Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1745

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.У, улсын яллагч Ц.Г, хохирогч Э.Д, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Б.Бид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906  дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Бнь 2018 оны 12 дугаар сарын 02, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны 1-33в тоотод өөрийн эхнэр Э.Дг өшиглөж, цохиж зодсон,

            мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны 1-33в тоотод өөрийн эхнэр Э.Дг “хүүхдээ унтуулалдаа янхан минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж, зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

             Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д мэдүүлэхдээ: “...санал байхгүй.” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс өргөдөл гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 6/, мөрдөн шалгах ажиллгаанд Э.Дгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-7-8, 11-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Дуламжаваас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 990 дугаар шийтгэвэр, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дугаар шийтгэвэр /хх-н 32-35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 23-25/, хохирогчийн хүсэлт /хх-н 39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ганцэцэгээс шүүгдэгч Б.Бнь 2018 оны 12 дугаар сарын 02, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны 1-33в тоотод өөрийн эхнэр Э.Дг өшиглөж, цохиж зодсон,

          мөн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аман хуур” хотхоны 1-33в тоотод өөрийн эхнэр Э.Дг “хүүхдээ унтуулалдаа янхан минь” гэх зэргээр хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж, зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

            Шүүхээс шүүгдэгч Б.Бийг 2018 оны 12 дугаар сарын 02, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд өөрийн эхнэр Э.Дг хэл амаар доромжилж, гэдэс рүү нь өшиглөж, зодож байгаа нь байнга давтагдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

   Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Дгийн хохирогчоор өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Дуламжавын өгсөн: “...

.” гэх мэдүүлэг /хх-н 14/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-н 34-35/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 990 дугаартай шүүхийн шийтгэвэр /хх-н 32-33/, Цагдаагийн байгууллагын хайлтын системийн лавлагаа /хх-н 30-31/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 44-49/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

            Шүүхээс шүүгдэгч Б.Бид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.