Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 65

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, шүүгч овогт Зоригоогийн Нандинцэцэг, Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт ы Шүүгдэгч овгийн ийн - овогт ы - овогт *******ы - овогт *******ын Ба- Шүүгдэгчийн өмгөөлөгч овогт гийн овогт *******ийн ******* овогт *******гийн ******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч овогт ын овогт *******ын ******* /цахимаар/ Хохирогчийн өмгөөлөгч овогт гийн овогт *******гийн Иргэдийн төлөөлөгч овогт гийн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, аймгийн сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Н.-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11, Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ба-, Б.- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.-, Б.-, Д.-, Г.Ба- нарт холбогдох 201513010089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ы - /регистрийн дугаар:ИЧ********/

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******ын Ба- /регистрийн дугаар: /ИЧ********/

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн сумд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын багт оршин суух, урьд нь рхан Уул аймаг дахь Сум дундын шүүхээр 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, овогт ы -, /регистрийн дугаар: /ИВ**********/

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн сумын багт оршин суух, аймгийн сум дахь Сум дундын шүүхээр 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шилтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овогт ийн -, регистрийн дугаар: /ИВ********/

Шүүгдэгч Н.-, Г.Ба-, Д.-, Д.- нар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.- нь иргэн Г.ийг алахад бусдыг хатгасан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Ба-, Д.- нар нь бүлэглэн иргэн Г.ийг алсан буюу Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

2015 оны 12 дугаар сарын 10-ны оройн 17 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг “Мараа толгой” гэх газарт шүүгдэгч Н.-, Г.Ба-, Д.-, Б.- нар нь архи согтууруулах ундаа ууж улмаар хэрүүл маргаан үүсгэн өөр хоорондоо зодолдсон, тухайн зодоон болж байх үед ирсэн хохирогч Н.ийг Н.-, Г.Ба-, Д.-, Б.- нар зодсон хэргийн үйл баримт нь хэрэг болох тухайн цаг хугацаанд шүүгдэгч хохирогчтой хэргийн газар хамт байсан, тухайн зодооныг харсан талаараа мэдүүлсэн гэрч Т.гийн “.... Д.-, Г.Ба-тай зодолдоод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах хүч хүрэхгүй байсан тул Б.-, Н. нараас тэр хоёрыг зодолдуулж байхаар салгаач гэж гуйхад Б.- нь зүгээрээ байж байг гэж надад хэлсэн... Д.- дээлээ өмсөхгүй байхаар нь би Э. эгчтэй дээлийг өмсүүлээд байж байтал Н.- Г.Ба-ын дээлний ар талаас татаж газар цасан дээр унагаад ташуураар ар нуруунд тус газарт нь 2 удаа цохисон... толгой өгсөөд нэгэн үл таних хүн бидэн рүү чиглээд ирсэнээ та нар яагаад зодоон хийгээд байгаа юм бэ гэж хэлсэн, тэгтэл Н.- нь нөгөө үл таних хүний урдаас томоо чи дуугуй байж бай гэж хэлээд түүний хажууд явж очоод түлхээд унагаасан, тэгсэн нөгөөх нь босож ирээд Н.-г чи яагаад байгаа юм бэ гэж хэлсэнээ нэгэн зүйлээр жирс хийх дуу гарахад Н.- эвхрээд цасан дээр уначихсан юм. Тэгтэл нөгөө үл таних хүн Н.- дээр гарч суугаад нэгэн гэрэл нь асаатай зүйлээр Н.-н толгойн тус газарт нь цохиж байгаа харагдсан... тэгтэл манай нөхөр тэдний зүг гүйж очоод нөгөө үл таних хүний нуруун тус газар нь 1 удаа өшиглөөд автал нөгөө хүн Н.-н дээрээс цаашаа өнхрөөд уначихсанаа босоод сөхрөөд суучихсан... Н.- цасан дээрээс босож ирээд намайг цус нөжтэй минь хутгасан байхад та нар зүгээр өнгөрөөх гэж байгаа юм уу, наадахаа алаач гээд хашгираад байсан. Тэгтэл Б.-, Г.Ба- нар сууж байсан газраасаа босоод нөгөө үл таних хүний дэргэд хүрч очоод Г.Ба- нөгөө үл таних хүн буюу талийгаачийн мөрөн тус газарт нь гараараа түлхээд газар цасан дээр унагаагаад түүний толгой руу гараараа цохиод, дараа нь толгой руу нь өшиглөөд байсан. Мөн Б.- талийгаачийн биеийн урд тал руу нь өшиглөөд байсан тэгтэл Н.- наанаас нь явж очоод талийгаачийн хажууд өвдөгөө нугалан суугаад талийгаачийг гараараа цохиж байгаа харагдсан... тэр хажуу айлын хашааны гаднаас нэгэн эмэгтэй хүн цагдаа дуудахуу гээд байж байтал Н.- талийгаачийн хажуугаас босоод морио Н. гэх залуугаас аваад яваад өгсөн. Түүнийг явах үед Б.- Г.Ба- нар талийгаачийг үргэлжлүүлээд цохиж, зодож байгаа харагдсан тэгтэл Э. эгч манай нөхөр Д.-ийг түлхэж унагаачихаад хүн зодож байгаа зүг рүү гүйж очоод та нар хүн аллаа, наад хүн чинь үхчихлээ шүү дээ гээд Г.Ба- Б.- хоёрыг хувцаснаас нь татаад түлхээд унагаасан юм. Тэгснээ Э. эгч талийгаачийг газар цасан дээрээс нь хувцаснаас нь татаж босгох гэтэл талийгаач буцаад газар уначихаад байсан юм.. талийгаач газраас босож ирээгүй.. Г.Ба- талийгаачийг түлхэж унагаагаад толгойн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөөд байхад Б.- мөн талийгаачийн биеийн урд, хойд талаас нь буюу ар нуруу, цээж орчим руу нь өшиглөөд байсан юм..” гэсэн мэдүүлэг гэрч Э.гийн “ ... Т. намайг гараараа даллан дуудаад байхаар нь очтол.. Н., Д.-, Т. нар хамт зогсож байсан. Мөн тэднээс доод талд Б.- Г.Ба- нар хүзүүгээрээ тэврэлдчихсэн толгой уруудаад явж харагдсан ба Н.-, талийгаач 2 бие биенээ түлхэлцээд хоорондоо хэрэлдээд байгаа юмуу гэмээр уруудаад явж харагдсан... Н.- газар цасан дээр уначихсан талийгаач түүний дээр гарчихсан нэгэн зүйлээр цохиж байгаа харагдсан юм. Д.- талийгаач болон Н.- нар луу гүйж очих үед нь би түүнтэй зэрэг араас нь гүйж очин Д.-ийн бүснээс нь татах үед талийгаач Н.-н дээрээс цааш өнхрөөд унаж харагдсан, Д.-ийн хөл дээшээ болон ар тийшээгээ саваад уначихсан... Б.-, Г.Ба- нар Н.- болон талийгаач нарын зүг хүрч очоод Г.Ба- нь миний ахыг зоддог хэн бэ гээд талийгаачийг нэг удаа өшиглөөд авсан. Би Д.-ийг хойш нь түлхээд зодоон руу дөхүүлээгүй... эргээд хартал Н.- газар цасан дээр хэвтээ байдалтай цус нь гоожоод байж байтал, Б.-, Г.Ба- нар талийгаачийг хөөгөөд, талийгаач ухраад явж байсан. Тухайн үед талийгаачийг Б.-, Г.Ба- нар гар хөлөөрөө өшиглөж цохиод зодоод байгаа харагдсан. Тэгтэл Н.- босоод тонгойгоод нүүрээ даган урсаад байгаа цусаа гараараа арчаад зогсож байснаа цааш гүйж очин талийгаачийн хөл рүү хөлөөрөө өшиглөх үед талийгаач нь хөл алдаж унаад босоод ирсэн тэр үед Д.- зодоон руу явах гээд байж байтал Б.-, Г.Ба- нар талийгаачийн наад талд, Н.- нь талийгаачийн баруун гар талд зогсож харагдсан юм. Тэгээд би эргээд харахад талийгаач газар цасан дээр зүүн гар талаараа хажуулдан атиралдаад уначихсан. Б.- талийгаачийн гэдсэн тал руу нь Г.Ба- талийгаачийн ар нуруун тал буюу толгойн, хүзүүний, зүүн хэсэг, зүүн дал, сээр, мөрөн хэсэгт өшиглөж байсан... Д.-ийг түлхэж унагаад, тэдний зүг рүү гүйж очиод, болиоч та нар хүн аллаа шүү дээ гээд Б.-ын бүснээс хойш нь татчихаад Г.Ба-ын урд энгэр орчимоос хойш нь түлхтэл талийгаач хагас өндийж ирсэнээ амаа гараараа оролдож байгаад хэл нь цухуйж, хэл нь цус болсон харагдсан. Тэгснээ талийгаач нэг өндийж ирэх гэснээ болиод баруун гараа толгойн тус газраа барьснаа нүүрээрээ цас руу өвдөглөсөн чигтээ тонгойгоод уначихаар нь би талийгаачийн хоёр мөрнөөс нь татаад өндийлгөж ирээд тавих гэтэл эргээд гулжига гээд цас руу унасан юм. Тэгэхээр нь би дахин талийгаачийг хувцаснаас нь татаад хажуулдуулан хэвтүүлээд орхисон юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.ийн “... Г.Ба- нь Д.-, Б.- нарыг явган явуулсан гээд маргаад, хоорондоо зодолдсон... талийгаач болон Н.- нар хоорондоо бие биенээ түлхэлцээд толгой уруудаад явж байгаа харагдсан. Тэгтэл Н.- талийгаачийн хүзүүнийх нь зүүн тал руу баруун гараараа эхлээд нэг удаа цохиод авсан юм... бие биентэйгээ давхралдаад газар цасан дээр унаад өгсөн, Н.-н нүүрэн тал нь дээш харсан байдалтай, талийгаач түүний дээр нь хэвтээгээрээ харагдсан Н.-гийн толгой нь цус болсон байсан. Тэгтэл Д.-, Г.Ба-, Б.- 3 тэдний зүг гүйж очоод Д.- талийгаачийн зүүн шанаан тус газар нь цохиод авах шиг болоход талийгаач нь Н.-н баруун гар тал буюу ертөнцийн зүгээр баруун зүг рүү унасан мөн Д.- давхралдаад унаж байгаа харагдсан... Г.Ба- талийгаачийн зүүн шанаан тус газар нь баруун гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгтэл Д.-ийн бэр эгч, Д.-ийн эхнэр нар гүйж очиж Д.-, Б.-, Г.Ба-, Н.- нарыг салгах гээд тэдэнтэй бөөнөөрөө шавааралдаад байсан. Тэр үеэр тэдний цаанаас Шөнхөө эгч хүн та больцгоо гээд тэдэн рүү ирж харагдсан... Тэд нарыг гэнэтхэн тараад явах үед Шөнхөө эгч тэдэн рүү очилгүй буцаад яваад өгсөн. Тэр үеэр талийгаач баруун хажуу талаараа хэвтсэн байталтай тэндээ хэвтээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг Хэргийн үйл баримтыг ойролцоогоос харсан гэрчүүд болох З.гийн “…17цагийн үед гэр лүүгээ явж байтал сумын төвөөс Мараа толгойн орой дээр 3 морь ,5-6 хүн харагдсан.. тэр хүмүүс хоорондоо зодоон хийгээд салахгүй болохоор нь уг хүмүүсийн зүг очих гээд явж байхад зодоон хийж байсан хүмүүс салаад тал тал тийшээгээ тараад явцгаасан. Би нэгнийх нь араас нь хөөгөөд барьж авсан тэр хүн байсан.. би очоод талийгаачийг анх харахад газар цасан дээр ертөнцийн зүгээр толгой хэсэг нь зүүн хойд зүг рүү, хөл хэсэг нь баруун урд зүг рүү түрүүлгээ харсан байдалтай, нүүрэн тал нь доошоо газар цас руу харсан байдалтай, ямар ч хөдөлгөөнгүй харагдсан..’ гэсэн мэдүүлэг, гэрч М.ийн “.. манай хүргэний хашааны ар талын толгой дээр хүмүүс хоорондоо зодолдож байгаа харагдсан юм. ..миний харсанаар тэр толгой дээр хоёр хэсэг хэсэг хүмүүс байсан ба цаана байгаа хүмүүс нь бие биенээ зуураад байгаа харагдсан,харин наад талд нь таван тооны хүмүүс байгаа харагдсан, нэгийгээ зодоод байгаа байдалтай байсан.Тэгтэл уг хүмүүсийн нэг нь нүүрэн талаараа газар цас руу уначих шиг болсон. Уг хүнийг унахад гадуурх куртикны зах орчмоор нэг эмэгтэй хүн татаж байгаа харагдсан...’гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Дээрх зодооны үед хохирогч Д.ийн амь нас хохирсон нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №140 дугаартай “...1. Талийгаач Д.ийн цогцост гавал тархины битүү гэмтэл, тархины 2 тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдлуудын цус харвалт,бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус харвалт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, зүүн сарвуу,баруун бугуй, дух, зүүн эгэмний цус хуралт бүхий гэмтэл учирсан. 2. Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаач Д. нь их тархины 2 тал бөмбөлөгийн чамархай дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. 4. Д.ийг биед учирсан бамбай булчирхай орчмын зөөлөн эдийн цус харвалт, дух, зүүн хацрын урд доод хэсэг, зүүн шуу, зүүн сарвуу, баруун бугуй, дух, зүүн эгэмний цус харвалт гэмтлүүд нь бүрдлээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх их тархины 2 тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуу ховдлын цус харвалт,тархины хажуу ховдлын цус харвалт гэмтлийн үед өндийх хөдөлгөөн хийх боломжгүй. 7. Талийгаач Д.ийн үхэлд хүргэсэн гэмтэл нь толгой, хүзүүнд цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүгдэгч хохирогч нартай хамааралгүй, хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүд, дүгнэлтүүдээ тодруулсан тэдний мэдүүлгүүдээр хохирогч Д.ийг үхэлд хүргэсэн “их тархины 2 тал бөмбөлөгийн чамархай дэлбэн, бага тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, тархины хажуугийн ховдлын цус харвалт” гэмтэл нь толгой хүзүүнд цохих, өшиглөх үед үүсэх боломжтой бөгөөд уг гэмтлийн үед босох, суух, зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй гэдэг нь тогтоогджээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан бүх талаас нь бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр үнэлэхэд шүүгдэгч Н.- нь хүнийг алах гэмт хэрэгт бусдыг татан оруулсан уг гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн гэх үндэслэлийн нотлох баримт эргэлзээтэй байна. Тухайлбал гэрч Т. “ - намайг цус нөжтэй нь хутгачихсан байхад та нар зүгээр өнгөрөөж байгаа юм уу наадахыгаа алаад өгөөч гэж хашгирсан...” гэж мэдүүлсэн ч энэ мэдүүлэг нь бусад гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдохгүй байна. Цаг хугацаа орон зайн хувьд хамгийн ойр байсан гэрч Э., Н. нар Т.гийн уг мэдүүлгийг нотлоогүйгээс гадна Т.гийн энэ мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүйгээс шүүгдэгч Н.- хүнийг алах гэмт хэрэгт бусдыг татан оруулсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Мөн Н.-гийн дээр хохирогч Д. суусан байхад нь Д.- хохирогчийн араас түлхэж унагаасны дараа гэрч Э. Д.-ийг зодооноос салгаж холдуулсан ба энэ үйлдэл болсны дараа хохирогч босоо байдалтай идэвхитэй хөдөлгөөн хийж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хохирогч Д.ийн амь хохироход хүргэсэн гэмтлийг шүүгдэгч Н.-, Д.- нар учруулсан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн гэрчүүдийн шүүгдэгч Б.-ыг хохирогчийн ар нуруу цээж орчимд өшиглөж байсан үргэлжлүүлээд зодоод байсан гэх мэдүүлгийг түүнийг хохирогчийн толгой, хүзүүнд цохисон, өшиглөсөн гэдгийг нотолсон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч Н.-гийн хүнийг алах гэмт хэрэгт бусдыг татан оруулж хатгасан, Д.-ыг Г.Ба-тай бүлэглэн хүнийг санаатай алсан гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг, Б.-ад Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин гэрч Т. ” Г.Ба- талийгаачийг түлхэж унагаагаад толгойн тус газарт нь гараараа болон хөлөөрөө өшиглөөд ... байсан юм..” гэж, Н. “Г.Ба- талийгаачийн зүүн шанаан тус газар нь баруун гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан”... гэж, Э. “...Г.Ба- талийгаачийн ар нуруун тал буюу толгойн, хүзүүний, зүүн хэсэг, зүүн дал, сээр, мөрөн хэсэгт өшиглөж байсан... Г.Ба-ын урд энгэр орчимоос хойш нь түлхтэл талийгаач хагас өндийж ирсэнээ амаа гараараа оролдож байгаад хэл нь цухуйж, хэл нь цус болсон харагдсан. Тэгснээ талийгаач нэг өндийж ирэх гэснээ болиод баруун гараа толгойн тус газраа барьснаа нүүрээрээ цас руу өвдөглөсөн чигтээ тонгойгоод уначихаар нь би талийгаачийн хоёр мөрнөөс нь татаад өндийлгөж ирээд тавих гэтэл эргээд гулжига гээд цас руу унасан юм. ...” гэж шүүгдэгч Г.Ба-ыг хохирогч Д.ийн хүзүү, толгойн тус газарт нь өшиглөх үед тэрээр идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй болсон гэдгийг тууштай мэдүүлжээ. Иймд шүүгдэгч Г.Ба-ын үйлдлийн улмаас хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл учирсан гэж үзэх үндэстэй бөгөөд түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хохирогч Д.тай болон өөр хоорондоо хүч хэрэглэн зодолдох зэргээр бусдын халдашгүй дархан байх эрхийг зөрчсөн нь хөдөлбөргүй нотлогдож байна. Шүүгдэгч нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялаас хөнгөн байх тул тэдний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг болон 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.-, Д.-, Г.- нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчээс оршуулахтай холбогдон гарсан зардал, болон бусад зардал нийт 20127827 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар тогтоогдож байгаа дараах зардлуудыг шүүгдэгч Б.Ба-аас гаргуулж хохирогч Н.*******ад олгох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1.2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойш авсан шатахууны зардлууд буюу хэргийн 3 дугаар хавтасны 132-134, 141-154, 156 хуудсанд авагдсан баримтаар нотлогдсон 1788000 төгрөгийг, 2.Хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлууд буюу хэргийн 3 дугаар хавтасны 158-166, 168, 171-174, 177-179 дүгээр хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдсон хүнсний бүтээгдэхүүн, болон бусад эд зүйл авсан зардал 8425700 төгрөгийг 3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан бусад зардлууд буюу хэргийн 4 дүгээр хавтасны 201-209, 211 дүгээр хуудасанд авагдсан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., өмгөөлөгч В., Ж. нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд аймгийн сум, Улиастай суманд ирсэн буцсан , зочид буудалд байрласан зардлууд 723600 төгрөг нийт 10937300 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн зээлийн гэрээний үлдэгдэл 4160990 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2500000 төгрөг, нотлох баримтын шаардлага хангаагүй баримттай 2830527 төгрөгийн зардлуудыг тус тус хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөрийг нь гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Хохирогч нь аймгийн ХААН банкны салбартай 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5500000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, 2013 оны 07 дугаар сарын 04- ны өдөр 4700000 төгрөгийн, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 3000000 төгрөгийн нэмэлт зээл авч зээлийн гэрээг сунгасан нь зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй ба амь хохирогчийн зээлийн гэрээний үүрэг нь хуульд заасан дээрх гэм хор учруулсны төлбөрт хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийн 3 дугаар хавтасны 135-140, 4 дүгээр хавтасны 212,-214 215, 216, 227- 228 дугаар хуудсанд авагдсан шатахуун худалдан авсан баримтууд нь хэн хаанаас ямар зориулалтаар авсан нь ойлгомжгүй байна. Мөн 3 дугаар хавтасны 167 хуудсанд авагдсан хоршооноос 608430 төгрөгийн хүнс бараа худалдан авсан баримт нь он сарын хувьд засвартай, ямар барааг ямар зориулалтаар худалдан авсан нь ойлгомжгүй, 181-183 хуудсанд авагдсан хувь хүнээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан талаар тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир дээр зардлуудыг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн нэхэмжилж буй 20127827 төгрөгөөс 9190527 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нь охин А. ,А. , хүү А. нарт 2015 оны 12 сараас 2019 оны 06 сар хүртэл гэм хор учруулсны төлбөрийг нөхөн тогтоолгох 2019 оны 06 сараас 18 нас хүртэлх хугацааны гэм хор учруулсны төлбөрийг сар бүр шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ. ь хохирогч Д. нь хэрэг болох үед аймгийн сумын бүрэн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь түүний нийгмийн даатгалын дэвтэр, цалин хөлсний тодорхойлолтоор тогтоогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4-д зааснаар гэм хор учруулсан этгээдээс гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна энэхүү төлбөрийг тооцохдоо нас барагчид өөрт нь болон хөдөлмөрийн чадвартай төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн цалин хөлсний дундажаар тогтоож үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасч тооцохоор заажээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дугаар зүйлийн 7,а-д зааснаар нас барагчийн цалин хөлсийн дунджийг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцоход 702347 төгрөг болж байна. Үүнээс нас барагчид өөрт нь болон тэтгэвэр авах эрхгүй этгээд болох Н.*******ад оногдох хэсгийг буюу 280938 төгрөгийг хасахад охин А., А., хүү А. нарт 421408 төгрөг оногдохоор байна. Охин А., А., хүү А. нар нь 2016 оны 03 сар хүртэл сар бүр 230000 төгрөгийн, 2016 оны 04 сараас эхлэн сар бүр 270064 төгрөгийн, 2018 онд сар бүр 318064 төгрөгийн, 2019 онд сар бүр 340000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан нь хэргийн 3 дугаар хавтасны 27 дугаарт авагдсан баримтаар болон тэтгэврийн дэвтрийн бичилтээр тогтоогдож байна. Үүнээс тооцоолоход тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүнд 2016 оны 01 сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 31-ныг хүртэл нийт 5970815 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч Г.Ба-аас нөхөн гаргуулж, 2019 оны 06 дугаар сарын 01-нээс Г.Ба-аас сар бүр 81400 төгрөг гаргаж охин А., А., хүү А. нарт тус бүр сард 27133 төгрөгийн гэм хор учруулсны төлбөрийг тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгохоор шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.Ба-аас хохирогчийн оршуулахтай холбогдон гарсан болон бусад зардал 10937300 төгрөг, нөхөн гаргуулсан гэм хор учруулсны төлбөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 05 дугаар сарын 31-ийг хүртэл хугацааны төлбөр 5970815 төгрөг нийт 16908115 төгрөг гаргуулах үндэстэй бөгөөд үүнээс тогтоол гарахын өмнө шүүгдэгч нарын төлсөн 3000000 төгрөгийг хасч нийт 13908115 төгрөгийг гаргуулж хохирогч Н.*******ад олгож шийдвэрлэв. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Ба- хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгайг, шүүгдэгч Н.- sport гэсэн бичигтэй саравчтай хар өнгийн малгайг, Б.- хар өнгийн түрийтэй хос гутлыг буцаан авах хүсэлтийг шүүхэд гаргасан учир хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч нарт буцаан олгож, архины шилний хагархай, цахилгаан бороохойг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9-д, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар, шүүгдэгч Б.-ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргүүдийг тус тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. аймгийн сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Ба-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3.Шүүгдэгч овогт ийн -, овогт Батчулууны -, овогт *******ы - нарыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт *******ын Ба-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.-, Б.-, Д.- нарыг тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ба-ыг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-д Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-д оногдуулсан 10 жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Н.-, Д.-, Д.- нарт оногдуулсан 3 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.-гийн цагдан хоригдсон 451 хоног, Б.-ын тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 589 хоног, Г.Ба-ын цагдан хоригдсон 608 хоног, Д.-ийн цагдан хоригдсон 312 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас нь хассугай.

8. Шүүгдэгч Н.-, Д.- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б..-, Г.Ба- нарт өмнө авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.-, Д.-, Б.-, Г.Ба- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ба-, Б.- нарын барьцаа тус бүр 1000000 төгрөгийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай ташуур, улаан өнгийн судалтай хар малгайг шүүгдэгч Г.Ба-д, sport гэсэн бичигтэй саравчтай хар өнгийн малгайг шүүгдэгч Н.-д, хар өнгийн түрийтэй хос гутлыг Б..-ад тус тус буцаан олгож, хар өнгийн цахилгаан бороохой, Ерөөл гэсэн бичигтэй архины хагархай шилийг тус тус устгасугай.

10.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ба-аас 13908115 төгрөгийг гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгож, 2019 оны 06 дугаар сараас эхлэн Г.Ба-аас гэм хор учруулсаны төлбөр сар бүр 81400 төгрөг гаргаж хүү А., охин А., А. нарт тус бүр сард 27133 төгрөгийн төлбөр тогтоож, тэднийг 16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар бүр олгосугай.

11.Шүүгдэгч Г.Ба-ын өмчлөлийн хөрөнгөнөөс 2540000/хоёр сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий 21 толгой буюу 2 бод, 19 бог мал битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.-гийн өмчлөлийн 8530000/найман сая таван зуун гучин мянга/ төгрөгийн үнэ бүхий 44 толгой буюу 11 бод, 33 бог мал, шүүгдэгч Д.-ийн өмчлөлийн хөрөнгөнөөс 5835000/таван сая найман зуун гучин таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 42 толгой буюу 7 бод, 35 бог мал, Б.-ын өмчлөлийн хөрөнгөөс 2090000/хоёр сая ерин мянга/ төгрөгийн үнэ бүхий 30 толгой бог малыг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

12. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

14. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

З.НАНДИНЦЭЦЭГ