Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1772

 

  2019       11         21                                  2019/ШЦТ/1772

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч М.Очбадрах,   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э ,

Шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Наранбулаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Т.Б г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701000031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , Т.Б .

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.Б  нь гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 313.305.310 төгрөг, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 60.277.358 төгрөг, нийт 373.582.668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Дэлгэрмаагийн эзэмшдэг ХААН банкны 5093165638 дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нөхөн төлнө” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Зэвсэгт хүчний жанжин штабын хуулийн мэргэжилтэн А.Э  байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд хэргийн талаар тодорхой дурдсан байх тул ярихгүй. Хохирлын хэмжээний хувьд нийт 373.582.668 төгрөг гэсэн үнэлгээг яаж гаргасан юм бэ гэвэл Зэвсэгт хүчний жанжин штабын дотоод аудитын санхүүгийн хяналт шалгалтаар илэрсэн. Авилгатай тэмцэх газар, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтад 373.582.668 төгрөг нь явсаар байгаад Шүүхийн үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэргийн шүүхүүдээр явсаар байгаад тогтоогдсон хохирол болох 310.725.167 төгрөг гэх үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Т.Б  нь 26.700.000 төгрөгийг эргүүлэн төлсөн байгаа. Үүнийг үнийн дүнгээс нь хасаж тооцсон. Мөн Зэвсэгт хүчний 065 дугаар анги, 150 дугаар ангитай холбоотойгоор нийт 36.157. 580 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл, татвар, утасны төлбөр гэх мэт зүйлүүд илүү бодогдсон тул хасаж тооцсон байгаа. Шүүгдэгч Т.Б д холбогдох хэрэг Зэвсэгт хүчний төсвөөс гэхээс илүү зэвсэгт хүчний төсөв гэдэг нь улсын төсвөөс бүрддэг. Улсын төсөв бол татварын ба татварын бус орлогоос бүрддэг татвар төлөгчдийн төлсөн татварыг шүүгдэгч нь шунахайн сэдэлтэйгээр 2 ангийг дамнаж төсвийн хөрөнгийг өөрийн хувьдаа завшсан. Шүүгдэгч Т.Б  нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангид мөнгө идсэн нь илрээгүй байсан, өөрөө гэмт хэрэг мэдэж байсан. Тэгсэн хэрнээ дараагийн Зэвсэгт хүчний 150 дугаар ангид очиж 2016 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа урьд хийж байсан гэмт хэргийн шинжтэй үйлдийг хийж байсан. Энэ хэргийг прокуророос шүүхэд шилжүүлснээс хойш нэг жил нэг сарын хугацаа болж байна. Өнөөдөртэй нийлээд нийт 5 дахь удаагийн шүүх хуралдаан болж байна. Шүүх хуралдаан болгон дээр шүүгдэгч Т.Б  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлнө гэдгээ илэрхийлдэг. Мөн сая өөрөө Зэвсэгт хүчний жанжин штаб орж уулзсан гэж хэллээ. Өөрөө очиж уулзаагүй Байгалмаагийн дүү нь Зэвсэгт хүчний жанжин штабын Санхүүгийн хэлтсийн дарга Бүрэнтөгс гэх хүнтэй уулзсан. Зэвсэгт хүчний жанжин штабын даргатай уулзана гэж хэлээд явсан боловч ирж уулзаагүй. Би шүүгдэгч Т.Б г гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлнө гэж байгаад итгэхгүй байна. Хохирогчийг төлөөлж байгаа надад нөлөөлөх оролдлогыг 2-3 удаа хийсэн. Энэ болгон дээр би чимээгүй өнгөрөөсөн. Дээд шатны албан тушаалтнуудаар дарамтлуулсан. Шүүгдэгч Т.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг эдлүүлж өгнө үү. Мөн хохирлыг цаашид иргэний журмаар нэхэмжлэх биш эрүүгийн журмаар иргэний нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Яагаал ийм хүсэлт тавьж байна вэ? гэвэл Т.Б  торгох, ял хойшлуулах, тэнсэх ял авсан тохиолдолд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь хангагдахгүй байгаа юм гэж бодож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь өөрөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлтэй. Байгалмаад торгох ял оногдуулснаараа бусад ангиудын санхүүгийн албан тушаалтнууд Байгалмаатай жиших, төсвийн хөрөнгийг хууль бусаар завших асуудал цаашаа үргэлжлэх юм болов уу гэсэн асуудал байгаа тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд Байгалмаад хорих ялыг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн Дотоод аудитийн албаны шалгалтын акттай танилцаж үзсэн. Уг акттанд ЗХ-065, 150 ангиудад хийсэн санхүүгийн шалгалтын актаар 377.782.435 төгрөгний хохирол учруулсан гэх зөрчил илэрсэн байгаа. Уг шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд дэд хурандаа Д.Ганбат, хошууч М.Отгонпүрэв нар явуулсан байна. Актанд тусгагдсанаар дээрхи 2 ангид санхүүгийн нягтлангаар ажиллаж байсан Т.Б нь ангиас шилжсэн, халагдсан, тэтгэвэр чөлөөндөө гарсан, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, цэргийн алба хаагчидын нэр дээр илүү цалин бодож авч байсан нь тогтоогдсон. Мөн зарим цэргийн алба хаагчидын цалинг дутуу бодсон зөрчилүүд илэрсэн байна.

Харин ЗХ-150 ангид 2016 оны 09 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл ажиллах 3 сарын хугацаанд 60.277.358 төгрөгний хохирол учруулсан байна. Байгалмаа нь илүү дутуу бодож авсан мөнгөө Б.Дэлгэрмаа гэх хүний Хаан банкны 5093165638, 5075327434 тоот дансуудаар шилжүүлэн авсан нь шалгалтын актаар тогтоогдсон. Уг акттай ЗХЖШтабын удирдлагууд танилцаад Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж хандсан байгаа.

Би ШШҮХ-ийн ЭЗШХ-ийн дарга, цагдаагийн ахмад С.Оргилийн гаргасан №68 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Манайх гаргасан аудитын шалгалтын акттай зөрсөн зүйл алга дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-189-190/,

Гэрч О.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 онд нягтлан Байгалмаа цалин бодож олгодог байсан. ...би Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод нийгмийн даатгалын лавлагаа автал 2015 оны 10 сараас 2016 оны 06 cap хүртэл Зэвсэгт хүчний 065 дугаар ангиас цалин бодогдож нийгмийн даатгал төлөгдсөн байсан. Мөн цэргийн төв эмнэлгээс ч цалин олгогдож нийгмийн даатгал төлөгдсөн лавлагаа гарч ирсэн. Ингээд ажиллаагүй байхад миний нэрээр цалин бодогдож хэн нэг нь авч байгаа асуудлыг мөн над шиг давхар цалин аваад байгаа нэр бүхий 065 дугаар ангид ажиллаж байсан Түмэнбаяр, Дугардаш, Ариунсанаа, Наранжаргал бид нар нийлээд энэ асуудлыг шалгуулахаар танай байгууллагад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-44/,

Гэрч Ц.Түмэнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 1994 оноос хойш ЗХ-ний 065-р ангид биеийн тамирын офицероор ажиллаж байгаад 2016 оны 05-р сарын 09-ний өдрийн тушаалаар ЗХ-ний 032-р ангид шилжин томилогдсон. Анх 2016 оны 11 сард ЗХ-ний 065-р ангийн санхүүгийн дарга Г.Батцэцэг дуудаад чам дээр 2016 оны 6,7,8-р заруудад цалин бодогдож чи 2 газраас давхар цалин авсан байна гэж хэлсэн. Тэгхээр нь би Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалаас болон ХААН банкны дансны хуулгаа аваад мөн 032-р ангиас цалингийн цэсээ утсаараа зургийг нь дараад аваачиж өгч миний дансанд 065-р ангиас намайг шилжсэнээс хойш цалин орж байгаагүй байна гээд бүгдийг нь өгсөн. Т.Б гийн оронд томилогдсон Шинэтуяагаас надаас өөр хүмүүс байгааг мэдээд Батцэцэгийн өмнө ажиллаж байсан Батбаяр дэд хурандаад тайлбарлаж асуухад хуулийн байгууллагад өргөдөл өгөөд  шалгуулах нь зүйтэй гэхээр нь би өргөдөл бичээд, надтай адил давхар цалин бодогдсон хүмүүст танилцуулж гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэг /1-р хх-49/,

Гэрч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр жирэмсний чөлөө амралтаа авсан. Тухайн сарын цалинг бүтнээр болон дикритний мөнгийг 4 сарын сүүлээр авсан. Төрсний дараах мөнгийг 2016 оны 07 сард картаараа авсан. 2016 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн. Намайг ажиллаагүй үед 065-р ангиас цалин бодогдож байсан талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-82-83/,

Гэрч Ц.Баяргэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн нь Сангийн яамнаас орж ирсэн санхүүжилтийг Зэвсэгт хүчний харъяа анги байгууллагуудад cap бүр хуваарилдаг, зарцуулалтанд нь хяналт тавьдаг. Г.Батцэцэг 2016 оны 11-р сард манай ангиас халагдсан хүмүүсийн нэр дээр татварлуу илүү мөнгө шилжсэн байна. Татвараас авлага гарч магадгүй юм шиг байна гэхээр нь бүх халагдсан, шилжсэн хүмүүсийнхээ тооцоог гаргаад нийт дүнгээ бодоод аваад ир, хэлтсийн даргад танилцуулъя гэж хэлж байсан. Сүүлд 150-р анги руу шилжсэн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Б  нь нилээн их хэмжээний мөнгийг халагдсан хүмүүс дээр бодож завшсан байна гэж мэдэгдэхээр нь манай хэлтсээс шалгалт оруулсан байсан. 300 гаран сая төгрөгийн зөрчил гарсан гэж сонссон. Төсөв хуваарилахдаа сap бүр тухайн анги байгууллагын санхүүгийн дарга нартай холбогдож, тухайн сард ангид нь хэдэн төгрөгийн хэрэгцээ шаардлагатай байгааг утсаар болон цалингийн товчоог нь авч асууж тодруулж байгаад сарын санхүүжилтээ буюу төсвөө хуваарилдаг байсан. Хотын ангиудыг бол санхүүгийн даргатай нь утсаар холбогдчихдог байсан. Анги байгууллага тус бүрт хичнээн хүн халагдаж, шилжсэн талаар бид нарт тухай бүр мэдэх боломж байдаггүй” гэх мэдүүлэг /1-р хх-85-86/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би он cap өдрийг нь санахгүй байна. Манай үеэл эгч Т.Б  над руу утсаар яриад ХААН банкны карт байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлсэн чинь надад түр өгч бай гэж хэлээд авсан. Гар утсандаа мессеж үйлчилгээ суулгачихсан байсан учраас миний картанд гүйлгээ хийгдэж байгаа нь ирдэг байсан. Заримдаа их хэмжээний мөнгө орж ирэхээр нь Байгалмаа эгчээс асуухад манай ажилчдын цалин л гэж хэлж байсан. Карт ашиглаж болж байна уу гэхээр арай болоогүй байна. Жаахан хэрэглүүлчих гэсэн. Тэрээр миний картыг ашиглаж байсан болохоос биш  би энэ хэрэгт ямар нэгэн холбоо байхгүй гэх мэдүүлэг /3-р хх-н 193-194/,

3эвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсээс Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн тооцоонд хийсэн: Шалгалтын явцад дэслэгч Т.Б  3 удаа ирж уулзсан ба дээрх мөнгийг цалинд илүү бодож "Хаан" банкны 5093165638, 5075327434 тоот дансуудад шилжүүлж байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрхэн юунд зарцуулсан, банкнаас хэрхэн авч байсан тухайгаа хэлээгүй, "Ихэнхийг нь машинаасаа алдсан" гэх тайлбар өгч байгаа.

Мөн зарим хүмүүсийн цалинг бусад хүмүүст авч өгсөн, янз бүрийн суутгалууд хийсэн жагсаалтууд өөрт нь болоод ангийн санхүүгийн баримтанд байхгүй, “бичиж тэмдэглэсэн дэвтрээ үрэгдүүлсэн тул санахгүй байна" гэсэн хариулт өглөө. Тухайлбал 2016 онд нийт 6 986 872 төгрөгийг хүмүүсийн цалингаас авч хурандаа Д.Энхборд өгсөн, эдгээр хүмүүс хурандаа Д.Энхбороос мөнгө зээлсэн тул мөнгийг нь авч өгсөн гэх боловч баримтаар нотлогдохгүй байна.

Санхүүгийн офицер ахлах нягтлан бодогч дэд хурандаа Г.Батцэцэг "Цалингийн цэсийг хяналгүй гарын үсэг зурж, мөнгө шилжүүлж байсан нь миний буруу, нягтлан бодогч Т.Б  баримтуудаа өгдөггүй, цагийн бүртгэл, компьютерээ аваад явчихдаг, компьютерээ кодолчихдог, нэхэхээр өгдөггүй байсан" гэв.

2015 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар cap, 2016 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар сард нийт давхардсан тоогоор 352 хүнд 235.566.883 төгрөгийн цалин бодож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд 12.636.784 төгрөг, ХХОАТ-т 19.189.061 төгрөг, амь даатгалд 474.492 төгрөг, утасны төлбөр 250.000 төгрөг, хуримтлал 2.467.074 төгрөг, орон сууцны хөлс гэж 140.000 төгрөг нийт 35.157.411 төгрөг суутган тооцсон ба дээрх мөнгөнүүд тухайн байгууллагуудад төлөгдсөн байна.

2016 оны 9 дүгээр сарын цалингаас эхлэн шилжсэн, халагдсан, чөлөөнд гарсан хүмүүст цалин бодоогүй, цалингийн программаас нэрийг нь хассан байна. 2016 оны 12 дугаар сарын цалингийн цэсийг тус ангийн тайван цагийн орон тооны 7 дугаар маягттай тулган баталгаажуулав.

Т.Б  2017 оны 02 дугаар сарын 06 нд ЗХЖШ-ын төрийн сангийн 100900014010 дугаар дансанд 23.700.000 төгрөг тушаасан байна.

Т.Б нь нийт 370.269.467 төгрөгийг Б.Дэлгэрмаагийн болон өөрийнхөө, бусад хүмүүсийн дансанд шилжүүлжээ. Үүний 183.034.657 төгрөг нь шилжсэн, халагдсан, тэтгэвэр чөлөөнд гарсан хүмүүсийн болон хүүхэд асрах чөлөөтэй эхчүүдийн нэр дээр илүү бодож, 107.175.950 төгрөг нь ангид ажиллаж байгаа хүмүүсийн дансанд дутуу шилжүүлж Б.Дэлгармаагийн болон бусдын дансанд шилжүүлсэн, 80.058.860 төгрөг нь цалингийн дүн дээр нэмж шилжүүлсэн мөнгө байна. Үүнээс 52.764.390 төгрөг нь ажилчин албан хаагчдаас бусдад тусламж хандив болгон өгсөн болон худалдсан аранзны үнэ байх ба хүмүүсээс ямар зорилгоор суутгаж авсан нь тодорхойгүй 63.022.877 төгрөг байгаа бөгөөд үүнийгээ тайлбарлаагүй болно.

317.505.077 төгрөгөөс 63.022.877 төгрөгийн зарцуулалтыг тодруулах, үлдэх 254.482.200 төгрөгөөс 2 дугаар сарын 06 нд тушаасан 23.700.000 төгрөгийг хасч 230.782.200 төгрөгийг Т.Б гийн улсад учруулсан хохирол гэж үзэж байна.

Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтэстэй тооцоо нийлэн 19.189.061 төгрөгийг, нийгмийн даатгалын хэлтэстэй тооцоо нийлэн 12.636.874 төгрөгийг тус тус суутган тооцуулах, утасны ярианы төлбөр болон бусад суутгалыг тооцоо нийлэн баталгаажуулж нийт 3.331.566 төгрөгийг ЗХЖШ-ын төрийн сангийн 10090001410 дугаар дансанд тушаахыг санхүүгийн офицер дэд хурандаа Г.Батцэцэгт хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ гэх шалгалтын акт, хавсралтын хамт /1-р хх-186-2-р хх-ийн 13/,

3эвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсээс Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн тооцоонд хийсэн:  

2016 оны 9, 10, 11, 12 дугаар сард нийт давхардсан тоогоор 158 хүнд 60.277.358 төгрөгийн цалин илүү бодох замаар Баатарболдын Дэлгэрмаагийн Хаан банкан дахь 5093165638 дугаар дансанд шилжүүлэн хувьдаа ашиглажээ.

2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын цалингийн цэс байхгүй, /дэслэгч Т.Б г цалингийн баримтууд авчирч өг гэсэн боловч ирээгүй /дээрх саруудын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн болон ХХОАТ-ын тайлангууд бичигдээгүй байгаа тул тухайн саруудын цагийн бүртгэлээр цалинг нөхөж бодон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын болон Татварын хэлтсүүдэд тайланг нөхөж тушаан тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулах. 2017 оны 01 дүгээр сард илүү шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг нэр бүхий 4 хүнээс гаргуулан авч ЗХЖШ-ын төрийн сангийн 100900014010 дансанд тушаах, 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын харилцах дансны орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримтуудыг нөхөн бүрдүүлэхийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн захирагч хурандаа С.Болдбаатар, санхүүгийн дарга энгийн О.Оргилмаа нарт хариуцуулав.

"Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай" Монгол улсын хуулийн 6.1.2-т заасан хохирол учруулсан нь шалгалтаар тогтоогдсон тул буруутай этээдэд эд хөрөнгийн хариуцлага тооцох, дээрх хуулийн 10.2-т заасны дагуу “шалгалтаар тогтоосон цэргийн албан хаагчийн учруулсан бодит хохирлын хэмжээ нь хохирол учрах үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс их байвал тухайн цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/ хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргана" гэсэн заалтын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэн 60.277.358 төгрөгийн хохиролыг барагдуулуулах нь зүйтэй байна гэх шалгалтын акт, түүний хавсралт /2-р хх-16-25/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, комиссар Б.Тэмүүжингийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн эрүүгийн 201701000031 тоот 2 хавтаст хэрэг, ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 2015 оны 4-12 дугаар cap, 2016 оны 1- 8 дугаар сарын цалингийн баримтууд, ЗХЖШ-ын харьяа 150 дугаар ангийн 2016 оны 9-12 дугаар cap, 2017 оны 1 сарын цалингийн баримт болон бусад баримтуудыг үндэслэн шинжилгээ хийсний үндсэн дээр хуулийн байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Үүнд:

Хариулт: 1. ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн шинжилгээнд ирүүлсэн цалингийн баримт болон бусад санхүүгийн баримт, ЗХЖШ-ын харьяа 150 дугаар ангийн цалингийн баримт болон бусад санхүүгийн баримтууд нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлага хангаж байна.

Хариулт. 2: Санхүүгийн хэлтсийн дотоод аудитын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Ганбат, мэргэжилтэн хошууч М.Отгонпүрэв нарын гаргасан 2017 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн 01 дугаартай шалгалтын акт, 2017 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 02 дугаартай шалгалтын актууд нь үндэслэлтэй байна.

Хариулт. З: ЗХЖШ-ын харьяа 065 дугаар ангийн 2015 оны 03 сараас 2016 оны 09 дүгээр cap хүртэлх хугацаанд нийт давхардсан тоогоор 352 хүнд 2.775.002.849 төгрөгийн цалин бодож банкинд хүргүүлсэн байна.

Хариулт. 3.1: Т.Б  нь 2015 оны 03 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарыг дуустал нийт 370.269.467 төгрөгийн цалинг илүү бодож өөрийн болон бусдын дансанд шилжүүлсэн байна. Уг зөрчил дутагдал нь шилжсэн, халагдсан, тэтгэвэрийн чөлөөнд гарсан, хүүхэд асрах чөлөөтэй эхчүүдийн нэр дээр илүү цалин бодож авсан нийт 183.034.657 төгрөг, албан хаагчдын цалинг дансанд нь дутуу шилжүүлсэн нийт 107.175.950 төгрөг, албан хаагчдын цалин дээр нэмж нийт 80.058.860 төгрөгийг тооцож шилжүүлсэн байна.

Уг зөрчил дутагдлаас ажилчин албан хаагчдаас бусдад тусламж хандив
болгон өгсөн гэх 52.764.390 төгрөг, худалдсан аранзны үнэ бөгөөд хүмүүсээс
суутгаж авсан эсэх нь тодорхойгүй 63.022.877 төгрөг буюу нийт 115.787.267
төгрөгийн тооцоо хасагдах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Харин
үлдэгдэл 254.482.200 төгрөгийн хохирол дутагдал гарснаас 2017 оны 02 дугаар
сарын 06-нд тушаасан 23.700.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 230.782.200 төгрөгийн
хохирол дутагдал гаргасан байна.

Дээрх зөрчил дутагдал нь Т.Б гийн дансанд 62.860.014 төгрөг, Ш.Бат-Эрдэнийн дансанд 14.403.023 төгрөг, Б.Батмөнхийн дансанд 269.800.735 төгрөг, бусад албан хаагчдын дансанд 22.087.504 төгрөгийг шилжүүлсэн байна.

Хариулт. 4: Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн зэримтын хүрээнд 2016 оны 9-р сараас 2017 оны 1-р сарыг дуустал 1.118.242.049 төгрөгийн цалинг банкинд шилжүүлсэн байна.

Хариулт. 4.1: 2016 оны 9-12 дугаар саруудад нийт давхардсан тоогоор 158 албан хаагчдын цалинг 60.277.358 төгрөгөөр илүү бодож, Баатарболдын Дэлгэрмаагийн Хаан банкны 5093165638 дугаартай харилцах дансанд 59.614.515 төгрөгийг, нэр бүхий 6 хүний харилцах дансанд 662.843 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Цалин бодогдох ёсгүй ажлаасаа халагдсан, шилжсэн, хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан хаагчдад илүү цалин бодож олгосон.

Мөн 2017 оны 01 дүгээр сард тус ангиас бусад анги салбарт шилжсэн 4 хүнд бүр 250.000 төгрөг буюу нийт 1.000.000 төгрөгийг илүү цалин бодон дансанд нь шилжүүлсэн байна.

Хариулт. 5: Шинжилгээгээр хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэх эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, хавсралтын хамт /3-р хх-н 201-216/,

Шүүгдэгч Т.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2014 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн ЗХ-ийн 065-р ангид санхүүгийн албаны даргын туслах, нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн ЗХ-ийн 150-р ангид шилжин ажиллах болсон. Уг хугацаанд буюу 065-р ангид ажиллах хугацаандаа өөр анги руу шилжин томилогдсон, гадаад улсад болон дотоодод сургуульд суралцахаар явсан, тэтгэвэрт гарсан болон халагдсан ажилчидийн нэрсийг үндсэн ажиллаж байгаа ажилчдын нэрс дээр cap бүр цалин олгохдоо нэмж бичиж цалингийн цэсээ гаргаад Санхүүгийн албаны дарга, дэд хурандаа Батцэцэгээр гарын үсэг зуруулаад, ангийн захирагч, хурандаа Энхборд орж батлуулдаг, тэгээд төлбөрийн хүсэлт болон цалингийн цэсээ Жанжин штабын Төрийн сангийн газарт аваачиж өгөхөөр төрийн сангийн төврүү шилжүүлээд, тэндээс нь Хаан банкруу шилжүүлээд, Хаан банкнаас ажилчдын цалингаа авдаг хувийн дансруу нь шилжүүлдэг юм. Дээрх илүү бичсэн нэрсийн дагуу орж ирэх мөнгө нь манай үеэл дүү Б.Дэлгэрмаагийн нэр дээрх 5093165638 данс руу орж ирдэг байсан. Б.Дэлгэрмаа энэ талаар мэддэггүй байсан ба анх уг картыг Б.Дэлгэрмаагаас 2015 оны 12-р сард түр хэрэглэж байгаад өгье гээд гэрт нь очоод авч байсан юм.

2015 оны 12-р сараас өмнө би өөрийн Хаан банкны 5075327434 тоот дансанд шилжүүлүүлэн авдаг байсан. Энэ хууль бус үйлдлийг би анх 2015 оны 07-р сараас эхэлж байсан ба Лхагвасүрэнгийн Ганбат гээд ахлагч ажлаасаа гарсан байсныг мэдэлгүй цалин нь бодогдож олгогдоод яваад байсныг оны эцсээр мэдэж байсан. Мөнгө нь Ганбатад өөрийнх нь дансанд орсон, тэгээд Ганбаттай уулзтал би өөрөө давхар ажил хийдэг. Тэрний мөнгө орж ирсэн юм байлгүй гэж бодоод эхнэр аваад хэрэглэчихсэн байна лээ. Тэгж байгаад эргүүлээд тушаая гэж тайлбарлаж байсан. Тэгээд ингэж мөнгө авч болдог юм байна гэдэг санааг олоод шилжин явсан хүмүүсийн цалингийн дансан дээр өөрийнхөө дансны дугаарыг бичиж байгаад сүүлдээ дүүгийнхээ дансаар дамжуулах болсон юм гэх мэдүүлэг /1-р хх-108-111/,

-Авилгатай тэмцэх газарт гаргасан алба хаагч нарын өргөдөл, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, цалингийн карт /1-р хх-ийн 4-12/,

-нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 20-25/,

-хураан авсан зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-27/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35/,

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014.10.24-ний Б/414, 2016.08.24-ний Б/629, 2017.03.07-ны Б/152 тоот тушаалууд /1-р ххий-н 39, 156, 157/

-23.700.000 төгрөг болон 3.000.000 төгрөгийг ЗХЖШтабт шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 116-117/,

-Т.Б гийн ажлын байрны тодорхойлолт, ЗХЖШтабын даргын томилох тушаалууд /1-р хх-ийн 153-157/,

-Т.Б , Г.Баярмагнай, Г.Батцэцэг, Т.Ганбат, Д.Энхбор, Д.Оюун-Эрдэнэ нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 170-171/,

-Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн алба хаагчдын цалингийн жагсаалтын ХААН банкнаас гаргаж өгсөн хуулбар /2-р хх-ийн 173-239/,

-Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 62 нэр бүхий алба хаагчийн чөлөөлөгдсөн тушаалын хуулбар /2-р хх-ийн 244-3-р хх-ийн 60/,

-Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэр бүхий алба хаагчдийн чөлөөлөгдсөн тушаалын хуулбар /3-р хх-ийн 93-3-р хх-ийн 157/,

-Т.Б , Б.Дэлгэрмаа нарын дансын хуулга Хаан банкны гаргаж өгсөн /4-р хх-ийн 93-192/

-шүүгдэгч Т.Б гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 128/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 132/, төрсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /4-р хх-ийн 74-75/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн Т.Б гийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Б  нь гадаад улс руу суралцахаар явсан, өөр анги байгууллага руу шилжсэн, тэтгэвэрт гарсан зэрэг шалтгаанаар тус ангиудад ажилладаггүй нийт давхардсан тоогоор 500 иргэний нэр дээр хий болон илүү цалин бичиж Зэвсэгт хүчний жанжин штабын харъяа Зэвсэгт хүчний 065 дугаар ангид 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл санхүүгийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 313.305.310 төгрөг, Зэвсэгт хүчний 150 дугаар ангид 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл санхүүгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 60.277.358 төгрөг, нийт 373.582.668 төгрөгийг садан төрлийн холбоотой Б.Дэлгэрмаагийн эзэмшдэг ХААН банкны 5093165638 дугаартай дансанд шилжүүлж авах аргаар завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Үүнд: Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Зэвсэгт хүчний Жанжин штабын Санхүүгийн хэлтсийн Дотоод аудитийн албаны шалгалтын акттай танилцаж үзсэн. Уг акттанд ЗХ-065, 150 ангиудад хийсэн санхүүгийн шалгалтын актаар 377.782.435 төгрөгний хохирол учруулсан гэх зөрчил илэрсэн байгаа. Уг шалгалтыг 2017 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрүүдэд дэд хурандаа Д.Ганбат, хошууч М.Отгонпүрэв нар явуулсан байна. Актанд тусгагдсанаар дээрхи 2 ангид санхүүгийн нягтлангаар ажиллаж байсан Т.Б нь ангиас шилжсэн, халагдсан, тэтгэвэр чөлөөндөө гарсан, хүүхэд асрах чөлөөтэй байгаа, цэргийн алба хаагчидын нэр дээр илүү цалин бодож авч байсан нь тогтоогдсон. Мөн зарим цэргийн алба хаагчидын цалинг дутуу бодсон зөрчлүүд илэрсэн байна.

Харин ЗХ-150 ангид 2016 оны 09 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл ажиллах 3 сарын хугацаанд 60.277.358 төгрөгний хохирол учруулсан байна. Байгалмаа нь илүү дутуу бодож авсан мөнгөө Б.Дэлгэрмаа гэх хүний Хаан банкны 5093165638, 5075327434 тоот дансуудаар шилжүүлэн авсан нь шалгалтын актаар тогтоогдсон. Уг акттай ЗХЖШтабын удирдлагууд танилцаад Авилгатай тэмцэх газарт гомдол гаргаж хандсан байгаа.

Би ШШҮХ-ийн ЭЗШХ-ийн дарга, цагдаагийн ахмад С.Оргилийн гаргасан №68 дугаартай дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Манайх гаргасан аудитын шалгалтын акттай зөрсөн зүйл алга дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /3-р хх-189-190/,

Гэрч О.Гантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2014 онд нягтлан Байгалмаа цалин бодож олгодог байсан. ... би Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очоод нийгмийн даатгалын лавлагаа автал 2015 оны 10 сараас 2016 оны 06 cap хүртэл Зэвсэгт хүчний 065 дугаар ангиас цалин бодогдож нийгмийн даатгал төлөгдсөн байсан. Мөн цэргийн төв эмнэлгээс ч цалин олгогдож нийгмийн даатгал төлөгдсөн лавлагаа гарч ирсэн. Ингээд ажиллаагүй байхад миний нэрээр цалин бодогдож хэн нэг нь авч байгаа асуудлыг мөн над шиг давхар цалин аваад байгаа нэр бүхий 065 дугаар ангид ажиллаж байсан Түмэнбаяр, Дугардаш, Ариунсанаа, Наранжаргал бид нар нийлээд энэ асуудлыг шалгуулахаар танай байгууллагад өргөдөл өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-44/,

Гэрч Ц.Түмэнбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Би 1994 оноос хойш ЗХ-ний 065-р ангид биеийн тамирын офицероор ажиллаж байгаад 2016 оны 05-р сарын 09-ний өдрийн тушаалаар ЗХ-ний 032-р ангид шилжин томилогдсон. Анх 2016 оны 11 сард ЗХ-ний 065-р ангийн санхүүгийн дарга Г.Батцэцэг дуудаад чам дээр 2016 оны 6,7,8-р заруудад цалин бодогдож чи 2 газраас давхар цалин авсан байна гэж хэлсэн. Тэгхээр нь би Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалаас болон ХААН банкны дансны хуулгаа аваад мөн 032-р ангиас цалингийн цэсээ утсаараа зургийг нь дараад аваачиж өгч миний дансанд 065-р ангиас намайг шилжсэнээс хойш цалин орж байгаагүй байна гээд бүгдийг нь өгсөн. Т.Б гийн оронд томилогдсон Шинэтуяагаас надаас өөр хүмүүс байгааг мэдээд Батцэцэгийн өмнө ажиллаж байсан Батбаяр дэд хурандаад тайлбарлаж асуухад хуулийн байгууллагад өргөдөл өгөөд  шалгуулах нь зүйтэй гэхээр нь би өргөдөл бичээд, надтай адил давхар цалин бодогдсон хүмүүст танилцуулж гарын үсэг зуруулсан гэх мэдүүлэг /1-р хх-49/,

Гэрч Т.Баярмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын сүүлээр жирэмсний чөлөө амралтаа авсан. Тухайн сарын цалинг бүтнээр болон дикритний мөнгийг 4 сарын сүүлээр авсан. Төрсний дараах мөнгийг 2016 оны 07 сард картаараа авсан. 2016 оны 06 сарын 27-ны өдөр төрсөн. Намайг ажиллаагүй үед 065-р ангиас цалин бодогдож байсан талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-82-83/,

Гэрч Ц.Баяргэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн нь Сангийн яамнаас орж ирсэн санхүүжилтийг Зэвсэгт хүчний харъяа анги байгууллагуудад cap бүр хуваарилдаг, зарцуулалтанд нь хяналт тавьдаг. Г.Батцэцэг 2016 оны 11-р сард манай ангиас халагдсан хүмүүсийн нэр дээр татварлуу илүү мөнгө шилжсэн байна. Татвараас авлага гарч магадгүй юм шиг байна гэхээр нь бүх халагдсан, шилжсэн хүмүүсийнхээ тооцоог гаргаад нийт дүнгээ бодоод аваад ир, хэлтсийн даргад танилцуулъя гэж хэлж байсан. Сүүлд 150-р анги руу шилжсэн туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Б  нь нилээн их хэмжээний мөнгийг халагдсан хүмүүс дээр бодож завшсан байна гэж мэдэгдэхээр нь манай хэлтсээс шалгалт оруулсан байсан. 300 гаран сая төгрөгийн зөрчил гарсан гэж сонссон. Төсөв хуваарилахдаа сap бүр тухайн анги байгууллагын санхүүгийн дарга нартай холбогдож, тухайн сард ангид нь хэдэн төгрөгийн хэрэгцээ шаардлагатай байгааг утсаар болон цалингийн товчоог нь авч асууж тодруулж байгаад сарын санхүүжилтээ буюу төсвөө хуваарилдаг байсан. Хотын ангиудыг бол санхүүгийн даргатай нь утсаар холбогдчихдог байсан. Анги байгууллага тус бүрт хичнээн хүн халагдаж, шилжсэн талаар бид нарт тухай бүр мэдэх боломж байдаггүй” гэх мэдүүлэг /1-р хх-85-86/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...би он cap өдрийг нь санахгүй байна. Манай үеэл эгч Т.Б над руу утсаар яриад ХААН банкны карт байгаа юу гэхээр нь байгаа гэж хэлсэн чинь надад түр өгч бай гэж хэлээд авсан. Гар утсандаа мессеж үйлчилгээ суулгачихсан байсан учраас миний картанд гүйлгээ хийгдэж байгаа нь ирдэг байсан. Заримдаа их хэмжээний мөнгө орж ирэхээр нь Байгалмаа эгчээс асуухад манай ажилчдын цалин л гэж хэлж байсан. Карт ашиглаж болж байна уу гэхээр арай болоогүй байна. Жаахан хэрэглүүлчих гэсэн. Тэрээр миний картыг ашиглаж байсан болохоос биш  би энэ хэрэгт ямар нэгэн холбоо байхгүй гэх мэдүүлэг /3-р хх-н 193-194/,

3эвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсээс Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн тооцоонд хийсэн шалгалтын акт, хавсралтын хамт /1-р хх-186-2-р хх-ийн 13/,

3эвсэгт хүчний жанжин штабын санхүүгийн хэлтсээс Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн 2016 оны 05 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн тооцоонд хийсэн шалгалтын акт, түүний хавсралт /2-р хх-16-25/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 68 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, хавсралтын хамт /3-р хх-н 201-216/

Шүүгдэгч Т.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2014 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн ЗХ-ийн 065-р ангид санхүүгийн албаны даргын туслах, нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09-р сарын 01-ний өдрөөс эхлэн ЗХ-ийн 150-р ангид шилжин ажиллах болсон. Уг хугацаанд буюу 065-р ангид ажиллах хугацаандаа өөр анги руу шилжин томилогдсон, гадаад улсад болон дотоодод сургуульд суралцахаар явсан, тэтгэвэрт гарсан болон халагдсан ажилчидийн нэрсийг үндсэн ажиллаж байгаа ажилчдын нэрс дээр cap бүр цалин олгохдоо нэмж бичиж цалингийн цэсээ гаргаад Санхүүгийн албаны дарга, дэд хурандаа Батцэцэгээр гарын үсэг зуруулаад, ангийн захирагч, хурандаа Энхборд орж батлуулдаг, тэгээд төлбөрийн хүсэлт болон цалингийн цэсээ Жанжин штабын Төрийн сангийн газарт аваачиж өгөхөөр төрийн сангийн төврүү шилжүүлээд, тэндээс нь Хаан банкруу шилжүүлээд, Хаан банкнаас ажилчдын цалингаа авдаг хувийн дансруу нь шилжүүлдэг юм. Дээрх илүү бичсэн нэрсийн дагуу орж ирэх мөнгө нь манай үеэл дүү Б.Дэлгэрмаагийн нэр дээрх 5093165638 данс руу орж ирдэг байсан. Б.Дэлгэрмаа энэ талаар мэддэггүй байсан ба анх уг картыг Б.Дэлгэрмаагаас 2015 оны 12-р сард түр хэрэглэж байгаад өгье гээд гэрт нь очоод авч байсан юм.

2015 оны 12-р сараас өмнө би өөрийн Хаан банкны 5075327434 тоот дансанд шилжүүлүүлэн авдаг байсан. Энэ хууль бус үйлдлийг би анх 2015 оны 07-р сараас эхэлж байсан ба Лхагвасүрэнгийн Ганбат гээд ахлагч ажлаасаа гарсан байсныг мэдэлгүй цалин нь бодогдож олгогдоод яваад байсныг оны эцсээр мэдэж байсан. Мөнгө нь Ганбатад өөрийнх нь дансанд орсон, тэгээд Ганбаттай уулзтал би өөрөө давхар ажил хийдэг. Тэрний мөнгө орж ирсэн юм байлгүй гэж бодоод эхнэр аваад хэрэглэчихсэн байна лээ. Тэгж байгаад эргүүлээд тушаая гэж тайлбарлаж байсан. Тэгээд ингэж мөнгө авч болдог юм байна гэдэг санааг олоод шилжин явсан хүмүүсийн цалингийн дансан дээр өөрийнхөө дансны дугаарыг бичиж байгаад сүүлдээ дүүгийнхээ дансаар дамжуулах болсон юм гэх мэдүүлэг /1-р хх-108-111/,

-Авилгатай тэмцэх газарт гаргасан алба хаагч нарын өргөдөл, нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагаа, цалингийн карт /1-р хх-ийн 4-12/,

-нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 20-25/,

-хураан авсан зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-27/,

-эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35/,

-Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2014.10.24-ний Б/414, 2016.08.24-ний Б/629, 2017.03.07-ны Б/152 тоот тушаалууд /1-р ххий-н 39, 156, 157/

-23.700.000 төгрөг болон 3.000.000 төгрөгийг ЗХЖШтабт шилжүүлсэн баримт /1-р хх-ийн 116-117/,

-Т.Б гийн ажлын байрны тодорхойлолт, ЗХЖШтабын даргын томилох тушаалууд /1-р хх-ийн 153-157/,

-Т.Б , Г.Баярмагнай, Г.Батцэцэг, Т.Ганбат, Д.Энхбор, Д.Оюун-Эрдэнэ нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 170-171/,

-Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн алба хаагчдын цалингийн жагсаалтын ХААН банкнаас гаргаж өгсөн хуулбар /2-р хх-ийн 173-239/,

-Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 62 нэр бүхий алба хаагчийн чөлөөлөгдсөн тушаалын хуулбар /2-р хх-ийн 244-3-р хх-ийн 60/,

-Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн нэр бүхий алба хаагчдийн чөлөөлөгдсөн тушаалын хуулбар /3-р хх-ийн 93-3-р хх-ийн 157/,

-Т.Б , Б.Дэлгэрмаа нарын дансын хуулга Хаан банкны гаргаж өгсөн /4-р хх-ийн 93-192/,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Т.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байх бөгөөд  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасантай дүйцүүлэхэд гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээний хувьд 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялыг хүндрүүлсэн,гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Т.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтууд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг, шалгалтын актууд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Т.Б гийн их хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б гаас нийт 310.725.167 төгрөгийг гаргуулан Зэвсэгт хүчний жанжин штабт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байдал тогтоогдоогүй,мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Байгалмаа нь 1 насанд хүрээгүй нялх, өвчний учир байнгын эмчийн хяналтанд байдаг хүүхэдтэй байдал болон өөрөө дахин жирэмсэн байгаа байдал,хохирогчийн илт хайхрамжгүй байдал зэргийг онцгой нөхцөл байдал гэж дүгнэж хөнгөрүүлэх нөхцөл гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.