Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2020/0448/З |
Дугаар | 221/МА2021/0032 |
Огноо | 2021-01-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2021/0032
Австралийн Холбооны Улсын иргэн
К.Н-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч К.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ко, С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, орчуулагч Г.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 608 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, К.Н-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 608 дугаар шийдвэрээр:
Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 оны/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К.Н-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-гийн /РД:ЩС1827803/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг К.Н-ын мэдээллийг нэмж бүртгэхийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Хариуцагч болон гуравдагч этгээд нарын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч нь хүүхэд төрсөн тухайн цаг хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сард Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хүүхдээ өөрөөрөө овоглуулах, түүний төрсний бүртгэлийн мэдээлэлд өөрийн мэдээллийг оруулах боломжтой байсан” гэж дурддаг. Өөрөөр хэлбэл, энэ цаг хугацаанд нэхэмжлэгч нь охин У.А-ын төрсний бүртгэлийн мэдээлэлд өөрийн мэдээллээ оруулах эрхтэй байсан боловч уг эрхээ эдлээгүй, энэ асуудлаар дахин Улсын бүртгэлийн газарт өргөдөл, хүсэлт гаргах эрх нь хязгаарлагдсан гэх агуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Нэхэмжпэгч нь охин У.А-ийн төрсний бүртгэлийн мэдээлэлд өөрийнхөө мэдээллийг оруулахаар Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөлдөө гадаад паспортын, гэрлэлтийн гэрчилгээний, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг, мөн охин У.А-ийн эцэг мөн болохыг нотолсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 79 дүгээр дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган өгснийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/207 тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д тус тус заасантай нийцээгүй гэж үзэж, бүртгэл хийхээс татгалзах хангалттай үндэслэл болохгүй юм.
Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх тушаалын хавсралтаар баталсан журмын 2.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн өргөдлийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй, дараахь байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан баримт бичиг нь хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт учир хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэртээ хуулийн дээрх заалтыг үндэслэсэн нь буруу юм. Харин Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5 дахь хэсэгт “эцэг, эхийн өргөдлийг үндэслэн” хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулахаар заасан. Журмын энэ заалтаар эцэг эсхүл эхийн аль нэгний өргөдлийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болохоор байна. Өөрөөр хэлбэл, заавал хүүхдийн эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл бус тэдний хэн нэгнийх нь гаргасан өргөдлийг үндэслэн эцгийн мэдээллийг хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд нь нэмж оруулах боломжтой байна.
Нэхэмжпэгч нь охин У.А-г өөрийнхөө нэрээр овоглуулах өргөдөл гаргаагүйн зэрэгцээ мөн гуравдагч этгээд Т.Уын нэрээр овоглосныг эс зөвшөөрч маргадаггүй атал хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас болон анхан шатны шүүхээс Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан бичиг баримт дутуу буюу охины эх Т.У-ын өргөдөл байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэхээс татгалзаж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж байна.
Тухайлбал, Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” конвенц”-д нэгдэн орсон бөгөөд тус конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “ Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин... эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй”, 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 3-т “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ”гэж, 10 дугаар зүйлийн 2-т “Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүй тохиолдолд эцэг эхтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй...” гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэгчийн хүүхэдтэйгээ холбоо харилцаатай байх тэр дундаа бичиг баримтын хувьд энэ эрхийг хэн боловч хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн “Монгол Улсыг намайг охины минь эцэг нь болохыг хүлээн зөвшөөрч бүртгээсэй” гэсэн тайлбар үндэслэлтэй юм.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийг түүний охин У.А-ийн төрсний бүртгэлийн мэдээлэлд нэмж бүртгэснээр гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй ба эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарын хүрээнд зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Цаашлаад гуравдагч этгээд Т.У-ын улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй холбоотойгоор өргөдөл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь охин У.А-ийн мэдээлэлд түүний эцэг болох нэхэмжлэгч К.Н-ыг бүртгэхгүй байх хангалттай үндэслэл болохгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааныг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч К.Н-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-гийн /РД:ЩС1827803/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг К.Н-ын мэдээллийг нэмж бүртгэхийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...би охин У.А-г өөрийн нэрээр овоглуулахаар өргөдөл гаргаагүй, зөвхөн төрсний бүртгэлийн эцгийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллээ нэмж оруулах хүсэлтэй” гэж тайлбарлан маргажээ.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:”, 19.4.2-т “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3-т “Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ”, 10.1.1-д “эцэг, эхийн өргөдөл”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д “Гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцэг, эхийн өргөдлийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болно” гэж тус тус хуульчилжээ.
Хууль болон журмаар тогтоосон дээрх зохицуулалтуудын дагуу эцэг нь хүүхдийн төрсний бүртгэлд өөрийн мэдээллээ нэмж бүртгүүлэхдээ эцэг, эх хоёрын өргөдөл, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол пасспорт эсхүл орлох баримт бичиг, гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг хуульд заасан холбогдох баримтуудыг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад өөрийн биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй, эрх бүхий албан тушаалтан нь иргэнээс ирүүлсэн холбогдох баримт бичгүүдийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор эцэг, эх тогтоосны бүртгэлийг хөтлөхөөр байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч К.Н Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргахдаа өөрийн гадаад паспортын, гэрлэлтийн гэрчилгээний, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг, мөн У.Агийн эцэг мөн болохыг нотолсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг хавсаргасан ч Иргэний бүртгэлийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журамд заасан “эхийн өргөдөл, хүсэлт”-ийг хавсаргаагүй байх тул улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К.Н, гуравдагч этгээд Т.У нар нь У.А-гийн төрсний бүртгэлд эцгийн мэдээллийг нэмж оруулах өргөдлийг холбогдох баримтуудын хамт өөрсдийн биеэр хүлээлгэж өгөөгүй байхаас гадна К.Нын гадаад паспортын хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг, мөн У.Агийн эцэг мөн болохыг нотолсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээс өөр баримтыг бүрдүүлж хандаагүй байх тул хариуцагч улсын бүртгэгчийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4-т заасны дагуу ажлын 5 өдрийн дотор хүүхдийн төрсний бүртгэлд эцгийн мэдээллийг бүртгээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
Хариуцагчаас нэхэмжлэгч К.Н-ын мэдээллийг У.А-гийн төрсний бүртгэлийн эцгийн мэдээлэл хэсэгт бүртгээгүй нь Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Иргэний Улсын бүртгэлд зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана”, 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж тус тус заасантай нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч К.Н-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ