Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 260

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч И.Мөнхбаяр, улсын яллагч Б.Гүнсэл, гэрч А.Д-, Д.Г-, хохирогч Г.С-, түүний өмгөөлөгч Д.Ц-, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, Ц.Осоржамаа, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Хан-Уул дүүргийн прокурорын газраас О овогт Б-гийн Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1710000000064 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ховд аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2, 181.2.5-д зааснаар 3 жил, 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн  2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 842.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Б-гийн С.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хохирогч Г.С-ыг **-**  УНХ улсын дугаартай “Киа Оптима” маркийн тээврийн хэрэгслээр дайрч, биед нь баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хурагдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтлийг учруулж онц харгис хэрцгийгээр буюу автомашин ашиглаж, хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Г.С-: “...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед С манай ажил дээр ирээд “найз нь Австрали явах гэж байна, найзыгаа дайлья” гэхээр нь би ажилтай байна гэж хэлээд явуулсан. ...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн өдөр тэмдэглэж байхад манай найз надад хандаж нөгөө Австрали явах найз руугаа залгачих гэхээр нь би С руу залгаад “ирэх боломжгүй байна уу? Боломжгүй бол би гэртээ орлоо” гэхэд “би ирчихсэн байна” гэсэн. Тухайн үед би С-од “чи дайлья гээд байсан одоо дайлчих” гэхэд “надад боломж байхгүй байна, хоёулаа манай гэрт очиж ууя” гэсэн. ...Маргааш өглөө нь намайг сэрэхэд “би чамайг хүнд дээрэмдүүлчих байх гэж бодоод гэр рүү чинь явуулалгүй унтуулчихсан” гэхээр нь “чи яаж байгаа юм бэ” гээд гадуур хоносон болохоор нөхрөөсөө айгаад С-гийн гэрт хоносон гэж хэлэхээр С- руу залгаад гэрт нь очсон. Тэгээд шараа тайлах зорилгоор нэг юм ууя гэхэд С- манай дүүгийн хүүхэд байна, С-ын гэрт очьё гэсэн. Тэгээд С-, С хоёр юм яриад суугаад байсан. Тухайн үед миний архи гарахгүй, унтаж байгаад сэрэхэд С- Биокомбинатад манай найз байгаа, тэрнийг дуудаж зам заалгаад голын хажууд гоё газар очиж сууя гэсэн. Би гол дээр очсоны дараа нэмж архи уугаагүй, урд өдрийн архи гарахгүй, унтаад байсан. Намайг нэг сэрэхэд гадаа бүрэнхий болсон байхаар нь “гэртээ харья” гэхэд “С хаачих гээд байгаа юм бэ” гээд байсан. Тухайн үед С майханаа хураачихсан, энд хоноё гээд байсан. ...Намайг эргээд харахад машин тулчихсан байсан, би толгойгоо хамгаалаад хойш хэвтэхэд С машиныхаа зүүн талын урд цонхоор харж байгаад миний дээгүүр машинаа гаргасан. Тэгээд цонхоороо харж байгаад миний ташаан дээгүүр машинаараа гарсан. ...Тухайн үед аймшгийн кинон дээр гардаг шиг зүйл болсон. Нэг сэрэхэд би машин дотор байсан. С машинаа хөдөлгөх гээд нэг  хүнтэй яриад байсан. Би тэр хүнээс тусламж гуйх гээд хаалгыг нь түлхэх гэсэн боловч хөдөлж чадахгүй, дахин ухаан алдсан. Нэг сэрэхэд С “чамайг С-гийн найз дайрсан, би байгаагүй байсан бол” гээд байхаар нь би “харин тиймээ чи байгаагүй байсан бол намайг алах байж, чи түргэн дуудаад өг гэхэд С надад тулгасан байдалтайгаар “чи санаж байна уу” гэж асуугаад байхаар нь би “намайг С-гийн найз хүүхэн дайрчихлаа” гэж хэлсэн...” гэв.

 

Гэрч Д.Г-: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр С-, С-, С нар манайд ирээд голын эрэг дээр очиж сууцгаахаар болоод 14-15 цагийн үед гол дээр очоод 19 цагийн үед буцаад явсан. Тухайн үед С С хоёр голын эрэг дээр үлдээд С- бид хоёр явсан. Голын эрэг дээр очих үед С майхан бариад машинаа баруун тийш харуулж тависан. Майхан машин хоёр нэг метр орчмын зайтай, машин модтой наалдчихсан, машины хамар баруун тийш харсан байсан. Бид 0,33 граммын шилтэй архи ууж байгаад талд нь ороогүй байхад явсан. Энэ үед эмэгтэй нь майхан дотор унтаад, эрэгтэй нь машиндаа унтаад үлдсэн. Би С-ыг танихгүй ч гэсэн “явъя” гэхэд С- бас явья гэж хэлсэн боловч би эндээ унтаад үлдэнэ гээд үлдсэн. Тухайн өдрийн орой 21-22 цагийн хооронд С байцаагч, жолооч, цагдаатай намайг ирж аваад хэргийн газарт очоод зургийг нь авчихаад намайг буцаагаад зам дээр буулгасан. ...Тухайн үед С-, С хоёр нилээн согтуу байсан...” гэв.

 

Гэрч А.Д-: “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс мөрдөн байцаагч Номин-Эрдэнэ, зураглаач, жолооч, С дөрөв хөдлөөд, Ариунбаатар бид хоёр араас нь миний машинаар явсан. Бид нар замаараа Биокомбинатаас Г-г аваад цааш хэрэг болсон гэх газарт очсон. Тухайн өдөр 22 цагийн үед цагдаагийн хэлтсээс хөдлөөд замдаа гүүрэн дээр зогсож С-оор хэргийн газрыг баримжаагаар заалгачихаад машин дээр очиж зургийг нь дарсан. Дараа нь хэргийн газарт очиж майхан байсан гэх газрыг заалгасан. Тухайн үед Номин-Эрдэнэ байцаагч “би дуудлага ихтэй, ажил ихтэй байгаа тул яараад байна” гээд машиныг нь чирээд араас хүрээд ир, газар дээр үзлэг хийнэ гэж хэлсэн. Тухайн ажиллагааг дуусаад 11 цаг өнгөрөөгөөд цагдаагийн хэлтэс дээр ирцгээсэн...” гэв.

 

Шүүгдэгч Б.С-: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний орой С миний утас руу залгаад хаана байна гэхээр нь би Биокомбинатад байна гэсэн. Тэгээд С бид хоёр уулзаж 10 дугаар хороолол руу явсан. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас машин дотор байсан нэг шил архийг манай гэрт очиж ууцгаасан. Тэгээд С надад 3000 төгрөг байгаа гэхээр нь би “чи наад мөнгөөрөө гэр рүүгээ яв, унаанд суулгаад өгье” гэхэд “явахгүй” гээд байсан. Маргааш өглөө нь С С- руу залгаад гэрт нь очиход С-гийн дүүгийн эхнэр төрөөд удаагүй байсан тул буцаж манай гэрт ирж архи ууцгаасан. Энэ үед С- хөдөө салхинд гарья гэхээр нь Биокомбинатын гүүрнээс цааш 200 метрийн зайтай, шороон замаас 3 метрийн зайтай яваад модон дунд очсон. Бид нар модон дунд сууж байгаад 0.5 литрийн архи нэг шил, 0.33 литрийн архи нэг шилийг ууцгаасан. Тухайн үед би согтоод унтчихсан байсан тул Г-, С- нарыг явсныг мэдээгүй. Нэг сэрэхэд машин дотроо ганцаараа, гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд ам цангахаар нь ус хайж байгаад олдохгүй болохоор нь дэлгүүр рүү явах гээд машинаа асаахад “ёо ёо” гэх дуу гарсан, би машинаа зогсоогоод түргэн дуудсан. Тэгтэл түргэний машин бид хоёрын байгаа газрыг олохгүй байна гээд буцааж залгахаар нь би “аваарын гэрлээ асаагаад урдаас чинь очьё” гэж хэлсэн.  Тухайн өдөр бид нарын очсон газарт бороо орчихсон газар чийгтэй байсан учраас миний машин шаварт суусан. Би хохирогчийг машины ард суулгаад түргэний машиныг дагуулж ирээд эмчид нь хүлээлгэж өгсөн. Би хохирогчид хандаж “би чамайг дайраагүй шүү” гэж хэлээгүй. Майханыг хохирогчийг дайрсан гэдгээ мэдээд хохирогчийг машиндаа суулгачихаад майханаа эвхээд түргэний өөдөөс явсан. Хохирогчийг дайрсан даруйдаа майханаа хураагаад хохирогчийг машиндаа суулгаад түргэний урдаас явсан, цаг алдаж удсан зүйл байхгүй. Надад хохирогчийг алах санаа зорилго байгаагүй, гадаа харанхуй байсан учраас үзэгдэх орчин муу байсан, санамсар болгоомжгүйгээр машинаа асаасан. Тухайн үед машинаа буцааж ухрах үйлдэл хийх боломж байгаагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед найз С-, Г- Сорозонболд нарын хамтаар Биокомбинатын ойролцоо голын эрэг дээр очиж хоёр шил архи, хүн бүр нэг шил пиво ууцгаасан. Архи ууж байгаад би унтчихсан, нэг сэрэхэд манай хоёр найз явчихсан, би газарт хэвтэж байсан С намайг хараад хажууд сууж байсан. Тухайн үед би хамар хэсгээс ойролцоогоор 3-5 метр зайта, машин чигэрээ явах чиглэлээс хол зайд сууж байхад С машинаа асаагаад над руу чиглэж ирэхээр нь би толгойогоо хамгаалаад хэвтэхэд хурд сааруулагч дээгүүр гарч байгаа юм шиг удаанаар миний цээж дээгүүр зүуун урд дугуйгаар гарсан нилээн хэдэн секунд зогссон, миний яс хугарч байгаа чимээ надад сонсогдсон. Тэгээд урд дугуй гарсны дараа зогсохоор нь би орилоход цонхоороо толгойгоо цухуйлгаад намаг тавалсан царай гаргаж мушийж инээгээд дугуйныхаа чиглэлийг өөрчлөөд зүүн хойд дугуйгаараа миний ташаа хэсэг дээгүүр удаанаар гарах үед би ухаан алдчихсан. ...Тэгээд нэг сэрсэн чинь машиныхаа арын суудал дээр намайг хэвтүүлчихсэн байхаар нь миний бие өвдөөд байна, намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэж гуйхад чамайг хэн дайрчихваа, танай найз дайрсан биз дээ гээд тулгаж асуугаад байхаар нь би айгаад “тийм ээ, чи дайраагүй” гэхэд яг хэн дайрсныг чи сайн мэдэж байгаа биз дээ гээд байсан. Намайг сэрэхэд миний нүүр, ам, шүд, уруул, өвчин орчихсон байсан учраас намайг зодсон байх гэж бодсон...” /1-р хх-ийн 45-60, 2-р хх-ийн 135-137, 218-219/ гэсэн,

 

Гэрч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгтээ: “…Би 2017 оны 8 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд түргэн тусламжийн эмчээр ажиллаж байхад 21:45 минутад төвөөс ХУД-ийн 12 дугаар хороо Биогийн гүүрнээс зүүн хойш 100м машинд дайруулаад хөл гэмтсэн гэх дуудлага орж ирсэн ба уг дуудлага өгсөн дугаар болох 97040004 дугаарын утас руу залгаж хаягийг тодруулаад очсон. Намайг очиход шаварт суусан байдалтай авто машиныхаа аваарын гэрлийг асаачихсан авто машин зогсож байсан. ...Уг машины арын суудал дээр С гэх эмэгтэй хоёр нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарч хатсан, эрүүн доороо хөхөрсөн, цээж нь хөндүүр эмзэглэлттэй, баруун хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. ...Эмэгтэй машинд суусан хойноо наад залуу чинь намайг дайраад машинтайгаа миний дээгүүр гарсан гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 68-69/ гэсэн,

 

Гэрч Н.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 13 цаг өнгөрч байхад С эгч дугаараа нууцалсан утаснаас залгаад эгч нь Яармагийн 6 дугаар гудамжинд айлд байна өчигдөр гэртээ хоноогүй эгчийгээ ирээд авчих гээд жаахан халамцуу ярьсан. ...Биокомбинатад очоод би найз Г-г гэрээс нь аваад, дэлгүүрээс нэг шил архи, том савтай пиво нэгийг, жижиг лаазтай пиво хоёрыг аваад голын эрэг дээр хамт очсон. Очоод удаагүй байхад С нэг мөсөн эндээ уугаад хононо гээд машиныхаа араас майхан гаргаж ирээд майханаа зассан. Г- бид хоёр пиво ууж, С эгч С хоёр архиа хувааж уусан. Удалгүй салхилаж шороо шуураад Г- нөхөр рүүгээ яриад голын эрэг дээр байгаа шүү ирээд авчих гээд ярьсан. С эгч хэвтэж байхад нь босоорой явья гэхэд явахгүй би толгойгоо өөрөө мэдэж байна, “С- гуай битгий далжигнаад бай, явуул өөрөө яв, би Соронзонтойгоо романтиклаж хононо” гээд нар руу уурласан. ...Тэгээд явахгүй гээд байхаар нь аргагүй эрхэнд Г- бид хоёр хаяад гэр гэртээ харьсан. ...Биднийг явах үед С эгч нилээн муудчихсан, майхны гадаа, С майхан дотроо байсан. ...Биднийг явах үед С эгч зүгээр байсан, ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” /1-р хх-ийн 70-72, 216-217/ гэсэн,

 

Гэрч Д.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…2017 оны 08 дугаар сары 24-ний өдөр 17 цагийн үед манай найз С- надруу утсаар яриад хаана байна вэ гэж асуухаар нь би гэртээ байна гэж хэлэхэд яваад очъё гээд удалгүй манай гэрийн гадаа ирчихлээ гээд залгасан. Би гараад очиход саарал өнгийн суудлын машин дотор С- охинтойгоо, мөн танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Бид нар Биогийн гүүр гараад голын хажууд очсон, машинд сууж байсан эмэгтэйтэй би танилцсан, тэр эмэгтэй өөрийгөө С гэж хэлсэн. Машин жолоодож байсан залуу эндээ хононо гээд голын хажууд майхан барьсан. С- бид хоёр архи уугаагүй. С гэх эмэгтэй нөгөө залуутайгаа хамт архи уугаад байсан. 19 цагийн үед гэртээ харих гээд С эгчийг явья гэхэд явахгүй, би эндээ хононо, би толгойгоо өөрөө мэдэж байна, С- гуай битгий далжигнаад бай, явуул өөрөө яв гээд уурлаад, би Соронзонтойгоо романтиклаж хононо гээд байсан. С-гийн охин Энххүслэн хүртэл С анай явья гээд татахад явахгүй гээд орилсон чинь охин нь уйлчихсан. Зөндөө явъя гэж хэлээд явахгүй байхаар нь С- бид хоёр С эгчийг нөхөртэй нь хаяад явсан. ...С эгч нэлээн согтсон байсан, нөгөө залуу нь их согтоогүй юм шиг харагдаж байсан. Ил харагдах гэмтэл шарх огт байхгүй байсан. Бид нарыг 19 цагийн үед явахад ...С майханы үүдэнд хэвтээд үлдсэн ба С майхан дотор суугаад үлдсэн...” /1-р хх-ийн 73-74, 214-215/ гэсэн,

 

Шинжээч эмч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...С-ын биед учирсан баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун дал, өвчүү яс, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин баруун арцетабулын урд багана дайрах үе хамарсан суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг ясны их биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал маасны гадна дээд ирмэг дайрсан хугарал гэмтэлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин баруун нүдний алим нэлэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Нүдний алиманд цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт хүч үйлчилсэний улмаас яс хугарах, эсхүл тархины эд эс гэмтэх, эсхүл тухайн нүдний алиманд хүч үйлчилсэний улмаас үүсч болно. Машин дээгүүр гарах үед үүсэх боломжгүй...” /1-р хх-ийн 86-87, 185-186/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед С залгаад “Үйлдвэр комбинатын 4 дүгээр байрнаас ирээд намайг авчих” гэхээр нь би очиход С согтуу, ганцаараа, гартаа архи барьчихсан хоёулаа бааранд орьё гээд зогсож байхаар нь надад мөнгө байхгүй, харин манай гэрт хүн байхгүй тул манайд очиж уувал ууя гэж хэлэхэд зөвшөөрч манай гэрт ирсэн. Бид хоёр архиа ууж дуусгаад С явах гэхээр нь би цүнхэнд байгаа үнэтэй зүйлүүдээ үлдээчих, би маргааш ажил дээр чинь хүргэж өгье гэхэд “үгүй, тэгвэл би танайд унтлаа” гээд орон дээр хэвтээд өгсөн. Би хажуугаар нь орж хэвтэхэд миний хувцасыг тайлаад намайг оролдож эхлэхээр нь би харилцан үнсэлцээд С-тай бэлгийн харьцаанд орсон. Маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрч байхад С миний утсаар найз С-тайгаа яриад бид хоёр С-г гэрээс нь аваад буцаж ирээд манай гэрт архи ууцгаасан. Архи ууж байгаад голын эрэг рүү гарч салхилья гээд Биокомбинат руу явж, замаасаа С-гийн найз эмэгтэйг аваад бид дөрөв голын эрэг дээр архи уугаад би тасраад унтчихсан байсан. Нэг сэрэхэд би жолооныхоо ард суучихсан, С машины арын суудал дээр хэвтчихсэн, намайг дайрчихлаа гэж хэлж байсан. Би С-ыг машины гадаа хэвтэж байхад нь нэг алгадсанаа санаж байна, мөн машиндаа суугаад явлаа гээд асааж байснаа санаж байна, согтуу байсан учраас С-ыг харахгүй дайрсан байна. ...Унтаж байгаад сэрээд ам цангахаар нь юм авч уух гээд дэлгүүр рүү хөдлөх үед жолоочийн эсрэг талын урд дугуйны харалдаа газарт байсныг хараагүй шууд хаазлаад явахад хүн дуугарсан. Тэгээд зогсоод харахад С байсан...” /1-р хх-ийн 112-113, 2-р хх-ийн 151-154/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №10864 тоот шинжээчийн дүгнэлтэд: “… Дүгнэлт 1.2 Г.С-ийн биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дал, өвчүү яс, баруун талын ацетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг, ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.7 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

8. Г.С-ын үтрээний гэх арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.

9. С нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” /1-р хх-ийн 82-83/ гэсэн,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр  сарын 22-ны өдрийн №10864 тоот шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр хийсэн №1016 тоот дүгнэлтэд: “…Дүгнэлт 1. Г.С-ийн биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл. 

2. Г.С-ын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Г.С-ын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Г.С-ын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 82-83/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-8/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-14/,

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-23/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-27/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-31/,

- Эд хөрөнгө битүүлжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 32-37/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 38-44/,

- Шүүгдэгч Б.С-ын хувийн байдалтай холбоотой гэрч А.Д-, Б.С-маа нарын мэдүүлэг /1-р хх-ийн 61-62, 63-65/,

- Шүүхийн шинжилгээний үндэнсийн хүрээлэнгийн шинжээчийн №8365, 8366, 8575, 4608 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 77-78, 91-94/,

- Автомашины, техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 98-101/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 103-104/,

- Хохирогчийн өвчний түүх /1-р хх-ийн 138-146/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1-р хх-ийн 182/,

- Утасны дуудлагын лавлагаа /1-р хх-ийн 148-180/,

- Хохирол төлсөн баримт /1-р хх-ийн189-190, 2-р хх-ийн 70/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 199-202/,

- Хохирлын баримтууд /2-р хх-ийн 2-32, 37-42/,

- Шүүгдэгч Б.С-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 124-137/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.С-од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр Г.С-ыг **-**  УНХ улсын дугаартай “Киа Оптима” маркийн тээврийн хэрэгслээр дайрч, биед нь баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, баруун зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хурагдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алим, эрүү, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий олон тооны шарх гэмтлийг хохирогчид үүсгэн онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.С-ын “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед найз С-, Г-, Сорозонболд нарын хамтаар Биокомбинатын ойролцоо голын эрэг дээр очиж хоёр шил архи, хүн бүр нэг шил пиво ууцгаасан. Архи ууж байгаад би унтчихсан, нэг сэрэхэд манай хоёр найз явчихсан, би газарт хэвтэж байсан С намайг хараад хажууд сууж байсан. Тухайн үед би машины хамар хэсгээс ойролцоогоор 3-5 метр зайтай, машин чигээрээ явах чиглэлээс хол зайд сууж байхад С машинаа асаагаад над руу чиглэж ирэхээр нь би толгойгоо хамгаалаад хэвтэхэд хурд сааруулагч дээгүүр гарч байгаа юм шиг удаанаар миний цээж дээгүүр зүүн урд дугуйгаар гарсан нилээн хэдэн секунд зогссон, миний яс хугарч байгаа чимээ надад сонсогдсон. Тэгээд урд дугуй гарсны дараа зогсохоор нь би орилоход цонхоороо толгойгоо цухуйлгаад намаг тавалсан царай гаргаж мушийж инээгээд дугуйныхаа чиглэлийг өөрчлөөд зүүн хойд дугуйгаараа миний ташаа хэсэг дээгүүр удаанаар гарах үед би ухаан алдчихсан. ...Тэгээд нэг сэрсэн чинь машиныхаа арын суудал дээр намайг хэвтүүлчихсэн байхаар нь миний бие өвдөөд байна, намайг эмнэлэгт хүргээд өгөөч гэж гуйхад чамайг хэн дайрчихваа, танай найз дайрсан биз дээ гээд тулгаж асуугаад байхаар нь би айгаад “тийм ээ, чи дайраагүй” гэхэд яг хэн дайрсныг чи сайн мэдэж байгаа биз дээ гээд байсан. Намайг сэрэхэд миний нүүр, ам, шүд, уруул, өвчин орчихсон байсан учраас намайг зодсон байх гэж бодсон...” /1-р хх-ийн 45-60, 2-р хх-ийн 135-137, 218-219/ гэсэн, гэрч Д.Ц-ын “…Би 2017 оны 8 дугаар сарын 24-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд түргэн тусламжийн эмчээр ажиллаж байхад 21 цаг 45 минутад төвөөс Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биогийн гүүрнээс зүүн хойш 100 м зайд машинд дайруулаад хөл гэмтсэн гэх дуудлага ирсэн ба уг дуудлага өгсөн дугаар болох 97040004 дугаарын утас руу залгаж хаягийг тодруулаад очсон. Намайг очиход шаварт суусан байдалтай авто машиныхаа аваарын гэрлийг асаачихсан авто машин зогсож байсан. ...Уг машины арын суудал дээр С гэх эмэгтэй хоёр нүд нь хөхөрсөн, амнаас нь цус гарч хатсан, эрүүн доороо хөхөрсөн, цээж нь хөндүүр эмзэглэлттэй, баруун хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. ...Эмэгтэй машинд суусан хойноо наад залуу чинь намайг дайраад машинтайгаа миний дээгүүр гарсан гэж хэлж байсан...” /1-р хх-ийн 68-69/ гэсэн, гэрч Н.С-гийн “...Биднийг явах үед С эгч нилээн муудчихсан, майхны гадаа, С майхан дотроо байсан. ...Биднийг явах үед С эгч зүгээр байсан, ямар нэг гэмтэл шарх байгаагүй...” /1-р хх-ийн 70-72, 216-217/ гэсэн, гэрч Д.Г-гийн “…2017 оны 08 дугаар сары 24-ний өдөр ...19 цагийн үед гэртээ харих гээд С эгчийг явья гэхэд явахгүй, би эндээ хононо, би толгойгоо өөрөө мэдэж байна, С- гуай битгий далжигнаад бай, явуул өөрөө яв гээд уурлаад, би Соронзонтойгоо романтиклаж хононо гээд байсан. С-гийн охин Энххүслэн хүртэл С анай явья гээд татахад явахгүй гээд орилсон чинь охин нь уйлчихсан. Зөндөө явъя гэж хэлээд явахгүй байхаар нь С- бид хоёр С эгчийг нөхөртэй нь хаяад явсан. ...С эгч нэлээн согтсон байсан, нөгөө залуу нь их согтоогүй юм шиг харагдаж байсан. Ил харагдах гэмтэл шарх огт байхгүй байсан. Бид нарыг 19 цагийн үед явахад ...С майхны үүдэнд хэвтээд үлдсэн...” /1-р хх-ийн 73-74, 214-215/ гэсэн, шинжээч эмч Б.Долгормаагийн “...С-ын биед учирсан баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун дал, өвчүү яс, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт гэмтлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин баруун арцетабулын урд багана дайрах үе хамарсан суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг ясны их биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал маасны гадна дээд ирмэг дайрсан хугарал гэмтэлүүд нь автомашины дугуй хохирогчийн дээгүүр гарахад 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Харин баруун нүдний алим нэлэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Нүдний алиманд цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт хүч үйлчилсэний улмаас яс хугарах, эсхүл тархины эд эс гэмтэх, эсхүл тухайн нүдний алиманд хүч үйлчилсэний улмаас үүсч болно. Машин дээгүүр гарах үед үүсэх боломжгүй...” /1-р хх-ийн 86-87, 185-186/ гэсэн, шүүгдэгч Б.С-ын “...Нэг сэрэхэд би жолооныхоо ард суучихсан, С машины арын суудал дээр хэвтчихсэн, намайг дайрчихлаа гэж хэлж байсан. Би С-ыг машины гадаа хэвтэж байхад нь нэг алгадсанаа санаж байна, мөн машиндаа суугаад явлаа гээд асааж байснаа санаж байна, согтуу байсан учраас С-ыг харахгүй дайрсан байна. ...Унтаж байгаад сэрээд ам цангахаар нь юм авч уух гээд дэлгүүр рүү хөдлөх үед жолоочийн эсрэг талын урд дугуйны харалдаа газарт байсныг хараагүй шууд хаазлаад явахад хүн дуугарсан. Тэгээд зогсоод харахад С байсан...” /1-р хх-ийн 112-113, 2-р хх-ийн 151-154/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны №10864 тоот шинжээчийн дүгнэлтэд: “… Дүгнэлт 1.2 Г.С-ийн биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дал, өвчүү яс, баруун талын ацетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг, ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.7 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 82-83/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн 2017 оны №10864 тоот шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр хийсэн №1016 тоот дүгнэлтэд: “…Дүгнэлт 1. Г.С-ийн биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл. 

2. Г.С-ын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Г.С-ын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Г.С-ын биед учирсан баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 82-83/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-14/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-23/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 24-27/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 38-44/, Шүүхийн шинжилгээний үндэнсийн хүрээлэнгийн шинжээчийн №8365, 8366, 8575, 4608 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 77-78, 91-94/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 28-31, 199-202/ зэрэг  хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд шүүгдэгч Б.С нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний орой Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Биокомбинатын гүүрний орчим Туул голын эрэг дээр хэсэг нөхдийн хамт архи ууж согтуурсан байхдаа өөрийн эзэмшлийн **-**  УНХ улсын дугаартай “Киа Оптима” маркийн тээврийн хэрэгслийг асааж хөдөлгөөн хийхдээ тээврийн хэсэгслийн урд гадаа, ил хэвтэж байсан Г.С-ын биеийн цээжний дээд болон доод хэсгээр дайрч байгаа нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийн заасан бөгөөд 2.1-д “онц харгис хэрцгийгээр” гэжээ.

Онц харгис хэрцгийгээр гэдэгт “...хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон...” зэрэг үйлдлийг хамааруулж ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

Шүүгдэгч Б.С тээврийн хэрэгсэл ашиглан хохирогчийн биед баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дал, өвчүү яс, баруун талын ацетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг, ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий олон тооны гэмтэл учирсан, гэмтлийн улмаас хохирогч 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан, мөн түүний баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл учруулсан зэргээс дүгнэхэд түүний үйлдэлд “онц харгис хэрцгийгээр” гэх тухайн хэргийн хүндрүүлэх шинж бүрэн хангагдаж байна.

Хохирогч Г.С-ын амь нас хохироогүй, нүүр болон биедээ олон тооны шарх, гэмтэл авсан нь энэ гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болно.

 

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.С-ын эрүүл мэндэд баруун талд 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн талд 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11-р хавирга, баруун дал, өвчүү яс, баруун талын ацетабулын урд багана дайран үе хамарсан, суудал ясны дээд салаа, зүүн талын умдаг, ясны эх биеийн дотор гадаргуу, ууцны 1-р нугалмын баруун талын латериал массын гадна дээд ирмэг дайвар хугарал, баруун, зүүн уушгины дэлбэнгийн няцрал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун нүдний алим нилэнхүйдээ, зүүн нүдний алиманд, эрүү, баруун зүүн бугалга, баруун, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нийт 31,000,000 төгрөг нэхэмжилснээс шүүх 860,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 30,140,000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь хохирогчийн гаргасан өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 1,000,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Хохирогч нь гэмт хэрэг гарах үед үсчингээр ажиллаж цалин орлоготой байсан, энэ хугацааны цалингаа нэхэмжилнэ гэх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй, түүний гараар бичсэнээс өөрөөр баримтгүй /2-р хх-ийн 38-41/ байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 216,000 төгрөгийн, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 243,000 төгрөгийн тэтгэмж тогтоолгосон баримт 2-р хавтаст хэргийн 201-202 дугаар талд авагдсан байна.

Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдаж, тэтгэмж тогтоолгосонтой холбоотойгоор тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэмжийн зөрүүг хасаж тооцон нийт 860,000 төгрөгийг /үүнд: 240,000х2(2017 оны 9, 10 сар)=480,000 төгрөг (гэмт хэрэг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд тэтгэмж тогтоолгохоос өмнөх 2017 оны 9, 10 сарын мөнгийг бүтнээр буюу 240,000 төгрөгөөр тооцсон болно), 240,000-216,000=24,000 төгрөг, 24,000х3(2017 оны 11, 12 сар, 2018 оны 1 сар)=72,000 төгрөг, 320,000-243,000=77,000 төгрөг, 77,000х4(2019 оны 1, 2, 3, 4 сар)=308,000 төгрөг, 2018 оны 2 сараас эхлэн хохирогч нь тэтгэмжид 243,000 төгрөг авч эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давсан учир зөрүүг бодоогүй болно/ гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хохирол төлөх талаар завсарлага авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд төлж барагдуулсан /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчид нийтдээ 5,710,000 төгрөгийг /1-р хх-ийн 189-190, 2-р хх-ийн 70, шүүх хуралдааны тэмдэглэлд бий, 2-р хх-ийн 53-р талын ар/ хохирогчид төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хүнийг алахыг завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн төгсөөгүй нөхцөл зэргийг харгалзан түүнд 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ял оногдуулж уг ялыг дээрх нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл /2-р хх-ийн 63, 143/ цагдан хоригдсон 185 хоног, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоног, бүгд 189 /нэг зуун наян ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1710000000064 дугаартай хэрэгт **-**  УНХ улсын дугаартай “Киа Оптима” маркийн саарал өнгийн, хуучин тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б-гийн Сыг онц харгис хэрцгийгээр хүнийг алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-гийн С-ыг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.С-од оногдуулсан 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С хохирогч Г.С-ын эмчилгээний зардалд 5,710,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагаас 30,140,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөргүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ын цагдан хоригдсон 189 /нэг зуун наян ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1710000000064 дугаартай хэрэгт Киа Оптима маркийн **-**  УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн 1710000000064 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР

             

            ШҮҮГЧИД                                                                             Б.БАТБОЛОР

                                                                                            

                                                                                                Х.ОДБАЯР