Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2016/00959

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 12 өдөр                     Дугаар 181/ШШ2016/00959                   Улаанбаатар хот

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн **** дүгээр хороо, *** дүгээр ** мянгатын *** дугаар байрны *** тоотод оршин суух, *** онд төрсөн, 54 настай, эмэгтэй, ЧЛ:*** тоот регистрийн дугаартай, ***овогт В.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо, ******чөлөөнд байрлах Ү.Н.С-д холбогдох

     Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн олон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Б, түүний өмгөөлөгч С.О, хариуцагч Ү.Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Д.М, Д.Э, З.Э, Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Б миний бие 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн **** тоот тушаалаар Ү.Н.Сгийн нягтлах бодогчоор ажилд орж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр тус номын сангийн захирал А.Н Захиргааны хурал дээр удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан гэдэг үндэслэлээр миний тухай хэлэлцэж, энэ өдрөөр ажлаас халлаа гэж шийдвэрлэсэн тул би ажилдаа очоогүй, намайг дуудаж тушаалын хувь гардуулах байх гэж хүлээтэл дуудаагүй. Ингээд би ажлаас халагдсан тушаалаа авахаар 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ очиход 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөр тушаал гаргаагүй, харин намайг ажил тасалсан тул өнөөдрөөс ажлаас халсан тушаал гаргасан гээд Захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *****тоот тушаалыг өгсөн. Би 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдэд энэ байгууллагын санхүүгийн олон зөрчлүүд байгаа талаар танилцуулсан. Ахлах нягтлан бодогч Ц.Г нь Төрийн банк руу цалингийн цэсийг и-мэйлээр явуулахдаа 8 хүний нэр дээр 460.000 төгрөгийг цалингийн цэснээс суутгал хийж, хүний нөөцийн ажилтан З.Э-ын цалин дээр нэмж гаргуулсан.

 

Мөн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн цалин дээр 10 хүний хүний нэр дээр 4.333.000 төгрөгийн цалин бичиж бас и-мэйлээр явуулахдаа ажилчдын цалингаас суутгаж, Г.Г-ын цалин дээр нэмж олгосоныг би тус хурал дээр ярихад удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан нэрийдлээр ажлаас халсан. Иймд ёс зүйн алдаа гаргасан, ажлаа дур мэдэн хүндэтгэх шалтгаангүй хаяж явах ажил тасалсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирал А.Н-ийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Захиргааны гишүүдийн хурал дээр “В.Б-г өнөөдрөөс эхлэн ажлаас халлаа” гэж амаар шийдвэр гаргаж олон хоног өнгөрөөсөн нь эс үйлдэхүй болсон гэж үзэж байна. Ажлаас халсан тушаалаа сүүлд нөхөж гаргасан нь Хөдөлиөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн. Иймд тус номын сангийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ****тоот үндэслэлгүй тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговороос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ү.Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Б нь 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот тушаалаар ажилд орж улмаар **** тоот тушаалаар тооцооны нягтлан бодогч гэсэн албан тушаалд томилогдсон ба 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ***тоот тушаалаар ажлаас халагдсан. В.Б-д 2015 оны 07 дугаар сард удирдлагын зүгээс байгууллагын 2016 оны төсвийн төслийг боловсруулах үүрэг өгсөн боловч тэрээр хангалтгүй, ойлгомжгүй, хэдэн жилийн өмнөх тоо, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрийг ч солилгүйгээр төсөл боловсруулсныг хангалтгүй гэж үзэж 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хурлаар оруулж **** тоот тушаалаар цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан. 2016 оны 1, 2 дугаар сард ажилчдын цалинг бодож олгох байсан ч зөрүүтэй бодож хугацаандаа цалин олгоогүй тул харъяалдаг хэлтсийн дарга Д.М, ахлах нягтлан бодогч Ц.Г, В.Б нарыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуудан уулзаж сануулсан ч мөн өдрийн ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан. В.Б нь зөрчил дутагдлаа засахгүй, ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсны төлөө 5 өдрийн ажил тасалж сураггүй алга болсон. Иймд В.Б-ийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

           В.Б Ү.Н.С-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн олон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

         В.Б нь Ү.Н.С-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэгчийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн **** тоот тушаалаар тус газрын нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байсан байх бөгөөд В.Б-г 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчдын тайлбар, Ү.Н.С-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай **** тоот тушаалаар тогтоогдож байна.

 

              В.Б Ү.Н.С-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай *** тоот тушаалыг мөн өдрөө хүлээн авч, ********дүүргийн шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 13-нд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т.. Ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалттай нийцэж байна.

 

            Ү.Н.С-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд “… Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.4,9.6, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.2, 3.4.9, 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.5 дахь заалтуудыг үндэслэн В.Б-г удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлэлгүй, хэрүүл маргаан хийж байгууллагын ажиллагсдад сөрөг мэдээ тараан ёс зүйн алдаа гаргасан, хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, ажлын цагаар хоёр удаа дур мэдэн хүндэтгэх шалтгаангүй хаяж явсан, 2016 оны 03 дугаар сарын 07-ноос 14 хүртэл чөлөө зөвшөөрөл авалгүйгээр ажил тасалсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлүүдийг зааж 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэжээ.

         

          Нэхэмжлэгч В.Б нь Ү.Н.С-ийн захирлыг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны зөвлөлийн хурал хийж, уг хурлаар 2015 оны жилийн эцсийн тайлан болон нягтлан бодогч В.Б миний асуудлыг хэлэлцэж, намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан гэдэг үндэслэлээр энэ өдрөөр ажлаас халлаа гэж хэлэхэд нь хурлыг орхиж гарсан гэх бөгөөд тэрээр 03 дугаар 05 хагас сайн өдөр, 03 дугаар сарын 06 нь бүтэн сайн өдөр байсан тул 03 дугаар сарын 07-ны өдөр хэлтсийн дарга Д.М-ээс миний асуудлыг яасан талаар утсаар асуухад таныг ажлаас халсан юм шиг байна лээ, тушаал төлөвлөчихсөн байна гэхээр нь ажилдаа очоогүй, дараа нь ахиад асуухад тушаалаа татаад авсан гэсэн тухай ярьсан. Тэгэхээр нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тушаалаа авахаар ажилдаа очиход 03 дугаар сарын 07 бус, 03 дугаар сарын 14-ний өдрөөр огноологдсон тушаалыг надад өгсөн, уг тушаал нь үндэслэлгүй хуульд нийцээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан, тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговор, гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

          Харин хариуцагч Ү.Н.С нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны зөвлөлийн хурал хийж, тус хурлаар нягтлан бодогч В.Б-г зөрчил дутагдлаа засахгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй гэж үзэж ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэж сануулсан, мөн өдөр ажлаас халлаа гэж хэлээгүй, тушаал гаргаагүй, гэтэл тэр өдрөөс хойш 5 хоног ажил тасалсан, 2016 оны төсвийн төслийг   боловсруулах   үүрэг   өгсөн   боловч  тэрээр  хангалтгүй,  ойлгомжгүй,  хэдэн

 

жилийн өмнөх тоо, ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрийг ч солилгүйгээр төсөл боловсруулсныг хангалтгүй гэж үзэж 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Захиргааны хурлаар оруулж **** тоот тушаалаар цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан, 2016 оны 1, 2 дугаар сард ажилчдын цалинг бодож олгох байсан ч зөрүүтэй бодож хугацаандаа цалин олгоогүй тул харъяалах хэлтсийн дарга Д.М, ахлах нягтлан бодогч Ц.Г, В.Б нарыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуудан уулзаж сануулсан ч мөн өдрийн ажлыг хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан, 03 дугаар сарын 04-ний өдөр ажлаас хална гэж хэлсний төлөө хурал хаяж гараад ажилд ирээгүй, В.Б нь зөрчил дутагдлаа засахгүй, ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, сахилгын давтан зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

    Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “… Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой  зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцлах”-аар заажээ.

 

          Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д “…Удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг 3 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, ажлын байранд хэрүүл маргаан хийж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн эсвэл хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл, ухуулга хийсэн”, 4.3.1-т “...Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бол ноцтой зөрчилд тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах”-аар заажээ.

 

           Хариуцагч Ү.Н.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь В.Б-г 2015 оны 07 дугаар сард удирдлагын зүгээс байгууллагын 2016 оны төсвийн төслийг боловсруулах үүрэг өгсөн боловч биелүүлээгүй, удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д “…Удирдлага болон өөрийн шууд удирдах дээд албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг 3 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” гэх заалтад хамаарч ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон гэж тайлбарлаж байна.

 

            Хэрэгт цугларсан тус номын сангийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд В.Б-г төсвийн төслийг дутуу хийсэн, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж үзэн, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар оруулж арга хэмжээ авах тухай сануулж, улмаар дээрх хоёр хурлын тэмдэглэлийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн **** тоот тушаалаар В.Б-ийн цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “…Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулж болохгүй” гэж заажээ.

 

 

          Тэгвэл зохигчдын тайлбар болон дээрх хоёр хурлын тэмдэглэл мөн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлээс үзэхэд  В.Б-г 2016 оны төсвийн төслийг дутуу хийсэн, удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх өмнө гаргасан алдаа дутагдлыг дахин ярьж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ажлаас чөлөөлөх тушаалд нэг үндэслэлээ болгосон нь учир дутагдалтай болжээ гэж дүгнэхээр байна.

 

     Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч санаачлагаараа гэрээг цуцлахаар заасан боловч хариуцагч дээрх үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй юм.

 

            Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбогдуулан үндсэн хөрөнгийг программд шивэх ажлыг хийгээгүй, тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, ажлын байранд хэрүүл маргаан хийж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн эсвэл хамт олны нэгдмэл уур амьсгалыг эвдэн сөрөг мэдээлэл, ухуулга хийсэн гэдэг нь тайлбараас өөрөөр нотлогдохгүй байх тул гэрээний 4.3.5-т заасан “3 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

         

          В.Б 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны зөвлөлийн хурал хийж, уг хурлаар миний асуудлыг хэлэлцэж, намайг удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ёс зүйгүй авирласан гэдэг үндэслэлээр энэ өдрөөр ажлаас халлаа гэж шийдвэрлэсэн нь тус байгууллагын удирдлагын эс үйлдэхүй бөгөөд хуралд оролцсон хэлтсийн дарга нарын саналыг ч авалгүй шийдвэрээ гаргасан тул ажлаас халагдсан гэж ойлгож шийдвэрээ 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр очиж авахад 5 өдөр ажил тасалсан хэмээн нэмэж буруутган ажлаас халсан үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

           Ү.Н.С-ийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд мөн өдөр тус номын сангийн захирал А.Н нь В.Б-г ажлаас халлаа гэж хэлэхэд нь тэрээр уурлан гарч, дараагийн өдрүүдээс ажилдаа ирээгүй ба түүнийг хөдөлмөрийн гэрээний 4.3.3-т “…Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх үндэслэлээр ажлаас халж байгаа нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Захиргааны зөвлөлийн хурлаар В.Б-ийн ажлын дутагдлыг ярьж халж байгаа эсэх, эсхүл ажил тасалсан гэх үндэслэлийг зааж 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тушаал гаргаж байгаа эсэх нь зөрчилтэй болжээ гэж дүгнэхээр байна. 

 

           Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачлагыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх бөгөөд алдаа зөрчил гаргасан ажилтныг хуульд заасан үндэслэл бүхий тушаалгүйгээр, нотолсон баримтгүйгээр ажлаас халсан ажил олгогчийн үйл ажиллагааг зөвтгөх нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд харш гэж үзнэ.

 

           Иймд В.Бг Ү.Н.С-ийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг  2016 оны 03 дугаар сарын 14-нөөс 2016 оны 10 дугаар сарын 12 хүртэл 7 сар 6 хоногоор сарын үндсэн цалин 577.826 төгрөгөөр тооцож /577.826 х 7 сар/=4.044.782 төгрөг, /577.826:21.5/=26.875 төгрөг х6 хоног/=161.253 төгрөг /4.044.782+161.253/=4.206.035 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан В.Б-д олгож, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн олон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь: