Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/58

 

Б.Лхагвачимэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 Хэргийн индекс 166/2019/0231/Э/001/2020/0441

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

                                    Прокурор                                      Ч.Мядагбадам /онлайн/

                                    Хохирогчийн өмгөөлөгч               Ж.Туяа, П.Батжаргал /онлайн/

                                    Иргэний нэхэмжлэгч Төрийн

                                    банкны төлөөлөгчийн

                                    өмгөөлөгч                                      Ч.Атарболд /онлайн/

                                    Иргэний нэхэмжлэгч Голомт

                                    банкны төлөөлөгч                         М.Алтанцэцэг /онлайн/

                                    Иргэний нэхэмжлэгч Голомт

                                    банкны итгэмжлэгдсэн

                                    төлөөлөгч                                      Э.Одончимэг /онлайн/

                                    Иргэний хариуцагч                       Ш.Келербек /онлайн/

                                    Иргэний хариуцагчийн

                                    өмгөөлөгч                                     Б.Цолмон-Эрдэнэ /онлайн/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Г.Буянбадрал /онлайн/

                                Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолтой, Батсүхийн Лхагвачимэгт холбогдох, 1818004780316 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч П.Батжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний нэхэмжлэгч Голомт банкны давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежер ажилтай байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй , ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хорооллын 9-21 тоотод эршин суух албан ёсны хаягтай боловч одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 28 дугаар байрны 7 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй. ПЭ82051908 регистрийн дугаартай, Олхонууд овогт Батсүхийн Лхагвачимэг,

Шүүгдэгч Б.Лхагвачимэг нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа  ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

-2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Батзулын цалингийн зээл төлөх гэж байсан 4200000 төгрөгийг “долоо хоногийн хугацаатай түр хэрэглүүлээч” гэж залилан, 4200000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.Алтангэрэлээс “мөнгөний хэрэг байна, хоногийн дараа буцаагаад өгье.” гэж залилан, 13000000 төгрөгийн хохирол учруулсан,

-А.Чулуунбаатараас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна.” гэж залилан "000000 төгрөгийн хохирол учруулсан,

-банкнаас 5000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Батбаярын нэр дээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 11685500 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15000000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Тогтохбаатарын нэр дээр 25000000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1500000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Бадамдоржийн нэр дээр 5100000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг мөнгөнөөс 3600000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.Алтансувдаас 35000000 төгрөгийг залилан авсан,

-2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.Оюундалайгаас 6000000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.Оюундалайг ,урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18000000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2500000 төгрөгийг тус тус залилан авсан,

-2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Борхүүгээс 9000000 төгрөгийг залилан авсан,

-2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье” хэмээн А.Ундармаагаас А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хорооллын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг нарын өмчлөх эрхэнд халдаж, тэдний өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн С.Сүрэнчимэгээс ...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.Ариунжаргалаас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банканд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл олгохдоо П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Эрхэмбаярын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банканд 30000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авч, бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.Амарзаяагаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.Амарзаяагийн нэр дээр 8500000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Цэенхорлоогоос таны хадгаламжид 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай зээлүүлээч” хэмээн хадгаламжаас нь 17000000 төгрөг гаргуулан залилан авсан,

-2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Байгалиас зээлийг чинь бүтээж өгье” хэмээн хэлж 2500000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1200000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банканд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс руу шилжүүлчих” хэмээн хэлж 4500000 төгрөг, нийт 8200000 төгрөгийг залилан авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291685500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч И.Энхболд нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Лхагвачимэгийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2003008618 дугаартай 29м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг тус байрны өмчлөгч иргэн А.Ундармаа, Ш.Оюунцэцэг, Д.Бат нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн баталсны улмаас Б.Лхагвачимэг нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.Ундармаа, Ш.Оюунцэцэг, Д.Бат нарт 55000000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хатгин овогт Ишдоржийн Энхболдод Дархан- Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Олхонууд овогт Батсүхийн Лхагвачимэгийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Батсүхийн Лхагвачимэгийг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвачимэгт оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лхагвачимэгийн энэ хэрэгт цагдан хоригдсон болон ял эдэлсэн 609 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Төрийн банкнаас 34000000 /гучин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж,

-17000000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын 14-32 тоотод оршин суух Боржигин овогт Чимэдийн Цэенхорлоод /РД: Е52030706, утас: 99375946/,

-17000000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 6-95 тоотод оршин суух Боржигин овогт Аюурзанын Чулуунбаатарт /РД:ТА64092515, утас: 99372216/ тус тус олгох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д шүүгдэгч Б.Лхагвачимэгээс 262891540 төгрөг 63 мөнгө /хоёр зуун жаран хоёр сая найман зуун ерэн нэг таван зуун дөчин төгрөг жаран гурван мөнгө/ гаргуулж,

-иргэний нэхэмжлэгч Төрийн банканд 30000000 төгрөг/гучин сая/

-13000000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Цантын 2-9 тоотод оршин суух Зуутраг овогт Нямаагийн Алтангэрэлд /РД:ОЙ82122413, утас:89580340/,

-6525000 /зургаан сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол, 1в-98 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнсодномын Амарзаяад /РД: ТВ83020308, утас: 99728487/,

-5201700 /таван сая хоёр зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол 40-42 тоотод оршин суух Боржигон овогт Баатарын Батбаярт/РД: УС68081138, утас: 99378726/,

-5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол 14-75 тоотод оршин суух Ихмонгол овогт Гомбын Борхүүд /РД: ТБ67012575, утас: 99371023/,

-8200000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг4 дүгээр бригадын хөдөө тоотод оршин суух Борлууд овогт Чойжилийн Байгальд /РД: 0083071208 , утас: 95370198/,

-2469500 /хоёр сая дөрвөн зуун жаран есөн мянга таван зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны 5-73 тоотод оршин суух Боржигон овогт Оюуннэмэхийн Бадамдоржид /РД:ТБ86073068, утас:99647492/,

-6000000 /зургаан сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг 2-52 тоотод оршин суух Барнууд овогт Цэнд-Аюушийн Оюундалайд /РД:РХ90012303, утас: 99448539/,

-1146713 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Урлан хотхоны 31 тоотод оршин суух Дуулиар овогт Галягийн Тогтохбаатарт/РД: ТА86042275, утас: 99528829/,

-2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 17-2 тоотод оршин суух Чонод овогт Сурмаажавын Сүрэнчимэгт /РД: ХЛ83081667, утас: 99376618/,

13000000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум 4 дүгээр баг 34 дүгээр байрны 59 тоотод оршин суух Тугчин овогт Чанцалдуламын Алтансувдад /РД:Алтансувд, утас:94002073/,

-иргэний нэхэмжлэгч Голомт банканд 38302857 төгрөг 63 мөнгийг /гучин найман сая гурван зуун хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг жаран гурван мөнгө/ тус тус олгож, хохирогч О.Бадамдоржийн иргэний нэхэмжлэлээс 1130000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч О.Бадамдорж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Төрийн банк нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, гэм хор учруулснаас үүссэнээс хохирол төлбөр төлсөнтэй холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8, 56 дугаар зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан Голомт банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50,5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан Төрийн банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарт олгохыг Голомт банканд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул анхан шатны Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1353520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646480 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лхагвачимэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Хавтаст хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, “ ... 2016.10.15-ны өдөр 17,0 төгрөгийн зээлийг судалж олгосон харилцааны менежер Б.Лхагвачимэг, хянан баталгаажуулсан ТТ-ийн захирал Ч.Алтансувд” гэх агуулга бүхий Төрийн банкны Дархан салбарын албан тоот, Б.Батбаярын зээл хүссэн өргөдөл, Зээлийн хорооны гишүүдийн санал шийдвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Лхагвачимэг нь хохирогч Б.Батбаярын 5,000,000 зээл авах хүсэлтийг өөрөө судалсан, зээлийн хорооны хуралд өөрөө дэмжих саналаар оруулсан, зээлийн гэрээн дээр шүүгдэгч Б.Лхагвачимэг банкийг төлөөлж гарын үсэг зурсан нь нотлох баримтаар нотлогддог тул түүний хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан болох нь тогтоогдог ба энэ үйлдэл олон удаа давтагдах нөхцөл байдлыг Төрийн банк өөрөө бий болгосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Лхагвачимэг банканд харилцааны менежер албан тушаалд ажилладаггүй байсан бол хохирогч Б.Батбаярыг 5,000,000 төгрөгийн зээлийн хүсэлтийг судлах явцдаа 17,000,000 төгрөг болгон зээлийн хүсэлтийг өөрөө гараараа засвар оруулж, зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлж зээл олгох шийдвэр гаргуулж, улмаар зээлийн гэрээн дээр банкийг төлөөлөн гарын үсэг зурж зээл гаргах боломжгүй байсан.

Түүнчлэн Б.Батбаярын гэрчээр “ ... би Лхагвачимэгтэй уулзахад нал^; таны 5 сая төгрөгийн зээлийг бүтээж өгье, харин таны зээл дээр мөнгө нэмж аваад тухайд нь төлөөд явъя. Харин энэ саналыг хүлээж авахгүй бол зээл гаргах боломжгүй гэсэн" гэх мэдүүлэг, зээл хүссэн өргөдөл, зээлийн хорооны хурлын шийдвэр зэрэг нотлох баримтаар зээлийн өргөдлийг 2016.09.20-ний өдөр өгсөн байхад 2016.10.03-ны өдөр хүртэл 14 хоног дарагдуулсны дараа зээлийн хорооны хурлаар оруулсан зэрэг уй/ баримт тогтоогдож байна. / 2-р хавтас ХХ-9-10/

Дээрх нотлох баримтаас харахад шүүгдэгч Б.Лхагвачимэг нь хохирогч Б.Батбаярын зээлийг гаргаж өгөхгүй удаашруулж, зээл авах хэрэгцээг нь хясан боогдуулж, аргагүй байдалд оруулсны улмаас Б.Батбаяр нь өөрийнхөө зээл дээр мөнгө нэмж зээл авах Б.Лхагвачимэгийн нөхцөлийг хүлээж авахаас өөр аргагүй нөхцөлд орсон байна. Тухайн үед Б.Батбаярт шүүгдэгч Лхагвачимэгт зээлдүүлэх 11,0 төгрөг байгаагүй тул түүнд мөнгө зээлүүлэх хүсэл зориг ч байгаагүй тул Б.Лхагвачимэг, Б.Батбаяр нарын нарын хооронд иргэний эрх зүйгээр зохицуулагдах зээлийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Ийнхүү өөрийнх хүсэл зоригоос гадуур, тулгалтаар хийгдэж байгаа хэлцлийг Иргэний эрх зүйд хууран мэхэлж хийсэн, хүч хэрэглэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог бол энэ тохиолдолд эрүүгийн эрх зүйн “ хясан боогдуулах” ойлголтод хамаарч байна.

Дээрх байдлаас харахад Б.Лхагвачимэг нь зээл судлан олгох ажлаа хийх явцдаа Б.Батбаярыг зээл авч байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгөгүй Б.Батбаярыг банкнаас мөнгө зээлүүлж мөнгөтэй болгож, улмаар уг мөнгийг зээл гаргах явцдаа өөрийн өмчлөлд шилжүүлж авсан байна. Шүүгдэгч Б.Лхагвачимэгийн энэ үйлдлийг “ албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлж зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.т заасан гэмт хэрэгт буруутай гэж шүүх дүгнэсэн.

Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ “ албан тушаалаа ашигласан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Б.Лхагвачимэг нь хохирогчийн зээлэн дээр нэмж зээл гаргах санал тавих үед залилангийн гэмт хэрэг эхэлж, шүүгдэгчийг өмчлөлд мөнгө шилжсэнээр дууссан байдгийг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ" бусдад учруулсан гэм хүсье хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар Төрийн банкны ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч Б.Батбаярт учирсан 5,201,700 төгрөгийн хохирлыг Төрийн банкнаас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдолдоо:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд өмгөөлөгчийн гомдлын шаардлагад хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ болон шүүгдэгч Б.Лхагвачимэгээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн Шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтад заасан үнийн дүнг зөвтгөж,

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг тус тус үндэслэн, шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021,07.29-ний өдрийн №2021/ШЦТ/195 дугаартай “Шийтгэх тогтоол” өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Голомт банкнаас давж заалдах гомдолдоо:

Голомт банк иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон гэмт үйлдлийн талаар товч дурдвал: Зээлдэгч буюу шүүгдэгч Б.Лхагвачимэг, түүний хамтран амьдрагч Д.Дашцэрэн нар нь 2018.01.15-ны өдөр ЗГ4Э05115294 тоот зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018.01.15-ны өдөр БГ4305115294 тоот Ипотекийн гэрээгээр иргэн Ундармаа, Бат, Оюунцэцэг нарын 3 хүний өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, 20-р хороолол, 3-14 тоот хаягтай 29м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, БГ4305115294/А тоот Барьцааны гэрээгээр Д.Дашцэрэнгийн өмчлөлийн 71-96 ДАХ улсын дугаартай Ргadо маркийн автомашиныг тус тус барьцаалсан.

Д.Дашцэрэн нь иргэний хариуцагч, магадгүй энэ хэргийн хамжигчаар татагдах ёстой.

Хэргийн материалаас харахад зөвхөн Б.Лхагвачимэгийн хэргээ хүлээсэн мэдүүлэгд хөтлөгдөн шаардлагатай ажиллагаа, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэх ажил дутуу хийгдсэн буюу Д.Дашцэрэн нь хамтран зээлдэгчээр оролцсон бөгөөд итгэмжлэл, барьцааны тухай Ундармаа болон бусад барьцааны өмчлөгч нарын тухай, голомт банкийг хуурч буй үйлдлийн тухай мэдэж байсан гэж үзэхээр нөхцөл байдал байхад энэ талаар нягтлан шалгаагүй байна. Энэ хүн хэргийг хамтран үйлдсэн байх бүрэн боломжтой юм. Жишээлбэл Ундармаа, Бат нар нь Лхагвачимэг, Дашцэрэн нартай уулзаж байрны гэрчилгээгээ нэхэж байсан, өөр зээл бүтэхээр өгнө гэж хэлж байсан тухай мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна. Харин хамтран зээлдэгч Дашцэрэн нь яагаад хамтран үйлдсэн этгээд биш болохыг тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байна.

Ундармаа нь Банк бус санхүүгийн байгууллагын зээлээ хаалгуулахын тулд Голомт банкнаас зээл авсан хэрэгт хамтарсан байх боломжтой. Ундармаагийн үйлдлүүд нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу гэмт хэргийг хамтран үйлдсэн этгээд байж болох нөхцөлүүд бүрдсэн, банк хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ажиллагаа хийгдэх ёстой гэж үзэж байна.

Учир нь шүүгдэгч анхнаасаа Голомт банкийг хуурч. бодит байдлыг нуух замаар, урьдаас төлөвлөн барьцаагүйгээр энэ зээл гарах боломжгүйг мэдэж байсан /ураас энэхүү гэмт хэргээ үйлдсэн бөгөөд энэ үйлдэлдээ Ундармаатай хамтарсан байх бүрэн боломжтой байна. Учир нь Ундармаа 3 хүний өмчлөлийн хөрөнгийг ганцаараа дур мэдэн авч явсан, банк ус санхүүгийн байгууллагын барьцаанаас Лхагвачимэгээс мөнгө авч сулласан, нотариат дээр итгэмжлэл хийлгүүлэхэд Оюунцэцэг, Бат нарын иргэний үнэмлэхийг аваачиж өгч тусалсан, орон сууцны дотоод байдлын зургийг авч Б.Лхагвачимэгт өгсөн, Голомт банкны эдийн засагч нь ипотекийн гэрээ байгуулахад бусад өмчлөгч нарыг байхыг шаардахад Ундармаа өөрийн биеэр очиж ипотекийн гэрээнд гарын үсэг зуран эдийн засагчийг ятгах итгүүлэх, эргэлзээ төрүүлэхэд нь тусалсан зэрэг үйлдлүүдийг хийсэн бөгөөд энэ бүх үйл баримтаа мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлж байсан байна. Энэ талаар мэдүүлсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд хоорондоо ямарч зөрүүгүй байна. Ундармаа болон Лхагвачимэг нар нь Лхагвачимэгийн мөнгөөр банк бус санхүүгийн байгууллагын өрийг дарж барьцаанаас сулласны дараа Голомт банканд барьцаанд тавьсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эргэлзээгүй мэдүүлсэн байна. /Ундармаагийн гомдол мэдүүлгүүд 2хх-ийн 184-186, 192-195, Зхх-ийн 8-10, И.Энхболдын гэрчээр өгсөн мэдүүлэг Зхх-ийн 14-16, Шинжээчийн дүгнэлт Зхх-ийн 64-66 хууд, Б.Лхагвачимэгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг Зхх-ийн 82-86/

Лхагвачимэгийг Голомт банкнаас зээл авахад учирсан бүх саадыг арилгаж тусалсан ипотекийн гэрээнд гарын үсэг зурсан, мөн банк бусын зээлээ хаалгаж шан харамж авсан этгээд болох Ундармаагаас одоо байгаа хэргийн материалын хувьд шаардах боломжгүй. Учир нь тус барьцааны гэрээнд 1 хүн нь зурсан эсэхээс үл хамааран хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Иймд банкны зүгээс ипотекийн гэрээнд гарын үсэг зурсан өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээг ашиглуулж, өөртөө ашиг хонжоо харсан шунахай сэдэлтийн улмаас Б.Лхагвачимэгтэй хамтран банкийг хохироосон Ундармаа нь ямар ч хариуцлага хүлээхгүй байгаад мөн хамтран зээлдэгч Д.Дашцэрэнгийн оролцоог нягтлан шалгаагүйд гомдолтой байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгч нь Б.Батбаярт та миний зээлийг нэмж гаргаж өгөх юм бол таны зээлийг би гаргаж өгнө гэдэг байдлаар зээл гаргуулж завшсан байдаг. Энэ гэмт хэргээс үүссэн хохирлыг Төрийн банк хариуцах ёстой. Иргэний хуулийн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1.д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ" бусдад учруулсан гэм хүсье хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар Төрийн банкны ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч Б.Батбаярт учирсан 5.201.700 төгрөгийн хохирлыг Төрийн банкнаас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Улсын Дээд шүүхээс хэрэгт үндэслэлгүй дүгнэлт хийсэн шүүгдэгчийн үйлдэл тус бүрд үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал тайлбартаа:

2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Хохирлын тооцоог буруу хийсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт тодорхойлох хэсэгтэйгээ зөрчилдөж байгаа. Шүүгдэгчээс гаргуулах үнийн дүнг буруу тооцсон. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх заалтыг тус тус үндэслэн, шүүгдэгчийн анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Голомт банкны төлөөлөгч М.Алтанцэцэг тайлбартаа:

Тухайн гэмт хэрэгт оролцсон бусад этгээдүүдийг дахин шалгуулах хүсэлттэй байна. н.Ундармаа тухайн үед гарын үсэг зурснаар энэхүү гэмт хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгт н.Ундармаа хамтарч оролцсон. Анхан шатны шүүхийн хохирол гаргасан тооцоо үндэслэлгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг тайлбартаа:

Голомт банкны зүгээс манай байгууллага иргэний нэхэмжлэгч биш хохирогч гэдэг байр суурьтай байгаа. Тухайн үед хамтран оролцсон н.Ундармаа, н.Дашцэрэн нарыг шалгуулах саналтай байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоогоогүй. Энэ талаар давж заалдах гомдолд тодорхой бичсэн байгаа. Тэдний үйлдлийг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт огт байдаггүй. Тухайн байрыг барьцаанд тавих эрхийг олгосон байдаг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Төрийн банкны төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Атарболд тайлбартаа:

Энэ хэрэгт өнөөдрийн шүүх хуралдаантай нийлүүлэн 7 дахь удаагаа хянагдаж байна. 2 удаа Улсын Дээд шүүхээс буцаагдсан. Анхан шатны шүүх Улсын Дээд шүүхийн тогтоолд заасны дагуу үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ш.Келербекийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тайлбартаа:

Ч.Атарболд өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж оролцож байна. Оролцогч нарын гаргасан давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ш.Келербек тайлбартаа:

П.Батжаргал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Төрийн банк иргэн Б.Батбаяртай хууль зүйн хүчин төгөлдөр гэрээ хийсэн. Зээлийн гэрээнд ямар нэгэн зөрчил байгаагүй. Тийм учир П.Батжаргал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөр тусгайлсан саналгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа:

Байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Лхагвачимэг нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан  2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  иргэн Б.Батзул, Н.Алтангэрэл, А.Чулуунбаатар, Б.Батбаяр, Г.Тогтохбаатар, О.Бадамдорж, Ч.Алтансувд, Ц.Оюундалай, Г.Борхүү, А.Ундармаа, Д.Бат, Ш.Оюунцэцэг, С.Сүрэнчимэг, П.Ариунжаргал, Ц.Амарзаяа, Ч.Цэенхорлоо, Ч.Байгаль нарт богино хугацаатай өндөр хүү  амлаж мөнгө зээлэх, банкнаас зээл гаргахад нь туслана гэж амлах, өмчлөлийн бичиг баримтыг бусадтай үгсэн тохиролцож хуурамчаар бүрдүүлж Голомт болон Төрийн банкнуудыг хохироож, хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын нэр хүнд харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг арга замаар бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар

Тухайлбал: хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчээс нэр бүхий хохирогч болон түүний гэр бүлтэй мессежээр харьцаж байсан баримт, зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар, гарын үсгийн хэв загвар, шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжилгээний дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн нотлогджээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулан үнэлэхэд

Шүүгдэгч Б.Лхагвачимэгт сонсгосон зүйл анги тохирсон, анхан шатны шүүх, шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн түүнийг үйлдсэн гэмт хэргүүдэд нь гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Хохирогч Б.Батбаяр болон түүний өмгөөлөгч П.Батжаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ”... шүүгдэгч Б.Лхагвачимэг зээл судлан олгох ажлаа хийх явцдаа Б.Батбаяр зээл авч байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, огт мөнгөгүй Б.Батбаярыг банкнаас мөнгө зээлдүүлж мөнгөтэй болгож, улмаар уг мөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар 5.201.700 төгрөгийн хохирлыг Төрийн банкнаас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтад “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ ” гэж заасан бөгөөд уг заалтад заасан шаардах эрх үүсэхийн тулд “тухайн иргэн, ажилтан нь ажил олгогчийн хараа хяналтад түүний хүлээлгэсэн үүргийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байх” үндсэн урьдач нөхцөлийг хангасан байхыг хууль тогтоогч шалгуур үзүүлэлтээ болгожээ.

Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны явцад ажил олгогч нь ажилтнаа сонгон авах, хяналт тавих, зохицуулах, удирдан чиглүүлэх үүрэгтээ хайнга хандсан үйлдлийнхээ төлөө иргэний хариуцагчаар татагдан гэм буруутай хэмээн хариуцлага хүлээдгээрээ бусад үүргийн харилцаануудаас онцлогтой юм.

Харин ажилтан нь байгууллага, ажил олгогчоос олгосон чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан хэмжээ хязгаараас хальж, бие даан үйл ажиллагаа хэрэгжүүлсэн, энэ нь ажил олгогчид мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд түүний бусдад учруулсан гэм хор, хохирлын хариуцлагыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх ерөнхий заалтыг үндэслэн ажил олгогчоос бүхэлд нь гаргуулах нь буруу гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Энэ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч Б.Лхагвачимэг нь Төрийн банкны харилцааны менежерээр ажиллаж, тухайн байгууллагын албан өрөөнд үйл ажиллагаа явуулж буй нь хохирогчдыг залилан мэхлэгдэхэд хүргэсэн хүчин зүйлсийн нэг болсон байна.

Гэхдээ шүүгдэгч нь зарим нэр бүхий үйлчлүүлэгчидтэй харилцахдаа Төрийн банкнаас олгосон чиг үүрэг, харилцааны менежерийн ажил үүргийн хуваарьт тусгагдаагүй буюу банкны нэрийн өмнөөс бус урьдын танил, хувийн харилцаанд тулгуурлан харилцан тохиролцсоны үндсэн дээр хохирогчдод банкнаас олгох, зээлээс тодорхой хэсгийг өөртөө авах, энэ байдлыг хохирогч нар бүрэн ухамсарлаж байсан бөгөөд эдгээр үйл явцыг Төрийн банк мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж шүүх дүгнэж байна.

Тухайлбал: Шүүгдэгч Б.Лхагвачимэг нь иргэн С.Сүрэнчимэгээс ...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг авч байгаа үйлдэл,

-2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.Ариунжаргалаас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банканд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30 сая төгрөгийн зээл олгохдоо П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90000000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Эрхэмбаярын зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банканд 30000000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30000000 төгрөгийг өөртөө авсан,

- иргэн Ц.Амарзаяагаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.Амарзаяагийн нэр дээр 8500000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8000000 төгрөгийг залилан авсан,

-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Цэенхорлоогоос таны хадгаламжид 17 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай зээлүүлээч” хэмээн хадгаламжаас нь 17000000 төгрөг гаргуулан залилан авсан,

-2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Байгалиас зээлийг чинь бүтээж өгье” хэмээн хэлж 2500000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1200000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банканд байршуулах шаардлагатай байдаг юм, миний данс руу шилжүүлчих” хэмээн хэлж 4500000 төгрөг, нийт 8200000 төгрөгийг залилан авсан,

-хохирогч Б.Батбаяр зээл авч байгаа мэт зохиомол байдлыг зориудаар бий болгож, огт мөнгөгүй Б.Батбаярыг банкнаас мөнгө зээлдүүлж мөнгөтэй болгож, улмаар уг мөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн авсан үйлдлүүдийг ажил олгогчид мэдэгдээгүй, мэдэгдэх боломжгүй байх тул  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заасан гэм хорын хариуцлагыг ажил олгогч хүлээхтэй холбоотой харилцаа үүсээгүй, шаардах эрхийн урьдач нөхцөлүүд бүрдээгүй байх тул бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан хохирлыг шүүгдэгч Б.Лхагвачимэг өөрөө дангаар хариуцан төлөх үндэслэлтэй.

-Шүүгдэгч Б.Лхагвачимэгийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ”... анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тооцооллын алдаа гаргаж шүүгдэгч Б.Лхагвачимэгээс хохирогч, иргэний нэхэмжлэл нарт төлөх төлбөр болох 131 445 770,63 төгрөгийг нэг дахин нэмэгдүүлэн 262 891 540, 63 төгрөг гэж бичсэн шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг зөвтгүүлэх, Ш.Оюунцэцэг, Д.Бат, А.Ундармаа нарт учирсан хохирлыг бодитойгоор тогтоохыг хүсжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар ... шүүгдэгч Б.Лхагвачимэгээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөр болох 131 445 770,63 төгрөгийг нэг дахин нэмэгдүүлэн 262 891 540, 63 төгрөг гэж бичсэн нь илтэд тооцооллын алдаатай болох нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх”-ийг хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хохирол, хор уршгийг ялгаж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохирол, хохирол учирсны улмаас үүсэх үр дагаврыг хор уршигт тооцсон байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйл. “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн хүн, ... хохирлыг нөхөн төлүүлэх”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж,  бодит хохирлыг нөхөн төлүүлэхийг хуульчилсан байгааг үндэслэл болгон шүүгдэгчээс бусдад учруулсан бодит хохирлыг зөв тогтоох нь чухал юм.

Шүүгдэгч Б.Лхагвачимэгийн үйлдсэн гэмт хэргүүдийн бодит хохирлоос П.Ариунжаргал, Х.Эрхэмбаяр нарын өмчлөлийн орон сууцны үнэлгээний үнийн дүн болох 90 000 000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд оруулан тооцсон нь буруу гэж үзээд уг орон сууцыг Төр банкны зээлийн барьцаанд тавьж 30 сая төгрөгийн зээл авч, мөнгийг өөртөө ашигласан байдлыг гэмт хэргийн бодит хохирол гэж үзэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзэж хохирлоос 60 сая төгрөгийг хасаж нийт хохирлыг 206.685.500 төгрөгөөр тогтоон Төрийн банк болон Голомт банкнаас зээлсэн зээлийн төлөгдөөгүй хүү, алданги гэмт  хэргийн  улмаас үүссэн хохирлын үр дагавар тул хор уршигт тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэж байна.

-Голомт банкны Дархан-уул аймаг дахь Дархан бизнес төвийн захирал Т.Давагжамц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо ”... Лхагвачимэгийг Голомт банкнаас зээл авахад учирсан бүх саадыг арилгаж тусалсан... гомдолтой байна.” гэжээ

Шүүгдэгч Б.Лхагвачимэгт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал: шүүгдэгч Б.Лхагвачимэг Голомт банкийг хуурч, хуурамч нотлох баримтууд бүрдүүлэхэд иргэн Ундармаа, Дашцэрэн нар нь мэдэж байснаас гадна уг үйлдлийг хийхэд хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Голомт банкны Дархан-уул аймаг дахь Дархан бизнес төвийн захирал Т.Давагжамцын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Лхагвачимэг гэмт хэргийн улмаас 609 хоног цагдан хоригдсон, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, олон хоног цагдан хоригдсоноос ураг зулбасан, зүүн хөлийн бүдүүн гуяа булчингийн хатангиршил үүссэн /хх 7-84-101 дүгээр тал/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж 4 жил болгон өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 6-р заалтыг:

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Батсүхийн Лхагвачимэгийг 5 жил 6 сарын /таван жил зургаан сар/ хугацаагаар хорих ял оногдуулсугай гэснийг 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай гэж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-д шүүгдэгч Б.Лхагвачимэгээс 262891540 төгрөг 63 мөнгө /хоёр зуун жаран хоёр сая найман зуун ерэн нэг таван зуун дөчин төгрөг жаран гурван мөнгө/ гаргуулж гэснийг 131.475.770.63 төгрөг гаргуулж гэсэн.., өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадралын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хохирогч Г.Батбаярын өмгөөлөгч П.Батжаргал, иргэний нэхэмжлэгч Голомт банкны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧ                                       Г.ДАВААРЕНЧИН

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МАНЛАЙБААТАР