| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 101/2015/05744/И |
| Дугаар | 103/ШШ2016/00361 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2016/00361
| *******016 оны 08 сарын 1 өдөр | Дугаар 10*******/ШШ*******016/00*******61 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Наран хороолол, ************** дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол *******.51.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******015 оны дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т., хариуцагч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.-, хариуцагчийн өмгөөлөгч Ж., гэрч А., иргэдийн төлөөлөгч Х., нарийн бичгийн дарга Л.чимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа : *******015 оны 5 дугаар сарын 08-наас 9-нд шилжих шөнө Раун маркийн **************-******* БРА улсын дугаартай авто машины жолооч нь согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, миний машин болох УНЯ -************** улсын дугаартай, Марк-******* машиныг мөргөж, үнэлгээний дүнгээр *******.5*******8.000 төгрөгийн хохирол учруулсан.
Үүнээс нь *******.0*******.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл *******.508.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 1**************.000, шатахууны зардал 100.000, нийт *******.51.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу
тайлбартаа: Би согтуугаар машин барьж, сөрөг урсгалд орж, зам тээврийн осол гарган ******* машиныг урдаас нь мөргөж, эвдрэл гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, *******.0*******.000 төгрөгийг бэлнээр хохиролд төлсөн. Мөн миний буруугаас ар талд явж байсан машин ирж, мөргөөд урд талынх нь крыло хагарсны хохиролд *******00.000 төгрөгийг төлсөн. Машины ар талын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, хуучин гэмтэлтэй байсан гэж бодож байна. Тухайн үед согтуу байсан учраас намайг цагдаа шууд аваад явсан. Осол болоход шаланз машиныг мөргөсөн зүйл огт байхгүй. Иймээс ар талын эд ангийн эвдрэлийг төлөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч Г.аас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол *******.51.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна.
Хариуцагч нь машины урд талын эд ангийн хохирол төлөхийг хүлээн зөвшөөрч барагдуулсан, машиныг урдаас мөргөсөн бөгөөд ар талын эд ангид гэмтэл учруулаагүй учраас төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1. Хариуцагч Г. нь *******015 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цаг *******5 минутын үед Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Home плазагийн урд зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцон, УНЯ -************** улсын дугаартай, Марк-******* суудлын автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан болох нь Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн *******015 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн **************9 дугаартай автомашины хохирол үнэлсэн тухай тайлан, машины эвдрэлийг харуулсан гэрэл зурагнууд, хариуцагч нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч *******.0*******.000 төгрөгийг төлсөн зэргээр тогтоогдож байна.
*******.Хариуцагч түүний өмгөөлөгч хэргийн газрын үзлэгт Хово маркийн машины талаар тэмдэглэл хийгдээгүй, камерт бичигдээгүй, гэрч Д. мэдүүлэгт Улаанбаатарт явж байсан огноо зөрүүтэй, гэрч Т. Хово маркийн машиныг *******-р эгнээгээр явж байсан гэж мэдүүлсэн нь нэхэмжлэгчийн мэдүүлэгтэй зөрж байгаа зэрэг зөрүүтэй нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч Зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн гэрч А.гийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад ******* машины ар талын гэмтэл нь тухайн үед шалгахад шинэ гэмтэл байсан бөгөөд арын гэрэл эд анги шинээр хага үсэрч унасан байсан, хуучин гэмтэл бол шороо тоос дарсан, эвдрэл нь өөр харагддаг, ар талд нь ямар нэгэн машин байгаагүй, үзлэг хийхэд ******* машин байсан, үзлэгийн тэмдэглэлд бүгдийг зурж тэмдэглэсэн гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийн машины арын гэмтэл нь хариуцагч Г.ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлтэй байна.
*******.Дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг тогтоохоор талууд хангалттай мэтгэлцсэн хэдий ч осол гарсан тухайн үеийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна. Иргэний хуулийн *******9 дугаар зүйлийн *******9.******* дахь хэсэгт заасан гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн *******9 дугаар зүйлийн *******9.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг төлөх үүрэгтэй байна.
*******.Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэхээс өмнө үнэлгээ тогтоосон Хөрөнгө Эстимэйт ХХК-ны үнэлгээний дагуу *******.51.000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан Хөрөнгийн үнэлгээний төв-ийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж уг үнэлгээгээр тогтоогдсон хохирол *******.*******95.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн *******.0*******.000 төгрөгийг хасаж *******.*******55.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хөрөнгө Эстимэйт ХХК-ны үнэлгээг нотлох баримтаар үнэлээгүй тул шинжээчийн зардал 1**************.000 төгрөг, бензин авсан баримтанд автомашины дугаар бичигдээгүй, жолоочийн нэр зөрүүтэй байх тул шатахууны 100.000 төгрөг төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******.*******55.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 5*******6*******0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******9 дугаар зүйлийн *******9.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч овогт аас гэм хорын хохирол *******.*******55.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******96000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 5*******6*******0 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.*******, 119. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ