Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 562

 

                                                                                                        

 

 

 

 

 

 

 

 

       Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш,

А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,

Ялтан Э.Доржсэмбэ,

Ялтан Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг,

Ялтан А.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Доржсэмбийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт холбогдох эрүүгийн 201625030678 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бэйст овогт Энхтөрийн Доржсэмбэ, 1991 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, зээ дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 2-26 тоотод оршин суудаг,

2011 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сар хорих ял шийтгүүлж, 2013 оны 5 сарын 7-нд хугацаа дуусч суллагдсан,

2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр үлдэх 1 жил 2 сар 1 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, /РД: УП91050611/,

 

2. Боржгон овогт Октябрийн Анхбаяр, 1993 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жигүүр Гранд” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 73 дугаар гудамжны 1161 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: НИ93050216/,

 

3. Бэсүд овогт Ганбаатарын Нямдаваа, 1987 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймагт байрлах уурхайд гагнуурчнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16 дугаар гудамжны 217/Д тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ДР87060810/,

 

4. Хүрээ овогт Дэлгэрсайханы Цэнд-Аюуш, 1996 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймагт төрсөн , 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймагт байрлах “Монгол Алт” ХХК-д эксковаторын засварчнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30 дугаар гудамжны 615 тоотод оршин суудаг,

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон, /РД: ПН96061615/,

 

5. Боржигон овогт Алтангэрэлийн Бат-Эрдэнэ, 1992 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймагт байрлах “Зэст хүлэг” ХХК-д зам засварын ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Багануур дүүргийн 2 дугаар хороо, Хөдөө хэсэгт оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод 39 дүгээр сургуулийн дэргэдэх Нийтийн байрны баруун талын хэсэгт оршин сууж байсан, ял шийтгэлгүй, /РД: АМ92042214/,

 

6. Гэлэн овогт Цэрэнжаагийн Цогбадрах, 1993 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, блокны үйлдвэрт ажилладаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 60 дугаар гудамжны 930 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ОК93111111/.

1. Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн /Н.Алтансүхийн/ Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-95 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэнийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “БиЭсБи” брэндийн зурагт хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4-55 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн “Тошиба” загварын зурагт хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны баруун талын автомашины зогсоолд байршуулсан иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 57-08 АРХ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины баруун хойд хаалганы шилийг хагалж онгойлгон хурганы арьс 100 ширхэг, хромон гутал, автомашины түлхүүрийн иж бүрдэл, хүүхдийн гутал, эмэгтэй хүний футволк, эмэгтэй хүрэм, “ЭмПи-3” тоглуулагч хулгайлан авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Хайер” загварын ЭлСиДи зурагт, “Делл” загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр О.Анхбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Панасоник” загварын ЭлСиДи зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 11.609.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр иргэн М.Энх-Амгалангийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 49 дүгээр сургуулийн гадаа байршуулсан “Киа Лотзе” загварын 73-15 УНГ улсын дугаартай машины урд хаалганы болон зүүн талын арын салхины шилийг чулуугаар шидэж хагалан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

2. Шүүгдэгч О.Анхбаяр нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Хайер” загварын ЭлСиДи зурагт, “Делл” загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Э.Доржсэмбэтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Панасоник” загварын лсд зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 9.795.000 төгрөгийн хохирол учирсан,

 

3. Шүүгдэгч Г.Нямдаваа нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Хайер” загварын ЭлСиДи зурагт, “Делл” загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхрын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, двд тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 8.840.000 төгрөгийн хохирол учирсан,

- Шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нарын “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, хулгайлсан барилгын багаж хэрэгсэл эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан, борлуулсан гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учирсан,

 

5. Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 1.680.000 төгрөгийн хохирол учирсан,

 

6. Шүүгдэгч Ц.Цогбадрах нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Доржсэмбэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар, Г.Нямдаваад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Г.Нямдаваа нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Э.Доржсэмбийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Нямдавааг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нямдаваагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг уг хэрэгт эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч О.Анхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Цэнд-Аюушийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бат-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Цогбадрахыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбийн цагдан хоригдсон 215 хоног, шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах тус бүрийн цагдан хоригдсон 10 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497,3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбээс 1.510.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Эрдэнэбадрахад 63.000 төгрөг, хохирогч Ж.Болормаад 415.000 төгрөг, хохирогч Ө.Ганчимэгт 230.000 төгрөг, хохирогч Б.Тамирт 168.000 төгрөг, хохирогч Л.Лхагвад 175.000 төгрөг, хохирогч М.Энх-Амгаланд 459.000 төгрөг, шүүхийн Төрийн сангийн 100900005406 тоот дансан урьдчилан байршуулсан 293.750 төгрөгөөс хохирогч Э.Дүүрэнчимэгт 27.500 төгрөг, О.Амарбатад 180.000 төгрөг, хохирогч Б.Тамирт 68.000 төгрөг тус тус олгож, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 68-61 УНЦ улсын дугаатай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн дансанд илүү байршуулсан 18.250 төгрөгийг шүүгдэгч А.Бат-Эрдэнэд буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Анхбаярт оногдуулсан 3 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар, шүүгдэгч Г.Нямдаваад оногдуулсан 2 жил 8 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар, шүүгдэгч Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах тус бүрт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Доржсэмбэд урьд авсан цагдан хорих, шүүгдэгч О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан Э.Доржсэмбэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Доржсэмбэ миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын зарим зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр үүсгэсэн хэнд холбогдох нь тодорхой болоогүй байгаа 201725030187 дугаартай хэрэгт нэгтгэн хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн боловч энэ хэрэгт миний хам хэрэгтэн болох О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах болон бид бүгдээр энэ үйлдэл дээр хамт байсан, болсон бүх асуудлыг нэг бүрчлэн мэдэж байгаа хэрнээ шүүх хуралдаанд бүгдээрээ нуун дарагдуулсан. Харин миний бие энэ үйлдэл байгаа гэж шүүгчид хэлсэн боловч 201725030187 дугаартай хэрэгт нэгтгэх хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэлээд надад 4 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгэсэн учир энэ хэргийг анхан шатны мөрдөн байцаалтад буцаах үндэслэлтэй гэж бодож байгаа тул гомдол гаргаж байгаад зохих журмын дагуу үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү“ гэв.

Ялтан Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Амарбаясгалан, Шинэтулга нартай Э.Доржсэмбэ бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 22 дугаар гудамжны 456 тоотод суух Солонгын гэрээс зурагт хулгайлсан хэрэг байгаа. Энэ асуудлын талаар Э.Доржсэмбэ давж заалдах гомдолдоо энэ хэрэгт холбогдогч этгээдүүдтэй хамтарч үйлдсэн гэж бичсэн байна. Энэ талаар хавтаст хэрэгт огт авагдаагүй. Иймд үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломж байна гэж үзэж байна. Харин Ц.Цогбадрахын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Ялтан А.Бат-Эрдэнийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би А.Бат-Эрдэнийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргаагүй. Манай үйлчлүүлэгчийг тэнсэж, хянан харгалзсан байгаа. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар А.Бат-Эрдэнийн эрх зүйн байдал дордох тул буцаан хэрэг боломжгүй юм” гэв.

Ялтан Г.Нямдаваагийн өмгөөлөгч Б.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хулгайн гэмт хэргийн ял шийтгэлийг хүндрүүлсэн байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Доржсэмбэ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 315.000 төгрөгийн үнэ бүхий зурагт хулгайлсан хэрэгт одоогийн энэ хэрэгт цуг шийтгүүлсэн О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарыг цуг явсан гэдэг боловч анхан шатны шүүх хуралдаан болон өмнөх давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар ярьж байгаагүй. Шүүх хуралдаанд “энэ хэрэгт эд нар хамт оролцсон уу, өөр хэрэг байгаа юу” гэж асуухад “ийм зүйл бахгүй” гэж хариулдаг байсан. Э.Доржсэмбийн өөрийнх нь хэлснээс өөр нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 315.000 төгрөгийн үнэ бүхий зурагт хулгайлсан гэх хулгайн үйлдлийг О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах цуг хийсэн гэдэг нь тогтоогддоггүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                            ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх ба шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.  

1. Шүүгдэгч Э.Доржсэмбэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн, “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн /Н.Алтансүхийн/ Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 13-95 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэнийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “БиЭсБи” брэндийн зурагт хулгайлан авч 399.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 4-55 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 39 инчийн “Тошиба” загварын зурагт хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ганцаараа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны баруун талын автомашины зогсоолд байршуулсан иргэн Ж.Болормаагийн эзэмшлийн 57-08 АРХ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины баруун хойд хаалганы шилийг хагалж онгойлгон хурганы арьс 100 ширхэг, хромон гутал, автомашины түлхүүрийн иж бүрдэл, хүүхдийн гутал, эмэгтэй хүний футволк, эмэгтэй хүрэм, “ЭмПи-3” тоглуулагч хулгайлан авч 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Хайер” загварын ЭлСиДи зурагт, “Делл” загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр О.Анхбаяртай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Панасоник” загварын ЭлСиДи зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 11.609.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр иргэн М.Энх-Амгалангийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 49 дүгээр сургуулийн гадаа байршуулсан “Киа Лотзе” загварын 73-15 УНГ улсын дугаартай машины урд хаалганы болон зүүн талын арын салхины шилийг чулуугаар шидэж хагалан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

2. Шүүгдэгч О.Анхбаяр нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Хайер” загварын ЭлСиДи зурагт, “Делл” загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Э.Доржсэмбэтэй бүлэглэн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 12 дугаар гудамжны 140 тоотод байх иргэн Г.Хишигсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Панасоник” загварын лсд зурагт хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас үлэмж хэмжээний буюу 9.795.000 төгрөгийн хохирол учирсан,

 

3. Шүүгдэгч Г.Нямдаваа нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамж 142 тоотод байх иргэн Ө.Ганчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Хайер” загварын ЭлСиДи зурагт, “Делл” загварын суурин компьютер хулгайлж 690.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард Э.Доржсэмбэ, О.Анхбаяр нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд байх иргэн О.Амарбатын зуслангийн байшингийн вакум цонхыг хөшин орж Америк улсад үйлдвэрлэсэн хивс цэвэрлэгч төхөөрөмж, 3х4 метр хэмжээтэй хивс, 2 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, буйдангийн хивс, 40 литрийн бидон, гар таслагч, гагнуурын аппарат зэргийг хулгайлж 6.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, А.Бат-Эрдэнэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 8.840.000 төгрөгийн хохирол учирсан,

- Шүүгдэгч Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нарын “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, хулгайлсан барилгын багаж хэрэгсэл эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлс гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч хадгалсан, борлуулсан гэмт хэрэгт,

 

4. Шүүгдэгч Д.Цэнд-Аюуш нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Э.Доржсэмбэ, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учирсан,

 

5. Шүүгдэгч А.Бат-Эрдэнэ нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Ц.Цогбадрах, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Г.Нямдаваа, О.Анхбаяр, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байх иргэн Ч.Чинбаатарын зуслангийн 2 давхар байшингийн цонхны шилийг хагалан орж савхин хүрэм, тоос сорогч, индүү, шуба, хивс хулгайлж 455.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 1.680.000 төгрөгийн хохирол учирсан,

 

6. Шүүгдэгч Ц.Цогбадрах нь давтан үйлдлээр, бусадтай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч:

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Э.Доржсэмбэ, А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш нартай бүлэглэн “Соната-5” загварын 88-25 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байх иргэн Л.Эрдэнэбадрахын байшингийн цонхоор нэвтэрч, 605.000 төгрөгийн үнэлгээ бүхий барилгын багаж хэрэгсэл хулгайлсан,

- 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр А.Бат-Эрдэнэ, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа нартай бүлэглэн хар өнгийн “Раум” загварын /улсын дугаар тодорхойгүй/ тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын задгайд байх иргэн Н.Дүүрэнчимэгийн байшингийн хаалгыг эвдэн орж 39 инчийн “Фунай” загварын зурагт, “Нокиа” загварын гар утас хулгайлан авч, 620.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 3 дугаар сард О.Анхбаяр, Г.Нямдаваа, Д.Цэнд-Аюуш, Э.Доржсэмбэ нартай бүлэглэн “Хьюндай Аванте Эксди” загварын 68-61 УНЦ улсын дугаартай бор шаргал өнгийн тээврийн хэрэгсэл хэрэглэж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байх иргэн Б.Тамирын байшингийн хоёр давхарын тагтны хаалгыг хөшиж онгойлгон нэвтэрч 42 инчийн “Сони” загварын ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, хивс, ДиВиДи тоглуулагч зэргийг хулгайлж 840.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас бага бус хэмжээний буюу 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч М.Энх-Амгалангийн “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр би найз Гансүх, Гантогтох, Даваадорж нарын хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуульд заал авах гээд өөрийн 73-15 УНГ улсын дугаартай “Киа лотзе” загварын машинтай ирээд уг сургуулийн баруун талын хаалганы орчимд тавьчихаад сургуулийн урдуур тойроод урд талын төв хаалгаар ороход үл таних 10 гаруй залуучууд сургуулийн баруун урд талын хаалган дээр архи уугаад сууж байсан юм. Тэгээд бид нарыг орох үед “уучлаарай” гээд нэг залуу хэлсэн, тэгэхээр нь бид нар тоохгүй цаашаа яваад сургууль руу алхаж явахад араас “хоншоортой юм бол эргээд гараад ир” гэхээр нь би тоохгүйгээр сургууль руу явж орсон юм. Ингээд 2 цаг хүртэл зааланд тоглож байгаад гарч ирэхэд архи ууж байсан залуучууд алга болсон байсан. Тэгээд машиндаа суух гэтэл арын салхины шил, зүүн урд талын хаалганы шилийг мөн адил хагалсан байсан. Машины шилийг шинээр нь авч тавихад 375.000 төгрөг гэж тооцсон...” /хх-104-105-II/,

Хохирогч Ч.Болормаагийн “...2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нөхөр бид хоёр гэртээ өнжсөн бөгөөд мөн оройн 20 цаг болж байхад манай хүүхэд хөдөөнөөс ирж байна гэхээр нь нөхрийн хамт гэрээсээ гараад хүүхдээ тосоод ирэхэд гэрийн гадна цоожийг эвдээд дотор байсан 39 инчийн “Тошиба” брэндийн зурагтыг хулгайлаад аваад явсан байсан. Нөхөр бид хоёр тэр дор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж үзлэг хийлгэсэн. Манайх алдагдсан зурагтаа 2013 онд “Номин” их дэлгүүрээс 1.300.000 төгрөгөөр худалдан авч байсан. Цагдаагийн байгууллагад бүртгүүлснээс хойш 2 хоногийн дараа манайх руу цагдаагийн газраас утсаар холбогдож “танай зурагтыг олсон ирж ав” гэж хэлэхээр нь яваад очиход манай гэрээс алдагдсан 39 инчийн зурагт ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, алдагдсан үеийн шинж төрхөөрөө байж байсныг манай нөхөрт хүлээлгэн өгсөн. Манайх зурагтаа 1.300.000 төгрөгөөр үнэлж байсан. Одоо санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-182-II/,

Хохирогч Ж.Болормаагаас “...Би 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгаас Улаанбаатар хотод ирсэн. 2016 оны 5 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед өөрийн 57-08 АРХ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашинаа Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байрлуулсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 09 цагийн үед автомашин дээрээ ирэхэд баруун хойд талын хаалганы шилийг хагалсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Миний автомашины багаажинд байсан 100 ширхэг хурганы арьс, эрэгтэй хүний хуучин хромон гутал 1 хос, автомашины түлхүүр багажны ком, хүүхдийн шинэ пүүз 1 хос, автомашины “ЭмПи-3” тоглуулагч 3 ширхэг, эмэгтэй хүний куртик, шар өнгийн эмэгтэй хүний футболк 1 ширхэг алдагдсан байсан...” /хх-219-221-II/,

Хохирогч Ө.Ганчимэгийн “...2016 оны 4 дүгээр сарын 1-ний өглөө 09 цагийн үед манай нөхөр Нямсүрэн рүү дүү Буяндэлгэр залгаад “танай хажуу айлын Эрка эгч ярилаа, танай гэрт хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Манай гэрээс 32 инчийн “Хайер” брэндийн зурагт, “Делл” брэндийн “Ай-3” үзүүлэлттэй компьютер, өсгөгчийн хамт алга болсон байсан...” /хх-2-3-III/,

Хохирогч Л.Эрдэнэбадрахын “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд байдаг миний зуслангийн байшингийн 2 давхарын мансардын цонхны шилийг хагалан хулгайч орсон байсан. ...Хэрэг болох өглөө ирэхэд манай байшингаас барилгын засвар хийхэд хэрэглэж байсан багажууд алдагдсан байсан. Уг багажууд нь миний хувийн багажууд байсан юм. Манай гэрээс алдагдсан барилгын багажууд гэвэл цахилгаанаар ажилладаг мод тайрдаг хөрөө, 2014 онд Хятад улсаас авч байсан. Банз болон хавтан зүсдэг бөөрөнхий иртэй хөрөөг 2013 онд Зуун айлаас авч байсан. Зүлгүүрийн машин нь 4 ширхэг байсан ба цахилгаанд залгаж ажилладаг. 4 ширхэг машины хоёрыг нь Эрээн хотоос авч байсан. Хоёрыг нь Зуун айлаас авч байсан. Призер гаргагч нь хаалганд ховил татдаг буюу гоёлын ховил гаргадаг багаж байсан. Гар дрилл нь цахилгаанд залгаж ажилладаг ба 2012 онд Зуун айлаас авч байсан. Цахилгаан харуул нь “Кен” загварын улаан өнгөтэй, цахилгаанаар ажилладаг харуул байсан. Би хагалсан цонхыг дахин шиллүүлж солиулсан, мөн үүдний амбаарын дээгүүр дамжихдаа гоёлын хаалт модыг нь хугалсан байсан. Түүнийг нь засуулсан. Цонх болон гоёлын хаалт модоо хувь хүнээр ажлын хөлсний хамт 150.000 төгрөгөөр хийлгэсэн. Энэ зардлаа болон хулгайд алдсан эд зүйлсээ нэхэмжилнэ...” /хх-49-50-I/,

Хохирогч Л.Лхагвын “...Би 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хятад улсын Хөх хотод болох марафон гүйлтийн тэмцээнд оролцохоор явсан. Тухайн үед эхнэр Хишигсайханы дүү Хонгороогийн нөхөр Тогтохбулганыг үлдээсэн. Тэгээд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өглөө Улаанбаатар хотод ирэхэд миний гар утас руу Тогтохбулган залгаад “гэрт хулгай орсон байна” гэхээр нь эхнэрийн хамт гэртээ ирэхэд манай гэрээс 42 инчийн “Панасоник” загварын телевизорыг удирдлага болон орны бүтээлгийн хамт алдагдсан байсан. Анх өргөдөл өгөхдөө 32 бил үү 42 бил үү гэж бодож байгаад 42 инч гэж бичсэн...” /хх-64-67-III/,

Хохирогч Ч.Чинбаатарын “...Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зусланд байдаг. 2016 оны хавар 3 дугаар сарын үед очсон шиг санаж байна. Манай зуслангийн байшингийн арын 2 давхарын цонх хагарсан байсан. Ороход байшингийн доторх эд зүйлсийг эмх замбараагүй болгоод орхисон байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэхэд миний савхин куртик, тоос сорогч, индүү, архинууд алдагдсан байсан. Манай эхнэрийн туулайн арьсан шуба, хивс 2 ширхэг, хувцаснууд торонд хийгээд авч явахаар бэлдээд тавьчихсан байсан. 750 граммын хэмжээтэй “Болор”, “Соёмбо”, “Экс”, “Чингис” архинууд байсан. Уул нь гэрт 15 орчим шил архи байсан байх яг хэдэн шилийг алдсан талаар мэдэхгүй байна. Хоёр хивсний нэг нь бурханы зурагтай, нэг нь эвтэй дөрвөн амьтны зурагтай, 1.5х1м хэмжээтэй. Алдсан эд зүйлсээс тоос сорогч, индүү зэргийг хүлээн авлаа, санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-89-90-III/,

Хохирогч Б.Тамирын “...Миний зуслангийн байшин Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд байдаг. 2016 оны 3 сарын үед манай хөрш Отгонбаатар “танай байшингийн 2 давхарын тагтны хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Тэгээд зуслангийн байшиндаа очих үед зуслангийн хашааны цасан дээр нэг хүний гутлын мөр байсан. Мөрийг нь харахад 2 давхарын тагт руу авираад гарсан шинжтэй байсан. Байшиндаа ороод харахад 1 давхарын хэсэгт байсан 42 инчийн “Сони” нэртэй ЭлСиДи зурагт, “Панасоник” загварын шарах шүүгээ, 2х3м хэмжээтэй “Алтанбулаг” хивс, будаа агшаагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Мөн саарал өнгийн “Сони” нэртэй ДиВиДи тоглуулагчийг авч явж байгаад тагтан дээр унагаад орхисон байсан. Тухайн үед манай 2 давхарын тагтны хаалга дарж тавьсан орыг холдуулчихаад түгжээг нь хөшөөд орчихсон байсан. Хулгай хийсэн этгээд байшин руу нэвтэрч орохдоо тагтны хаалганы түгжээг нь эвдээд бариулыг нь хугалсан байсан. Хаалга нь 2х1.2м хэмжээтэй байсан. Уг хаалганы цоож эвдэрсэн тул бүтнээр нь солиулахаас өөр аргагүй болсон...” /хх-94-95-III/,

Хохирогч Н.Дүүрэнчимэгийн “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр хүүхдийн хамтаар 07 цаг 30 минутанд гэрээ цоожлоод гарсан. Орой нь 23 цаг 40 минутанд гэртээ ирэхэд манай байшингийн үүдний амбаарын хаалганы далд цоожийг нь хөшөөд онгойлгосон байсан. Тэгээд байшингийн дотор хаалгыг доод хэсгээр нь эвдээд дээш сөхөөд орсон байсан. Манай байшингийн өрөөний арын хэсэгт байрласан тавиур дээрээс 39 инч дэлгэцтэй “Фунай” ЛЕД зурагтыг удирдлагын хамт, мөн “Нокиа” загварын товчлууртай гар утас байсан хулгайд алдагдсан байсан. Уг хаалга нь хүрэн өнгөтэй, төмөр бүргэд хаалга байсан. Энэ хохирлоо нэхэмжилнэ. Би хаалгыг 250.000 төгрөгөөр сольсон. Бат-Эрдэнэ 82.500, Цогбадрах 145.000 төгрөг тус тус хохиролд өгсөн. Нийт 697.500 төгрөгийн хохирол шүүгдэгч нар барагдуулсан. 172.500 төгрөгийг Доржсэмбэ өгөх ёстой гэхдээ энэ хүүхдийн хувийн байдлыг харгалзаж үзээд хохирлоо авахгүй. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-59-60, 64-II/,

Хохирогч О.Амарбатын “...2016 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар гүнтийн зусланд байдаг байшинд маань хулгай орсон байсан. Тухайн үед цагдаад хандаагүй байсан. Тэгээд манай байшингаас алдагдсан эд зүйлс олдсон гэхээр нь ирж мөн болохыг таньсан. 3 дугаар сарын сүүлээр манай байшинг хардаг манаач эмэгтэй утсаар “танай байшингийн цонх онгорхой байна” гэж хэлсэн. Яваад очиход манай байшингийн 1 давхарын хойд талын баруун захын цонх нь онгорхой байсан. Эд зүйлээ бүртгэхэд байшингийн 2 давхарын шатны хажуу талаас америк “Kirby” тоос сорогч, 1 давхарын шалан дээр дэвссэн байсан хивс, 2 давхарын шалан дээр дэвссэн байсан 2 хивс, сандал дээр дэвссэн байсан 1 ширхэг хивс, 40 литрийн бидон, гар таслагч, солонгос гагнуурын аппарат зэрэг алдагдсан байсан. Тоос сорогчоо буцаан хүлээж авсан. Уг нь манай байшин манаачтай. Гэтэл манаачийн урд машинаа зогсоосон байсан. Манай байшингийн хойд талын цонхыг хөшиж орсон байсан. Манай гэрээс таслагч, 3 ширхэг хивс, нэг ширхэг тоос сорогч, буйдангийн хивс, гагнуурын аппарат, 40 литрийн бидон зэрэг эд зүйл алдагдсан. Нямдаваагийн гэр бүл керби тоос сорогч авчирч өгсөн. Анхбаяр надад 179.000 төгрөг хохиролд өгсөн. 114.000 төгрөг дансанд хийсэн гэсэн, одоогоор аваагүй байна. Би тоос сорогчоо авсан тул бусад эд зүйлсийн үнийг нэхэмжлэхгүй...” /хх-23-24-III/,

Гэрч О.Анхбаярын “...2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Доржсэмбэтэй таараад 49 дүгээр сургуулийн талбай ороход найз Сумъяасүрэн, Баттулга, Энхбат, Гэрэлт, түүний найз болох нэг залуу нар сагсны талбай дээр тоглож байсан. Тэр үед Доржоо бид 2 бага зэрэг сагс тоглож байгаад тал шил архи, нэг пиво уусан юм. Тэгээд сургуулийн урд талын монген дээр очиход үл таних 3-4 залуучууд 49 дүгээр сургууль руу орж байсан юм. Тэр үед Сумъяасүрэн уг хүмүүстэй юм яриад байх шиг байсан. Юу ярьсныг нь мэдээгүй, тэгээд нээх сүртэй маргалдаагүй юм. Тэгээд дэлгүүр явж нэг 0.75 литрийн архи авч ирээд бид нар хувааж уусан юм. Тэгээд буцаж очоод сагс тоглож байхад Доржсэмбэ дэлгүүр рүү пиво авч ирэхээр явсан байсан бөгөөд би сагс тоглож байсан болохоор түүнийг анзаараагүй юм. Тэгээд бид нар тоглож байгаад пиво уучихаад 22 цагийн үед тэндээс би Доржоотой хамт 5 буудал руу алхаж явахад надад машины цонх хагалчихвал яах уу гэж асууж байсан. Тухайн үед би анзаараагүй, тэгээд 17 дугаар сургуулийн автобусны буудлын ойролцоо ирээд надад 49 дүгээр сургуулийн /гадаа/ машины шил хагалсан гэж ярьсан...” /хх-113-II/,

Гэрч Т.Анхмөнхийн “...Би өөрийн ажилладаг “Лаки койн” ломбардны цахим бүртгэлээс шүүж үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Алтангэрэлийн Бат-Эрдэнэ АМ92042214 регистрийн дугаартай хүн 39 инчийн “Фунай” ЛЕД зурагтыг 0.8 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай буюу 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Уг зурагт нь удирдлагатай байсан байна. Уг зурагтыг барьцаанд тавьсан этгээд аваагүй учир 15 хоног хүлээгээд интернэтэд болон ломбардандаа зар тавиад зарсан. 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 11 цаг 17 минутад Алтансүхийн Энхтөр НИ93042215 регистрийн дугаартай хүн 32 инчийн “Панасоник” ЛЕД дэлгэцтэй зурагтыг удирдлагын хамтаар 14 хоногийн хугацаатай, 0.8 хувийн хүүтэй 120.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Мөн зурагтыг барьцаанд тавьсан этгээд аваагүй учир хүлээлгийн хоног дууссан учир зарсан...” /хх-68-III/,

Гэрч А.Энхтөрийн “...2016 оны 5 дугаар сарын 8-ны өглөө гэртээ байхад манай үеэл Анхбаяр ирээд удирдлагаа өгөөч нэг зурагтад таарах эсэхийг үзье гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ зурагтны удирдлагыг аваад Анхбаярын амьдардаг гэрт нь ороход Анхбаяр нэг эрэгтэй найзынхаа хамт байсан. Тэгээд нэг ЭлСиДи зурагт барьцаанд тавьчихсан байсан. Манай зурагтны удирдлага таарахгүй байсан. Би ямар учиртай зурагт юм гэж асуухад Анхбаяр манай найзын эгчийн зурагт байгаа юм гэж хэлсэн. Анхбаяр “энэ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм, чи бичиг баримтаараа барьцаанд тавиад өгөөч” гэхээр нь би “та хоёр өөрсдөө бичиг баримт байхгүй юм уу” гэхэд “харин байдаггүй ээ” гээд байсан. Тэгээд гүрийгээд яахав гэж бодоод за гээд зөвшөөрсөн. Тэгээд бид гурав гарч яваад Хүнсний 4 дүгээр дэлгүүр ороод шалгуулахад ломбардны хүн өөрөө удирдлагаар удирдаад шалгаад авсан. Тэр ломбарданд 120.000 төгрөгийн барьцаанд миний бичиг баримтаар тавьсан юм. Мөнгийг нь тэр хоёр аваад надад нэгж аваарай гээд 5.000 төгрөг өгсөн...” /хх-70-III/,

Гэрч Д.Цэрэндолгорын “...Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ганбаатарын Нямдаваа /ДР87060810/ гэдэг 99625222 утасны дугаартай, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант 248г тоот хаягтай хүнээс 32 инчийн “Хайер” загварын ЛЕД зурагтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаатай, 9 хувийн хүүтэйгээр 80.000 төгрөгөөр барьцаанд авсан. Тэгээд уг зурагтны барьцаанд тавьсан хугацаа дуусаад 2016 оны 4 дүгээр сарын 18-нд утас руу нь хэлэхэд “зар” гэж хэлсэн байна. Энэ талаар тэмдэглэсэн байна. Уг зурагт нь удирдлагатай, хайрцаг боодолгүй байсан учир хулгайн зурагт гэж мэдээгүй...” /хх-8-III/ гэх мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

             Анхан шатны шүүх Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

           

             Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Нямдаваа, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

         

            Хэдийгээр шүүгдэгч Э.Доржсэмбийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн ба түүнд оногдуулах ялыг төрөл, хэмжээ нь хөнгөрч байгаа хэдий ч шүүгдэгч Э.Доржсэмбэ, Г.Нямдаваа, О.Анхбаяр, Д.Цэнд-Аюуш, А.Бат-Эрдэнэ, Ц.Цогбадрах нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бол ...хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж оногдуулах ялыг хүндрүүлэхээр хуульчлагджээ. Нөгөөтэйгүүр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хорих ялыг хүндэд нь хөнгөн ялыг багтаах заалт байхгүй ба хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж хооронд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохоор хуульчлагдсан тул шүүгдэгч Э.Доржсэмбийн эрх зүйн байдал дордохоор байна.

            Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг баримтлан Э.Доржсэмбэ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

            Харин хорих ял эдлүүлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар “нээлттэй эсхүл хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчлөн зохицуулсантай холбогдуулан ялтан Э.Доржсэмбэд оногдуулсан хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Доржсэмбэд оногдуулсан хорих ялыг “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Э.Доржсэмбийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

                                                                                              Д.МЯГМАРЖАВ