Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 721

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч О.Гэрэл

хохирогч, иргэний нэхэмжлэгч: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,

иргэний хариуцагч: Б Г Ш /Bai Guixing/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О,

орчуулагч: Ч.Батчулуун,

шүүгдэгч: Б.Б, Л Г М /Li Guimin/, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт Б.Б, БНХАУ-н иргэн Ли овогт Л Г М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1702002090079 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаар гадаад паспорттой, Ли овогт Л Г М /Li Guimin/.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б нь өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Л Г М, мөн БНХАУ-н иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Б.Б нь БНХАУ-ын иргэн Л Г М, Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч БНХАУ-н иргэн Л Г М нь өөрийн эхнэр Монгол Улсын иргэн Б.Б болон БНХАУ-н иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Л Г М нь Б.Б, БНХАУ-ын иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хулгайн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Карт зэрэг олон зүйл ярьж байгааг би мэдэхгүй. Картаар хэрхэн мөнгө олох талаар мэдэхгүй байна. Би амьдралдаа хулгай хийж үзээгүй. Бариа засал ажиллуулна гэж орж ирээд үнэхээр эдгээр хүмүүс мөнгө авсныг мэдээгүй. Би бариа заслын газрыг 15 жил ажиллуулж амьдрахдаа хүний төлөө явсан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээ хүлээн зөвшөөрөөд хохирол төлбөрийг төлсөн. Би мөнгө авсандаа хохирол төлбөр төлөөгүй. Хавтаст хэрэгт бүх баримтыг би өөрөө гаргаж өгсөн. Хулгай хийх гэж байсан бол би өөрийн нэр дээр пос машин авахгүй байх байсан. Би өөрийн мөнгөөрөө ариун цагаан хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө хохирол төлбөрийг төлсөн. Банкны зүгээс мөнгийг битүүмжилж чадаагүй. Би хохирол төлбөрийг төлсөн. Би үнэхээр Б Г Ший данс руу мөнгө шилжүүлсэн болохоороо хохирол төлбөрийг төлсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л Г М мэдүүлэхдээ:

“...Эхнэр бид хоёр зориуд энэ хэргийг хийгээгүй, хууртагдаад тэдгээр хоёр хүнд машин авч өгсөн. Бариа засал хийнэ гэхээр нь пос машин авч өгсөн. Пос машин хэрхэн ашигласан, ямар карт байсан талаар мэдэхгүй, тэдгээр хоёр хүнд пос машин өгсөн. Тэр хоёр хүнтэй хамтраад ийм асуудал гаргаагүй. Тэр хоёр хүнд мөнгө олж өгөх гэж пос машин авч өгсөн. Анх би баригдаагүй байсан. Би өөрөө цагдаагийн ажилтан дээр очиж мэдүүлэг өгсөн. Цагдаа нарт нөгөө хоёр Хятад хүмүүсийн асуудлыг хэлж өгсөн. Эхнэр бид хоёр албан ёсны компанитай байдаг учраас албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас ийм асуудалд орох хүмүүс биш юм. Үнэхээр өөрийнхөө мэдэх зүйлээ хэлсэн. Эхнэр бид хоёр тэр хоёр Хятад хүмүүстэй хамтраад хэрэг хийсэн зүйл байхгүй. Тэр хоёр этгээд зугтаагаад бид хоёр энд байгаад байгаа нь Монгол Улсын хуулийг хүндэтгээд үнэн зөвөөр шийдээд өгөх байх гэж бодож байна. Яллах дүгнэлтийг сонссоноор өөрийн өгсөн мэдүүлэг болон анх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байна. Анх өөр орчуулагчтай байсан. Прокурорын хэлсэн яллах дүгнэлтийг сонсохоор хоёр Хятад улсын иргэний мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. Эхнэр бид хоёр өндөр боловсролтой болон Монгол, Хятад улсад хууль бус зүйл хийж үзээгүй. Үнэхээр хууль бус юм хийх байсан бол өөрийнхөө байгууллага дээр пос машин аваад ашиглаад явах боломжгүй. Өнөөдөр ийм байдалтай болсон нь миний тэдгээр хүмүүст итгэсэн нь миний буруу болсон. Миний эхнэр нарийн асуудлыг мэдэхгүй. Тэр хоёр хүн нэг хүний итгэлийг эвдэж асуудалд оруулсан байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Банканд хохирол учруулсан гэх хохирол төлбөрийг төлсөн. Прокурорт хэлэхэд хоёр Хятадын мэдүүлэг болон өөрсдийн ярьсан зүйлийг харьцуулаад үзэхэд хулгай хийсэн үйлдэл биш байгаа тул та үүнийг харж үзнэ үү. Иймд Монгол Улсын хууль, шүүхээс асуудлыг шударгаар шийдэж өгөх байх гэж бодож байна. Би 461 дүгээр хорих ангид ороод 5 сар болж байна. Миний эхнэр болон миний эхнэрийн эрүүл мэндийн байдал хэцүү байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г мэдүүлэхдээ:

“...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр пос машин эзэмшсэн. Энэ хугацаанд 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 13 хоногийн хугацаанд нийт 172.049.197 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Энэ асуудлын талаар Бгаас тодруулсан. Энэ талаар гэрч нарын мэдүүлэг байна. Бариа заслыг ажиллуулж тусгай зөвшөөрөл авсан хүн бол иргэн Б.Б юм. Б.Б Хаан банканд пос машин авах талаар холбогдох баримт бичгүүдийг цуглуулж албан ёсоор хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу зөвшөөрөл өгч тухайн посыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл пос машинаар гадаадын иргэдийн хуурамч картуудыг уншуулж онц их хэмжээний хохирол гаргаж, мөнгө авсан. 2017 оны 11 дүгээр сарын 18-наас эхлээд карт уншуулахдаа нийтдээ 39 хүний карт уншигдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар банканд Б.Бгийн зүгээс 64.391.160 төгрөгийг бэлнээр төлсөн. 172.899.422 төгрөгнөөс олон улсын визанаас шимтгэлийн 3% төлөгдөх 5.186.983 гаран төгрөг хасаад үлдэгдэл 167.712.439 төгрөгийн бодит хохирол банканд учирсан. Энэ хохирлыг шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч: Б Г Ш /Bai Guixing/-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О мэдүүлэхдээ:

“...Иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Б Г Ш бол шударга хууль бус эзэмшигч юм. Иргэний хариуцагч гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэж мэдэх боломжгүй байхад дансанд орсон мөнгийг битүүмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бгийн өгсөн:

“...Тухайн 70020802 дугаартай посс терминал төхөөрөмж нь “Баяр” засал дээр байдаг. Тэгэхдээ би бариа засал дээр нэг их очоод байдаггүй юм. Тухайн поссын машиныг манай нөхөр Л Г М ашигладаг. Тэгэхдээ цаашаа хэнд өгдөг, ямар зориулалтаар ашигладаг талаар сайн хэлж мэдэхгүй юм. Манай нөхөр надад хэлэхдээ “миний таньдаг хүн кредит карттай учраас АТМ-д уншуулж бэлэн мөнгө авч болохгүй байна гэнээ, тэгээд поссын машинаа ашиглуулаач, уншуулсан мөнгөнийхөө 2 хувийг өгье гэж байна. Тэгэхээр яах уу гэж асуухаар нь хэн хэндээ ашигтай юм бол өөрөө л мэдэхгүй юу гэж хэлсэн. Тэгэхдээ би тухайн үед дээрх гүйлгээг хийх гэж байгаа манай нөхрийн танил нь хуурамч карт буюу өөр хүмүүсийн картын дугаарын мэдээллийг ашиглаж мөнгө авч байгаа гэж огт мэдээгүй. ...ямар ч байсан би нэг хүнтэй нь гар утасныхаа “ви чат”-р холбогдож ярьж байсан. Тэр хүн надаас посс дээр хийж байгаа гүйлгээний утгыг гэрэл зургаар авч явуулан, би тайлбарыг нь хэлж өгч байсан юм. Надтай “ви чат”-р холбогдсон БНХАУ-ын иргэн эрэгтэйг манай нөхөр надтай холбож өгсөн. Учир нь тэр хүн поссын гүйлгээний талаар манай нөхрөөс асуудаг юм шиг байгаа юм. Тэгээд манай нөхөр мэдэхгүй байсан учраас намайг тайлбарлаад өг гэж хэлээд над руу “ви” чатын хаягийг нь явуулсан. Би посс терминал төхөөрөмжөөр уншуулж байгаа гүйлгээг тайлбарлаж хэлж өгдөг байсан. Учир нь заримдаа амжилтгүй гүйлгээ хийгддэг байсан юм шиг байгаа юм. Миний данс руу орсон мөнгийг манай нөхөр дансны дугаар өгөөд тийшээ шилжүүлчих гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө өгсөн дансны дугаар луу хийдэг байсан. Би БНХАУ-ын Эрээн хотод валютын ченж хийдэг гэх Өвөр Монгол Туяа гэх иргэний Хаан банкны 5013172072 дугаартай данс руу мөнгө шилжүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 6-8/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л Г М /Li Guimin/-ны өгсөн:

“...Тухайн үед өөрийгөө Cao Junying гэж танилцуулж байсан бөгөөд намайг ямар ажил хийдэг талаар асуухаар нь “Монгол улсад шилэн фасадны үйлдвэрлэл явуулдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийгээ ямар ч гэсэн шинээр үүсгэн байгуулсан уламжлалт бариа заслын төвдөө ажлын хэрэгцээгээр Хаан банкнаас посс терминал төхөөрөмж захиалаад авчих гэж хэлсэн. Үүний дагуу манай эхнэр Б, Хаан банкнаас посс терминал төхөөрөмж захиалаад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөр дээрээ хүлээж аваад Эрээнд байрлаж байсан Cao Junying, Fu Lianjiang нар руу өгч явуулсан. Тухайн үед би өөр газар байсан болохоор тэр хоёртой уулзаж чадаагүй юм. Тэгээд хэд хоногийн дараа Эрээн хотод очоод Cao Junying, Fu Lianjiang нартай өөрийн биеэр уулзахад “таны явуулсан посс терминал төхөөрөмжөө аваад Эрээн хот руу явуулчих” гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө Эрээн хотод байгаагүй учраас Cao Junying, Fu Lianjiang нарын байрлаж байсан зочид буудлын хаягийг нь зааж өгөөд замын унаагаар өгч явуулсан байсан. Тэгээд би хэд хоногийн дараа өөрөө Эрээн хотод очоод Cao Junying, Fu Lianjiang нартай уулзаад дансанд орж ирсэн мөнгийг эхнэрийн дансаар Эрээн хотод валют арилжааны ченж хийдэг Туяагийн данс руу шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Cao Junying, Fu Lianjiang нарын хамт Монголд орж ирээд тэр өдрөө бид 3 манай ажлын оффист унтаж амарсан. Маргааш өдөр нь Cao Junying, Fu Lianjiang нар надаас посс терминал төхөөрөмжийг аваад Бгийн данс руу их бага хэмжээгээр ойролцоогоор 140.000.000-150.000.000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгөний 17 хувь болох 25.000.000-30.000.000 төгрөгийг би хувьдаа аваад компанийн ажилчдын цалинг бэлнээр тараасан. Энэ байдал ойролцоогоор 7 хоног үргэлжилсэн ба Cao Junying, Fu Lianjiang нар нь дээрх мөнгийг посс терминал төхөөрөмжийг ашиглуулсаны оронд надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Цао Жун Ин /Cao Junying/-н өгсөн:

“...Л Г М, Фү бид хоёрыг Монгол улс руу карт уншуулж мөнгө олно гэж дагуулж ирсэн. Фу Лиан Жиан /Fu Lianjiang/ нь пос машинд карт уншуулдаг байсан. Би тухайн баримтыг нь гар утсаараа зургийг авч хооронд нь дамжуулдаг байсан. Энэ хэргийг үйлдэх асуудлыг Л Г М зохион байгуулсан. Посс машин болон картыг Л Г М олж өгсөн. Тэр карт болон посс машиныг цагдаад баригддагийн орой Л Г М эхнэр болон бас нэг Монгол эмэгтэй гурвуулаа ирээд аваад явсан. Тэгээд тэр шөнө цагдаад баригдсан. Л Г Мий авчирсан картууд нь албан ёсны гадаадын банкны картууд байсан. 2-3 ширхэг картыг авчирч өгсөн. Тухайн картууд нь соронзон туузтай болон чиптэй картууд байсан. Хятад улсад байхад бид нарт тэр картуудыг өгсөн. Тухайн картуудыг уншуулсан мөнгөнөөс би нэг ч юань аваагүй. Л Г М нь байрлах байр, хоол унд, бүгдийг нь даана гэж хэлж бид хоёрыг авчирсан боловч байр хоол даагаагүй, мөнгө өгөөгүй. Бүр сүүлдээ хоолгүйдээд бид хоёр өөрсдийн картаараа АТМ рүү очиж уншуулан мөнгө авсан. ...Эрээн хотод анх уулзахад Л Г М эхнэрийнхээ хамт очиж уулзахдаа эхнэр нь Монгол Улсын Хаан болон өөр нэг банкинд танил найзтай тэгээд тухайн хүмүүст посс машин захиалсан байгаа гэж ярьж байсан. Анх Л Г М бид хоёрыг Монголд авчрахдаа хэдэн төгрөг олохоо мэдэхгүй байна. Олсон мөнгөнөөсөө тодорхой хувийг өгнө гэж байсан. Би Фугийн карт уншуулсан байдлыг гар утсаараа авч тухайн хүмүүстэй харьцаж байсан чат байгаа юм. Посс машин дээр карт уншуулахад мэдээлэл нь Монголоор гарч ирээд байсан. Тэгээд тэр ямар учиртай талаар Л Г М болон түүний эхнэртэй харьцаж асууж байсан. ..Л Г М нь өдөрт 5-6 картыг бид хоёрт авчирч өгдөг байсан. Тэгээд өдөр өдөрт нь Л Г М нь карт болон баримтыг нь нягтландаа аваачиж өгнө гээд аваад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 114-116/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Фу Лиан Жиан /Fu Lianjiang/-ны өгсөн:

“...Тэгээд хамт хоол идсэний дараа Л Г М нь Цаод жижиг саарал өнгийн Хаан банкны посс машин, мөн 4-5 ширхэг банкны карт болон өөр бусад картуудыг өгсөн. Тэгэхдээ бүгдээрээ нэг нутгийн хүмүүс байна, ахдаа туслаарай, хэзээ хэдэн төгрөг уншуулахыг би хэлнэ, та нар хэлсэн дүнгээр нь картаа уншуулаарай гээд өгсөн. Банкинд манай танил хүн байгаа, тиймээс санаа зоволтгүй уншуул гэж хэлсэн. Тухайн үед утсаар яриад хэдэн цаг, минутанд хэдэн төгрөг уншуулахыг Цаод хэлдэг байсан. Тэгээд тэр үед нь картыг уншуулаад гарсан нарийн цаасыг нь зургаар авч үзүүлдэг байсан. Л Г М картаа өгөөд уншуулсныхаа дараа маргааш өглөө нь ирээд картаа аваад явдаг байсан. Тэгээд маргааш өдөр юм уу, орой нь хоол идэх гээд уулзахаараа нөгөө авч явсан картуудаа эргүүлэн өгдөг. Мөн дээр нь дахиад өөр картуудыг нэмж өгдөг байсан. Монголд ирсэнээс хойш 5-6 хоног ийм байдалтай үргэлжилсэн. Өдөрт хэдэн карт уншуулсныг хэлж мэдэхгүй байна. Цао тэр картуудыг уншуулдаг байсан. Янз янзын картууд байсан. Туузтай болон чиптэй картууд байсан, өнгө нь бол янз бүрийн өнгөтэй байсан. ...Л Г М нь эхлээд 4-5 ширхэг карт өгдөг байсан. Тэгээд маргааш нь дахин карт өгөхдөө нөгөө урьд өдөр нь өгсөн карт дээрээ дахиад л нэмээд 7-8 цэнхэр, хөх, алаг, хар эрээн өнгийн картуудыг өгдөг байсан. Зарим нэг карт дээрээ Виза, Мастер гээд бичигтэй байсан. Бусдыг нь бол мэдэхгүй. Нийт хэдэн төгрөг уншуулсанаа мэдэхгүй байна. Тухайн үед тэдэн төгрөг уншуул гэдэг байсан. Тэрийг нь уншуулдаг байсан. Картуудыг уншуулсаных нь төлөө мөнгө өгнө гэдэг байсан. Урьдчилж мөнгө аваагүй, яг дууссаныхаа дараа мөнгийг нь өгнө гэж байсан..” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 129-130/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн өгсөн:

“...Монгол Улсын иргэн Б.Б гэх эмэгтэй нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баяр” нэртэй бариа заслын газар ашиглахаар “Хаан банк”-наас төлбөрийн карт унших посс терминал төхөөрөмжийг “картаар үйлчлэх байгууллагатай хамтрах ажиллах” 17 дугаартай гэрээ байгуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийж карт уншуулж эхэлсэн байна. Тус посс терминал төхөөрөмжийг авснаас хойш өдөр бүр олон удаагийн карт уншуулах оролдлогууд хийгдсэн байна. Тухайн карт уншуулах оролдлогуудаас нилээдгүй их хувь нь амжилтгүй болоод байсан байна. Ийм их хэмжээний оролдлого хийж мөн тэр оролдлого тус бүр нь амжилтгүй болоод байсан учраас манай банкны картын үйл ажиллагааны хэлтсээс иргэн Б.Бтай 2-3 удаа холбогдож хийгдэж байгаа гүйлгээ амжилтгүй болж байгаа шалтгааны талаар асууж лавлахад тухайн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, өөрөө хийж байгаа талаар хариулсан байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр картын үйл ажиллагааны газраас иргэн Б.Бгийн авсан пос терминал төхөөрөмжинд олон удаагийн сэжигтэй их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа болон амжилтгүй маш их гүйлгээний оролдлого хийгдэж байгаа талаар мэдэгдсэн юм. Түүний дагуу посс терминал төхөөрөмжинд холбосон Б.Бгийн нэр дээрх 5170011158 дугаартай дансанд шүүлт хийхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд буюу 13 хоногийн хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээний оролдлогоор нь 172.049.197 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээний оролдлого нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.168 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11.088 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19.246.934 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 9.511.432 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.234 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 28.130 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 689 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.982.885 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 8.052.698 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 28.082.877 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19.790.978 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 54.628.510 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.379.976 төгрөгийн орлого орсон байсан. Энэ тухай нарийвчлан шалгахад Бгийн посс терминал төхөөрөмжинд нийт 506 удаа 248 ширхэг картыг уншуулан 1.032.763.187 төгрөгийг дансанд оруулах оролдлого хийсэн байсан. Түүнээс нь 178 удаагийн оролдлогоор 39 хүний мэдээлэл суусан карт амжилттай уншигдаж 13 удаагийн гүйлгээгээр 172.049.197 төгрөг Б.Бгийн дансанд орсон. Энэ ямар учиртай гэхээр нэг өдөрт посс терминал төхөөрөмжинд уншигдсан нийт мөнгөн дүнг тухайн өдрийнхөө орой нь иргэний дансанд орлогоор тооцож гүйлгээ хийгддэг юм. Тэгээд 13 удаагийн гүйлгээ болж харагдаж байгаа. ...нийт 39 ширхэг хуурамч картаар, 178 удаагийн оролдлого 13 удаагийн гүйлгээгээр 172.899.422 төгрөгийг банкнаас хувийн дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс олон улсын картын шимтгэл гэж гүйлгээний шимтгэл 3 хувь буюу 5.186.983 төгрөгийг суутгаад одоо бодитоор 167.712.439 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 204-205/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ц-ын өгсөн:

“...Баярааг буусны дараа Б “Хаан банк”-наас над руу залгаад манай компанийн пос машин дээр программын шалгалт хийх гээд байна, аваад ирээч” гэсэн тэгээд надаас “яах вэ” гэхээр нь “би аваачаад үзүүлчихье” гэсэн. Тэгээд бид хоёр 10 дугаар хороолол ороод нэг байранд очсон. ...Тэнд нь 2 хятад хүн байсан. Тэндээс Б Хаан банкны посс машинаа авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 208-209/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Б-ы өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байх орой 18 цагийн үед над руу утсаар залгаад намайг Эрээн хот руу юм хүргэж өгөх ажилтай болчихлоо, Б захиралтай уулзаад юмаа аваад Амгалангийн тэндээс вагоны билет аваад яваад ир гэсэн. Тэгээд тэр оройноо 13 дугаар хороололд байрлах Ногоон төгөл хотхонд Б захирлаас очиж жижиг ногоон ууттай зүйл авсан. Тэгээд түүнийг аваад вагонд суугаад 17-ны өглөө Замын Үүдэд очиж Эрээн гараад Л Г М захиралд нөгөө ногоон ууттай зүйлийг аваачиж өгсөн. Миний тухайн үед аваачиж өгсөн зүйлийг сүүлд хоол идэж байхад Л Г М захирал авч гараад буцаж орж ирэхэд задалсан байхыг харсан. Тэгэхэд тэр зүйл нь нэг посс машин байсан. Тэгээд хоол идсэний дараа 11 цаг 40 минутын үед надад посс машиныг буцааж өгөөд Монгол руу аваад яв Бд аваачиж өг гэсэн. Тэгээд би тухайн зүйлийг өөрийнхөө үүрч байсан цүнхэндээ хийгээд аваад явсан. Монголд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд 19-ний өглөө Б захиралд өгсөн. Л Г М надад тэр посс машин өгч явуулахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй, харин намайг хоол идэж байхад “сууж бай, манай 2 найз энд байгаа, оччихоод ирье” гээд ногоон ууттай зүйлийг аваад гарсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б захирал яв гэсний дагуу дахиад посс машин аваад Эрээн хот руу явсан. Тэгээд Л Г Мтэй “ви” чатаар холбогдож хэнд өгөх талаар асуусан. Тэгэхэд намайг дээр ирсэн буудал дээрээ буугаад байж бай, чамаас хүн юм авна гэсэн. Эрээн хотод очоод 2 Хятад иргэнд өгч явуулсан зүйлийг өгсөн. Тэр үед нь задлахад хаан банкны посс машин байсан. Миний уулзаж юм өгсөн хүмүүс нь 2 Хятад иргэн байсан. Нэг нь нүдний шилтэй шивээстэй хүн байсан. Нөгөөдөх нь халимаг үстэй 170 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 210-211/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Бая Гуо Шаны өгсөн:

“...Таны асуугаад байгаа Б гэдэг хүнтэй манай Дун Шао Мэй харьцдаг гэж байсан. Манай дүү надаас 2016 онд байхаа “ахаа таны дансыг ашиглаад хааяа хүнээс мөнгө авч байя” гэж гуйсан юм. Тэгээд би зөвшөөрсөн байсан. Дүүгээсээ миний дансанд орсон мөнгөний талаар асуухад нөхөр нь Тиан Жианы хүн Б гэх 99081878 гэсэн монгол утасны дугаартай, 13820998652 гэсэн Хятад утасны дугаартай хүнээс шилжүүлэн авч Луй Кун гэх хүний 62284800186005136572 дугаарын Тариалан банкны данс руу юань болгоод шилжүүлдэг гэж хэлсэн. ...Миний дансанд мөнгө орсон үед надаас утасдаж асуудаг. Тэгээд мөнгө орсон байна гэж хэлдэг. Тэгээд өөрийн эхнэр лүүгээ хэлээд тэндээс нь юань болгоод өгдөг. ...Бгийн шилжүүлсэн нийт 79.945.200 төгрөгийг 190 гаруй мянган юань болгоод Дун Шао Мэйн данс руу шилжүүлсэн. Заримыг нь бэлэн мөнгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 219-220/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.У-ын өгсөн:

“...Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын дундуур байхаа манай ажилтан Ц.Г поссын тайлангуудыг татан аваад хянаж байх явцдаа иргэн Бгийн авсан посс терминал төхөөрөмжинд өндөр дүнтэй гүйлгээ их хийгдсэн байхаар нь сэжигтэй гүйлгээ гэж таамаглаад тус төхөөрөмжийг авсан байранд нь очиход тодорхойгүй хаягтай байсан бөгөөд уулзаж чадаагүй юм. Тэгээд буцаж ирээд харилцагчийн мэдээллийн дагуу би Бтай гар утсаар нь холбогдож та посс машин авсан байна, хэвийн ажиллаж байгаа юу, ашиглаж чадаж байгаа юу зэрэг тойруу маягаар байрлах хаягийг амаар асууж тодруулахаар поссын цаас хүргэж өгөх гэсэн юм, байршлаа хэлээд өгөөч гэхэд өөдөөс посс хэвийн ажиллаж байгаа, ашиглаж чадаж байгаа, манай ажилтнууд Хаан банкны тэрүүгээр зөндөө явдаг, цаас авчирч өгөх хэрэггүй, бид нар өөрсдөө авчихна гэсэн. Тэгэхээр нь би сүүлд их өндөр дүнтэй гүйлгээнүүд гараад байна, та гүйлгээг өөрөө хийж байгаа юу гэхэд тийм ээ, санаа зоволтгүй гэж хэлээд утсаа тасдсан. Ер нь яриа нь халгаахгүй, дурамжхан, ам таглах маягтай шууд юм асуухаар хэрэггүй, шаардлагагүй гээд л дургүйцсэн маягтай ярьж байгаад утсаа тасдсан. Тэгээд энэ асуудал сэжигтэй боллоо гэж үзээд өөрийн харилцах шууд удирдлагадаа мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 227-228/,

 

Эрээн хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооноос БНХАУ-ын иргэн Дун Сяомэй-с авсан тайлбарт: “...Монгол Улсын иргэн Байгальсайханы Б Монгол дахь Хаан банкны 5013172072 тоот дансанд мөнгө хадгалуулсан. Нийтдээ 100 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг Тяньжин хүн над дээр ирж төгрөг солиулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Би түүнд ах Б Г Ший дансны дугаарыг өгөөд, бид харилцан утас, ви чатны дугаарыг солилцсон. Энэ Тяньжин хүн мөнгөө ахын дансанд шилжүүлсний дараа надад хэлсэн. Би мөнгийг шалгасны дараа тухайн үеийн ханшаар юаниар солиод нөгөө Тяньжин хүний заасан Хятад данс руу шилжүүлсэн....Тэр Хятад хүний дугаар нь 13820998652, монгол дугаар нь 99081878. Энэ Тяньжин хүн 40 орчим насны эрэгтэй хүн. Монгол Улсад байнга амьдардаг, Монгол эхнэртэй, 2 монгол хүүхэдтэй. Над руу мөнгө шилжүүлсэн монгол хүн, тэр хүний монгол эхнэр байх...” гэсэн мэдүүлэг /2-р хх-н 216-218/,

 

- хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өргөдөл /хх 1-н 9/,

- дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Bai Guoxiang/ /хх 1-н 11-33, 3-н 27-77/,

- дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Б.Б/ /хх 1-н 34-43, 3-н 1-26, 162-164/,

- 70020802 терминал дугаартай Баяр саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг КҮБ дээрх картын сэжигтэй гүйлгээний мэдээлэл /хх 1-н 44-54/,

- Сэжигтэй гүйлгээ хийгдсэн картуудын ПИН дугаар /хх 1-н 55-67/,

- бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 68-72, 176-177/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 73-83/,

- хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 84-85, 175/,

- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 87-92, 93-163/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 178/,

- нэгжлэг хийх тухай прокурорын тогтоол, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 179-190/,

- эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх 1-н 192, 199-200/,

- шинжээчийн дүгнэлт /хх 1-н 247-248/,

- шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 169-170, 172-181, 3-н 147, 174-185/,

- мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах тухай прокурорын тогтоол /хх 3-н 98-130, 145/,

- хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын тогтоол /хх 4-н 131, 136, 139/,

- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх 4-н 81/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Б нь өөрийн нөхөр БНХАУ-ын иргэн Л Г М, мөн БНХАУ-н иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Б.Б нь БНХАУ-ын иргэн Л Г М, Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бгийн “...Миний данс руу орсон мөнгийг манай нөхөр дансны дугаар өгөөд тийшээ шилжүүлчих гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө өгсөн дансны дугаар луу хийдэг байсан. Би БНХАУ-ын Эрээн хотод валютын ченж хийдэг гэх Өвөр Монгол Туяа гэх иргэний Хаан банкны 5013172072 дугаартай данс руу мөнгө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Л Г М /Li Guimin/-ны “...Cao Junying, Fu Lianjiang нар надаас посс терминал төхөөрөмжийг аваад Бгийн данс руу их бага хэмжээгээр ойролцоогоор 140.000.000-150.000.000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгөний 17 хувь болох 25.000.000-30.000.000 төгрөгийг би хувьдаа аваад компанийн ажилчдын цалинг бэлнээр тараасан. Энэ байдал ойролцоогоор 7 хоног үргэлжилсэн ба Cao Junying, Fu Lianjiang нар нь дээрх мөнгийг посс терминал төхөөрөмжийг ашиглуулсаны оронд надад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

яллагдагчаар Цао Жун Ин /Cao Junying/-ны “...Л Г М, Фү бид хоёрыг Монгол улс руу карт уншуулж мөнгө олно гэж дагуулж ирсэн. Фу Лиан Жиан /Fu Lianjiang/ нь пос машинд карт уншуулдаг байсан. Би тухайн баримтыг нь гар утсаараа зургийг авч хооронд нь дамжуулдаг байсан. Энэ хэргийг үйлдэх асуудлыг Л Г М зохион байгуулсан. Посс машин болон картыг Л Г М олж өгсөн. Тэр карт болон посс машиныг цагдаад баригддагийн орой Л Г М эхнэр болон бас нэг Монгол эмэгтэй гурвуулаа ирээд аваад явсан. Тэгээд тэр шөнө цагдаад баригдсан. Л Г Мий авчирсан картууд нь албан ёсны гадаадын банкны картууд байсан. 2-3 ширхэг картыг авчирч өгсөн. Тухайн картууд нь соронзон туузтай болон чиптэй картууд байсан. Хятад улсад байхад бид нарт тэр картуудыг өгсөн. Тухайн картуудыг уншуулсан мөнгөнөөс би нэг ч юань аваагүй. Л Г М нь байрлах байр, хоол унд, бүгдийг нь даана гэж хэлж бид хоёрыг авчирсан боловч байр хоол даагаагүй, мөнгө өгөөгүй. Бүр сүүлдээ хоолгүйдээд бид хоёр өөрсдийн картаараа АТМ рүү очиж уншуулан мөнгө авсан. ...Эрээн хотод анх уулзахад Л Г М эхнэрийнхээ хамт очиж уулзахдаа эхнэр нь Монгол Улсын Хаан болон өөр нэг банкинд танил найзтай тэгээд тухайн хүмүүст посс машин захиалсан байгаа гэж ярьж байсан. Анх Л Г М бид хоёрыг Монголд авчрахдаа хэдэн төгрөг олохоо мэдэхгүй байна. Олсон мөнгөнөөсөө тодорхой хувийг өгнө гэж байсан. Би Фугийн карт уншуулсан байдлыг гар утсаараа авч тухайн хүмүүстэй харьцаж байсан чат байгаа юм. Посс машин дээр карт уншуулахад мэдээлэл нь Монголоор гарч ирээд байсан. Тэгээд тэр ямар учиртай талаар Л Г М болон түүний эхнэртэй харьцаж асууж байсан. ..Л Г М нь өдөрт 5-6 картыг бид хоёрт авчирч өгдөг байсан. Тэгээд өдөр өдөрт нь Л Г М нь карт болон баримтыг нь нягтландаа аваачиж өгнө гээд аваад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

яллагдагчаар Фу Лиан Жиан /Fu Lianjiang/-ны “...Л Г М нь Цаод жижиг саарал өнгийн Хаан банкны посс машин, мөн 4-5 ширхэг банкны карт болон өөр бусад картуудыг өгсөн. Тэгэхдээ бүгдээрээ нэг нутгийн хүмүүс байна, ахдаа туслаарай, хэзээ хэдэн төгрөг уншуулахыг би хэлнэ, та нар хэлсэн дүнгээр нь картаа уншуулаарай гээд өгсөн. Банкинд манай танил хүн байгаа, тиймээс санаа зоволтгүй уншуул гэж хэлсэн. Тухайн үед утсаар яриад хэдэн цаг, минутанд хэдэн төгрөг уншуулахыг Цаод хэлдэг байсан. Тэгээд тэр үед нь картыг уншуулаад гарсан нарийн цаасыг нь зургаар авч үзүүлдэг байсан. Л Г М картаа өгөөд уншуулсныхаа дараа маргааш өглөө нь ирээд картаа аваад явдаг байсан. Тэгээд маргааш өдөр юм уу, орой нь хоол идэх гээд уулзахаараа нөгөө авч явсан картуудаа эргүүлэн өгдөг. Мөн дээр нь дахиад өөр картуудыг нэмж өгдөг байсан. Монголд ирсэнээс хойш 5-6 хоног ийм байдалтай үргэлжилсэн. Өдөрт хэдэн карт уншуулсныг хэлж мэдэхгүй байна. Цао тэр картуудыг уншуулдаг байсан. Янз янзын картууд байсан. Туузтай болон чиптэй картууд байсан, өнгө нь бол янз бүрийн өнгөтэй байсан. ...Л Г М нь эхлээд 4-5 ширхэг карт өгдөг байсан. Тэгээд маргааш нь дахин карт өгөхдөө нөгөө урьд өдөр нь өгсөн карт дээрээ дахиад л нэмээд 7-8 цэнхэр, хөх, алаг, хар эрээн өнгийн картуудыг өгдөг байсан. Зарим нэг карт дээрээ Виза, Мастер гээд бичигтэй байсан. Бусдыг нь бол мэдэхгүй. Нийт хэдэн төгрөг уншуулсанаа мэдэхгүй байна. Тухайн үед тэдэн төгрөг уншуул гэдэг байсан. Тэрийг нь уншуулдаг байсан. Картуудыг уншуулсаных нь төлөө мөнгө өгнө гэдэг байсан. Урьдчилж мөнгө аваагүй, яг дууссаныхаа дараа мөнгийг нь өгнө гэж байсан..” гэсэн мэдүүлэг,

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн “...Монгол Улсын иргэн Б.Б гэх эмэгтэй нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баяр” нэртэй бариа заслын газар ашиглахаар “Хаан банк”-наас төлбөрийн карт унших посс терминал төхөөрөмжийг “картаар үйлчлэх байгууллагатай хамтрах ажиллах” 17 дугаартай гэрээ байгуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийж карт уншуулж эхэлсэн байна. Тус посс терминал төхөөрөмжийг авснаас хойш өдөр бүр олон удаагийн карт уншуулах оролдлогууд хийгдсэн байна. Тухайн карт уншуулах оролдлогуудаас нилээдгүй их хувь нь амжилтгүй болоод байсан байна. Ийм их хэмжээний оролдлого хийж мөн тэр оролдлого тус бүр нь амжилтгүй болоод байсан учраас манай банкны картын үйл ажиллагааны хэлтсээс иргэн Б.Бтай 2-3 удаа холбогдож хийгдэж байгаа гүйлгээ амжилтгүй болж байгаа шалтгааны талаар асууж лавлахад тухайн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, өөрөө хийж байгаа талаар хариулсан байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр картын үйл ажиллагааны газраас иргэн Б.Бгийн авсан пос терминал төхөөрөмжинд олон удаагийн сэжигтэй их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа болон амжилтгүй маш их гүйлгээний оролдлого хийгдэж байгаа талаар мэдэгдсэн юм. Түүний дагуу посс терминал төхөөрөмжинд холбосон Б.Бгийн нэр дээрх 5170011158 дугаартай дансанд шүүлт хийхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд буюу 13 хоногийн хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээний оролдлогоор нь 172.049.197 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээний оролдлого нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.168 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11.088 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19.246.934 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 9.511.432 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.234 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 28.130 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 689 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.982.885 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 8.052.698 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 28.082.877 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19.790.978 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 54.628.510 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.379.976 төгрөгийн орлого орсон байсан. Энэ тухай нарийвчлан шалгахад Бгийн посс терминал төхөөрөмжинд нийт 506 удаа 248 ширхэг картыг уншуулан 1.032.763.187 төгрөгийг дансанд оруулах оролдлого хийсэн байсан. Түүнээс нь 178 удаагийн оролдлогоор 39 хүний мэдээлэл суусан карт амжилттай уншигдаж 13 удаагийн гүйлгээгээр 172.049.197 төгрөг Б.Бгийн дансанд орсон. Энэ ямар учиртай гэхээр нэг өдөрт посс терминал төхөөрөмжинд уншигдсан нийт мөнгөн дүнг тухайн өдрийнхөө орой нь иргэний дансанд орлогоор тооцож гүйлгээ хийгддэг юм. Тэгээд 13 удаагийн гүйлгээ болж харагдаж байгаа. ...нийт 39 ширхэг хуурамч картаар, 178 удаагийн оролдлого 13 удаагийн гүйлгээгээр 172.899.422 төгрөгийг банкнаас хувийн дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс олон улсын картын шимтгэл гэж гүйлгээний шимтгэл 3 хувь буюу 5.186.983 төгрөгийг суутгаад одоо бодитоор 167.712.439 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ц-ын “...Б “Хаан банк”-наас над руу залгаад манай компанийн пос машин дээр программын шалгалт хийх гээд байна, аваад ирээч” гэсэн тэгээд надаас “яах вэ” гэхээр нь “би аваачаад үзүүлчихье” гэсэн. Тэгээд бид хоёр 10 дугаар хороолол ороод нэг байранд очсон. ...Тэнд нь 2 хятад хүн байсан. Тэндээс Б Хаан банкны посс машинаа авсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ч.Б-ы “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байх орой 18 цагийн үед над руу утсаар залгаад намайг Эрээн хот руу юм хүргэж өгөх ажилтай болчихлоо, Б захиралтай уулзаад юмаа аваад Амгалангийн тэндээс вагоны билет аваад яваад ир гэсэн. Тэгээд тэр оройноо 13 дугаар хороололд байрлах Ногоон төгөл хотхонд Б захирлаас очиж жижиг ногоон ууттай зүйл авсан. Тэгээд түүнийг аваад вагонд суугаад 17-ны өглөө Замын Үүдэд очиж Эрээн гараад Л Г М захиралд нөгөө ногоон ууттай зүйлийг аваачиж өгсөн. Миний тухайн үед аваачиж өгсөн зүйлийг сүүлд хоол идэж байхад Л Г М захирал авч гараад буцаж орж ирэхэд задалсан байхыг харсан. Тэгэхэд тэр зүйл нь нэг посс машин байсан. Тэгээд хоол идсэний дараа 11 цаг 40 минутын үед надад посс машиныг буцааж өгөөд Монгол руу аваад яв Бд аваачиж өг гэсэн.

Монголд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд 19-ний өглөө Б захиралд өгсөн. Л Г М надад тэр посс машин өгч явуулахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй, харин намайг хоол идэж байхад “сууж бай, манай 2 найз энд байгаа, оччихоод ирье” гээд ногоон ууттай зүйлийг аваад гарсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б захирал яв гэсний дагуу дахиад посс машин аваад Эрээн хот руу явсан. Тэгээд Л Г Мтэй “ви” чатаар холбогдож хэнд өгөх талаар асуусан. Тэгэхэд намайг дээр ирсэн буудал дээрээ буугаад байж бай, чамаас хүн юм авна гэсэн. Эрээн хотод очоод 2 Хятад иргэнд өгч явуулсан зүйлийг өгсөн. Тэр үед нь задлахад хаан банкны посс машин байсан. Миний уулзаж юм өгсөн хүмүүс нь 2 Хятад иргэн байсан. Нэг нь нүдний шилтэй шивээстэй хүн байсан. Нөгөөдөх нь халимаг үстэй 170 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг

 

гэрч Бая Гуо Шаны “...Таны асуугаад байгаа Б гэдэг хүнтэй манай Дун Шао Мэй харьцдаг гэж байсан. Манай дүү надаас 2016 онд байхаа “ахаа таны дансыг ашиглаад хааяа хүнээс мөнгө авч байя” гэж гуйсан юм. Тэгээд би зөвшөөрсөн байсан. Дүүгээсээ миний дансанд орсон мөнгөний талаар асуухад нөхөр нь Тиан Жианы хүн Б гэх 99081878 гэсэн монгол утасны дугаартай, 13820998652 гэсэн Хятад утасны дугаартай хүнээс шилжүүлэн авч Луй Кун гэх хүний 62284800186005136572 дугаарын Тариалан банкны данс руу юань болгоод шилжүүлдэг гэж хэлсэн. ...Миний дансанд мөнгө орсон үед надаас утасдаж асуудаг. Тэгээд мөнгө орсон байна гэж хэлдэг. Тэгээд өөрийн эхнэр лүүгээ хэлээд тэндээс нь юань болгоод өгдөг. ...Бгийн шилжүүлсэн нийт 79.945.200 төгрөгийг 190 гаруй мянган юань болгоод Дун Шао Мэйн данс руу шилжүүлсэн. Заримыг нь бэлэн мөнгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Э.У-ын “...2017 оны 11 дүгээр сарын дундуур байхаа манай ажилтан Ц.Г поссын тайлангуудыг татан аваад хянаж байх явцдаа иргэн Бгийн авсан посс терминал төхөөрөмжинд өндөр дүнтэй гүйлгээ их хийгдсэн байхаар нь сэжигтэй гүйлгээ гэж таамаглаад тус төхөөрөмжийг авсан байранд нь очиход тодорхойгүй хаягтай байсан бөгөөд уулзаж чадаагүй юм. Тэгээд буцаж ирээд харилцагчийн мэдээллийн дагуу би Бтай гар утсаар нь холбогдож та посс машин авсан байна, хэвийн ажиллаж байгаа юу, ашиглаж чадаж байгаа юу зэрэг тойруу маягаар байрлах хаягийг амаар асууж тодруулахаар поссын цаас хүргэж өгөх гэсэн юм, байршлаа хэлээд өгөөч гэхэд өөдөөс посс хэвийн ажиллаж байгаа, ашиглаж чадаж байгаа, манай ажилтнууд Хаан банкны тэрүүгээр зөндөө явдаг, цаас авчирч өгөх хэрэггүй, бид нар өөрсдөө авчихна гэсэн. Тэгэхээр нь би сүүлд их өндөр дүнтэй гүйлгээнүүд гараад байна, та гүйлгээг өөрөө хийж байгаа юу гэхэд тийм ээ, санаа зоволтгүй гэж хэлээд утсаа тасдсан. Ер нь яриа нь халгаахгүй, дурамжхан, ам таглах маягтай шууд юм асуухаар хэрэггүй, шаардлагагүй гээд л дургүйцсэн маягтай ярьж байгаад утсаа тасдсан. Тэгээд энэ асуудал сэжигтэй боллоо гэж үзээд өөрийн харилцах шууд удирдлагадаа мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Эрээн хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооноос БНХАУ-ын иргэн Дун Сяомэй-с авсан тайлбарт: “...Монгол Улсын иргэн Байгальсайханы Б Монгол дахь Хаан банкны 5013172072 тоот дансанд мөнгө хадгалуулсан. Нийтдээ 100 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг Тяньжин хүн над дээр ирж төгрөг солиулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Би түүнд ах Б Г Ший дансны дугаарыг өгөөд, бид харилцан утас, ви чатны дугаарыг солилцсон. Энэ Тяньжин хүн мөнгөө ахын дансанд шилжүүлсний дараа надад хэлсэн. Би мөнгийг шалгасны дараа тухайн үеийн ханшаар юаниар солиод нөгөө Тяньжин хүний заасан Хятад данс руу шилжүүлсэн....Тэр Хятад хүний дугаар нь 13820998652, монгол дугаар нь 99081878. Энэ Тяньжин хүн 40 орчим насны эрэгтэй хүн. Монгол Улсад байнга амьдардаг, Монгол эхнэртэй, 2 монгол хүүхэдтэй. Над руу мөнгө шилжүүлсэн монгол хүн, тэр хүний монгол эхнэр байх...” гэсэн мэдүүлэг, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Bai Guoxiang/, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Б.Б/, 70020802 терминал дугаартай Баяр саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг КҮБ дээрх картын сэжигтэй гүйлгээний мэдээлэл, сэжигтэй гүйлгээ хийгдсэн картуудын ПИН дугаар, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,

 

- Шүүгдэгч БНХАУ-н иргэн Л Г М нь өөрийн эхнэр Монгол Улсын иргэн Б.Б болон БНХАУ-н иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан,

Мөн Л Г М нь Б.Б, БНХАУ-ын иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нартай бүлэглэн БНХАУ-н нутаг дэвсгэр, Монгол Улсын Улаанбаатар хотын Баянзүрх болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Бгийн “...Миний данс руу орсон мөнгийг манай нөхөр дансны дугаар өгөөд тийшээ шилжүүлчих гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө өгсөн дансны дугаар луу хийдэг байсан. Би БНХАУ-ын Эрээн хотод валютын ченж хийдэг гэх Өвөр Монгол Туяа гэх иргэний Хаан банкны 5013172072 дугаартай данс руу мөнгө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Л Г М /Li Guimin/-ны “...Cao Junying, Fu Lianjiang нар надаас посс терминал төхөөрөмжийг аваад Бгийн данс руу их бага хэмжээгээр ойролцоогоор 140.000.000-150.000.000 төгрөг шилжүүлсэн ба уг мөнгөний 17 хувь болох 25.000.000-30.000.000 төгрөгийг би хувьдаа аваад компанийн ажилчдын цалинг бэлнээр тараасан. Энэ байдал ойролцоогоор 7 хоног үргэлжилсэн ба Cao Junying, Fu Lianjiang нар нь дээрх мөнгийг посс терминал төхөөрөмжийг ашиглуулсаны оронд надад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

яллагдагчаар Цао Жун Ин /Cao Junying/-ны “...Л Г М, Фү бид хоёрыг Монгол улс руу карт уншуулж мөнгө олно гэж дагуулж ирсэн. Фу Лиан Жиан /Fu Lianjiang/ нь пос машинд карт уншуулдаг байсан. Би тухайн баримтыг нь гар утсаараа зургийг авч хооронд нь дамжуулдаг байсан. Энэ хэргийг үйлдэх асуудлыг Л Г М зохион байгуулсан. Посс машин болон картыг Л Г М олж өгсөн. Тэр карт болон посс машиныг цагдаад баригддагийн орой Л Г М эхнэр болон бас нэг Монгол эмэгтэй гурвуулаа ирээд аваад явсан. Тэгээд тэр шөнө цагдаад баригдсан. Л Г Мий авчирсан картууд нь албан ёсны гадаадын банкны картууд байсан. 2-3 ширхэг картыг авчирч өгсөн. Тухайн картууд нь соронзон туузтай болон чиптэй картууд байсан. Хятад улсад байхад бид нарт тэр картуудыг өгсөн. Тухайн картуудыг уншуулсан мөнгөнөөс би нэг ч юань аваагүй. Л Г М нь байрлах байр, хоол унд, бүгдийг нь даана гэж хэлж бид хоёрыг авчирсан боловч байр хоол даагаагүй, мөнгө өгөөгүй. Бүр сүүлдээ хоолгүйдээд бид хоёр өөрсдийн картаараа АТМ рүү очиж уншуулан мөнгө авсан. ...Эрээн хотод анх уулзахад Л Г М эхнэрийнхээ хамт очиж уулзахдаа эхнэр нь Монгол Улсын Хаан болон өөр нэг банкинд танил найзтай тэгээд тухайн хүмүүст посс машин захиалсан байгаа гэж ярьж байсан. Анх Л Г М бид хоёрыг Монголд авчрахдаа хэдэн төгрөг олохоо мэдэхгүй байна. Олсон мөнгөнөөсөө тодорхой хувийг өгнө гэж байсан. Би Фугийн карт уншуулсан байдлыг гар утсаараа авч тухайн хүмүүстэй харьцаж байсан чат байгаа юм. Посс машин дээр карт уншуулахад мэдээлэл нь Монголоор гарч ирээд байсан. Тэгээд тэр ямар учиртай талаар Л Г М болон түүний эхнэртэй харьцаж асууж байсан. ..Л Г М нь өдөрт 5-6 картыг бид хоёрт авчирч өгдөг байсан. Тэгээд өдөр өдөрт нь Л Г М нь карт болон баримтыг нь нягтландаа аваачиж өгнө гээд аваад явдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

 

яллагдагчаар Фу Лиан Жиан /Fu Lianjiang/-ны “...Л Г М нь Цаод жижиг саарал өнгийн Хаан банкны посс машин, мөн 4-5 ширхэг банкны карт болон өөр бусад картуудыг өгсөн. Тэгэхдээ бүгдээрээ нэг нутгийн хүмүүс байна, ахдаа туслаарай, хэзээ хэдэн төгрөг уншуулахыг би хэлнэ, та нар хэлсэн дүнгээр нь картаа уншуулаарай гээд өгсөн. Банкинд манай танил хүн байгаа, тиймээс санаа зоволтгүй уншуул гэж хэлсэн. Тухайн үед утсаар яриад хэдэн цаг, минутанд хэдэн төгрөг уншуулахыг Цаод хэлдэг байсан. Тэгээд тэр үед нь картыг уншуулаад гарсан нарийн цаасыг нь зургаар авч үзүүлдэг байсан. Л Г М картаа өгөөд уншуулсныхаа дараа маргааш өглөө нь ирээд картаа аваад явдаг байсан. Тэгээд маргааш өдөр юм уу, орой нь хоол идэх гээд уулзахаараа нөгөө авч явсан картуудаа эргүүлэн өгдөг. Мөн дээр нь дахиад өөр картуудыг нэмж өгдөг байсан. Монголд ирсэнээс хойш 5-6 хоног ийм байдалтай үргэлжилсэн. Өдөрт хэдэн карт уншуулсныг хэлж мэдэхгүй байна. Цао тэр картуудыг уншуулдаг байсан. Янз янзын картууд байсан. Туузтай болон чиптэй картууд байсан, өнгө нь бол янз бүрийн өнгөтэй байсан. ...Л Г М нь эхлээд 4-5 ширхэг карт өгдөг байсан. Тэгээд маргааш нь дахин карт өгөхдөө нөгөө урьд өдөр нь өгсөн карт дээрээ дахиад л нэмээд 7-8 цэнхэр, хөх, алаг, хар эрээн өнгийн картуудыг өгдөг байсан. Зарим нэг карт дээрээ Виза, Мастер гээд бичигтэй байсан. Бусдыг нь бол мэдэхгүй. Нийт хэдэн төгрөг уншуулсанаа мэдэхгүй байна. Тухайн үед тэдэн төгрөг уншуул гэдэг байсан. Тэрийг нь уншуулдаг байсан. Картуудыг уншуулсаных нь төлөө мөнгө өгнө гэдэг байсан. Урьдчилж мөнгө аваагүй, яг дууссаныхаа дараа мөнгийг нь өгнө гэж байсан..” гэсэн мэдүүлэг,

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч: Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н-гийн “...Монгол Улсын иргэн Б.Б гэх эмэгтэй нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Баяр” нэртэй бариа заслын газар ашиглахаар “Хаан банк”-наас төлбөрийн карт унших посс терминал төхөөрөмжийг “картаар үйлчлэх байгууллагатай хамтрах ажиллах” 17 дугаартай гэрээ байгуулсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гүйлгээ хийж карт уншуулж эхэлсэн байна. Тус посс терминал төхөөрөмжийг авснаас хойш өдөр бүр олон удаагийн карт уншуулах оролдлогууд хийгдсэн байна. Тухайн карт уншуулах оролдлогуудаас нилээдгүй их хувь нь амжилтгүй болоод байсан байна. Ийм их хэмжээний оролдлого хийж мөн тэр оролдлого тус бүр нь амжилтгүй болоод байсан учраас манай банкны картын үйл ажиллагааны хэлтсээс иргэн Б.Бтай 2-3 удаа холбогдож хийгдэж байгаа гүйлгээ амжилтгүй болж байгаа шалтгааны талаар асууж лавлахад тухайн гүйлгээнүүдийг мэдэж байгаа, өөрөө хийж байгаа талаар хариулсан байсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр картын үйл ажиллагааны газраас иргэн Б.Бгийн авсан пос терминал төхөөрөмжинд олон удаагийн сэжигтэй их хэмжээний гүйлгээ хийгдэж байгаа болон амжилтгүй маш их гүйлгээний оролдлого хийгдэж байгаа талаар мэдэгдсэн юм. Түүний дагуу посс терминал төхөөрөмжинд холбосон Б.Бгийн нэр дээрх 5170011158 дугаартай дансанд шүүлт хийхэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд буюу 13 хоногийн хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээний оролдлогоор нь 172.049.197 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээний оролдлого нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3.168 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 11.088 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 19.246.934 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 9.511.432 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 10.234 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 28.130 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 689 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.982.885 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 8.052.698 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны 28.082.877 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 19.790.978 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 54.628.510 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7.379.976 төгрөгийн орлого орсон байсан. Энэ тухай нарийвчлан шалгахад Бгийн посс терминал төхөөрөмжинд нийт 506 удаа 248 ширхэг картыг уншуулан 1.032.763.187 төгрөгийг дансанд оруулах оролдлого хийсэн байсан. Түүнээс нь 178 удаагийн оролдлогоор 39 хүний мэдээлэл суусан карт амжилттай уншигдаж 13 удаагийн гүйлгээгээр 172.049.197 төгрөг Б.Бгийн дансанд орсон. Энэ ямар учиртай гэхээр нэг өдөрт посс терминал төхөөрөмжинд уншигдсан нийт мөнгөн дүнг тухайн өдрийнхөө орой нь иргэний дансанд орлогоор тооцож гүйлгээ хийгддэг юм. Тэгээд 13 удаагийн гүйлгээ болж харагдаж байгаа. ...нийт 39 ширхэг хуурамч картаар, 178 удаагийн оролдлого 13 удаагийн гүйлгээгээр 172.899.422 төгрөгийг банкнаас хувийн дансандаа шилжүүлэн авсан. Үүнээс олон улсын картын шимтгэл гэж гүйлгээний шимтгэл 3 хувь буюу 5.186.983 төгрөгийг суутгаад одоо бодитоор 167.712.439 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Ц-ын “...Б “Хаан банк”-наас над руу залгаад манай компанийн пос машин дээр программын шалгалт хийх гээд байна, аваад ирээч” гэсэн тэгээд надаас “яах вэ” гэхээр нь “би аваачаад үзүүлчихье” гэсэн. Тэгээд бид хоёр 10 дугаар хороолол ороод нэг байранд очсон. ...Тэнд нь 2 хятад хүн байсан. Тэндээс Б Хаан банкны посс машинаа авсан...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ч.Б-ы “...2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байх орой 18 цагийн үед над руу утсаар залгаад намайг Эрээн хот руу юм хүргэж өгөх ажилтай болчихлоо, Б захиралтай уулзаад юмаа аваад Амгалангийн тэндээс вагоны билет аваад яваад ир гэсэн. Тэгээд тэр оройноо 13 дугаар хороололд байрлах Ногоон төгөл хотхонд Б захирлаас очиж жижиг ногоон ууттай зүйл авсан. Тэгээд түүнийг аваад вагонд суугаад 17-ны өглөө Замын Үүдэд очиж Эрээн гараад Л Г М захиралд нөгөө ногоон ууттай зүйлийг аваачиж өгсөн. Миний тухайн үед аваачиж өгсөн зүйлийг сүүлд хоол идэж байхад Л Г М захирал авч гараад буцаж орж ирэхэд задалсан байхыг харсан. Тэгэхэд тэр зүйл нь нэг посс машин байсан. Тэгээд хоол идсэний дараа 11 цаг 40 минутын үед надад посс машиныг буцааж өгөөд Монгол руу аваад яв Бд аваачиж өг гэсэн.

Монголд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирээд 19-ний өглөө Б захиралд өгсөн. Л Г М надад тэр посс машин өгч явуулахдаа ямар нэгэн зүйл хэлээгүй, харин намайг хоол идэж байхад “сууж бай, манай 2 найз энд байгаа, оччихоод ирье” гээд ногоон ууттай зүйлийг аваад гарсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б захирал яв гэсний дагуу дахиад посс машин аваад Эрээн хот руу явсан. Тэгээд Л Г Мтэй “ви” чатаар холбогдож хэнд өгөх талаар асуусан. Тэгэхэд намайг дээр ирсэн буудал дээрээ буугаад байж бай, чамаас хүн юм авна гэсэн. Эрээн хотод очоод 2 Хятад иргэнд өгч явуулсан зүйлийг өгсөн. Тэр үед нь задлахад хаан банкны посс машин байсан. Миний уулзаж юм өгсөн хүмүүс нь 2 Хятад иргэн байсан. Нэг нь нүдний шилтэй шивээстэй хүн байсан. Нөгөөдөх нь халимаг үстэй 170 см орчим өндөртэй хүн байсан...” гэсэн мэдүүлэг

 

гэрч Бая Гуо Шаны “...Таны асуугаад байгаа Б гэдэг хүнтэй манай Дун Шао Мэй харьцдаг гэж байсан. Манай дүү надаас 2016 онд байхаа “ахаа таны дансыг ашиглаад хааяа хүнээс мөнгө авч байя” гэж гуйсан юм. Тэгээд би зөвшөөрсөн байсан. Дүүгээсээ миний дансанд орсон мөнгөний талаар асуухад нөхөр нь Тиан Жианы хүн Б гэх 99081878 гэсэн монгол утасны дугаартай, 13820998652 гэсэн Хятад утасны дугаартай хүнээс шилжүүлэн авч Луй Кун гэх хүний 62284800186005136572 дугаарын Тариалан банкны данс руу юань болгоод шилжүүлдэг гэж хэлсэн. ...Миний дансанд мөнгө орсон үед надаас утасдаж асуудаг. Тэгээд мөнгө орсон байна гэж хэлдэг. Тэгээд өөрийн эхнэр лүүгээ хэлээд тэндээс нь юань болгоод өгдөг. ...Бгийн шилжүүлсэн нийт 79.945.200 төгрөгийг 190 гаруй мянган юань болгоод Дун Шао Мэйн данс руу шилжүүлсэн. Заримыг нь бэлэн мөнгөөр өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Э.У-ын “...2017 оны 11 дүгээр сарын дундуур байхаа манай ажилтан Ц.Г поссын тайлангуудыг татан аваад хянаж байх явцдаа иргэн Бгийн авсан посс терминал төхөөрөмжинд өндөр дүнтэй гүйлгээ их хийгдсэн байхаар нь сэжигтэй гүйлгээ гэж таамаглаад тус төхөөрөмжийг авсан байранд нь очиход тодорхойгүй хаягтай байсан бөгөөд уулзаж чадаагүй юм. Тэгээд буцаж ирээд харилцагчийн мэдээллийн дагуу би Бтай гар утсаар нь холбогдож та посс машин авсан байна, хэвийн ажиллаж байгаа юу, ашиглаж чадаж байгаа юу зэрэг тойруу маягаар байрлах хаягийг амаар асууж тодруулахаар поссын цаас хүргэж өгөх гэсэн юм, байршлаа хэлээд өгөөч гэхэд өөдөөс посс хэвийн ажиллаж байгаа, ашиглаж чадаж байгаа, манай ажилтнууд Хаан банкны тэрүүгээр зөндөө явдаг, цаас авчирч өгөх хэрэггүй, бид нар өөрсдөө авчихна гэсэн. Тэгэхээр нь би сүүлд их өндөр дүнтэй гүйлгээнүүд гараад байна, та гүйлгээг өөрөө хийж байгаа юу гэхэд тийм ээ, санаа зоволтгүй гэж хэлээд утсаа тасдсан. Ер нь яриа нь халгаахгүй, дурамжхан, ам таглах маягтай шууд юм асуухаар хэрэггүй, шаардлагагүй гээд л дургүйцсэн маягтай ярьж байгаад утсаа тасдсан. Тэгээд энэ асуудал сэжигтэй боллоо гэж үзээд өөрийн харилцах шууд удирдлагадаа мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг,

 

Эрээн хотын олон нийтийн аюулгүй байдлын товчооноос БНХАУ-ын иргэн Дун Сяомэй-с авсан тайлбарт: “...Монгол Улсын иргэн Байгальсайханы Б Монгол дахь Хаан банкны 5013172072 тоот дансанд мөнгө хадгалуулсан. Нийтдээ 100 сая орчим төгрөг шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын дундуур нэг Тяньжин хүн над дээр ирж төгрөг солиулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Би түүнд ах Б Г Ший дансны дугаарыг өгөөд, бид харилцан утас, ви чатны дугаарыг солилцсон. Энэ Тяньжин хүн мөнгөө ахын дансанд шилжүүлсний дараа надад хэлсэн. Би мөнгийг шалгасны дараа тухайн үеийн ханшаар юаниар солиод нөгөө Тяньжин хүний заасан Хятад данс руу шилжүүлсэн....Тэр Хятад хүний дугаар нь 13820998652, монгол дугаар нь 99081878. Энэ Тяньжин хүн 40 орчим насны эрэгтэй хүн. Монгол Улсад байнга амьдардаг, Монгол эхнэртэй, 2 монгол хүүхэдтэй. Над руу мөнгө шилжүүлсэн монгол хүн, тэр хүний монгол эхнэр байх...” гэсэн мэдүүлэг, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Bai Guoxiang/, дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /Б.Б/, 70020802 терминал дугаартай Баяр саун массажны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг КҮБ дээрх картын сэжигтэй гүйлгээний мэдээлэл, сэжигтэй гүйлгээ хийгдсэн картуудын ПИН дугаар, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч Б, Л Г М /Li Guimin/ нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар шүүхийн хэлэлцүүлэгт Хаан банкинд хохирол учраагүй, шүүгдэгч нар нь “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэх боловч энэ талаар хэрхэн, яаж хэний мөнгийг ашигласан болохыг нотлох шаардлагатай, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэргийн шинж тогтоогдохгүй “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж бүлэглэж” үйлдсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж мэтгэлцлээ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Л Г М /Li Guimin/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч нарын үйлдлийн улмаас 172,913,723 төгрөгийн хохирол Хаан банкинд учирсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Б, Л Г М /Li Guimin/ нарыг бүлэглэн “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Эрхэмбаатарын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гоос “...шүүгдэгч нар бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Л Г М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Б.Б 140 хоног цагдан хоригдсон. Л Г М 142 хоног цагдан хоригдсон тул эдгээр цагдан хоригдсон хоногуудыг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан пос машиныг Хаан банканд буцаан олгож, Iphone-6 plus загварын гар утсыг шүүгдэгч Л Г Мд буцааж олгож, 1 ширхэг сиди, хар өнгийн хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж үлдээх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Шүүгдэгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд ялын өндөр санал гаргаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдээд гэмт хэргийн улмаас олсон хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Б.Бгийн эрүүл мэндийн байдал хэцүү байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон 2 насанд хүрээгүй хүүхэдтэй. Мөн шүүгдэгч нарын эцэг, эх нь өндөр настай хүмүүс байдаг. Эдгээр байдлуудын харгалзан үзээд хуульд заасан ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Б, Л Г М /Li Guimin/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял, “Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Л Г М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ялыг нэмж тэдгээрийн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Л Г М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б, Л Г М /Li Guimin/ нарын өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг харгалзан үзэхийг хүссэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалт нь зөвхөн Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ял оногдуулах тохиолдол хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Б, Л Г М нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргаж байх тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 136 хоног, Л Г Мий цагдан хоригдсон 143 хоногийг тус тус тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хар өнгийн хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж, Iphone-6 plus загварын гар утсыг шүүгдэгч Л Г Мд, Хаан банк гэсэн бичиглэлтэй Посс терминал төхөөрөмжийг Хаан банканд тус тус буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгө шилжилт хөдөлгөөний хязгаарласан шүүгдэгч Б.Бгийн нэр дээрх Хаан банк дахь 5027497379, 5170011158 дугаартай данс, БНХАУ-ын иргэн Bai Guohing /CHN7104284M паспортын дугаартай/ нэр дээрх Хаан банк дахь 5013172072 дугаар данс, Б.Бгийн нэр дээрх Голомт банкны 2105103608, 3105111171 тоот төгрөгийн, 1605036887 тоот юаны данснуудын зарлагын гүйлгээг хязгаарласан, Б.Бгийн нэр дээрх 4242 УБО улсын дугаартай Nissan Gloria, 0344 УНП улсын дугаартай Toyota mark-2 маркийн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, Y2204044179 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Намъянжугийн гудамж Ногоон төгөл хотхоны 74 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон 5240336 регистрийн дугаартай газрын бичиг, 5421837 регистрийн дугаартай Хуягт цамхаг, 5604664 регистрийн дугаартай Бөх-Оч, 5615437 регистрийн дугаартай Даймондгласс зэрэг ХХК-ний бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б, Л Г М нарын насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Булган /АЮ-06221437/, Б.Азжаргал /АЮ-08282109/ нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч БНХАУ-н иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нарт холбогдох хэргийг тусгаарласан болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

      1. Шүүгдэгч Ширээтгэгээн овогт Байгальсайханы Б, БНХАУ-н иргэн Л Г М /Li Guimin/ нарыг бүлэглэн “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн,

- “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       

2. Шүүгдэгч Б.Б, Л Г М /Li Guimin/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял,

- “Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Л Г М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 02 /хоёр/ жил хорих ялыг нэмж тэдгээрийн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Л Г Мд /Li Guimin/ оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах, хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн урьд цагдан хоригдсон 136 хоног, шүүгдэгч Л Г Мий урьд цагдан хоригдсон 143 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч БНХАУ-н иргэн Цао Жун Инг, Фу Лиан Жан нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж, Iphone-6 plus загварын гар утсыг шүүгдэгч Л Г Мд, Хаан банк гэсэн бичиглэлтэй Пос терминал төхөөрөмжийг Хаан банканд тус тус буцаан олгож шүүгдэгч Б.Б, Л Г М /Li Guimin/ нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгө шилжилт хөдөлгөөний хязгаарласан шүүгдэгч Б.Бгийн нэр дээрх Хаан банк дахь 5027497379, 5170011158 дугаартай данс, БНХАУ-ын иргэн Bai Guohing /CHN7104284M паспортын дугаартай/ нэр дээрх Хаан банк дахь 5013172072 дугаар данс, Б.Бгийн нэр дээрх Голомт банкны 2105103608, 3105111171 тоот төгрөгийн, 1605036887 тоот юаны данс, Б.Бгийн нэр дээрх 4242 УБО улсын дугаартай Nissan Glotia, 0344 УНП улсын дугаартай Toyota mark-2 маркийн тээврийн хэрэгсэл, Y2204044179 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намъянжугийн гудамж Ногоон төгөл хотхоны 74 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон 5240336 регистрийн дугаартай газрын бичиг, 5421837 регистрийн дугаартай Хуягтцамхаг, 5604664 регистрийн дугаартай Бөх-Оч, 5615437 регистрийн дугаартай Даймондгласс зэрэг ХХК-ны бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгосугай.

 

10. Мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б Г Ш /Bai Guoxing/-г иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосугай.

 

11. Шүүгдэгч Б.Б, Л Г М /Li Guimin/ нарын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгасугай.

 

      12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Л Г М /Li Guimin/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.МӨНХ-ЭРДЭНЭ