Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00908

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2016/00908

Улаанбаатар хот

 

 

        ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .т ХХК

Хариуцагч:  Р.ТХХК

383.970.462 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сард Р.ТХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр нь Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй биечлэн уулзаж Завхан аймгийн Их уул сум -Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000+КМ11+000 хэсэг, Их уул сумын төв хүртлэх 0.38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил-ыг хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан болно. Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нь хэрвээ хамтран ажиллах бол уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг адил тэнцүү хувааж гаргах гэсэн хариу саналыг тавихад Р.ТХХК -ийн захирал Ц.Мөнхбаяр нь өөрийн компанид техник, ажиллах хүч, санхүүгийн боломж байхгүй гэсэн билээ. Улмаар Р.ТХХК -ийн захирал Ц.Мөнхбаяр нь Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнд хандаж надад түрээслэх техник олдохгүй байна. Бүгд урьдчилгаа төлбөр төлөхийг шаардаад байна. Танай компани техник, хэрэгслээ ажлын талбай руу явуулж тус болооч, мөн мөнгө төгрөг шаардлагатай болвол гаргаж байгаарай, дараа нь хоёулаа тооцоо хийнэ гэснээр Н.т ХХК нь Р.ТХХК-д машин механизм, техник хэрэгсэл-ээ 2 сарын хугацаанд түрээслүүлэхээр тохиролцож, түрээслүүлсэн машин механизм, техник хэрэгсэл нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Түүнчлэн Н.т ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай зарим техник, хэрэгслийг бусад иргэн, хуулийн этгээдээс түрээслэн авч ажлуулсан болно.Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нь түрээсийн хугацаа эхэлсэнээс дуусах хүртэл тооцоо нийлж, акт үйлдэх талаар Р.ТХХК-ийн захирал Ц.Мөнхбаяраас удаа дараа шаардаж байсан. Гэтэл Р.ТХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр нь хоёулаа бол учраа олно, тооцоог хийнээ гэх хариу өгсөөр өдийг хүрсэн ба сүүлдээ утсаа авахаа больсон билээ. Н.т ХХК нь техник хэрэгслээ түрээслүүлэхээс өмнө болон дараа нь Р.ТХХК-д ямар нэгэн төлөх өр төлбөргүй болно. Н.т ХХК нь энэ хугацаанд өөр ажилд техник хэрэгслээ ажиллуулж болох байсан хэдий ч Р.ТХХК-тай харилцан тохиролцсоны дагуу манай компани нь бүх техник хэрэгслээ түрээслүүлж, улмаар нөөц бололцоо хүрэлцэхгүй болсон үед өөр бусад иргэн, хуулийн этгээдээс техник хэрэгслийг нь түрээслэн авч давхар түрээслүүлсэн болно.Улмаар Р.ТХХК нь түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаагаас Н.т ХХК нь санхүүгийн нэлээд хүндрэлтэй байдал ороод байна.Талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдаагүй боловч Иргэний хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлд зааснаар тус гэрээг байгуулагдах хэлбэрийг хуульд тусгайлан заасан гэрээ биш бөгөөд мөн зүйлд зааснаар амаар байгуулсан гэрээ юм. Дээрх гэрээгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцогч манай талын хувьд техник тоног төхөөрөмжөө түрээслүүлэх үүрэг, төлбөрөө нэхэмжпэх эрх үүссэн бол Р.ТХХК-ийн хувьд түрээсийн хөрөнгөө шилжүүлэхийг шаардах эрх, төлбөрөө төлөх үүрэг үүсэх замаар гэрээний гол нөхцлүүд дээр талууд харилцан тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1-т заасан хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу гэрээ байгуулагдсан билээ. Дээрх гэрээний дагуу Түрээслүүлэгч тал нь техник, хэрэгслийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасан зарчмаар, 207 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх газарт, 208 дугаар зүйлд заасан хугацаанд бэлэн байлгаж гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх гэж заасны дагуу Н.т ХХК нь техник хэрэгслүүдээ Р.ТХХК-д шилжүүлсэн болно. Гэтэл Р.ТХХК нь мөн зүйлд түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх ..." гэж заасан үүргээ биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно гэж заасны дагуу Н.т ХХК нь хавсралт 2-т заасан иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсаны үндсэн дээр техник хэрэгслүүдийг нь Р.ТХХК-д түрээслүүлсэн болно. Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, ...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасныг дагуу Н.т ХХК нь Р.ТХХК-иас түрээсийн төлбөр шаардах эрхтэй байна.Иймд Р.ТХХК-иас 354.596.190 төгрөг гаргуулж, Н.т ХХК олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч , өмгөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.ТХХК-ийн захирал миний бие 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Н.т ХХК-ий захирал Д. Лхагвасүрэнтэй уулзаад: Хурдны зам ХХК нь Архангай аймгийн Цахир сум - Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэлийн 41.3 км авто замын эхний 11 км замын дутуу хийгдсэн замын далангийн дүүргэлт, хөлдөлтөөс хамгаалах үеийн болон бусад газар шорооны 879.00.000 төгрөгийн /НӨАТ-гүй/, ус зайлуулах хиймэл байгууламжийн 58.000.000 /НӨАТ-гүй/ төгрөгийн төсөвтэй ажлыг туслан гүйцэтгэгч авч хийлгэнэ гэнэ. Ажил нь 5 дугаар сард эхэлж, гүйцэтгэх хугацаа нь 60 хоног байх юм байна. Энэ ажлыг манай компанитай хамтарч хийх үү? Танай компанийг хамтарч ажиллахыг зөвшөөрвөл би энэ ажлыг найдвартай авч чадна. Олон компани тэднийд санал тавьж байгаа юм байна. Манайх техник, хүн хүч, санхүүгийн бололцоо дутагдалтай тул танай компанийн техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтнуудын хүчээр энэ ажлыг хамтарч хиймээр байна, ажил гүйцэтгэх гэрээг манай компанийн нэр дээр хийе хэмээн санал тавихад Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн: Манай компани Харуул Алтай хотхонд нь барилгын суурь ухах ажил хийнэ. Энэ ажил 4 дүгээр сарын сүүлээр дуусах ба 9 дүгээр сар хүртэл түр ажилгүй байх тул хугацаа нь сайхан таарч байна. Замын ажлын тоо хэмжээ, нэгж үнэ, ажлын зурагтай танилцмаар байна гэсэн тул маргааш нь би түүнд Хурдны зам ХХК-иас дээрх баримтыг авчирч хамтдаа хэд хоног судалж тооцоо хийсний үндсэн дээр Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нь манай компанитай хамтран дээр дурдсан ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрсөнөөр дараах зүйлийг хэлэлцэн тохирсон. Үүнд: Р.ТХХК нь ажлыг Хурдны зам ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, Санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100% бүрэн гүйцэт авах, Н.т ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник, тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, Хоёр тал ажлыг эхлүүлэхэд болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээх.

Ингээд бид Хурдны зам ХХК-тай байгуулах гэрээний төсөл, бараа материалын орцын тооцоо, үнийн судалгаа, гаднаас түрээслэх техникийн түрээсийн үнийн судалга, ажил гүйцэтгэх график төлөвлөгөө болон шаардлагатай бүх л тооцоог гэрээг байгуулагдах өдөр хүртэл буюу 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Н.т ХХК-ийн байранд захирал Д. Лхагвасүрэн болон тэдний инженерүүдийн хамт хийсэн. Энэ хугацаанд 2015 оны 4 дүгээр сарын 16, 5 дугаар сарын 23-ны өдөр Д. Лхагвасүрэнгийн санаачилгаар хамтдаа хоёр удаа Завхан аймгийн Их Уул суманд очиж замын ажлын ерөнхий байдал, ашиглагдаж байсан шороо олборлох нөөц газрын /карьер/ байрлал, түүний нөөц, түр зам болон бусад нөлөөлөх хүчин зүйлүүдийг үзэж танилцсан. Манай компани хэлэлцсэн ёсоор Хурдын зам ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулан, ажлыг авч, тус компаниас гэрээний урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг дансаар аваад, энэ урьдчилгаа мөнгөний 27.100.000 төгрөгөөр нь замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай ажилчдын орон гэр, хоол хүнс, гал тогоо, барилгын материал, аж ахуйн бараа, ажлын багаж хэрэгсэл, сэлбэг , хөдөлмөр хамгаалал, тос тосолгооны материал, түлшний 25 тн, усны 10 тн багтаамжтай ёмкость зэргийг худалдан авч, үлдсэн 2.900.000 төгрөгийг нь тухайн орон нутагт зарцуулахаар Их Уул сумын ХААН банкинд байршуулсан. Дээр дурдсан худалдан авах ажлыг Р.ТХХК-иас Инженер Сүхбаатар, даамал Ч. Энхбат, Н.т ХХК-иас хөдөлмөр хамгаалалын инженер Баярбаясгалан нар томилогдон гүйцэтгэсэн.

Үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлсэн тухайд гэвэл Н.т ХХК-ийн захирал Д. Лхагвасүрэн зам барилгын өдөр тутмын ажлыг бүрэн удирдахаар тохирч, удирдлагыг хэрэгжүүлж байгаад энэ үүргээ 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн орой Завхан аймгийн Их Уул суманд ажиллаж байсан инженер техникийн ажилтнуудын хурал дээр өөрийн компанийн инженер Мөнхчингист шилжүүлэн. удирдлагыг хэрэгжүүлж байгаа Чингисийн гаргасан шийдвэр, үүрэг даалгварыг хэн ч өөрчилж болохгүй гэдгийг хатуу анхааруулсан. Би маргааш өглөө нь Д.Лхагвасүрэнгээс яагаад ийм шийдвэр гаргах болсоныг асуухад: Та Мөнхчингисийн ажилд битгий оролцоорой. Хоол хүнс, захиалагч талтай харилцах асуудлаа та хариуц гэж хэлсэн. Р.ТХХК нь ажилчдын хоол, хүнс, захиалагч талтай харилцах ажлыг гүйцэтгэж байсан. Энэ үүргээ биелүүлэхдээ манай талаас санаачлагатай, идэвх зүтгэлтэй ажилласан. Хурдны зам ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт авсан мөнгө нь барилгын ажлын хугацаанд хүрэлцэхгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр хувь хүнээс 6.850.000 төгрөг зээлэн зам барилгын ажлын хугацаанд гарсан техникийн засвар, үйлчилгээ, сэлбэг, тос, тосолгонны материал, бензин, түр ажилчдын буцах унааны зардал, нүүлгэн шилжүүлэлтийн тээврийн хөлс гэх мэт зардалд зарцуулсан. Мөн хотоос авч гарсан хоол хүнс дуусахад Завхан аймгийн Их Уул сумын Их овоот цагаан ХХК-ийн дэлгүүрээс болон хувь хүнээс 4.946.880 төгрөгийн хүнсний зүйл, 1.300.000 төгрөгөөр үхэр зэргийг зээлээр худалдан авч ажилчдыг хоол хүнсээр хангаж байсан. Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажилд Р.ТХХК-иас захирал Ц.Мөнхбаяр, инженер Сүхбаатар, даамал Ч.Энхбат, түр ажилчин 9, нийт 12 хүн ажилласан. Н.т ХХК-иас Захирал Д.Лхагвасүрэн, Замын инженер Мөнхчингис, Э.Шинэзоригт, ХАБ инженер Баярбаясгалан, механик Баяраа нар болон түр ажилчин 11, жолооч, механизмчин 8 хүн ажилласан. Үүнээс гадна энэ ажилд гэрээгээр геодезийн инженер -3, Лабораторын инженер - 2 ажилласан. Зам барилгын ажлын явцад нийтдээ 63 хүн /техник тоног төхөөрөмжийн жолооч нарыг оролцуулан/ янз бүрийн хугацаанд ажилласан. Н.т ХХК-аас ажилласан техникүүд: Эксковатор DOOSAN- 1шАвтогрейдер - 2шDAEW өөрөө буулгагч / усны тэрэг/ - 1шТүлш цэнэглэгч /ЗОООл багтаамжтай /-1 шАчааны тэрэг 5тн / дээрээ крантай /-1шДоргиурт индүү/20 тн / -1шДизель мотор -1шТүрээсийн гэрээгээр ажилласан техник: Эксковатор САТ336-1шЭксковатор DOOSAN-1шДугуйт ачигч /ЗмЗ/ -1шӨөрөө буулгагч /13-18мЗ/ -14ш, Харин Р.ТХХК- иас ажилласан техникүүд: Ачааны Пронтер - 1 ш,Түрээсийн гэрээгээр ажилласан техник: Эксковатор HYUNDAI 2900 - 1шЭксковатор HYUNDAI 2800 - 1ш, Доргиурт индүү /20тн / -1шДоргиур индүү /18 тн/-2шHOWO өөрөө буулгагч - 10ш байсан. Хоёр тал эдгээр түрээсийн техникүүдийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүэгэр сарын 18-ны өдөр хүртэл янз бүрийн хугацаагаар ажиллуулсан.

Гэрээт ажлыг хэрхэн гүйцэтгэсэн тухайд Хурдны зам ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан Завхан аймгийн Их Уул сум - Тосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажлыг манай хоёр компани 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүрэн дуусгах байсан боловч бид 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэхэд 7,5 км замын газар шорооны ажлыг хийж, үлдсэн ажлыг нь хийж чадалгүй гэрээний үүргээ зөрчсөн. Шалтгаан нь Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн зам барилгын ажлын өдөр тутмын удирдлагыг өөрөө биечлэн хэрэгжүүлэхээр тохирсон боловч үүнийгээ зөрчиж, барилгын ажлын хугацаанд ихэвчлэн Улаанбаатар хотод байсан бөгөөд өөрийнхөө ажлыг инженер Мөнхчингистээ хариуцуулсан. Гэтэл Мөнхчингис нь өдөр тутмын ажлыг удирдан, зохион байгуулахдаа хариуцлагагүй хандсан. Мөн инженер Э. Шинэзориг нь дөнгөж сургууль төгссөн, туршлагагүйн дээр Н.т ХХК-ийн техникүүд хуучирсан, хүчин чадал багатай, эвдрэл саатал байнга гардаг, сэлбэгээр дутмаг, зарим нэг механизмчин нь ажлаа хаяж олон хоногоор явсан нь гэрээт ажлыг дутуу гүйцэтгэхэд нөлөөлсөн. Ажил удирдаж байсан инженер Мөнхчингисийг надтай зөвшилцөлгүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотруу ажил гүйцэтгэж байсан техникийн /дээрээ крантай тэрэг/ хамт буцаасан ба захирал Д.Лхагвасүрэн нь энэ үеээс өөрийн компаний ажилтан болон техникүүдийг надтай зөвшилцөлгүйгээр нэг нэгээр нь буцаан татаж эхэлсэн зэрэгтэй холбоотойгоор бид гэрээт ажлыг бүрэн гүйцэд хийж чадаагүй.

Хурдны зам ХХК-тай гэрээ байгуулсан Завхан аймгийн Их Уул - Тосонцэнгэл чиглэлийн 43.1км замын манай хоёр компаний хамтран хийсэн 11км авто замын төсөвт өртөг нь 1.029.624.333 төгрөг /НӨАТ тооцоод/. Гэрээний хугацаа нь урьдчилгаа төлбөр хийгдсэн өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хуанлийн 60 хоног буюу 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал. Нийт 10 нэр төрлийн газар шорооны ажил хийхээс далангийн дүүргэлтийн ажил, ус зайлуулах хиймэл байгууламжийн хоёр төрлийн ажлыг хийсэн. Үүнээс 11км замын далангийн дүүргэлтийн газар шорооны ажил хийхээс 7.5 км замын газар шорооны ажил буюу 516.384.721 төгрөгийн ажил гүйцэтгэж 513 239 612 төгрөгийн өртөгтэй ажил огт хийгдээгүй үлдсэн. Нийт хийсэн ажлын өртөгөөс Хурдны зам ХХК-иас авсан урьдчилгаа төлбөр 30.000.000 төгрөг, барилгын материал болон түлшний зардал нийт 271.426.382 төгрөгийг хасахаар үлдэгдэл нь 244.958.338 төгрөг болж байгаа юм. Манай хоёр компаний техник түрээслэх болон бусад гэрээний үүргийн дагуу төлөх төлбөр нь 308.206.626 төгрөг бөгөөд 63.248.288 төгрөгийн алдагдалтай гарч байгаа. Үүн дээр Хурдны зам ХХК нь ажил гүйцэтгэгч бидэнтэй гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага болох /гэрээнд зааснаар/
алданги тооцох тухай мэдэгдээд байгаа бөгөөд яг хэдэн төгрөгний алданги тооцооод хэдэн төгрөгийг гүйцэтгэгч бидэнд өгөх тухайд Хурдны зам ХХК-тай эцэслэн тооцоо нийлээгүй байгаа болно. Манай компани нь Н.т ХХК-иас 
"техник, тоног төхөөрөмж түрээслээгүй,харин тус компанитай Хурдны зам ХХК-ий туслан гүйцэтгэгчээр Завхан аймгийн Их Уул сумТосонцэнгэл чиглэлийн 11 км замын ажил хийхээс 7.5 км замын ажлыг хамтран гүйцэтгэсэн.
Тиймээс Хурдны зам ХХК-тай хийсэн ажлынхаа тооцоог эцэслэн нийлсний дараа Н.т ХХК, Р.ТХХК-ууд нь өөрсдийн хамтын үйл ажиллагааныхаа зардал, ашиг, алдагдлыг тооцох учиртай. Н.т ХХК нь манай компанитай хамтран ажиллах гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн байж 
техник, тоног төхөөрөмж түрээслэсэн хэмээн биднээс түрээсийн төлбөр нэхэмжлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь бодит үнэнд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй юм.

Иймд Н.т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Н.т ХХК нь хариуцагч Р.ТХХК-д холбогдох 383.970.462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Р.ТХХК нь Хурдны зам ХХК-тай Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсэг, Их Уул сумын төв хүртэлх 0,38 км салаа замын далангийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

Хариуцагч Р.ТХХК нь дээрхи ажлыг гүйцэтгэх зорилгоор нэхэмжлэгч Н.т ХХК-д Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран гүйцэтгэх саналыг тавьж, аман хэлбэрээр тохиолцжээ.

 

Хариуцагч нь Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран гүйцэтгэх зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан, нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээтэй холбоотой харилцаанд оролцоогүй гэж маргаж байна.

 

Хурдны зам ХХК-иас 30.000.000 төгрөгийг нэг удаа ажлын хөлсөнд авсан, мөн ажлын хөлсөнд шатахуун, хоолой зэрэг материалыг авч уг ажилд ашигласан, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй бөгөөд гүйцэтгэсэн ажлын хөлсийг Хурдны зам ХХК-тай тохиролцож, хариуцагч нь авна гэж тайлбарлаж байна. /Талууд маргаагүй болно./

 

Нэг: Талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааны тухайд:

 

Талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Н.т ХХК нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, Р.ТХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн түрээсийн гэрээг амаар байгуулсан, харин хариуцагч нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 04 дүгээр сард Р.ТХХК-ийн захирал Ц.Мөнхбаяр нь Н.т ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнтэй биечлэн уулзаж Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран хийж гүйцэтгэх саналыг тавьсан болно, хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрснөөр дараах зүйлийг хэлэлцэн тохирсон. Үүнд: Р.ТХХК нь ажлыг Хурдны зам ХХК-иас авч, ажил гүйцэтгэх гэрээг өөрийн компанийн нэр дээр хийх, Санхүүжилтийг захиалагчаас 2015 онд багтаан 100 хувь бүрэн гүйцэд авах, Н.т ХХК нь дээрхи ажлыг өөрийн техник тоног төхөөрөмж, хүн хүчийг гарган хийж гүйцэтгэх, хоёр тал ажлыг хийж эхүүлэхэл болон ажлын явцад шаардлагатай хөрөнгө мөнгийг өөрсдиийн боломжоороо гаргах, дутагдалтай техникийг гаднаас түрээсэлж авах, ажил гүйцэтгэх гэрээний ашиг, алдагдал, хариуцлагыг хоёр тал адил хүлээх /нэгдүгээр ХХ-ийн 106-107 дахь тал/ гэж тус тус дурдсан үйл баримттаас үзвэл талуудын хооронд хамтран ажиллах гэрээний шинжийг агуулж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг түрээсийн гэрээний үүрэг шаардаж байгаа боловч хэрэгт авагсан баримт, тадуупын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний дагуу үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Займгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран ажиллах гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор өөрөө бодитой зардал гаргаж, өөрийн машин механизмыг ашигласан, мөн бусдаас машин, механизм түрээсэлсэн, ажилах хүч авч ажиллуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Хариуцагч дээрхи үйл баримтад маргаагүй болно.

Хамтран ажиллах гэрээний хууль зүйн агуулга нь талууд ашиг олох зорилготой, амаар хэлбэрээр байгуулж болох ба талууд амаар хамтран ажиллах талаар тохиролцсон, түүнчлэн хамтын үйл ажиллагааны зорилго нь 1.029.642.333 төгрөгийг төсөвт өртөг бүхий Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран гүйцэтгэж, ашиг олох зорилготой байсан болох хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Хоёр: Нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Нэхэмжлэгч Н.т ХХК нь хариуцагч Р.ТХХК-иас Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлыг хамтран гүйцэтгэхэд ашигласаэ өөрийн машин механикмын зардалд 104.333.000 төгрөг, зарцуулсан бэлэн мөнгө буюу зардал 79.554.823 төгрөг, бусдаад түрээсэлсэн 185.708.034 төгрөг, алданги 29.374.272 төгрөг нэхэмжилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно. гэж заасны дагуу алданги 29.374.272 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг татан авсан болохыг дурдав.

 

1.    Нэхэмжлэгч Н.т ХХК-ийн өөрийн өмчлөлийн техникийн түрээсийн зардалд 104.333.000 төгрөгийн машин механизм, ажилласан өдрөөр авч үзвэл:

 

Техникийн төрөл

Ажилласан хоног

Нэг сарын үнэлгээ

Нийт дүн

1

Экскаватор

 

10.000.000

21.666.667

2

Автогрейдер

 

9.000.000

21.600.000

3

Авто Самосвал

72

5.000.000

12.000.000

4

Крантай машин

40

5.000.000

6.666.667

5

Индүү

54

8.000.000

14.400.000

6

Түлшний машин

84

5.000.000

14.000.000

7

Тог гаргагч

84

3.000.000

8.400.000

8

Жижиг тоног төхөөрөмж

 

2.000.000

5.600.000

9

Нийт дүн

104.333.334

 

Хариуцагч Р.ТХХК нь түрээсийн техник болон гарсан зардлын үнийн дүн дээр маргаагүй, харин хамтран ажиллах гэрээний дагуу ашиг алдагдал тэнцүү байх ёстой гэж маргаж байгааг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-т Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна. 477.2-д Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно. гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашин, техникийн зардал буюу 104.333.000 төгрөгийг олох ёстой байсан ашиг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Талууд хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг, алдагдлыг хэрхэн хуваах талаар тохиролцоогүй байх тул тэнцүү хэмжээгээр хариуцлага хүлээх бөгөөд өөрийн өмчлөлийн автомашин, техникийн гарсан бодит зардлыг шаардах эрхтэй, харин хамтран ажиллах гэрээний талууд өөрийн өмчлөлийн автомашин, техникийг түрээсийн автомашин, техникийн зардлаар тооцож, хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, мөн 104.333.000 төгрөгийн автомашин техник ашигласан байдал баримтаар тогтоогдохгүй байх тул 104.333.000 төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.    Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран гүйцэтгэхэд Н.т ХХК-иас гарсан бэлэн мөнгө буюу гаргасан зардалд 79.554.823 төгрөгийг зардал тус бүрээр дэлгэрүүлэн авч үзвэл:

Гүйлгээний утга

Дүн

Төлбөр төлсөн огноо

1

Геодизийн зардал

1.000.000

2015.07.11-ний өдөр

2

Энхбатад ажлын хөлсний урьдчилгээ

2.000.000

2015.07.18-ны өдөр

3

Цалингийн зардал

8.824.257

2015.08.14-2015.09.16

4

Инженер техникийн ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэл

1.969.234

2015.08.21-2015.09.03

5

Инженер техникийн ажилчдын Хувь хүний орлогын албан татвар

910.473

 

6

Цемент 35 тн

5.525.000

2015.07.06

7

Гансүхийн бригад 7-8 сарын цалин

10.180.000

2015.07.25-2015.09.16 хооронд

8

Индүү, экскаваторын тээврийн зардал

3.000.000

2015.09.14

9

Иргэн Ардын түрээсийн зардал

34.000.000

2015.10.20

10

Мөнхсансар шатхууны зардал

1.000.000

2015.09.11

11

Ард түрээс хүү

900.000

2015.10.02

12

Д.Лхагвасүрэн захирлын Ирж очсон шатхууны зардал тооцоо

1.544.859

 

13

О.Мягмарсүрэнгийн хоолны зардал

150.000

2015.09.18.

14

О.Мягмарсүрэнгийн шатхууны зардал

550.000

2015.09.20

15

Мандах инвест ХХК бэлэн мөнгө

500.000

2015.09.17

16

Мандах инвест ХХК-ийн 1300 тн шатхууны зардал

2.301.000

2015.09.25

17

Ж.Эрдэнэ-Очирт тээврийн зардал,

8.666.000

2015.09.25-2015.10.10

18

Өргөн говь ХХК-д индүү түрээсийн болон тээврийн зардал

2.700.000

2015.09.06

19

Нийт дүн

79.554.823

 

Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран гүйцэтгэхэд Н.т ХХК-иас гарсан бэлэн мөнгө буюу гаргасан зардалд 70.824.791 төгрөгийг зардал гарсан болох нь 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн ZPGS З.Буянжаргалд төлсөн бэлэн мөнгөний баримт, С.Энхбатад мөнгө төлсөн кассын орлогын баримт, 2015 оны 7, 8, 9 дүгээр саруудын инженер, техникийн ажилчдын цалингийн хүснэгт, 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн С.Нэргүй, Б.Батмөнх, Ш.Энхбат нарт цалин шилжүүлсэн тухай худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Х.Нэргүй, Ш.Энхбат нарт цалин шилжүүлсэн тухай хөгжлийн банкны орлогын ордер, БГД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ХААН банкны 2015 оны 08 дугаар сарын 21, 2015 оны 09 дүгээр сарын 30, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн БГД-ийн ХХОА татвар төлсөн баримт, Гансүхийн бригадад 2015 оны 07 дугаар сарын цалин төлсөн баримт, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А.Гансүхэд урьдчилгаа төлсөн баримт, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А.Гансүхэд мөнгө шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2015 оны 08 дугаар 21-ний А.Гансүхэд мөнгө шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А.Гансүхэд хоолойн ажлын хөлс төлсөн кассын зарлагын баримт, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А.Гансүхэд хоолойн ажлын хөлс төлсөн кассын зарлагын баримт, 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А.Гансүхэд 8 дугаар сарын цалин өгсөн тухай Мөнгөн шилжүүлгийн баримт, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Даваадоржид тээврийн хөлс төлсөн баримт, 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Таны зам ХХК-д мөнгө төлсөн баримт, З.Ардад түрээсийн тээврийн үнэ шилжүүлсэн баримт, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн З.Ардад мөнгө шилжүүлсэн баримт, 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр З.Ардад түрээсгийн урьдчилгаа төлсөн бэлэн мөнгөний баримт, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр З.Ардад машины түрээс төлбөр төлсөн кассын зарлагын баримт, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Н.Мөнхсансарт шатхууны төлбөр төлсөн баримт, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болон 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Мягаад хоол, шатхууны мөнгө шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны хуулга, Бадрал ХХК-ийн шатхуун авсан тухай баримтууд, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Э.Эрдэнэ-Очирт Экскаватор тээврийн мөнгө шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Автогрейдер түрээсийн төлбөр шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, мөн гэрч Т.Ганбат, Ч.Энхбат, Д.Цэрэндулам, А.Гансүх, нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтооглож байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас 8.730.032 төгрөгт тооцогдох хэсэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

3.    Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран гүйцэтгэхэд Н.т ХХК нь бусдаас түрээсэлсэн машин, механизмын зардалд 185.708.034 төгрөгийг түрээсийн гэрээ тус бүрээр авч үзвэл:

 

ТҮРЭЭСЛЭГЧИЙН НЭР

ТҮРЭЭСИЙН МАШИН МЕХАНИЗМ

ТОО

ҮНЭ

АШИГЛАСАН ХОНОГ

НИЙТ ДҮН

1

Мандах Инвест ХХК

Экскаватор

САТ-336DL

30-82УБ

1

24,000,000

32

27.428.571

2

Таны зам ХХК

Сомасвал

Бэйбэн Трак

87-02 УНМ

87-03 УНМ

87-05 УНМ

87-10 УНМ

87-11 УНМ

5

5,000,000

30

25.000.000

3

Г.Жанцанхорлоо

Автогрейдер

67147

60-16 УБ

1

9,000,000

73

21.900.000

4

Ж.Эрдэнэ-Очир

Экскаватор

12-81 УБ

Авто ачигч Доосан 50

5323 УБ

2

21,500,000

46-77

43,300,000

5

З.Ард

Сомасвал

Доншфинг

52-42 УБР

45-98 УБИ

42-69 УБМ

3

6,000,000

42

26,280,000

6

Н.Мөнхсансар

Сомасвал

25 тонн

62-60УНӨ

Сомасвал

20 тонн

6

12,000,000

35

37,333,328

7

Туслах ажилчдын цалин

 

 

 

2 сар

4,466,129

8

Нийт дүн

185,708,034

 

Нэхэмжлэгч нь 138.824.791 төгрөгөөр түрээсэлсэн болох нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Н.т ХХК болон Мандах инвест ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Н.т ХХК болон Таны зам ХХК нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Н.т ХХК болон Г.Жанцанхорлоо нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Н.т ХХК болон Ж.Эрдэнэ-Очир нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Н.т ХХК болон З.Ард нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Н.т ХХК болон Н.Мөнхсансар нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Н.т ХХК болон А.Гансүх нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, дээрхи гэрээнүүдийн дүгнэсэн акт, гэрч Н.Мөнхсансар, Г.Жанцанхорлоо, А.Гансүх нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Р.ТХХК нь дээр дурдсан автомашин, техник нь Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажлын хамтран гүйцэтгэхэд ажилласан эсэх үйл баримт дээр маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь З.Ард, Мандах инвест ХХК, А.Гансүх нарт төлсөн мөнгийг бэлэн мөнгөний гарсан зардал болон түрээсийн зардалд хамт оруулж, давхардуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул 46.883.243 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заажээ.

 

Н.т ХХК-ийн бэлэн мөнгөний зардал 70.824.791, мөн бусдаас түрээсэлсэн техникийн зардал 138.824.791 төгрөг, нийт 208.912.032 төгрөг нь хамтран ажиллагах гэрээний дагуу гарсан зардал болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Н.т ХХК, хариуцагч Р.ТХХК нар нь хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд тэнцүү хэмжээгээр хамтран хариуцах тул 208.912.032 төгрөгийн тал хувь буюу 104.456.016 төгрөгийг хариуцагч Р.ТХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250.140.174 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Р.ТХХК нь Хурдны зам ХХК-тай Завхан аймгийн Их Уул сум-Тосонцэнгэл чиглэлийн авто замын КМ0+000-КМ+000 хэсгийн газар шорооны болон хиймэл байгууламжийн ажил гүйцэтгэх тухай гэрээг хариуцагч Р.ТХХК болон Хурдны зам ХХК нар нь дүгнэж, гүйцэтгэсэн ажлын хөлсийг авна гэж тайлбарлаж байгаа бөгөөд Хурдны зам ХХК-иас авах гүйцэтгэсэн ажлын хөлснөөс нэхэмжлэгч Н.т ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу хариуцагчтай тэнцүү хувь шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

 

1. 476 476.1, 478 дугаар зүйлийн 478.8Р.ТХХК-иас 104.456.016 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 250.140.174 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д зааснаар нэхэмжлэгч Н.т ХХК нь алданги 29.374.272 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг татан авсан болохыг дурдсугай.

 

3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- урьдчилан 2.235.752 ж, хариуцагч Р.ТХХК-иас 680.230 төгрөг, улсын орлогоос 304.821 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Н.т ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР