Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00184

 

Д.Жы нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны06дугаарсарын07-ныөдрийн181/ШШ2017/01654дүгээршийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2134 дүгээр магадлалтай,

Д.Жы нэхэмжлэлтэй

Ч.Тт холбогдох

53 223 995 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ч.Тийн 37 201 676 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Тийн надаас зээлсэн 74 466 ам.долларын үлдэгдэл 8 424 ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх нэг сарын хугацааны зээлийн хүү 2 978.64 ам.доллар, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 36 хоногийн алданги 13 403.88 ам.доллар, зээлийн үлдэгдэл 8 424 ам.доллар, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 14 хоногийн алданги 589.68 ам.доллар, нийт22 417.56 ам.доллар, өөрөөр хэлбэл, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ханшаар 1 ам.доллар 2 374.2 төгрөгтэй тэнцэж байна.Өөрөөр хэлбэл 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, алданги тохиролцоогүй бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 32 000 000 төгрөгийн 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, алдангитохиролцсон, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 ам.долларыг зээлдүүлсэн энэ гэрээ хүчин төгөлдөр бус, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг аман хэлцлээр өгсөн, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн ба нийт 254 736 200 төгрөг болж байна.2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч хэлсэн. Иймд 100 736 200 төгрөг болж байгаа боловч 53 223 995 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Т нь Д.Жаас ам.доллараар зээл авч байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу уг зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүлээн авсан гэсэн ч ам.долларыг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй. Түүнчлэн ам.доллараар гэрээ байгуулахыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх болон Иргэний хуулийн217 дугаар зүйлийн217.1 дэх хэсэгт тус тус зааснаар хийхийг хориглосон. Ч.Т нь Д.Жтай 1998 оноос хойш найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд өнгөрсөн 18 жилийн турш түүнээс 2 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэйгөөр их хэмжээний зээл авч, хүүтэй нь буцаан төлдөг байсан. Өмнө байгуулсан төгрөгийн Зээлийн гэрээний тооцоо байсан боловч 2016 оны 10 сарын 29-ний өдөр төлбөрийг хаасан. Харин нэхэмжилж буй 74 466 ам.долларыг шилжүүлэн аваагүй тул зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. Иймд ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 53 223 995 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.Т нь Д.Жд дээрх таван зээлийн гэрээний үүрэгт нийт 123 998 324 төгрөгийг төлөхөөр байна. Гэтэл Ч.Т нь эрх зүйн мэдлэггүйгээсээ болж, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Жд 154 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 30 001 676 төгрөгийг илүү төлсөн. Иймд Д.Жаас илүү төлсөн 30 001 676 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 7 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 37 201 676 төгрөгийг нэхэмжлэгч Д.Жаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнийхүү, алдангийг төлөхөөр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ юм. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 5 удаагийн 10 000 000 төгрөг тус бүр өгсөн гэх аман гэрээг байгуулаагүй. Сөрөг нэхэмжлэлдээ хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд 80 000 000 төгрөгийн болон 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр Ч.Т үндсэн зээл, хүү, алдангийн хамт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрч 154 000 000 төгрөгийг төлсөн. Ч.Т нь миний эзэмшлийн Голомт банкны ам.долларын хадгаламжийг цуцлуулсан ба ам.долларын ханш өсөж байгаа болохоор 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр авсан зээл, зээлийн хүүг төлөхийн тулд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ам.долларт шилжүүлж 74 466 ам долларын зээлийн гэрээг байгуулсан. Нэгэнт дээрх ам.долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр тооцож үзэхэд 2 гэрээний үндсэн зээл, хүү, алданги 156 140 000 төгрөг болох ба 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг Ч.Т төлсөн. Мөн хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Ч.Т нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байгуулсан гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд Ч.Тийн гуйлтаар н.Хүрэлбаатарт 8 000 000 төгрөгийг өгсөн ба 8 000 000 төгрөгийн хүүг 8 capхүртэл төлж байсан тул хариуцагчийн 8 000 000 төгрөг авсан гэдэг үйл баримт нотлогдож байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01654 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн282.4,492 дугаар зүйлийн492.1, 492.1.1-дзаасныг баримтлан хариуцагчЧ.Таас53 223 995төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчД.Жынэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Жаас 14 170 000төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 23 031 676 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дзааснаар нэхэмжлэгчД.Жы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Жаас улсын тэмдэгтийн хураамжид 228 800 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тт олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2134 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01654 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Жы 53 223 995 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Ч.Тийн 37 201 676 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424 070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа хяналтын гомдолдоо: Д.Жы нэхэмжлэлтэй Ч.Тт холбогдох хэрэг дэх 2017 оны 09 сарын 29- ний өдрийн 2134 тоот дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Магадлалын хянавал хэсэгт “Иргэний хуулийн 199 зүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт төлбөрийг гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрч, талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээг хийхийг шаардахгүй гэж, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт үүрэг ямар үндэслэлээр дуусгавар болох талаар тус тус заасан. Хариуцагч Ч.Т нь 2016 оны 10 сарын 29-ний өдөр өөрөө хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 154 000 000 төгрөг төлсөн нь дээрх хуулийн заалтад нийцэж байх бөгөөд үүнийг сүүлд нь үүрэг дуусгавар болсон гэж үзэн нэхэмжлэгчээс буцаан шаардах үндэслэлгүй” гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 199.3 дахь хэсэг нь талуудын хооронд гэрээ хэлэлцээр байгуулаагүйгээр өрийг хожим хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэсэн бол гэрээг хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан. Гэтэл энэ тохиолдолд Ч.Т, Д.Ж нарын хооронд хэд хэдэн зээлийн гэрээг нэгтгэсэн бичгээр байгуулсан зээлийн гэрээ байгаа. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангахгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Зохигч нарын хоорон дахь 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 74 466 ам.долларын гэрээ нь анхнаасаа хуулийн шаардлага хангагдаагүй хэлбэрийн төдий гэрээ бөгөөд уг гэрээний төлбөрт мөнгө шилжүүлсэн байхад шүүх үүнийг “гэрээ хэлэлцээр байгуулаагүйгээр өрийг хожим хүлээн зөвшөөрч төлбөрийг гүйцэтгэсэн” гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан байна. Түүнчлэн шүүх "Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 154 000 000 төгрөг авсан үйл баримтын талаар маргаагүй. Шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тооцоо хийж хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт 139 830 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг заасан мөнгийг буцаан төлөх үүргээ биөлүүлснээр талуудын үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 263.1.1 болон 492.1.1-д заасныг баримтлан ....Ч.Тийн 37 201 676 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Хэрэв шүүх үнэхээр 236.1.1-т зааснаар 154 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлж, зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа бол уг үүрэг нь ямар гэрээний үүрэг болохыг тогтоох шаардлагатай. Мөн уг гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр шаардлага хангасан эсэхийг шалгах шаардлагатай. Гэтэл Давж заалдах шатны шүүх өөрөө Анхан шатны шүүхийн шийдвэрийн тооцоолол, гэрээг зөв дүгнэсэн тухайгаа дурдсан байна. Уг тооцоололд Ч.Тийн 154 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэрээний тооцоолол ороогүй юм. Өөрөөр хэлбэл Ч.Тт 154 000 000 төгрөгийг ямар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, үүрэг зохих ёсоор дуусгавар болсон талаар дурдаагүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон.Уг мөнгө нь Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус гэрээний үүрэгт шилжсэн тул Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт “үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар, хүчин төгөлдөр бус болсон үүрэг тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.Иймд 2017 оны 09 сарын 29-ний өдрийн 2134 тоот дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ж нь хариуцагч Ч.Таас зээлийн гэрээний үүрэгт 53 223 995 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг, Ч.Т нь илүү төлсөн төлбөр 37 201 676 төгрөгийг Д.Жаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу Д.Жаас 14 170 000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,...хариуцагчийн зээлийн үүргийн хэмжээг зөв дүгнэсэн атлаа илүү төлсөн мөнгийг буцаан гаргаагүй...” тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч үүргээ биелүүлснээр гэрээ дуусгавар болсон тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, 2014 оны 1 дүгээр сарын 17-ноос 2016 оны 5 дугаар сарын 19-ний хооронд 5 удаагийн зээлийн гэрээгээр хариуцагч Ч.Т 71 000 000 төгрөг, 10 000 ам.долларыг Д.Жаас зээлж авсан, хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг буцааж төлсөн баримтад тулгуурлаж, зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн буцааж төлөх зээлийн хэмжээг 139 830 000 төгрөг гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх буруутгаагүй боловч хариуцагч хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрт 154 000 000 төгрөгийг төлсөн тул илүү буюу үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлсэн гэж үзэхгүй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэгэнт өрийг хүлээн зөвшөөрч, төлбөртөө тооцож шилжүүлсэн мөнгийг үүрэг гүйцэтгэгч нь буцааж шаардах эрхгүй болно. Нөгөө талаар нэхэмжлэгч Д.Ж нь зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас хүлээж авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаарзүйлийн 176.2.1 дэххэсэгтзаасныгудирдлагаболгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэнийхэргийндавжзаалдахшатнышүүхийн2017 оны09 дүгээрсарын29-нийөдрийн2134 дүгээрмагадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчхяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамжид 2017оны11 дүгээрсарын07-ныөдөртөлсөн 228 800төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА