Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 537

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

         Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Дашмаа,

ялтан Э.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

ялтан С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, С.Оюунцэцэг,

ялтан Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар,

ялтан Г.Ганболор, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,           

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, ялтан С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, ялтан Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт холбогдох эрүүгийн 201601000176 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Эрдэнэчимэгийн Баасанжаргал, 1980 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа гар утас засварладаг, ам бүл 1, Төв аймгийн Зуунмод сум, 6 дугаар багийн Баруунзуун модны 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,

 

Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж суллагдсан, /РД: НЭ80090571/;

 

2.  Тайж овогт Саранхүүгийн Энхтуяа, 1987 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Төмөр замын 15 дугаар гудамжны 3 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ТЕ87031860/;

 

3. Боржигин овогт Ганхуягийн Ганболор, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Этүгэн” их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байрны 11 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УШ97081520/;

 

4. Олхонууд овогт Бат-Эрдэнийн Тамир, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 8-58 дугаар байрны 21 тоотод оршин суудаг,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УП93102059/;

 

1. Э.Баасанжаргал нь 2016 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 4.7 грамм, делта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 3.2 грамм, МDМА-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ардын эрх” сонины байрны авто зогсоол дээр 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” маркийн автомашинд болон биедээ хадгалж, мөн өдөр яллагдагч С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан,

 

2. С.Энхтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 19 грамм, МDМА /экстаз/-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг завших аргаар хууль бусаар олж авсан, 2015 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-ны өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод, 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 4-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хорооллын 430 дугаар байрны 93 тоотод болон өөрийн биедээ борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ардын эрх” сонины байрны авто зогсоол дээр яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” маркийн автомашинд давтан үйлдлээр хадгалсан,

 

3. Г.Ганболор нь яллагдагч Б.Тамиртай бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хадгалсан,

 

4. Б.Тамир нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа давтан үйлдлээр яллагдагч Г.Ганболортой бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хадгалсан,

2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн жолоодон явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаараа мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хишигбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа унаж явсан 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг өөрийн жолоодож явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар санаатайгаар мөргөж гэмтээн 204.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Э.Баасанжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, С.Энхтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Ганболорт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Б.Тамирт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “Э.Баасанжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсан,

С.Энхтуяаг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг завших аргаар олж авсан, мөн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, давтан үйлдлээр хадгалсан,

Г.Ганболорыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан,

Б.Тамирыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, мөн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Э.Баасанжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих, С.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Г.Ганболорт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Б.Тамирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Энхтуяад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг бүхэлд нь багтааж, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тамирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, шүүгдэгч С.Энхтуяа, Г.Ганболор нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалын цагдан хоригдсон 114 хоног, шүүгдэгч С.Энхтуяагийн цагдан хоригдсон 208 хоног, шүүгдэгч Б.Тамирын цагдан хоригдсон 99 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Б.Тамирын эзэмшлийн буюу хэрэг үйлдэх үедээ унаж явсан “Тоёота Приус-20” маркийн 37-55 УБМ улсын дугаартай автомашиныг хурааж, шүүгдэгч Э.Баасанжаргалаас “Бенз Е-320” маркийн 70-77 УНЯ улсын дугаартай автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Энхтуяагаас “Тоёота Аксио” маркийн 60-08 УНК улсын дугаартай автомашины үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож, төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн буюу С.Энхтуяагийн оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 430-93 тоотод хийсэн үзлэгээр хураагдсан №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий мөс уутны хамт 4,7 грамм, №2 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий мөс уутны хамт 10.2 грамм, №7 гэж дугаарласан дугуй хэлбэртэй ягаан өнгийн МDМА /экстаз/ уутны хамт 0.7 грамм, №6 гэж дугаарласан орой хэсгийн нэг талд шаргал өнгийн соруул, гуурс шургуулсан, харалдаа хажууд нь шилэн гаанс суурьлуулсан, тунгалаг хавтгай хэлбэртэй хуванцар сав, №8 гэж дугаарласан “Inside out” гэсэн бичиглэлтэй хар өнгийн даавуун зөөлөн материалтай уут мэт зүйл, №9 гэж дугаарласан нүүр хэсэгтээ ямар нэгэн бичиглэлгүй саарал өнгийн жин хэмжүүр, №10 гэж дугаарласан нүүр хэсэгтээ “Zhigao pocket, scale” гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №11 гэж дугаарласан хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий асаах товчлуургүй эвдэрхий асаагуур 2 ширхэг, №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий уутнууд 13x9 см хэмжээтэй, уутан дотор 6x4 см хэмжээтэй 40 ширхэг зиплок түгжээ бүхий уут, С.Энхтуяагийн өмсөж явсан цамцны халааснаас хураагдсан №3 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай метамфетамины агууламж бүхий мөс уутны хамт 3.3 грамм, С.Энхтуяа, Б.Сайнзаяа, С.Бадамцэцэг, Д.Мөнхцэцэг нарын шээсний дээжинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг шалгасан “Multi drug screen test cup” тестийн үр дүн савны хамт 4 ширхэг,

Э.Баасанжаргалын унаж явсан 70-77 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд болон биед хийсэн үзлэгээр хураагдсан 1 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.5 грамм /1 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уутыг онгойлгох цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлээс гадна 5x4 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уутны тасархай байлаа. Уг тасархайг авч жин дээр жинлэхэд 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.3 грамм болно, шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, хар өнгийн 4 ширхэг товчлууртай цахилгаан жин, 80 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт 0.3 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 33 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 2.4 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 44 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.5 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 55 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.7 грамм /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 77 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай шавар мэт зүйл 3.1 грамм /шинжээчийн дүгнэлтээр дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 88 гэж дугаарласан 7x5 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар ууттай голдоо “S” гэсэн дардастай эм мэт зүйл 0.7 грамм /шинжээчийн дүгнэлтээр МDМА агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 9 гэж дугаарласан 7 см урттай нэг үзүүрийг нь түлсэн байдалтай цэнхэр өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, 10 гэж дугаарласан 6.5 см урттай, нэг үзүүрийг нь түлсэн байдалтай ягаан өнгийн хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/, 11 гэж дугаарласан хоёр ширхэг тариан зүү, 12 гэж дугаарласан 20x2.5 см харьцаатай тугалган цаас хоёр ширхэг /зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийсэн/, 13 гэж дугаарласан 12x2 см харьцаатай тугалган цаас 1 ширхэг, 14 гэж дугаарласан 4x5 см харьцаатай 14001, 2016.09.14 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн дотроо шаргал өнгийн нимгэн зүйлтэй гялгар уут, 15 гэж дугаарласан 7 см урттай хоёр талдаа цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй 1 ширхэг мод, 21 гэж дугаарласан 4.6x7.5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уут 21 ширхэг, “UME” гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цахилгаантай хар өнгийн үзэгний сав,

Э.Баасанжаргалын түр оршин сууж байсан Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, 31-44 тоотод хийсэн нэгжлэгээр хураагдсан: 27 гэж дугаарласан 20 см урттай, ногоон өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, 28 гэж дугаарласан 20 см урттай, ногоон өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс, 29 гэж дугаарласан 17.5 см урттай, ногоон өнгийн хуванцар гуурс, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 30 гэж дугаарласан 14.7 см урттай голдоо ногоон өнгөтэй, хоёр талдаа цайвар өнгөтэй соруул мэт зүйл, 31 гэж дугаарласан 20 см урттай нэг амсраар нь түлэгдэж наалдсан байдалтай, ногоон өнгийн судалтай, цагаан өнгийн хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 32 гэж дугаарласан 20 см урттай, улаан өнгийн судалтай, цагаан өнгийн хуванцар гуурс, 34 гэж дугаарласан 19.5 см урттай, шар өнгийн судалтай, цагаан өнгийн хуванцар гуурс, 35 гэж дугаарласан 21.5 см урттай, бүдэг ногоон өнгийн хуванцар гуурс, 36 гэж дугаарласан 20 см урттай, улаан өнгийн судалтай, хуванцар гуурс, 37 гэж дугаарласан гаанс мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 38 гэж дугаарласан цэнхэр өнгийн суурьтай, 8 см урттай, бонго мэт зүйл, 39 гэж дугаарласан 2 см урттай цайвар өнгийн резинэн гуурс, 40 гэж дугаарласан үзүүр хэсэгт нь цайвар өнгийн резинэн гуурс залгасан байдалтай гаанс мэт зүйл, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 41 гэж дугаарласан цайвар өнгийн резинэн гуурс, 42 гэж дугаарласан улаан өнгийн 1.8 см урттай резинэн гуурс, 43 гэж дугаарласан ногоон өнгийн 6 см урттай, хуванцар гуурс, 45 хоёр талдаа хөвөн мэт зүйлтэй, 7 см урттай, мод, 46 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд эвхэж хийсэн 5x3.3 см харьцаатай зиплок түгжээ бүхий 19 ширхэг гялгар уут, 47 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий гялгар уутанд эвхэж хийсэн 7x5 см харьцаатай зиплок түгжээ бүхий гялгар уут 10 ширхэг, 5x3.3 см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уут 5 ширхэг, 48 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон гаанс мэт зүйл, дотроо цагаан өнгийн талстлаг зүйлтэй /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 49 гэж дугаарласан 12.5 см өндөртэй, дээрээ хоёр цорготой, жижиг цоргоноос нь 26 см урттай цайвар өнгийн резинэн гуурс залгасан байдалтай бонго мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 50 гэж дугаарласан 8 см урттай, цайвар өнгийн суурьтай, бонго гэх зүйл, 51 гэж дугаарласан 7 см урттай, улаан өнгийн эвдэрхий асаагуурын тал мэт зүйл, “ГАМБА НОВОКАИН 0.25% 2 МЛ 150311” гэсэн бичиглэлтэй тарилгын ус 3 ширхэг, “Item no: ҮНS-01, Digital Scale 100gх0.01g, 1*СR2032 Ваttегу, Маdе in сhina” гэсэн бичиглэлтэй жин 1 ширхэг, хар өнгийн цахилгаантай жижиг цүнх 1 ширхэг,

С.Энхтуяагийн унаж явсан 60-08УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр хураагдсан: 25 гэж дугаарласан дотроо ногоон өнгийн хуванцар гуурстай ногоон өнгийн хуванцар сав /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 24 гэж дугаарласан “ВИТА” цэвэр ус гэсэн бичиглэлтэй хуванцар сав, 20 гэж дугаарласан шилэн гаанс мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 21 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болох шил, ногоон өнгийн хуванцар гуурсны хамт /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 23 гэж дугаарласан хөх өнгийн бөглөө, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 22 гэж дугаарласан 15.5 см урттай ягаан өнгийн гуурс, 19 гэж дугаарласан 10.5 см урттай ягаан өнгийн гуурс,

Б.Тамирын жолоодож явсан 3755 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан: 16 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы байж болзошгүй шил, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 17 гэж дугаарласан дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон 4.5 см урттай цэнхэр өнгийн хуванцар гуурс мэт зүйл /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/, 18 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай цагаан өнгийн 12.5 см урт хуванцар гуурс /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон/ зэргийг устгаж, мөн хэргийг хамт ирүүлсэн 5 ширхэг Сиди /CD/-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Баасанжаргалаас хураагдсан “AJ5675509” сери дугаартай Монгол Улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, “АР0667533” сери дугаартай Монгол Улсын 500 төгрөгийн мөнгөн дэвсгэр 1 ширхэгийг Монгол банкинд хүргүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ганболорт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Б.Тамир нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ганболорт авсан бусдын батлан даалтад өгөх, шүүгдэгч Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Б.Тамир нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Ялтан Э.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд, намайг метафетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилт бодисыг бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан гэж ял сонсгон яллаж байгаад гомдолтой ба үндэслэлгүйгээр миний эрх зүйн байдлыг хэт дордуулж яллах талыг баримталж байгаа нь илт харагддаг. Учир нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр С.Энхтуяа ...компьютераа авъя гэхээр нь ...хүргэж өгөхөд С.Энхтуяа нь Д.Оюунсүрэн, Д.Мөнхсайхан нарын хамт 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” маркийн автомашинтайгаа байсан. ...С.Энхтуяа нь метафетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг өөрийн биеэсээ ба халааснаасаа гаргаж ирээд С.Энхтуяа, Д.Оюунсүрэн бид 3 хамт хэрэглэсэн ба үүнээс үлдсэн зүйлээ надад компьютер засуулж янзлуулсаны хөлс юм шүү гэж С.Энхтуяа өгсөн. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөөд хөлс төлбөрт өгөхөөр нь авсан нь үнэн. Гэтэл 161 дугаартай шийтгэх тогтоол дээр С.Энхтуяад намайг “мөс” гэх нэршилт бодисыг өгсөн нь гэж ял оноож байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг гэрчлэх ба хамт “мөс” гэх зүйлийг хэрэглэсэн Д.Оюунсүрэн мэдэж байгаа. Хэргийн холбогдогч С.Энхтуяа ч үүнийг маш тодорхойгоор шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. С.Энхтуяагаас ...мөс гэх бодисыг би авсан болохоос С.Энхтуяад өгөөгүй юм. ...Д.Оюунсүрэн, Д.Мөнхцэцэг нарын хүмүүсийг ял завшуулж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад маш их гомдолтой байна. Д.Оюунсүрэн Д.Мөнхсайхан, Д.Мөнхцэцэг нар мөс хэрэглэсэн гэдэг нь маш тодорхой байхад ямар үндэслэлээр яагаад хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. ...миний хийсэн ...гэмт хэрэг гэвэл хэргийн холбогдогч болох Г.Ганболорт метафетамины агууламж бүхий мөс гэх бодисыг нэг удаа өгснөө мөн миний бие тухайн мөс гэх бодисыг хэрэглэснээ бол хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож байна. Иймд дээрх байдлыг ...шалгаж уг гэмт хэргийн үнэн зөв байдлыг тогтоож зөв зүйтэй зүйлчилж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Ялтан С.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...161 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 болон 304 дүгээр зүйлүүдийг үндэслэн дараах гомдол гаргаж байна. Үүнд:

1. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ялтан С.Энхтуяагийн амьдарч байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А байрны 12 тоотод түүний танил Солонгос улсын иргэн Ким нь 12 грамм сэтгэцэд нөлөөт мөс гэх бодис, 0.7 грамм шавар гэх бодис бүхий цүнхээ түүнд хэлж түр орхин явсан байдаг. С.Энхтуяа нь Солонгос улсын иргэн Ким-ийн орхиж явсан сэтгэцэд нөлөөлөх бодисуудаас нэг ч граммыг хэрэглээгүй байтал анхан шатны шүүх түүнийг завших аргаар хууль бусаар дээрх бодисуудыг олж авсан хэмээн Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар буруу зүйлчилж ял оногдуулсан.

2. Ялтан С.Энхтуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Балжираас мөс гэх бодис худалдаж авч түүнийгээ хэрэглэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь С.Энхтуяа дээрх бодисыг ялтан Э.Баасанжаргалаас авсан хэмээн буруу дүгнэн улмаар ял оногдуулж Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг болон 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь заалтуудыг зөрчиж иргэн Балжирт ял завших боломж олгосон.

3. С.Энхтуяагийн унаж явсан “Тоёота Аксио” маркийн 60-08 дугаартай автомашин нь түүний эзэмшлийн биш бөгөөд уг машинаар гэмт хэрэг үйлдээгүй байтал улсын орлого болгохоор буруу шийдвэр гаргасанд тус тус гомдол гаргаж байна...” гэв.

 

Ялтан Э.Баасанжаргалын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Э.Баасанжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 12 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдал тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ гэх зүйл заалтад хамаарч байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал; 1.2 дахь хэсэгт дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол; 1.3 дахь хэсэгт дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэх заалтуудад заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Э.Баасанжаргал нь С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт метафитамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг бэлэглэх хэлбэрээр давтан үйлдлээр борлуулсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогоогүй, тэрээр хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хор холбогдлыг нь мэдэхгүй ийнхүү худал мэдүүлэг өгсөн болох нь түүний гаргаж байсан хүсэлт болон С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарын тус бодисыг хэрхэн яаж өөрсдөө олж авснаа мэдүүлсэн анхны мэдүүлгүүдээс маш тодорхой харагддаг. Миний үйлчлүүлэгч Баасанжаргал нь С.Энхтуяагийн хүсэлтийн дагуу эвдэрхий компьютерыг нь зассан байсан бөгөөд түүнийг нь буцаан өгөхөөр уулзсанаа анхнаасаа мэдүүлдэг, мөн 3хх-190-193 хуудсанд авагдсан Энхтуяагийн “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баасанжаргал яагаад надад мөс өгсөн тэгэж мэдүүлэг өгснийг мэдэхгүй юм. Баасанжаргал ах бэлэн болгосон бонго авчирсан, надад мөс байсан...” гэх мэдүүлэг. 3хх-230-237 хуудсанд авагдсан /өмнөх мэдүүлгүүд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэх/ “...Туяа нэг хүнээс танд бонго байгаа биз дээ гэж асуугаад байсан, тэгээд тэр 2 юм хэрэглээд байх шиг байсан, тэгээд цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай үгүйсгэгддэг. Шүүгдэгч нарт тэдний үйлдсэн гэж тулгаад буй үйлдлийг үгүйсгэх, илтэд ач холбогдолтой байж болохуйц нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлэлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг эрс дордуулж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, зөвхөн яллах талын нотлох баримтанд хөтлөгдөж, хэт нэг талыг барьсан, хэргийн талаар бодит дүгнэлт хийж чадалгүйгээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд маш их гомдолтой байна. /хх3-248/ хуудсанд “...Ганболор машинд орж ирээд нөхөртэйгөө муудалцчихлаа, караоке орох уу гэхээр нь Тамир хамт кароаке орсон байдаг...” гэх мэдүүлэг авагдсан. Энэ мэдүүлгээс дүгнэхэд муудсан, муудалцсан хүн шууд гүйгээд л гарна биз дээ, түүнээс биш муудалцчихаад надад хар тамхи өгөөч гэж миний үйлчлүүлэгч Баасанжаргалаас Ганболор мөс авах ямар ч боломж байхгүй, шалтгаант холбоо байдаггүй юм. Мөн түүнчлэн Ганболор миний үйлчлүүлэгчийн “...хар тамхи хэрэглэдгийг нь мэдэхгүй, миний хажууд хэрэглэж байгаагүй, цагдаад баригдсаны дараа мэдсэн...” гэх мэдүүлэг үнэн бодитой болох нь тогтоогдож байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй; 1.2 дахь хэсэг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд энэ нь тус хуульд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 1.2 дахь хэсэгт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Ер нь бол шинэ Эрүүгийн хуулийг хэрэглээд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа давтан үйлдлээр бэлэглэх хэлбэрээр бусдад борлуулсан гэдэг үйлдэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгч өөрийнхөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн зүйл заалтад хамааруулж хуульд заасан хамгийн бага ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

 

Ялтан С.Энхтуяагийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг шүүгдэгч С.Энхтуяад буруу хэрэглэсэн. С.Энхтуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баасанжаргалаас өөрийн компьютерыг авах гэж очиж уулзаж байгаад цагдаагийн ажилтанд баригдсан. Шинэ Эрүүгийн хуульд автомашиныг өөрийн эзэмшилд байхыг шаардсан. Харин тухайн автомашин нь С.Энхтуяагийн эзэмшлийн автомашин биш, Хас банкны эзэмшлийн автомашин. Шинэ Эрүүгийн хуульд зааснаар С.Энхтуяагийн эрх зүйн байдал дээрдсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэмт үйлдэлд буруутгагдсан. Шинэ Эрүүгийн хуулиар энэ үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй. Тэгэхээр эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэ Эрүүгийн хуулийг хэрэглэж хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Мөн автомашиныг улсын орлого болгосон заалтыг хүчингүй болгож өгнө үү. Шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт С.Энхтуяагаас “Тоёота Аксио” загварын 60-08 дугаартай автомашины үнэ болох 8.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож төрийн өмчлөлд шилжүүлсүгэй гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Орон байранд үзлэг хийсэн гэх зүйл үндэслэх хэсэгт нь байсан. Б.Тамир орон байртай холбоотой асуудалд оролцоогүй. Ингэж нэмж бичиж байгаа нь хэт нэг талыг барьсан буюу яллах талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэдгийг харуулж байна. Анхан шатны шүүх хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэсэн гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн болсон үйл явдал нь Б.Тамир Г.Ганболорын гараас мөсийг сорж байхад үл таних этгээдүүд цонхийг нь хагалаад сүр хүчийг үзүүлж баривчлах ажиллагаа явуулсан. Тухайн үед Г.Ганболор сандарсандаа сорж байсан зүйлээ автомашинд нь унагаасан. Үүнээс үүдэлтэйгээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар бусадтай бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж зүйлчилсэн. Олж авна гэдэг нь ямар нэгэн байдлаар бусдаас арилжих, худалдах гэх мэт тодорхой чиглэл үйлдэл. Хадгалах гэдэг нь санаатайгаар орон байрнаас тусгай зориулалтаар агуулах саванд агуулж байх нөхцлийг хэлнэ. Миний ойлгосноор бид нар хууль хэрэглэхдээ Монгол хэлний хэл зүйн үүднээс зөв үг хэллэгийг хэлэх, хэрэглэх ёстой. Гэтэл тухайн нөхцөл байдалд байхгүй зүйлийг олж авсан хадгалсан гэдгээр зүйлчилж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, төсөөтэй хэрэглэхийг хориглосон заалтыг хэрэгжиж байна гэж үзэж байгаа учраас зөвшөөрөхгүй байна. Шинэ Эрүүгийн хуульд борлуулах зорилгоор олж авах гэж байгаа. Тэгэхээр Б.Тамирт борлуулах зорилго байгаагүй, Г.Ганболорын гарт байсан мөснөөс сорсон. Шинэ Эрүүгийн хуульд хэрэглэх гэдэг үг орж ирсэн, 2002 оны Эрүүгийн хуульд байхгүй байсан. Хэрэглэнэ гэдэг үгийг яаж ойлгох юм бэ гэхээр ямар нэгэн багаж хэрэгслийг хэрэглэдэг. Шинэ Эрүүгийн хуульд хэрэглэх гэдэг үгийг яаж ойлгох вэ. Амаар дамжиж байгаа зүйлийг хэлэх үү. Цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг хүч хэрэглэн эсэргүүцэж, жолоодож явсан машинаараа мөргөж бие махибодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилжээ. Гэтэл тухайн үед үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагч гэж яаж мэдсэн гэж үзэж байгаа /тухайн үед цагдаагийн албан хаагч гэдгээ мэдэгдсэн зүйл огт байхгүй ба дүрэмт хувцасгүй, хар баг өмссөн этгээдүүд байсан гэдэг/, нөгөө талаар автомашины цонхыг хаглан сүр хүчийг үзүүлсэн байдлыг шаардлага гэж үзэх үү, хүнийг айлган сүрдүүлсэн үйлдэл гэх үү тухайн агшинд хүн үүнийг яаж ялгаж салгаж ойлгох, айж сандарсандаа машинаа хөдөлгөн явах гэсэн үйлдлийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж байгаа нь нөгөө бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байна гэж ойлгож мөн л хуулийг төсөөтэй хэрэглэх үндэслэлтэй гэж үзэх болж байна. Гарын сарвуу гэмтсэн гээд хөнгөн зэргийн гэмтэл гарсан байсан. Нөгөө талаар үүнийг харьцуулаад Б.Тамирт учирсан гэмтлийг яагаад тогтоож болохгүй байна вэ. Яагаад гэвэл Б.Тамирыг саатуулсныхаа дараа гавалж байгаад цохиж зодон цагдан хорих ангид хорьсон. Мөн Б.Тамирыг боолтонд оруулж боосон нь үзлэгээр тогтоогдсон. Боолтонд оруулж байна гэдэг нь гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг. Тухайн үед Б.Тамирт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад саатуулагдсанаас хойш ар гэр болон өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөхгүй байсан шалтгаан нөхцөл нь шарх сорвийг нь эдгээгээд хүнд мэдэгдэхгүй болгоод түүний дараа ар гэр болон өмгөөлөгчтэй нь уулзах арга хэмжээ авсан нь харагддаг. Үүнээс харахад манай улсын төрийн алба хааж байгаа хүмүүс хууль дээдэлж, зөв ажиллахгүй, хууль бус ажиллагаа явуулчихаад үүнийгээ хаацайлан хамгаалж байна. Үүнийг зөвтгөж болохгүй. Гэтэл үүнийг мэдсээр байж ялгамжтай хэрэглэж байгаа нь буруу. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар “а/д Ц.Хишигбаярын унаж явсан автомашиныг санаатай мөргөж, гэмтээсэн гэдэг. Харанхуй шөнө айсан сандарсан хүн автмашинаа хөдөлгөөд явсан. Түүний автомашины ард өөр автомашин байгааг анзаарсан эсэхийг яаж тогтоосон, ямар хэмжилт хийсэн бэ гэх зүйл байхгүй. Тухайн үед мөргөж гэмтээсэн гэх автомашиныг харахад урьд нь автомашины буфер нь гэмтчихсэн, замаск нь ховхорсон зүйл харагддаг. Үүнийгээ эвдэж сүйтгэсэн гэж засварлуулахдаа гэм буруутай этгээдээр тогтоогдоогүй этгээдийн ар гэрийнхнээс нь засварын хөлсийг шахаж шаардан авсан буруутай үйлдэл гардаг. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх гэж байсан. Энэ нь бага бус хэмжээ буюу 300 нэгжээс дээш байсан. Тэгэхээр автомашин 200.000 гаруй төгрөгөөр засварлагдлаа гэхэд Б.Тамир энэ зүйл ангиар зүйлчлэгдэхгүй. Ийм учраас Б.Тамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн Б.Тамирын эзэмшлийн автомашиныг улсын орлого болгосон. Тухайн автомашин нь Б.Тамирын нэр дээр байгаа нь үнэн. Гэхдээ хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь тогтоох үүрэг мөрдөн байцаагчид байгаа. Гэтэл энэ үүргийг хэрэгжүүлээгүй нөхцөл байдал нь тухайн автомашин нь Б.Тамирын эхийнх нь лизингээр авч, Б.Тамирын нэр дээр шилжүүлж өгсөн автомашин” гэв.

Ялтан С.Энхтуяагийн өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Солонгос улс руу эмчилгээнд явсан учраас давж заалдах гомдол гаргаж чадаагүй. С.Энхтуяагийн хувьд энэ үйлдэлд оролцсондоо гэмшиж байгаа. Түүнд ирж байгаа дарамт бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ гол үндэслэл нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн тухайн гэм буруутай хүний өмчлөлд байсанд тогтоогдсон тохиолдолд гэж байдаг. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн автомашин нь түүний нэр дээр нь шилжээгүй, Хас банкны нэр дээр байгаа. Цагдаагийн ажилтнууд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй байхад автомашины бүх цонхыг хагалаад, тэнд байсан бүх хүмүүсийг зодсон байдал хэрэгт авагдсан, үзлэг хийсэн зурагт хагархай шилний хэлтэрхий авагдсан. Өрөө төлөхийн тулд тухайн автомашинаа засаад банкны өрөнд хураалгасан. Хохирогчийн 8.550.000 төгрөгийн автомашиныг 8.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Тэгэхээр шийтгэх тогтоолын энэ заалтыг хүчингүй болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ялыг оногдуулахдаа ялгамжтай оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Дашмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байгаа. Тэгэхээр өнөөдөр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд зааснаар өмнө шийтгүүлсэн шүүгдэгч нарын хуулийн зүйл, заалт нь ашигтай байдлаар өөрчлөгдсөн байгаа учраас Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шинэ Эрүүгийн хуулиар хөнгөрсөн зүйл, заалтаар нь ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Баасанжаргал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан, бусдад давтан үйлдлээр борлуулсан гэсэн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Тэгэхээр Э.Баасанжаргалын хувьд дээрх мансууруулах төрлийн бодсыг давтан үйлдлээр бусдад үнэ төлбөргүйгээр өгсөн үйлдэлтэй байдаг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Тийм учраас борлуулах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн шинжид нь хамаарч байгаа учраас шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй байна. С.Энхтуяа 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан байсан. С.Энхтуяагийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг шинэ Эрүүгийн хуульд зааснаар ийм төрлийн гэмт хэрэг тусгайлан хуульчлагдаагүй. Зөвхөн борлуулах зорилгогүйгээр мансууруулах төрлийн бодисыг  хадгалсан, бэлтгэсэн бол гэмт хэрэгт хамаарахаар орсон. Тийм учраас шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн хэрэг нь хамаарахаар байна. Г.Ганболорын хувьд мөн адил 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан байсан. Энэ нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахаар байна. Б.Тамирын хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь төрийн албан хаагчийг гэсэн тусгайлсан гэмт хэрэг байхгүй харин шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт хамаарахаар байгаа учраас энэ зүйл ангиар зүйлчлэх нь зүйтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахаар байгаа боловч хохирлын хэмжээ нь бага хэмжээний хохирлоос доош хэмжээний хохирол учирсан байгаа учраас мөн энэ гэмт хэргийн шинжийг хамаарахгүй байна гэж үзээд түүний энэ хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг нь өөрчлөхгүйгээр ялын хөнгөрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

1. Э.Баасанжаргал нь 2016 оны 9 дүгээр сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 4.7 грамм, делта-9 тетрогидроканнабинолын агууламж бүхий “шавар” гэх бодис 3.2 грамм, МDМА-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг худалдаалах зорилгогүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ардын эрх” сонины байрны авто зогсоол дээр 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” загварын автомашинд болон биедээ хууль бусаар хадгалсан, мөн өдөр С.Энхтуяа, Г.Ганболор, Б.Тамир нарт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг бэлэглэх хэлбэрээр өгсөн гэмт хэрэг,

 

2. С.Энхтуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Ардын эрх” сонины байрны авто зогсоол дээр яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашинд хууль бусаар хадгалсан,

 

3. Г.Ганболор нь Б.Тамирын хамт 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

 

4. Б.Тамир нь Г.Ганболорын хамт 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Э.Баасанжаргалаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодисыг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

мөн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, өөрийн жолоодон явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаар мөргөж гэмтээн, бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Хишигбаярын “...2016 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан байж болзошгүй Б.Тамир нарыг дайчлан баривчлахаар тасгийн алба хаагч нарын хамт ажилласан. Тухайн үед Б.Тамир нь “Приус-20” загварын автомашинтай Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ЭЛБА” төвийн хойд талын байран дунд байх авто зогсоол дээр зогсож байсан бөгөөд би өөрийн эзэмшлийн “Приус-20” загварын машиныг жолоодон зогсоолын гарцан дээр буюу Б.Тамирын машины хойд талд зогсож байтал Б.Тамир нь машинаа ухраагаад огцом хурдтайгаар миний машины урд хэсгийг мөргөөд дахин урагш хөдлөөд зугтах үед манай алба хаагч нар зогсоон баривчилсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Харин миний эзэмшлийн 53-30 УНД улсын дугаартай автомашины урд гупер хагарч, подкрилон хугарч унасан. Би машинаа авто тээврийн үнэлгээний газраар албан ёсоор үнэлүүлэхэд 204.500 төгрөг болсон. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” /хх-139-142-II/,                     

 

            хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Гансүхийн “...2016 оны 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан байж болзошгүй Б.Тамир нарыг дайчлан баривчлахаар Б.Тамир нарын тухайн үед байсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “ЭЛБА” төвийн хойд талын байран дунд байх авто зогсоол дээр очиж Б.Тамир, Г.Ганболор нарын сууж байгаа гэх цагаан өнгийн “Приус-20” загварын автомашины хойд талын хаалгаар очиж цагдаа байна хаалгаа онгойлго гэж хэлэхэд хаалгаа онгойлголгүйгээр цонхоо бага зэрэг онгойлгоод машинаа хойш огцом хөдөлгөж зугтах гэж оролдоход би машины цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгох гэтэл хурд нэмж намайг сагсны шийдний торон хашаатай хавсран мөргөж зугтсан. Тэр үед Б.Тамир нь жолооны ард сууж байсан бөгөөд Г.Ганболор нь хажуу талд нь сууж байсан. Хойд талд нь нэг эрэгтэй хүн сууж байсан. Би мөргүүлчхээд босож ирэн араас нь гүйж очиход урд талд нь хашаад зогссон байсан төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Хишигбаярын унаж явсан “Приус-20” загварын автомашиныг эрчээрээ мөргөж зогсоод буцаж ухраад дахин зугтах гэж байхад нь зогсоож дайчлан баривчилсан. Тухайн үед миний хөл гар халцарч цус гарсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгосон...” /хх-143-146-II/,

 

            гэрч Б.Сайнзаяагийн “...Энхтуяа урьд нь “Шинэ Монгол” сургуулийн ойролцоо байр хөлслөн ганцаараа амьдардаг байсан. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Энхтуяа над руу утсаар залгаад миний хөлсөлж байгаа байр зарагдаж байгаа хөлслөх байр хайлцаад өгөөч гэсэн. Тэгээд би “Шинэ Монгол” сургуулийн хажууд байх гэрт нь очоод хамт интернетээс зар харж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хорооллын 430 дугаар байрны 93 тоот байрыг олсон. Тэр байрны эзэнтэй холбогдоод хөлслөхөөр болж гэрээ хийхээр болсон. Уг байр нь сарын 700.000 төгрөг гэж байсан. Гэрээ хийх гэтэл Энхтуяа миний биед иргэний үнэмлэх бичиг баримт байхгүй байна. Чамд иргэний үнэмлэх чинь байгаа бол чи миний өмнөөс гэрээ хийгээч гэсэн. Тэгээд би гэрээг нь байрны эзэнтэй хийсэн ба 4 сарын мөнгө болох 2.800.000 төгрөг дээрээс нь барьцааны мөнгө гээд нийт 3.500.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр өдрийнхөө орой Энхтуяа уг байрандаа нүүж орсон. Гэрээ нүүлгэхэд нь Мөнхцэцэг бид 2 тусалсан юм. ...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хорооллын 430 дугаар байрны 93 тоот байрандаа Энхтуяа ганцаараа амьдардаг. Дээрх эд зүйл нь Энхтуяагийн л эд зүйл байх. Хааяа Баяраа гэх найз залуу нь ирж очдог. Би дээрх эд зүйлийг уг байранд өмнө харж байгаагүй. Би 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрийг нь нүүлгэхэд очсон дараа нь 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр буюу өнөөдөр 14 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. Өнөөдөр Энхтуяа надруу залгаад шинэ орсон байрандаа хийх юм байна. Хөшиг хувцас хатаагч тогтоох гэсэн юм туслаач гэхээр нь би явж очсон. Намайг гэрт нь очиход Мөнхцэцэг, Бадамцэцэг, Баяраа нар байсан. Удалгүй Баяраа нь гараад явчихсан. Мөнхцэцэг Энхтуяагийн гэрт хоносон гэж ярьж байсан. Бадамцэцэг өчигдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дарханаас Энхтуяагийн ээжийн хамт ирээд Энхтуяагийн гэрт хоносон гэж ярьсан ...Би гэрт нь ороод дунд талынх нь өрөөнд утсаа цэнэглээд утсаараа интернэт ороод байж байсан. Баяраа Энхтуяа хоёр зочны өрөөнд сууж байсан бөгөөд Мөнхцэцэг унтаж байсан. Бадамцэцэг шал угаагаад сууж байсан. Намайг зочны өрөөнд ороход орон дээр нь шаргал өнгийн соруултай, шилэн гаанстай тунгалаг сав байсан. Би зочных нь өрөө рүү шагайчихаад буцаад гараад явсан юм ...Энхтуяа нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг. Яг хэзээнээс эхлэн хэрэглэж байгааг нь мэдэхгүй байна. Удаж байгаа байх. Энхтуяа мөс гэх л бодис хэрэглэдэг. Энхтуяа мөс гэх бодисыг зарж борлуулж байхыг харж байгаагүй. ...Тэгээд 11 дүгээр сарын 4-ний өдөр Энхтуяагийн гэрт байж байгаад цагдаад баригдсан...” /хх-72-74-V/,

 

            гэрч С.Бадамцэцэгийн “...2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгаас 19 цагийн үед Энхтуяагийн төрсөн эх Саранхүү эгчийн хамт орсон. Энхтуяагийнд ороход Баяраа, Туяа, Мөөгий гээд эмэгтэй энэ гурав бид хоёрыг ирж байгаа гээд сүүтэй цай чаначихсан сууж байсан. Ирсэн зорилго Саранхүү эгч Дарханд цөсний хагалгаанд ороод түүнийг хүргэж ирсэн... Саранхүү эгч тэднийд 20-30 минут болсон байх хүйтэн байна харьж гал хөсөө түлнэ гээд Амгаланд байх гэр рүүгээ яваад тэднийд Баяраа, Туяа, Мөөгий бид 4 үлдсэн ба тэднийд намайг унтах үед дөрвүүлээ байсан. Өглөө сэрэхэд Баяраа байгаагүй. Хоносон үгүйг нь мэдэхгүй байна. Тэднийх 3 өрөө байртай бөгөөд би нэг жижиг өрөөнд нь Мөөгийтэй хоносон намайг унтах үед Мөөгий юм угааж байсан. Баяраа, Туяа хоёр том өрөөнд зурагтан дээр тоглоом тоглочихсон сууж байсан. Өглөө сэрээд цай унд уучихаад Туяагийн гэрт байдаг нохойтой тоглож байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг сэрээд 00 орох гээд явж байхад цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн. Тэд нарыг орж ирэхэд Туяа, Туул, Мөөгий бид 4 байсан. Туул цагдаа нар орж ирэхээс өмнө цагийн өмнө орж ирээд байж байсан... Намайг өдөр унтаад босоод ирэхэд ганга өвс асаачихсан байсан юу үнэртээд байгаа юм гэсэн чинь шинэ байранд орсон ганга үнэртүүлж байгаа юм аа л гэсэн. Ямар нэг сэжигтэй зүйл ажиглагдаагүй...” /хх-75-77-V/,

            гэрч Б.Саранхүүгийн “...Энхтуяа нь 2015 оны 6 дугаар сард би найзуудтайгаа нийлээд байр хөлсөллөө гээд тусдаа гарсан. Тэгэхэд Сансар гэх газарт байр хөлсөлж байсан. Гэхдээ гэрээрээ ирэн очин байдаг байсан. 2015 оны 8 дугаар сард “Шинэ Монгол” гэх сургуулийн хажууд бас байр хөлсөлдөг байсан. Би гэрт нь бараг очоод байдаггүй хааяа усанд орох гэж л очдог юм. Гэрт нь очихоор ганц нэг охидууд л гэрт нь харагдаж байдаг. Надад ерөөсөө нарийн ширийн юм аа ярьдаггүй юм. Намайг Дархан хотод эмнэлэгт хэвтэж байхад Энхтуяа нь “Шинэ Монгол”-ын байр зарагдаж байгаа юм байна би байр хайж байгаа гээд Олимп хотхонд байр түрээсэлсэн байсан. Би эмнэлгийнхээ хоногийг гүйцээгээгүй гарч Улаанбаатар хотод ирсэн юм. Намайг Дархан хотоос Бадамцэцэг хүргэж ирсэн. Бадамцэцэг бид хоёр ирээд Бадамцэцэг Энхтуяагийн гэрт усанд орж хоночхоод маргааш буцна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь утсаар холбогдохгүй байсан ийм хэрэг гарсныг мэдлээ...” /хх-79-80-V/,

 

            Д.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...Би 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өглөө 11-12 цагийн үед Энхтуяа гээд танил эгчийндээ очсон. Энхтуяа эгч над руу утсаар яриад манай гэрт хүрээд ирээч шинэ байранд орсон чинь юмаа эмхэлж цэгцлэх гэсэн юм. Туслаад өгөөч гэсэн. Тэгээд би гэрт нь очсон. Тэр өдрөө гэрийнх нь эд зүйлийг янзалж байгаад би гэрт нь хоносон. Орой 22 цаг өнгөрч байхад Энхтуяа эгчийн ээж нь Бадамцэцэг гээд хамаатных нь хүнтэй гэрт нь ирээд ээж нь өөр газар хононо гээд явсан нөгөө Бадамцэцэг гэх эгч нь гэрт хоносон юм. Бадамцэцэг эгч нь Дарханаас ирсэн гээд ядраад жижиг өрөөнд нь унтаад өгсөн. Тэр үед Энхтуяа эгч өрөөнөөсөө гаргаж ирсэн байх яг хаанаас гаргаж ирсэн гэдгийг нь хараагүй цагаан өнгийн дээр нь цорго гаргасан хуванцар савны дээрээс нь гуурс, шилэн гаанс зүйл зоосон дотроо цагаан өнгийн талстлаг мөс шиг зүйл хийчихсэн байсан. Тэгээд үүнээс сорж үзэх үү гэхээр нь сонирхоод 4-5 удаа сорж үзсэн. Энхтуяа эгч тэр хуванцар савтай эд зүйлсийг өмнө нь хэрэглэж байсан юм уу бэлдчихсэн байсан. Тэгээд Энхтуяа эгч бид хоёр орой 01 цагийн үед унтаж амарсан. Маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 13 цагийн үед сэрсэн. Тэгсэн чинь Энхтуяа эгч Бадамцэцэг эгч нар босчихсон манай найз Заяа ирчихсэн байж байсан. Заяа бид хоёр 25 дугаар эмийн сангийн тэнд хамт байр хөлсөлдөг юм. Тэгээд бид нар хоол унд хийж идээд байж байгаад би 14 цагийн үед Энхтуяа эгчийн гэрээс нь явах гээд байж байтал цагдаа нар орж ирж бид нарыг баривчилсан юм ...Тэр үед өөрийнхөө амьдардаг өрөөнөөсөө л тэр хуванцар савтай зүйлсийг гаргаж ирсэн ...Миний харснаар хуванцар дөрвөлжин хэлбэртэй савны дээр зоосон шилэн гаанс нь битүү цагаарсан харагдсан ёроол хэсэгтээ хэр их хэмжээтэй байсан гэдгийг мэдэхгүй. Энхтуяа эгч бид хоёр тэр хуванцар савтай зүйлийг сорж хэрэглээд дахин нэмж хэрэглээгүй...” /хх-128-130-V/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №13097 дугаар дүгнэлтэд “...1. С.Гансүхийн биед зүүн сарвуу, гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” /хх-196-II/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 8384 дугаартай дүгнэлтэд “...Э.Баасанжаргалын биед хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд хийсэн дүгнэлтээр 80 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. АР0667533 серийн дугаартай 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй...” /хх-207-209-II/,

 

            Э.Баасанжаргалын унаж явсан 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” загварын автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8144 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 33 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, 44 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, 55 гэж хаягласан цайвар өнгийн талстлаг зүйл, 6 гэж хаягласан дотор талдаа цайвар өнгийн үртэс мэт зүйлтэй гялгар уут, 10 гэж хаягласан ягаан өнгийн хуванцар гуурс зэргээс метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. 77 гэж хаягласан хар бор өнгийн баримлын шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannadinol/, “88” гэж хаягласан гурвалжин хэлбэртэй голдоо 3 гэсэн дардастай, цэнхэр өнгийн зүйлээс МОМА илэрч байна. Метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannadinol/, МDМА нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. 9 гэж хаягласан цэнхэр өнгийн хуванцар гуурс, 11 гэж хаягласан 2 ширхэг тарианы зүү, 12 гэж хаягласан 2 ширхэг тугалган цаас, 13 гэж хаягласан тугалган цаас, 14 гэж хаягласан 14001 2016.09.14 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн дотроо шаргал өнгийн нимгэн зүйлтэй гялгар уут, 15 гэж хаягласан хоёр талдаа цагаан өнгийн хөвөн мэт зүйлтэй мод, 21 гэж хаягласан 21 ширхэг гялгар уут, UМЕ гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн цахилгаантай хар өнгийн үзэгний сав зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /хх-213-218-II/,

 

            Э.Баасанжаргалын унаж явсан 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” загварын автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8143 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 1 гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн талстлаг зүйлээс Метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. Метамфетамин /mеthamphetamine/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна. 2 гэж дугаарласан Монгол улсын А05675509 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /хх-221-222-II/,

 

            Э.Баасанжаргалын оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Максын 31 дүгээр байрны 44 тоот байранд хийсэн нэгжлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8145 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 49 гэсэн хаягтай 12.5 см өндөртэй дээрээ хоёр цорготой, жижиг цоргоноос нь 26 см урттай цайвар өнгийн резинэн гуурс залгасан шилэн сав мэт зүйл, 38 гэсэн хаягтай цэнхэр өнгийн суурьтай 8 см урттай хуванцар зүйл, 48 гэсэн хаягтай дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл, 29 гэсэн хаягтай ногоон өнгийн хуванцар гуурс мэт зүйл, 31 гэсэн хаягтай ногоон өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурс мэт зүйл зэргээс Метамфетамин /mеthamphetamine/-ы агууламж илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно...” /хх-226-234-II/,

 

            С.Энхтуяагийн унаж явсан 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8146 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 25 гэсэн хаягтай, дотроо ногоон өнгийн хуванцар гуурстай ногоон өнгийн хуванцар сав, 20 гэсэн хаягтай шилэн гаанс мэт зүйл, ногоон өнгийн гуурстай 21 гэсэн хаягтай тарианы шил, улаан өнгийн судалтай цагаан өнгийн хуванцар гуурстай 23 гэсэн хаягтай хөх өнгийн хуванцар бөглөө зэргээс Метамфетамин /mеthamphetamine/-ы агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно. 24 гэсэн хаягтай ВИТА цэвэр ус гэсэн бичиглэлтэй хуванцар сав, 22 гэсэн хаягтай 15.5 см урттай ягаан өнгийн гуурс, гялгар уутанд ороосон 19 гэсэн хаягтай 10.5 см урттай ягаан өнгийн гуурс зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй...” /хх-240-244-II/,

 

            Э.Баасанжаргал, Б.Тамир, С.Энхтуяа, Г.Ганболор нарын шээсэнд шинжилгээ хийсэн шинжээчийн 8140 дугаартай дүгнэлтэд “...1. Шинжилгээнд ирүүлсэн Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Д.Оюунсүрэн, Д.Мөнхсайхан, Г.Ганболор, Б.Тамир, Г.Жанцангүнпэн нарын гэх шээс шинжилгээнд тэнцэнэ. 2. Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Д.Оюунсүрэн, Д.Мөнхсайхан, Г.Ганболор нарын гэх шээсэнд метамфетамин /МАМР/, Г.Жанцангүнпэнгийн гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Б.Тамирын гэх шээсэнд метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 3. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” /хх-250-II, хх-1-2-III/,

            Б.Тамирын унаж явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд хийсэн үзлэгээр хураагдсан зүйлсэд шинжилгээ хийсэн шинжээчийн 8142 дугаартай дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 16 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан зүйлээр бохирлогдсон тарианы шил, 17 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4.5 см урттай цэнхэр өнгийн хуванцар гуурс, 18 гэсэн хаягтай 12.5 см урттай ногоон өнгийн судалтай цагаан өнгийн гуурс зэргээс метамфетамин /mеthamphetamine/-ны агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын жагсаалтад багтдаг болно...” /хх-11-13-III/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9895 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн С.Энхтуяа, Б.Сайнзаяа, Д.Мөнхцэцэг, С.Бадамцэцэг нарын биеэс авсан гэх шээсний дээж шинжилгээнд тэнцэж байна, ...С.Энхтуяа, Б.Сайнзаяа, Д.Мөнхцэцэг нарын биеэс авсан гэх шээсэнд сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамины /МАМР/ агууламж илэрсэн байна. С.Бадамцэцэгийн биеэс авсан гэх шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй,...Сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамины /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны нэгдсэн конвенцын хэрэглээг нь хориглосон бодисын 2 дугаар жагсаалтад багтдаг...” /хх-83-V/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 9894 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дээд хэсгийн нэг талд нь улбар шар өнгийн хуванцар гуурс шургуулсан, нөгөө талд нь шилэн гаанс мэт зүйл суурьлуулсан хуванцар саванд метамфетамин /mеthamphetamine/ илэрсэн, ...Метамфетамин /mеthamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх-85-V/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9893 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн Эрүүгийн Цагдаагийн Газрын Хар тамхитай тэмцэх хэлтэс шинжилгээнд хүргүүлсэн эд зүйлс: “…а/д С.Батзориг №6 гэж дугаарласан дээд хэсгийн нэг талд нь улбар шар өнгийн хуванцар гуурс шургуулсан, нөгөө талд шилэн гаанс мэт зүйл суурьлуулсан, дотроо өнгөгүй шингэнтэй, тунгалаг хуванцар №1, №2, №3 гэж дээжлэн хураан авсан цагаан талстлаг мөс мэт зүйл, №4, №5 гэж дээжлэн хураан авсан ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, №7 гэж дугаарласан ягаан өнгийн дугуй хэлбэртэй зүйл…” гэж хаягласан дугтуйн дотор байсан 1 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.7539 грамм, 2 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 0.9188 грамм, 3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл 1.0130 грамм, 4 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 8.1011 грамм, 5 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл 12.3527 грамм, ягаан өнгийн эм мэт зүйл 1 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлүүдэд Метамфетамин /mеthamphetamine/ илэрсэн, ...Метамфетамин /mеthamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...Шинжилгээнд ирүүлсэн 7 гэж дугаарласан ягаан өнгийн мэт зүйлд МDМА /экстаз/ илэрсэн. ...МDМА /экстаз/ нь 1971 оны НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” /хх-87-90-V/,

           

            Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвийн 1016, 1007, 974 дугаартай дүгнэлтүүд /хх-39-41, 48-49, 56-57-III/ гэх дүгнэлтүүд, С.Энхтуяагийн оршин сууж байсан гэх Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хорооллын 430 дугаар байрны 93 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-29-V/, С.Энхтуяагаас хураагдсан эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-53-57-V/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-132-138-II, хх-70-71-V/, Э.Баасанжаргалын унаж явсан 70-77 УНЯ улсын дугаартай, “Бенз Е320” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11-24-I/, 70-77 УНЯ улсын дугаартай “Бенз Е320” загварын автомашинд үзлэг хийж хурааж авсан UМЕ гэсэн бичиглэлтэй, цэнхэр өнгийн цахилгаантай үзэгний саванд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-34-I/, С.Энхтуяагийн унаж явсан 60-08 УНК улсын дугаартай “Тоёота Королла Аксио” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-45-I/, Б.Тамирын унаж явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-49-57-I/, Э.Баасанжаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-60-61-I/, Б.Тамирын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-70-71-I/, Г.Ганболорын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-85-89-I/, С.Энхтуяагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-91-96-I/, Э.Баасанжаргалын оршин суух Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Максын 31 дүгээр байрны 44 тоот байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-99-103-I/, Г.Ганболорын ашиглаж байсан “Самсунг Эс-3” загварын гар утас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-48-II/, хохирогч Ц.Хишигбаярын унаж явсан 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-92-95-II/, хохирогч Ц.Хишигбаярын эзэмшлийн 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинд хийсэн техникийн үнэлгээний 16/781 дугаартай тайлан /хх-201-202-II/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

         

            Анхан шатны шүүх Э.Баасанжаргал, С.Энхтуяа, Б.Тамир, Г.Ганболор нарын үйлдсэн гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

            2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         

            Иймд шүүгдэгч Э.Баасанжаргалын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “давтан” гэх хүндрүүлэх шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон, түүнчлэн Э.Баасанжаргалын “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” үйлдэлд “худалдаалах зорилго” байсан эсэх хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй тул түүнийг “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах үндэслэлтэй байна. 

         

          Шүүгдэгч Э.Баасанжаргалын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

           

            Харин шүүгдэгч С.Энхтуяагийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан “...Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг завших аргаар олж авсан...” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “...Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж завшсан бол...” гэж өөрчлөгдөн хуульчлагдсан ба С.Энхтуяагийн “...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 72/А дугаар байрны 12 тоотод түр оршин сууж байхдаа БНСУ-ын иргэн Ким гэгчийн орхиж явсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад орсон мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх метамфетамины агууламж бүхий “мөс” гэх бодис 19 грамм, МDМА /экстаз/-ын агууламж бүхий бодис 0.7 граммыг завших аргаар хууль бусаар олж авч, ...хадгалсан...” гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолын холбогдох хэсэг, заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.       

           

            Хэдийгээр шүүгдэгч С.Энхтуяа, Б.Тамир, Г.Ганболор нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “...Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол ...эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол ...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялыг хүндрүүлэхээр заасан хэдий ч С.Энхтуяад холбогдох Эрүүгийн хуулийн хоёр өөр зүйлд заасан гэмт хэргийн нэг нь хэрэгсэхгүй болсон ба ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, Б.Тамирт холбогдох 3 өөр зүйлд заасан гэмт хэргийн 1 хэрэг нь хэрэгсэхгүй болсон ба ял шийтгэлийг хөнгөрүүлсэн, Г.Ганболорт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой ба энэ нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

 

            Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.Энхтуяад холбогдох хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр,

            шүүгдэгч Г.Ганболорт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байх боловч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ганболорын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцүүлэн, түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж тус тус дүгнэв.     

           

            Шүүгдэгч Б.Тамирын үйлдсэн “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Элба” электрон барааны дэлгүүрийн авто зогсоол дээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүхийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, өөрийн жолоодон явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаараа мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Хишигбаярын хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа унаж явсан 53-30 УНД улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашиныг өөрийн жолоодож явсан 37-55 УБМ улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинаар санаатайгаар мөргөж гэмтээн 204.500 төгрөгийн хохирол учруулсан…” гэх үйлдлүүд нь бүхэлдээ “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэмт хэргийн бүх шинжийг агуулсан байна.

         

             Иймд Б.Тамирыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Тамирт оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

     

             Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтайд тооцогдох хугацаа” буюу “ялтай байдал”, “хорих ялыг тэнсэж, хянан харгалзах” гэх ойлголтууд байхгүй болсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ялтан Б.Тамирт оногдуулсан ял дээр өмнөх Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 1137 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэсэн шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан ойлголт нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус шинээр хуульчлагдсан байх тул шүүгдэгч Б.Тамирын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын 37-55 УБМ улсын дугаартай автомашиныг хурааж, шүүгдэгч Э.Баасанжаргалаас “Бенз Е-320” загварын 70-77 УНЯ улсын дугаартай автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.Энхтуяагаас “Тоёота Аксио” загварын 60-08 УНК улсын дугаартай автомашины үнэ болох 8.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж энэ талаарх шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

         

             Дээрх байдлаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, ялтан Э.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, ялтан Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, ялтан С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудын “С.Энхтуяад холбогдох “...Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг завших аргаар олж авсан” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, түүний үнийг хураан улсын орлого болгосон шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгуулах...” гомдлыг тус тус хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтын “Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Баасанжаргалыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр борлуулсанд;

шүүгдэгч Тайж овгийн Саранхүүгийн Энхтуяаг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг завших аргаар олж авсан, мөн борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, давтан үйлдлээр хадгалсан;

шүүгдэгч Боржигон овгийн Ганхуягийн Ганболорыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан;

шүүгдэгч Олхонууд овгийн Бат-Эрдэнийн Тамирыг бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Мөн төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Мөн бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Боржигон овогт Эрдэнэчимэгийн Баасанжаргалыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн;

Тайж овогт Саранхүүгийн Энхтуяад Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн;

Боржигон овогт Ганхуягийн Ганболорыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн;

Олхонууд овогт Бат-Эрдэнийн Тамирыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Шүүгдэгч Э.Баасанжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих; - шүүгдэгч С.Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих; - шүүгдэгч Г.Ганболорт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 сарын хугацаагаар хорих, - шүүгдэгч Б.Тамирт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Э.Баасанжаргалыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, С.Энхтуяаг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.Тамирыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Г.Ганболорыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Энхтуяад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 6 /зургаа/ сарыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг бүхэлд нь багтааж, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 01 /нэг/ жилийг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тамирт Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жилийн хорих ялаар тогтоосугай.” гэж,

- 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тамирт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, шүүгдэгч С.Энхтуяа, Г.Ганболор нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч С.Энхтуяа, Б.Тамир нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.” гэж,

- 6 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баасанжаргалын цагдан хоригдсон 114 хоног, шүүгдэгч С.Энхтуяагийн цагдан хоригдсон 208 хоног, шүүгдэгч Б.Тамирын цагдан хоригдсон 99 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.” гэснийг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Баасанжаргалын цагдан хоригдсон 114 хоногийг, шүүгдэгч С.Энхтуяагийн цагдан хоригдсон 208 хоногийг, шүүгдэгч Б.Тамирын цагдан хоригдсон 99 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 4, 7, 9 дэх заалтуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан С.Энхтуяа, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудын “С.Энхтуяад холбогдох “...Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг завших аргаар олж авсан” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгуулах, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, түүний үнийг хураан улсын орлого болгосон заалтыг хүчингүй болгуулах...” гомдлын үндэслэлийг тус тус хүлээн авч, ялтан Э.Баасанжаргал, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, ялтан Б.Тамирын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ