оос 547,310,003 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Ч.****ын 7,755,110 төгрөгийг, С.****ын 1,907,950 төгрөгийг, Н.****ийн 2,894,500.2 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 24-ний өдрийн 595 дугаар, 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 2938 дугаартай шүүгчийн захирамжуудаар нэхэмжлэгч Ч.****, хариуцагч С.****, Н.**** нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.2, 69.1.3, 69.1.5-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээнүүд нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг тус тус дурдаж, хэрэгт авагдсан 3 ширхэг дэвтэр, шинжээч Б.****ы төсөв 1 ширхэг, хөрөнгийн үнэлгээний тайлан 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хэргийг шийдвэрлэхдээ маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэх хуулийг зөв баримталсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх, маргааныг үйл байдлыг дүгнэх, түүнд хууль зүйн дүгнэлт өгөхөд учир дутагдалтай хандаж, хуулийн зарим заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 116.3. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй үндэслэл муутай шийдвэр гаргасан байна. Үүнд: Шүүхийн хийсэн үндсэн дүгнэлт, түүнийг няцааж байгаа үндэслэл, нотлох баримтуудыг харьцуулан анхан шатны шүүхийн алдааг залруулж маргааныг үндэслэлтэй зөв шийдвэрлүүлэхээр энэ гомдлыг гаргаж байна. Шүүхийн дүгнэлт Барилга барих газарт Н.**** 100,0 сая төгрөг, С.**** 20,0 сая төгрөг, баригдсан орон сууцнаас Г.Долгорт 55,0 сая төгрөгт 1 өрөө орон сууц өгсөн дээр талууд маргаагүй. Гомдлын үндэслэл: Давж заалдагч тал энэхүү дүгнэлт дээр маргах зүйлгүй. Шүүхийн дүгнэлт: Хамтран ажиллах гэрээний дагуу Н.**** 100,0 сая, С.**** 20,0 сая, Ч.**** 866,6 сая төгрөгийн хураамж төлсөн, талууд 44 айлын орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой оруулсан хураамж, авсан ашгийг хуваах тал дээр маргаан үүссэн гэжээ. Гомдлын үндэслэл: Талуудын хамтран ажиллах гэрээний хураамжийн талаарх шүүхийн дүгнэлт учир дутагдалтай. Үүнд: а.С.****, Н.**** нарын барилга барих газрын эрх олж авахад гаргасан урьдчилгаа зардлыг хураамжид тооцсон, Ч.****ын барилга барихад оруулсан нийт хөрөнгө оруулалтын явцын дундах тооцоо буюу 866,6 сая төгрөгийг хураамжид тооцсон үндэслэлээ заагаагүй, б.Талууд хамтран ажиллах гэрээнд хураамжийг хэрхэн бий болгох, хэдийнээр тасалбар болгон яаж тооцох талаар тохиролцсон зүйлгүй тохиолдолд тэдний оруулсан хөрөнгө нь хүн тус бүрээр нотлогдож байгаа хэмжээг үндэслэн хүн тус бүрийн оруулсан бүх хөрөнгө буюу гаргасан зардлыг хураамжид тооцох ёстой. Шүүхийн дүгнэлт: Барилгад Ч.**** өөрийгөө 1,339,264,933 төгрөгийн, С.**** 155,713,333 төгрөгийн хөрөнгө оруулсан гэдэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлүүд зэргээс үзэхэд эргэлзээтэй. “****”, “Бэсгэ” ХХК, шинжээч Б.****ы төсөв зөрүүтэй тул шүүх үнэлээгүй. Гомдпын үндэслэл: Шүүx дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт байгаа нотлох баримтыг харьцуулан зөв үнэлж чадаагүй байна. Үүнд: а.Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь талуудын оруулсан хөрөнгийн хэмжээг тогтоох үндэслэл, нотлох баримт биш юм. Газрын анх Г.Долгорт 120,0 сая төгрөг урьдчилан өгч Ч.****, С.**** нарын нэр дээр Засаг даргын захирамжаар шилжүүлэн авч, улмаар энэхүү газар эзэмших гэрчилгээг үндэслэн дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, түүнийгээ үндэслэн Ч.**** 600,0 сая төгрөгийн зээлийг Капитал банкнаас авч барилгыг барьж дуусгасан баримтууд 1-р хавтас хэргийн 93-95 дахь тал, 122-132 дахь тал, 3-р хавтас хэргийн 104 дэх талд авагдсан байгаа. б.Орон сууц худалдан авсан хүмүүст өмчлөх эрхийг шилжүүлэхийн тулд хууль журамд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Ч.****, С.**** нарын нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 09-нд 22-р байраар нь Ү-2101016608 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг авсан бөгөөд энэ нь талуудын оруулсан хөрнгө, хураамжийг нотлох баримт биш юм. в."****” ХХК-ийн дүгнэлт нь энэ хэрэгт байгаа талуудын гаргаж өгсөн бүх баримт, дансны хуулгыг үндэслэн хуульд заасан журмаар гаргасан дүгнэлт бөгөөд энэ дүгнэлтийг иргэний хэрэг үүсгэснээс хойш талуудын гаргаж өгсөн нэхэмжлэл, татгалзлаа баталж байгаа нотлох баримттай харьцуулан үнэлж дүгнэх бүрэн боломжтой. г.“Бэсгэ” ХХК-ийн үнэлгээ нь тухайн 22-р байрны подваль 6 машины зогсоолоор төлөвлөгдсөн хэсгийг барилгын зураг /2-р хх150 тал/, 6 машины зогсоолын зураг /2-р хх 142-143, 118-119 тал/-ийг үндэслэн барилга ашиглалтад өгөх үеийн байдпаар 84,159,900 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ бөгөөд үүн дээр талууд маргаагүй, энэ нь Ч.****ын 22-р байрны барилгаас авсан орлогод тооцогдсон байгаа. д. Б.****гийн зохиосон төсөв нь ****орон сууцны барилгын иж бүрэн зураг, одоо байгаа хэмжээг үндэслэн шинжээч шүүгчийн захирамжийн дагуу хийсэн барилгын норм, дүрмээр тооцон программаар хийсэн төсөв юм. Энэ төсвийн талаар Б.****г асууж авсан тайлбар /4-р хавтас хэргийн 67-68 тал/ хэрэг авагдсан ба энэхүү төсөв нь бодит зардлыг нотлохгүй бөгөөд БНбД-ээр зургийг үндэслэн тооцож гаргасан тооцоолол гэдэг нь тодорхой илт зүйл юм. Дээрх байдал баримтаас үзэхэд шүүх Ч.****. С.**** нарын оруулсан хөрөнгө, газар эзэмших эрх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ. “****”, “Бэсгэ” ХХК-ийн дүгнэлт, үнэлгээ, Б.****гийн төсвийг харьцуулан, утга агуулга, хоорондын уялдаа, хэрэгт ямар хамаарал ач холбогдолыг нь дүгнэж бусад нотлох баримтуудтай харьцуулан ИХШХШТ хуулийн 40.2-т зааснаар унэлэх бурэн боломжтой байна. Шүүхийн дүгнэлт: 44 айлын орон сууц 3,245,780,000 төгрөг болсон болох нь 2-р хавтас хэргийн 104 дэх талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчдын нэрсийн жагсаалтаар тогтоогдсон. Ч.****ын гаргаж өгсөн 4-р хавтас хэргийн 103-104 талд авагдсан баримт, Н.****ийн гаргаж өгсөн 3-р хавтас хэргийн 66 хуудсанд авагдсан баримтыг тулгаж мэтгэлцүүлсэн боловч орон сууц борлуулсны орлогоос хэн нь хэдэн төгрөг авсан болох нь тогтоогдоогүй маргасан, Ч.****, С.**** нар барилга барихад хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан болохоо, барилга хэдэн төгрөгөнд баригдсан талаар хэн аль нь нотлоогүй, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Гомдлын үндэслэл: Шүүхийн энэ дүгнэлт нь хэрэгт байгаа зохигчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотолж гаргасан баримтыг үнэлээгүй хүснэгтлэн гаргасан товчоо, нэгтгэлийг шууд үнэлж хялбарчилснаас үндэслэл бүхий болж чадаагүй байна. Үүнд: а. Энд 44 айлын орон сууц хэдэн төгрөгийн өртгөөр баригдсан болохыг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тогтоох бүрэн боломжтой. Үүнд талуудын гаргаж өгсөн бүхий л баримтыг үндэслэн “****” ХХК нь барилгыг 1,442,942,500 төгрөгөөр баригдсан гэж, шинжээч Б.**** барилга баригдах үеийн БНбД-ээр тооцоход 1,330,265,238 төгрөгийн шууд зардлаар баригдах боломжтой гэж, хэрэгт авагдсан талуудын барилга барихад оруулсан хөрөнгө оруулалт, зардлыг нотлох баримтаар тооцоход нийт зардал 1,613,311,599 төгрөг болж байгааг нэхэмжлэгч 4-р хавтас хэргийн 78-80 дахь талд нотлох баримт зааж, 106 дахь талд түүнийг нэгтгэн товчоолж гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх 1,613,311,599 төгрөг нь хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэсэн, “****” ХХК-ын нотлох баримтад үндэслэсэн, Б.****гийнх БНбД-ээр тооцсон тоо хэмжээ байх ба шүүх эдгээрийг харьцуулан үнэлэх үүрэгтэй ба бүрэн боломжтой. б. Шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон 2-р хавтас хэргийн 104 дэх талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хавсралт болгосон 44 айлын сууцны борлуулалтын орлогын тооцоо 3,245,780,000 төгрөгөөс 9 тоот газрын үнэд өгсөн хөрөнгө оруулалтын зардалд тооцогдох 55,0 сая төгрөгийг хасвал нийт борлуулалтын орлого 3,190,780,000 төгрөг болно. Энэ тооцоог С.****, Ч.**** нар зөвшөөрч үйлдсэн байгаа. в. Ч.****ын гаргаж өгсөн 4-р хавтас хэргийн 103-104 дэх талд байгаа барилгын бүх орон сууц 3,216,959,600 төгрөгөөр борлуулагдсан тооцоо нь түүний урд байгаа 74-77 дахь тал дахь хэргийн хавтас, хуудас заасан нотлох баримтууд, 86- 98 дахь талд сууц бүрээр нотлох баримт заасан тайлбар, тэдгээр нотлох баримтаар батлагдаж байгааг шүүх дутуу үнэлж, буруу дүгнэсэн байна. г. Н.****ийн 3-р хавтас хэргийн 66 дахь талд авагдсан барилгын бүх орон сууц 3,317,700,000 төгрөгөөр борлогсон гэх тооцоо нь: Нотлох баримтад үндэслээгүй, хөрөнгө оруулалт, зардалд тооцох 9 тоот сууцны 55,0 саяыг орлогод тооцсон, барилга ашиглалтад өгөх үеийн үнэлгээгээр 84,159,900 төгрөг гэж үнэлэгдсэн 6 машины зогсоол, подваль хэсгийг 210,0 сая гэж авсан тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Н.****ийн тооцоог 55,0 сайг хасаж 210,0 саяыг 84,159,900 гэж зөвтгөвөл борлуулсан дүн 3,136,859,900 төгрөг болно. Нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа хариуцагчийн нотлох баримтад үндэслээгүй, өөрийнх нь үйлдсэн энэ тооцоог шүүх үнэлэх боломжгүй. д. Орон сууцны барилгаас хэн хэдэн төгрөгийн орлого авсан нь дээр дурдсан Ч.****ын гаргаж өгсөн 4-р хавтас хэргийн 103-104 дэх талд байгаа барилгын бүх орон сууц 3,216,959,600 төгрөгөөр борлуулагдсан тооцоо нь түүний урд байгаа 74-77 дахь тал дахь хэргийн хавтас, хуудас заасан нотлох баримтууд, 86-98 дахь талд сууц худалдан авсан хүн бүр, хэдэн төгрөгөөр худалдан авсан, мөнгөө хэн хэнд хэдэн төгрөг өгснөө тайлбарласан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа. Харин хариуцагч нар үүнийг няцаасан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт гаргаагүй болно. е.Хэрэгт цугларсан баримтаар Н.**** 2023.03.22-нд Ч.****од холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ “Ч.**** эхлээд 866,6 сая төгрөг оруулаад хөрөнгө дутаж Капитал банкнаас 600,0 саяын зээл авсны 325,0 саяар материал авсан/ 866,6 + 325,0/ буюу өрөөр хэлбэл 1 тэрбум, 191 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулсан гэж, 2019-05-21-ний давж заалдах хуралд дээр /2-р хх 9-20 дахь тал, тэмдэглэлийн 4 дэх нүүр/ Ч.**** 1 тэрбум 92 сая төгрөг оруулсан гэж, Н.**** 2017 оны 11 дүгээр сарын 07-нд, С.**** 2017 оны 11 дугаар сарын 08-нд мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө/ 4-р хавтас хэрэг 5-10 дахь тал/ “Ч.**** эхэлж 866,6 сая төгрөгийн хөрөнгө оруулаад хөрөнгө дутаж Капитал банкнаас 600,0 сая төгрөгийн зээл авч барилгыг барьж дуусгасан” мэдүүлсэн баримтууд, Капитал банкны 600 сая төгрөгийн зээлийн өрийг Ч.**** дангаар хариуцсан /1-р хавтас хэрэг 122, 89-92, 140-141,170-174 дэх тал, 4-р хавтас хэрэг 4 дэх тал/, барилгыганх барихад Ч.**** нь ****гаас 250,0 сая төгрөгийг зээлснийг гурвуулаа хамт очиж бэлэн мөнгөөр аваад материал авч ажил эхэлсэн гэдгийг хариуцагч нар зөвшөөрдөг. Ч.**** нь В.****оос 2013 оны 6 сард 536,6 сая төрөг зээлж барилгад оруулсан/ шүүх хурлын тэмдэглэл, 3-р хавтас хэрэг 250-252 дахь тал, 4-р хавтас хэрэг шүүгчийн 2023.06.25-ны 03637 тоот захирамж/ гэсэн үнэлж болох баримт байгаа ба тэдгээрийгтооцоод Капитал банкны зээлээс Ч.**** 145,0 сая төгрөгийг өөр зүйлд зарцуулсан гэж “****” ХХК-д тогтоосныг хасч эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлэхэд Ч.**** барилгад 1,339,264,933 төгрөг оруулсан нь тогтоогддог. Хариуцагч нарын оруулсан хөрөнгийн хувьд дүгнэлт хийж болохуйц нотлох баримт нь газар авахад гаргасан Н.****ийн 100,0 сая, С.****ийн 20,0 сая дээр С.****ийн Кингдом инвест ББСБ-аас 150,0 сая төгрөг зээлж барилгад оруулсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа баримт/3-рхх 151-153,192-202,217, 249 тал/, Н.****ийн данс руу 100 сая төгрөгийг нь хийсэн гэсэн тайлбар/ 2024.04.11-ний шүүх хурлын тэмдэглэл /хэрэгт авагдсан ба Н.****ийн тухайн цаг хугацааны дансны хуулгаар С.****өөс ийм орлого ороогүй болох нь батлагдаж, түүний тайлбар үгүйсгэгдсэн, С.**** 2018 оны 01 дүгээр сарын 30-нд Далай ван аудитын дүгнэлт танилцаад “Миний хувьд ****д шаардлагатай үед шууд бэлэн мөнгө өгч байсан учраас өгөх нарийн баримт байхгүй байсан” гэж тайлбарлаж байсан/2-p хавтас хэрэг 67,68, 3-р хавтас хэрэг 177,178/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.**** орон сууцны барилгад хөрөнгө 436,0 сая төгрөг оруулсан гэж тайлбар хэлдэг боловч тийнхүү хөрөнгө оруулсан гэх нэг ч нотлох баримт гаргаагүй зэрэг үйл баримтад шүүх дугнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ нотлоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй илтэд худал байна. Шүүх ийнхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий маргааны үйл байдал түүнийг нотолож байгаа нотлох баримтыг бүрэн гүйцэд харьцуулан үнэлж чадаагүйгээсээ болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Иймд давж заалдагч тал маргааныг шийдвэрлэх, нэхэмжлэлийг хангах үндэслэл бүхий байдлыг нэмж тодруулах шаардлагатай болж байна. Үүнд: а. Нэхэмжпэгч тал анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ нотолсон, нотлох баримтаа заасан үндэслэл бүхий тайлбар гаргаж, түүнийгээ бичгийн хэлбэрээр өгсний шүүхийн шийдвэрт тусгаагүй, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6,107 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй байна. Энэ гомдлын дээрх хэсгүүдэд нотлох баримт үндэслэл зааж дурдсанаар орон сууцны барилга талуудын оруулсан 1,613,311,599 төгрөгийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон болох нь, орон сууц худалдан авсан бүх хүний мөрдөгчид гэрчээр өгсөн мэдүүлэг, С.****, Ч.**** нарын улсын бүртгэлд гаргаж өгсөн баримтаар барилгыг 3,216,959,600 төрөгөөр борлуулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож батлагдаж байгаа. в.Энэ тохиолдолд барилгын борлуулсан орлогоос гарсан зардлыг хасахад /3,216,959,600- 1,613,311,599/ 1,603,648,001 төгрөгийн борлуулалтын ашиг гарсан байгаа. Энэхүү ашгийг хэрхэн хуваах талаар хэрэгт авагдсан баримт, байдал: Нэхэмжлэгч Ч.**** орон сууцыг борлуулаад орлого хуваана гээгүй, ашиг хуваана гэсэн/ зардлаа төлж түүнийгээ нугалж аваад үлдсэн ашгаа хуваах/ талаар бүх шатанд тайлбар мэдүүлэг гаргасан нь мөрдөгчид өгсөн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гомдол зэргээр хэрэгт авагдсан. Хариуцагч С.**** 2015.3.21-нд мөрдөгчид өгсөн тайлбарт “Анх барилга баригдаж эхлэхэд ****, **** бид гурав оруулсан мөнгөө нэг нугалж авна шүү гэж ярилцаж аман гэрээ хийсэн юм” гэж /3-р хавтас хэрэг 248 дахь тал/-д авагдсан байна. Хариуцагч Н.**** 2015.04.06-нд мөрдөгчид өгсөн тайлбарт “Бид гурвын хооронд аман гэрээ хийгээд явж байснаас бичгээр хийсэн гэрээ огт байхгүй. Хөрөнгө босгоод оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр оруулсан мөнгөө нугалж авахаар тохирсон. Миний оруулсан 125,000,000 төгрөгнөөс нугалж тооцоод 250,000,000 төгрөг авах болж байгааа юм /3-р хавтас хэрэг 190 дэх тал/-д авагдсан байна. Энэ бол талуудын хооронд дөнгөж маргаан үүсэж эхэлж байх үед өгсөн хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан баримт. Мэдээж барилгын хөрөнгө оруулалтын 83 хувийг гаргасан Ч.**** нь 9,6 хувийг гаргасан С.****, 7.4 хувийг гаргасан Н.**** нартай бүх борлуулалтын орлогыг тэнцүү буюу 33,3 хувиар хуваагаад 3 хүн тус бүр өөр өөрийн оруулсан хөрөнгөө 100 хувь гэж тооцоход Ч.**** өөрөө 66,7 хувийн алдагдал хүлээх, С.**** 90.4 хувийн ашиг авах, H.**** 92.6 хувийн ашиг авахаар тохирох тийм эрүүл саруул ухааны боломжгүй. Иймээс нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн туслалцаа авч маргааны баримт байдлыг үнэлэн, анхны тохиролцоогоо баримтлан нэхэмжпэлийн шаардлагаа багасган, нотлох баримт тохиролцоогоо үндэслэн 4-р хавтас хэргийн 107 дахь талд хийсэн тооцооллоор гаргасан нэхэмжпэл үндэслэтэй байна. г.Нэгэнт тордорхой болсон 1,603,648,001 төгрөгийн ашгийг Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар хураамжид хувь тэнцүүлэн буюу хөрөнгө оруулалтын 83 хувийг гаргасан Ч.****, 9,6 хувийг гаргасан С.****, 7.4 хувийг гаргасан. Н.**** нарт хувиарлахад Ч.****од /1,603,648,001х83/:100=1,331,027,840 төгрөг, С.****т/1,603,648,001 х 9,6/=153,950,208 төгрөг, H.****д /1,603,648,001 х7,4/=118,669,952 төгрөг ноогдоно. Гэтэл Ч.**** гаргасан зардал хураамж буюу оруулсан хөрөнгө 1,339,264,933 төгрөг дээр оногдох 1,331,027,840 төгрөг нэмэгдээд 2,670,292,773 төгрөг болох ба үүнээс борлуулалтаас авсан 2,122,959,600 төгрөгийг хасахад 547,333,173 төгрөг дутуу авсан нь С.**** гаргасан зардал хураамж буюу оруулсан хөрөнгө 155,713,333 төгрөг дээр оногдох 153,950,208 төгрөг нэмэгдээд 309,663,541 төгрөг болох ба үүнээс борлуулалтаас авсан 856,900,000 төгрөгийг хасахад 547,236,459 төгрөг илүү авсан нь, Н.**** гаргасан зардал хураамж буюу оруулсан хөрөнгө 118,333,333 төгрөг дээр оногдох 118,669,952 төгрөг нэмэгдээд 237,003,285 төгрөг болох ба үүнээс борлуулалтаас авсан 238,000,000 төгрөгийг хасахад 996,715 төгрөг илүү авсан тооцоо гарна. Хууль, түүнд нийцүүлэн математик тооцоолол хийж үзэхэд ч нэхэмжлэлийн үнийн дүнтэй, маргааны талүүдын ашиг хуваах анхны тохиролцоотой маш бага зөрүүтэй. үндсэндээ тохирч байна.Энэ бол тоо болон баримт худлаа хэлдэггүй, харин хүн худлаа хэлдэгийг харуулж байгаа баримт ба иймэрхүү юмны учрыг эрх зүйчид бид формал логик гэдэг судлагдахуунаар үздэг. Энэ хэрэгт хариуцагч тал нотлох баримтаар няцаагдсан Кингдом инвест ББСБ-аас 150 сая төгрөгийн зээл авсан гэсэн хуурамч баримтаас өөр нэг ч нотлох баримт гаргаагүй ба 2023 онд энэ хэрэгт сөрөг нэхэмжпэл гаргах хүртэл ашиг тэнцүү хуваах анхны хамтран ажиллах гэрээний үүрэг зөрчигдөж олон зуун сая төгрөгөөр хохирсон, түүнийг Ч.**** завшсан талаар мөрдөгч, шүүхэд нэг ч тайлбар мэдүүлэг гаргаж байгаагүй болохыг тэмдэглэж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн талын гаргасан нотлох баримт, удаа дараагийн үндэслэл бүхий тайлбар, тооцооллыг сайтар нягтлан үзнэ гэдэгт итгэж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны 312/ШШ2025/01045 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж ****545,473,334 төгрөг, Н.****өөс 1,333,334 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ч.**** нь хариуцагч С.****, Н.**** нарт холбогдуулан “Хамтран ажиллах гэрээний үүрэгт хариуцагч Н.****өөс 694,112,088 төгрөг, С.****өөс 897,319,877 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Н.**** нь нэхэмжлэгч Ч.****оос 547,310,003 төгрөг, хариуцагч С.**** нь нэхэмжлэгч Ч.****оос 350,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1., 476.2., 478 дугаар зүйлийн 478.8.-д зааснаар нэхэмжлэгч Ч.****ын хариуцагч С.****өөс 545,473,334 төгрөг, Н.****өөс 1,333,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч С.****ын Ч.****оос 350,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Н.****ийн Ч.****оос 547,310,003 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.****ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар, хариуцагч С.****, Н.**** нарын нэхэмжлэгч Ч.****од холбогдуулан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэргийг хянан шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д “...Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...”, 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 118 дугаар зүйлийн 118.4.-д Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана...” гэснийг тус тус зөрчжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо 2024 гэж алдаатай бичигдсэнийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,892,000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,892,000 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР