Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019            12              09                                           2019/ШЦТ/367                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч  Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

мөн шүүгдэгч Ж овгийн М.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000190116 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

   

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн “Оюу толгой”-д нүүрсний том машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Цээл сум, Оргил 1 дүгээр баг, Хөшигтийн 1-25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЩ87120173 дугаарын регистртэй, Б овгийн Г.У

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1988 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мах Импекс” ХХК-д хөргөгч ажилтай, “Тод өгөөж” ХХК газар тариалангийн компанид тракторчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Цээл сум, Майхан 3 дугаар баг, Зүүн дэнж 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЩ88021170 дугаарын регистртэй, Жалайр овгийн Мягмарын М.Ц 

  

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.У нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнгийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэг эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа М.Цтай бүлэглэн цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Яллагдагч М.Цнь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг Г.Утай бүлэглэн зодож, улмаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                 

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У:

...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс14-нд шилжих шөнө машины дугуй хагараад би доошоо явсан. Тэгээд С.Ядамсүрэнтэй таараад маргалдаад цохисон. М.Цнь С.Ядамсүрэнгийн араас нь тэвэрсэн зүйл байхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц:

...2019 оны 12 дугаар сарын 13ны өдрөөс 14-нд шилжих шөнө найзуудтайгаа сууж байгаад доошоо хамт явсан. Би машиндаа сууж байсан. Г.У машинаас буухад цаанаас нь С.Ядамсүрэн гарч ирээд Г.Утай муудалцаад барилцаж авсан. Тэгэхээр нь би машинаас буугаад С.Ядамсүрэнг нэг түлхээд Г.Уыг нэг түлхээд салгасан. Би С.Ядамсүрэнг араас нь тэвэрч Г.Уаар цохиулаагүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934000190116 дугаартай хэрэгт хохирогч С.Ядамсүрэн /хх-ийн 18-19, 20, 59, 161 дүгээр хуудас/, гэрч О.Батболд /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, гэрч З.Жамъяансүрэн /хх-ийн 5-7 дугаар хуудас/, гэрч Д.Мөнхбаяр /хх-ийн 8-10 дугаар хуудас/, гэрч Ж.Мягмар /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч А.Баасандорж /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Г.Ууганбаяр /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Төрбат /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрч Т.Сэлэнгэ /хх-ийн 61-62 дугаар хуудас/, гэрч Ш.Эрдэнэзул /хх-ийн 63-64 дүгээр хуудас/, гэрч Н.Пүрэвдорж /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэрч Г.Чингис /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Б.Төмөрбаатар /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрч Д.Саруул /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч С.Дорждэрэм /хх-ийн 71-72 дугаар хуудас/,  яллагдагч Г.Ууганбаяр /хх-ийн 44-46, 165 дугаар хуудас/, яллагдагч М.Ц/хх-ийн 53-55, 162-164 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар 25-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч С.Ядасүрэнгийн иргэний цахим үнэмлэх болон албаны үнэмлэхний хуулбар, болон холбогдох баримт /хх-ийн 74-75 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Уын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28-31, 36, 77, 79-81, 90 дүгээр хуудас, шүүгдэгч М.Цын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-32-35, 78, 82-84 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнгийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэж, улмаар хүч хэрэглэх явцдаа цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Ядамсүрэнгийн ...Жамъяансүрэн гэдэг жолооч миний машид орж ирж суугаад юм яриад байж байсан чинь хар өнгийн приус маркийн машинтай Г.У Цогоо нар ирээд Г.У нь жолоочийн эсрэг талын хаалга онгойлгоод Жамъяансүрэн гэдэг жолоочийг шууд цохиод авсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Г.Уыг мөрөн дээрээс нь барьж аваад цааш нь түлхээд байж байсан чинь цаанаас Чингис Пүүжээ нар гарч ирэхэд Г.У нь над руу дайраад эхэлсэн юм. Тэгэхэд Чингис Пүүжээ нар дундуур орж ирээд байж байсан чинь Цогоо гэдэг залуу намайг араас тэврээд авсан. Тэгэхэд Г.У нь намайг нүүрэн тус газар нь хоёр цохиж авсан юм. Би Цогоотой ноцолдож гарыг нь тавиулах гэж оролдож байхад Г.У нь миний үснээс зулгаагаад доош нь дарж цээж орчимд 1 удаа өшиглөсөн. Чингис Пүүжээ нар нь Г.Уыг салгаж аваад байж байсан чинь Г.У нь машиндаа суугаад явахаар нь би араас нь машинтайгаа нилээн дагаад явсан. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү утсаар яриад зогсож байсан чинь Чингис, Пүүжээ нар нь ирээд чамайг ажлаас нь салгана, хоолгүй болгоно гэж хэлээд яваад өгсөн юм... ..Г.У нь гараараа нүүр орчим 2 удаа цохиж, цээж хэсэгт 1 удаа өшиглөж үснээс зулгааж зодсон юм... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

...би машинаасаа буугаад Г.Ут шаардлага тавихад миний курткинээс зууран барилцсан салсан Г.Чингис Пүүжээ нар ирж салгаад цаашаа явсан би машиныхаа дэргэд иртэл дахиж над руу дайран цамцнаас зууран миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би яаж байгаа юм бэ гээд цааш Г.Уыг түлхтэл М.Цминий араас тэвэрч авахад Г.У миний нүүр рүү дахиад нэг удаа цохиж үснээс доош даран цээж рүү өшиглөсөн.../хх-ийн 21 дүгээр хуудас/,

...Г.У болон М.Цнар надтай уулзаж уучлалт гуйж хохирол төлж барагдуулсан болно. Тиймээс надад цаашид нэхэмжлэх гомдол санал алга байна... /хх-ийн 59 дүгээр хуудас/,

...Би Г.Ут цагдаагийн алба хаагчийнхаа зүгээс хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл Г.У тавьсан шаардлага эсэргүүцэж улмаар миний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан. Харин М.Цнь араас тэврээд авахад нь тавиачээ гэж удаа дараа гарыг нь тавиулах зорилгоор ноцолдсон. Өөрөөр бол юм хэлээгүй. Би М.Цын гарын тавиулах гэж байх хооронд буюу М.Ц намайг тэвэрч байхад Г.Ууганбаяр намайг үсдэж доош нь дараад өшиглөсөн .../хх-ийн 161 дүгээр хуудас/,

гэрч О.Батболдын ...Г.У, М.Цнарыг би танина. 10 жилийн сургуулийн ангийн найзууд төрөл садан биш. 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой сумын соёлын төв дотор шагай харвааны бэлтгэл хийж байгаад орой 21 цагийн тарж сумын төвийн дэлгүүрээс 0.75 литр хараа архи авч Г.Уын хар өнгийн приус 20 загварын машинтай яваад сумын төвийн зүүн дэнж орж авсан архи Г.У, М.Цнарын хамтаар хувааж уугаад 30 минут орчим болоод сумын төв рүү би гэрийн гадна үлдсэн. Г.У, М.Цнар хаашаа явсаныг би мэдэхгүй... хх-ийн 4 дүгээр хуудас/,

гэрч З.Жамъяансүрэнгийн ...Миний хажууд машины Цээл сумын цагдаа ирээд машинтай ирээд зогсож амрыг ирье та хаанаас ямар ажлаар явж байгаа юм асуугаад би С.Ядамсүрэнгийн машины урдаас гэрэл  тусгаад хар өнгийн приус 20 маркийн машин зогсож танихгүй залуу бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгож миний нүүр рүү зүүн гараараа нэг удаа цохисон тэгтэл цагдаа С.Ядамсүрэн чи яаж байгаа юм бэ гээд машинаас бууж Г.Ууганбаярт шаардлага тавьхад С.Ядамсүрэнтэй шууд барилцаж авсан Г.Ууганбаярын сууж явсан машинаас өөр нэг залуу бууж ирээд С.Ядамсүрэнг араас нь тэврээд Г.Ууганбаяр, С.Ядамсүрэнг цохьсон надтай цуг явсан А.Баасандорж намайг явъя гээд шууд машинд суулгаад хөдөлсөн...Г.У нь нилээн согтуу байсан  цагдаа С.Ядамсүрэн хууль ёсны шаардлага тавьсаны төлөө нь зодсон байх.../хх-ийн 5-7 дугаар хуудас/,

гэрч С.Ядамсүрэнгийн ...Миний машины ард танихгүй хар өнгийн 0351 ТӨА гэсэн улсын дугаартай приус маркийн машин ирээд жолооч Г.У бууж ирээд хаалга онгойлгон миний хажууд сууж байсан Жамкъяансүрэн нүүр рүү цохиод авхад би машинаас бууж очоод Г.Уыг цааш түлхээд яаж байгаа юм бэ гэхэд чи миний өргөдлийг шалгаагүй биз дээ гэж над руу дайрхаар нь цамцнаас атгаад цааш түлхэж М.Цнь Г.Уыг очиж салгасан авсан сумын Засаг даргын Тамгын газраас Г.Уын төрсөн дүү Цээл сумын 1-р багийн Засаг дарга Г.Чингис гарч ирээд ах Г.У, больцгоо гээд дундуур орж ирээд салгахад Г.У чамайг ална гээд дайрахаар нь чи надтай юм ярих гэж байгаа бол өрөөнд очоод ярь гэхэд над руу дайраад байхаар нь би чамд гар хүрэхгүй чи алах гэж байгаа бол ал гэхэд миний нүүрэн хэсэг хамар, дух хэсэгт хоёр удаа цохьсон тэгтэл М.Цминий араас тэвэрч байсан миний хоёр гар хөдлөхгүй байсан Г.У миний үснээс зулгаагаад доош даран цээж рүү нэг удаа өшиглөсөн Г.Уыг Г.Чингис, Пүүжээ нар нь салгаж цаашаа аваад явахад Г.У машинаа унаад зугтаагаад явсан Г.У тухай үед нилээн согтуу байсан болохоор нь машинтай явж байгаад осолд аваарт орох вий гэж бодоод би араас дагасан сумын төвийн Зүүн дэнж, Баруун дэнжээр нилээн хурдтай явсан араас мөн дүү Г.Чингис, Пүүжээ гэх залуутай хамт яваад Г.Уыг аваад явсан... Хамар, дух тухайн үед хавдаж толгой хөндүүртэй амьсгалхад хамар бөглөрч нүдний цагаан улаасан цээжний өвчүү хэсэгт өндүүртэй байсан. Г.Уын биед гэмтэл учруулаагүй над руу дайрахад цааш түлхэж цамцны энгэр хэсгээс барьсан надад Г.У ямар нэгэн өргөдөл өгч байгаагүй.../хх-ийн 9 дүгээр хуудас/,

 гэрч Ж.Мягмарын ...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой шагай харвааны бэлтгэл тараад Г.У бид дэлгүүрээс 0.5 литр хараа архи аваад сумын зүүн дэнжид машин дотор сууж тэнд нилээн удсан Г.У дүү Г.Чингисээр хүргүүлэн гээд сумын төв Засаг даргын тамгийн газрын гадна ирээд сумын цагдаа С.Ядасүрэнгийн машинд сууж байсан танихгүй өндөр залуутай муудалцаад барилцаж авсан. С.Ядамсүрэн цагдаа Г.Уынг боль гээд тэр хоёр хоорондоо маргалдаж цамцнаасаа зууралдсан. Г.Чингис сумын Засаг дарга даргийн тамгийн газраас гарч ирээд салгаж хоёр тийшээ болгосон.../хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч А.Баасандоржийн ....Сумын засаг даргын тамгын газрын гадна зогсож байхад сумын цагдаа С.Ядамсүрэн ирээд уулзаж жолооч Жамъяансүрэн машинд суусан би тамхи  татаад машины хажууд зогсож байхад хар өнгийн приус маркийн машинтай Г.У, М.Цхоёр ирэн надтай мэндлээд С.Ядамсүрэнгийн машиныг хаалгыг онгойлгон Жамъяансүрэнг шууд цохиод авсан тэгэдэ М.Цболь гээд Г.Уыг бариад авсан би Жамъяасүрэнг аваад цаашаа явсан цагдаа Ядамсүрэн ирээд боль чи яаж байгаа юм бэ гэхэд чи яадаг юм чамайг ална шүү гээд элдэв үгээр орилоод байсан. Яг юу гэснийг мэдээгүй.../хх-ийн 14 дүгээр хуудас/

гэрч Г.Уын ...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой сумын төвд шагай харвааны бэлтгэл 21 цагийн үед тарсан Г.Чингис машины дугуй хагарчихлаа сумын Засаг даргын тамгын газар хүргээд өг гээд миний машиныг унаад О.Батболдыг гэрт хүргэж өгөөд сумын Засаг даргын тамгын газрын гадна ирж Г.Чингис тамгын газар руу орсон тамгийн газрын гадна танихгүй микро автобусны жолоочийн хаалгыг нь онгойлгож юм ярьж байхад цагдаа С.Ядамсүрэн ирээд юу болоод байна гэхээр би чи яахаараа хүний өргөдөл авдаггүй юм гээд маргалдаж барилцаж аваад муудалцаж зууралдсан удалгүй Г.Чингис тамгын газар дотроос гарч ирээд бид хоёрыг салгаж миний машиныг унаад намайг гэр хүргэж өгсөн.../хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Б.Төрбатын ...М.Цах 2013 онд манай эгч Б.Төмөрбаатартай гэр бүл болсон одоо эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Цээл суманд амьдарч байна. М.Ц ах газар тариалангийн ажил эрхэлдэг. Эхнэр нь одоогоор ажилгүй 3 хүүхдээ хараад гэртээ байдаг. М.Цахыг өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан талаар би мэдэхгүй байна. Миний мэдэхээр гэмт хэрэгт холбогдож байгаагүй. М.Цах бол уур багатай, даруухан зантай хүн байгаа юм. Эрүүл мэндийн хувьд архаг, хууч өвчин байхгүй. М.Цахын сонирхол гэвэл сүүлийн 3-4 жил шагай харваж байгаа болно.../хх-ийн 60 дугаар хуудас/,

гэрч Т.Сэлэнгээгийн ...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би Цээл сумын хэсгийн цагдаа С.Ядамсүрэнг үзэж байсан их эмчийн хувьд биеийн байдлынх нь тодорхойлолт бичиж өгсөн. Тухайн үед Ядамсүрэн нь шөнөөр хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Хэн чамайг зодсон юм бэ гэж асуухад “Аан согтуу хүмүүс” гэж хэлж байсан. Үзлэгээр С.Ядамсүрэнгийн биеийн ерөнхий байдал дунд зэрэг ухаантай, асуусан асуултад тодорхой хариулт байсан, Артерын даралт хэвийн фүүлс нь бага зэрэг өндөр буюу цочрол, сандралтай, баруун нүдэнд цус хуралттай, хамар хавдартай, салст нь хөнгөдсөн, амьсгалхад төвөгтэй, өвчүүний орчинд эмзэглэлтэй байсан. Би С.Ядамсүрэнг оношоо тодруулаарай гээд зөвлөгөө өгөөд явуулсан...11 цагийн үед эмнэлэгт ирж үзүүлэхэд хамар хавдартай байсан. Энэ нь зөөлөн эдийн гэмтлийг илэрхийлж байгаа юм. Мөн баруун нүдний цус хуралттай байсан.../хх-ийн 61-62 дугаар хуудас/,

гэрч Ш.Эрдэнэзулын ...2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр С.Ядамсүрэн гэдэг хүний К.Т.Г-ын /толгой/ зурагны хариуг бичсэн. Тухайн үеийн толгойн К.Т.Г-ын зургаар С.Ядамсүрэнгийн хамар ясны зүүн хажуу хананы урд хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай байна гэх хариултыг бичиж өгсөн.../хх-ийн 64 дүгээр хуудас/,

гэрч Н.Пүрэвдоржийн ...Би Г.Утай ах дүү хамаатан садангийн хамааралтай хүн байгаа юм. Тиймээс би энэ хэрэгт мэдүүлэг өгмөөргүй байна... /хх-ийн 66 дугаар хуудас/,

гэрч Г.Чингисийн ...Би С.Ядамсүрэнг Төв аймгийн Цээл суманд цагдаагаар ирснээс хойш мэднэ. Өмнө нь бол Замаар суманд ажиллаж байхдаа манай цагдаад ажилладаг байсан Ууганбаяр ахтай Цээл суманд ирээд манай гэрээр орж гараад явж байдаг байсан. Пүүжээ бид 2 С.Ядамсүрэнг дарамталж хоолноос чинь салгана, ажилгүй болгоно гэж дарамтлаагүй. Би С.Ядамсүрэнг ямар нэгэн байдлаар дарамтлаагүй. Харин чи ажлаа хийхгүй байна шүү гэдэг асуудлыг хэлж байсан.../хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 гэрч Б.Төмөрбаатарын ... М.Цнь эцэг эх гурвуулаа бөгөөд айлын 2 дахь хүүхэд байгаа юм. М.Цбид 2 анх 2010 оноос эхэлж хамт амьдарч эхэлсэн албан ёсоор хуримаа 2012 онд хийж гэрлэлтээ батлуулж байсан. Одоо 6 сартайгаас 6 болон 8 настай 3 хүүхэдтэй. М.Цнь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Зан байдлын хувьд бол төлөв даруу, хамт олонтойгоо эвтэй, газар тариалангийн компанид 6 дахь жилдээ ажиллаж байна. Тухайн компанидаа траактор компаны жолооч ажилтай, эрүүл мэндийн хувьд архаг хууч өвчин байхгүй бөгөөд грүппт хамрагдаж байгаагүй. М.Цын сонирхол шагай харваа сонирхож тэмцээнд оролцдог. Шагайн харваагаар бол аймгийн аварга болж байсан. Мөн уралдаан тэмцээнд байнга оролцдог.../хх-ийн 69 дүгээр хуудас/,

гэрч Д.Саруулын ...Г.Уыг нэг сумын залуучууд гэж мэднэ. Г.У нь дажгүй зан ааштай, бусадтай нийтэч задуу юм. Шагайн харвааны тэмцээнд нэлээн ир ордог тэр чиглэлийн сонирхолтой залуу байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт сумын төв дээр амьдардаг.../хх-ийн 70 дугаар хуудас/,

гэрч С.Дорждэрэмийн ...Тухайн үед би жижүүрээр гарч байсан. Тэр зодоон болж байсан. Би нүдээр хараагүй бөгөөд аймгаас “Монгол шуудан” ХхК-ний хүмүүс ирээд би буудалд оруулах гээд явж байхад гадна зодоон болж байсан. Г.У  болон М.Цгэдэг хүнтэй маргалдсан гэсэн. Манай Засаг даргын тамгын газрын үүдэнд хяналтын камер байдаг боловч тусгал нь тухайн маргаан болсон гэх газар руу тусдаггүй болохоор болсон асуудал камерын бичлэгт ороогүй байна. Тэр өдөр гаднаас хүмүүс ирчихсэн тооллого болчихсон хөл хөдөлгөнө ихтэй байсан болно.../хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 яллагдагч Г.Уын ...Намайг М.Цтай бүлэглэн согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнгийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин “Хүч хэрэглэх явцдаа М.Цтай бүлэглэн цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир би согтуудаа С.Ядамсүрэнг эсэргүүцэж тавьсан шаардлагыг нь эсэргүүцсэн байх гэхдээ би зодож цохиогүй...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би С.Ядамсүрэнтэй цагдаагийн байран дээр очиж уулзсан. Тэгсэн чи намайг зодсон шүү гэхээр нь би чамайг зодоогүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад нэг шийдэлд хүрч чадахгүй байсан. Тэгээд захиргааны камер шүүе гэж хэлээд салсан... Ямар шаардлага тавьсныг би мэдэхгүй. Тухайн үедээ халамцуу байсан.../хх-ийн 44-46, 165 дугаар хуудас/,

яллагдагч М.Цын ...Би С.Ядамсүрэнг цохиж зодоогүй. Мөн араас нь тэврээгүй...Ямар шаардлага тавьсныг мэдэхгүй. Гэнэт С.Ядамсүрэн нь Г.У хоёр зууралдсан тэгээд би салгах гээд машинаас буугаад очсон...Би Г.У С.Ядамсүрэн хоёрыг салгах гэж машинаас буусан. Мөн би С.Ядамсүрэнгийн араас тэврээгүй. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.../хх-ийн 53-55, 162-164 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар 25-ны өдрийн 17 дугаартай ...С.Ядамсүрэнгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч С.Ядасүрэнгийн иргэний цахим үнэмлэх болон албаны үнэмлэхний хуулбар, болон холбогдох баримт /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус шүүгдэгч Г.Уын хохирогч С.Ядамсүрэнг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хангалттай тогтоогдож байна.

 

Харин Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Цыг согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Төв аймгийн Цээл сумын төвд Засаг даргын тамгын газрын байрны гадна тус сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг Г.Утай бүлэглэн зодож, улмаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Ядамсүрэнгийн ...би машинаасаа буугаад Г.Уыг мөрөн дээрээс нь барьж аваад цааш нь түлхээд байж байсан чинь цаанаас Чингис Пүүжээ нар гарч ирэхэд Г.У нь над руу дайраад эхэлсэн юм. Тэгэхэд Чингис Пүүжээ нар дундуур орж ирээд байж байсан чинь Цогоо гэдэг залуу намайг араас тэврээд авсан. Тэгэхэд Г.У нь намайг нүүрэн тус газар нь хоёр цохиж авсан юм. Би Цогоотой ноцолдож гарыг нь тавиулах гэж оролдож байхад Г.У нь миний үснээс зулгаагаад доош нь дарж цээж орчимд 1 удаа өшиглөсөн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

...би машинаасаа буугаад Г.Ут шаардлага тавихад... ...Г.Чингис Пүүжээ нар ирж салгаад цаашаа явсан би машиныхаа дэргэд иртэл дахиж над руу дайран цамцнаас зууран миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Би яаж байгаа юм бэ гээд цааш Г.Уыг түлхтэл М.Цминий араас тэвэрч авахад Г.У миний нүүр рүү дахиад нэг удаа цохиж үснээс доош даран цээж рүү өшиглөсөн.../хх-ийн 21 дүгээр хуудас/,

...Г.У болон М.Цнар надтай уулзаж уучлалт гуйж хохирол төлж барагдуулсан болно. Тиймээс надад цаашид нэхэмжлэх гомдол санал алга байна... /хх-ийн 59 дүгээр хуудас/,

...Би Г.Ут цагдаагийн алба хаагчийнхаа зүгээс хууль ёсны шаардлага тавьсан. Тэгтэл Г.У тавьсан шаардлага эсэргүүцэж улмаар миний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан. Харин М.Цнь араас тэврээд авахад нь тавиачээ гэж удаа дараа гарыг нь тавиулах зорилгоор ноцолдсон... ...Би М.Цын гарын тавиулах гэж байх хооронд буюу М.Ц намайг тэвэрч байхад Г.Ууганбаяр намайг үсдэж доош нь дараад өшиглөсөн .../хх-ийн 161 дүгээр хуудас/,

гэрч С.Ядамсүрэнгийн ...би машинаас бууж очоод Г.Уыг цааш түлхээд яаж байгаа юм бэ гэхэд чи миний өргөдлийг шалгаагүй биз дээ гэж над руу дайрахаар нь цамцнаас атгаад цааш түлхэж М.Цнь Г.Уыг очиж салгасан...  ...Г.Уын төрсөн дүү Цээл сумын 1-р багийн Засаг дарга Г.Чингис гарч ирээд... ...больцгоо гээд дундуур орж ирээд салгахад Г.У чамайг ална гээд дайрахаар нь чи надтай юм ярих гэж байгаа бол өрөөнд очоод ярь гэхэд над руу дайраад байхаар нь би чамд гар хүрэхгүй чи алах гэж байгаа бол ал гэхэд миний нүүрэн хэсэг хамар, дух хэсэгт хоёр удаа цохьсон. Тэгтэл М.Цминий араас тэвэрч... ...Г.У миний үснээс зулгаагаад доош даран цээж рүү нэг удаа өшиглөсөн... ...Хамар, дух тухайн үед хавдаж толгой хөндүүртэй амьсгалахад хамар бөглөрч нүдний цагаан улаасан цээжний өвчүү хэсэгт өндүүртэй байсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч З.Жамъяансүрэнгийн ...цагдаа С.Ядамсүрэн чи яаж байгаа юм бэ гээд машинаас бууж Г.Ууганбаярт шаардлага тавихад С.Ядамсүрэнтэй шууд барилцаж авсан. Г.Ууганбаярын сууж явсан машинаас өөр нэг залуу бууж ирээд С.Ядамсүрэнг араас нь тэврээд Г.Ууганбаяр, С.Ядамсүрэнг цохьсон. Надтай цуг явсан А.Баасандорж намайг явъя гээд шууд машинд суулгаад хөдөлсөн... /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

гэрч Ж.Мягмарын ...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой шагай харвааны бэлтгэл тараад Г.У бид дэлгүүрээс 0.5 литр хараа архи аваад сумын зүүн дэнжид машин дотор ууж... ...Г.У дүү Г.Чингисээр хүргүүлнэ гээд сумын төв Засаг даргын тамгын газрын гадна ирээд сумын цагдаа С.Ядамсүрэнгийн машинд сууж байсан танихгүй өндөр залуутай муудалцаад барилцаж авсан. С.Ядамсүрэн цагдаа Г.Уынг боль гээд тэр хоёр хоорондоо маргалдаж цамцнаасаа зууралдсан. Г.Чингис сумын Засаг дарга даргын тамгын газраас гарч ирээд салгаж хоёр тийшээ болгосон.../хх-ийн 12 дугаар хуудас/,

гэрч А.Баасандоржийн ...би тамхи  татаад машины хажууд зогсож байхад хар өнгийн приус маркийн машинтай Г.У, М.Цхоёр ирж надтай мэндлээд С.Ядамсүрэнгийн машиныг хаалгыг онгойлгон Жамъяансүрэнг шууд цохиод авсан тэгээд М.Цболь гээд Г.Уыг бариад авсан би Жамъяасүрэнг аваад цаашаа явсан цагдаа Ядамсүрэн ирээд боль чи яаж байгаа юм бэ гэхэд чи яадаг юм чамайг ална шүү гээд элдэв үгээр орилоод байсан. Яг юу гэснийг мэдээгүй.../хх-ийн 14 дүгээр хуудас/ гэсэн зөрүүтэй мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Цын хохирогч С.Ядамсүрэнг араас нь тэвэрсэн үйлдэл хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсний дагуу М.Цын С.Ядамсүрэнг “араас нь тэвэрсэн” гэх үйлдлийг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн тогтооно” гэснээр тухайн үйл баримт болоход хэргийн газар байж харсан гэх гол гэрчүүд болох гэрч З.Жамъяансүрэн, Ж.Мягмар, А.Баасандорж нарын шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн “хохирогч С.Ядамсүрэнг араас шүүгдэгч М.Цтэвэрсэн” эсэх талаар зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч М.Цнь Г.Утай бүлэглэж, С.Ядамсүрэнг зодож, улмаар эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.25-д заасан хангалттай үндэслэл бүхий нөхцлийг үүсгэхгүй байна.

 

Мөн яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг согтуугаар, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа боловч энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр шинжээч, эсхүл мэргэжилтний тусламжтайгаар явуулна”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулахыг тухайн хүн сайн дураар зөвшөөрсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөл шаардахгүй” гэсний дагуу шүүгдэгч нарын согтуурлыг тогтоох үүднээс цус авах ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлийг тухайн ажиллагаа дуусмагц ажиллагаанд оролцсон, байлцсан хүнд даруй танилцуулж, гарын үсэг зуруулна” гэсэн ажиллагааг мөн хийгээгүй байх тул шүүгдэгч Г.Уыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

мөн шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000190116 дугаартай хэргээс шүүгдэгч М.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсний дагуу хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Цт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөлөө.

 

Шүүгдэгч Г.Уын сумын цагдаа, цагдаагийн ахлагч С.Ядамсүрэнг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар хүч хэрэглэж эсэрүүцэх явцдаа С.Ядамсүрэнг зодож, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж зодож байгаа өөрийнх нь хууль бус үйлдлийг таслан зогсоож буй цагдаагийн ажилтан, албан хаагчийн албан үүргээ биелүүлэхээр тавьж буй шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэхээр заналхийлэн хэл амаар доромжилсан, хүч хэрэглэж цохиж зодсон, мөн тухайн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Г.Уын цагдаагийн ажилтны албан үүргээ биелүүлэхээх тавьсан шаардлагыг биелүүлэхгүйгээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

 

хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцэх явцдаа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

 

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Г.У болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч Г.Уын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Уын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ядамсүрэнгийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний салст, зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч С.Ядамсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хавтас хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй бөгөөд хавтас хэргийн 59, 161 дүгээр хуудсуудад авагдсан хохирогч С.Ядамсүрэнгийн ...Г.У болон М.Цнар надтай уулзаж уучлалт гуйж хохирлоо төлж барагдуулсан болно. Тиймээс надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал алга байна... гэсэн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо шүүгдэгч Г.У нь төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Уыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх шүүгдэгч Г.Ут хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт нь хоёр мянга долоон зуун нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял,

 

            мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулж,

 

            гэмт хэрэгт тус бүрд нь оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ут торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Г.У нь гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Г.У, М.Цнь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.У энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Ядамсүрэн нь шүүгдэгч Г.У, М.Цнарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.14 дүгээр

    зүйлийн 2., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

     36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

мөн шүүгдэгч Ж овгийн М.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934000190116 дугаартай хэргээс шүүгдэгч Ж овгийн М.Цхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Б овгийн Г.Уыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

4. Шүүгдэгч Б овгийн Г.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Ут оногдуулсан гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

шүүгдэгч Б овгийн Г.У нь гурван мянга дөрвөн зуун нэгж буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Б овгийн Г.Ут шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

8. Шүүгдэгч Б овгийн Г.У, Жалайр овгийн Мягмарын М.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б овгийн Г.У нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Ядамсүрэн нь шүүгдэгч Г.У, М.Цнарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

  

 9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г.У, Жалайр овгийн Мягмарын М.Ц нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Г.У, Жалайр овгийн Мягмарын М.Ц нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН