Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 471

 

 

 

 

 

 

 

 

 

П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр, Э.Пүрэвжаргал нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Б.Тэнгис,

            Ялтан Э.Пүрэвжаргалын өмгөөлөгч Э.Шинэзориг,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр, Э.Пүрэвжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдэнд холбогдох эрүүгийн 2016 2603 0639 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тайж овгийн Пүрэвсүрэнгийн Үүрийнцолмон, 1987 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Атар-Өргөө” ХХК-д технологич ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 12 дугаар гудамжны 502 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, дунд Дарь-Эхийн 15-1176 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 615 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ШД87081172/,

 

2. Урианхан овгийн Батсүхийн Хосбаяр, 1996 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 113 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УИ96081832/,

 

3. Тайж овгийн Эрдэнэбатын Пүрэвжаргал, 1986 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн техникч мэргэжилтэй, “Ди Жи Ди Си Си” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13 дугаар гудамжны 527 тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 213 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ШЕ86060519/;

 

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ П.Үүрийнцолмон нь ялтай байхдаа, согтуугаар Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газар 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс суух зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, “Самсунг Эс-2” загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч, нийт 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

согтуугаар, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-528 тоот хашааны гадаа цоожтой байсан иргэн В.Отгонцэцэгийн эзэмшлийн 37-93 УНД улсын дугаартай “Соната 6” загварын авто машинд түлхүүр тааруулан, автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт,

давтан үйлдлээр, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 15 цаг 37 минутын орчим “Бейст буйдан” ХХК-ийн гадаа, ил зогсоол дээр цоожтой байсан, иргэн З.Оргилбаярын эзэмшлийн “Верна аксент” загварын автомашинд түлхүүр тааруулан, автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт,

Э.Пүрэвжаргал нь П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, согтуугаар, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газар 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс нь суух зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, “Самсунг Эс-2” загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч, нийт 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Хосбаяр нь П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, согтуугаар, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газар 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс нь суух зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, “Самсунг Эс-2” загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч, нийт 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: П.Үүрийнцолмонгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар, Э.Пүрэвжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар, Б.Хосбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Үүрийнцолмонг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Э.Пүрэвжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Б.Хосбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, дээрэмдэх хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, П.Үүрийнцолмонг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар П.Үүрийнцолмонг 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар П.Үүрийнцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар П.Үүрийнцолмонд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэм эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар П.Үүрийнцолмонгийн цагдан хоригдсон 264 хоногийг, Э.Пүрэвжаргалын цагдан хоригдсон 65 хоногийг, Б.Хосбаярын цагдан хоригдсон 13 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нараас тус бүр 1.000.000 төгрөг гаргуулан улсын орлого болгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар “Мицүбүши Лансер” загварын 66-55 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, камерийн бичлэгтэй 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй, хохирогч Ц.Энхтуяа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан П.Үүрийнцолмон давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Дээрмийн хэрэгт холбогдоход унаж явсан автомашин хүний нэр дээр байсан. Мөн дээрмийн гэмт хэрэгт ашигласан автомашиныг 3.0 сая төгрөгөөр үнэлж, гурав хувааж төлөхөөр төлбөр гаргасан. Миний бие энэ хохирлыг иргэний журмаар төлж барагдуулах хүсэлтэй байна. Хорих ангид ял эдэлж байхдаа төлөх боломжгүй тул суллагдсаны дараа ажил хөдөлмөр эрхэлж, төлбөрийг барагдуулах хүсэлтэй байх тул хүлээн авна уу ...” гэжээ.

 

Ялтан Б.Хосбаяр давж заалдах гомдолдоо: “... Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний эхнэр нялх хүүхэдтэй, төрөөд удаагүй, бие нь тэнхрээгүй, тусалж дэмжих хүнгүй тул ар гэрийн болон анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж, ял эдлэх хугацааг хөнгөрүүлж өгнө үү ...” гэжээ.

 

Ялтан Э.Пүрэвжаргал давж заалдах гомдолдоо: “... Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд миний бие эцэг, эхийн хамт, ам бүл гурвуулаа амьдардаг. Хэрэгт холбогдох үедээ “Ди Жи Ди Си Си” ХХК-д туслах ажилтнаар ажиллаж байсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр, Э.Пүрэвжаргал нар нь дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас хоорондоо ярьж тохиролцоогүй, гэнэт үүссэн шинжтэй, гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул тэднийг дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Миний хувьд тухайн үед П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нарыг хохирогч гэх эмэгтэйг дээрэмдэх гэж автомашинаас бууж байгааг мэдээгүй, хараагүй бөгөөд надад тухайн үед тэр эмэгтэйг дээрэмдэх ямар ч санаа зорилго байгаагүйгээс гадна хохирогч эмэгтэйд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдэл хийгээгүй. П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нарыг хохирогч эмэгтэйг дээрэмдэж эд зүйлсийг авсныг нь автомашинтай хөдлөөд явж байхад Б.Хосбаяр 1 хос монетон ээмэг гаргаж ирээд “үүнийг халаасандаа хийчих” гэхээр “хаанаас авсан юм бэ” гэж асуухад, П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр хоёр “саяны эмэгтэйгээс дээрэмдэж авсан” гэж хэлэх үед мэдсэн.

Иймд миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал, үйлдэл оролцоо зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.  

 

Ялтан Б.Хосбаярын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Хосбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

 

Ялтан Э.Пүрэвжаргалын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Пүрэвжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

П.Үүрийнцолмон нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нартай бүлэглэн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газар 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс суух зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, “Самсунг Эс-2” загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч, нийт 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Мөн согтуугаар, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-528 тоот хашааны гадаа,  цоожтой байсан иргэн В.Отгонцэцэгийн эзэмшлийн 37-93 УНД улсын дугаартай “Соната 6” загварын авто машинд түлхүүр тааруулан, автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэгт,

давтан үйлдлээр, 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 15 цаг 37 минутын орчим “Бейст буйдан” ХХК-ийн гадаа, ил зогсоол дээр цоожтой байсан, иргэн З.Оргилбаярын эзэмшлийн “Верна аксент” загварын автомашинд түлхүүр тааруулан, автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэрэг,

Э.Пүрэвжаргал нь согтуугаар П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нартай бүлэглэн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газар, 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс нь суух зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, “Самсунг Эс-2” загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч, нийт 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

Б.Хосбаяр нь согтуугаар П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал нартай бүлэглэн, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчим, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Дарга толгой” гэх нэртэй газар, 49 настай, эмэгтэй, Ц.Энхтуяагийн эд зүйлийг авах зорилгоор араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс нь суух зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж, Ц.Энхтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулж, “Самсунг Эс-2” загварын гар утас, монетон ээмэг зэргийг дээрэмдэн авч, нийт 165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Энхтуяагийн “... Би гэрээсээ гараад 200 метр орчим газар алхаад явж байхад гэнэт хойноос нэг үл таних залуу гүйж ирээд хоёр гараараа хүзүүнд байсан ороолтноос боож, газар унагаасан. Би ч өөдөөс нь ноцолдоод эргэж босч ирээд “за яаж байна аа, юу болж байна” гэж тэр залууд хэлэхэд, цаанаас уулын энгэрээс саарал өнгийн автомашин наашаа ирж байгаа харагдсан, тэгсэн тэр автомашин тэр залуу бид хоёрын хажуугаар өнгөрч 30 метр орчим яваад зогссон. Тэгсэн тэр залуу над руу дахин дайраад, миний хувцаснаас зулгааж газар унагаасан. Тэр үед автомашинаас бас нэг залуу буугаад ирсэн. Тэгэхээр нь би “хөөе энэ залуугаа аваач ээ, болиулаач” гэж орилоход автомашинаас бууж ирсэн залуу хүрч ирээд, нөгөө залуугаа “хөөе явъя” гэж хэлснээ шууд намайг дээрээс дарж аваад хоёулаа хамт нийлж байгаад над руу эхэлж дайрсан залуу нь куртикний баруун халаасанд байсан “Самсунг Эс-2” загварын гар утсыг аваад, харин сүүлд  автомашинаас бууж ирсэн залуу нь дээрээс дарж байгаад баруун талын чихэнд зүүсэн монетон ээмгийг тайлж авсан. Тэгээд зүүн талын чихэнд зүүсэн ээмгийг зулгааж авах гээд байхаар нь “би өөрөө тайлж өгье, миний дүү" гээд ээмгээ авч өгөхөд хоёулаа гүйгээд саарал өнгийн автомашинд суугаад явцгаасан ...” /1-р хх 48-50, 51-52/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Оргилбаярын “... 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн өглөө 09 цагт ажилдаа ирээд өөрийнхөө “Аксент” загварын, 59-31 УБҮ улсын дугаартай автомашинаа үйлдвэрийнхээ хашааны гадаа зогсоол дээр тавиад орсон. Орой 17 цагийн үед ажлаа тараад иртэл автомашин тавьсан газарт миний автомашин байхгүй байсан. Би ажлын газрын хүмүүс надаар тоглож байж магадгүй гэж бодоод ажлынхаа хүмүүсээс асуутал миний автомашиныг хараагүй гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ... би автомашинаа 2016 оны 5 дугаар сард Хишигээ гэх залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж аваад нэлээн засвар хийж, мотор болон бусад эд ангийг сольж унасан. ... Миний автомашин дотроос хэдхэн хоногийн өмнө 35.000 төгрөгөөр худалдаж авсан автомашины “MP-З” тоглуулагч, бас худалдаж аваад удаагүй шинээрээ байсан “LG” загварын мэдрэгчтэй, хар өнгийн гар утас, бэлнээр 32.000 төгрөг алдагдсан ...” /2-р хх 42-44, 140/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Номин-Эрдэнийн “... 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өглөө 08 цагт ажилдаа ирээд, 16 цагийн үед ажил дээр ирсэн банзыг буулгах санаатай гартал манай ажлын залуу З.Оргилбаярын “Аксент” загварын автомашин алга болчихсон байна гэхээр нь би өөрийнхөө “Портер” загварын автомашинаа шалгатал байсан боловч аккумулятор нь алга болчихсон байсан. ...2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр цалин буугаад би маргааш нь “Сутай Буянт” захаас аккумуляторыг 145.000 төгрөгөөр худалдаж авсан ...” /2-р хх 47-49/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Отгонцэцэгийн “... 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 15 цаг 20 минутын үед би гэртээ ирсэн. Гэрийнхээ хашааны гадаа “Соната-6” загварын, 37-93 УНД улсын дугаартай автомашинаа тавьсан. Би гэртээ юм угааж байгаад 40 гаруй минутын дараа буцаад гараад иртэл миний автомашин алга болчихсон байсан. ... Би автомашиныг 2014 онд “Да Хүрээ” захаас 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Автомашин дотроос манай нөхрийн хар савхин куртик алдагдсан, манай нөхөр савхиа 2015 оны 8 дугаар сард “Нарантуул” захаас 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” /2-р хх 75-77, 143/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Баасандоржийн “... Манай эхнэр В.Отгонцэцэг тухайн өдөр намайг ажилтай гадуур явж байхад над руу 17 цагийн үед яриад автомашин алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Автомашиныг эхнэр бид хоёр 2014 онд “Да Хүрээ” захаас 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” /2-р хх 144-145/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ц.Энхтуяагийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ...” гэсэн 6534 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 65-66/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх 3-4/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 7-11, 2-р хх 167/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 16-17, 2-р хх 21-24, 2-р хх 60-63/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 18-19/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 20-22, 2-р хх 36-39/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх 23, 53 2-р хх 41, 50, 72/, нэгжлэг хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 28-32/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 33-36, 37-40/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхбадрахын бичсэн илтгэх хуудас /1-р хх 41-42, 2-р хх 33-35/, хохирлын баримт /1-р хх 184/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2-р хх 88/, П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр, Э.Пүрэвжаргал нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Ялтан П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр, Э.Пүрэвжаргал нарт холбогдох дээрмийн гэмт хэрэг болон П.Үүрийнцолмонгийн авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэргүүдэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр, Э.Пүрэвжаргал нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд П.Үүрийнцолмон, Б.Хосбаяр нар хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн араас нь хүзүүнийх нь ороолтоор хоолойг нь боож газар унагаан, дээрээс суух зэргээр хүч хэрэглэн довтолж, Э.Пүрэвжаргал нь автомашинд хүлээж байсан, дээрэмдсэн эд зүйлсийг дамжуулан өгөхөд эд зүйлийг далдалсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулж байх бөгөөд уг санаагаа бодит байдалд хэрэгжүүлсэн нь тэднийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.

 

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай хүч хэрэглэх, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж довтлох үйлдлээр илэрдэг бөгөөд уг гэмт хэргийг хүнд гэмт хэргийн ангилалд багтаан хуульчилжээ. Иймд ялтан Э.Пүрэвжаргалын гаргасан “... хохирогч эмэгтэйг дээрэмдэхийг мэдээгүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч П.Үүрийнцолмон нь ил зогсоол дээр цоожтой байсан иргэн В.Отгонцэцэгийн эзэмшлийн, 37-93 УНД улсын дугаартай, “Соната 6” загварын авто машинд, давтан үйлдлээр иргэн З.Оргилбаярын эзэмшлийн, “Верна аксент” загварын автомашинд тус тус түлхүүр тааруулан, тухайн автомашинуудыг жолоодож тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн үйлдэл нь авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс үйл баримтыг үндэслэлтэй дүгнэжээ.  

 

Анхан шатны шүүхээс П.Үүрийнцолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтны гэм бурууд  тохирсон тул түүний гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин ялтан Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөгдсөн, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасныг журамлан хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр, тэдний өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмон, Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Үүрийнцолмонг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 5 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвжаргал, Б.Хосбаяр нарт тус бүр эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар ...” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан П.Үүрийнцолмонгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                                Д.ОЧМАНДАХ

 

                                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ