Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 473

Ц.Мягмарбаяр, Д.Ганбаатар,

Д.Тунгалаг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Гэрэлмаа,

Ялтан, хохирогч Ц.Мягмарбаяр, түүний өмгөөлөгч С.Батболд, Э.Ганбат,

Ялтан, хохирогч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Б.Дамба,

Ялтан Д.Тунгалаг, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Мягмарбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд, Э.Ганбат, ялтан Д.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  Ц.Мягмарбаяр, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарт холбогдох эрүүгийн 201625014110 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Алаг адуутан овогт Цэгмидийн Мягмарбаяр, 1968 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, кип автоматикч мэргэжилтэй, Ибиза бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 24 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХЙ68072396/;

2. Олхонууд овогт Даваацэрэнгийн Ганбаатар, 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсгийн Сургуулийн 1584 тоотод оршин суудаг,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 398 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ПЮ92072051/;

3. Олхонууд овогт Даваацэрэнгийн Тунгалаг, 1987 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсгийн Сургуулийн 1584 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПЮ87080363/.

Ц.Мягмарбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа, тус баараар үйлчлүүлж байсан Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарын хүч хэрэглэн танхайрсан үйлдлийн улмаас маргалдаж, улмаар Д.Ганбаатарын толгойд бейсболын цохиураар 1 удаа цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза бааранд үйлчлүүлж байхдаа, “баар хаасан, гарцгаа” гэх зүй ёсны шаардлага тавьсан тус баарны зохион байгуулагч Ц.Мягмарбаяртай маргалдаж, улмаар  илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нүүрэнд нь цохиж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Мягмарбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Мягмарбаярыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мягмарбаярыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ц.Мягмарбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй харих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Д.Тунгалагт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ц.Мягмарбаярын цагдан хоригдсон 3 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан нэг ширхэг СиДи-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар нэг ширхэг бейсболын цохиурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь цагдан хоригдсон хоноггүй, Д.Ганбаатар, Д.Тунгалаг, Ц.Мягмарбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Д.Ганбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлстэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Д.Тунгалагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавих үүргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Ганбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалган шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Мягмарбаяр давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би хохирогч Д.Ганбаатарын гэмт үйлдлийн улмаас түүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байна. Хохирогч Д.Ганбаатарт эмчилгээний зардал, хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан. Би урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, миний хувийн байдал зэргийг харгалзан үзээд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэх ял авсан. Үүнийг эс зөвшөөрч байна. Хэрэг болсон өдөр хохирогч нарын бусдыг илт үл хүндэтгэн танхайрсан үйлдлийн улмаас тухайн хэрэг гарсан. Миний бие өөрийн хүүхэд шиг хүмүүс бүлэглэн дайрч цохиж, зодоход цочирдон балмагдаж, 20-25 секундийн хугацаанд өөрийгөө хянах чадвараа алдан биеэ болон бусад ажилчдаа хамгаалахын тулд нүдэнд харагдсан цохиурыг айлгах зорилгоор авч гарсан ба хохирогч над руу дахин дайрах үед цохиж гэмтээсэн юм. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байна. Миний биеийн байдал элэгний өөхлөлт болон С вирустэй, сахарын шижин, нойр булчирхайн үрэвсэл, 2 хавирганы хугарал зэрэг өвчний оноштой эмчлүүлэх болон эмчилгээний дэглэм барих шаардлагатай байгаа юм. Би үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүнийхээ хувьд үйлчлүүлэгчтэйгээ хүндэтгэлтэйгээр харьцдаг ба миний огт хэлээгүй “гичий, нохой, гарч зайл” гэх мэт үгнүүдийг хэлсэн мэтээр гүтгэж, өмгөөлөгч нь хүртэл шүүх хурал дээр дахин дахин давтан хэлж, энэ үгээ тайлбарла гэх мэтээр гүтгэж, шүүгчид буруу ойлгуулахаар завдаж байгаад гомдолтой байна. Зүгээр ажлаа хийж яваад хөндлөнгийн хүмүүсийн халдлагаас болж хүнд ял авч хоригдож байгаадаа маш их гомдолтой байна. Нөгөө талаар ийм хэрэг өдүүлсэн, ийм байдалд хүргэсэн хүмүүс бүгд ял завшиж зүгээр явж байгаад гомдолтой байна.

2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр айж балмагдсаны улмаас цохисон бөгөөд Д.Тунгалаг, Д.Ганбаатар нар нь тухайн баарны хамгаалагчаас баар хаах болсон гэх шаардлага тавихад эсэргүүцэн хэл амаар доромжилж, улмаар үл ялих зүйлээр шалтаглан олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэн хүч хэрэглэж, намайг бүлэглэн зодож, улмаар бусад хүмүүс рүү дайрсан, зодсон үйлдлээс болсон юм. Миний хувьд тухайн өдөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд дээрх хүмүүстэй хэн нэгэнтэй нь ямар ч хэрүүл маргаан үүсгээгүй билээ. Энэ нь камерийн бичлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байдаг. Гэвч хэрүүл маргаан, зодооныг эхлүүлчихээд мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдааны шатанд худал мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшээгүй, надаас хүний урманд нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Харин миний биед халдсан эдгээр хүмүүс нь миний хүүхэд шиг хүмүүс байсан бөгөөд Д.Тунгалаг гэх эмэгтэйд ямар ч шалтгаангүйгээр нүүр лүүгээ цохиулсан. Мөн түүнтэй хамт явж байсан дүү нь гэх Д.Ганбаатар болон бусад хүмүүст зодуулж, хөнгөн гэмтэл авсан. Би энэ талаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Эдгээр хүмүүс тухайн өдөр өөрсдөө эхлэн хэрүүл маргаан үүсгэж танхайраагүй бол миний хувьд шүүхээр бусдад хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцогдон, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхгүй байсан. Би болсон хэрэгт гүнээ харамсаж байгаа. Би тухайн үед хохирлын мөнгө, эмчилгээний зардлыг өөрөө санаачлан төлсөн. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ цагаатгах болон яллах талын баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруутай хүмүүсийн үйлдэлд зөв цэгцтэй дүгнэлт хийж, шүүгдэгч нарын тэгш эрхийг хангаагүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан хэрнээ анх удаа, тохиолдлын шинжтэй, бусдын хууль бус буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон байдал, хохирлыг сайн дураараа төлж барагдуулж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцлүүдийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Миний бие эрүүл мэндийн хувьд чихрийн шижин өвчтэй, нойр булчирхайн үрэвсэлтэй, элэгний С вирустэй, байнгын эмчилгээний дэглэм сахих шаардлагатай байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, хэргийн бодит байдалд зөв дүгнэлт хийхийн тулд шаардлагатай ажиллагаануудыг нэмж хийлгүүлэхийн тулд мөрдөн байцаалтад буцаан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтан Ц.Мягмарбаярын өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Тухайн үед авагдсан камерийн бичлэгээс үзэхэд шүүгдэгч Ц.Мягмарбаяр ямар нэг байдлаар зүй бус үйлдэл хийлгүйгээр текээ түшээд зогсож байхад нь энэ хэргийн нэг холбогдогч Д.Тунгалаг нь Ц.Мягмарбаяр дээр ирж шууд заамдаж аваад толгой, цээжин хэсэг рүү нь цохиж байх үед түүний төрсөн дүү Д.Ганбаатар, түүнтэй хамт явсан 2-3 хүний хамт Ц.Мягмарбаяр дээр ирж хэдэн талаас нь цохиж зодсон нь тодорхой харагддаг. Эндээс үзэхэд Ц.Мягмарбаяр өөрт учрах аюулыг өөрөөсөө зайлуулсан, хохирогч нарын хүч хэрэглэсэн үйлдэлд автсан, хохирогч нарын шууд буруутай үйлдлийн улмаас Д.Ганбаатарт хүнд гэмтэл учруулжээ. Энэ үед хохирогчийн биед хүнд гэмтэл учруулах гэсэн сэдэлт, санаа зорилго байгаагүй. Камерийн бичлэгээс үзэхэд Д.Тунгалаг нь шилийг зэвсгийн чанартай хэрэглэсэн нь тодорхой харагдаж байна. Тухайн баарны хамгаалагч Баасанбямба дээрх хүмүүст мөн адил зодуулсан байх тул хохирогч болох ёстой гэж үзэж байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Ялтан Ц.Мягмарбаярын өмгөөлөгч С.Батболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн. Ц.Мягмарбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Ибиза" нэртэй бааранд үйлчлүүлж байсан иргэн Ц.Ганбаатартай маргалдан, улмаар толгойн тус газар нь бейсболын төмөр цохиураар нэг удаа цохиж, бие махбодид нь санаатай хүнд гэмтэл учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон юм. Гэвч, тухайн өдрийн 03 цаг 37 минутын үед хийгдсэн камерийн бичлэг болон гэрч Г.Батсүх, Б.Баасанбямба, О.Жаргалсайхан, Б.Ариунтуяа нарын мэдүүлснээр тухайн өдөр Д.Тунгалаг, Д.Ганбаатар нар нь тухайн баарны хамгаалагчаас баар хаах болсон шаардлагыг тавихад эсэргүүцэж, хэл амаар доромжилж, улмаар үл ялих зүйлээр шалтаглан, олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэж иргэн Ц.Мягмарбаярт хөнгөн гэмтэл учруулан танхайн шинжтэй үйлдэл гаргасан. Харин бусад этгээдүүдийн хууль бус үйлдлийг бүрэн гүйцэд шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд гэрч О. Жаргалсайханы “...махлаг шар царайтай эмэгтэй текний хажууд зогсож байсан зохион байгуулагчийн нүүрэн тус газар нэг удаа алгадаад авсан. Тэгтэл хамт байсан эрэгтэйчүүд нь араас нь ирээд манай зохион байгуулагчийн хоолойг нь боож байгаад нүүр болон бие рүү нь гараараа цохиод байсан”, Б.Ариунтуяагийн “...Эгчтэйгээ нийлээд Ц.Мягмарбаяр ахын хоолойг эрэгтэй дүү нь боож байхад, ... хамт байсан хүмүүс нь араас нь босож ирээд Ц.Мягмарбаяр ах руу бөөнөөрөө дайраад гараараа нүүр болон бие рүү нь цохиод байхаар нь манай хамгаалагч Бааска ах ирээд салгах гэтэл дүү нар нь гэх 2 эрэгтэй хамгаалагчийн нүүр лүү цохиод байсан” гэх мэдүүлгүүдээс үзэхэд эдгээр этгээдүүдийн үйлдлийг танхайн үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэдийг эсэргүүцсэн гэж үзэх ёстой. Иймд, Д.Ганбаатараас өөр хамт байсан гэх эрэгтэйчүүдийн хэн хэн гэгч этгээдүүд нь Ц.Мягмарбаярыг зодож, хөнгөн гэмтэл учруулан бүлэглэн танхайрсныг шалгах ёстой. Мөн дээрх камерийн дүрс бичлэгээс харахад Д.Тунгалаг нь танхайрах үйлдлийг үргэлжлүүлэх үедээ бусад хүмүүс рүү архи, пивоны шил шидэж байгаа нь бичигдсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарын хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, Д.Ганбаатар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийн бодит байдлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгдөггүй, мөн өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж байсан нь хэдийгээр ялгүй болсонд тооцогдох боловч, чин санаанаасаа гэмшсэн, дүгнэлт хийсэн, хүмүүжсэн байдал харагдахгүй байгаа юм. Эндээс дүгнэхэд түүний хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэхгүй. Тогтоолд дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Гэрч нарын болон хохирогч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байх тул мэдүүлгүүдийн зөрүүг арилгах үүднээс нүүрэлдүүлж байцаах, мэдүүлгийн зөрүүг арилгах. Гэрч В.Эрдэнэ-Очир, Ж.Нарангэрэл, Т.Золжаргал нарын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь өөрсдийнх нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээс, мөн бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээс тус тус зөрдөг. Ялтан Ц.Мягмарбаярын үйлдэлд зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Гэрч Г.Батсүх “...Захиралтай муудалцаж байсан дээгүүрээ хувцасгүй ах захирлыг яг зохих гэхэд нь манай захирал гартаа байсан цагаан өнгийн цохиураар цохьчихсон” гэх мэдүүлэг болон мөн өдрийн камерийн бичлэгт “...Дээгүүрээ хувцасгүй залуу Ц.Мягмарбаяр луу дайрах үед нь цохиж буй бичлэг” зэргээр нотлогдож байна. Эхлээд Д.Тунгалаг, Д.Ганбаатар нар нь бусад этгээдүүдийн хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Ц.Мягмарбаярын эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хууль бусаар халдсан юм. Иймд, Ц.Мягмарбаярын тухайн үйлдлийг нийгмийн хэв журмыг зөрчиж, улмаар бусдын эрүүл мэнд, бие махбодид нь халдаж байгаа танхай этгээдүүдийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, өөрийгөө болон бусдыг гэмт үйлдлээс хамгаалах зорилготой хийгдсэн үйлдэл гэж ойлгоно. Шүүх ялтан Д.Ганбаатарт, Д.Тунгалаг нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хулуийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг авч үзсэн хэдий ч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эдгээр нөхцөл байдал бий болоогүй юм. Тэд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч гэмшсэн, эсвэл хууль бус үйлдлийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлдэггүй, хохирогч Ц. Мягмарбаяраас уучлал гуйсан байдал гаргаагүй билээ. Харин Ц.Мягмарбаярын хувьд анх удаагаа, бусдын хууль бус үйлдэл болон тохиолдлын шинж чанартай байдлын улмаас бусдад хүнд гэмтэл учруулсан. Энэ тухай үнэн зөвөөр мэдүүлдэг, бусдад гэм хор учруулсандаа чин санаанаасаа гэмшсэн, хохирогчийн эмчилгээнд нь зориулж тусламж дэмжлэг үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд бүрэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна. Хувиасаа мөрдөн байцаалтын шатанд 4.006.360 төгрөг төлсөн байдаг. Гэтэл хохирогч, шүүгдэгч Ц.Мягмарбаяр нь эдгээр хүмүүст зодуулснаас хойш цээжээр хатгуулж өвдөж байсан, үүнийг нь хатгаа өвчин туссан юм болов уу хэмээн олон удаа цээжээ гэрэлд харуулсан, мөн тариа тариулсан боловч эдгэрэхгүй, өвчин намдахгүй байсан. Тэгээд томографийн зураг авахуулахад цээжний баруун талын хоёр хавирга хугаралттай байсан гэж гарсан. Энэ нь эдгээр хүмүүсийн танхайн сэдэлттэй үйлдлийн улмаас үүссэн гэж үзэж байгаа юм. Иймд, хэргийг нэг мөр бүрэн гүйцэд шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоох, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг цуглуулах болон бусад ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай тул хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаана уу” гэв.

Ялтан Ц.Мягмарбаярын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ц.Мягмарбаярын өмгөөлөгч Э.Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна. Ц.Мягмарбаярыг хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас Д.Ганбаатарын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хохирогч Д.Ганбаатар, шүүгдэгч Д.Тунгалаг нар нь архи ууж согтуурсан үедээ "Изиба" баарны ажилтан Ц.Мягмарбаярын тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн танхайрч Ц.Мягмарбаярын биед хөнгөн гэмтэл учруулсан. Хэрэв тэд ийм үйлдэл гаргаагүй бол эдгээр хүмүүсийн хэн нь ч гэмт хэрэгтэн, хохирогч болохгүй байх бүрэн боломжтой байсан. Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэх ёстой. Ц.Мягмарбаяр нь урьд өмнө гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Ялтан Д.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дамба давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд ... хохирогч Д.Ганбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 9.960.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож ирээгүй байна. Иймд нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй " гэжээ. Ялтан Ц.Мягмарбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нээс 2016 оны 11 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Ибиза нэртэй караоке бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа уг бааранд үйлчлүүлж байсан Д.Ганбаатарын толгойг бейсболын цохиураар цохиж, түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хэргийн баримтаар хангалттай нотлогдож байгаа. Үүнтэй холбоотой хохирогч Д.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын хүрээнд тухайлбал эм, эмчилгээний болон ариун цэврийн хэрэгсэл худалдан авахад 547.693 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 140 хоногийн авах байсан цалин 7.000.000 төгрөг, сахиурт төлсөн хөлс 400.000 төгрөг, эмнэлэгт хэвтэх хугацааны тээврийн зардал 403.000 төгрөг, сахиур болон өвчтөний хоол хүнс, хэрэглээнд гарсан зардал 1.617.919 төгрөг, нийт 9.968.612 төгрөгийн хохирлын зохих баримтуудыг шүүхэд гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалт буюу иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтан Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж, харамсаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Ялтан Д.Тунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна” гэв.

Ялтан Д.Тунгалагийн өмгөөлөгч М.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Д.Тунгалагийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Миний үйлчлүүлэгч Д.Тунгалаг тус бааранд найз нартайгаа орж үйлчлүүлсэн. Хаахаас 15 минутын өмнө 4 пиво аваад дөнгөж уух гэж байтал баарны үйлчлэгч, хамгаалагч нар нохой шиг хөөж, “архичин, янхан, гичий” гэж хэлсэн учраас зүүн мөр лүү нь гараараа нэг удаа цохисон. Д.Тунгалагийг архины шил шидэж танхайрсан гэж үзсэн. Гэтэл уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь баарны ажилчид үйлчлүүлэгчидээ үл хүндэтгэснээс болсон. Мөнгөө өгч, худалдаж авсан зүйлийг хэрэглэх боломж олгоогүй, хэрүүл маргаан хийж, доромжилсон байдаг. Мөн пивоны шилээр зохисон асуудал байхгүй. Камерийн бичлэгт Д.Тунгалагийн дүүг ухаан алдтал цохиж, чихнээс нь цус гарсан байсан учраас “миний дүүг алчихлаа” гэж хэлээд пэпсины лааз шидсэн байдаг. Архины шил шидсэн гэдэг нь зодооны үед пивоны шил унаж хагарсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгт баарны ажилчид Ц.Мягмарбаярыг хамгаалах, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нартай хамт явсан хүмүүс Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарыг хамгаалах байдлаар хэргийн үнэн бодит байдлыг алдагдуулсан байдаг. Ийм учраас анхан шатны шүүх хуралдаанаар камерийн бичлэгийг 2-3 удаа давтан үзсэний дараа шийдвэрээ гаргасан. Ялтан Ц.Мягмарбаярын өмгөөлөгч нарын зүгээс Ц.Мягмарбаярын хавирганы хугарлын талаар ярилаа. Гэтэл камерийн бичлэгт Ц.Мягмарбаярыг өшиглөөд, унагаж байгаа үйлдэл харагддаггүй. Хэрэв хавирга хугарсан байсан бол тухайн үед шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан. 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хавирганы хугарал яригдсан. Д.Ганбаатар Д.Тунгалаг нарын үйлдлийн улмаас хавирга хугарсан гэдгийг тогтоох боломжгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Баарны ажилчид үйлчлүүлэгч нараа хүндэтгэхийн оронд зодож, хүнд гэмтэл учруулж байгаа үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй. Д.Тунгалаг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, бага насны буюу 1-8 насны 3 хүүхэдтэй. Хэрэгт байцаах ёстой бүх хүмүүсийг байцаасан, хийгдвэл зохих бүхий л ажиллагаанууд хийгдсэн. Анхан шатны шүүх камерын бичлэгийг удаа дараа үзэж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолыг хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын гомдолд тайлбар хийхэд, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар бүлэглэснээс гадна тэдэнтэй хамт явсан бусад хүмүүсийн оролцоо, үйлдэл байсан. Үүнийг шалгаж өгнө үү гэсэн байна. Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь камерийн бичлэг, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарын үйлдэл боох, дээрээс нь цохих байдлаар хангалттай тогтоогддог учраас хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Ц.Мягмарбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэрэгт авагдсан камерийн бичлэгээр хангалттай тогтоогдсон. Ц.Мягмарбаяр нь танхайрах үйлдэл зогссоны дараа баарны арын өрөө рүү орж бейсболын цохиур авч, хохирогчийн араас хөөж очин санаатайгаар цохисон болох нь хангалттай тогтоогддог. Иймд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сард эрүүгийн хэрэг үүссэн. 4-5 сарын хугацаанд Ц.Мягмарбаярын зүгээс гэмтлийн зэргийн талаар гомдол гаргаагүй атлаа шүүх хуралдааны шатанд томографийн зургийг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэхээр тухайн үед гэмтэл авсан гэдэг нь баримтаар тогтоогдоогүй. Хохирлоо иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлэг Д.Ганбаатар, Д.Тунгалаг нартай хамт байсан хүмүүс Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарын талд, харин баарны ажилчдын мэдүүлэг Ц.Мягмарбаярын талд өгсөн байдаг. Гэхдээ камерийн бичлгээр хэргийн үйл баримт хангалттай тогтоогддог учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй болсон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Ц.Мягмарбаяр, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

Ц.Мягмарбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза бааранд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа, тус баараар үйлчлүүлж байсан Д.Ганбаатар, Д.Тунгалаг нартай тэдний хүч хэрэглэн танхайрсан үйлдлийн улмаас маргалдаж, улмаар Д.Ганбаатарын толгойд бейсболын цохиураар 1 удаа цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза бааранд үйлчлүүлж байхдаа, “баар хаасан, гарцгаа” гэх зүй ёсны шаардлага тавьсан тус баарны зохион байгуулагч Ц.Мягмарбаяртай маргалдаж, улмаар  илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нүүрэнд нь цохиж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Д.Ганбаатарын хохирогчоор өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ...бааранд миний төрсөн эгч Тунгалаг, 2 эмэгтэй найз нарынхаа хамт сууж байхаар нь би Эркатай хамт эгчийнхээ сууж байгаа ширээнд нь хамт суусан. Намайг ирсэн гээд мөн эгчийн найз нар байхаар нь манай найз Эрка 4 шил пиво авч, би түүнээс нь 1 шилийг нь уусан. Тэгээд эгч болон найз нарынхаа хамт сууж байтал тэр баар хаах цаг нь боллоо гэсэн. Тэгэхээр нь авсан юм аа ууж дуусгаад гарлаа гэж хэлсэн. Тэгсэн манай эгчтэй тус баарны хүмүүс муудалцаад хэрэлдээд байхаар нь би эгчийнхээ араас очсон. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа юм. Хэзээ эмнэлэгт ирсэн болон хэн миний толгой руу цохисон талаар мэдэхгүй байна. ...” /1 дүгээр хавтас, 11-12 дугаар хуудас/,

“...Тухайн үед миний төрсөн эгчийг хэл амаар доромжлоод байсан. Би текний хажууд хүмүүстэй маргалдаж байсан. Намайг ширээ рүүгээ алхаж байхад миний өөдөөс гарч ирээд намайг цохиод унагаасан. Үүнээс хойш юу болсон талаар хэлж мэдэхгүй байна” /1 дүгээр хавтас, 15-17 дугаар хавтас/,

Ц.Мягмарбаярын хохирогчоор өгсөн “...Тухайн өдөр маргаан болоход намайг эхэлж Д.Ганбаатарын төрсөн эгч нь нүүрэн тус газарт цохисон, дараа нь Д.Ганбаатар ямар нэгэн шалтгаангүйгээр миний нүүрэн тус газар болон бие рүү хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Би Д.Ганбаатарт эхлээд гар хүрээгүй, түүнийг зодсон асуудал надад байгаагүй. Д.Ганбаатар миний цамцны захаар хоолойг минь боож цамц урсан. ...” /1 дүгээр хавтас, 14 дүгээр хуудас/,

гэрч Г.Батсүхийн  “...Хэсэг хугацааны дараа хамгаалагч Бааска ахыг ширээн дээр сууж байхад нөгөө согтуу эгч хамгаалагч руу “чи бид нарыг хөөдөг хэн юм” гэж хэлээд Бааска ахын гар луу гараараа цохиод байсан. Тэр эгчтэй явж байсан залуучуудаас махлаг биетэй ах нь ирээд нөгөө эгчийг салгах гээд “одоо хэдүүлээ эндээс гаръя” гэтэл нөгөө эгч нь “би ууж байсан юмаа дуусгана” гээд уурлаад байсан. Тэгтэл Ц.Мягмарбаяр ах очоод хамгаалагч Бааска ахыг “хэрэггүй, боль миний дүү” гэж хэлээд салгах гэж байхад нөгөө согтуу эгч Ц.Мягмарбаяр ахын нүүрэн тус газар нь гараараа алгадаад “чи намайг гичий гэдэг хэн бэ” гээд дайраад эхэлсэн. Тэгтэл хамт явсан нэг ах нь дээгүүрээ өмсөж явсан хамаг хувцсаа тайлаад Ц.Мягмарбаяр ахыг заамдаж аваад “чи манай эгч рүү дайрдаг хэн бэ” гээд дайраад маргалдаад байж байтал нөгөө хар өнгийн хувцастай махлагдуу биетэй эгч манай захирлыг дахиад нүүрэн тус газар нь гараараа цохиход хамт байсан дээгүүрээ нүцгэн ах нь манай захирлын нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл манай захирал дээгүүрээ өмсөж байсан курткээ тайлаад хойд өрөө рүү орсон. Тэгтэл нөгөө хүмүүс манай хамгаалагч руу дайраад эхэлсэн. Хэсэг хугацааны дараа захирал хойд өрөөнөөс цагаан өнгийн төмөр бейсболын цохиур барьж гарч ирээд захирлыг цохиод байсан дээгүүрээ хувцасгүй ах дээр “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлээд очиход нөгөө ах нь манай захирлын энгэрээс заамдаж бариад цаашаа нь түлхээд авсан. Тэгтэл манай захирал “чи муу зүгээр байгаарай, би чамайг цохино шүү” гэтэл нөгөө дээгүүрээ хувцасгүй ах нь чи чаддаг юм бол намайг цохь гэсэн. Тэгтэл захирлыг хамгаалагч Бааска салгах гээд оролдож байтал захиралтай муудалцаж байсан дээгүүрээ хувцасгүй ах захирлыг яг цохих гэж байхад нь манай захирал түрүүлээд гартаа байсан цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар нөгөө ахын зүүн талын шанаа тус газар нь цохичихсон. Тэгтэл цохиулсан дээгүүрээ хувцасгүй ах нь газар унаад өгсөн” /1 дүгээр хавтас, 19-21 дүгээр хуудас/,

гэрч Г.Билэгсайханы “...Д.Ганбаатар бид нар “мөнгөөрөө авсан юмаа уучихаад гарна” гэтэл хамгаалагч нь цаана байсан хүмүүст “энэ хүмүүсийг гарга” гэж хэлсэн. Тэгтэл цаана нь байсан нэг ах ирээд “та нар гарцгаа” гэтэл Д.Тунгалаг эгч болон Д.Ганбаатар “бид 2 мөнгөөрөө авсан юмаа уучихаад гарна. Та нар 10 минутын дараа хаах байсан юм бол яах гэж 5 минутын өмнө нь пиво зарсан юм бэ” гэтэл нөгөө ах Д.Тунгалаг эгчийг “чи муу гичий юу гээд байгаан, гудамжны архичин бэ” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгтэл наанаас нь Д.Ганбаатар “чи миний эгчийг доромжилдог хэн бэ” гээд хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгтэл нөгөө ах буцаад текний зүг яваад өгсөн. Тэгтэл араас нь Тунгалаг эгч болон түүний хамт байсан 2 эмэгтэй найз нар нь очоод хэрэлдээд байж байтал Д.Ганбаатар архи уугаад согтчихсон байсан болохоор дээгүүрээ өмсөж байсан хувцасаа тайлаад нөгөө ахтай хэрэлдээд заамдалцаад байж байхаар нь би очиж салгасан. Д.Ганбаатартай маргалдаж байсан ах цаана байсан өрөө рүүгээ яваад орсон. Тэр хооронд зөөгч нар болон барментэй хамт байсан хүмүүс хэрэлдээд байж байтал цаанаас нь нөгөө ах гарч ирээд миний хажуугаар гараад явахаар нь би анзаараагүй байж байгаад эргээд хартал Д.Ганбаатарыг нөгөө ах цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар зүүн талын шанаан тус газар нь нэг удаа цохиод автал Д.Ганбаатар газар унасан. Д.Ганбаатар дээр яваад очиход ухаан алдсан, зүүн талын чихнээс нь цус гараад байсан. Тэгтэл Д.Ганбаатарыг цохисон ах “ална шүү муу пизда нар минь” гээд бид нарт хэлээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан” /1 дүгээр хавтас, 28-30 дугаар хуудас/,

гэрч Ж.Нарангэрэлийн “...Бид нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ибиза бааранд орсон. Тухайн үед бааранд ороод 0.5 литрийн савлагаатай Вива архи 1 шилийг авч хувааж ууцгаасан. Архи ууж байхдаа бид 3 нэмээд нэг нэг шил пиво авч уусан. Бид нар бааранд бүжиглээд байж байтал гаднаас манай бэрийн төрсөн дүү Д.Ганбаатар хоёр эрэгтэй найзынхаа хамт орж ирэхээр нь бид нар ярилцаад хамт нэг ширээнд суухаар болсон. Тэгтэл Д.Ганбаатарын нэг эрэгтэй найз нь “би найзынхаа эгчтэй танилцсан” гээд пиво нэмж авч өгөөд бид нар пивонуудаа ууж байтал гаднаас миний хадам ах ороод ирсэн бүжиглэж байсан. Тэгээд бид нар бөөндөө бүжиглээд пиво уугаад байж байхад хүмүүс эхнээсээ гарч байсан. Бид нарыг сууж байтал хамгаалагч нь ирээд “одоо манайх хаах гэж байна” гэхээр нь би хамгаалагчид хандаад “бид нар худалдаж авсан юмаа уучихаад гарч болно биз дээ” гэтэл “болно болно” гэсэн. Нэг мэдэхэд текний хажуу талын бор хаалгатай өрөөнөөс дээгүүрээ эрээн өнгийн цамц өмссөн эрэгтэй хүн гартаа нэг зүйл барьчихсан гарч ирж байхыг би сайн харсан боловч түүнийгээ хэн нэгэн хүнд хэлж чадахгүй, ямар ч тэнхэлгүй болчихсон байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хартал манай бэрийн дүү Д.Ганбаатар дээгүүрээ шалдан хувцасгүй газар тэрийгээд уначихсан, чихнийх нь тэр хавиас цус их хэмжээгээр гарч байсан. Д.Тунгалаг нөгөө эрээн өнгийн цамцтай залуу руу чи хүн алчихлаа гээд дайраад байсан. Би тухайн үед архи уугаад согтчихсон байсан болохоор хэн Д.Ганбаатарыг цохиж гэмтээсэн талаар мэдээгүй. Д.Тунгалаг л эрээн цамцтай хүн рүү дайраад байхыг мэдэж байна. ...” /1 дүгээр хавтас, 31-32 дугаар хуудас/,

гэрч Б.Эрдэнэ-Очирын “...Ганбаатар, Сайханаа хоёртой 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ... гаднаас орж ирээд Сайханаа архи уухгүй гээд ундаа авч уугаад харин бид нар дахиад нэг нэг пиво нэмж аваад ууж байхад тухайн баар нь хааж байсан болохоор тухайн баарны нэг хүн ирээд “манайх одоо хаах гэж байна” гэхээр нь бид нар авсан юмаа уучихаад гарлаа гэтэл цаашаа яваад өгсөн. Тэгээд удалгүй байж байтал дахиад нэг хүн ирээд “манайх хаах гэж байна, та нар одоо гар” гээд байсан. Тэгэхээр нь бид нар “мөнгөөрөө авсан юм чинь ууж дуусчихаад гарнаа” гэж хэлсэн. Үүнээс болоод хамт байсан хүмүүс тухайн баарны хүмүүстэй хэрэлдэж эхэлсэн. Тэгтэл бид нарыг гар гээд хөөгөөд байсан 40 орчим насны эрэгтэй хүн хамт байсан эмэгтэйчүүдийг “гичий, янхан” гэх мэтээр доромжлоод харин бид нарыг “архичингуудаа зайл” гээд хөөгөөд байсан. Манай найз Д.Ганбаатар эгчийгээ өмөөрөөд “та нар одоо боль л доо эмэгтэй хүнийг яагаад доромжлоод байгаан” гээд хоорондоо заамдалцаад байж байсан чинь хэсэг хугацааны дараа нөгөө ах алга болчихсон байж байснаа гэнэт гартаа төмөр бейсболын цохиур барьчихсан гарч ирээд Д.Ганбаатар дээр очоод түүний толгой руу цохиод унагаасан. Тэгэхээр нь бид нар цагдаа болон эмнэлэг дуудсан” /1 дүгээр хавтас, 34-36 дугаар хуудас/,

гэрч Т.Золжаргалын “...Бид нар худалдаж авсан пивоо дөнгөж уух гэж байтал тус баарны зөөгч нь “манайх одоо хаах гэж байна” гэхэд надтай хамт явж байсан хүмүүс дөнгөж аваад ууж дуусаагүй байна. Ууж дуусаад гарлаа гэтэл цаана дижигийн хажууд байсан эрээн өнгийн цамцтай, 40 гаруй насны эрэгтэй хүн “та нар зайлцгаа л даа, гар” гэхээр нь бид нар “та одоо юу гээд байгаа юм бэ” гэтэл “баар хаалаа зайлцгаа” гээд уурлаад текнийхээ хажууд очоод зогссон. Тэгэхээр нь Д.Тунгалаг, Ж.Нарангэрэл, Д.Ганбаатар, түүний 2 найзын хамт очоод бөөнөөрөө хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл нөгөө эрээн өнгийн цамцтай ах төмөр бейсболын цохиур гартаа барьчихсан байсан бөгөөд нөгөө хэд рүү харж байгаад эргээд хартал Д.Ганбаатар шалан дээр уначихсан, харин нөгөө эрээн өнгийн цамцтай ах гартаа төмөр бейсболын цохиур бариад зогсож байсан. Д.Ганбаатарын чихнээс их цус гараад ухаан алдаад унахаар нь бид нар цагдаа эмнэлэг дуудсан” /1 дүгээр хавтас, 37-38 дугаар хуудас/,

гэрч Т.Баасанбямбын “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай ажил дээр надаас өөр хамгаалагч байхгүй, амарсан байсан бөгөөд тухайн өдрийн шөнийн 04 цагийн орчимд манай баар хаах болсон учраас үйлчлүүлж байсан хүмүүст “манайх хаах гэж байна” гэдгийг хэлсэн. Тэгтэл нэг ширээнд хамт сууж байсан 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүст манай зөөгч Батсүх хаах гэж байгаа талаар хэлэхэд түүнийг хэл амаар доромжлоод “бид нар худалдаж авсан зүйлээ хэзээ, хаана, яаж уухаа мэдэж байна. Муу архичин зайл” гэх мэтээр доромжлоод байхаар нь би тухайн ширээн дээр байгаа хүмүүс дээр очоод “манайх хаах гэж байна, бид нар бууж амармаар байна” гэж сануулж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс хэрүүл хийх гээд байхаар нь би зөөгч Батсүхийн хамт хажуу талын буйдан дээр суугаад гарахыг нь хүлээж байтал хар өнгийн хувцастай махлаг эгч нь “юундаа үг сонсоод суугаад байгаан, зайлаач муусайн баарны архичингууд минь” гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсээс холдоод хувцасны өрөөнд хувцсаа өмсөхөөр орсон. Намайг хувцасны өрөөнөөс хувцсаа солиод гараад иртэл тухайн хүмүүс баарны текэн дээр ирчихсэн манай зохион байгуулагч Ц.Мягмарбаяр ахыг хэдэн талаас нь цохиод байхаар нь гүйж очоод тухайн хүмүүсийг салгаад гаргах арга хэмжээ авах гэтэл “чам шиг ийм хамгаалагч гэж байдаг юм уу” гээд миний хэдэн талаас дайраад эхэлсэн. Би тухайн хүмүүсийг гар гэж хэлээд үүд рүү дагуулаад явсан. Тэгтэл хар өнгийн хувцастай махлаг эгч нь миний гар болон цээж рүү гараараа цохиод миний цамцнаас татаад зуураад байсан. Би тэр хүмүүстэй хэсэг маргалдаад үүдний ойролцоо байж байтал цаанаас нэг эрэгтэй нь ирээд “яаралтай түргэн дуудаачээ, хүн уначихсан босохгүй байна” гэхээр нь хартал баарны текний хажууд хамт явж байсан нэг эрэгтэй нь газар уначихсан байсан. Надтай маргалдаад байсан хүмүүс бүгд газар унасан залуу дээр очоод “та нар хүн алчихлаа” гээд бид нар луу дайраад байсан. ...” /1 дүгээр хавтас, 39-41 дүгээр хуудас/,

гэрч О.Жаргалсайханы “...Сүүлийн 3 дуу явж дуусаад ганцхан ширээний хүмүүс үлдсэн бөгөөд тэр ширээнд сууж байсан хүмүүст манай зохион байгуулагч болон хамгаалагч, зөөгч нар сануулж хэлсэн. Тэгтэл тэр хар өнгийн хувцастай, махлаг биетэй эмэгтэй нь “бид нар ууж байгаа зүйлээ дуусчихаад гарна, чи хэн бэ” гээд манай зохион байгуулагч, хамгаалагч нар луу дайраад байхаар нь би хамгаалагчид “наад хүмүүсээ орхи, авсан зүйлээ ууж дуусаад гарах байх” гэж хэлсэн. Тухайн ширээний хүмүүст хандаж гарах талаар хэлэхэд хар өнгийн цамцтай, махлаг шар царайтай эмэгтэй текний хажууд зогсож байсан зохион байгуулагчийн нүүрэн тус газар нь нэг удаа алгадаад авсан. Тэгтэл хамт байсан эрэгтэйчүүд нь араас нь ирээд манай зохион байгуулагчийн хоолойг нь боож байгаад нүүр болон бие рүү гараараа цохиод зодоод байсан. Тухайн үед 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Харин хамт байсан 2 эмэгтэй нь ширээн дээрээ согтуу бөөлжөөд байсан. Зохион байгуулагчийг олуулаа зодоод байхаар нь манай хамгаалагч ирээд салгатал зохион байгуулагч Ц.Мягмарбаяр алга болчихсон байсан. Тэгэхээр нь манай хамгаалагч тэр хүмүүсийг болиулах гэтэл хар өнгийн цамцтай, махлаг шар царайтай эмэгтэй нь манай хамгаалагчийг нүүр болон хөл рүү өшиглөөд гараараа нүүр лүү нь алгадаад байхаар нь би боль гэж хэлэхэд над руу дайраад текэн дээр байсан архины бакал, менюг авч шидээд байхаар нь би түүнээс холдсон. Би хэсэг хугацааны дараа текэн дээрээ эргэж ирээд тооцоогоо бодоод байж байхад цаана бүжгийн талбай дээр нэг эрэгтэй нь газар уначихсан, ... байсан. ...” /1 дүгээр хавтас, 42-44 дүгээр хуудас/,

гэрч Б.Ариунтуяагийн “... Уг ширээний хүмүүст манай зөөгч Батсүх хаах болсон талаар хэлээд ширээн дээр байсан бохирыг аваад явсан. Тэгтэл тэр хүмүүс гарахгүй байсан бөгөөд ширээнийхээ ойролцоо бөөлжөөд байхаар нь би тэр хүмүүс дээр очоод бохирдуулсан зүйлийг нь цэвэрлэсэн. Тэр хооронд манай хамгаалагч Бааска ах очоод манай баар хаах гэж байна гэдэг талаар хэлэхэд тус ширээнд сууж байсан хар өнгийн хувцастай, махлаг шар царайтай эгч хамгаалагч руу ширээн дээр байсан хоосон пивоны шилийг авч шидээд “та нар бид нарыг хөөгөөд байгаа юм уу, муу архичин пизда минь” гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь Бааска ах ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр цаашаа очоод хажуу талын буйдан дээр хүлээж, нилээн удаан сууж байгаад дахиад “манайх хаах болсон байна” гэтэл хэл амаар доромжлоод байсан тул Бааска ах холдоод явчихсан. Гэтэл текний хажууд зогсож байсан зохион байгуулагч Ц.Мягмарбаяр ах руу дайраад доромжлоод эхэлтэл нөгөө дайраад байсан махлаг эмэгтэйн дүү нь гээд эрэгтэй ирээд Ц.Мягмарбаяр ахын хоолойг боож байхад эгч нь гэх эмэгтэй Ц.Мягмарбаяр ахын нүүр лүү гараараа алгадаж цохитол хамт байсан хүмүүс нь бүгдээрээ босож ирээд бөөнөөрөө дайраад эхэлсэн. Тэгтэл Бааска ах очоод салгах гэтэл 2 залуу нь хамгаалагчийн нүүр лүү гараараа цохиод байсан. Тэр хооронд Ц.Мягмарбаяр ах салаад цаана байдаг өөрийнхөө өрөө рүү гүйгээд явсан. Бааскаа нөгөө хүмүүстэй үлдээд үүд рүү явуулж байсан. Тэр хооронд би ариун цэврийн өрөө цэвэрлэх гээд явсан. Өрөөгөө цэвэрлэчихээд гараад иртэл бүжгийн талбай дээр нөгөө бүдүүн залуу уначихсан, түүний хэвтэж байгаа газар цус болчихсон байсан. ...” /1 дүгээр хавтас, 45-47 дугаар хуудас/,

шинжээч Д.Мөнхбатын “...Миний гаргасан дүгнэлт, миний гарын үсэг мөн байна. Зүүн бугалгын цус хуралтыг гараар цохиход үүсэх боломжтой. Харин бусад гэмтлийг гараар цохиход үүсэх боломжгүй. Бусад гэмтлийг хүний хумсаар болон бусад мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ цус хураа, зөөлөн эдийн гэмтлийн эдгэрэх хугацаа нь дөрвөн долоо хоног буюу 28 хоногоос доош байдаг учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1 дүгээр хавтас, 90 дүгээр хуудас/,

шинжээч Ч.Чулуунсүхийн “...Өмнө гаргасан дүгнэлтээс зөрүүтэй болон буруу гаргасан зүйл байхгүй, бүрэлдэхүүн санал нэгтэйгээр уг саналыг гаргасан. Д.Ганбаатарын хамар ясны хоёр хажуу хана болон хянга хэсэгт хуучин хугарал нь хэрэг болохоос өмнө үүссэн болохоор дүгнэлтэд тусгагдаагүй. Хавтаст хэргээр гаргасан дүгнэлтэд нөлөөлөхгүй” /1 дүгээр хавтас, 193 дугаар хуудас/,

Ц.Мягмарбаярын сэжигтнээр өгсөн “...1 ширээнд сууж байсан 7-8 хүмүүс гарахгүй болохоор нь хамгаалагч Бааска “манайх хаах гэж байна, гарах болж байна уу” гэх шаардлагыг 3 удаа тавиад хамгаалагч буцаад явах гэтэл хар өнгийн хувцастай, махлагдуу биетэй эмэгтэй нь хамгаалагчийн араас босч ирээд “чи өөрөө ажил дээрээ архи уучихаад юу яриад байгаа юм” гээд хэрүүл хийж эхэлсэн. Тухайн үед би өөрөө текний хажууд зогсож байгаад хэрүүл хийгээд байхаар нь хамгаалагч Бааскад “хэрэггүй, боль” гэж хэлэхэд Бааска заалны зүүн талын голын буйданд очиж суусан. Тэгтэл нөгөө согтуу эмэгтэй над дээр хүрж ирээд “та нар юу гээд байгаа юм. Хаах гэж байгаа талаараа 10 минутын өмнө хэлэхэд яадаг юм” гэхээр нь би “та нарыг юу ч гэж хэлээгүй. Худалдаж авсан зүйлээ уу л гэж хэлсэн” гэтэл хамт явсан бараан өнгийн хувцастай, махлаг биетэй, 175 см орчим өндөртэй залуу намайг заамдаад миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохитол нөгөө согтуу эмэгтэй миний хажууд талаас зүүн талын гуя хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл манай ажилчид ирээд намайг салгаад авсан. Нөгөө согтуу эрэгтэй над дээр дахиж ирээд намайг заамдаж байгаад миний нүүр рүү гараараа цохитол хамт явж байсан эрэгтэйчүүд нь намайг мөн адил цохиод байсан. Тэгтэл манай хамгаалагч болон зөөгч нар ирээд салгатал миний өмсөж байсан ноосон цамцыг махлаг биетэй залуу нь урчихаар нь би хойшоо ухраад паб руу гүйж орсон. Тухайн үед миний уур хүрээд пабад байсан бейсболын цохиурыг аваад гараад иртэл нөгөө махлаг залуу дээгүүрх хувцсаа тайлчихсан манай хамгаалагч болон зөөгч нарт агсам согтуу тавиад байхаар нь би түүнийг айлгах гээд гартаа барьсан төмөр бейсболын цохиураар далайтал миний хажуу талаас агсам тавиад байсан залуугийн найз нь миний зүүн гараас бариад автал миний урд байсан эрэгтэйн толгойн тус газар нь цохичихсон. Би уг нь хэн нэгийг цохих, гэмтээх санаа байгаагүй” /1 дүгээр хавтас, 107-110 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6993 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн цамцанд татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан 1 ширхэг уранхай байна. Дээрх уранхайг хаана, ямар хэмжээтэй гарсан болохыг үзлэг шинжилгээний хэсгээс харна уу. Дээрх шинэ гарсан уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар цаг хугацаанд гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна” /1 дүгээр хавтас, 63-64 дүгээр хавтас/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 16134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ганбаатарын биед баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцралууд, тенториумын баруун хэсэг болон баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины хаван, зүүн чихний дэлбэн ба чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” /1 дүгээр хавтас, 65-66 дугаар хуудас/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7114 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагаас 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6 цаг хүртэлх дүрс бичлэг хадгалагдаж байна. Эдгээр дүрс бичлэгүүдийг DVD дискэнд хуулбарлав. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалагдаж байгаа дүрс бичлэгүүд нь ямар нэг цэнгээний газрын гадна ба дотор хэсгийг харуулсан дүрслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 10 дугаартай камерын 2016-11-25 03:36:56 секунтээс 2016-11-25 03:47:12 секунт хүртлэх, 03 дугаартай камерын 2016-11-25 03:37:48 секунтээс 2016-11-25 03:39:48 секунт хүртлэх үйлдлийн дарааллыг тодорхойлов. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжийн дүрс бичлэгүүдэд дуу авиа бичигдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид бичигдсэн дүрс бичлэгүүдийн дүрсний нягтрал багатай байх бөгөөд тодруулан шинжлэхэд дүрслэл нь сарниж тодорхойгүй байна” /1 дүгээр хавтас, 69-70 дугаар хуудас/,

            шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16094 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Ц.Мягмарбаярын биед зүүн хацар, хүзүү, зүүн эгэмэнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /1 дүгээр хавтас, 89 дүгээр хуудас/,

эд мөрийн баримтаар хураагдсан Сиди бичлэгт үзлэг хийж, бэхжүүлсэн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Д.Ганбаатар, Д.Тунгалаг нар нь 2016 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны зохион байгуулагч, хамгаалагч нарын “баар хаах гэж байна, гарах болж байна уу” гэж хэлсэн зүй ёсны шаардлагыг согтуурхан эсэргүүцэж, улмаар тус баарны зохион байгуулагч Ц.Мягмарбаярын нүүр лүү гараараа алгадах, цохих зэргээр хүч хэрэглэн, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан байх бөгөөд харин Ц.Мягмарбаяр нь уг үйлдэлд бухимдан өөрийнхөө өрөөнөөс бейсболын цохиур авчиран Д.Ганбаатарын толгойд цохиж, Д.Ганбаатарын биед баруун, зүүн чамархай болон суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархай, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн тархины эдийн няцралууд, тенториумын баруун хэсэг болон баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины хаван, зүүн чихний дэлбэн ба чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ц.Мягмарбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.

Ц.Мягмарбаярын сэжигтнээр өгсөн “... Тухайн үед миний уур хүрээд пабад байсан бейсболын цохиурыг аваад гараад иртэл нөгөө махлаг залуу дээгүүрх хувцсаа тайлчихсан манай хамгаалагч болон зөөгч нарт агсам согтуу тавиад байхаар нь би түүнийг айлгах гээд гартаа барьсан төмөр бейсболын цохиураар далайтал миний хажуу талаас агсам тавиад байсан залуугийн найз нь миний зүүн гараас бариад автал миний урд байсан эрэгтэйн толгойн тус газар нь цохичихсон. ...” /1 дүгээр хавтас, 107-110 дугаар хуудас/,

Гэрч Г.Батсүхийн  “... Хэсэг хугацааны дараа захирал хойд өрөөнөөс цагаан өнгийн төмөр бейсболын цохиур барьж гарч ирээд захирлыг цохиод байсан дээгүүрээ хувцасгүй ах дээр “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлээд очиход нөгөө ах нь манай захирлын энгэрээс заамдаж бариад цаашаа нь түлхээд авсан. Тэгтэл манай захирал “чи муу зүгээр байгаарай, би чамайг цохино шүү” гэтэл нөгөө дээгүүрээ хувцасгүй ах нь чи чаддаг юм бол намайг цохь гэсэн. Тэгтэл захирлыг хамгаалагч Бааска салгах гээд оролдож байтал захиралтай муудалцаж байсан дээгүүрээ хувцасгүй ах захирлыг яг цохих гэж байхад нь манай захирал түрүүлээд гартаа байсан цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар нөгөө ахын зүүн талын шанаа тус газар нь цохичихсон. Тэгтэл цохиулсан дээгүүрээ хувцасгүй ах нь газар унаад өгсөн” /1 дүгээр хавтас, 19-21 дүгээр хуудас/,

Гэрч Г.Билэгсайханы “... Д.Ганбаатартай маргалдаж байсан ах цаана байсан өрөө рүүгээ яваад орсон. Тэр хооронд зөөгч нар болон барментэй хамт байсан хүмүүс хэрэлдээд байж байтал цаанаас нь нөгөө ах гарч ирээд миний хажуугаар гараад явахаар нь би анзаараагүй байж байгаад эргээд хартал Д.Ганбаатарыг нөгөө ах цагаан өнгийн төмөр бейсболын цохиураар зүүн талын шанаан тус газар нь нэг удаа цохиод автал Д.Ганбаатар газар унасан. ...” /1 дүгээр хавтас, 28-30 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Ц.Мягмарбаярын санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас, түүнчлэн аргагүй хамгаалалтын улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Д.Ганбаатарын гэм хорын хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, цаашид гарах зардлаа болон нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудтай хохирлын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ц.Мягмарбаяр, Д.Ганбаатар, Д.Тунгалаг нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ялтан Ц.Мягмарбаяр, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, С.Батболд, Э.Ганбат, ялтан Д.Ганбаатарын өмгөөлөгч Б.Дамба нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Ц.Мягмарбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх боломжтой байна гэж үзэв. 