Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00390

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй

иргэнийхэргийнтухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны09дүгээрсарын29-нийөдрийн436дугааршийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар магадлалтай,

Ж.Бийн нэхэмжлэлтэй

Завхан аймгийн ЗДДСХ холбогдох

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэгмидийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Завхан аймгийн ЗДДСХ ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдан, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр намайг ажилд минь томилсон боловч С Х-ээс давж заалдах гомдол гаргаж Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 07 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ажилдаа орох талаар дарга Б.Цэгмидийн утас руу залгасан боловч утсаа авахгүй байгаа бөгөөд одоо хүртэл ажилд минь аваагүй байна. ...Анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан. Би ажилгүй байх хугацаандаа Солонгос улс руу явсан. 2017 оны 04 сарын 14-нд яваад 2017 оны 07 сарын 02-ны өдөр ирсэн. Намайг байхгүй байхад манай аав руу залгаад Ж.Б хаана байгаа вэ гэж асууснаас биш ирж ажилдаа ор гэсэн асуудал яриагүй. Намайг ирж ажилдаа ор гэсэн бол надад ажилдаа орох боломж байсан. Ажилгүй байх хугацаандаа миний хаана юу хийж явах нь ач холбогдолгүй байх гэж бодож байна. Би Солонгосоос ирээд ажилд орох хүсэлтээ бичээд бичгээр өгсөн. Тэгж хүсэлт өгснөөс хойш аваагүй байж байгаад сая шүүх хурал болохоос өмнө 14 хоногийн өмнө ажилдаа орсон. Иймд 2017 оны 02 сарын 13-наас хойшхи цалин хөлсөө гаргуулж, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Цэгмид шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бийн нэхэмжлэлтэй цалин хөлс гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, мөн өмгөөллийн хөлс болох 500 000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ж.Бийн нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхийн шүүх хуралдаан 2017 оны 02 сарын 17-ны өдөр болж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж тус хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч байгууллагын зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч Ж.Б нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэж оролгүйгээр Солонгос улс руу явсан байсан. Хариуцагч байгууллагын зүгээс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үүднээс Ж.Бийг ажилд орох талаар ярих гэсэн боловч ямар ч хэл сураггүй байсан. Тиймээс Ж.Бийн төрсөн эцэг болох Жамъянмядагийн 98627077 гэсэн дугаараар холбоо барьж ярьсан. Ж.Б хаана байгаа яагаад утас нь холбогдохгүй байгаа талаар ааваас нь асуухад Солонгос явсан гэж хэлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн хэнд нь хамааралтай гэж ойлгож байна. Ж.Б шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, төрийн алба тасралтгүй байх зарчмыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар ажлаа хийх боломжгүй болсон бол энэ тухайгаа удирдах ажилтанд мэдэгдэж албан ёсоор чөлөө авч явах шаардлагатай. Энэ төрийн ч бай хувийн ч бай байгууллагын ажилтны хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Хариуцагч байгууллагын зүгээс Ж.Бт боломж олгож ямар нэгэн байдлаар хариуцлага тооцоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг олгосон бөгөөд үүнээс хойшхи хугацааны цалин хөлсийг төлөх үндэслэлгүй юм. Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Ж.Бийг гадаад улс руу явсан эсэхийг шалгуулахаар шүүхэд 2 удаа хүсэлт өгсөн. Шүүхээс 2017 оны 09 сарын 20-ны өдөр 1402 тоот захирамжид Ж.Бийн Солонгос улс руу явсан шалтгаан нь уг хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй байна гэсэн хариу өгсөн. ...Аливаа хүн гэрээгээр ч бай гэрээгүй ч бай ямар нэгэн ажил хөдөлмөр хийснийхээ үр дүнд цалин хөлс авах, түүнийг хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчид хийж гүйцэтгээгүй ажлынх нь төлөө цалин хөлс олгох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлсөнд 500 000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Хэрэг хянан шийдвэрлэхэд өмгөөлөгч оролцох нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын эрх ашиг сонирхол байдаг учраас нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байдаг. Тиймээс нэхэмжлэгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлүүлэх эрхээ эдэлсэн байна. Тиймээс өмгөөллийн зардал болох 500 000 төгрөгийг хариуцагч байгууллага төлөх үндэслэлгүй байна. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Ж.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 436 дугаар шийдвэрээрНэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,МонголулсынХөдөлмөрийнтухайхуулийн 69 дүгээрзүйлийн 69.1 дэххэсэгтзаасныгбаримтланхариуцагчЗавхан аймгийн Засаг даргындэргэдэх СХээс 2,731,683 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж.Бт олгож, нэхэмжлэгчидолгохнөхөхолговор2,731,683төгрөгөөснийгмийндаатгал, эрүүл мэндийн даатгалыншимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутганзохихсандшилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийгЗавханаймгийнЗасагдаргындэргэдэх СХтдаалгаж,Улсынтэмдэгтийнхураамжийнтухайхуулийн 41 дүгээрзүйлийн 41.1.5, хэсэгтзааснаарнэхэмжлэгчулсынтэмдэгтийн хураамжаасчөлөөлөгддөгболохыгдурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1,Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 60 дугаарзүйлийн 60.1, 56 дугаарзүйлийн 56.1 дэххэсэгтзааснаархариуцагчЗавханаймгийнЗасагдаргындэргэдэх Статистикийн хэлтсээсулсынтэмдэгтийнхураамжид58656төгрөггаргуулжулсынорлогоболгож, шийдвэртанилцуулансонсгомогцхүчинтэйболох, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчшийдвэрийг эс зөвшөөрвөлтүүнийггардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн эрүү,иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргахэрхтэйболохыгтус тус дурдаж шийдвэрлэжээ.

Завхан аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар магадлалаар Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 436 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...2.731.683 төгрөг... гэснийг ...1.936.338 төгрөг гэж, 3 дахь заалтын ...2.731.683 төгрөг гэснийг ...1.936.338 төгрөг гэж, 4 дэх заалтын ...58.656 төгрөг гэснийг ...45.931 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэгмид хяналтын гомдолдоо: Миний бие Б.Цэгмид нь Ж.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байгаа. Ж.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус аймгийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 1936338 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч байгууллагын зүгээс Ж.Бийн ажилд нь оруулах талаар 2017.05.25-нд утсаар ярьсан боловч нэхэмжлэгч нь Солонгос улс явсан гэсэн хариуг эцэг нь өгсөн. (Энэ талаар зохигчид маргаагүй талаар магадлалд тусгасан бөгөөд ажилдаа ирэхгүй байсаар 9 сард ажилдаа орсон) Хариуцагч байгууллагын зүгээс Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй, мөн Ж.Бийг ямар хугацаагаар Солонгос улсад байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Үүнийг Давж заалдах шатны шүүхээс хянаж үзэлгүй шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын зүгээс анхан шатны шүүхэд гаргаж байсан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсний үндсэн дээр уг хэргийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх боломжтой юм. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Б нь Завхан аймгийн ЗДДСХ холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 08 хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 1 936 338 төгрөгийг гаргуулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль зүйн дүгнэлт хийж, ажилгүй байсан хугацааг тогтоосон байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.Харин анхан шатны шүүх 500 000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар шийдвэрээр Ж.Бийг Завхан аймгийн ЗДДСХ ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны олговор олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн  07 дугаар магадлалаар хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажил олгогч 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа ирэхийг нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орох хүсэлт өгсөн баримтыг үндэслэж, давж заалдах шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааг тодорхойлсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо “...нэхэмжлэгч нь хэзээ Солонгос яваад буцаж ирснийг тодруулах ач холбогдолтой үйл баримтыг давж заалдах шатны шүүх хянаж үзсэнгүй,...нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүй...,” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчийн төлөөлөгч нь “...нэхэмжлэгч Б.Ж.Б Завхан аймгаас хэзээ явсан, Солонгос улс руу хэдийд явж,  ирснийг холбогдох байгууллагаас тодруулах” хүсэлтийг гаргасан ба шүүх 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1402 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаашүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу боловч хариуцагчийн уг хүсэлт ач холбогдолгүй байсан байна. Учир нь ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд авах талаар тушаал гаргаж, ажилтанд мэдэгдсэн гэдгээ нотлоогүйгээс гадна нэхэмжлэгчээс шалтгаалж шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй байсан гэх байдал хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2 дахь заалтын” гэсний өмнө 1 дэх заалтад иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримтлан гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчхяналтыншатнышүүхэдгомдолгаргахдааулсынтэмдэгтийнхураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА