Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1858

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ, “"ХХХХ” ХХК-нд холбогдох

 

            Гэрээний үүрэгт 123 734 272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                         ХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                ХХХХ

Хариуцагч                                                           ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч                                   ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 8 дугаар сараас эхлэн “ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХтай харилцан тохиролцон БНХАУ-ын Эрээн хотоос цемент нийлүүлэхээр болсон. Ингээд 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 1 сар хүртэлх хугацаанд 1216 тн буюу 201 400 000 төгрөгийн цементийг ХХХХт нийлүүлж үүнээс надад 141 676 200 төгрөгийг эргүүлэн төлж үлдэх 59 723 800 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрсэн юм. Би энэ цементийг өөрийн мөнгөөр авч нийлүүлдэггүй БНХАУ-ын Эрээн хотын иргэн ХХХХ-тай гэрээ хийсний дагуу зээлээр цемент авч ХХХХт нийлүүлж байсан. ХХХХ-тай цемент борлуулах гэрээгээр мөнгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн өдөр тутамд үнийн дүнгийн 3 хувиар алданги төлөхөөр тохирсон тул ХХХХын төлөөгүй 59 723 800 төгрөгийг алдангийн хамт 130 496 345 төгрөгийг надаас одоо болтол төлөхийг шаардаж байгаа. Энэ байдлаас болж Эрээн хот руу зорчих бөгөөд манай нөхөр ч ачаа ачих боломжгүй байдалд ороод байна. Би Замын үүдээс цемент илгээхдээ зөвхөн ХХХХын нэрээр илгээж байсан тул Цементийн үнэ 59 723 800 төгрөгийг хохирол 35 386 272 төгрөг нийт 95 110 072 төгрөгийг ХХХХаас нэхэмжилж байна. ХХХХ нь “ХХХХ” ХХК-ийн захирал юм. Тэр 2014 оны 10 дугаар сард над руу яриад “Чи манай ХХК-ийн нэрэн дээр гаалийн бүрдүүлэлт хийгээд өгөөч. Би сүүлд нь чамд татварыг чинь өгнө” гэсэн. Ингээд надад итгэмжлэл хийж өгснөөр би 21 вагон цементийн гаалийн бүрдүүлэлтийг “ХХХХ” ХХК-ийн нэрээр хийж гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг би өөрөө төлсөн. Харин ХХХХ надад уг 21 вагоны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар 22 399 000 төгрөгийг надад өнөөг хүртэл төлөөгүй хохироосоор байна. Иймээс “ХХХХ” ХХК-ийн нэрээр төлөгдсөн 21 вагоны гаалийн татвар 22 399 000 төгрөгийг “ХХХХ” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд ХХХХаас цементийн үнийн үлдэгдэл 59 723 800 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол 35 386 272 төгрөг, нотлох баримт гаргуулсны хөлс 85 000, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг унааны зардал 79 100 төгрөг нийт 101 335 272 төгрөгийг хариуцагч ХХХХаас, “ХХХХ” ХХК-иас 21 вагон цементийн гаалийн болон НӨАТ 22 399 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаалийн газраас авсан баримтын дагуу хариуцагч “ХХХХ” ХХК-иас 19 006 396 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаа 3 392 604 төгрөгөөр, хариуцагч ХХХХаас гаргуулах 101 335 272 төгрөгөөс өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөгийг хасаж 95 335 272 төгрөг болгон тус тус багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би БНХАУ-ын Эрээн хот дахь Тун-Хуй цементийн үйлдвэрээс цемент авдаг байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын эхээр уг компанийн менежер Тинхуатай ярьж 20 вагон цементийг 10 000 000х20=200 000 000 төгрөгөөр авахаар болсон. Уг үйлдвэрийн илгээгч болох Булганаас 10 вагон, ХХХаас 10 вагон тус тус авахыг мэдэгдсэн. Гэтэл ХХХ утсаар ярьж Надаас 20 вагоныг бүгдийг нь авчих гэж хэлсэн. Би 20 вагон цементийн үнэ болох 200 000 000 төгрөгийг тэр дор нь шилжүүлээд цементээ авсан. Эдгээр 20 вагон цементийг ХХХ бүгдийг нь илгээсэн. Энэ 20 вагон цементийг авах үед ХХХ надаас Та дахиад цемент авах уу гэж асуухад нь би авна угаасаа миний ажил л юм чинь авна. Харин одоо бол надад бэлэн мөнгө байхгүй. Байсан мөнгөөрөө цемент авчихлаа. Мөнгө орж ирэх үед бага хэмжээгээр өдөрт 1 вагоныг бол авна. Илүүг бол чадахгүй гэсэн хариуг өгөхөд Та дараа нь мөнгийг нь шилжүүлчхээд болно гэж хэлсэн. Гэтэл 2014 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн нийт 4 өдөр 3, 4, 5 вагоноор ХХХаас цементүүд орж ирсэн. Ингээд нийт 39 вагон цемент ирсэн бөгөөд вагон болгоноос цементийн тоо ширхэг дутуу, зарим нь чулуутай ирж байсан. Тун-Хуй үйлдвэрийн менежер Тян-Хуагаас манай компани дээр орж ирсэн 20 вагон цементийн гаалийг илгээсэн ХХХаас ав гэхэд тэрээр 21 вагон цементийн НӨАТ-ын баримтыг өгөөд, өөрийн нийлүүлсэн 18 вагон цементийн НӨАТ-ын баримтыг ирүүлээгүй юм. Нэхэмжлэлд БНХАУ-ын иргэн Эрээн хотын иргэн ХХ гэдэг хүнийг дурдсан байгаа бөгөөд би ийм хүнийг танихгүй. Би ХХХтай болон дээрх ХХХХ-тай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Би дээрх 19 вагон цементийн үнэ 191 900 000 төгрөгөөс ХХХд Хас банкаар 109 600 000 төгрөгийг, Хаан банкаар 17 600 000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 03-нд 5.250.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 30-нд 9 926 200 төгрөгийг, нийт 142 376 200 төгрөгийг шилжүүлсэн юм. Нэг вагон цементийг тохирсон ёсоор 10 100 000 төгрөгөөр тооцоход одоо 49 523 800 төгрөгийн үнэ бүхий цементийн үлдэгдэл байгаа бөгөөд тэрээр надад 18 вагоны 18 180 000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг шилжүүлээгүй. Үүнийг хасаад 31 343 800 төгрөгийн үлдэгдэл байгаа тул үүнийг хүлээн зөвшөөрч болно. Харин 59 723 800 гэж үлдэгдэл мөнгөний тооцоог шударга бусаар гаргаж үүний алданги гэх 35 386 272 төгрөг, нотлох баримт гаргуулсны хөлс 85 000, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг унааны зардал 79 100, НӨАТ 22 399 000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би ХХХ-ын өмнө хүү алданги тооцуулахаар гэрээгээр үүрэг хүлээгээгүй атал хохирол алданги нийлсэн 92 329 372 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул энэ мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түүний нэхэмжилсэн 123 673 172 төгрөгийн нэхэмжлэлээс үндэслэлгүй нэхэмжилсэн 92 329 372 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон үлдэх цементийн үнэ 31 343 800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХаас 59 024 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36 311 272 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч “ХХХХ” ХХК-иас 19 006 396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 776 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 453 070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22779 дугаар захирамж хэвээр байхыг дурдсан байна.

 

Нэхэмжлэгч ХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гаалийн бүрдүүлэлт НӨТ-ийн үнэнд 19 006 396 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дутуу үнэллээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч ХХХ миний бие “ХХХХ” ХХК-ийн хүсэлтээр 2014 оны 8 дугаар сараас уг компанийн итгэмжлэлийг авч цемент нийлүүлэх гаалийн бүрдүүлэлт, НӨТ-ийн татварыг тэдний нэр дээр өөрийнхөө мөнгөөр төлсөн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан Замын-Үүд дэх гаалийн газраас гаргуулж авсан нотлох баримтаар эргэлзээгүй нотлогдсон нь тогтоогдсон юм. Гэтэл шүүх энэ баримтыг үндэслэлгүйгээр үгүйсгэж цементийн үнэнд НӨТ-ийн үнэ ороогүй болохоо баримтаар нотлоогүй болно гэж үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч миний хувьд “"ХХХХ” ХХК-нд нийлүүлсэн цементийн асуудалтай энэ гаалийн бүрдүүлэлт бичиг баримт огт хамааралгүй. Гагцхүү ХХХХын гуйснаар би өөрөөсөө хийж гүйцэтгэсэн гаалийн бүрдүүлэлт бие даасан ажиллагаа болно. Гэтэл энэ байдлаас шүүхээс НӨТ-ийн үнэнд хамааруулан дүгнэсэн нь ойлгомжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “ХХХХ” ХХК-иас гаалийн бүрдүүлэлтийн төлбөр 19 006 396 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүх “талууд 19 вагон цемент нийлүүлсэн, хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй гэсэн нь үндэслэлгүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байгаа юм. Учир нь нэхэмжлэгч 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хариуцагчид 1216 тонн буюу 19 вагон цементийг ХХХХт илгээсэн гэж маргадаг. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг дутуу үнэлж нэхэмжлэгч 19 вагон ба 1216 тн цемент /19 вагон х 10 600 000 төгрөг/ нийлүүлсний үнэнд нийт 201 400 000 төгрөг төлөхөөс 142 376 000 төгрөг төлсөн байх ба үлдэгдэл 59 024 000 төгрөгийг иргэн ХХХХ төлөх үүрэгтэй гэж үйл баримтын талаар буруу дүгнэлт хийсэн. Бэлтгэн нийлүүлсэн гэх цементийн хэмжээг хавтаст хэргийн 12-25 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн нийт 896 тн цемент буюу нийт 148 400 000 төгрөгийн цементийг ХХХХ хүлээн авсан. Хариуцагч ХХХХнь өөрийн компанийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийх эрхийг илгээгч ХХХ ХХ нарт итгэмжлэл /хх-88, 93, 101 тал/ өгч эрхийг нь олгосон байна. Харин ХХХХ гэгчид итгэмжлэл олгож байгаагүй тул хүснэгт дэх тооцооноос илгээгч ХХХХгийн нийлүүлсэн гэх хх-23, 24 талд авагдсан нийт 128 тн цементийг хасаж тооцвол ХХХ нь ХХХХт нотлох баримтаар нийт 768 тн буюу 12 вагон цемент нийлүүлсэн байдаг. ХХХХ-ын ачуулсан нийт 11 вагон цементээс буюу нэг вагоноос 3-11 ширхэг нийт 45-н шуудай цемент дутсан, зарим цемент нь чулуу ихтэй байсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Анхан шатны шүүх нэг вагон цементийн үнэнд 10 800 000 төгрөгийг шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул 1 вагон цементийг 10 600 000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэсэнд гомдолтой. Нэг вагон цементийн үнэнд ХХХХаас 10 800 000 төгрөгийг шилжүүлж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдох учиргүй юм. Нэхэмжлэгч нэг вагон ба 64 тонн цементийн үнийг 10 600 000 төгрөг ба НӨАТ ороогүй үнийн дүн гэж маргадаг. Хэрэгт ХХХХ нь өөрийн компаниас гээд цементийн үнэнд 400 000 - 40 000 000 төгрөгийг 13 удаа хэсэгчлэн нийт 127 200 000 төгрөгийг янз бүрийн хэмжээтэйгээр шилжүүлсэн байхад шүүх зөвхөн хэргийн 8 дугаар талд авагдсан "нэг вагоны үнэ С-с гэж 10 800 000 төгрөг” гэсэн гүйлгээний мөнгө шилжүүлсэн утгыг онцгойлон 1 вагон цементийн үнийг бусад гүйлгээг харьцуулан шинжлэн судлахгүйгээр нэг вагоны үнэ 10 600 000 төгрөг байжээ гэж дүгнэсэн. Хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт хийж нэхэмжлэгч ХХХ нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх тал дээр анхаарч үзвэл ХХХ нь цементийн үйлдвэрийн эзэн, худалдах худалдан авах гэрээний худалдагч тал болох Ш-н, илгээгч н.ХХХХ нарыг шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргах эрх бүхий хуульд заасан журмаар олгогдсон итгэмжлэлтэй этгээд биш болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байгаа юм. Илгээгчийн явуулсан их хэмжээний цементийг иргэн ХХХХ нь хувийн хэрэгцээндээ зориулан хүлээж аваагүй, харин нэг гишүүнтэй ХХХ-ын өөрийнх нь үүсгэн байгуулсан “ХХХХ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор барилгын материал, гадаад худалдааг эрхлэн худалдаж авсан. Түүнчлэн экспортоор орж ирсэн цементийн гаалийн бүрдүүлэлт, татвар, Төмөр замын хураамж, тээврийн зардлыг “ХХХХ” ХХК-ийн нэр дээр хийж байсан учраас нэхэмжлэгч НӨАТ-ын мөнгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Ийнхүү компанийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу экспортоор худалдаж авсан барааны үнийг илгээгч ХХХХ-ын хувийн данс руу компанийн Хас банк дахь 5000939359 тоот данснаас зарлагын гүйлгээ хийж шилжүүлж байсан нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх эдгээр нотлох баримтад дүгнэлт хийгээгүй иргэн ХХХХыг хариуцагч гэж дүгнэж цементийн үлдэгдэл үнэнд 59 024 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэн ХХХХ нь жинхэнэ хариуцагч болох нь нотлогдож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 59 723 800 төгрөг гаргуулах, хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдуулан НӨАТ-ын үнэ 22 399 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч ХХХХ 31 343 800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч, мөн хариуцагч “ХХХХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээг үндэслэн нэхэмжлэгчээс 19 вагон цементийг хариуцагч ХХХХт нийлүүлсэн, цементийн үнэд 142 376 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь зохигчдын анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч ХХХХ-ын нийлүүлсэн цементийг хариуцагч ХХХХ хүлээн авсан байх тул уг цементийн үнийг төлөх үүрэгтэй болно.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох цементийн үнийн талаар маргаантай байх бөгөөд нэхэмжлэгч ХХХ 1 вагон цементийн үнэ 10 600 000 төгрөг гэж, хариуцагч ХХХХ 10 100 000 төгрөг гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх “ХХХс 10 800 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон” гэж дүгнэн талуудын маргаж буй 1 вагон цементийн үнийг 10 600 000 төгрөг байна гэж үзсэн  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй, учир дутагдалтай болжээ.

 

Учир нь хэргийн 8 дугаар талд авагдсан нэхэмжлэгч ХХХХ-ын дансны хуулгад “1 вагон цементийн үнэ ХХХ орлого 10 800 000 төгрөг” гэсэн мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэн шүүх талуудын хооронд 1 вагон цементийн үнийг 10 600 000 төгрөгөөр тохиролцсон гэж тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтад нийцэхгүй байна.

 

Мөнгө шилжүүлсэн дансны хуулга нь хариуцагчийг төлбөр төлсөн үйл баримтыг нотолсон бичгийн баримт бөгөөд харин талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн

талаар нотолсон өөр баримт байхгүй байхад зөвхөн уг баримтад үндэслэн гэрээний зүйлийн үнийг тодорхойлох боломжгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч 1 вагон цементийн үнэ 10 600 000 төгрөг гэж, хариуцагч 10 100 000 төгрөг гэж, мөнгө шилжүүлсэн баримтаар 10 800 000 төгрөг гэсэн зөрүүтэй баримт хэрэгт авагдсан байхад шүүх нэг вагон цементийн үнэ 10 600 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол үнэ тодорхойлох аргын талаар хэлэлцэн тохиролцож болохоор Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасан. Гэрээний үнийг хэрхэн тохиролцсон болохыг үнэ төлөхийг шаардаж буй худалдагч буюу нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч 1 вагон цементийн үнийг 10 600 000 төгрөгөөр талууд тохирсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчийн гаргаж буй 10 100 000 төгрөгөөр үнээ тохиролцсон гэх тайлбарыг баримтаар няцааж чадаагүй тул нэг вагон цементийн үнийг хариуцагчийн зөвшөөрсөн 10 100 000 төгрөгийн хэмжээгээр тооцох үндэслэлтэй болно. Гэрээний дагуу шаардаж байгаа тал уг шаардлагын үндэслэлд хамаарах нөхцөл байдал, түүний дотор үнийн хэмжээ, үнийг тодорхойлох аргын талаар тохиролцсон гэдгээ нотлох үүрэгтэй.

 

Иймд хариуцагчаас 19 вагон цементийн нийт үнэ 191 900 000 төгрөгөөс түүний төлсөн 142 376 000 төгрөгийг хасаж үлдэх төлбөр 49 524 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хариуцагч ХХХХ нь нэхэмжлэгч ХХХыг 18 вагоны 18 800 000 төгрөгийн НӨАТ шилжүүлээгүй гэж тайлбар гаргаж, худалдах, худалдан авах гэрээний үүргийн үнээс уг мөнгийг хасаж тооцон /49 343 800-18 800 000/ 31 343 800 төгрөгийг төлнө гэсэн тайлбар гаргаж байгаа боловч хариуцагчийн уг тайлбарыг үндэслэн дээрх мөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээх үүрэг нь хасаж тооцох боломжгүй юм.

 

Хариуцагч нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтыг шилжүүлж өгөх үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргаагүй, түүний тайлбарыг үндэслэн худалдах худалдан авах гэрээний үнийг буруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Татварын Ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ гаалиар оруулсан бараандаа татвар төлсөн, уг татвар нь хариуцагч “ХХХХ” ХХК-ийн нэрийн өмнөөс 21 вагоны гаалийн татварт 22 399 000 төгрөг гэх байдлыг баримтаар нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь бусад этгээдийн өмнөөс татвар төлөх үүргийг нь биелүүлж зардал гаргаж хохирсон гэдгээ нотолсон тохиолдолд хуульд заасны дагуу хохирол, зардлаа шаардах эрхтэй боловч хариуцагч “ХХХХ” ХХК-ийн өмнөөс нэмэгдсэн өртөгийн албан татварын үнэд 19 006 396 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйн улмаас Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй учир анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Мөн цементийн үнийг хугацаандаа төлөөгүйн улмаас өөр этгээдэд цементийн үнийг, алдангийн хамт төлөхөөр болж байгаа гэсэн тайлбар гаргаж хариуцагчаас хохиролд 35 386 272 төгрөг нэхэмжилсэн үндэслэл нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, тэрээр хариуцагчийн буруугаас болж хохирсон гэсэн байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учир Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол шаардах эрх үүсээгүй тул байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд хариуцагч ХХХХаас 49 524 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ХХХХ-ын “ХХХХ” ХХК-ийн өмнөөс төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварын мөнгийг гаргуулах талаар гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХийн “…төлбөр тооцоог буруу тооцсон” гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас 49 524 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож, 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон болон “ХХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан 19 006 396 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “…хариуцагч ХХХХаас 453 070 төгрөгийг гаргуулж ХХХд олгох...” гэснийг “…хариуцагч ХХХХаас 405 572 төгрөгийг гаргуулж ХХХд олгосугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХаас төлсөн 453 070 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ                 

 

                                          ШҮҮГЧИД                              М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 101/ШШ2016/05703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХаас 49 524 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож, 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон болон “ХХХХ” ХХК-д холбогдуулан гаргасан 19 006 396 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

 

Шийдвэрийн 2 дахь заалтын “…хариуцагч ХХХХаас 453 070 төгрөгийг гаргуулж ХХХд олгох...” гэснийг “…хариуцагч ХХХХаас 405 572 төгрөгийг гаргуулж ХХХд олгосугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ХХХХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 982 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХХХХаас төлсөн 453 070 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.