Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 31

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч нарын  өмгөөлөгч П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ, Ж.Туяа, Т.Энхжаргал,

Л.Цуурай,

Хохирогч нар

Иргэний хариуцагч /Төрийн банк/

Иргэний нэхэмжлэгч /Голомт банк/, /Төрийн банк/,

Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч Б.Л-, И.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт Б.Л, И.Э нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818004780316 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежэр ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.

 

2.Монгол Улсын иргэн, 1962 оны 10 сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нотариатын тойрогт нотариатч ажилтай , ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

-2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Батзулын цалингийн зээл төлөх гэж байсан 4200000 төгрөгийг “долоо хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч” гэж залилан, 4200000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Алтангэрэлээс “мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье.” гэж залилан, 13000000 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Чулуунбаатараас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна.” гэж залилан 17000000 төгрөгийн хохирол учруулсан,

-банкнаас 5000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Батбаярын нэр дээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 11685500 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Тогтохбаатарын нэр дээр 25000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1500000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Бадамдоржийн нэр дээр 5100000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 3600000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.Алтансувдаас 35000000 төгрөгийг залилан авсан,

-2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.Оюундалайгаас 6000000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Оюундалайг урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18000000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2500000 төгрөгийг тус тус залилан авсан,

-2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Борхүүгээс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье” хэмээн А.Ундармаагаас А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хороололын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг нарын өмчлөх эрхэнд халдаж, тэдний өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн С.Сүрэнчимэгээс “...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.Ариунжаргалаас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банкинд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл олгохдоо П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Эрхэмбаярын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банкинд 30000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Амарзаяагаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.Амарзаяагийн нэр дээр 8500000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Цэенхорлоогоос “...таны хадгаламжинд 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн хадгаламжнаас нь 17000000 төгрөг гаргуулан залилан авсан,

-2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Байгалиас “...зээлийг чинь бүтээж өгье” хэмээн хэлж 2500000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1200000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банкинд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс руу шилжүүлчих” хэмээн хэлж 4500000 төгрөг, нийт 8200000 төгрөгийг залилан авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291685500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч И.Э- нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хороололын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаартай 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг тус байрны өмчлөгч иргэн А.Ундармаа, Ш.Оюунцэцэг, Д.Бат нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн баталсны улмаас Б.Л- нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.Ундармаа, Ш.Оюунцэцэг, Д.Бат нарт 55000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Энхболдыг би танихгүй, итгэмжлэлийг хийлгэснээр мөнгө өгөөгүй, итгэмжлэлийн хөлс 10000 төгрөг л  төлсөн.

...үлдэгдэл мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа, ганц зээлдэгч Оюундалайд мөнгө өгсөн, Бадамдоржид 500.000 төгрөг өгч байсан. Би нэхэмжилсэн дүнгээр нь хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч И.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үдийн дараа 2 авгай дагуулж ирсэн, би туслахгүй байсан, зээл авч байгаа гэсэн хүмүүс нь байна уу? гэхэд нэг нь байгаа, нөгөө нь гэртээ байгаа гээд ордер өгсөн, эрэгтэй хүн нь гэртээ явж чаддаггүй юм гэсэн. “Гарын үсэг зуруулаад аваад ир гэхэд үдийн цайны дараа ирсэн. Энэ итгэмжлэлийн дараа зээл авсан байсан. Нэг хүн нь байхгүй байхад нь итгэмжлэл хийж өгсөн миний буруу, урьд нь Төрийн банкинд нь нэг удаа очиж уулзсан. Тухайн үед итгээд итгэмжлэл нотариатын зардал авсан. Би зээл авсан зүйл байхгүй, би өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж болно.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Алтансувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг эмнэлэгт хэвтэж байхад Б.Л- намайг эргэж ирээд 1 сарын хугацаатай 35 сая төгрөг зээлээч, нэг зүйлд хөрөнгө оруулалт хийчихээд эргүүлээд найдвартай өгнө гэсэн. Тухайн үед Лхагвачимэг “нөхөр маань алтны чиглэлээр ажилладаг, хувьдаа хаус барьж байгаа гээд л өөрийгөө мөнгөтэй мэтээр яриад байдаг байсан болохоор амьдрал ахуй сайтай, хувиараа юм хийх гээд байгаа юм байна гэж ойлгоод 2018 оны 10 сарын 18-ны өдөр Лхагвачимэгт өөрийн данснаас 5088120717 дугаарын данс руу тухайн мөнгийг шилжүүлсэн

...одоо Лхагвачимэгээс үлдэгдэл 13 сая төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 98-99/,

 

-Хохирогч Ч.Алтансувдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нийт 22 сая төгрөгийг Б.Л-ээс авсан. Одоо би 13 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Амарзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтансувд захирал зээлийн гэрээг баталгаажуулсны дараа зээл миний Төрийн банкин дахь 140900391111 дугаартай зээлийн дансанд орсныг би өөрийн ХААН банкны 5046454445 данс руу татуулж авсан. Ингээд би энэ мөнгөнөөсөө 8.0 сая төгрөгийг би өөрийн ХААН банкны 5046454445 дугаарын данснаас Лхагвачимэгийн ХААН банкны 5088120717 тоот дансанд шилжүүлж өгсөн.

...Төрийн банкнаас зээл төлөх мэдэгдэл надад ирээд зээлээ төлөхгүй бол намайг шүүхэд өгнө гээд байсан тул би өөрөө 2018 оны 10 дугаар сард зээлийг банкинд бүрэн хариуцан төлж дуусгасан болно. Одоо Лхагвачимэгээс зээлийн төлөгдөөгүй байсан үлдэгдэл 6525000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 43-46/,

 

-Хохирогч Ц.Амарзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Лхагвачимэгийн өмнөөс зээлд төлсөн 6525000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч П.Ариунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: - “...2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Батсүх намайг Төрийн банкин дээр хүрээд ирээч гэж дуудахаар нь яваад очиход Эрхэмбаяр бид хоёрын нэр дээр банкны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ер нь зээл авахад шаардагдах бүх зүйлийг Лхагвачимэг өөрөө судалж бүрдүүлж бэлэн болгосон байсан. Бэлэн болсон зээлийн гэрээн дээр би гарын үсгээ зурсан. “Эрхэмбаяр байхгүй, түүний гарын үсгийг яах вэ?” гэхэд Лхагвачимэг “би өөрөө зурчихна, зохицуулна, та санаа зоволтгүй.” гэсэн.

...машинд сууж байгаад надаас банкнаас зээлсэн 30.000.000 төгрөгийг Батсүхийн хажууд бэлнээр тоолоод авсан.

 ...би Эрхэмбаяр бид хоёрын нэр дээр Лхагвачимэгийн Төрийн банкинаас 2017 оны 09 сарын 15-ны өдөр авахуулсан 30.000.000 төгрөгийг банкны хүү болох 4.300.000 төгрөгийг нэмээд нийт 34.300.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 148-153/,

 

-Хохирогч П.Ариунжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Лхагвачимэг нь найз Батсүхээр дамжуулж, 22200000 төгрөг авахдаа нөхөр Дашцэрэнгийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Дэвшилд байх хувийн орон сууц, мөн газрын гэрчилгээг эх хувиар нь үзүүлж, барьцаанд тавина гэсэн. Тэгэхээр нь би итгээд 2017 оны 08 дугаар сарын  20-ны орчим 22200000 төгрөг өгсөн. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны орчим Лхагвачимэг нь Батсүхийн хамт ирж нэмээд 12 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай авсан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын эхээр 5 сая төгрөг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Үүний дараа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 4500000 төгрөгийг зээлдүүлж, нийт 43700000 төгрөг Лхагвачимэг зээлдүүлсэн.

...Лхагвачимэг нь эхний авсан 22200000 төгрөгийг өөрөө аваагүй, Батсүх, Төмөрбаатар нар авсан гэж байгаа учир үлдэх 21500000 төгрөгийг Лхагвачимэгээс нэхэмжилнэ.

...миний хувьд байр барьцаалж банкнаас авсан 30 сая төгрөгийг төлөхгүй. Энэ мөнгийг Лхагвачимэг өөрөө төлнө биз. Харин байрны гэрчилгээгээ банкнаас авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Р.Бадамдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Л- эдийн засагч надад “чи цалингийн зээлээ 5.1 сая төгрөгөөр авчих, харин энэ мөнгөнөөсөө чи өөрт хэрэгтэй байгаа 1.5 сая төгрөгийг нь авч хэрэглэж бай, надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна үлдсэн 3.6 сая төгрөгийг би хэрэглэе, чи надад 3.6 сая төгрөгийг 1 сарын хугацаатай хэрэглүүлчих, эргүүлээд энэ мөнгийг удаахгүй чамд төлнө гэсэн.

...Дээрх зээлсэн 3.6 сая төгрөгийг надад төлчихвөл миний зүгээс гомдол саналгүй байна.” гэх мэдүүлэг  /2 дугаар хавтаст хэргийн 71-73/,

 

-Хохирогч Р.Бадамдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Л-ээс 3,6 сая төгрөг нэхэмжилж байгаа гэв. Би сар бүр Төрийн банкинд 430,000 төгрөг төлдөг юм.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд би баримтуудаа бүрдүүлж банкнаас 5 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа талаараа өргөдөл бичиж өгсөн. Тэгэхэд Лхагвачимэг “би таны зээл дээр тодорхой хэмжээгээр мөнгө нэмж аваад та зээлнээсээ 5 сая төгрөгөө ав, би нэмж авсан зээлээ өөрөө хариуцан банканд төлж байя, төлөлтийг хугацаанд нь би төлнө, би өөрөө банканд ажилладаг хүн учраас найдвартай” гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгөний хэрэг байсан учраас зээлээ бүтээхийн тулд би Лхагвачимэгийн энэ саналыг зөвшөөрсөн.

...2016 оны 10 сарын 05-ны өдөр Төрийн банкнаас миний нэр дээр 17 000 000 төгрөгийн зээл гарсан. Энэ мөнгөнөөс банк шимтгэл хураамж даатгалын мөнгөө авч гар дээр бэлэн 16 685 500 төгрөг ирсэн. Үүнээс би яг бэлнээр найз Баттөрийн хажууд 5 сая төгрөгийг тоолж аваад үлдсэн мөнгийг Лхагвачимэгт бүтэн өгсөн.

...Ингээд би өөрийн авсан 5,0 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамтаар Төрийн банканд төлж дууссан. Харин Лхагвачимэгийн надаас авсан зээлийн үлдэгдэл нь хүүгийн хамтаар банканд төлөгдөөгүй үлдсэн. Энэ мөнгө нь 5 201 700 төгрөг юм.” /2 дугаар хавтаст хэргийн 5, 7-8, 4 дүгээр хавтаст хэргийн 109-111/,

 

-Хохирогч Б.Батбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо би Б.Л-ээс 5,201,700 төгрөгийг нэхэмжилж байгаа, өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, байрны гэрчилгээ барьцаалсан дээр би хохирчхоод байгаа. ” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Байгалийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Лхагвачимэг надад зээлийг чинь би найдвартай бүтээж өгнө гэж амлаад харин “надад өөрт маань мөнгө хэрэг болоод байна, би нэг том юм хөөцөлдөж байгаа, тэр зүйлээ бүтэхээр удахгүй мөнгийг чинь өгчихнө, чи надад мөнгө зээлээч.” гээд гуйгаад байхаар нь би зээлээ бүтээлгэхийн тулд өөрт байсан 2.5 сая төгрөгөө өөрийн ХААН банкны 5054060630 дугаарын данснаас Лхагвачимэгийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, хүргэн ах Н.Цогтоос 1.2 сая төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр түүний ХААН банкны 5088025143 дугаарын данснаас Лхагвачимэгийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу тус тус шилжүүлж өгсөн.

...Ингээд би ах Жамсранжавыгаа 2018 оны 03 сарын 31-ний өдөр Лхагвачимэгийн ХААН банкны 5088120717 дугаарын данс руу 4.5 сая төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлсэн болно.

...нийт 8.2 сая төгрөгийг Лхагвачимэгт дээрх 3 тохиолдлоор шилжүүлж өгснөөс нэг ч төгрөг эргүүлж аваагүй байна.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 77-79/,

 

 

-Хохирогч Ч.Байгалийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Л-т нийт 8,2 сая төгрөг өгснийг нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Борхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2017 оны 07 сард өндөр насны тэтгэвэрт гараад төрөөс нэг удаа олгодог тэтгэмжийн мөнгө маань 2017 оны 10 сард Төрийн банкны дансанд маань орсныг би мэдээгүй байж байтал 2017 оны 10 сарын 05-ны өдөр надруу нэг танихгүй дугаараас нэг эмэгтэй залгаад өөрийгөө Төрийн банкны эдийн засагч Лхагвачимэг гэж танилцуулсан. Лхагвачимэг надад “таны тэтгэмжийн мөнгө чинь орж ирсэн байна. Ахаа надад 10 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна та надад тэтгэмжийн мөнгөө аваад 10 сая төгрөгөө 10 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” гээд гуйсан.

...Тэтгэмжийн мөнгөө бүгдийг аваад үүнээсээ 1 сая гаран төгрөгийг нь би өөрөө авч яг 9 сая төгрөгийг Лхагвачимэгт бэлнээр би өөрөө тоолж хүлээлгэж өгсөн.

 ...үлдэгдэл 5.100.000 төгрөгийг Лхагвачимэгээр төлүүлэн авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165-166/,

 

-Хохирогч Т.Борхүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үлдсэн 5100000 төгрөгийг Лхагвачимэгээр төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч С.Сүрэнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Лхагвачимэгийг дагуулж гэртээ очоод нөхрийнхөө цүнхнээс 2 сая төгрөг л байна, өөр мөнгө байхгүй гэж хэлж өгөхөд Лхагвачимэг надаас “нэмээд ядаж 2.5 сая төгрөг болгоод өгчих, удахгүй өгнө шүү дээ, эргээд би та хоёрт тус болно.” гэж гуйсаар байгаад нөхрийн дансанд байсан 500.000 төгрөгийг надаар нэмж авахуулаад нийт 2.5 сая төгрөгийг бэлнээр зээлж аваад өнөөдрийг хүртэл өгөөгүй хохироож байна.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 245-248/,

 

-Хохирогч С.Сүрэнчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Б.Л-ээс 2,5 сая төгрөгөө авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Тогтохбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нийт Лхагвачимэгийн төлөлт хийсэн 12.603.287 төгрөгнөөс надаас авсан 4.750.000 төгрөгийг хасвал 7.853.287 төгрөгийг Лхагвачимэгээс миний зээл рүү төлсөн байдаг. Ингээд надаас авсан 9.000.000 төгрөгөөс Лхагвачимэгийг зээл төлсөн 7.853.287 төгрөгийг хасч тооцвол надад одоо яг Лхагвачимэгээс төлөх ёстой 1.146.713 төгрөгийн үлдэгдэл гарч байна. Энэ мөнгийг Лхагвачимэгээс би нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8, 4 дүгээр хавтаст хэргийн 55-57/,

-Хохирогч Г.Тогтохбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...1.146.713 төгрөгийг Лхагвачимэгээс нэхэмжилнэ. Миний хувьд энэ зээлийн асуудлаас болж Монгол банкны найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд шилжсэн учир энэ нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг надад банкнаас зээл авахад хүндрэл учруулж байна. Иймд Монгол банкны хар жагсаалтаас хасаж өгнө үү. Миний хувьд зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлээ төлж дуусгасан байхад банк хувийн сонирхлоор намайг хар жагсаалтад оруулсан гэж бодож байна. Өргөдөл өгсөн боловч шүүхийн шийдвэр яаж гарахыг харна гээд одоо болтол хариу өгөхгүй байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч А.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 01 дүгээр сард Төрийн банкны эдийн засагч Лхагвачимэг над руу утсаар яриад “Ундармаа эгч ээ, та байрныхаа ордерыг  надад 1 сар хэрэглүүлээч.” гэхээр нь би “боломжгүй, энэ байр ганц миний нэр дээр биш, манай нөхөр болон хадам ээж бид гурвын нэр дээр өмчлөл нь бүртгэлтэй. Мөн байрны ордер банк бус санхүүгийн байгууллагад 4 сая төгрөгийн зээлийн барьцаанд байгаа учраас би чадахгүй.” гэсэн. Тэгсэн Лхагвачимэг надад “би танд хэрэгтэй үед чинь тус болж байсан, цаашдаа ч би танд зөндөө тус болно. Ундараа эгч ээ би мөнгө олоод тухайн зээлийг чинь хаачихъя, харин ордерыг чинь би 1 сар хэрэглээд л өгье” гээд байн байн гуйгаад байсан. Лхагвачимэгийг банкны ажилтан байсан учраас би итгээд өгсөн. 2018 оны 01 сарын дундуур Лхагвачимэг над руу утсаар яриад “Ундараа эгч ээ, Голомт банкин дээр хүрээд ирээч” гэж дуудахаар нь яваад очтол Голомт банкин дээр зээлийн гэрээ бэлэн болчихсон байсан ба гэрээн дээр миний гарын үсгийг зуруулсан. Энэ зээлийн гэрээнд манай нөхөр Бат, хадам ээж Оюунцэцэг нарын гарын үсгийг Лхагвачимэг өөрөө зурсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 194-195/,

 

-Хохирогч А.Ундармаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би байрныхаа бичиг баримтыг зээлийн барьцаанаас суллуулж авмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ц.Цэенхорлоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2012 онд Төрийн банкны Хуучин Дарханы салбарт өөрийн нэр дээр хугацаатай хадгаламж нээлгэсэн. Тэгтэл 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би байрныхаа гадаа хөзөр тоглоод сууж байтал Лхагвачимэг гэх Төрийн банкны харилцааны менежер над руу утсаар яриад “та яг одоо яаралтай хүрээд ирээч” гээд дуудаад байхаар нь би гэрийнхээ хувцастай Төрийн банкин дээр яваад очтол Лхагвачимэг өрөөндөө ганцаараа сууж байсан. Тэгээд Лхагвачимэг надад “манай дүү байр авах гээд урьдчилгаа 30 хувийг банкинд төлөх гээд яаралтай надад мөнгө хэрэг болоод байна. Таны хадгаламжинд 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 2-7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч.” гээд гуйгаад байсан. Тэгж байснаа Лхагвачимэг гэнэт цаашаа гүйгээд теллер дээрээсээ банкны зарлагын баримт гэсэн цаас авчираад “та энэ дээр гарын үсгээ зурчих, би очоод мөнгийг чинь аваад ирье.” гээд тухайн баримт дээр надаар гарын үсэг зуруулаад цаашаа явсан. Тэгээд удалгүй Төрийн банк гэсэн ууттай мөнгө бариад “миний мөнгийг авчихлаа.” гээд хүрээд ирсэн.

...Лхагвачимэг надаас авсан 17 сая төгрөгөө өгчихвөл боллоо.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 248-250/,

-Хохирогч Ц.Цэенхорлоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Б.Л-ээс 17 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,5 сая төгрөг, нийт 18,5 сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сард манай гэрт Төрийн банкны Дархан салбарын захирал Алтансувд, харилцааны менежерийн хамт ирээд “танай эхнэр, та 2 манай банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан, зээлээ төл гэж ирэхэд нь энэ талаар анх сонссон. Тэгээд эхнэрээсээ асуухад “чиний эзгүйд зочид буудлынхаа байрыг барьцаалж Төрийн банкнаас зээл авсан боловч энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй, энэ мөнгийг Лхагвачимэг миний нэр дээр зээл авахуулж авсан нь үнэн. Би зээл төлөх ёсгүй, Лхагвачимэг төлөх ёстой.” гэж хэлсэн.

-Тухайн зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсэг эхнэрийн гарын үсэг мөн харин миний гарын үсэг биш байсан.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 154-156/,

-Хохирогч Х.Эрхэмбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Одоо Б.Л-ээс 75 сая төгрөг нэхэмжилж байгаа. Миний гарын үсэг биш.” гэх мэдүүлэг

 

-Иргэний нэхэмжлэгч О.Оюунбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Ү2003008611 улсын бүртгэлтэй 2 өрөө байрыг барьцаалж, 36 сарын хугацаатай 27 хувийн хүүтэй 30 сая төгрөгийн зээл авсан юм. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүү алдангид 1,800,800 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй. Одоо манай банкнаас 38,302,857 төгрөгийг шүүгдэгч Б.Л-, И.Э-, Ундармаа нараас нэхэмжилж байна. Ундармаа өөрөө тухайн үед тус байрыг зээлийн барьцаанд тавих гэж байгааг мэдэж байсан боловч мэдүүлэг өгөхдөө “би банкны барьцаанд тавих гэж байгааг мэдээгүй, ББСБ-т барьцаанд тавьсан байсан болов уу?” гэсэн мэдүүлэг өгсөн байна лээ. Нотариатын хууль бус үйлдэл тогтоогдсон нөхцөл байдал байна. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэдэг үндэслэлээр дээрх хүмүүсээс зээлийн төлбөрийг гаргуулах саналтай байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Ундармаагийн хувьд ногдох хөрөнгөөс төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг,

 

-Иргэний нэхэмжлэгч Д.Нарантуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Төрийн банк нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулсан Барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар манай банкнаас Б.Л-т зээл олгоогүй, иргэн Батбаяр, Болормаа нартай зээлийн гэрээ байгуулж 17 сая төгрөгийг 24 сарын хугацаатай олгосон, Батбаярын дансанд мөнгийг шилжүүлсэн байдаг. Иймд зээлдэгч Батбаяр, Болормаа нараас зээлийг гаргуулах хүсэлтэй байгаа.” гэх мэдүүлэг

 

-Иргэний хариуцагч Ш.Келербекийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Чулуунбаатар гэдэг хүний хүсэлтээр манай банкийг иргэний хариуцагчаар татсан юм.  Манай банк ямар нэгэн байдлаар Чулуунбаатартай эрх зүйн харилцаанд ороогүй. Алтантуяагийн данснаас 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авч манай банкнаас гадуур Лхагвачимэгтэй мөнгө өгөлцөж авалцсан юм байна лээ. Иймд Чулуунбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай банк зээлдүүлсэн мөнгөө зээлдэгч нараас гаргуулна, харин төлбөр тооцоог бол хариуцахгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 4, 183, 232, 250, 2 дугаар хавтаст хэргийн 66, 93, 124, 157, 183, 3 дугаар хавтаст хэргийн 139, 241, 4 дүгээр хавтаст хэргийн 227, 5 дугаар хавтаст хэргийн 21, 59 /,

 

-Хохирогч Б.Батзулаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 5-6/,

 

-Хохирогч Б.Батзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Төрийн банкнаас эдийн засагч Лхагвачимэгээр судлуулж нийт 3 удаа цалингийн зээл авч байсан. 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр машинаа зараад 2017 оны 09 дүгээр сард Төрийн банк дахь цалингийн зээлээ хаахаар мөнгөө аваад очтол Лхагвачимэг эдийн засагч хувийн журмаар “энэ мөнгөө надад хэсэг хугацаанд хэрэглүүлээч 3 хоног хэрэглээд 150000 төгрөгийн хүү өгъе гэсэн. Тэгээд би зээлээ төлөлгүй Лхагвачимэг эдийн засагчид 4.5 сая төгрөгийг өгсөн. Ингээд 7 хоног хэрэглээд миний мөнгийг Лхагвачимэг надад 4.650.000 төгрөг болгож өгсөн. Тэгээд тухайн мөнгөнөөсөө би цалингийн зээлийн үлдэгдэлээ хаахаар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин төрийн банкан дээр очиж эдийн засагч Лхагвачимэгтэй утсаар ярьж зээлийнхээ үлдэгдэл яг хэд байгаа талаар тодруулж асуухад Лхагвачимэг надад “чи түр зээлээ төлөхөө хойшлуулж бай, энэ мөнгөө надад хэрэглүүлээч, найдвартай хүн байна, 7 хоног мөнгийг чинь хэрэглээд 4.2 сая төгрөг дээр чинь 300.000 төгрөгийн хүү өгье” гэж хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Тэгсэн Лхагвачимэг над руу 2 удаа утсаар залгаж яриад мөн над руу мессеж бичээд “найдвартай, чи надад итгэ” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Лхагвачимэгт итгээд зээл хаах гэж байсан 4.2 сая төгрөгийг түүний хэлсэн Төрийн банкны 140900222228 тоот данс руу шилжүүлсэн. 7 хоногийн дараа миний ХААН банкны 5108200898 дугаарын дансанд 300.000 төгрөгийг хүү гэж шилжүүллээ гэж Лхагвачимэг надад хэлсэн. Энэ мөнгө миний дансанд орсон. “Үндсэн зээлсэн 4.2 сая төгрөгийг би чамд дахин 7 хоногийн дараа өгъе, зээл гарахгүй байна” гэсэн.

...Лхагвачимэгийг би миний харилцдаг банкны эдийн засагч хүн гэдэг утгаар нь итгэж, зээл хаах гэж байсан мөнгөө зээлсэн. Түүнээс Лхагвачимэгийг банкны ажилтан, эдийн засагч биш байсан бол би түүнд итгэж дээрх 4.200.000 төгрөгийг зээлэхгүй байсан.

...одоо Лхагвачимэгээс авах хохирол бүрэн төлөгдсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-18, 2 дугаар хавтаст хэргийн 57-58//,

 

-Хохирогч Б.Батзулаас 4.200.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 140900222228 тоот данс руу шилжүүлсэн дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 19/,

 

-Хохирол төлбөр хүлээн авсан тухай баримт /1 дүгээр хавтаст хэргийн 26/,

 

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай Прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 179, 225, 2 дугаар хавтаст хэргийн 61-62, 88-89, 119-120, 152-153, 179, 3 дугаар хавтаст хэргийн 133, 234-235, 4 дүгээр хавтаст хэргийн 221, 5 дугаар хавтаст хэргийн 15, 55/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Н.Алтангэрэлээс гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 184-185/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч А.Чулуунбаатараас гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 186-187/,

 

-Хохирогч А.Чулуунбаатар болон түүний эхнэр О.Алтантуяа нарын Б.Л-тэй харилцан бичсэн мессэжний гэрэл зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 196-208/,

 

-Хохирогч Н.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 сард “удахгүй өгнө, та мөнгө байвал хийчих” гэхээр нь дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн, мөн оны 12 сард 5.000.000 төгрөгийг мөн адил Лхагвачимэг гэсэн эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн. Тэгээд намайг эхнэр Байгальдаа битгий хэлээрэй гэдэг байсан. 2018 оны 02 сарын үед 8.000.000 төгрөгийг Лхагвачимэг бас мөнгөний хэрэг байна гэж гуйгаад авсан. Би тухайн үед Хөвсгөл явах гэж байсан. Миний араас мөнгө дансаар шилжүүлнэ гэсэн, тэгээд шилжүүлээгүй. “ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 211-212/,

 

-Хохирогч А.Чулуунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд би мөнгөө авч очоод уулзсан чинь “та мөнгөө надад үлдээчих, би нэг дэх өдөр тушаагаад хоёр дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье.” гэж хэлээд надаас гуйсаар байгаад авсан.

...Одоо Лхагвачимэгээс 17.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 214-215, 4 дүгээр хавтаст хэргийн 100-102/,

 

-Гэрч О.Алтантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Чулуунбаатар манай ажил дээр ирээд надтай цуг Төрийн банкны Шинэ Дархан дахь салбараас очиж 17.000.000 төгрөг авсан. Тэгээд манай нөхөр мөнгөө авч очоод уулзсан чинь “та надад мөнгөө үлдээчих, 1 дэх өдөр тушаагаад 2 дахь өдөр зээлийг чинь шийдүүлээд өгье гэж байна, яах вэ?” гэж нөхөр маань надаас асуусан. Тэгэхээр нь би “хэрэггүй ээ, зээл авсан хүндээ өгчихөөд 1 дэх өдөр аваад очъё” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр гэртээ мөнгөгүй ирээд “надаас гуйсаар байгаад аваад үлдчихлээ.” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.Батбаяраас гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 233/,

 

-Төрийн банк болон иргэн Б.Батбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 234-243/,

 

-Б.Батбаярын Төрийн банкин дахь 140900361699 дугаар депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 244-245/,

 

-Гэрч Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр ууттай мөнгийг Лхагвачимэг аваад дотроос нь 5 сая төгрөгийг тоолж Батбаярт өгөөд “та өөрөө цаг тухайд нь наад 5 сая төгрөгөө төлөөрэй, үлдсэн мөнгийг бол би өөрөө төлнө.” гэж хэлээд буусан. Тэгээд Лхагвачимэгийг машинаас буунгуут би Батбаярт хандаж “наадах чинь хэдэн төгрөг авсан бэ?” гэж асуутал “миний зээл бүтээд мөнгө авах гэсэн чинь Лхагвачимэг миний нэр дээр нэмж мөнгө зээлж авсан. Тэгээд миний нэр дээр зээлсэн мөнгөнөөс 11 сая хэдэн зуун мянган төгрөгийг Лхагвачимэг авлаа. Тэгж нэр дээрээ нэмж зээл гаргахгүй бол Лхагвачимэг зээл гаргахгүй байсан юмаа. Арван хэд хоноод удсан тул ингэж авлаа. Лхагвачимэг энэ авсан мөнгөө өөрөө төлнө.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 13/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч О.Бадамдоржоос гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 67/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Алтансувдаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 94/,

 

- Ч.Алтансувд нь өөрийн нөхөр Б.Машбатын данснаас 5055076537 тоот данснаас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.Л-ийн “Хаан банк” дахь 5088120717 тоот дансанд 35.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 103-104/

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Оюундалайгаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 125-126/,

 

-Хохирогч Ц.Оюундалайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сард би Төрийн банкнаас 9 сая төгрөгийн бизнесийн зээл хүсэхэд Лхагвачимэг эгч “надад мөнгө хэрэгтэй байна, чиний зээлийг 15 сая болгоод нэмээд гаргуулаад өгье. Одноо гэдэг найзад маань байрны урьдчилгаанд нь мөнгө хэрэг болоод байна, зээлнээс чинь 6.0 сая төгрөг л хэрэглээд өгье” гэсэн.

...миний нэр дээр тухайн өдрөө шууд Төрийн банкнаас зээл олгогдсон. Ингээд би зээл маань их шуурхай бүтлээ гэж баярлаад зээлийн 15 сая төгрөгөө банкнаас бэлнээр авсан. Ингээд Лхагвачимэг эгчийн надаас зээлье гэсэн мөнгийг Дархан их дэлгүүр дээрээ авч очиж лангуун дээрээ байж байхад Лхагвачимэг эгч араас ирсэн. Ингээд мөнгийг би ээж Цийрэгзэнгийнхээ хажууд Лхагвачимэг эгчид өөрт нь бэлнээр тоолж өгсөн болно.

...2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний хүссэн бизнесийн зээл болох 18 сая төгрөг Төрийн банкнаас надад олгогдохоор болсон. Гэтэл энэ мөнгөнөөс Лхагвачимэг эгч 2.5 сая төгрөгийг зээлнэ шүү гээд байсан. Тэгээд би зээлийн мөнгийг банкнаас аваад явсан. Тэгэхэд Лхагвачимэг эгч миний араас ирж нөхрийнхөө хамтаар 2.5 сая төгрөгийг надаас бэлнээр аваад явсан.

...үлдэгдэл 6 сая төгрөгийг Лхагвачимэгээр төлүүлж авахаар нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 135-136/,

 

-Гэрч Ё.Цийрэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хажууд Лхагвачимэг ганцаараа 6 сая төгрөгийг Оюундалайгаас бэлнээр тоолж аваад явсан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14-143/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Г.Борхүүгээс гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 158/,

 

-Хохирогч Г.Борхүүгийн Төрийн банкин дахь 140900379133 дугаарын данснаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зарлага гарсан тухай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 167/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч А.Ундармаагаас гаргасан өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 184-186/,

 

-Хохирогч Ш.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Ундармааг байрныхаа гэрчилгээг хүнд хэрэглүүлэхээр өгч, тухайн хүн нь гэрчилгээг маань барьцаалж банкнаас зээл авсан гэдэг асуудлыг би өчигдөр хүүгээсээ сонсож мэдлээ. Миний хувьд гэрчилгээг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа гэж л бодсон.

...тухайн итгэмжлэл дээрх  төлөөлүүлэгч хэсэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200-202/,

 

-Хохирогч Д.Батын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ асуудлыг мэдэхгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сард эхнэр Ундармаагаас сонссон. Энэ байрны өмчлөгчөөр миний ээж Ш.Оюунцэцэг болон би, эхнэр Ундармаа нар бүртгэлтэй байдаг. 2017 оны 01 дүгээр сард хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гээд 4 сая төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан юм.

 ...энэ асуудлыг мэдсэн даруйдаа эхнэрийн хамт Улаанбаатар орж Лхагвачимэгийг хайж олоод нөхөр нь болох Даш, Лхагвачимэг, Ундармаа бид 4 уулзахад “өнөө маргаашгүй надад их хэмжээний мөнгө орж ирэх ёстой, удахгүй Голомт банкны зээл төлөөд гэрчилгээг чинь суллаад аваад өгнө.” гэж хэлж буцаасан.

...би ийм итгэмжлэл дээр төлөөлүүлэгч хэсэгт огт гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш. Лхагвачимэг болон хууль бус бичиг баримт гэрчилсэн нотариатч Энхболдод гомдолтой байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206-208/,

 

- Голомт банкны 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 10/284 дугаартай нийт 38.302.857 төгрөг нэхэмжилсэн тухай албан тоот /2 дугаар хавтаст хэргийн 237/,

 

-Голомт банк болон Б.Лхагвачимэн нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, барьцаа хөрөнгийн хуулбар, итгэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 239-247/,

 

-Гэрч М.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагвачимэг гэх эмэгтэй өөрийгөө Төрийн банкинд эдийн засагч хийдэг, үүнийхээ хажуугаар хувийн бизнес эрхэлдэг гэж танилцуулаад Дархан Их дэлгүүрт лангуу ажиллуулдаг бараа татах гэсэн юм. Эгчийнхээ эмчилгээнд 20 сая төгрөг өгсөн учраас эргэлтийн хөрөнгөгүй болсон. Зээл шаардлагатай байна гэж манайд 30 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл хүсч өргөдөл гаргасан. Тухайн асуудал нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хурлаар орж, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ хийгдэж, зээл олгогдсон.

...Лхагвачимэг надад хандан “тухайн зээлийн барьцаанд өөр хүний байрны өмчлөлийн гэрчилгээ, нөхөр Дашцэрэнгийнхээ 71-96 ДАХ улсын дугаартай тоёото ланд крузер машин эзэмшлийн гэрчилгээ зэргийг авч ирж барьцаалъя” гэсэн.

...Ингээд судалгааг нь хийгээд зээлийн гэрээг нь бэлдээд Лхагвачимэгийг нөгөө хүмүүсээ дагуулаад ир гэхэд Лхагвачимэг Ундармаа болон нөхөр Дашцэрэнгээ дагуулж ирсэн. Тухайн үед байрны өмчлөгч 2 хүн хаана байна вэ гэхэд Дарханд байхгүй өмчлөгчөөс ганцхан Ундармаа байна гээд нөгөө 2 хүн нь надад итгэмжлэл олгосон гэсэн.

...Манай банкны зээлийн үйл ажиллагааны журамд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр гарын үсгийг гэрээнд төлөөлөн зурахыг зөвшөөрсөн байдаг.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 11-13/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээр орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний байдлаар 55000000 /тавин таван сая/ төгрөг байна.” гэх 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /3 дугаар хавтаст хэргийн 31-32/,

-Хэв загвар, дээж авсан тэмдэглэл, холбогдох материалууд /3 дугаар хавтаст хэргийн 42-57/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ.

2018 оны 01 сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305115294 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр тус тус зурсан гарын үсгүүд нь Ш.Оюунцэцэгийн гарын үсэг биш байна.

2018 оны 01-р сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305115294 дугаартай Ипотекийн гэрээн дээрх гарын үсэг А.Ундармаагийн гарын үсэг мөн байна.

2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр зурагдсан гарын үсэг нь А.Ундармаагийн гарын үсэг биш байна .

2018 оны 01-р сарын 15-ны өдөр Голомт банктай байгуулсан №БГ4305115294 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.01.12-ны өдрийн “Итгэмжлэл” дээр зурагдсан БАТ гэх гарын үсэгнүүд нь Д.Батын гарын үсэг биш байна.

Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэн байгаа 2018 оны 01-р сарын 15-ны өдөр байгуулсан №БГ4305115294/А гэх барьцааны гэрээн дээр Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа гэсэн гарын үсэг зурагдаагүй байна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч цагдаагийн хошууч Ш.Бямбадоржийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 64-75/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч П.Ариунжаргалаас гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 140/,

 

-Гэрч Д.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Яах аргагүй Лхагвачимэг нөхрийнхөө хамтаар олон удаа хуурч хохироож яваа нь үнэн болно. Лхагвачимэгийг би Ариунжаргалаас мөнгө зээлэхэд дунд нь танилцуулж холбож өгсөн болохоор Ариунжаргал над руу өдөр бүр уурлаж утсаар ярьж загнадаг. Тиймээс надад ч хэцүү байна. Миний хувьд Лхагвачимэгийн Ариунжаргалаас авсан дээрх мөнгөнүүдээс нэг ч төгрөгийг би аваагүй. Хэн хэнийг нь таньдаг учраас нэгэнд нь мөнгө хэрэгтэй байгаа, нөгөө нь буюу Ариунжаргал нь өөрөө хувиараа хүнд хүүтэй мөнгө зээлдэг учраас тус болъё л гэж бодож ийм зүйлд орооцолдчихлоо. Лхагвачимэг Ариунжаргалаас надаас мөнгө асуулган зээлэхдээ өөрөө их ам бардам ярьж байсан. Мөн Лхагвачимэг өөрөө банкинд зээлийн эдийн засагч хийдэг хариуцлагатай ажилтай хүн учраас хэлсэн амандаа хүрэх байх гэж бодож л гуйлтыг нь зөвшөөрч Ариунжаргал найзтайгаа холбож өгсөн нь буруу боллоо.” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 173-177/,

 

-“Шинжилгээнд ирүүлсэн гарын үсгүүд шинжилгээнд тэнцэнэ. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт байх 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ, 2017 оны 09 сарын 15-ны өдөр хийгдсэн гэх барьцааны гэрээний ар талд №2 Хувьт Эрхэмбаяр гэсний доод хэсэгт зурагдсан шинжлэгдэж буй гарын үсэг Хувьт овогтой Эрхэмбаярын гарын үсэгнүүд биш байна. Шинжлэгдэж буй 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд дээрх гарын үсгүүд нь Х.Эрхэмбаярын гарын үсгийн загвартай ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр, элементийн налалт, тоо, үсэг элементийн харилцан байрлал, чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирохгүй байна.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 210-217/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч С.Сүрэнчимэгээс гаргасан өргөдөл /3 дугаар хавтаст хэргийн 242/,

 

-Гэрч Ш.Батсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагвачимэг мөнгө зээлээч гэж эхнэрээс гуйхдаа “хэрэв чи надад энэ удаад тус болвол дараа нь би чамд Төрийн банкнаас барьцаа хөрөнгөгүй зээл гаргаж өгч тус болъё.” гэсэн юм байна лээ. Ингээд энэ байдлыг эхнэр надад хэлээд “эргэлтийн мөнгөнөөсөө 3 сая төгрөг Лхагвачимэгт цөөхөн хэд хоногийн хугацаатай зээлчих, эргүүлээд удаахгүй өгнө гэж байна.” гэсэн. Тухайн үед надад 2 сая төгрөг бэлэн байсан тул 3 сая төгрөг зээлэх боломжгүй 2 сая төгрөг зээлье гэсэн. Эхнэр энэ мөнгийг Лхагвачимэгийг дагуулан очиж гэрээс авч өгсөн байсан. Лхагвачимэг нэмж 500.000 төгрөг хэрэгтэй гээд миний данснаас эхнэр нэмж 500.000 төгрөг авч нийт 2500000 төгрөгийг Лхагвачимэгт зээлсэн байсан.” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 7-9/,

 

-Төрийн банкин дахь Г.Тогтохбаатарын 140900373181 дугаартай зээлийн дансны хуулга, 140900373162 дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 61-64/,

-Төрийн банк болон Г.Тогтохбаатар нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 68-72/,

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх орон сууцны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны байдлаар 90000000 /ерэн сая/ төгрөг байна.” гэх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний жагсаалт /4 дүгээр хавтаст хэргийн 89-90/,

-Төрийн банкин дахь Батсүхийн Лхагвачимэгийн  140900242227 дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 115-144/,

 

-Хаан банкин дахь Батсүхийн Лхагвачимэгийн  5088120717 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 147-211/,

-“Батсүх овогтой Лхагвачимэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. Батсүх овогтой Лхагвачимэг нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно.” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа №48/19 /4 дүгээр хавтаст хэргийн 218/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Цэенхорлоогийн гаргасан өргөдөл /4 дүгээр хавтаст хэргийн 228-229/,

-Төрийн банкин дахь Чимэдийн Цэенхорлоогийн 140900320345 дугаартай депозит дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 241/,

 

-Гэрч Ч.Алтансувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг удаа манай банкны харилцагч Ч.Цэенхорлоо миний албан өрөөнд орж ирээд “танай банкны ажилтан Лхагвачимэг надаас 17 сая төгрөг зээлж авсан, өгөхгүй байна” гэхээр нь би тодруулаад хариу хэлье гэж хэлээд гаргасан. Ингээд би Лхагвачимэгээс “чи ямар учраас харилцагчтай санхүүгийн харилцаанд орж байгаа юм бэ?” гэхэд Лхагвачимэг надад “хувийн асуудал гараад би Цэенхорлоо эгчтэй өөрөө ярилцаж тохироод зээлж авсан, удахгүй өгчихнө.” гээд уурлангуй хэлсэн.

...Теллерийн зүгээс заавал харилцагчтай биечлэн өөрийн биеэр харилцаж, бичиг баримтыг нь шалгаж зарлагын баримт дээр биечлэн гарын үсэг зурснаар харилцагчийн данснаас теллер гүйлгээ хийгдэх ёстой.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 8-9/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Амарзаяагийн гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 22-23/,

-Төрийн банк болон Ц.Амарзаяа нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 24-29/,

-“Хаан банк” дахь 5046454445 дугаартай Ц.Амарзаяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 32-39/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ч.Байгалийн гаргасан өргөдөл /5 дугаар хавтаст хэргийн 60/,

-Хаан банкин дахь 5054060630 дугаартай Ч.Байгалийн эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 62/,

-Хаан банкин дахь 5088025143 дугаартай Н.Цогтын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 63/,

-Хаан банкин дахь 5045622468 дугаартай Ч.Жамсранжавын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дугаар хавтаст хэргийн 64/,

 

-Гэрч Н.Цогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр миний хадам дүү Байгаль над руу утсаар “танд мөнгө байна уу?, яаралтай хүн рүү мөнгө шилжүүлэх гэсэн юм.” гэж ярьсан. Байгаль намайг “та Төрийн банкин дээр очоод Лхагвачимэг гэж асууж байгаад тухайн хүнээс дансны дугаарыг нь аваад мөнгө шилжүүлэх шаардлагатай байна.” гэхээр нь банкны мөнгө төлөх гэж байсан миний өөрийн эзэмшлийн ХААН банк дахь 5088025143 дугаарын данснаас Лхагвачимэг гэдэг хүний данс руу 1200000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд мөнгө шилжүүлснээс хойш 5 хоног өнгөрөхөд Байгаль надаас шижпүүлүүлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь нэхэхэд “танаас мөнгө авч Лхагвачимэгт би зээлсэн юмаа, Лхагвачимэг мөнгөө өгөхгүй байна” гэсэн.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 69-71/,

 

-Гэрч Ч.Жамсранжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн дүү Байгаль надаас 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “хашаа байшингаа зарах гэсэн банкны эдийн засагч намайг урьдчилгаа 4.5 сая төгрөгийг байршуул гээд байна, танд мөнгө байна уу?” гэхээр нь өөрт байсан 4.5 сая төгрөгийг дүүдээ тус болох санаатай дүүгийнхээ хэлсэн ХААН банкны данс руу тухайн өдөрт нь шилжүүлсэн. Мөнгийг дүү Байгаль надад эргүүлж удахгүй хашаа байшингаа зараад өгнө гэсэн боловч өгөөгүй удсан. Ингээд дүүгээсээ би мөнгөө нэхэж байгаад 2018 оны зун 7 дугаар сард наадмын үеэр авсан болно. Дараа нь дүү маань надад “тухайн мөнгийг банкны ажилтан урьдчилгаа мөнгөө миний данс руу шилжүүлчих, зээлийг чинь бүтээж өгнө гээд байхаар нь танаас мөнгө шилжүүлсэн чинь намайг залилчихлаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 72-73/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн “...Лхагвачимэгийг эрэн сурвалжлахад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт 1353520 төгрөгийн зардлыг шийдвэрлэж өгнө үү” гэх албан тоот, холбогдох материалууд / 6 дугаар хавтас хэргийн 33-64,

-“Төрийн банк” дахь Алтантуяагийн Оюунхандын эзэмшлийн 140900374985 дугаарын данснаас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 17000000 төгрөгийн зарлага гарсан тухай банкны зарлагын баримт /6 дугаар хавтас хэргийн 67/,

-Б.Батбаярын эзэмшлийн “Төрийн банк” дахь 140900361661 дугаар зээлийн дансны хуулга /6 дугаар хавтаст хэргийн 96-106/,

-Голомт банк болон Чулуунбаатарын Дэлгэрсайхан, Оюунхандын Алтантуяа нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 107-111/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкны  Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 15 удаагийн үйлдлээр нийт 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв бөгөөд шүүгдэгч Б.Л- нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй болно.

Харин шүүгдэгч И.Э-ын өмгөөлөгчийн зүгээс “гэм буруутай эсэх нь эргэлзээтэй” гэж мэтгэлцэж байна.

Гэвч шүүгдэгч И.Э- нь хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, мөн барьцаалбарт төлөөлөх гарын үсэг төлөөлж зурах эрх олгосон итгэмжлэлийг /2 дугаар хавтаст хэргийн 245/ 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Л-т олгохдоо дээрх байрны нэр бүхий өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шүүгдэгч Б.Л-ийн хүсэлтээр тус итгэмжлэлийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-190, 200-201, 207-208/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-75/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч И.Э- нь дээрхи итгэмжлэлийг шүүгдэгч Б.Л-т олгохдоо өмчлөгч этгээдийн зөвшөөрлийг заавал авах ёстой гэдгийг мэдсэн атлаа хувийн сэдлээр нотариатын бүртгэлд тэмдэглэл үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурснаар тухайн байрны өмчлөгч болох хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах” үндсэн эрхийг ноцтой зөрчжээ.

Бусдын өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд тухайн хууль бус үйлдлийг хийсний улмаас бусдын эд хөрөнгийн эрхэд ноцтой хохирол учирснаар бүрдэх учиртай.

Шүүгдэгч И.Э-ын олгосон итгэмжлэлийн дагуу шүүгдэгч Б.Л- нь тухайн орон сууцыг барьцаалан 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авч, зээлийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд тус байр нь зээлийн барьцаанд орсноор хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан байна.

Өмчлөгч нарын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хязгаарлуулсан байдлыг ноцтой хохирол гэж үзэхээр байх тул шүүгдэгч И.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Л-, И.Э- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч Б.Л- нь “хохирогч нарын нэхэмжилж байгаа хэмжээгээр хохирлыг төлж барагдуулна. Одоохондоо төлбөрт өгөх мөнгө төгрөгийн боломж муу байна. Ажил төрөл хийж эдгээр хүмүүсий хохирлыг барагдуулна. Харин Ариунжаргалаас авсан гэх 22200000 төгрөгийг би аваагүй. Мөн Оюундалайд өгөх хохирлоос тодорхой хэсгийг төлсөн боловч энэ талаар баримт байхгүй байна.” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн болно.

 

Шүүгдэгч Б.Л- нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалан Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа нотариатч И.Э-ын үйлдсэн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлийг ашигласан бөгөөд шүүгдэгч И.Э- нь тус итгэмжлэлийг үйлдэхдээ дээрх байрны нэр бүхий өмчлөгч нарын зөвшөөрлийг авахгүйгээр шүүгдэгч Б.Л-ийн хүсэлтээр тус итгэмжлэлийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 187-190, 200-201, 207-208/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 64-75/ зэргээр,

-мөн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг барьцаалан Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа тус байрны хамтран өмчлөгч Х.Эрхэмбаярын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж, банкнаас 30 сая төгрөгийн зээл гаргаж,  зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зээлийн болон барьцааны гэрээний хуулбар /3 дугаар хавтаст хэргийн 164-168/, шинжээчийн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 210-217/ зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд ямар тохиолдолд хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгч Б.Л-ийн хуурамч итгэмжлэлийг үндэслэн Голомт банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан, мөн Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл авахдаа зээлийн болон барьцааны гэрээнд хохирогч Х.Эрхэмбаярын гарын үсгийг өөрөө зурж банкнаас зээл авсан дээрхи үйлдлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хамаарч байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т заасныг үндэслэн хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын өмчлөлийн  үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ,

-мөн П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй.

 

Улмаар Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарт тус тус олгохыг Төрийн банкинд тус тус үүрэг болгохоор шийдвэрлэв.

 

Голомт банкнаас олгосон 30 сая төгрөгийн зээл нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 38302857 төгрөг 63 мөнгө болсон /2 дугаар хавтаст хэргийн 237-238/ байх тул шүүгдэгч Б.Л-ээс 38302857 төгрөг 63 мөнгө гаргуулж, Голомт банкинд олгох нь зүйтэй.

Харин Төрийн банкнаас олгосон 30 сая төгрөг нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хэдэн төгрөг болсон талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Л-ээс 30 сая төгрөг гаргуулж, Төрийн банкинд олгож, хүү, нэмэгдүүлсэн хүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Батбаяр, А.Чулуунбаатар, Ч.Цэенхорлоо нарын өмгөөлөгч нарын зүгээс “хохирол төлбөрийг Төрийн банк хариуцан төлөх ёстой.” гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Л- нь гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкинд харилцааны менежерээр ажиллаж байсан боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг банк хариуцан төлөх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Учир нь хохирогч нар нь өөрсдийн банкнаас авах зээлийг бүтээхийн тулд сайн дураар шүүгдэгч Б.Л-ийн гуйлтын дагуу мөнгөө бэлнээр өгөх, мөн өөрсдийн нэр дээр авах зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл авч тодорхой хэсгийг нь өгөх, түүнчлэн өөрийн хадгаламжаас өөрөө мөнгө авч өгч байсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдсон болно.

Шүүгдэгч Б.Л- нь хохирогч П.Ариунжаргалаас 22200000 төгрөг аваагүй гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлгийг хохирогч П.Ариунжаргал няцааж чадаагүй, тухайн мөнгөний талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батсүх, Б.Л- нар янз бүрээр мэдүүлэг өгсөн байх тул 22200000 төгрөгийг шүүгдэгч Б.Л- хариуцах үндэслэлгүй гэж үзлээ. Харин хохирогч П.Ариунжаргал нь 22200000 төгрөгийг зохих этгээд нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Л-ээс 188076270 төгрөгийг гаргуулж, хохирогч  Н.Алтангэрэлд 13000000 төгрөг, Ц.Амарзаяад 6525000 төгрөг, Ч.Алтансувдад 13000000 төгрөг, Б.Батбаярт  5201700 төгрөг, Г.Борхүүд 5100000 төгрөг, Ч.Байгальд  8200000 төгрөг, О.Бадамдоржид  3600000 төгрөг, Ц.Оюундалайд 6000000 төгрөг, Г.Тогтохбаатарт 1146713 төгрөг, С.Сүрэнчимэгт 2500000 төгрөг, Ч.Цэенхорлоод 17000000 төгрөг, А.Чулуунбаатарт  17000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Голомт банкинд 38302857 төгрөг 63 мөнгө, Төрийн банкинд 30000000 төгрөгийг тус тус олгож, Төрийн банк нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Л-, И.Э- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Л-т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч И.Э-од эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Л-ийн энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

 Шүүгдэгч Б.Л-ээс барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний зориулалтаар Дархан Шүүхийн тамгын газрын барьцаа хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот дансанд байршуулсан 2000000 төгрөгөөс Б.Л-ийг эрэн сурвалжлахад гарсан 1353520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646480 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч И.Э-ийн цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй нийцүүлэн тооцож 15000 төгрөгийн торгуулийн ял эдэлсэнд тооцож, үлдэх 5385000 төгрөгөөр торгох ялыг эдлүүлэх нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т авсан цагдан хорих, шүүгдэгч И.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Л-ийн эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч И.Э-г нотариатч өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Л-д 7 жил /долоон жил/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч И.Э-д 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Л-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч И.Э-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож торгох ялаас хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 5385000 /таван сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд сар бүр 224375 /хоёр зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч И.Э-од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч И.Э-од анхааруулсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Л-ээс 188076270 төгрөг 60 мөнгө /нэг зуун наян найман сая далан зургаан мянга хоёр зуун далан төгрөг жаран мөнгө/ гаргуулж, хохирогч нарт олгож, Төрийн банк нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 56 дугаар зүйлийн 1.10-т зааснаар хохирогч Ш, Д, У нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн А.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш, Д, У нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч А, Э нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч И.Э- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1353520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646480 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч И.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Л-т авсан цагдан хорих, шүүгдэгч И.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Я.ТУУЛ