Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2017/01654

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр         Дугаар 181/ШШ2017/01654           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, 42-р байр, 15 тоотод оршин суух, Дагж овогт Дурангийн Жаргалсайхан/РД: ЧП58050309/-ы нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж, 9 байр, 8 тоотод оршин суух, Боржигон овогт Чүлтэмдоржийн Тунгалаг/РД: ЧИ57070101/-т холбогдох,

 

53 223 995 төгрөгийг гаргуулах тухай, Ч.Тунгалагийн 37 201 676 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Тунгалагийн надаас зээлсэн 74 466 ам.долларын үлдэгдэл 8 424 ам.доллар, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэлх нэг сарын хугацааны зээлийн хүү 2 978.64 ам.доллар, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 36 хоногийн алданги 13 403.88 ам.доллар, зээлийн үлдэгдэл 8 424 ам.долларын 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх 14 хоногийн алданги 589.68 ам.доллар, бүгд 22 417.56 ам.доллар, өөрөөр хэлбэл/2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ханшаар 1 ам.доллар 2374.2 төгрөгтэй тэнцэж байгаа тул/ 53 223 995 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 381 766 төгрөгийн хамт хариуцагч Ч.Тунгалагаас гаргуулж өгнө үү.

Д.Жаргалсайхан миний бие анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зээлийн гэрээний үүргийг олон удаа зээл өгч байсан гэдэг үүднээс шаардаагүй байсан.

Гэтэл хариуцагч өөрийн үүргийг сайн дураар биелүүлээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тул 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 19-ний 6 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 83 096 200 төгрөг болж байгаагаас 53 223 995 төгрөгийг хариуцагч Ч.Тунгалагаас нэхэмжилж байна.

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 000 000 төгрөгийн 6-н сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, алданги байхгүй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 32 000 000 төгрөгийн 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, алдангитай, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 000 ам.долларыг зээлдүүлсэн энэ гэрээ хүчин төгөлдөр бус, 18 906 200 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, хүү 4 хувь, 1 жилийн хугацаатай, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийг аман хэлэлцээрээр өгсөн, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийг, 4 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Нийт 254 736 200 төгрөг болж байгаа, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч хэлж байгаа, 100 736 200 төгрөг болж байгаа боловч 53 223 995 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа.” гэв.

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг Ч.Тунгалаг нь хүлээн авч хүү, алдангийг төлөхөөр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ юм. Сөрөг нэхэмжлэлд бичсэн 5 удаагийн 10 000 000 төгрөг тус бүр өгсөн гэх аман гэрээг огт хийгээгүй.

Сөрөг нэхэмжлэлд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд 80 000 000 төгрөгийн болон 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр Ч.Тунгалаг үндсэн зээл, хүү, алдангийн хамт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн зөвшөөрч 154 000 000 төгрөгийг төлсөн байгаа.(Гэрээг хавсаргасан байгаа)

Ч.Тунгалаг нь миний эзэмшлийн Голомт банкны долларын хадгаламжийг цуцлуулсан ба долларын ханш өсөж байгаа болохоор 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр авсан зээл, зээлийн хүүг төлөхийн тулд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр долларт шилжүүлж 74466 ам долларын зээлийн гэрээг байгуулсан юм. Нэгэнт дээрх долларын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол 2015 оны 09 дүгээр сарын 23-ны  өдрийн 80 000 000 төгрөгийн зээлийн гэрээ 2016 оын 06 дугаар сарын 19-ний өдрийн 14 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр тооцож үзэхэд 2 гэрээний үндсэн зээл, хүү, алданги болох 156 140 000 төгрөг болох ба 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 154 000 000 төгрөгийг Ч.Тунгалаг төлсөн.

Сөрөг нэхэмжлэлд Ч.Тунгалаг 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 8 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд Ч.Тунгалагийн гуйлтаар н.Хүрэлбаатарт 8 000 000 төгрөгийг өгсөн ба 8 000 000 төгрөгийн хүүг 8 cap хүртэл төлж байсан. Иймд Ч.Тунгалаг 8 000 000 төгрөг авсан гэдэг нь нотлогдож байгаа. Иймд Ч.Хүрэлбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байгаа.

2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг зээлсэн гэдгээ Ч.Тунгалаг нь сөрөг нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байна.

Ч.Тунгалагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ч.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбатаа: “67 900 000 төгрөгийг хариуцагч бэлнээр авсан. Д.Жаргалсайхан нь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 74466 ам.долларын Зээлийн гэрээний үүрэгт 53 223 995 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Ч.Тунгалаг нь Д.Жаргалсайханаас ам.доллараар зээл авч байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу уг зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулж, хүлээн авсан гэсэн ч ам.долларыг шилжүүлэн аваагүй учир зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй юм. Түүнчлэн ам.доллараар гэрээ байгуулахыг Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх болон иргэний хуулийн 217.1 дэх хэсэгт тус тус зааснаар хийхийг хориглосон байдаг.

Ч.Тунгалаг Д.Жаргалсайхантай 1998 оноос хойш найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд өнгөрсөн 18 жилийн турш түүнээс 2 хувийн хүүтэй, алданги тооцох нөхцөлтэйгөөр их хэмжээний зээл авч, хүүтэй нь буцаан төлдөг байсан. Өмнө байгуулсан төгрөгийн Зээлийн гэрээний тооцоо байсан боловч 2016 оны 10 сарын 29-ний өдөр төлбөрийг хаасан.

Одоо Ч.Тунгалагт төгрөгийн зээлийн гэрээний үүрэг байхгүй. Харин нэхэмжлээд байгаа 74 466 ам.долларыг шилжүүлэн аваагүй учир зээлийн гэрээний

үүрэг үүсээгүй юм.

Иймд ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 53 223 995 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ч.Тунгалагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болортуяа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Тунгалаг нь Д.Жаргалсайханд дээрх таван зээлийн гэрээний үүргэт нийт 123 998 324/18600000+518400000+30618324+22940000/ төгрөгийг төлөхөөр байна. Гэтэл Ч.Тунгалаг нь эрх зүйн мэдлэггүйгээсээ болж, 2016 оны 10 сарын 29-ний өдөр Д.Жаргалсайханд 154 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бөгөөд 30 001 676/154000000-123988324/ төгрөгийг илүү төлсөн байна. Иймд Д.Жаргалсайханаас илүү төлсөн 30 001 676 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие П.Болортуяа Д.Жаргалсайханы нэхэмжлэлтэй, Ч.Тунгалагт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд сөрөг нэхэмжлэлд Д.Жаргалсайханаас 30 201 676 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг 7 200 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 37 201 676 төгрөг болгож байгаа тул хүлээн авч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Ч.Тунгалагийн өмгөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “153 803 600 төгрөгийг бид гаргаж өгөөгүй. Д.Жаргалсайхан энэ тооцоог өөрөө гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талаас 77 000 ам.долларын гэрээг хавсаргасан боловч энэ гэрээний төлбөрийг шаардахгүй гэж байна. Энэ гэрээнүүд нь нэгтгэсэн гэрээ гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. 80 000 000 төгрөгийн гэрээнээс 62 000 000 төгрөгийг авсан. 15 000 000 төгрөгийг, 32 000 000 төгрөгийг, 10 000 ам.долларыг хүлээн зөвшөөрч байгаа. Зарим хэлцэл хэлбэрийн төдий зүйл байгаа сөрөг нэхэмжлэлийг хангаж, илүү төлсөн мөнгийг гаргаж өгнө үү.” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь хариуцагч Ч.Тунгалагт холбогдуулан 53 223 995/тавин гурван сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулах тухай, хариуцагч Ч.Тунгалаг нь нэхэмжлэгч Д.Жаргалсайханд холбогдуулан 37 201 676/гучин долоон сая хоёр зуун нэг мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ч.Тунгалаг нь одоо зээлийн гэрээний үүрэг байхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 15 000 000/арван таван сая/ төгрөгийг 6/зургаа/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 32 000 000/гучин хоёр сая/ төгрөгийг 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар алданги тооцох, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 000/арван мянга/ ам.долларыг, 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувийн алданги тооцох, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 14 000 000/арван дөрвөн сая/ төгрөгийг, 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 4/дөрөв/ хувийн хүүтэй, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар алданги тооцохоор хариуцагчид шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ 1” гэх/, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ 2” гэх/, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ 3” гэх/, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ 4” гэх/ болон хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Зохигчийн хийсэн хэлцлийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т зааснаар нийт 61 000 000/жаран нэгэн сая/ төгрөгийг болон 10 000/арван мянга/ америк долларыг, 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 154 000 000/нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг төлсөн гэх тайлбар, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хариу тайлбар, Гэрээ 1, 2, 3, 4, хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сөрөг нэхэмжлэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000/арван сая/ төгрөгийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-г байгуулсанд тооцно.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүг төлөөгүй болохоо үгүйсгэхгүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 4-т заасан зээлийн үндсэн төлбөрт нийт 71 000 000/32000000+15000000+10000000+14000000=71000000/ /далан нэгэн сая/ төгрөгийг, Гэрээ 1-ийн хүүд 3 600 000/6 сарх600000=3600000/ /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг, Гэрээ 2-ын хүүд 2 560 000/2x1280000=2560000/ /хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг, Гэрээ 4-ийн хүүд 560 000/2x280000=560000/ /таван зуун жаран мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 4 болон 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сөрөг нэхэмжлэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээ 3-ын зээлийн үндсэн төлбөр 10 000/арван мянга/ ам.долларыг нэхэмжилж байх ба хүү, алданги нэхэмжлээгүй болно.

 

Хариуцагч нь Гэрээ 3-ын үндсэн төлбөрт нэхэмжлэгчид 23 250 000/2016.10.29-ний албан ханш 2325х10000=23250000/ /хорин гурван сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь Гэрээ 3, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-ийн үндсэн төлбөр, хүүд нийт 100 970 000/71000000+6720000+23250000=100970000/ /нэг зуун сая есөн зуун далан мянга/ төгрөгийг, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 38 860 000/77 720 000:2=38860000/ /гучин найман сая найман зуун жаран мянга/ төгрөгийг, бүгд 139 830 000/100970000+38860000=139830000/ /нэг зуун гучин есөн сая найман зуун гучин мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байсан байх ба хариуцагч нь тус зээлүүдийн төлбөрт нэхэмжлэгчид 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нийт 154 000 000/нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн 154 000 000/нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг төлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчтай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 80 000 000/наян сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн тодруулгад дурдсанаар Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-ийн дагуу олгосон мөнгийг нэгтгэж тус 80 000 000/наян сая/ төгрөг гэсэн тооцоог гаргасан болох нь тогтоогдож байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчид 80 000 000/наян сая/ төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-т заасан үүргээ 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бүрэн гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас 53 223 995/тавин гурван сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн 37 201 676/гучин долоон сая хоёр зуун нэг мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

 

   Хариуцагч нь нэхэмжлэгчид 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-ний дагуу бүгд 139 830 000/100970000+38860000=139830000/ /нэг зуун гучин есөн сая найман зуун гучин мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй байсан болох нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-р тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 139 830 000/100970000+38860000=139830000/ /нэг зуун гучин есөн сая найман зуун гучин мянга/ төгрөгийн төлбөрт 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгчид 154 000 000/нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн 154 000 000/нэг зуун тавин дөрвөн сая/ төгрөгийг төлсөн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс .... буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд .... үүрэг нь хожим дуусгавар болсон ....” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрт 14 170 000/154000000-139830000=14170000/ /арван дөрвөн сая нэг зуун далан мянга/ төгрөгийг илүү төлсөн болох нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн болон Гэрээ 1, Гэрээ 2, Гэрээ 3, Гэрээ 4-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс 14 170 000/арван дөрвөн сая нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 23 031 676/хорин гурван сая гучин нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4,  492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагчаас Ч.Тунгалагаас 53 223 995/тавин гурван сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Жаргалсайханаас 14 170 000/арван дөрвөн сая нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тунгалагт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 23 031 676/хорин гурван сая гучин нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6, 232 дугаар зүйлийн 232.4 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4,  492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагчаас Ч.Тунгалагаас 53 223 995/тавин гурван сая хоёр зуун хорин гурван мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Жаргалсайханаас 14 170 000/арван дөрвөн сая нэг зуун далан мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тунгалагт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 23 031 676/хорин гурван сая гучин нэгэн мянга зургаан зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Жаргалсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 424070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546 082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Жаргалсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 228800 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Тунгалагт олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДаргалагЧ, шҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ