Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 681

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

2019        09          05                                   2019/ШЦТ/681

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Б.Э, П.Э, М.С, тэдгээрийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, Х.Шинэцэцэг

Хохирогч З.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Б.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт П.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт М.С нарт холбогдох эрүүгийн 1805 0374 90841 дугаартай 3 хавтаст хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1140 тоот захирамжаар харьяаллын дагуу шилжүүлэн ирсэнийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,  2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилэй, хувиараа аялал жуулчлалын хөтчийн ажил хийдэг гэх, ам бүл 5, эмээ, ах, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 4 дүгээр гудамж 40 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б.Э,

Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, Хуст хайрхан ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 7-206 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овгийн П.Э,

Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Интерплант ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол ард аюушийн өргөн чөлөө гудамж 2б байр 28 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овгийн М.С,

Холбогдсон хэргийн талаар:

Б.Э нь М.С-тай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрилгээг барьцаалан З.Нарантуяагаас 40,000,000 төгрөгийг зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан гэмт хэрэгт,

П.Э нь М.Стай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 мк.в талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалан иргэн З.Нарантуяагаас 35.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлж авсан боловч хуурамч бичиг баримт барьцаалж залилсан,

М.С нь ганцаараа 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ч.Эрдэнэбатаас Чех улсын визэнд орох гэж байна банкны баталгаа хэрэгтэй байна гэж 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан

М.С нь Б.Э-тай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 мкв талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Нарантуяагаас зээлэх нэрийдлээр 40,000,000 төгрөгийг залилсан,

М.С нь П.Этой бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 мк.в талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, уг хуурамч гэрчилгээг барьцаалан иргэн З.Нарантуяагаас зээлэх нэрийдлээр 35.000.000 төгрөгийг залилсан тус тус гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Б.Энтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч З.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Б.Э над руу яриад зээл авах талаар асуусан. Над дээр М.С, Б.Э 2 эхнэр нөхөр гэж анх танилцуулж ирсэн. Тэгээд нэг байр үзүүлээд тухайн байранд амьдарч байгаа байдалтай байсан. Би тухайн байрны үнэлгээнд 40.000.000 төгрөг гаргаж өгнө гэж хэлсэн. Б.Э хуурамч бичиг баримт гэдгийг мэдээгүй гэж хэлж байна. Б.Этай гэрээ хийхэд байр Б.Эийн нэр дээр байсан, өөрөө надтай нотариат орж гэрээ хийсэн. Баянгол дүүргийн иргэний бүртгэл дээр лавлагаа авахуулах гэхэд түргэн үйлчилгээний цэгийн машин эвдэрсэн байна. Дараа нь лавлагааг нь аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд дараа нь надад лавлагааг авчирч өгөхөөр нь зээл өгсөн” гэв.

Хохирогч З.Нарантуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 7 дугаар сарын үеэр Шуурхай зар сонин дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж шуурхай зээл гаргана гэсэн зар тавьсан. Зарын дагуу 2017 оын 7 дугаар сарын дунд үеэр 99164030 гэсэн дугаараас “Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоотод хаягтай 83.68 мкв 3 өрөө байр байна. Энэ байрыг барьцаанд тавиад мөнгө зээлэх гэсэн юм гэж хэлэхээр нь байрыг чинь үзэж байж хэдэн төгрөг гаргахаа шийднэ гэж хэлсэн. Би гэрт нь очиж үзсэн очиход Б.Э нь уг хаяг дээрээ нөхөр М.Сын хамт байсан юм. Би байрыг нь үзчихээд 40.000.000 төгрөгийн зээл гарах боломжтой гэж хэлсэн. Б.Э надад байрны гэрчилгээ үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг авч ирж өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр Б.Этай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 8 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй 40.000.000 төгрөгийг зээлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсаныхаа дараа Б.Э бид хоёр үл хөдлөх хөрөнгө бүртгэлийн газар дээр очоод миний нэр дээр барьцаатбарт бүртгүүлэхээр материалаа өгсөн Б.Э нь надад түц машинаас авч ирсэн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн лавлагаа байсан тул би тухайн үед Б.Эт хандаж үл хөдлөхийн лавлагаагаа дахин гаргуулан надад өг гэж хэлэхэд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн тодорхойлолтыг гаргаж авч ирж надад өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр барьцаатбарт бүртгүүлэх материалаа өгчихөөд явчихсан. 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Б.Э надад улсын бүртгэлийн газраас барьцаалбарт бүртгүүлсэн материал болох барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэргийг авчирч өгсөн. 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн Хаан банкны модны 2 дахь салбараас өөрийн Хаан банкны 5031342374 гэсэн данснаас Б.Эийн 5042404453 гэсэн данс руу 39.600.000 төгрөг шилжүүлсэн. Эхний сарын хүү болох 2.000.000 төгрөгийг Б.Э миний данс руу 2017 оны 8 дугаар сарын үеэр шилжүүлсэн. Түүнээс хойш дахин надад мөнгө өгөөгүй ба сар бүр төлөх эргэн төлөлтөө хийхээ больсон. 2018 оны 3 дугаар сард зээлийн хугацаа дуусч түүнээс хойш 3 сарын дараа би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Э-г өгсөн ...Би тухайн үед нөхөр Цогоотой хамт тухайн хаяг дээр явж очиход гадаад улсын иргэн тухайн хаяган дээр амьдарч байсан ба би түрээслэж байгаа гэж хэлсэн. Би Б.Эийн зургийг гадаад улсын иргэнд үзүүлээд энэ хүнд таньд түрээслэсэн юм уу гэхэд би эрэгтэй хүнээс түрээслэсэн Мөнхнасан гэж хүн байгаа гээд надад 99114468 гэсэн дугаар өгсөн. Би тухайн дугаар луу залгахад би наад байрыг 2008 оноос хойш эзэмшиж байгаа бүх бичиг нь надад байгаа харж үзэж болно гэж хэлсэн. Нөхөртэйгээ хамт Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт очоод гэрчилгээгээ үзүүлэхэд таны гэрчилгээ хуурамч байна гэрчилгээний дугаар дээр өөр хаяг гарч ирээд байна гэж хэлсэн ...Би гомдолтой байна. Зээлийн хүү, алданги бодогдоод 71.800.000 төгрөг болчихоод байгаа”

“2017 оны 7 дугаар сарын дунд үеэр Шуурхай зар сонин дээр үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл гаргана гэсэн зар тавьсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зарын дагуу ярьж байна гээд П.Э миний 99273337 гэсэн дугаар луу өөрийн 97112244 гэсэн дугаараас залгаад Баянгол дүүрэг 3 дугаар хороо Нарны хорооллын 17 дугаар байрны 1004 тоот 72 мк.в 3 өрөө байр байна барьцаалан зээл авах гэсэн юм гэж хэлсэн. Манай нөхөр Цогоо П.Этой хамт байран дээр нь очиж үзсэн юм. П.Э байрандаа ганцаарааа амьдарч байсан. Би тухайн үед 35.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж хэлсэн. П.Э зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо Старс төвийн 3 давхарын нотариатын газарт П.Этой барьцааны гэрээ, зээлийн гэрээ тус тус байгуулсан. Гэрээ байгуулсаны дараа би барьцааны гэрээ, зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, түц машины лавлагаа зэргийг П.Эид өгч явуулсан. П.Э тухайн бичиг баримтыг авч яваад 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөхөд бүртгүүлчихлээ гэж хэлээд намайг ШУТИС-ийн 4 дүгээр байранд байхад авчирч өгсөн. Барьцаалбарт миний нэрийг оруулаад бүртгүүлчихлээ гэж хэлсэн. Би 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны 5031342374 гэсэн данснаас П.Эийн 5749416263 гэсэн данс руу 34.650.000 төгрөг шилжүүлсэн. П.Этой 10 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй сар бүр 1.750.000 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээгээ байгуулсан. П.Э мөнгө авсан үеэс хойш нийт 3 сая гаруй төгрөг төлчихөөд байгаа”

“Би 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Эт 40.000.000 төгрөг өгч 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 600.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 4.900.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 7.000.000 төгрөг дансаар хүлээж авсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр П.Эид 35.000.000 төгрөг өгөөд 2017 оны 12 дугаар сарын 11-ний өлөр 2.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт П.Эид зээлсэн мөнгөнөөс 5.300.000 төгрөгийг эргүүлэн авсан. Нийтдээ 75.000.000 төгрөг зээлсэн. Би 20.800.000 төгрөгийг хүүний мөнгө гэж дансаар хүлээн авсан. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах хүртэл зээлийн хүүг тооцоод 127.470.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62, 66-67, 160-р хуудас/

Хохирогч Ч.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Тухайг үед Чехийн элчинд визэнд орох гэсэн юм 1 хоногийн хугацаатай 37.000.000 төгрөг байршуулаад өгөөч таньд шагнал өгнө гэж хэлсэн. Тэгээд би 1 хоногийн хугацаатай юм чинь зээлье гэж бодоод эхнэр Оюунтөгсийн данснаас М.Сын  Хаан банкны данс руу 37.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Тэгээд тухайн үед М.Сын иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг аваад үлдсэн. Учир нь маргааш өглөө нь миний картнаас 37.000.000 төгрөгөө шилжүүлээд авчих гэсэн. Маргааш өглөө нь 6 цагийн орчим М.Сын данснаас мөнгөө авах гэхэд М.С нь 2 дахь картаараа миний мөнгийг татаад авсан байсныг мэдээд М.С руу залгаад чи ягаад мөнгө авсан юм гэж хэлсэн чинь ах аа 7 хоногийн дараа хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд утсаа таслаад алга болсон Ингээд 10 хоногийн дараа М.Сыг гэрийнх нь гаднаас сахиж байгааад уулзсан чинь 300.000.000 төгрөгийн зээл удахгүй бүтэх гээд байна 1-2 хоног хүлээж байгаач юм хөөцөлдөхөд бичиг баримт хэрэгтэй байна. Миний карт бичиг баримтыг эргүүлж өгөөч гэхээр нь эргүүлээд өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш М.Сын утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дахиад гэрт нь очсон чинь гэрээсээ нүүгээд явсан байсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 8-9-р хуудас/

Гэрч Н.Мөнхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: ”2017 оны 7 дугаар сарын 31-ны өдөр миний хүү Зоригт Австрали улс руу сурахаар болж бид байраа түрээслэхээр болсон тэгээд REMAX зуучлалыг компанитай 2017 оны 7 дугаар сарын 31-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр хүртэл зуучлалын гэрээ Баярцэцэг гэх агенттай хийсэн. Баярцэцэг нь Энхтөр гэгчийг зуучилж 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр 1 жилийн хугацаатай сарын 1.100.000 төгрөг төлөхөөр улиралаар нь төлбөрийг хийж барьцаа 500.000 төгрөгөө авч орон сууц хөлслөх гэрээ хийсэн. Тэгтэл 2017 оны 10 дугаар сард Энхтөрөөс төлбөрөө нэхтэл өгөхгүй байж байгаад 2 сарын мөнгө болох 2.200.000 төгрөгийг Хаан банкны 5085178137 тоот дансаар авсан. Тэгээд ашиглалтын төлбөр төлөхгүй байсан. Хэрүүл хийж байж олж авсан. Би Энхтөртэй сар бүрийн 14-ны өдөр төлбөр төлөхөөр тохирсон боловч цаг хугацаандаа өгөлгүй нэхэл дагуул  болдог утасныхаа дугаарыг байнга сольдог байсан ...би 2018 оны 4 дүгээр сарын үед Энхтөрийг мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь манай дүүгийн ажилд гадаад хүн ажиллах гэж байгаа гэж хэлээд 2018 оны 5 дугаар сарын 3-ны орчим гаргасан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77-78-р хуудас/

Гэрч А.Энхтөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын үеэр миний түрээслэж байгаа Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 1004 тоот 3 өрөө байрыг М.С нь хүнд үзүүлье гэж хэлээд түлхүүрийг нь надаас авсан тэр хооронд би гадаа машинд хүлээж суусан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 83-84-р хуудас/

2017 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн З.Нарантуяа, П.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байр 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ /1-р хавтаст хэргийн 27-28, 29-30-р хуудас/

2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 34.650.000 төгрөгийг П.Э-д шилжүүлсэн” /1-р хавтаст хэргийн 23-р хуудас/

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн З.Нарантуяа, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, Нархан хотхон, 53 дугаар байр 39 тоот хаягт байршилтай 83.68 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ /1-р хавтаст хэргийн 27-28, 20-21-р хуудас/

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт “Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 39.600.000 төгрөгийг Б.Эт шилжүүлсэн” /1-р хавтаст хэргийн 13-р хуудас /

Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол /16020/ Энгельс гудамж 17 дугаар байр, 1004 тоот хаягт байрлах 72 мк.в орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” /1-р хавтаст хэргийн 41-р хуудас/

Хуурамч 2017оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 42-р хуудас/

Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ноогдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна” /1-р хавтаст хэргийн 43-р хуудас /

Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө” /1-р хавтаст хэргийн 44-р хуудас/

Хуурамч 2017оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1-р хавтаст хэргийн 45-р хуудас/

Худалдаа Хөгжлийн Банкны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ-RCC2016032121-1 дугаар орон сууцны зээлийн гэрээ 8 дугаар хувь, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ 5 болон 8 дугаар хувь /1-р хавтаст хэргийн 47-48, 49-50-р хуудас/

2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн REMAX стар М.Зоригт нарын хооронд байгуулсан энгийн зуучлалын гэрээ /1-р хавтаст хэргийн 51-54-р хуудас/

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зуучлалын гэрээ /1-р хавтаст хэргийн 55-р хуудас/

2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ /1-р хавтаст хэргийн 56-р хуудас/

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ /1-р хавтаст хэргийн 58-59-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 4954 дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “000291077” дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 4169274 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “000291077” гэрчилгээний дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ үнэт цаас боловч эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийг хуурамчаар үйлдсэн байна. 3. Дээрх гэрчилгээний жинхэнэ үнэт цаасан дээр байх нөхөх хэсгийн буюу эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрсний улмаас цаасны ширхэг, хамгаалалтын торон хээ гэмтсэн шинж тэмдэг илэрч байх тул өмнөх мэдээллийг арилгаж, дахин эзэмшигчийн мэдээлэл хэвлэсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “4169274” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны цаас нь жинхэнэ үнэт цаас байна” /1-р хавтаст хэргийн 91-94-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 4953 дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн “000581604” гэсэн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”, “002363702” дугаартай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаа нь шинжилгээнд тэнцэнэ.  2. Шинжилгээнд ирүүлсэн “000581604” гэрчилгээний дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ний цаас жинхэнэ үнэт цаас боловч эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийг хуурамчаар үйлдсэн байна. 3. Дээрх гэрчилгээний жинхэнэ үнэт цаасан дээр байх нөхөх хэсгийн буюу эзэмшигчийн мэдээлэл бүхий хэсгийн цаасыг үрсний улмаас цаасны ширхэг, хамгаалалтын торон хээ гэмтсэн шинж тэмдэг илэрч байх тул өмнөх мэдээллийг арилгаж, дахин эзэмшигчийн мэдээлэл хэвлэсэн байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн “3138249” дугаартай “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны “002363702” дугаартай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн лавлагааны цаас нь жинхэнэ үнэт цаас байна” /1-р хавтаст хэргийн 98-101-р хуудас/

Шүүгдэгч М.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ард кинотеатрт очиж Эрдэнэбаатар дээр очиж уулзаад ахаа би Чех явах гэсэн юм дансанд мөнгө байршуулаад өгөөчээ гэж хэлээд 37 сая төгрөг дансруугаа тэр өдрийн 17 цагийн үед хийлгэсэн. Тэгээд банк орж Хаан банкны тодорхойлолт аваад Эрдэнэбаатар ах нэг өдрийн хүү болох 260.000 төгрөг миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карттай авч үлдээд маргааш ирээд карт үнэмлэхээ аваарай дансанд байршуулсан мөнгө маргааш тавигдана би картаар чинь мөнгөө буцааж авна гэсэн. Тэр үед надад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 6 цагт надад байсан нэг дансны хоёр картаар Ард кинотеатрын АТМ-ээс бэлэн 10.000.000 төгрөг гаргаж авсан, үлдсэн мөнгийг 5029997890 гэсэн данс руу шилжүүлж авсан. Тэгээд Эрдэнэбаатар ах руу мессеж бичсэн. ...7.000.000 төгрөгийг хэрэглээндээ зориулсан. 30.000.000 төгрөгийг нэг найзтайгаа хамтарч бизнес хийхээр хөрөнгө оруулалт хийсэн”

“2017 оны 6 дугаар сард шуурхай зар сонин дээрээс З.Нарантуяагийн зээл олгосон гэснийг олж харсан. Би утсаар холбогдоод Хан-Уул дүүргийн Нархан хотхоны 53 дугаар байрны гадна Б.Этай хамт З.Нарантуяа уулзсан. Тэгээд З.Нарантуяад энэ байрыг барьцаанд тавимаар байна мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд 39 тоотыг орж үзүүлэхэд болж байна гэсэн. Би тэр үед уг байрыг үл хөдлөх зуучийн газраас түрээслэж байсан  болохоор надад гэрийн түлхүүр байсан. Тэгээд би Нарантуяагаас та хэдэн төгрөгийн зээл олгох боломжтой вэ гэхэд 40.000.000 төгрөг олгох боломжтой талаар хэлээд бүрдүүлэх материалыг надад хэлсэн. Үүнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа хэрэгтэй гэсэн. Тэгэхлээр нь би маргааш нь хуурамч гэрээ, үл хөдлөх хөрөнгөийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэргийг авч ТБД Андуудын урд талын нотариатын газарт очиж гэрээ байгуулсан. Улсын бүртгэл дээр материалаа өгөхөд 1 хонох учир маргааш уулзъя гээд З.Нарантуяа явсан би 3 хувь зээлийн гэрээ, хуурамч улсын бүртгэлийн гэрчилгээг авч үлдсэн. З.Нарантуяа намайг тухайн үед чи бүртгүүлчихээрэй би явлаа гэсэн тэр үед бүртгүүлэлгүй Б.Эаас материалыг авч найз нь бүртгүүлчихээд маргааш уулзъя гээд гэрлүүгээ авч явсан. ...З.Нарантуяа нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 15 цагийн үед Б.Эийн данс руу 40.000.000 төгрөг орсон. Тэгээд бид хоёр Хаан банк ороод данснаас нь би мөнгийг нь гаргуулж аваад салсан. Тэгээд тэр мөнгийг би өөр зүйлд зарцуулсан ...2017 оны 8 дугаар сарын 10-ны үед П.Этой уулзсан. Хүүтэй мөнгө зээлдэг хувь хүн байгаа юм аа би өмнө нь зээл авчихсан болохоор болохгүй байна. Чи миний өмнөөс уулзаад зээл аваад өгөөчээ Би чамд материалыг нь өгье гэж би П.Эид хэлэхэд би бодож үзээд эргээд хариу хэлье гэж П.Эид хэлсэн. Маргааш нь П.Э асуудалгүй биз дээ үзүүлэх байр нь хаана юм бэ нэг удаа тус болъё гэж асуухаар нь одоохондоо байр байхгүй байна би эргээд залгая гээд Энхтөртэй уулзаад байрыг чинь нэг хүнд үзүүлээд зээл авах гэсэн юм аа ямар ч асуудал байхгүй түлхүүрийг чинь ганц өдөр авна гэхэд Энхтөр зөвшөөрч түлхүүрээ надад өгсөн. Тэгээд би П.Этой уулзаад Энхтөрийн гэрийн түлхүүрийг авч П.Эийг дагуулан явж Энхтөрийн гэрийг үзүүлээд энэ танай байр шүү чи З.Нарантуяад манай байр гэж хэлээрэй одоо чи Нарантуяа руу ярьчих гэхэд З.Нарантуяа завгүй байна орой үзье гээд орой хүрч ирж үзсэн гэсэн. Би байрных нь гадна машинд Энхтөрийг дуудаад суулгасан байсан тэгээд П.Эийг ганцааранг нь нь оруулсан. Тэгээд П.Эийг ганцаараа байраа Нарантуяад үзүүлээд маргааш нь уулзахаар тохиролцсон. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ТБД Андуудын нотариат дээр П.Э Нарантуяа хоёр уулзаад гэрээгээ байгуулсан. Би машин дотор гадаа нь сууж байсан. Тэгэхээр гэрээ байгуулж дууссаны дараа З.Нарантуяа нь улсын бүртгэлд бүртгүүлээрэй гээд гараад явсан тэгээд маргааш нь уулзаад бүртгүүлсэн талаараа хэлээд материалаа өгсөн. Тэгээд П.Эийн данс руу 35.000.000 төгрөг шилжиж орсон” гэх мэдүүлэг /1-р  хавтаст хэргийн 137-138, 145-147-р хуудас/

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би Нарантуяа гэх хүнтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах гэрээг ТБД Андуудын хажууд байрлах Старс төвийн нотариатад байгуулж нийт 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 5749416263 дугаартай Хаан банкны дансаар 35.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд энэ гэрээг байгуулвал надад 2.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн. М.Ст 33.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 107-108-р хуудас/

Шүүгдэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2017 оны 8 дугаар сарын 10-ны үед М.С нь надтай уулзаад 11 дүгээр сар хүртэл нэр дээрээ зээл аваад өгөөч гэж гуйсан ..2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр миний 5749416263 тоот дансаар 35.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгтэл М.С нь дансандаа 2.000.000 үлдээчихээ найз нь 2017 оны 11 дүгээр сард буцаагаад зээлээ төлчихнө чамд ямар нэгэн асуудал болохгүй би сар бүр хүүг нь өгнө 9 сарын хугацаатай гэрээ байгуулсан байгаа гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 143-144-р хуудас/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “Би зээлийн гэрээ болон бүрдүүлбэрийн талаар ямар ч ойлголт байхгүй үүнийг М.С өөрөө дангаараа хийсэн. ...хохирогч З.Нарантуяагаас мөнгө авсан үйлдэл нь М.С өөрөө зохион байгуулж мөнгө авсан. М.С надад хэлэхдээ сар бүр төлөлтөө хийгээд явж байгаа удахгүй дуусна гэж хэлж байсан ...Хан-Уул дүүргийн Нархан хотхонд байрлах 3 өрөө орон сууцыг нэг эмэгтэй хүнд М.С бид хоёр үзүүлсэн. Би уг байрыг сонирхоод явж байхад М.С бид хоёр үзүүлсэн. Би уг байрыг сонирхоод явж байхад М.С тэр эмэгтэйтэй байрны талаар ярьж байгаад хэдэн зураг утсаар аваад гарсан ...Энэ асуудлын дараа би М.Саас 1.500.000 төгрөг буцааж өгнө гэж хэлээд зээлж авсан” гэх мэдүүлэг /1-р  хавтаст хэргийн 148-149-р хуудас/

Шүүгдэгч М.Сын Хаан банкин дахь 00000005003319223 тоот дансны хуулга “2018 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 5176047088 тоот данснаас 20.000.000 төгрөг, 17.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн” /2-р  хавтаст хэргийн 55-58-р хуудас/

            2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “1.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “3.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “2.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хас банкны орлогын мэдүүлэг “800.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг “1.000.000 төгрөгийг З.Нарантуяагийн 5031342374 тоот дансанд шилжүүлсэн” /2-р  хавтаст хэргийн 165-169-р хуудас/

            М.Сын Хаан банк дахь 5029997890 тоот дансны хуулга /2-р  хавтаст хэргийн 170-р хуудас/

Б.Өнөболдын Хаан банк дахь 5018155154 тоот дансны хуулга /2-р  хавтаст хэргийн 171-р хуудас/

Гэрч Х.Түвшрэхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р  хавтаст хэргийн 199-р хуудас/

Гэрч Ц.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р  хавтаст хэргийн 200-р хуудас/

Гэрч З.Нарантунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /2-р  хавтаст хэргийн 105-р хуудас/

Мөрдөгчийн тэмдэглэл /2-р  хавтаст хэргийн 202-210-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /2-р  хавтаст хэргийн 106-р хуудас/

Шүүгдэгч Б.Эийн бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /1-р  хавтаст хэргийн 107-р хуудас/

Интерплант ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компаний дүрэм /3-р  хавтаст хэргийн 4-6-р хуудас/

Шүүгдэгч М.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтаст хэргийн 59-р хуудас/

Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 167-р хуудас/

Шүүгдэгч П.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст хэргийн 171-р хуудас/

Шүүгдэгч М.С Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 154-р хуудас/

Шүүгдэгч П.Эийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р  хавтаст хэргийн 155-р хуудас/

Шүүгдэгч Б.Эийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст хэргийн 153-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Э нь М.Стай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2206012367, 000581604 дугаартай гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж барьцаалан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч З.Нарантуяад 40,000,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Нарантуяагийн мэдүүлэг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн З.Нарантуяа, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ,  2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 39.600.000 төгрөгийг Б.Эт шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газар Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр иргэн Б.Э бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна гэх хуурамч лавлагаа, Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Дугаар 000581604, Ү-2206012367 бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Нархан хотхон 53 дугаар байр 39 тоот хаягт байрлах 83.68 метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Баярбаатарын Б.Э /УХ88032169/-ийн өмч гэх гэрчилгээ, Хуурамч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 4953 дүгнэлт, шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

П.Э нь М.Стай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг, хуурамч болохыг мэдсээр байж уг гэрчилгээг барьцаалан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч З.Нарантуяад 34,650,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч З.Нарантуяа, гэрч Н.Мөнхжаргал, гэрч А.Энхтөр нарын мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн З.Нарантуяа, П.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байр 1004 тоот хаягт байрлах 72 метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ,  2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Данс хоорондын шилжүүлгээр З.Нарантуяагаас 34.650.000 төгрөгийг П.Эид шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Дугаар 000291077, Ү-2205063579 бүртгэлийн дугаартай, “Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол /16020/ Энгельс гудамж 17 дугаар байр, 1004 тоот хаягт байрлах 72 метр квадрат орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Пүрэвбаасангийн П.Э /УХ88043015/-ийн өмч”, Хуурамч 2017оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн REMAX стар М.Зоригт нарын хооронд байгуулсан энгийн зуучлалын гэрээ, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Дугаар 4954 дүгнэлт шүүгдэгч М.С, П.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

М.С нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ч.Эрдэнэбатад Чех улсын визэнд орох гэж байна банкны баталгаа хэрэгтэй гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Ч.Эрдэнэбатаас 37.000.000 төгрөгийг дансаар авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э М.Стай нар нь залилах гэмт хэрэг үйлдэхээр урьдаас үгсэн тохиролцож, М.С нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдэж, дээрх орон сууцыг Б.Эийн өмчлөлийн орон сууц хэмээн хохирогч З.Нарантуяад итгүүлэн үнэмшүүлж, хохирогчийг хуурч, хуурамч бичиг баримт үйлдэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгон, Б.Эийн өмчлөлийн орон сууц биш болох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөх эрхэд нь халдаж өмчлөгчийн эд хөрөнгө болох 39.600.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Эийн Хаан банкны 5042404453 тоот дансанд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн байна.

М.С нь залилах гэмт хэрэг үйлдэхдээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот хаягтай 83.68 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцны Ү-2206012367, 000581604 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдсэн үйлдэл хэдийгээр ...эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх боловч субъектив санаа зорилгын хувьд залилах гэмт хэргийг үйлдэх буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож буюу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот орон сууцыг Б.Эийн орон сууц, өмчлөх эрх хүчинтэй, өөр бусад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, барьцаалбар бүртгэгдсэн зүйлгүй гэж хохирогч З.Нарантуяад итгүүлэн үнэмшүүлж, бодит байдлыг нуух замаар буюу тухайн орон сууц нь Б.Эийн орон сууц биш болохыг нуух замаар хохирогч З.Нарантуяаг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан үйлдэл нь залилах гэмт хэргийг үйлдэх арга болж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулана гэсэн зарчмын дагуу залилах гэмт хэргийг үйлдэх үйлдлийн арга байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу М.С, Б.Э нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн улмаас 39.600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр З.Нарантуяагаас Б.Эийн Хаан банкин дахь 5042404453 дугаар дансанд 39.600.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц биш болохыг мэдсээр байж М.Сын хуурамчаар үйлдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт зэргийг ашиглан дээрх гэрчилгээг барьцаалан хохирогч З.Нарантуяатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.600.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч М.Ст өгсөн, М.С нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Нархан хотхоны 53 дугаар байрны 39 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа, тодорхойлолт зэргийг хуурамчаар үйлдэж хохирогч З.Нарантуяаг залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь тус тус өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.  Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон ухамсарлаж, өөрийн үйлдлээр болон гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгын хувьд шүүгдэгч М.Стай нэгдэж хохирогч З.Нарантуяаг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Э, М.С нар нь залилах гэмт хэрэг үйлдэхээр урьдаас үгсэн тохиролцож бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот хаягт байрлах 72 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцны Ү-2205063579 дугаартай хуурамч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг, хуурамч болохыг мэдсээр байж уг гэрчилгээг барьцаалан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч З.Нарантуяад 34,650,000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байна. М.С нь дээрх аргаар буюу хохирогч З.Нарантуяагийн үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн, уг орон сууцыг П.Эийн өмчлөлийн орон сууц мэтээр хуурч, зохиомол байдлыг хуурамч бичиг баримт үйлдэх замаар зориудаар бий болгож, П.Эийн өмчлөлийн орон сууц биш болох бодит нөхцөл байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн байна. М.С нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 17 дугаар байрны 1004 тоот орон сууцны өмчлөх эрхийн Дугаар 000291077, Ү-2205063579 гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаарх лавлагааг тус тус хуурамчаар үйлдсэн нь залилах гэмт хэрэг үйлдэх үйлдлийн арга байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчмын дагуу залилах гэмт хэргийг үйлдэх үйлдлийн арга байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу М.С, П.Э нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн улмаас 34.650.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр З.Нарантуяагаас П.Эийн Хаан банк дахь 5749416263 дугаар дансанд 34.650.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ч.Эрдэнэбатад Чех улсын визэнд орох гэж байна банкны баталгаа хэрэгтэй гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Ч.Эрдэнэбатаас 37.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ч.Эрдэнэбатын мэдүүлэг, шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Сын Хаан банк дахь 00000005003319223 тоот дансны хуулга “2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5176047088 тоот данснаас 20.000.000 төгрөг, 17.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн” баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С нь Чех улсын визэнд орох гэж байсан, визний мэдүүлэг  зэрэг нотлох баримт авагдаагүй мөн мөрдөн шалгах ажиллагааны үед энэхүү үйл баримт тогтоогдоогүй байна. Мөн хохирогч Ч.Эрдэнэбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ “Чехийн элчинд визэнд орох гэсэн юм 1 хоногийн хугацаатай 37.000.000 төгрөг байршуулаад өгөөч танд шагнал өгнө гэж хэлсэн. Тэгээд би 1 хоногийн хугацаатай юм чинь зээлье гэж бодоод эхнэр Оюунтөгсийн данснаас М.Сын Хаан банкны данс руу 37.000.000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. Тэгээд тухайн үед М.Сын иргэний үнэмлэх, Хаан банкны виза картыг аваад үлдсэн. Учир нь маргааш өглөө нь миний картнаас 37.000.000 төгрөгөө шилжүүлээд авчих гэсэн. Маргааш өглөө нь 6 цагийн орчим М.Сын данснаас мөнгөө авах гэхэд М.С нь 2 дахь картаараа миний мөнгийг татаад авсан байсныг мэдээд М.С руу залгаад чи яагаад мөнгө авсан юм гэж хэлсэн чинь ахаа 7 хоногийн дараа хүүтэй нь эргүүлээд өгнө гэж хэлээд утсаа таслаад алга болсон. Ингээд 10 хоногийн дараа М.Сыг гэрийх нь гаднаас сахиж байгаад уулзсан чинь 300.000.000 төгрөгийн зээл удахгүй бүтэх гээд байна 1-2 хоног хүлээж байгаач юм хөөцөлдөхөд бичиг баримт хэрэгтэй байна. Миний карт бичиг баримтыг эргүүлж өгөөч гэхээр нь эргүүлээд өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш М.Сын утас холбогдохгүй байсан. Тэгэхээр нь дахиад гэрт нь очсон чинь гэрээсээ нүүгээд явсан байсан” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн ““2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ард кинотеатр дээр очиж Эрдэнэбаатартай уулзаад ахаа би Чех явах гэсэн юм дансанд мөнгө байршуулаад өгөөч гэж хэлээд 37 сая төгрөг дансруугаа тэр өдрийн 17 цагийн үед хийлгэсэн. Тэгээд банк орж Хаан банкны тодорхойлолт аваад Эрдэнэбаатар ах нэг өдрийн хүү болох 260.000 төгрөг миний иргэний үнэмлэх, Хаан банкны виза карттай авч үлдээд маргааш ирээд карт үнэмлэхээ аваарай дансанд байршуулсан мөнгө маргааш тавигдана би картаар чинь мөнгөө буцааж авна гэсэн. Тэр үед надад 2018 оны 7 дугаар сарын 20-ны өглөөний 6 цагт надад байсан нэг дансны хоёр картаар Ард кинотеатрын АТМ-ээс бэлэн 10.000.000 төгрөг гаргаж авсан, үлдсэн мөнгийг 5029997890 гэсэн данс руу шилжүүлж авсан. Тэгээд Эрдэнэбаатар ах руу мессеж бичсэн. ...7.000.000 төгрөгийг хэрэглээндээ зориулсан. 30.000.000 төгрөгийг нэг найзтайгаа хамтарч бизнес хийхээр хөрөнгө оруулалт хийсэн” зэрэг мэдүүлгүүдээр М.С нь 37.000.000 төгрөгийг Чех улсын визэнд орох гэж байгаа дансандаа 1 хоног байршуулна гэж хэлж хохирогч Ч.Эрдэнэбатыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Ч.Эрдэнэбаттай тохиролцсон хугацаанд мөнгийг шилжүүлэн өгөөгүй, данснаасаа өөр данс руу шилжүүлж авсан, 37.000.000 төгрөгийг өөр бусад байдлаар зарцуулсан зэрэг үйлдлүүдээр өмчлөгчийг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

М.Сын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.Эрдэнэбатад 37.000.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Прокуророос Б.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Прокуророос П.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Прокуророос М.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, нэмж мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Сд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Иймд шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Б.Э, М.С нарын бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч З.Нарантуяад 39.600.000 төгрөгийн хохирол учирсан, П.Э, М.С нарын бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч З.Нарантуяад 34.650.000 төгрөгийн хохирол нийтдээ хохирогч З.Нарантуяад гэмт хэргийн улмаас 74.250.000 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү хохирлыг шүүгдэгч нар нь бүрэн төлж барагдуулсан байна. Мөрдөн шалгах ажиллаганы үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.Нарантуяа нь 127.470.000 төгрөг нэхэмжилсэн байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу хохирогч З.Нарантуяад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодит хохирлын хэмжээгээр буюу 74.250.000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна. З.Нарантуяа нь дээрх мөнгөний хүүг нэхэмжилсэн боловч З.Нарантуяа, Б.Э, П.Э нарын хооронд зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байх тул зээлийн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Харин хохирогч З.Нарантуяа нь дээрх хугацаанд уг мөнгөн дүнгийн хэмжээнд олох байсан ашиг, эд хөрөнгийн үр шимийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй байна.   

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Э, П.Э, М.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Б.Э нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай боловч урьдаас төлөвлөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Э нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай боловч урьдаас төлөвлөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.С нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай боловч урьдаас төлөвлөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй байна.

            Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан төрөл хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.   

Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй байна.

            Шүүгдэгч П.Эид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан төрөл хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.     

Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд хувийн баталгаа авах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй байна.

            Шүүгдэгч М.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан төрөл хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэв.           

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон