Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00129

 

“Н А”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийнИргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2099 дүгээр магадлалтай,

“Н А” ХХК-нийнэхэмжлэлтэй

“Б Э” ХХК-дхолбогдох

“Н А” ХХК нь “Х Т К”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгон улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч компанийн, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол, Г.Мандахсайхан, хариуцагчийн төлөөлөгч Сүймин, хариуцагчийн өмгөөлөгч С.Цэрэндорж, М.Одонхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Н А” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат шүүхэд гаргасаннэхэмжлэлдээ: Манай компани “Б Э”ХХК-тай хамтран ажиллахаар тохиролцож, хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Х Т К”хамтарсан компанийг үүсгэн байгуулж, тус компанийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Бид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчинтэй олон улсын стандартад нийцсэн уурхайг бүтээн байгуулах зорилго тавьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. “Х Т К”хамтарсан компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.9-д “Б Э”ХХК нь хөрөнгө оруулалт, зээл авах, хөрөнгө босгох зэрэг хэлбэрээр хамтарсан компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг хариуцна” гэж заасан. Мөн түүнчлэн гэрээний хавсралт болох Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээний 4-т “51 хувийн хувьцаа эзэмшигч “Б Э”ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр, 5-д “хэрэв 51 хувийн хувьцаа эзэмшигч “Б Э”ХХК нь энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хамтарсан компанийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болох манай “Н А” ХХК-д өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохоор” тус тус заасан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч үүргээ биелүүлээгүй. Манай компани хамтарсан компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс “Б Э”ХХК-д хандан гэрээний үүргээ биелүүлж, тохиролцсон хугацаандаа хөрөнгө оруулалтаа хийхийг шаардаж, олон удаа уулзалт зохион байгуулж, албан бичгээр саналаа хүргүүлсэн. “Б Э”ХХК нь дээрх гэрээ болон гэрээний хавсралтад тусгагдсан үүргээ удаан хугацаанд биелүүлээгүй, цаашид хөрөнгө оруулж хамтран ажиллах эсэх нь тодорхойгүй байснаас үүдэн хамтарсан компанийн үйл ажиллагаа доголдож, хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн. Иймд “Н А” ХХК-ийг “Х Т К”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б Э”ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 10 дугаар сард “Х Т К”ХХК-ийг үүсгэн байгуулж, манай компани 51 хувийг эзэмшин, нэхэмжлэгч талтай хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар болсон. “Хайрхан толгой” ХХК нь ““Б”” ХХК-ийн хувьцааг 5 500 000 ам.доллараар худалдан авч, түүний эзэмшилд байсан 5261Х хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн ашиглалтын зөвшөөрөл нь гарахад бэлэн болсон 511А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулахаар болсон. Ингэхдээ ““Б”” ХХК-ийн хувьцааг худалдан авах гол нөхцөл нь худалдагч тал нь “Х Т К”компанид итгэн өөрсдийн эзэмшилд байгаа 5261Х тоот хайгуулынзөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө ба 511А тусгай зөвшөөрлийг авахад зориулсан 194 000 000 юань буюу 50 орчим тэрбум төгрөгийг “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдох хувьцааны хэмжээгээр хуваан төлж чадна гэсэн учраас хувьцаагаа худалдах зөвшөөрлийг олгосон. ““Б”” ХХК "...хэрэв “Б Э”ХХК нь манай хувьцааг эзэмшихээ болих буюу хувьцаа эзэмшигч нарын хооронд хувьцааны талаар маргаан үүсгэсэн нь баримтаар тогтоогдсон тохиолдолд өөрийн эзэмшилд байх ёстой 5261Х, 511А тоот тусгай зөвшөөрлүүдээ буцаан шилжүүлэхээр шаардвал үл маргах журмаар шилжүүлнэ” гэх нөхцлийг дурдсан гэрээг байгуулсан. 193 715 000 юанийг хувьцаа эзэмшигч ““Б””, “З” ХХК нарын хуучин хувьцаа эзэмшигч нарт хамтран төлөх тухай Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт баталгаажуулалтын гэрээний 1, “Х Т К”ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний 8.10, 8.11-д зааснаар баталгаажсан. Талууд бусдад төлөх ёстой төлбөрөө төлөөгүй атлаа хувьцаагаа хоорондоо булаацалдах нь ““Б”” ХХК-ийг хохироох нөхцлийг бүрдүүлж байна. ““Б”” ХХК-ийн хуучин хувьцаа эзэмшигч нь тэдний компанийг худалдан авсан хувьцааны үнийг буюу 5 500 000 ам.долларыг хүлээн 8 сар болсон боловч нэхэмжлэгч талын гэрээ, хэлцэлд заагаагүй шаардлага, хүсэл зоригоос шалтгаалан энэхүү мөнгийг тухайн этгээдэд өгч чадаагүй өнөөдрийн байдлаар өртэй байна. Учир нь нэхэмжлэгч хөрөнгө оруулалтын төсөлд саналаа өгөх, уул уурхай ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн оронд ““Б”” ХХК-ийн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийг өөрсдийн компанид шилжүүлэн авсан өдрөөс хойш нэг сарын дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн өөрсдөдөө ногдох хувьцаагаа бусдад худалдах талаар ярьж, хувьцааг бусдад худалдах, эрх олгохыг шаардсан. Үүний дагуу тэр зөвшөөрлийг олгосон бөгөөд шинэ хувьцаа эзэмшигч бий болохыг хүлээж байсан. Гэтэл 2016 оны 7 сараас эхлэн бусдад хувьцаагаа худалдаж чадахгүй байгаа нь “Б Э”ХХК-иас болсон тул өөрсдийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг худалдан авахыг тулган шаардаж эхэлсэн. Мөн Хонгконгийн банкнаас авсан өөрсдийнхөө зээлийн хүү 1 500 000 ам.долларыг 2016 оны 8 сараас эхлэн сар бүр төлөхийг шаардсан. Бид 2016 оны 10 сард хувьцааг худалдан авах гэсэн боловч “Н А” ХХК нь маш өндөр үнийг хэлсэн учраас бид тохиролцож чадаагүй, учир нь бидэнд уул уурхайг эхлүүлэх болон ““Б”” ХХК-д төлбөр төлөх үүрэг гэрээнд тусгагдсан байсан. 2016 оны 11 сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн бидний хувьцааг ямар нэгэн төлбөргүйгээр өөрсдийн мэдэлд шилжүүлэхийг шаардсан. Ингээд олон таагүй уур амьсгал бүрдсэн үед хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй болсон. Уул уурхайд хөрөнгө оруулалт хийхийн тулд эрх зүйн бүх бичиг баримтуудын бүрдүүлбэр бүрэн байж, ажиллах нөхцөлийн хууль зүйн орчин бий болох шаардлагатай байсан ба техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчин менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө зэрэг бүх шаардлагатай бичиг баримтууд гараагүй байсан. Энэ бүх бичиг баримтуудын зарим хэсгийг”Н А” ХХК нь өөрийн танил компаниудаар гүйцэтгүүлж, бид нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг тухайн зах зэлийн үнээс давуулан гаргаж өгсөн. Бусад дутуу бичиг баримтуудыг бид өөрсдөө хуульд нийцүүлэн ажиллаж, 2017 оны 4 сард дуусгасан. Мөн уул уурхайн бэлтгэл ажил эхлэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор урьдчилан хийгдэх ажлын хүрээнд орон нутагт засмал зам тавих төрөл бүрийн зөвшөөрөл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой урьдчилсан ажлууд хийгдэж байна. Дээрх бүх ажлыг “Б Э”ХХК дангаар хариуцан, хөрөнгө, мөнгө гаргаж ирсэн. Нэхэмжлэгч өөрсдийн хувьцааг өсгөх гэсэн далд санааг агуулан бидэнд ногдох хувьцааг өндөр үнээр худалдан авах санал тавьсныг “Б Э”ХХК хүлээн зөвшөөрч, өөрсдийнхөө хувьцааг худалдах саналыг гаргасан боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Нэхэмжлэгч гэрээнд заасан заалтуудыг биелүүлээгүй, мөн хөрөнгө оруулалт хийх эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын төсөлд санал өгөх зэрэг үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нь гэрээний өөрсдөдөө ашигтай нэг заалтыг баримтлан, нэг хувьцаа эзэмшигчийн эрхийг хасах, түүний эзэмших эрхэд халдах тухай нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Компанийн тухай хууль болон бусад хуульд хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан, түүний хувьцааг үл маргах журмаар булаан авдаг зохицуулалт байхгүй. Уул, уурхайн ажил, тэр тусмаа хөрөнгө оруулалтын ажил нь шууд бүтдэг ажил биш. 6 сар, 1 жил байтугай 60 жил хийгддэг ажил бөгөөд нэхэмжлэгч нь биднийг шахамдуулсан. “Б Э”ХХК, энэ уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ, бүх холбогдох уул уурхайн ажил явуулахад шаардагдах бүхий л баримт бичгүүдийг 2017 оны 2 сарын сүүлээр авч дууссан. Гэтэл Хувьцаа эзэмшигчдийн гэрээ буюу хамтарсан компанийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны 4 сард 6 сарын хугацаа нь дуусч байна. Эрх бүхий байгууллагын баримт бичгүүд, зөвшөөрлүүд гарч ирээгүй байхад ямар ч хөрөнгө оруулалт, ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дотоодын бичиг баримтын асуудлыг хариуцаж байсан. Хөрөнгө оруулалтын асуудал, хөрөнгө босгох, мөнгө олох ажлын 51 хувийг барьсан байгууллага хариуцахаар гэрээнд заасан. Уурхайн хөрс суулгалтын ажиллагааг эхлэх гэж байхад хилийн хориг тавьсан ба уг хэрэг дээр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга хэмжээ авч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг гацаасан. Ингээд хариуцагч талаас хохирол нэхэмжилсэн. Бид шилжүүлэг, гуйвуулгын баримтуудыг шаардлага хангасан байдлаар оруулсан. “Б Э”ХХК, “Х Т К”ХХК гэх байгууллагуудын “Х Т К”ХХК нь толгой компани бөгөөд энэ компанийн хооронд оруулсан нийт хөрөнгө нь 306 741 840 төгрөг, юаниар 50 000 юань, ам.доллараар 313 00 ам.долларын хөрөнгө оруулсан ба 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэсэн огноотой. “Б Э”ХХК нь ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрт 571 112 033 төгрөг, ажилчдын цалин 19 841 652 төгрөг, барааматериал, үйл ажиллагаатай холбоотойгоор болон хамгаалалтын хөлс 259 837 760 төгрөгийн хөрөнгийг оруулсан. “Б Э”ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө, оффиссын барилгын захиалга гэж байсан боловч сүүлд хөрөнгө оруулалт руу оруулахаас өөр аргагүй болж, үл хөдлөх эд хөрөнгөө олж авч чадахаа байсан бөгөөд энэ төлбөрт нийт 25 150 000 юань, ам.доллараар 2 500 000 ам.долларын хөрөнгийг оруулсан. Мөн уурхайн ордны бичиг баримтын бүрдэл, боловсруулалттай холбоотой гэрээний төлбөрт нийт 90 000 000 төгрөгийг зарцуулсан. Бид өөрсдийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй болсон учраас Зайсан скуэр оффиссын байр түрээслэсэн ба түрээсийн төлбөрт 35 529 600 төгрөг, тухайн үеийн ханшаар нийт 13 806 502 855 төгрөгийн хөрөнгийг зарцуулсан байна. Дээрх гэрээний хавсралтыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотолно. Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б Э”ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэх хавсралтуудыг “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний нэмэлт гэрээнүүд гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Уг гэрээний толгой хэсэгт ямар гэрээний хавсралт болохыг нь зааж өгсөн байх ба “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэж тодорхойлсон байна. Иймээс энэ хавсралтуудыг өөр аж ахуйн нэгж байгууллагын өөр гэрээний хавсралт гэрээ гэж үзэж байна. “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтийг хэрхэн яаж оруулах талаар талууд уг гэрээний 19.1 дэх хэсэгт харилцан тохиролцсон байх бөгөөд уг зүйлд “Энэхүү гэрээний оролцогч тал нь гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь гэрээний салшгүй хэсэг болно” гэж заасан ба “хавсралт” нэрээр уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар талууд тохиролцоогүй байгаас үзвэл гэрээний 19.1 дэх заалтын дагуу уг гэрээнд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтүүд нь "нэмэлт өөрчлөлт”-ийн гэрээ нэртэй байхаар харилцан зөвшилцсөн гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна. Иймээс “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээ, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг гэж үзэх боломжгүй юм. “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээний 5 дахь заалтад “...уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч “Н А”ХХК-д 51 хувийг үл маргах журмаар шууд шилжүүлэн, хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан. “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “Б Э”ХХК болон “Н А” ХХК-ийн захирлууд баталсан. Эдгээр хавсралтуудыг ““Х Т К” ХХК”-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний салшгүй хэсэг мөн юм гэж үзэх юм бол “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын 5 дахь заалтаар “...51 хувийн хувьцаа нь “Н А” ХХК-д үл маргах журмаар шууд шилжихээр, Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын 1 дэх заалтаар 193 715 403.73 юань ““Б”” ХХК болон “Зэлэм” ХХК-д шилжихээр заасан. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэрээгээр тохиролцсон “Х Т К”ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг бусдад шилжүүлэх, 193 715 403.73 юанийг ““Б”” ХХК болон “Зэлэм” ХХК-д шилжүүлэх тухай хэлцэл нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Х Т К”ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд, хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй” гэж зааснаар их хэмжээний хэлцэлд хамаарч байна. Энэ тохиолдолд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д зааснаар хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ олгосон байх учиртай. Гэтэл дээр дурдсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг “Б Э”ХХК болон “Н А” ХХК-ийн захирлууд нь “Х Т К”ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өөс олгосон шийдвэргүйгээр, төлөөлөн удирдах зөвлөлийн ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдэд мэдэгдэлгүйгээр, нууцаар баталсан зэрэг үндэслэлүүд байх тул Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт, мөн хөрөнгө оруулалт, Зардлын баталгаажуулалт гэх хавсралтуудыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Н А” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Зохигчид буюу гэрээ байгуулсан талууд “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт Хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтыг анх байгуулахдаа гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тусгайлан зааж, харилцан тохиролцсон. Гэрээний нэмэлт хавсралтыг хийхдээ бид хамтарсан компанийн үйл ажиллагааг эрчимтэйгээр хэвийн жигд явуулах зорилтыг тавьсан учраас харилцан үүрэг хүлээсэн ньямар нэг байдлаар хууль зөрчсөн үйлдэл биш. Эхлээд хөрөнгө оруулагч “Б Э”ХХК-иас гаргасан саналыг хүлээн авч, тус компаниас эргэн төлөгдөхөөр 2008 оноос 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаргасан 193 715 403.73 юаны хөрөнгө оруулалтын дүнд ямар нэгэн хасалт хийхгүйгээр буюу хүрсэн бүх зардлыг нь хүлээн зөвшөөрч баталгаажуулан 2 тал санхүүгийн тайланд тусгахаар тохиролцсон. Энэ талаар үндсэн гэрээний 8.11-д заасан нарийвчлан тусгаж, хамтарсан компанийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж эхлэх үед нэн тэргүүнд эргэн төлөхөөр тохиролцсон. Гэвч үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн ажиллаж, эхлээгүй байна. “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний 1.2, 8.9 дэх заалтуудтай гэрээний нэмэлтийн 3 дахь заалт уялдаж, талууд харилцан үүрэг хүлээсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэл гаргасан “Б Э”ХХК өөрөө гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 6 сарын дотор 10 000 000 ам.доллараас доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэсэн амлалтанд хүрээгүй. Мөн үүрэг хүлээсэнтэй холбоотой хариуцлага болох гэрээний нэмэлтийн 5 дахь заалт болох уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд 49 хувийн хувьцаа эзэмшигч “Нитросибирь азиа” ХХК-д 51 хувийн хувьцаагаа үл маргах журмаар шууд шилжүүлэн хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгоно гэсэн заалтыг биелүүлэхээс татгалзан зугтаасан. Хариуцагч тал үндсэн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлт, хавсралтуудад тусгагдсан өөрийн үүргээ хүчингүй болгуулж, эсрэгээрээ өөрт ашигтай бусад заалтуудыг нь хэвээр үлдээхээр санаархаж байгаа нь илт байна. Гэрээний зарчим, ухагдахуун нь нэг талын ашиг сонирхлыг бус харилцан тохиролцсон талуудын эрх ашиг, хүсэл сонирхолд тэгш хандах ёстой учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан хавсралтууд нь өөр аж ахуйн нэгж байгууллагын хавсралт гэрээ байх тул үндэслэлгүй байна. Эдгээр хавсралт гэрээнүүд нь талуудын сайн дурын үндсэн дээр албан ёсоор байгуулагдсан нэмэлт гэрээ мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд үндсэн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт гэрээнүүдийг хүчингүй болгох боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэрээрИргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Н А” ХХК нь “Х Т К”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож, “Н А” ХХК-ийг “Х Т К”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллага /Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар/-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Н А” ХХК болон “Б Э”ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээг хүчинтөгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “Б Э”ХХК нь нэхэмжлэгч “Н А” ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Н А” ХХК болон “Б Э”ХХК-ийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалтын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийгтус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б Э”ХХК-иас 166 750 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Н А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2099 дүгээр магадлалаарБаянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 750 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Сүймин хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/1986 дугаар шийдвэртэй хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд гаргасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2099 дүгээр магадлалыг хариуцагч “Б Э”ХХК нь хууль зүйн дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Монгол Улсын иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч “Н А” ХХК-ийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017 оны 5 дугаар сард гаргасан “Н А” ХХК-ийг “Х Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгон Улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” гэсэн нэхэмжлэл гаргасан билээ. Тэдний талаас, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл, нотлох баримт болгон “Х Т К”ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноо тавьсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэх баримт бичгийг гаргасан болно. 2. Манай “Б Э”ХХК 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Н А” ХХК-тай “Х Т К”ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээ нь нийт 19 зүйлтэй ба тэдгээрт хавсралт гэрээ болон ямар нэгэн бичгийг хавсаргах тухай нэг ч заалт, үг, үсэг байхгүйболно. Энэ гэрээг байгуулах үед би “Б Э”ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан тул энэ үйл баримтыг өөрийн биеэр гэрчлэн нотолж байна. 3. Мөн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай компани болон “Н А” ХХК-ийн хооронд дээрх хувьцаа эзэмшигчдийн гэрээнээс өөр ямарч бичиг, баримт үйлдээгүй, хэн нэгэн албан тушаалтан түүний дотор Мандула гарын үсэг зураагүй болохыг мөн хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргаж байгаа энэ гэрээний хавсралт гэх 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноо тавьсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэх баримт бичгийг огт үйлдээгүй ба харин хувьцаа эзэмшигчдийн гэрээний Наймдугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт” гэсэн баримт бичгийг үйлдсэн юм. Хөрөнгө оруулалтын баталгаажуулалтыг цаашид жил бүр хийхээр тохирсон бөгөөд энэ нь гэрээний хавсралт бусхарин түүний салшгүй хэсэг байхаар хувьцаа эзэмшигчдийн гэрээнд заасан байгаа. 4. “Б Э”ХХК-ийн хувьд “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэх илтэд нөгөө талд ашигтай, зөвхөн манай компанид үүрэг хүлээлгэсэн, гэрээний хэлбэр бүхий баримт бичгийг огт үйлдээгүй ба түүнд ийм төрлийн бичиг үйлдэх хүсэл зориг огт байгаагүй учир энэ тухай яриа, хэлэлцээ ч хийгдэж байгаагүй юм. Гэтэл нэхэмжлэгч дээр дурдсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт”гэсэн хуурамч, хүчин төгөлдөр бус баримт бичгийг иш үндэс болгон манай компанийн өмчлөх эрхэд зүй бусаар халдан шүүхэд хандсан болно. 5. Иймд бид энэ баримтыг хүчингүйд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гарган өөрийн үнэн болохыг, тэдний нэхэмжлэл үндэслэлгүй болохыг нотлон хэлсэн боловч хоёр шатны шүүх нэг талыг барьсан, хууль бус шийдвэр, магадлал гаргаад байна. Мөн тэдний нэхэмжлэлийн шаардлагынхаа нэг үндэслэл болгон ярьж байсан “Хятадын талаас амласан хөрөнгө оруулалтаа хийгээгүй” гэснийг няцаан үгүйсгэх зорилгоор оруулсан хөрөнгө оруулалтынхаа талаарх тооцоо, бичгийн баримтыг нотлох баримт болгон шүүхэд өгөхийн хамт анхан шатны шүүх хуралдааны үеэр энэ тухай тодорхой тайлбар хийсэн болно. Харамсалтай нь анхан шатны шүүх үүнийг мушгин гуйвуулж, хариуцагч дээрх баримт бичгийн агуулгын талаар маргаж байгаа нь тэдгээрийг хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл мэтээр дүгнэн биднийг гэрээний үүргээ биелүүлээгүйгэж үзэн улмаар энэ маргааныг гэрээний маргаан болгон “Х Т К”ХХК-д манай компанийн эзэмшиж байсан 51 хувийн хувьцааны өмчлөх эрх”-ийг “Н А” ХХК-д үнэ төлбөргүй өгөхөөр шийдвэр гаргасан. 6. Бид хариуцагчийн хувиар, мөн сөрөг нэхэмжлэл гаргасны хувьд, анхнаасаа энэ маргаан нь нэхэмжлэгч тал “Б Э”ХХК-ийн өмчлөх эрхэд зориудаар, урьдаас сайтар төлөвлөсний дагуу халдаж байгаа ноцтой үйлдэл болохыг шүүхэд байнга анхааруулан хэлж байсныг шүүх анхаараагүй. 7. Мөн энэ тухай давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарлан бичсэнийг давж заалдах шатны шүүх анхааралдаа авалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. 8. Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч хараат бус байх, шүүхийн өмнө эрх тэгш байх, зохигчид эрх тэгш мэтгэлцэх зэрэг зарчмыг зөрчин илтэд нэг талыг барин нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийг тэдэнд ашигтай байдлаар шийдэх, харин хариуцагчийн гаргасан хүсэлт бүрийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримт үүнийг гэрчилнэ. 9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдол гаргасан хариуцагч “Б Э”ХХК-ийн захирал Хuemin намайг оролцуулаагүй. Тодруулбал, би өөрийн нэрээр давж заалдах гомдол гаргасан ба түүнд шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ гаргасан. Гэтэл миний Монгол Улсад байх визийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр дуусч улмаар тогтоосон журмын дагуу БНХАУ-ын Бээжин хотноо суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас виз авахаар эзгүй байх үе буюу 9 дүгээр сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан товлогдсон байх ба би энэ тухай мэдмэгц дээр дурдсан болсноо хэлж хуралдааны товыг 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш болгож өгөх хүсэлтийг албан бичгээр шүүхэд өгсөн. Харамсалтай нь давж заалдах шатны шүүх хуралдааны эхэнд миний энэ хүсэлтийг хэлбэрийн төдий хэлэлцэн, хуралдааныг хариуцагчийн оролцоогүй явуулан шийдвэрлэсэн байна. Үүнийг би ИХШХШХ-ийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үгхэлэх, тэгш эрхтэй оролцоно” гэсэн зохигч миний мэтгэлцэх эрхийгноцтой зөрчсөн үйлдэл гэж дүгнэж байна . Давж заалдах шатны шүүх энэ бүх зөрчил, хууль бус үйлдлийг анхааран засч залруулахын оронд шийдвэрийг хэвээр үлдээж байгааг хууль зүйн болон шударга ёсны хувьд яавч хүлээн зөвшөөрөх боломжгүй тул миний энэ гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохын хамт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон манай компанийн өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Цэрэндорж, М.Одонхүү нар хяналтын гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/1986 дугаар шийдвэр болон иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2099 дүгээр магадлалыг хариуцагч “Б Э”ХХК-ийн өмгөөлөгчдийн хувьд хууль зүйн дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Монгол Улсын иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:Нэг. Шүүх харъяалалын бус маргаан шийдсэн тухай: “Н А” ХХК болон “Б Э”ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Х Т” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн гэрээний Арвангуравдугаар зүйлд “Энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан ...болон энэхүү гэрээнээс үүдэн гарах гэрээний бус маргаан зэрэг асуудлаар Хонг Конгийн Олон улсын Арбитрын шүүхэд хандана.”гэж тов тодорхой заасан.Үүнээс үзвэл, компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд ямарч маргаан гарсан түүнийг Хонг Конгийн Олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэл гарч байгаа билээ. Мөн ИХШХШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт: “...зохигч хэлэлцэн тохиролцсон бол ...хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг арбитр шийдвэрлэнэ” гэжээ. Зүй нь шүүх хувьцаа эзэмшигчдийн гэрээний дээрх заалтыг удирдлага болгон нэхэмжлэлийг ИХШХШХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх заалтын дагуу хүлээн авахаас татгалзах байсан. Гэтэл шүүх энэ заалтыг зөрчин нэхэмжлэлийг хүлээн авч, нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн тул хариуцагчийн хувьд арга буюу нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах зэргээр өөрийн зөрчигдөхөд хүрээд байгаа өмчлөх эрхээ хамгаалах шаардлага гарсан билээ.Хоёр. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар: 1.Нэхэмжлэгч “Н А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь “Н А”” ХХК-ийг“Х Т” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгон Улсын бүртгэлд бүртгэхийг даалгах”гэсэн байх ба өөрөөр хэлбэл, “Б Э”ХХК-ийн өмчлөлийн зүйл болох түүний “Х Т К”ХХК-д эзэмшиж байгаа, энэ компанийн нийт хувьцааны “51 хувийн хувьцаа эзэмших эрхийг хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах”гэсэн өмчлөх эрхийн харилцаанаас үүссэн маргаан байгаа билээ.Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх энэ маргааны зүйлийг буруу тодорхойлон иргэний эрх зүйн үүргийн харилцаа буюу тодруулбал, хамтран ажиллах гэрээний харилцаанаас үүссэн маргаангэж үзэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” гэсэн 9.4.3. дахь заалт болон хамтран ажиллах гэрээний талаарх 476 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу болжээ. Зүй нь, шүүх уг маргааныг Иргэний хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн харилцааны талаар хуульчилсан заалт, хэм хэмжээг баримтланшийдвэрлэх байсан гэж бид үзэж байна. Гомдлынхоо энэ үндэслэлийг тодруулан тайлбарлая: а/. Монгол Улсын Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлд компаний хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж заасан. Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зааснаар “эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрх нь хөрөнгө”-д тооцогдох ба улмаар өмчлөлийн зүйл болдог билээ. Үүнээс үзвэл, “Б Э”ХХК нь “Х Т К”ХХК-ийн 51 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааны эзэмших эрхийн хууль ёсны өмчлөгч юм. Энэ нь “Х Т К”ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хавтаст хэрэгт байгаа баримт бичгээр нотлогдож байгаа болно.б/.Шүүх энэ маргааныг шийдэхдээ Иргэний хуулийн үүргийн харилцааг зохицуулсан заалтууд, тухайлбал хамтран ажиллах гэрээний талаархи 476 дугаар заалтыг бус харин өмчийн харилцааг зохицуулсан Арванхоёрдугаар бүлгийн заалтууд болон Компанийн тухай хуулийн Тавдугаар бүлгийн заалтууд буюу компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, компанийн хувьцааг олж авах, захиран зарцуулах талаарх хэм хэмжээг, мөн энэ хуулийн Есдүгээр бүлгийн компанийн удирдлага буюу компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх, бусад эрх, үүргийн талаарх заалтууд, тухайлбал, компанийн хувьцаа эзэмших эрхийг бусдад шилжүүлэх (худалдах, бэлэглэх зэрэг ямарваа хэлбэрээр бусдад шилжүүлэх) эрхийг ямар субъект хэрхэн эдэлдэг болох талаар тогтоосон хэм хэмжээг иш үндэс болгон шийдвэрлэх ёстой байсан. в/. “Б Э”ХХК нь “Х Т К”ХХК-ийн нийт хувьцааны 51%-ийг эзэмшдэг /өмчилдөг/ ба харин “Б Э”ХХК нь нэг гишүүнтэй буюу тэр нь БНХАУ-ын хуулийн этгээд болох “Өвөр монголын Ми Дуо Энержи” ХХК болох нь энэ компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /дугаар 9019081047, регистрийн дугаар 6009549/, компанийн дүрэм зэрэг хавтаст хэрэгт байгаа баримт бичгээр нотлогдож байгаа болно. Тэгвэл, “Б Э”ХХК нь өөрийнхөө өмчлөлийн зүйл болсон “Х Т К”ХХК-ийн нийт хувьцааны 51%-ийг эзэмших эрхээ “Нитро сибир азиа” ХХК-д худалдах, эсхүл үл маргах журмаар хариу төлбөргүйгээр шилжүүлэх тухай гэрээ, хэлцэл хийх, энэ тухай гэрээ байгуулах зэрэг шийдвэрийг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар гагцхүү хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаагаа бусдад шилжүүлэх тухай огт хэлэлцэж байгаагүй тул ийм төрлийн шийдвэр гараагүй гарч байгаагүй гэдгийг хоёр шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч хэлж байжээ.Иймд “Х Т К”ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-ний хавсралт гэх, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр огноо тавьсан, “Б Э”ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мандула гэгч хүний гарын үсэг зурсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэсэн баримт бичгийг хуурамч, хүчин төгөлдөр бус гэж нэг бус удаа нотлон мэдэгдсэн байна.г/. Шүүх “Н А” ХХК-ийн нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгон гаргасан дээр дурдсан “Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын баталгаажуулалт” гэхбичгийн 5 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон “Б Э”ХХК-ийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр, магадлалыг гаргажээ.2.Нэхэмжлэгч: а/ “Н А” ХХК-ийг “Х Т К”ХХК-ийн 100 хувийнхувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох, б/ Үүнийг Улсын бүртгэлд бүртгэхийг даалгах”гэсэн нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан. Шүүх энэ маргаанд огт оролцоогүй, хэргийн оролцогч бус Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт “Н А” ХХК-ийг “Х Т К”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь ИХШХШХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг ноцтой зөрчсөн байна.Энэ хэсгийг дүгнэн хэлбэл: 1.Шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн Арван хоёрдугаар бүлэгт заасан “өмчлөх эрхийн харилцаа”-ны талаарх зүйл, заалтуудыг хэрэглэх байсан. 2. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үүргийн харилцаа буюу Хамтран ажиллах гэрээний маргаан гэж буруу дүгнэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэг, мөн 476 дугаар зүйл буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.Энэ маргааны зүйл нь компанийн хувьцаа өмчлөх эрхтэй холбоотой байх тул шүүх түүнийг шийдэхдээ Компанийн тухай хуулийг зайлшгүй хэрэглэх ёстой байсан хэдий ч түүнийг хэрэглээгүй байна.Гурав. Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдэх ажиллагааны журам зөрчсөн талаар: 1. Шүүх ИХШХШХ-ийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал: а/. Анхан шатны шүүхийн шүүгч нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 102/Ш32017/08424 дүгээр захирамжийг гаргахдаа ИХШХШХ-ийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгосноо дурдаж, түүнд гомдол гаргах эрхгүй гэжээ. Ийнхүү хариуцагчийн ИХШХШХ-ийн 170 дугаар зүйлд заасан гомдол гаргах эрхийг хууль бусаар ноцтой зөрчжээ. Зүй нь хүсэлтийг ИХШХШХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгт зааснаар шийдэх ёстой байсан.б/. Шүүгч 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 102/Ш32017/09289 дугаар захирамжийг гаргахдаа ИХШХШХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгосон боловч хариуцагчийн гомдол гаргах эрхийг мөн хязгаарласан байна. 2. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг эс анхаарч түүний эзгүйд шүүх хуралдаанаа хийж ИХШХШХ-ийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож, үг хэлэх эрхтэй” гэж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.Бидний хяналтын журмаар гаргаж байгаа энэ гомдлыг хянан үзэж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 102/ШШ2017/1986 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2099 дүгээр магадлалыг тус тус хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. Бид хяналтын шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоно.Жич:Хариуцагч “Б Э”ХХК нь БНХАУ-ын хуулийн этгээд болох “Өвөр монголын Ми Дуо Энержи” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани тул түүний “Х Т К”ХХК-д эзэмшиж байгаа хувьцаа нь мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалтад тооцогдох учиртай.Иймд Улаанбаатар хотноо 1991оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь Монгол Улсын олон улсын гэрээ бөгөөд түүний Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Хэлэлцэн тохирогч Улсууд бие биеийнхээ нутагт оруулсан ... хөрөнгө оруулагчдын хөрөнгө, түүний орлого болон хөрөнгө оруулалттай холбогдсон үйл ажиллагаанд шудрага, адил тэгш хандах бөгөөд тэдгээр нь Хэлэлцэн тохирогч аль ч Улсын нутаг дэвсгэрт хамгаалалтад байна” гэж заасныг хяналтын шатны шүүх анхааралдаа авахыг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Н А” ХХК нь “Б Э”ХХК-д холбогдуулан “Х Т К”ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг, хариуцагч “Б Э”ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “хамтран ажиллах хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын гэрээ”, “хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ынгэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан ба “хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ынгэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан, үлдэх сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн байна.

Анхан шатны шүүх “Н А” ХХКомпанийннэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан “....шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хүссэн гуравдагч этгээдийн хүсэлтийг шүүгчийн захирамжаар удаа дараа хэрэгсэхгүй болгож, уг захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарласан,...нотлох баримтыг харьцуулан үнэн зөв, бүх талаас нь бүрэн үнэлж чадаагүй...” гэсэн үндэслэлийг үгүйсгэх боломжгүй байх тул гомдлын энэ хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.  

1.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргажээ.

“Н А” ХХКомпани, “Б Э”ХХКомпани харилцан тохирч, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр”Х Т К”ХХК-ийг үүсгэн байгуулан, дүрмийн сан 10 000 000 төгрөг, нэхэмжлэгч нь дүрмийн сангийн 49 хувийг, хариуцагч 51 хувийг тус тус бүрдүүлж, энэ хэмжээгээр тус тус хувьцааг эзэмших, компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Мандулаг томилж, Төлөөлөн удирдах зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэж, гадаад худалдаа эрхлэх зорилгоор тус компанийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Зохигчид нь хамтран ажиллах зорилгоор хуулийн этгээд байгуулсан боловч мөн өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилт”-ын гэрээ, “Хөрөнгө оруулалт, зардлын баталгаажуулалт”-ын гэрээ гэсэн хоёр гэрээг байгуулсан, уг гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.  Нэхэмжлэгч нь “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилт”-ын гэрээг компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэж үзсэн, тус гэрээнд компанийн хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт гэж дурдсан байх боловч үндсэн гэрээ буюу хувьцаа эзэмшигчдийн гэрээнд уг гэрээ нь хавсралттай болохыг, уг хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болохыг заагаагүй болохыг шүүх анхаараагүй байна. Хувьцаа эзэмшигчдийн гэрээ нь улсын бүртгэлд байгаа үндсэн баримт бөгөөд уг гэрээг хавсралттай эсэх талаар маргасан нөхцөлд үндсэн гэрээний заалт ач холбогдолтой юм.  

“Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилт”-ын гэрээг хамтран ажиллах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д нийцээгүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтын үйл ажиллагаа явуулахаар тохирсон хэлцлийг хамтран ажиллах гэрээ гэнэ. Шүүх “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилт”-ын гэрээг хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийг хуулийн этгээд буюу “Х Т К” ХХКомпанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоосон нь Иргэний хуульд заасан “...хуулийн этгээд байгуулахгүйгээр, хамтран ажиллах гэрээ”-ний хуулийн зохицуулалтыг зөрчсөн   байна.

“Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилт”-ын 4 дэх заалтад “...”Б Э”ХХКомпани нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг авснаас хойш 6 сарын дотор 10 000 000 ам.доллароос доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх үүрэг хүлээж, мөн гэрээний 5-д “...энэхүү баталгаанд заасны дагуу уурхайн хайгуулын болонашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулаагүй, эсхүл хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь хийгээгүй тохиолдолд “Б Э”ХХКомпани нь өөрийн51 хувийг49 хувийн хувьцаа эзэмшигч “Н А” ХХК-д үл маргах журмаар шууд шилжүүлнэ..” гэсэн баримтыг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон байна.

Шүүх гэрээний дээрх тохиролцоог “хамтарсан компанийн үйл ажиллагааг дуусгавар болгохталуудын тохиролцоо” гэж үзэхдээ хуулийн этгээд байгуулахгүйгээр хамтран ажиллах гэрээний зохицуулалтаар шийдвэрлэсэн нь мөн зөрчилтэй болжээ.

“Х Т К”ХХКомпанийн дүрмийн 10 дугаар зүйлийн 1, 2-д компанийг татан буулгах үндэслэлийг заасан байх ба “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилт”-ын гэрээний 4, 5-д заасан...тогтоосон хугацаанд хөрөнгө оруулаагүй бол хувьцаагаа шилжүүлэх тохиролцоо дүрмийн зохицуулалтад хэрхэн хамаарах, хувьцаа эзэмшигчдийн гэрээ, дүрэмд хавсралт байгаа эсэх талаар шүүх хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

Компанийн хувьцаа эзэмшигч хувьцаагаа шилжүүлэх асуудал компанийн дүрэм, Компанийн тухай хуулиас гадуур Иргэний хуульд заасан гэрээний нэг төрөл болох хамтран ажиллах гэрээгээр шилжих талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг зөвтгөх эрх зүйн үндэслэл байхгүй юм.

2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр “Б” ХХКомпани, "З" ХХКомпанийггуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг/хх-96/, “Б” ХХКомпани өөрийн охин компани болох "З" ХХКомпаний хамт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2017/08499 дүгээр захирамж, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2017/09394 дүгээр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг зөрчсөн байна. /1 дүгээр хавтас 136 дугаар хуудас, 2 дугаар хавтас 26, 27, 48 дах хуудас/

Тодруулбал, “Х Т К” ХХкомпанийн эзэмшилд ХҮ 005261 тоот тусгай зөвшөөрөл 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр , МҮ 020511 тоот тусгай зөвшөөрөл 2016 оны 4 дугаар сарын 22-ны өдөр тус тус шилжжээ.

Зохигчид нь хувьцаа эзэмшигчдийн гэрээний 10 дугаар зүйлийн 10, 11-т “Б” ХХКомпани болон "З" ХХКомпанийн хөрөнгө оруулалт болох нийт 193 715 403 юанийг түүнд төлөх талаар тусгасан, үүнээс гадна хариуцагч “Б Э” ХХКомпани нь тусгай зөвшөөрлийн эрхийн үнийг “Б” ХХКомпанид төлөөгүй гэсэн тайлбар гаргасан, "Б М" ХХКомпани нь тухайн маргаан түүний эрх, ашгийг хөндөж байгаа талаар шүүхэд мэдэгдэж, гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан, мөн тусгай зөвшөөрлийн эзэмшигчийн бүртгэлээс үзэхэд “Х Т К” ХХКомпанид уг зөвшөөрлүүд шилжихээс өмнө тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь "Б М" ХХК болон "З" ХХКомпани байсан баримтуудаас дүгнэвэл эдгээр этгээдүүдийн эрх ашиг хөндөгдсөн байна.

Шүүхээс гарах шийдвэр нь маргааны зүйлийн талаар өөр этгээдийн эрх, үүрэгт  нөлөөлөх үндэслэл тогтоогдсон, уг этгээд энэ талаар мэдэж, гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан байхад шүүх хүсэлтийг хангаагүй нь үндэслэл муутай болжээ.

3. Шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй, сөрөг нэхэмжлэлийн талаар эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны баталгаажилтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох...” эсвэл “...гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах...” гэж өөр өөрөөр тодорхойлжээ.

“Б Э” ХХКомпани нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...гэрээнд гарын үсэг зурсан Мандула нь “Б Э” ХХКомпанийг төлөөлөх эрхгүй байсан,...их хэмжээний хэлцлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхээр байхад нууцаар,хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэлгүйгээр байгуулсан, ...энэ гэрээ нь хувьцаа эзэмшигчдийн гэрээний хавсралт биш, хэрэв хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол гэрээний 19.1-д зааснаар тохиролцож, энэ тухай гэрээнд тусгаж, бичгээр байгуулах байсан, ...компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр гэрээгээр хязгаарласан нь хууль зөрчсөн, Компанийн тухай хуульд нийцээгүй...” гэж тодорхойлсон байна. 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулж, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсвэл хүчин төгөлдөр бусд тооцох ямар шаардлага гаргасныг тодруулаагүй нь алдаатай болжээ. 

4. Шүүх зохигчдын мэтгэлцсэн асуудлаар бүрэн дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч “Н А” ХХКнь хариуцагч гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулаагүй гэсэн бол хариуцагч “Б Э” ХХК нь эрх зүйн бүх бичиг баримтуудыг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг дангаараа хариуцсан, лицензийн төлбөрт 571 112 033 төгрөг, ажилчдын цалинд 19 841 652 төгрөг, бараа материал, үйл ажиллагааны болон хамгаалалтын зардалд 259 837 760 төгрөг, 2 500 000 ам.доллар, уурхайн ордны баримт бичгийн бүрдэл, боловсруулалттай холбоотой 90 000 000 төгрөг, үл хөдлөх хөрөнгө түрээсэлж, түрээсийн төлбөрт 35 529 600 төгрөг нийт 13 806 502 855 төгрөгийн хөрөнгийг оруулсан гэж баримтууд гаргаж өгсөн, шүүх энэ талаар дүгнээгүй орхижээ.

Түүнчлэн талууд хоорондоо харилцаж байсан бичгийн баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн 51 хувийг 76,5 сая төгрөгөөр худалдан авах санал хүргүүлсэн, хариуцагч нэхэмжлэгчийн 49 хувийг худалдан авах санал хүргүүлсэн, хувьцааны үнийг тохирч чадаагүй тухай баримтуудыг шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай уялдуулж дүгнэж, маргааны зүйлийг бүрэн тодорхойлж чадаагүй байна.

Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/01986 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 2099 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 166 750 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 167 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА