Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2016/05961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,*******, тоотод бүртгэлтэй, С, тоотод түр байрлаж байгаа, “” ХХК,

Хариуцагч: Улаанбаатар хот, С, тоотод түр байрлах, “” ХХК-д тус тус холбогдох,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30,000,000 төгрөг, автобус хадгалалтын зардал 4,950,000 төгрөг, автобус худалдан авахад авсан зээлийн  хүү 26,400,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэх, даатгал, өмгөөллийн хөлс гэх мэт зардал 5,324,819 төгрөг, нийт 66,674,819 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч “” ХХК болон “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 сарын 15-ны өдөр “” ХХК-иас 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол улсад орж  ирсэн Киа Гранбирд маркийн том оврын автобусыг 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлсэн байсныг буцааж “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр дээр буцаан авсан. Гэрээ байгуулагдсаны дараа жуулчин тээвэрлэхээр хамтран ажиллахад маргаан тасрахгүй байсан тул 2015 оны 12 сарын 17-ны өдөр гэрээний талууд гэрээг цуцалж, худалдагч тал болох “” ХХК-ийн захирал худалдан авагч болох надад 30.000.000 төгрөгийг 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 15-ны дотор төлнө гэсэн боловч төлөхгүй, автобусаа буцаан авахгүй, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх саналтайгаа мэдэгдсэн. Иймд “” ХХК болон “Монгол аялал жуучлал” ХХК-иас 2015 оны 10 сарын 15-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу гэрээний зүйлийг дулаан  гаражид хадгалсан мөн хариуцагч нар гэрээг цуцалсны дараа автобусыг буцааж авахгүй гэж маргасны улмаас уг автобусыг бүрэн бүтэн байлгахын тулд хадгалуулсны төлбөрт 4.950.000 төгрөг, жуулчин тээвэрлэх зорилгоор хариуцагчийн эзэмшлийн автобусыг “Прогресс капитал ББСБ” ХХК-иас өөрийн нэр дээр 30.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 4  хувийн хүсч худалдаж авсан тул 22 сарын хугацааны зээлийн хүүнд 26.400.000 төгрөг, улсын бүртгэлд бүртгүүлэх, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, орчуулга, орлогын баримт, зээлийн гэрээ зэргийг шүүхэд өгөхдөө гэрчлүүлсэн нотариатын гэрчилгээ, даатгал өмгөөлөгчийн хөлс гэх мэт бусад зардалд төлсөн 5.324.819 төгрөг нийт 36.674.819 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2015 оны 10 сарын 15-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийх саналыг би тавиагүй. Би хуульч хүн мэргэшсэн жолооч биш. Тухайн үеийн зах зээлийн ханш 22.000.000 төгрөг байсан. Манайх 2006 оны автобустай 20.000.000 төгрөгөөр зарах гээд чадаагүй. Энэ автобусыг авбал ажлаар хангана гэж “Монгол аялал жуучлал” ХХК-ийн захирал , түүний хамтрагч гүйцэтгэх захирал Энхбаатар, жолооч Анхбаяр, Итгэл нар санал тавьсан. 08 сараас эхлэн Галбадрах руу автобусыг аваач гэж утасдаж байсан. 10 сарын 13-ны өдөр Пүрэвдортой очиж уулзаад ажлаар хангана гэдэг нь үнэн үү гэхэд тэр асуудалгүй сард 4.000.000-7.000.000 төгрөгийн ашигтай гэхээр нь зээл авсан. Зээлийн гэрээний хуваарь дээр байгаа хэлэхдээ миний зээл хүссэн өргөдөл дээр байгаа “Монгол аялал жуучлал” ХХК ажилд явуулна гэсэн өдрийн 250.000 төгрөг өгье гэж байна. Үүгээрээ зээлээ буцаж төлөх юм байна. Иймд саналыг хариуцагч тал тавьж байсан учир би автобусыг сонирхоод авч байсан. Автобусыг гадаад оронд аялалаар явуулах саналыг би тавиагүй мэдэхгүй. “Монгол аялал жуучлал” ХХК-ийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэээр Манжуур, Итгэлт хамба руу явуулдаг гэх зар сонссон. Харин хариуцагч тал хамтарна гэдэг гэрээг үзэглэхгүй байсан нэг шалтгаан нь гадаад улсад жуулчин тээвэрлэх ямар эрх Монгол улсад 150 гаруй энэ талаарх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад байхгүй. Улсуудын хооронд энэ талаарх засгийн газрын гэрээ хэлэлцээр байхгүй, хууль бус тээвэрлэлт байсан. Хэлцэл хийсний дараа нотлох баримтаар тогтоогдсон. Жуулчин тээвэрлэж буй компани нь тухайн тээврийн хэрэгслийг өөрийнх нь нэр дээр байхыг шаарддаг гэсэн. Уг компани нь 10 гаруй жил тогтвор суурьшилтай жуулчин тээвэрлэх үйл ажиллагаа явуулсан компани бол энэ автобусыг зарах ёсгүй байсан. Дүр эсгэн, хууран мэхлэж Манжуур руу явуулчихаад энэ хэлцлийг хийсэн байсан. Автобусыг буцаах талаар 12 сарын -ны 17-ны өдрөөс биш 10 сарын 23-ны өдрөөс эхлэн ярилцаж байсан. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж яриагүй. Хүчин төгөлдөр хэлцлийг цуцалсан. 30.000.000 төгрөгийг өгье гэвэл уг бичгийг хийж өгсөн биш. Энэ нь урьд нь 10 сард яригдсан утасны билл гээд нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Утасны бичлэгт үзлэг хийлгэсэн. Энэ баримтаар 7 удаа аялалд явсан байгаа. Энэ бүхэнд маргаан гарч байсан. Хамтран ажиллах гэрээг нь худалдах худалдан авах гэрээний салшгүй хэсэг байх байсан юм. Хийгээгүй учраас гэрээг цуцлах үндэслэл болсон. Тээврийн хэрэгслийг надад өгчихөөд буцаагаад авсан. Надад машин, байр, аль нь ч байхгүй. Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр халхавчилж хийсэн хэлцэл байна. Иймд хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч “” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон тус компаниудын итгэмжлэдгсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.******* нь 2015 оны 10 сарын 15-ны өдөр “Монгол аялал жуучлал” ХХК-ийн оффис дээр ирж автобус худалдан авах санал  тавьсан. Улмаар манай охин компани болох “” ХХК-ийн нэр дээр байдаг 2014 онд Монгол улсад орж ирсэн Киа Гранбирд маркийн том оврын автобусыг 30.000.000 төгрөгөөрхудалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээг байгуулж авсан. Т.******* өмгөөлөгч нь манай “Монгол аялал жуучлал” ХХК-иас зохион байгуулдаг Гадаад аялалын маршрутанд өөрийн нөхөр болох Галбадрахыг явуулж ажилтай байлгамаар байна гэсэн санал тавьсан. Бид саналыг нь  хүлээн авч ******* өмгөөлөгч нь өөрийн өмчлөлд шилжсэн автобусаа аялалд явуулахын тулд “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр дээр өөрөө шилжүүлж өгсөн. Нөхөр Галбадрах нь гэрээт жолоочоор бүртгүүлж гадаад аяллын чиглэлд явж эхэлсэн. Гэтэл ******* өмгөөлөгч нь цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавьсан. Тухайн гэрээний нөхцлийг үзэхэд байгуулах боломжгүй шаардлагуудыг тавьсан байсан учир хүлээн зөвшөөрөөгүй. Энэ гэрээг байгуулахгүй бол автобусаа буцааж ав гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. 2015 он ы12 сарын 17-ны өдөр нөхөр Галбадрах нь Манжуурын чиглэлийн аялалд 15 аялагч авч яваад Хэнтийгийн чиглэлд хээр хаялаа гэж утасдах яг тэр үед Т.******* компанийн оффис дээр  ирж автобусаа буцаан авч 30.000.000 төгөрөг өг гэж шаардсан. Хэрэв яг одоо өгөхгүй бол аялагчдыг чинь хээр хаялаа гэхээр нь өвлийн хүйтэнд аялагчдаа хээр үлдээхгүй, ая тухыг нь алдагдуулахгүйн тулд арга буюу тулган шаардалтанд орж тухайн бичиг дээр гарын үсэг зурсан болохоос биш надад тэр 30.000.000 төгрөгийг буцаан өгөх хүсэл байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь  худалдах, худалдан авах гэрээг дуусгавар дуусгавар болгож өгөх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Уг гэрээ нь дуусгавар болсон. Иймд Т.******* мөнгөө төлөөд автобусныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаад акт үйлдэж хүлээн авсан. Бид ямар ч эрхийн доголдолгүй автобусыг шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын улсын бүртгэлд бүртгэгдсэн 2 компани байгаа. “” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн  нь дуусгавар болсон учир гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Автобусаа ажилтай байлгахын тулд гэрчилгээг “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Аль компаниас юу нэхэж байгаа нь мэдэгдэхгүй ийн нэр дээр байдаг 2 компани гэж байна. Ингэж болохгүй. Худалдах худалдан авах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Уг гэрээ бол цуцлагдаагүй. Автобусыг 2015 оны 12 сарын 17-ны өдөр энэ хүмүүс буцаж авч ирээд “Монгол аялал жуучлал” ХХК-д өгөөгүй ба өнөөдрийг хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Иймд  “Монгол аялал жуучлал” ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө Цэнхэрмандал суман дээр аялагчдыг орхиж ирээд автобусаа хаана тавьсныг би мэдэхгүй байна. Иймд автобус явах боломжгүй болсон гэсэн асуудал байхгүй. 12 сарын 17-ны өдөр автобусаа авчирч өгөөд мөнгөө шаардсан бол бидэнд буруутай үйл ажиллагаа байна гэж үзэх байсан. Гэтэл өөрсдийн өмчөө өөрсдөө авч явчихаад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээнээс болж нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгаж өгөөч гэх асуудал юм. Т.******* нь банк бус санхүүгийн байгууллагатай 10 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 30.000.000 төгрөг зээлсэн. Уг зээлийн зорилго нь “Монгол аялал жуучлал” ХХК нь автобусыг худалдаж авахад тэдний жуулчдыг ОХУ, БНХАУ руу тээвэрлэх байсан. Энэ амлалт нь итгэл үнэмшил бий болгосон. Зээлийг 2015 оны 10 сарын 14-ний өдөр авсан. Мөнгөө 2015 оны 10 сарын 15-ны өдөр өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Т.*******ийн нэр дээр 2015 оны 10 сарын 16-ны өдөр шилжүүлсэн. “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Энэ гэрээ нь халхавчилсан хэлцэл байсан. 30.000.000 төгрөгийг авмагцаа 10 сарын 21-ны өдөр машины гэрчилгээг “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. Худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх бараа бүтээгдэхүүн нийлээгүй. Энэ нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал үүргээ биелүүлсэн, нөгөө тал үүргээ биелүүлээгүй гэдэг нь харагдаж байна. Иргэний хуулийн 261 зүйлийг үндэслээд тайлбарлахад гэрээний талууд гэрээгээ зөрчсөнөөс учирсан гэм хорыг арилгах нөхцлийн үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал гэрээг зөрчсөнөөс  нөгөө талд учирсан хохирлыг арилгах нийтлэг журам баримтална. Нэхэмжлэгч бол өөрт учирсан 30.000.000 төгрөг, зээл, зээлийн хүү, өмгөөлөгчийн зардал уг хохирол нь Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн үндэслэлээр учирсан гэм хор юм. Нэхэмжлэгч өнөөдрийн нөхцөл байдлыг мэдмэгцээ прокурорын байгууллагад халхавчлах зорилгоор намайг хуурсан гэж хандсан. Нэхэмжлэгч гэрээгээ барьж явсан учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шалтгаан Галаагийн гомдлоор хаасан. Гэрээний асуудал хүчин төгөлдөр бус байна уу гэх асуудлыг тавиагүй. Худалдах худалдан авах гэрээний 7-д зааснаар талууд учирсан хохирлоо авна гэдгээ гэрээнд тусгасан байна гэж үзэж байна. 30.000.000 төгрөгийг худалдан авагч талд 10 сарын 15-ны дотор Хаан банкны 5753193667 данс руу шилжүүлнэ гэсэн нь биелэлээ олж мөнгөө төлсөн. Гэрээний 10-т зааснаар гэрээтэй  холбоотой маргаанд талууд харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэнэ, шийдэлд хүрэхгүй бол асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасан. Гэрээний 1.1-д зааснаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ худалдан авагч талд шилжээгүй. Монгол улсад импортлогдсон том оврын хот хоорондын 58-69 дугаартай автомашиныг 2015 оны 10 сарын 15-ны өдөр шилжүүлэх түүнтэй холбоотойгоор машины гэрчилгээг худалдан авагч талд шилжүүлэх гэдэг үүрэг бүхлээрээ шилжээгүй учир энэ машин нь “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр  дээр байгаа. “Монгол аялал жуучлал” ХХК-ийг хариуцагчаар татсан шалтгаан нь уг хоёр компани нь хоёр тусдаа компани боловч гэх нэг үүсгэн байгуулагчтай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 26.1-д зааснаар хоёуланг нь хариуцагчаар татах үндэслэл болсон. 30.000.000 төгрөгийг авснаас хойш 2015 оны 10 сарын 21-ний өдөр “Монгол аялал жуучлал” ХХК-ийн нэр дээр машины гэрчилгээ шилжсэн нь гэрээний 1.1-д заасан нөхцөл хэрэгжээгүй үндэслэл гарч ирж байна. дансаар мөнгөө авсан. Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэл гаргахдаа “” ХХК болон “Монгол аялал жуучлал” ХХК гэсэн нь  2 хариуцагчтай гэх үндэслэл гарч байна. Энэ автобус нь нийтийн замд хэзээ ч явах боломжгүй. Тээврийн хэрэгслийн хадгалалтын төлбөр бусад  төлбөрийг гэм хор гэж үзэж буй шалтгаан нь Т.******* хариуцагч талд удаа дараа автобусаа ав, мөнгөө өгөөч гэж хэлж байсан. 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хугацаанд 30.000.000 төгрөгийг буцаан төлнө гэсэн ийн гарын үсэгтэй бичиг байна. Уг баримт хавтаст хэргийн 7 дахь талд байгаа. ийн гарын үсэгтэй хэн ч маргахгүй. Автобус хүлээн авсан актад Т.*******ийн гарын үсэг байхгүй. Худалдах, худалдан авах гэрээнд 2 талаас , ******* нар байлцсан. гарын үсгээ зурахдаа “” ХХК-ийн тамгыг гэрээнд дарж, гарын  үсэг зурсан. Үүгээр талуудын  хүсэл зориг  илэрхийлэгдсэн. Галбадрахыг ажлаар хангах талаар нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй учраас ярихгүй. Худалдах,  худалдан авах гэрээний гол шинж нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Монгол аялал жуучлал” ХХК-д шилжсэнээр энэ гэрээ  хийгдээгүй учир бидэнд хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирол нэхэмжилсэн бол нэхэмжлэлийн шаардлага өөр байх байсан байх. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талууд хоорондоо харилцан тохиролцож машиныг 30.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээтэй холбогдуулан машиныг хүлээлцсэн акт байгаа. Иймд уг машин тухайн үед бүрэн бүтэн байсан. Нэхэмжлэгч тал “” ХХК-иас 30.000.000 төгрөг, “Монгол аялал жуучлал” ХХК-иас бусад зардлыг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг шийддэг. Автобус нь нэхэмжлэгч талд өнөөдрийг хүртэл байгаа. Иймд бусад зардал гэдэг нь ойлгомжгүй асуудал байна. Хууль зүйн үндэслэл байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь “” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК-д тус тус холбогдуулан, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд автобус хадгалалтын зардал 4,950,000 төгрөг, автобус худалдан авахад авсан зээлийн хүү 26,400,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэх, даатгал, өмгөөллийн хөлс гэх мэт зардал 5,324,819 төгрөг буюу 36,674,819 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 66,674,819 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч компаниуд эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах” тухай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч “” ХХК-иас 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад импортлогдсон том оврын хот хооронд явах Киа грандбөрд маркийн улсын дугаартай, тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байх бөгөөд тээврийн хэрэгслийн үнэ бүрэн төлөгдөж, худалдан авагч нь тээврийн хэрэгслийг хүлээн авчээ.

Талууд харилцан тохиролцож, тухайн автобусыг “Монгол аялал жуулчлал” ХХК-ийн эрхэлдэг аялал жуулчлалын үйлчилгээнд явуулах зорилгоор уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг “Монгол аялал жуулчлал”-д шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.******* нь уг автобусыг худалдан авсан гэрээг цуцалж, автобусыг буцаан өгөх, автобусны үнийг буцаан авахаар “Монгол аялал жуулчлал” ХХК, “Очир эрдэний орон” ХХК-ийн захирал Ц.той тохиролцсон гэх боловч талуудын хооронд байгуулагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах” тухай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа буюу гэрээг цуцалсан нь тогтоогдоогүйгээс гадна уг хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар эрх бүхий этгээд шаардаагүй болно.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч компаниудын захирал Ц.той утсаар ярьсан бичлэгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах” тухай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Гэрээний талууд, эрх бүхий этгээд нь гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлах хийгээд цуцалсан тухай хүсэл зоригоо маш тодорхой, ямарваа нэг эргэлзээгүйгээр илэрхийлсэн байхыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд тухайлан заажээ. Өөрөөр хэлбэл гэрээний нэг тал Т.******* нь гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

Мөн түүнчлэн, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн насжилт, доголдлын талаар дурдаж маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүйн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй тул тээврийн хэрэгслийн чанар байдлын доголдлын талаар шүүх хэлэлцээгүй болохыг дурьдаж байна.

Гэрч Т.Галбадрах нь жуулчны үйлчилгээнд явж буй автобусыг өндөр ашигтай хэмээн амласан хариуцагч компаниудын ятгалгаар уг автобусыг худалдан авахаар болсон, гэвч автобус нь тэдний амласан ёсоор байгаагүй гэх боловч талууд өөрсдийн сайн дурын үндсэн дээр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, уг гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.******* нь өөрийн нөхөр гэх, гэрч Т.Галбадрахад хариуцагчаас санал болгосны дагуу өндөр ашиг орлоготой автобус худалдан авахаар шийдэж, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч, зээлийн хүүнд 26,400,00 төгрөг төлсөн, тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээг цуцалсны дараа автобусыг дулаан гаражид хадгалуулсны зардал 4,950,000 төгрөг, бичиг баримт бүрдүүлэх, өмгөөллийн хөлс 5,324,819 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэхүү 36,674,819 төгрөгийн зардал нь түүний өөрийн сайн дураар гаргасан зардал байх бөгөөд хариуцагчаас шалтгаалсан аливаа үйл ажиллагаатай холбоотой гарсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсанаар, “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах” тухай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаагийн зэрэгцээ гэрээний нэг тал үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30,000,000 төгрөг, өмгөөлөл, нотариатын зардал, бичиг баримт бүрдүүлэх, автобус хадгалуулсны зардал 36,324,819 төгрөг, нийт  66,674,819   гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК-иас тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30,000,000 төгрөг, өмгөөлөл, нотариатын зардал, бичиг баримт бүрдүүлэх, автобус хадгалуулсны зардал 36,324,819 төгрөг, нийт 66,674,819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 649,276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УНДРАА