Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1877

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хулан,

Улсын яллагч А.Ариунаа,

Хохирогч Б.Ариунзул,

Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД:..../ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өт холбогдох 1906 04884 2327 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1997 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо, Дамбадаржаа 20 дугаар гудамжны 56 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 7, эмээ, эх, эхнэр, хүүхэд, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Ө, /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бөмбөөлэй” дэлгүүрийн хажуу талын гудамжинд хохирогч Б.Ариунзаяагийн эзэмшлийн Самсунг эс-6 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдэн бусдад 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын өгсөн: “......” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунзаяагийн өгсөн: “......” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Ариунзаяагийн цагдаагийн  байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунзаяагийн өгсөн: “... Гартаа барьж явсан аптерк шиг үзүүртэй юм гаргаж ирээд утсаа надад өгөхгүй бол үүгээр чамайг бүлнэ шүү гэхээр нь гар утсаа түүнд өгсөн... Хүзүүнийхээ зүүн талд цэнхэр, улаан барны зурагтай юм шиг шивээстэй өөр содон шинж тэмдгийг нь хараагүй. Өөрийгөө шоронгоос гарч ирсэн би дахиж шоронд ормооргүй байна, би 1993 оных зайсанд ажил хийдэг гэж хэлж байсан...’’ гэх мэдүүлэг /хх.5-8/,

“Дамно” ХХК-й 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн БЗД2-19-552 дугаартай дүгнэлт /хх.13-14/,

Б.Өын хувийн байдлын талаарх баримтууд /хх.15-19, 24-25/,

ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад ялын бага хэмжээг оноож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.36/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Ө нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бөмбөөлэй” дэлгүүрийн хажуу талын гудамжинд хохирогч Б.Ариунзаяагийн эзэмшлийн Самсунг эс-6 загварын гар утсыг авахаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж дээрэмдэн бусдад 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ариунзаяагийн цагдаагийн  байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх.4/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунзаяагийн өгсөн: “... Гартаа барьж явсан аптерк шиг үзүүртэй юм гаргаж ирээд утсаа надад өгөхгүй бол үүгээр чамайг бүлнэ шүү гэхээр нь гар утсаа түүнд өгсөн... Хүзүүнийхээ зүүн талд цэнхэр, улаан барны зурагтай юм шиг шивээстэй...’’ гэх мэдүүлэг /хх.5-8/,

“Дамно” ХХК-й 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн БЗД2-19-552 дугаартай дүгнэлт /хх.13-14/,

Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Өын яллагдагчаар өгсөн: “... Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад ялын бага хэмжээг оноож өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.36/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунзаяагийн өгсөн: “........” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Б.Ө бусдын эд зүйлийг авахдаа хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч гар утсыг нь авахдаа хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунзаяагийн удаа дараа өгсөн зөрүүгүй, тогтвортой мэдүүлгүүдийг шүүгдэгчийн мэдүүлгээс илүү үнэн, зөв гэж үзэхээр байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт заасан гэмт хэрэгт Б.Өт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Өын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Б.Ө нь хохирлын 150.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч Б.Ариунзаяа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Өын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

          Б.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Өт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын дагуу 2 дахин багасгахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх тул уг хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэрээр урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бын Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Өт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Б.Ө урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдсугай.          

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР