Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

Ц.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

шүүгдэгч Ц.Баярсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 242 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч, прокурор С.Мөнхгэрэлийн 2017 оны 6 дугаар сарын 28-ний өдөр бичсэн эсэргүүцлээр Ц.Баярсайханд холбогдох 2015 2502 0503 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Заан овгийн Цэдэндамбын Баярсайхан, 1963 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дасгалжуулагч, инженер-эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, “Эрэл” ХХК-ийн 36 дугаар байрны 14 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧН63111914/,

Шүүгдэгч Ц.Баярсайхан давтан үйлдлээр: 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 31 дүгээр байрны 24 тоотод “хамтран ажиллаж ашиг өгнө гэж” хуурамч гэрээ үзүүлэн хуурч мэхлэн, итгэл эвдэн Т.Алтанцэцэгийн хүргэн А.Болор-Эрдэнээр дамжуулан хохирогч Т.Алтанцэцэгийн 500.000.000 төгрөгийг,

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна “Уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн М.Цогтбаатараас нийт 15.000.000 төгрөгийг,

“3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө” гэж хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 26 байрны гадна “Вком” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 30.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг,

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай мах нийлүүлэх гэрээтэй, ашиг өгнө” гэж хуурч мэхлэн Т.Баярсайханаас 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 160.000.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 29.000.000 төгрөг нийт 209.000.000 төгрөгийг,

“Max импекс” ХХК-тай мах нийлүүлэх гэрээтэй гэж хуурч мэхлэн “хамтарч ажиллана, ашиг өгнө” гэж М.Болорцэцэгээс 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын хугацаанд нийт 200.000.000 төгрөгийг тус тус залилан авч бусдад нийт 974.000.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Баярсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 242 дугаар тогтоолоор: Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн 2015 2502 0503 дугаар хэргийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Ц.Баярсайхан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрэл” ХХК-ийн орон сууцны гадна уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн М.Цогтбаатараас нийт 15.000 000 төгрөгийг авсан гэх үйлдэл нь хохирогч М.Цогтбаатарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Сичинтүгийн мэдүүлгээс өөрөөр нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн “3, 4 дүгээр цахилгаан станцын ажилчдын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө гэж хуурч мэхлэн 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 26 байрны гадна “Квом” ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 20.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 30.000.000 төгрөг нийт 50.000.000 төгрөг авсан гэх үйлдлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Жаргалсайхан нь ажил бүтээлгэхээр хүмүүст өгүүлэх зорилгоор дээрх хэмжээний мөнгийг өгсөн гэж мэдүүлж байгаагаас үзэхэд шүүгдэгчийн уг үйлдэлд хуурч мэхлэн залилсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж эргэлзээтэй байх тул гэмт хэрэг гарсан байдал, сэдэлтийг шалгаж тогтоох шаардлагатай байна.

Шүүгдэгч Ц.Баярсайхан хохирогч Т.Алтанцэцэгээс авсан 500.000.000 төгрөгийг “Алтан-Эг" ББСБ-ын дансаар дамжуулан хохирогч Т.Алтанцэцэгт 808.000.000 төгрөг нөхөн төлж дуусгасан, “Алтан-Эг” ББСБ нь хохирогч Т.Алтанцэцэгийнх ба хохирогч төлбөрийн мөнгийг эдний данс руу хий гэж хэлсний дагуу хийж байсан гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Т.Алтанцэцэг 190.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн 2015 2502 02503 тоот хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд шалгаж нотолсон нь тогтоогдохгүй байх тул эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогчоор тогтоогдсон М.Жаргалсайхан “Квом” ХХКомпанийн захирал ба Прокурорын 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 18 тоот яллах дүгнэлтэд уг компанийг “Вком” “Квош” ХХКомпани гэж зөрүүтэй тэмдэглэснийг зөвтгөх нь зүйтэй.

...Шүүх хуралдааны шүүмжлэлд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын:

“Яллах дүгнэлтэд дурдсан дарааллын дагуу өмгөөлөл явуулна. Өмнө нь 2 удаа шүүгдэгчийг уг хэрэгт холбогдуулан ял шийтгэсэн боловч хохирлын тооцоо зөрүүтэй байгааг харгалзан үзээгүй. Залилан мэхлэх гэмт хэргийн хамгийн гол зүйл нь хохирол учраас хохирлын тооцоо үнэн зөв гарах ёстой. Давж заалдах шатны шүүхээс би Ц.Баярсайханы өмгөөлөгчөөр оролцож өмгөөллийн үг хэлсэн. 175.000.000 төгрөгийг зээлийн гэрээнд төлсөн үү?, хохиролд төлсөн үү? гэдгийг тодорхой гаргах ёстойг хэлсэн ч энэ талаар ажиллагаа хийгдээгүй.

Харин Т.Алтанцэцэг өөрийн зүгээс хохирлын тооцоо гаргасан. Миний үйлчлүүлэгч “Алтан-Эг” рүү мөнгө өгсөн гэж байгаа нь үнэн юм. 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 182.000.000 төгрөг өгснөөр "Алтан-Эг" ББСБ-н зээл дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл 2014 оны 1 дүгээр сард 500.000.000 төгрөгийг Т.Алтанцэцэгээс зээлэхээс өммө “Алтан-Эг” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон бөгөөд баримт нь хэрэгт авагдсан байна. "Алтан-Эг" ББСБ нь Ц.Баярсайханд 1 удаа зээл олгосон гэсэн боловч 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 175.000.000 төгрөгийн зээл олгосон баримт байна. Гэтэл яагаад ийм гэрээ хийсэн бэ? гэхээр “Алтан-Эг” ББСБ-н дүрмийн санд 185.000.000 төгрөгнөөс илүү зээлийн гэрээ хийх боломжгүй учир 175.000.000 төгрөгөөр гэрээ хийгээд гарын үсэг зуруулсан бөгөөд энэ гэрээнд барьцаа байхгүй, өмнөх зээлийн хүү үлдсэн гэж хэлээд Ц.Баярсайханаар мөнгө төлүүлсэн нь 175.000.000 төгрөгийн гэрээ юм. Түүнээс өмнө шүүгдэгч 2.000.000 гаруй төгрөгийг төлсөн. Үүнийгээ шүүгдэгч "Алтан-Эг" ББСБ-д мөнгө төлсөн гэж яриад байна. 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 175.000.000 төгрөгийн зээл олгосон, үүнээс хойш шүүгдэгч хүүнд тооцож мөнгө төлсөн. 500.000.000 төгрөг Т.Алтанцэцэгээс авснаас хойш 2014 оны 12 дугаар сараас эхлээд 7.000.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 87.499.900 төгрөгийг төлсөн, 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15.224.983 төгрөгийг төлсөн, мөн 3.339.000, 3.332.000 төгрөгийг тус тус төлсөн. Шүүгдэгчийн Т.Алтанцэцэгээс авсан мөнгийг төлсөн гэдэг нь баримтаар харагдаж байна. 175.000.000 төгрөгийн зээлийн гэрээ бодит эсэхийг ялгахгүй байхын аргагүй, 100.000.000 гаруй төгрөг хохиролд тооцогдох эсэх нь тодорхойгүй байхад байрыг нь авна гэж ярих нь үндэслэлгүй. Хууль сануулсан хохирогчийн мэдүүлэгт Т.Алтанцэцэг 50.000.000 авсан, 115.000.000 авсан, гэхдээ энэ 2013 онд зээлсэн мөнгөнд тооцогдоно гэдэг, гэрч мэдүүлэхдээ 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 115.000.000 төгрөг авсан гэдэг ч ямар төлбөрт тооцогдсон нь тодорхойгүй, энэ талаар ямар ч баримт байхгүй. Гэтэл зээлийн гэрээний гүйцэтгэл дууссан байсан. Болор-Эрдэнэ гэрчээр мэдүүлэхдээ 2014 оны 10 дугаар сард авсан 85.000.000 төгрөг нь 2014 оны 175.000.000 төгрөгийн зээлд тооцож өгсөн мөнгө юм биш үү гэж ойлгогдохоор зүйл ярьсан байна. Ингээд үзвэл төлсөн мөнгө нь нэмэгдэж байна. Нийтдээ 163.000.000 төгрөг авсан гэж мэдүүлсэн.

Хохирогч Т.Алтанцэцэг дахин байцаалт өгөхдөө эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлснээс гадна бэлнээр 30.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг, 110.000.000 төгрөг авсан, энэ мөнгийг би эс тооцон нийт 110.000.000 төгрөг авсанд тооцно, учир нь энэ мөнгө банкинд байсан бол нэмэгдэх байсан гэж мэдүүлсэн. Болор-Эрдэнэ гэрчээр дахин мэдүүлэхдээ нийт 175.000.000 төгрөгийг, манай байгууллагын дансаар шилжүүлээгүй, надад бэлнээр “Алтан-Эг” ББСБ-ын мөнгийг тооцож өгсөн гэдэг. Нийт мөнгийг тооцвол шүүхийн шатанд 400.000.000 гаруй төгрөгийг төлчихсөн байсан. Үүнийг тооцохгүйгээр ял оноосон.

Шүүгдэгч Ц.Баярсайханыг хохирогч Т.Алтанцэцэг дарамталснаар эд хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд өмгөөлөгчийн хувьд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл Т.Алтанцэцэг нь шүүгдэгчтэй ярьсан хоорондын яриагаа сонинд хэвлэх, утсаар дарамтлах зэргээр хандаж байсан. Шүүгдэгч зээлийн гэрээгээр 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 376.720.000 төгрөгийг төлөөд төлбөр дууссан, 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 175.000.000 төгрөгийн зээлийн гэрээ аваагүй. Хохирогчийн өмгөөлөгч ч энэ талаар “Алтан-Эг” ББСБ-д илүү төлсөн мөнгөө иргэний журмаар гаргаад авах эрхтэй гэж байна. Огт олгогдоогүй зээлийн гэрээгээр шүүгдэгч 262.499.900 төгрөгийг төлсөн. Энэ мөнгөний хичнээн нь хүү, нэмэгдүүлсэн төлбөрийн багахан хэмжээний мөнгө байсныг тооцох ёстой. Үүнийг мөрдөн байцаалт, прокурор, шүүх ч тогтоогоогүй. Удаа дараа өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Хохирогч, гэрчийн мэдүүлгээр 2014 оны 3 дугаар сард 50.000.000 төгрөг, 15.000.000 төгрөг, 225.000.000 төгрөг, 18.000.000 төгрөг, 80.000.000 төгрөг мөн 30.000.000 төгрөг төлсөн гэдэг бөгөөд үүнээс 418.000.000 төгрөг төлөгдсөн байна. Тэгвэл одоо 70.000.000-80.000.000 төгрөгийн төлбөр л дутуу байх ёстой.

 3 дугаар хавтаст хэргийн 217 дугаар талд хохирлын тооцоо авагдсан бөгөөд илүү төлөгдсөн хохирол 80.000.000 төгрөг гэж байгаа ч хасагдаж буй мөнгөнөөс энэ 80.000.000 төгрөг хасагдахгүй байна. 190.000.000 төгрөгнөөс эд зүйлийг нь үнэлсэн машины мөнгө үнэхээр 70.000.000 төгрөгөөр зарагдсан уу? гэдэг нь тодорхойгүй, машины зөвхөн дугаар нь 40.000.000 төгрөгийн азын дугаар. Мөн байрыг нь 173.000.000 төгрөгт тооцож, Баянгол дүүргийн байрыг 70.000.000 төгрөг, Баянзүрх дүүргийн орон сууцыг 77.000.000 төгрөг гээд эд хөрөнгө болон бэлэн мөнгөөр нийт 808.000.000 төгрөг төлсөн байгаа. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газар бүртгэгдэж, өмчлөх эрх шилжсэнээр өмчлөл шилжсэнд тооцно. Орон сууцыг үнэт цаасаар сольж авсан хэрнээ Т.Алтанцэцэг нь цаас авсан гэж яриад байна. Мөн "Алтан-Эг" ББСБ-д 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээний гүйцэтгэлд 600.000.000 төгрөгийг Ц.Баярсайхан төлсөн.

Хохирогч Т.Алтанцэцэгийн хохирлын тооцоог үнэн зөвөөр гаргах хэрэгтэй учраас мөрдөн байцалтанд буцаах саналтай байна. М.Цогтбаатар гэх хохирогчийн мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. 15.000.000 төгрөгийг яг яаж, хэзээ өгсөн талаарх мэдүүлэг нь зөрүүтэй. Насан гэдэг хүн ярьсны дагуу Чинбаатартай уулзахад шүүхээр шийдэгдэх асуудал гэж хэлсэн байна. Гэтэл энэ маргаан шүүхээр шийдэгдсэн, эсэхийг мөрдөн байцаалтын шатанд огт тодруулаагүй.

Хохирогч М.Цогтбаатар эгчээсээ 15.000.000 төгрөгийг авч өгсөн гэж ярьж байна. Зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгдэгчийн нэр гараад байгаа учраас гүтгэсэн байж магадгүй. 15.000.000 төгрөгийн асуудлыг Өршөөлийн хуульд яагаад хамруулаагүй вэ?, яагаад шийдэгдэх талаар ажиллагаа хийгдээгүй вэ? Анх энэ хэрэг хэрэгсэхгүй болсон байсан, одоо ч хэрэгсэхгүй болох үндэслэл бүхий нөхцөл байна. Цэцэнтөв нь М.Цогтбаатартай хамт байсан хэрнээ дотогш ороогүй гэдэг, М.Цогтбаатар ганцаараа гадна зогсож байсан гэдэг. Нэгэнт хугацаа дууссан лицензийг сунгуулахаар мөнгө өгсөн үү? эсхүл дуусгавар болсон лицензийг гаргуулахаар өгсөн үү? гэдэг нь тодорхойгүй байна.

Хохирогч М.Жаргалсайхан 50.000.000 төгрөгийг Ц.Баярсайханд өгсөн гэж байна. Мөнгө нь шүүгдэгчийн оролцоогүй манай компанид орж ирсэн гэдэг. Гэтэл хугацааг нь харахаар 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг дуустал байна. Өөрөөр хэлбэл өмнө нь мөнгө авч байсан баримтаа гаргаж өгсөн байна. Үнэндээ санхүүжилт авч байгаад зогссон тул үлдэгдэл санхүүжилтийг хурдан хугацаанд гаргуулахын тулд тохиролцож хоорондоо даалгаврын гэрээ хийсэн байдаг. Шүүгдэгч таньдаг хүнтэйгээ уулзсан бөгөөд 200.000.000 төгрөг өгсөн, дараа нь 300.000.000 төгрөг өгсөн. Хохирогч хэлэлцүүлгийн шатанд үүнийгээ ярьсан. Залилан мэхлэх гэмт хэргийн субъектив санаа, зорилго байгаагүй. Ажил бүтээж өгсний хариуд мөнгө аваарай гэсэн, гэрч Цэвээний мэдүүлгээр ажил бүтсэн нь тодорхой харагдана. Соёлмаа гэх хүн Отгонбаатарт мөнгө өгөх ёстой тул 2-3 хүн дамжсан зүйл болсон бөгөөд энэ мөнгөнийхөө асуудлыг шийдсэн байдаг. Гэтэл Соёлмаа гэх хүнийг нэг ч удаа асуугаагүй, байцаагаагүй. М.Жаргалсайханы залилуулсан талаарх үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Даалгаврын гэрээний талаарх гомдлоо иргэний журмаар шийдвэрлэх боломжтой. Хохирогч Т.Баярсайханы хувьд 250.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг зүйл ярьсан бөгөөд миний энэ мөнгийг 360.000.000 төгрөг болгож өгөхгүй бол дээд хэмжээгээр ял оногдуулна гэж хэлсэн. Өнөөдөр 209.000.000 төгрөг гэж байна. 29.000.000 төгрөгийн талаарх баримт огт байхгүй. Миний үйлчлүүлэгч 29.000.000 төгрөгийг хүү гэж хэлж байгаа нь үнэн.

Max нийлүүлэх асуудлын хувьд Т.Баярсайхан зүгээр 1 цаас хараад их хэмжээний мөнгө өгөх хүн биш. Шүүгдэгч нь даргынхаа өрөөнд ороод надад туслаач гэсний дагуу мөнгө авсан байдаг. Т.Баярсайханы хувьд надтай аятайхан харьцвал мэдүүлэг өгөхгүй гэхээс гадна шүүгч дуудаж байна гэх зэргээр дарамталж байсан бөгөөд, энэ хүний орлогын данс бусад мэдээллийг шалгах хэрэгтэй. Хохирогч Т.Баярсайхан гадаадад явж байсан бөгөөд шүүгдэгчийн талаарх мэдээллийг олж сонсоод гүтгэж байхыг үгүйсгэхгүй, ийм мэдээллийг олох маш амархан. Миний үйчлүүлэгч маш өндөр хүүгээр зээл, зээлийн хүү төлөөд явж байсан. Зээл бүхэн залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж болохгүй. Миний үйлчлүүлэгч зээл авсан, төлбөрөө төлсөн, баримт хэрэгт авагдсан. Нотолбол зохих асуудал буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлыг нотлох хэрэгтэй.

Хохирогч Болорцэцэгийн хувьд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ойролцоогоор 130.000.000 төгрөгийг төлсөн. Гэрч мэдүүлэхдээ хүүний төлбөрт 28.000.000 төгрөг тоолж авсан гэдгээ хэлсэн. 140.000.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай авсан байна. 61.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөг нь огт шүүгдэгчид хамааралгүй, гэрч М.Жаргалсайханы мөнгө байсан, 6.000.000 төгрөгийг авчихаад гэрчээр дамжуулан 5.000.000 төгрөг авсан зэргийг гэрч С.Жаргалсайхан мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч өөрийн авсан 140.000.000 төгрөгөө 160.000.000 төгрөг болгоод өгсөн байна. Гэрчийн хэлснээр бэлнээр бус дансаар өгсөн байна. Төлбөр тооцооны хувьд эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө дууссан байна. Надтай Болорцэцэг 1 өмгөөлөгчийн хамт ирж уулзсан бөгөөд Ц.Баярсайхан ахдаа хайртай, хэдхэн төгрөгний асуудал байгаа, цаашаа хоригдоод явчих вий гэж хүртэл асууж байсан. Би баримтаа гаргаад өг, үнэхээр төлбөр төлөх ёстой бол би хэлье гэсэн. Гэтэл ямар ч баримт өгөөгүй бөгөөд цагдаа найзаасаа асуусны дагуу 200.000.000 төгрөг өгнө гэдгийг хэлүүлээд авчихвал цагдаад залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хандаж болох юм гэж бодож хандсан байна. Бичлэгийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Мөн улсын яллагчийн гаргаж өгсөн баримт буюу өөр хохирогчтой холбоотой хэргийг тусгаарласан талаар бидэнд огт мэдэгдээгүй. Яагаад тусгаарлах болсон, бидэнд танилцуулаагүй шалтгаан юу вэ? Т.Алтанцэцэгийн хохирлын тооцоо, "Алтан-Эг" ББСБ-н зүгээс шүүгдэгчид огт өгөөгүй зээлийн гэрээг тодорхойлох.

М.Цогтбаатарын хувьд 15.000.000 төгрөгийн асуудал ямар ч баримтгүй, яаж өгсөн нь тодорхойгүй, М.Жаргалсайханы хувьд авлига өгсөн үү? ямар зорилгоор өгсөн гэдгийг тогтоох хэрэгтэй. Т.Баярсайханы хувьд 29.000.000 төгрөгийг хэзээ өгсөн, хохирлын тооцоог нарийвчлан тогтоох, өөрийнх нь дансанд орсон эсэхийг шалгах ёстой тул мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэсэн хүсэлтийг анхаарвал зохино.” гэж шийдвэрлэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: Шүүхийн тогтоолыг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр прокурор хүлээн авч танилцаад шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Ц.Баярсайхан ...уул уурхайн лиценз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн М.Цогтбаатараас нийт 15.000.000 төгрөгийг авсан гэх үйлдэл нь хохирогч М.Цогтбаатар, гэрч Сичинтү нарын мэдүүлгээс өөрөө нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.

Мөн “3, 4 дүгээр цахилгаан станцын ажилдчын 196 айлын орон сууцны барилгын санхүүжилт авч өгнө" гэж хуурч мэхлэн ...“Квом” ХХК-ний захирал М.Жаргалсайханаас ...нийт 50.000.000 төгрөгийг авсан гэх үйлдлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Жаргалсайхан нь ажил бүтээхээр хүмүүст өгүүлэх зорилгоор дээрх хэмжээний мөнгийг өгсөн гэж мэдүүлж байгаагаас үзэхэд шүүгдэгчийн уг үйлдэлд хуурч мэхлэх залилсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж эргэлзээтэй байх тул гэмт хэрэг гарсан байдал, сэдэлтийг шалгаж тогтоох шаардлагатай байна гэжээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Баярсайханаас "М.Цогтбаатарын 15.000.000 төгрөгийг би аваагүй...","...М.Жаргалсайханаас авах ёстой 50.000.000 төгрөгийг авсан..." гэсэн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “...өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээгүй” гэж заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэж байх ба хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хохирогч М.Цогтбаатар, М.Жаргалсайхан, мөрдөн байцаалтын шатанд гэрч Сичинтү, Н.Чинбаатар, Б.Батцэнгэл, Д.Төмөртогоо, Б.Цэвээн нарын мэдүүлгийг хавтас хэрэгт цугларсан бичгийн ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгаа, мөрдөн байцаалтын ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байна.

Шүүгдэгч Ц.Баярсайхан хохирогч Т.Алтанцэцэгийн авсан 500.000.000 төгрөгийг “Алтан-Эг” ББСБайгууллагын дансаар дамжуулан хохирогч Т.Алтанцэцэгт 807.000.000 төгрөг төлөн төлж дуусгасан, "Алтан Эг" ББСБайгууллага нь хохирогч Т.Алтанцэцэгийнх ба хохирогч төлбөрийн мөнгийг эдний данс руу хий гэж хэлсний дагуу хийж байсан гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Т.Алтанцэцэг 190.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотлогдоогүй гэж үзэх үндэслэл болж байна гэжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Алтанцэцэг нь "Алтан-Эг" банк бус санхүүгийн байгууллагаас хувьцаа эзэмшигч, зээл олгогч эрх бүхий субъект биш гэж мэдүүлдэг ба хохирогч, шүүгдэгч нараас 500.000.000 төгрөг өгсөн, авсан асуудалд маргаан үүсээгүй, шүүгдэгч Ц.Баярсайхан нь хохиролд өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хохирогч Т.Алтанцэцэгт шилжүүлж өгсөн байна.

Харин шүүгдэгч Ц.Баярсайханаас тус санхүүгийн байгууллагаас авсан зээл, төлсөн төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Ц.Баярсайханы гэм буруугийн асуудал болон хавтас хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд зааснаар зөвхөн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээний дотор буюу хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд явагдана гэснийг үндэслэн шийдвэр гаргаж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 242 дугаартай шүүхийн тогтоолыг болгуулахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэжээ.                                                     

Шүүгдэгч Ц.Баярсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг зөв гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид “Шүүгдэгч Ц.Баярсайхан ...уул уурхайн хайгуулын лиценз гаргаж өгнө гэж хуурч мэхлэн М.Цогтбаатараас нийт 15.000 000 төгрөгийг авсан гэх үйлдэл нь хохирогч М.Цогтбаатарын мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Сичинтүгийн мэдүүлгээс өөрөөр нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна” гэснийг улсын яллагч эсэргүүцэлдээ “үүнд ямар нотлох баримт цуглуулах нь ойлгомжгүй, ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй” гэсэн байна. Гэтэл миний үйлчлүүлэгч “15.000.000 төгрөгийг аваагүй. Эдгээр хүмүүс лиценз гаргаж өгөхтэй холбоотой асуудлаар хүнтэй уулзуулсан бөгөөд энэ асуудлаа Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлээд унасан хүмүүс шүү дээ. Тэгээд надаас ямар үндэслэлээр ийм мөнгө нэхэж байгаа нь ойлгомжгүй байна” гэдэг. Ярьж буй лицензтэй холбоотой асуудлаар ямар нэгэн шүүхийн ажиллагаа явагдаж байсан эсэхийг тодруулбал хэрэгт Цогтбаатар, Сичинтүг нарын мэдүүлэг маш их зөрүүтэй байдаг тул үүнийг шалгаж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх зөв дүгнэсэн.

Жаргалсайхан гэх хүнээс 50.000.000 төгрөг хүлээн авсан нь үнэн. Жаргалсайхан тухайн  санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлээд гаргаж өгөөч гэж энэ мөнгийг өгсөн. Санхүүжилт бүхий асуудал нь тухайн ярьсан он, сар, өдөртэй таардаг. Жаргалсайханаас гаргаж өгөх боломжтой зарим баримтыг огт гаргуулж аваагүйн гадна Жаргалсайхан “өгсөн юм” гэдгээ хэлдэг.

 Хохирогч Алтанцэцэгийн төлбөр төлөгдөөгүй гэж байна. Хохирогч Алтанцэцэг нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд “Алтан Эг” ББСБ-аас 200.000.000 төгрөг авсан гэдэг боловч энэ дотор 175.000.000 төгрөг төлүүлсэн, огт өгөөгүй төлбөртэй холбоотой баримт оруулж ирсэн. Иймд нийт 808.000.000 төгрөгийг төлсөн. Иймд улсын яллагчийн эсэргүүцэлдээ “190.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм. Энэ нь зөв” гэж бичиж байгаа нь үндэслэлгүй. Иймд улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 242 дугаар шүүхийн тогтоолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгчийн захирамжид Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Баярсайханаас “М.Цогтбаатарын 15.000.000 төгрөгийг би аваагүй...”, “...М.Жаргалсайханаас авах ёстой 50.000.000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-д “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээгүй” гэж зааснаар нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй ба хуульд заасан арга, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хохирогч М.Цогтбаатар, М.Жаргалсайхан, мөрдөн байцаалтад гэрч Сичинтү, Н.Чинбаатар, Б.Батцэнгэл, Д.Төмөртогоо, Б.Цэвээн нарын мэдүүлгүүдийг бичгийн ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгаа, мөрдөн байцаалтын ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Алтанцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт “Алтан-Эг” банк бус санхүүгийн байгууллагаас хувьцаа эзэмшигч, зээл олгогч эрх бүхий субъект биш гэж мэдүүлдэг ба хохирогч, шүүгдэгч нарын 500.000.000 төгрөг өгсөн, авсан гэх асуудалд маргаан үүсээгүй, шүүгдэгч Ц.Баярсайхан нь энэхүү хохиролд өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийг хохирогч Т.Алтанцэцэгт шилжүүлж өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар маргаагүй тул энэ талаарх бодит хохирлын хэмжээг тогтоолгохоор хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Баярсайхан чухам аль үйлдэл холбогдолд гэм буруутай, эсэхийг ялгамжтай тогтоож, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Түүнчлэн, шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тооцооны талаар гаргасан тайлбарыг бүхэлд нь хуулбарлаж оруулсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэл муутай байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баярсайханд холбогдох хэргийг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Баярсайхан тухайн хэрэгт гэм буруутай, эсэхийг хянаж шийдвэрлэх боломжтой тул “…Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулах” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ц.Баярсайханд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.