Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Эод холбогдох эрүүгийн 1907004440157 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, , хамт оршин суух, ******* овогт Т.Э, регистрийн дугаар **********,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах ин Ц.Атай маргалдан улмаар толгой болон биеийн хэсэг рүү 3 удаа гараараа цохисон,

мөн Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед ******* тоотод Ц.Атай маргалдан улмаар турба төмрөөр толгойн зулай хэсэгт нь тус тус цохиж хамар ясны хугарал, зулайн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, нүүр, хүзүү, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Т.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр өдөр би жаахан архи уусан байсан. Тэгээд гэрээс гарж яваад бас архи уусан 2 согтуу нөхөртэй таараад маргалдаад цохилцож байгаад гэр рүүгээ явсан. Тэгсэн араас дагаад гэр рүү орж ирэхээр нь гар гэхэд гарахгүй байхаар нь труба төмөр аваад нэг удаа цохьсон. Тэгсэн толгойноос нь цус гарсан. Тэгээд би айж сандраад охиноо цагдаа дууд гээд цагдаа дуудсан” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Атибус” ХХК-нд жолоочийн ажил эрхэлдэг юм. Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажилгүй амарч байгаа учраас би өөрийнхөө найзууд болох Х, Т нартай уулзаад 12 цагийн үед *******, Уурхайчдын 14 дүгээр гудамжид 3 шил 0,75 литрийн “Хараа” нэртэй архийг хувааж ууцгаасан юм. Тэгээд би өөрийнхөө найз Т, Х нартай харих гээд явж байснаа л санаж байна. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь *******нд амьдардаг Болдоо гэдэг хүний гэрт орчихсон миний толгойноос цус гарчихсан байж байсан. Тэгээд би гэрээ нь гарч байснаа л санаж байна. Түүнээс хойш мөн юу болсноо санахгүй байна. Намайг дахиад ухаан ороход би Налайх дүүргийн эмнэлэг дээр ирчихсэн толгойгоо эмчлүүлж байсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 12 дугаар хуудас/

 

            Бага насны гэрч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сар өдрийг сайн санахгүй байна. Би хичээлээ тараад гэртээ ирчихсэн өрөөндөө тоглож байсан. Харанхуй болоогүй гэгээтэй байхад аав гаднаас орж ирээд хойноос нь 2 ах орж ирэхэд аав хаалгаа нээгээд гар гэхэд гараагүй. Тэгээд би цаашаагаа өрөө рүүгээ орчихоод аав намайг дуудахаар нь үүдний өрөөнд очиход нэг ахын толгойноос цус гарчихсан аав цагдаа руу залга гэхээр нь би утаснаасаа 7023102 дугаар руу залгаж аавд өгөхөд аав цагдаа руу яриад би хүн төмрөөр цохичихлоо гэж байсан. Тэгээд би өрөө рүүгээ буцаад орчихсон...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

            Гэрч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *******ны нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед би гэрээсээ гараад явж байсан чинь ******* ид А, Э нар хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ бариад авчихсан зодолдож байсан юм. Тэгэхээр нь би очоод Аыг Эоос салгаад авсан юм. Намайг очиход Аын нүүр нилэнхүйдээ цус болчихсон байсан ба би Аыг салгаж аваад хамт явж байсан Т гэдэг хүнд өгч явуулсан юм” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 17 дугаар хуудас/

 

            Гэрч П.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 дүгээр хорооны хавиар найз Х, А нартай гурвуулаа архи ууж яваад Х хүүхдээ авлаа гээд салж яваад 16 цагийн үед байх А бид хоёр цааш явж ны үзүүр дөнгөж эргээд Болдоо ахтай таарч А маргалдаад тэр 2 барьцалдаад бие биенээ 2-3 удаа цохиж авсан. Би боль гээд салгаж Болдоо ах цаашаа гэр рүүгээ явсан. Тэгтэл А очиж уулзана гэд гэрт нь хоёулаа очиж Болдоо ах гэр оронд дайрч орж ирлээ гар гээд гаргах гэж зууралдаж тавиад гэрээсээ гарч үүдэндээ байсан труба төмөр авч орж ирээд Аыг толгойд нь цохиж хагалсан. Толгойноос нь цус гарч би Атай тэднийхээс гараад эмнэлэг рүү дагуулж явж эмчилгээ, оёдол хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 25 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/565 дугаар:

            “1. Ц.Аын биед хамар ясны хугарал, зулайн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, нүүр, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт,

            /хх-ийн 35 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 52 дугаар хуудас/

 

            Т.Эын Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 56 дугаар хуудас/

 

            Нийслэлийн *******ны засаг даргын тодорхойлолт,

            /хх-ийн 59 дүгээр хуудас/

 

            Ц.Аын Налайх дүүргийн Прокурорын газарт 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлт,

            /хх-ийн 74 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

“Шүүгдэгч Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах ин Ц.Атай маргалдан улмаар толгой болон биеийн хэсэг рүү 3 удаа гараараа цохисон,

мөн Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн үед ******* тоотод Ц.Атай маргалдан улмаар турба төмрөөр толгойн зулай хэсэгт нь тус тус цохиж хамар ясны хугарал, зулайн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, нүүр, хүзүү, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай”  гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Эод холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед *******ны нутаг дэвсгэрт байрлах инд Ц.Атай маргалдан улмаар толгой болон биеийн хэсэг рүү 3 удаа гараараа цохисон,

мөн өдрийн 18 цагийн үед ******* тоотод гэртэй ороод түүнтэй маргалдан улмаар турба төмрөөр толгойн зулай хэсэгт нь тус тус цохиж хамар ясны хугарал, зулайн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, нүүр, хүзүү, нуруунд зулгаралт зэрэг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Т.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...Тэр өдөр би жаахан архи уусан байсан. Тэгээд гэрээс гарж яваад бас архи уусан 2 согтуу нөхөртэй таараад маргалдаад цохилцож байгаад гэр рүүгээ явсан. Тэгсэн араас дагаад гэр рүү орж ирэхээр нь гар гэхэд гарахгүй байхаар нь труба төмөр аваад нэг удаа цохьсон. Тэгсэн толгойноос нь цус гарсан...” гэх, 

хохирогч Ц.Аын “...Нэг мэдсэн чинь *******нд амьдардаг Болдоо гэдэг хүний гэрт орчихсон миний толгойноос цус гарчихсан байж байсан. Тэгээд би гэрээ нь гарч байснаа л санаж байна. Түүнээс хойш мөн юу болсноо санахгүй байна...” гэх,

            Бага насны гэрч Э.Цгийн “...Тэгээд би цаашаагаа өрөө рүүгээ орчихоод аав намайг дуудахаар нь үүдний өрөөнд очиход нэг ахын толгойноос цус гарчихсан аав цагдаа руу залга гэхээр нь би утаснаасаа 7023102 дугаар руу залгаж аавд өгөхөд аав цагдаа руу яриад би хүн төмрөөр цохичихлоо гэж байсан....”  гэх,

            Гэрч А.Агийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед би гэрээсээ гараад явж байсан чинь ******* ид А, Э нар хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ бариад авчихсан зодолдож байсан юм. Тэгэхээр нь би очоод Аыг Эоос салгаад авсан юм. Намайг очиход Аын нүүр нилэнхүйдээ цус болчихсон байсан...” гэх,

            Гэрч П.Тын “...ны үзүүр дөнгөж эргээд Болдоо ахтай таарч А маргалдаад тэр 2 барьцалдаад бие биенээ 2-3 удаа цохиж авсан. Би боль гээд салгаж Болдоо ах цаашаа гэр рүүгээ явсан. Тэгтэл А очиж уулзана гэд гэрт нь хоёулаа очиж Болдоо ах гэр оронд дайрч орж ирлээ гар гээд гаргах гэж зууралдаж тавиад гэрээсээ гарч үүдэндээ байсан труба төмөр авч орж ирээд Аыг толгойд нь цохиж хагалсан...” гэх мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №08 шэ/457 дугаартай “...Ц.Аын биед хамар ясны хугарал, зулайн хуйханд шарх, нүүрэнд цус хуралт, нүүр, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                      

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.Эын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Аын бие махбодид хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Т.Этой эвлэрсэн. Гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбар гаргасныг үндэслэн Т.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Т.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх тайлбарыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба Т.Эын үйлдсэн гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч ******* овогт Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 120 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эод оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг труба төмрийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ