Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 5810

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас 35,578,487 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдод олгож, нэхэмжлэлээс 38,111,905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болдоос 4,373,750 төгрөг гаргуулж хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Болдын төлсөн 526,440 төгрөг, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн төлсөн 84,930 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас 335,839 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Болдод, нэхэмжлэгч Д.Болдоос 84,930 төгрөг гаргуулж хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг танилцуулснаас хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардан авах үүрэгтэй ба ийнхүү гардан аваагүй нь хугацааг тоолоход саад болохгүй.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ